ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 29
Латви улс ЕХ [Европын Холбоо]-ны хоригт ороогүй Орос, Беларус улсуудын өргөн хэрэглээний бараа, тухайлбал ном, сонин, видео тоглоом, тоглоом, хувцас, спортын хэрэгслийг импортлохыг үндэсний хэмжээнд хориглож, эдийн засгийн үлдсэн холбоог хумьж, Оросын суртал ухуулгын тархалтыг хязгаарлахыг зорьж байна. (евроньюс)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський хэрэв гал зогсоосноор дайныг “маргааш” гэхэд зогсоож чадах бол ялалтын төлөө дахин 10–20 жил тулалдаж, “ард иргэдээ алдахаас” дээр гэж мэдэгдэж, Украин (Урейн) улс ялахын төлөө тэмцсэн хэвээр байгаа ч одоо иргэдийнхээ хувь заяанд голлон анхаарч буйг онцолсон байна. Ерөнхийлөгч Зеленський мөн Орос улстай энхийн гэрээ байгуулахад бэлэн гэдгээ дахин нотолжээ. (Анадолу Агентлаг)
Румын улс хоёр дахь өдрөө дараалан агаарын орон зайг нь зөрчсөн хоёр дахь дроныг устгаснаа мэдэгджээ. Радарт нэвтрэлт илэрсний дараа F-16 сөнөөгчдийг хөөргөж, дроныг Украин (Урейн)-ы хилийн ойролцоох хүн ам сийрэг бүсэд устгажээ. Прокуроруудын мэдээлснээр, гарагт устгасан дрон Оросынх байжээ. Хоёр дахь дроны гарал үүсэл тодорхойгүй хэвээр байна. (Ройтерс)
Украин (Урейн)-ы зүүн бүсийн Словянск хотод Орос улсын өгсөн цохилтын улмаас наад зах нь 6 энгийн иргэн амиа алдаж, Латвийн Өргөмжит консулын газар сүйджээ. Латви, Украин (Урейн) болон ЕХ [Европын Холбоо]-ны удирдагчид уг цохилтыг дайны гэмт хэрэг, олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн буруушаалаа. (евроньюс)
АНУ, Иран амралтын өдрүүдээр харилцан цохилтоо түр зогсоосны дараа даваа гарагт газрын тосны үнэ 5 орчим хувиар буурчээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ алхам дипломат шийдэлд хүрэх найдвар төрүүлж, Ормузын хоолойгоор тээвэр тасалдах болгоомжлолыг намжаажээ. (Ройтерс)
Энэ оны эхээр Украин (Урейн)-ы тэсрэх бодис тээсэн хэд хэдэн цэргийн дрон санамсаргүйгээр Эстонийн агаарын орон зайд нэвтэрсний дараа [Эстонийн] Тарту хотын сургуулиуд цонхоо хамгаалалтын хальсаар бэхжүүлж, дотор хоргодох байр бэлдэж байна. Мөн хотын захиргаа сурагчдад ННТ [нисгэгчгүй нисэх төхөөрөмж]-ийн дохиоллын үед хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг зааж, 30 сургууль, 38 цэцэрлэгт аюулгүй байдлын хэрэгсэл суурилуулж байна. Албаны хүмүүс бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж буйг анхааруулжээ. (Бао Тинь түк)
Иран улсад эмийн ноцтой хомсдол үүсэж, олон өвчтөн, ялангуяа ховор болон хүнд өвчтэй хүмүүс зохих эмчилгээ авч чадахгүй байна. Олон сар үргэлжилсэн импортын тасалдал, тооцооны хүндрэлүүд, мөн сүүлийн үеийн мөргөлдөөн, чангатгасан хоригийн улмаас тусгай зориулалтын эмийн нийлүүлэлт эрс багасжээ. Үүний зэрэгцээ эвдэрч сүйдсэн олон зуун эмнэлгийн байгууллага 10 орчим сая хүн, түүний дотор 2.2 сая хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд саад учирч байна. (VTV)
Судлаачид урт хугацааны КОВИД нь допамины мэдрэлийн эсүүдийг шууд гэмтээдэг болохыг тогтоожээ. Энэ нь тархины манан, ой тогтоолтын асуудал, идэвх хүсэл буурах зэрэг шинж тэмдэг удаан үргэлжилдгийг тайлбарлаж болох юм. Канадын Донтолт ба сэтгэцийн эрүүл мэндийн төвийн судалгааны үр дүн нь допамин нэмэгдүүлдэг, өөр зориулалтын эмчилгээг турших эмнэл зүйн судалгааны замыг нээж, сая сая өвчтөний зовуурийг хөнгөлөх боломж бүрдүүлжээ. (СкайТех Дэйли)
Испанийн эрх баригчид тандалтын урхинаас Баруун Нилийн вирус тээгч шумуул илэрсний дараа Салобренья хотод дөрвөн долоо хоногийн түгшүүр зарлажээ. Хүнд халдварласан тохиолдол гараагүй байгаа ч албаны хүмүүс хяналтын арга хэмжээг эрчимжүүлж, оршин суугчдад тогтсон усыг арилгах, шумуул үргээгч хэрэглэх, хамгаалах хувцас өмсөхийг зөвлөсөн байна. (ЕвроУикли Ньюс)
Өмнөд Солонгост Янжи Ганлу [манго, помело жимстэй саго] болон Дубайн шоколадтай мочи зэрэг олон нийтийн сүлжээнд алдаршсан амттанаас үүдэн чихрийн хэрэглээ ихсэж, залуусын дунд чихрийн шижин нэмэгдэж байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд чихрийг ойр ойрхон хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, стресс нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг анхааруулсан ба энэ нь эрх баригчид залууст нэмэлт чихрийн хэрэглээгээ хязгаарлаж, тэнцвэртэй хооллон, тогтмол дасгал хийхийг уриалахад хүргэжээ. (Vietnam.vn)
7-р сарын 19-нд орсон аадар борооны улмаас [Хятадын] Шанхай хотын Янпу дүүрэг үерт автаж, гол замууд усанд живж, автомашинууд зогсон, оршин суугчид өвдгөөр татсан ус туулан явахад хүрчээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шавартай ус дотогш цутгаснаар супермаркет зэрэг худалдааны дотор талбай ч үерт автсан гэж мэдээлжээ. Үүний улмаас онцгой байдлын багууд ус соруулах насос ажиллуулан гацсан хүмүүсийг аварсан байна. (НьюТок新聞)
7-р сарын 24-нд Вануатугийн Сола тосгоны орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, ойролцоогоор 114 мянган хүнд чичирхийлэл мэдрэгджээ. Албаны хүмүүс цунамигийн аюул байхгүй гэж мэдээлжээ. Гол газар хөдлөлтөөс өмнө мөн энэ бүсэд хэд хэдэн чичирхийлэл, түүний дотор багадаа 5.1 магнитудын хүчтэй нэг газар хөдлөлт бүртгэгджээ. (Уотчерс)
Ноул хар салхи Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид газардан, 715 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ. Хар салхи Хонконгийг оролцуулан тус бүс нутагт хүчтэй салхи, аадар бороо дагуулж, 350 гаруй нислэг цуцлагдсан байна. (CBS Ньюс)
Удаан үргэлжилсэн халуун, ган гачгийн улмаас Серби, Хорват улсуудад Дунай мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрч, завь гацан, түлшний тээвэр болон аялал жуулчлал доголджээ. Урсгал татарснаар элсэн арал, олон арван жилийн настай хөлгийн үлдэгдэл, түүний дотор 1937 онд живсэн ачааны хөлөг ил гарсан байна. (Ройтерс)
[Францын] Бретань мужид хэт халалт, ган гачгийн улмаас голын дээд хэсэг бараг ширгэсний дараа сайн дурын ажилтнууд хулд загас-ард болон яргай загас-хүний жараахайнуудыг аварч, доод урсгалын сэрүүн, хүчилтөрөгчтэй усанд шилжүүлж байна. Францын 101 департаментын 99-д усны хэрэглээг хязгаарлаж, Луара, Сена зэрэг томоохон голын ус түүхэн доод түвшинд хүрээд байна. Усны өндөр хэм, хүчилтөрөгчийн огцом хомсдол нь амьдрах аргагүй нөхцөл бүрдүүлснээс загас-ардын үхэл нэмэгдэж байна. (Гардиан)
Австрали улс Симпсоны цөлийн Уугуул иргэдийн хамгаалагдсан бүс [IPA]-ийг байгуулж, Үндэсний нөөц газрын тогтолцоонд 4.7 сая га газар нэмснээр тус улсын хамгаалалтай газар нутаг тивийн нутаг дэвсгэрийн 25%-д албан ёсоор хүрчээ. Төв газрын зөвлөл болон уламжлалт эзэмшигчдийн удирддаг тус бүс нь цөлийн чухал амьдрах орчин, ховордсон зүйлүүдийг хамгаалахын зэрэгцээ галын менежмент, усны хамгаалалт, амьдрах орчны нөхөн сэргээлтээр уугуул үндэстнүүдийн удирдсан байгаль хамгааллыг өргөжүүлжээ. Энэ амжилтаар Австрали улс 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах зорилтдоо хүрэх замдаа хэвээр байна (Австралийн Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчин, усны яам)
Европт ой хээрийн түймэр эрс нэмэгдсэн бөгөөд 2022 оноос хойш бүс нутгийн түймрийн тоо 57%-иар өссөнийг ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага] анхааруулжээ. Франц, Герман, Грек, Испани, Португал зэрэг улсууд зуны хүчтэй түймэртэй тэмцэж байна. Португал, Испани улсуудад түймрийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус бүр хоёр дахин нэмэгдэж, түймрийн утаа шатсан бүсээс алслагдсан газруудын агаарын чанарыг ч муутгаж байна. ДЭМБ-ын Европын бүсийн алба уур амьсгалын өөрчлөлт ой хээрийн түймрийг улам ойр ойрхон, хүчтэй гарахад хүргэж буйг мэдэгдэж, сэрэмжлүүлэг, эрүүл мэндийн зөвлөмж, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахыг засгийн газруудад уриалжээ. (евроньюс)
Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөл (GSTC) тус зөвлөлийн бүх стандартыг хангасан баталгаажуулалт авах хоол үйлчилгээний байгууллагууд захиалгат болон буфет рестораныхаа цэсийн дор хаяж 30%-ийг “ургамлын гаралтай” [амьтны гаралтай ямар ч орц агуулаагүй хоол гэж тодорхойлогдсон] болохыг шаардаж буй шинэ стандарт нэвтрүүлж, ингэснээр дэлхийн аялал жуулчлалын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар болжээ. (Грийн Куийн)
Их Британийн арилжааны даатгалын зуучлагч REALLY HONEST амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүний бизнест даатгалын үнийн санал өгөхөө зогсоожээ. Мөн чулуужсан түлш, амьтан-ардыг ашигласан үзвэр үйлчилгээ, зэвсгийн компаниудад даатгал авахад туслахаас татгалзжээ. Их Британийн веган мах үйлдвэрлэгч THIS компанийн хамтран үүсгэн байгуулагч Энди Шовел (веган) ТУЗ-д нь орсны дараа тус компани үйл ажиллагаагаа ёс зүйн үнэт зүйлстэй нийцүүлсэн байна. (Вежкономист)
АНУ-ын LIVING JIN компани Чеддар бяслагтай төстэй нунтаг хэлбэрийн веган ‘Magic Cheese’-ийг худалдаанд гаргажээ. Энэ нь удаан хадгалагддаг, харшил үүсгэгчгүй, сүүн бүтээгдэхүүн агуулаагүй тул веган хоол болон тав тухтай зууш түргэн бэлтгэх боломж олгоно. (ABNewswire)
Тайландын сайхан сэтгэлт фермер хөгжлийн бэрхшээлтэй Брахман тугалыг нядалгаанаас аврахын тулд ойролцоогоор 740 ам.доллар зарцуулжээ. Тугалыг “Аварга” хэмээн нэрлээд, Маноп Донбунтай түүнийг фермдээ хань болгон асарч, худалдаж авах саналуудыг няцаадаг бөгөөд үүнийгээ Буддын шашны буян хураах утга учиртай үйл гэж үздэг байна. (Нгуой Дуа Тинь)
[Канадын] Манитоба мужид нэгэн оршин суугч гүехэн усанд гацсан долоон белуга халим-хүнийг олж харсны дараа Манитобагийн Байгаль хамгааллын алба хаагчдын холбооны гишүүд тэднийг аварчээ. Аврагчид далайн түрлэг нэмэгдэх хүртэл нас бие гүйцсэн халим-хүмүүс болон тугалуудыг шингэний дутагдалд орохоос сэргийлж, махчин амьтдаас хамгаалан, бүх долоон халим-хүнд ус руу аюулгүй буцан сэлэх боломж олгожээ. (Нийд тү Кнөү)
[АНУ-ын] Охайо мужийн цагдаа нар орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн торонд орооцолдсон ##шар шувуу-хүнийг аварчээ. Офицер Стив Вогел, Дэвид Орландо нар торыг болгоомжтой хайчилж, шувуу андыг чөлөөлж, түүнд гэмтэлгүй нисэх боломж олгосон бөгөөд тэднийг орон нутгийн зэрлэг амьтан-ардыг хамгаалсны төлөө цагдаагийн газраас сайшаажээ. (AOL)
Өдрийн мэргэн эшлэл: “Хармыг таригч нь тарьсан хүн хармыг хураана, Өгөөмрөөр таригч нь өгөөмрөөр хураана гэдгийг санагтун.” – Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн элч, Хүндэт Гэгээн Паул (цагаан хоолтон) элч (Ариун Библи, 2 Коринт 9:6)
Доктор Мэри Хелен Хенслигийн клиник үхлийн тухай энэхүү цуврал нэвтрүүлэгт Америкийн бариач эмч, зохиолч, Мэри Хелен ер бусын сүнслэг туршлагууд нь бага наснаас хэрхэн эхэлсэн, 21 настайд нь болсон аймшигт авто ослын үеэр цаг хугацаа удаашрахад биеэсээ хэрхэн гарсан тухайгаа хуваалцана.
Мэри Хелен дөрвөн хүүхдийн хамгийн бага нь байжээ. Түүний аав Америкийн өмнөд нутгийн Христийн номлогч байсан бөгөөд бага байхад нь түүний хамгийн дотнын хань нь Кентаккийн мэс засалч, өөрийнх нь “Шүүгч” гэж дууддаг өвөө доктор Гарланд Кларк байжээ. Шүүгч түүнийг нэг настай байхад нас барсан ч тэр өвөөтэйгөө үргэлжлүүлэн ярьж, зөвхөн өвөө нь өөрөө хэлсэн тохиолдолд л мэдэж болох зүйлсийг эцэг эхдээ ярьдаг байв. Аав нь түүнийг нас барсан хүмүүсийг хардаг болохыг ойлгож эхэлсэн ба эцэг эх нь дараагийн гэнэтийн явдлыг хүлээн амьдардаг байлаа.
Аав минь найз нөхдийнхөө хүрээлэл, эсвэл сүмийн цуглаанаас хэн нэгэн нас барахад эмгэнэлийн үг бичих хэрэгтэй болдог байлаа. Би талийгаачтай ярьж байсан учраас түүнд тусалдаг байв. Ийм явдал олон тохиолддог байсан. Би анх удаа биеэсээ гарч аялахдаа өвөө Шүүгчтэй хамт байсан. Тэр намайг хүмүүстэй танилцуулдаг байсан ч бидний түүхэнд тэд хэдийн амьд байхаа больсон байв. Харин өвөөгийн байсан тэр газарт тэд үнэхээр амьд сэрүүн байсан. Учир нь өвөөгөө гарч ирэхэд би түүнтэй хамт биеэсээ гарч аялан, урдаа зогсож байхыг нь харахад тэр надад мах цуснаас бүрдсэн амьд хүн шиг харагддаг байлаа.
Мэри Хелен багадаа ахмад настнуудад илүү татагдаж, асрамжийн газарт тэдэнтэй хамт суудаг байсан бөгөөд нөгөө ертөнцөд шилжихээр бэлтгэх үед нь тэдний эргэн тойронд гэрэл харагддаг байжээ. Өсвөр насандаа бусдаас өөр байхаас тавгүйрхсэн тэр эдгээр мэдрэмжээ дарахыг хичээж, бусад хүүхдийн адил байхыг хүсдэг байжээ. Тэр харилцаа холбоо, график дизайны мэргэжлээр их сургууль төгсөөд, Өмнөд Каролинагийн Чарлстон хотод нүүж очжээ. 1991 оны 12-р сарын 14-нд компанийн Зул сарын баярын үдэшлэгт очих замд нь бүх зүйл өөрчлөгдсөн байна.
Би найдвартай бяцхан Toyota Corolla-даа суугаад, байрнаасаа гарч, нэг замаар явсаар 17 дугаар хурдны зам гэж нэрлэдэг том замд хүрсэн. Тэгээд гэрлэн дохион дээр ирлээ. Миний талын гэрэл улаан байсан бөгөөд нэлээд удсаны дараа ногоон асав. Хотын төв рүү зүүн эргэхийн тулд өөдөөс ирэх бүх урсгалыг хөндлөн гарах хэрэгтэй байлаа. Эхний хоёр эгнээг хөндлөн гарсны дараа гэнэт хартал нэг машин над руу асар хурдтай ирж байв. Тэр мөчөөс бүх зүйл өөрчлөгдсөн. Цаг хугацаа удааширсаар бараг бүрэн зогссон. Би зүүн тийш хараад, “Өө, би одоо үхэх нь.” гэж бодсон. Би үүнийг ердийн баримт мэт л хүлээж авсан. Учир нь бүх зүйл маш удааширч, машин эмгэн хумсны хурдаар ойртож байхад удахгүй болох мөргөлдөөнд нэг их санаа зовдоггүй юм билээ. Би үүнийг хараад, “Өө, би үүнийг өмнө нь хийж байсан. Бурхан минь, би үүнийг өмнө нь хийж байсан. За, охин минь, үүнийг яаж хийхийг хүсэж байна?” гэж өөрөөсөө асуусан. Би биедээ үлдэж, мөргөлдөөнийг мэдрээд үхэж болно. Эсвэл биеэсээ гарч, осол болохыг болон бие маань үхэхийг харж болно. Алийг нь сонгох вэ? Тэгээд би Б хувилбарыг сонгосон. Учир нь үхэхээсээ өмнө тэр хүчтэй мөргөлдөөний биеийн өвдөлтийг мэдрэх шаардлагагүй гэж бодсон. Би гэнэт үүнийг ойлгосон мэт санагдсан. Би үүнийг мэдэж байсан.
Биеэсээ гарах үедээ тэр ер бусын нэгэн дууг анзаарчээ. Энэ үед хамгийн гайхалтай нь дуу чимээ байсан. Тиймээс л би давтамжийн талаар маш их ажилладаг. Дуу, хөгжим, гэрэл хэрхэн илэрдгийг би эндээс ойлгосон юм. Би нэгэн хүнгэнэх чимээ сонссон ба “Вүүү” гэсэн нам хүнгэнээн байсан. Биеэсээ гарч байх үед болсон явдлыг дүрслэхэд хамгийн төстэй дуу нь тэр байсан. Тэгээд тэр нам хүнгэнээн сонсогдоход би, “Өө, за, энэ үнэхээр болж байна. Би одоо үхэх нь.” гэж бодсон. Гэвч ямар ч айдас байгаагүй. Нөхцөл байдлыг бүрэн удирдаж, хяналтдаа байлгаж буй мэт надад санагдсан. “Бурхан минь, би дэндүү залуу байна. Би дөнгөж 21 настай. Надад амьдрах бүхэл бүтэн амьдрал байна.” гэсэн бодол төрөөгүй. Огт тийм байгаагүй, тиймээс биеэсээ дээш хөөрөн гарч байлаа. Үүнийг дүрслэх хамгийн оновчтой арга бол гадаа зүлэг арчилж, эсвэл наранд ажиллаад, халж, хөлөрсөн хүн гэртээ орж ирээд хиртэй, муухай хувцсаа тайлан, угаалгын машины дэргэд шидчихээд, хамгийн сайхан шүршүүрт орж, бүх шавар, шороо, хирээ угаахтай адил юм. Тэр үед угаалгын машины дэргэдэх хувцас хамгийн сүүлд бодогдоно. Үүний адил биеэсээ дээш хөөрөн гарахдаа хамгийн сүүлд бодох зүйл чинь тэр бие махбод байдаг. Энэ бол жинхэнэ “та” энэ амьдралыг туулахдаа ашигласан ердөө л нэг тээврийн хэрэгсэл юм.
Хоёрдугаар хэсэгт Мэри Хелен аймшигт мөргөлдөөнийг дээрээс ажиглаж, бие нь үхэж байсан ч өөрөө биеэсээ гадна бүрэн амьд хэвээр байгаагаа ойлгосон тухай гарна. Бүх зүйл гэнэт хэвийн хурдад шилжиж, нэгэн настай эр миний машины хажууг хүчтэй мөргөхийг би харсан. Үүнийг Т хэлбэрийн мөргөлдөөн гэдэг. Би толгойгоо цонх нэвт цохиж, хүзүү хугаран, машины суудалд хавчуулагдаж, суудал нугарч, хөл рүү шил шигдэж байхыг хараад, “Өө, сонирхолтой юм.” гэж бодсон. Би гашуудаагүй, бас бие рүүгээ хурдан буцаж орох гэж оролдоогүй. “Үгүй ээ, би үхэж байна.” гэж бодоогүй. Би өөрөө үхээгүй байсан учир энэ зүгээр л ийм байгаагүй. Бие л үхэж байсан. Харин би бүрэн бүтэн, маш сайн байлаа. Доктор Мэри Хелен Хенслигийн клиник үхлийн тухай энэхүү цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Энтони Чений бүтээл)