Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 26
2026 оны 3-р сарын 23-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Truth Social дээр гурван долоо хоногийн турш үргэлжилсэн дайныг зогсоох зорилготой үр дүнтэй хэлэлцээрийн дараа, АНУ Ираны цахилгаан, эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө таван хоногоор хойшлуулна гэж мэдэгджээ. (Нью-Йорк Пост)
Газын зурвасын зэвсэг хураах шинэ саналд ХАМАС-д хүнд зэвсэг, хонгилын газрын зургаа хүлээлгэн өгөх 90 хоногийн хугацаа олгожээ. Үүний хариуд тухайн бүс нутгийг сэргээн босгох, Израилын хүмүүнлэгийн тусламж оруулах хязгаарлалтыг зөөлрүүлэх зорилготой ба Газын зурвасын бүх зэвсэгт бүлэглэлийг үе шаттайгаар зэвсэггүй болгохыг шаардсан өргөн хүрээтэй төлөвлөгөөний нэг хэсэг юм. (Нью-Йорк Пост)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський тус улс Ираны нисгэгчгүй онгоцны халдлагыг зогсооход туслах зорилгоор Ойрхи Дорнод, Персийн булангийн таван оронд 228 мэргэжилтэн, мөн хамгаалалтын (устгах) нэгжүүдийн хамт илгээж байгаа гэж мэдэгджээ. (AP Ньюс)
АНУ-ын ДАБЯ [Дотоодын аюулгүй байдлын яам]-ны хэсэгчилсэн зогсолт нь АНУ-ын томоохон нисэх онгоцны буудлуудад олон цагаар нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын шалгалтын дарааллуудыг үүсгэж, цалингаа аваагүй ТАБА [Тээврийн аюулгүй байдлын алба]-нs ажилтнууд ажлаасаа гарах, эсвэл (шалтгаан хэлээд) ажилдаа ирэхгүй байх нь нэмэгдэж, хаврын амралтын аяллын үеэр шалгалтын эгнээ хаагдах, урьдчилан таамаглах боломжгүй хүлээлтэд хүргэж байна. (ЕвроУикли Ньюс)
Францын эрүүгийн шүүх хурал хууль бус наймаачид тусгай дрон ашиглан хар тамхи, нууцлалтай утсыг шоронгийн цонх руу шууд хүргэдэг болохыг тогтоожээ. Энэ нь Европын эрх баригчид агаараар дамжин өнгөрөх хууль бус бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн давлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан Франц, Испани улсуудыг өндөр эрчимтэй дохиоллын саад тотгорын бүсүүдийг идэвхжүүлэхэд хүргэжээ. (ЕвроУикли Ньюс)
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Ираны мөргөлдөөний эдийн засгийн нөлөөллийг бууруулахын тулд шатахуун, цахилгаан, хийн НӨАТ-ыг 10% хүртэл бууруулах, эмзэг бүлгийн хэрэглэгчдийг хамгаалах арга хэмжээг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Испани улс эрчим хүчний татварыг бууруулж, айл өрх, бизнесийг дэмжих 80 арга хэмжээний 5 тэрбум еврогийн багцыг батлав. (Евроньюс)
Испани улс сүүлийн таван жилийн хугацаанд хар тамхины наймаатай холбоотой сэжигтнээр 106 цагдаагийн албан хаагчийг баривчилсан, эсвэл мөрдөн байцаалтад оруулсан тухай мэдээлэл өгсөн нь дотоод хяналтын нэгжүүд авлигын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаатай холбогдуулан Үндэсний цагдаа болон Иргэний хамгаалалтын цагдаад шударга ёсны эрсдэл хэвээр байгааг харуулж байна. (ЕвроУикли Ньюс)
АНУ-ын Эрчим хүчний яам АНУ-ын Ерөнхийлөгч Трампын шийдвэрийн дагуу Стратегийн газрын тосны нөөцөөс эхний 45 сая баррель газрын тос нийлүүлж эхэлсэн бөгөөд компаниуд нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх буцаан төлөх системийн нэг хэсэг болгон дараа нь 55 сая баррель газрын тосыг буцааж өгөх шаардлагатай болжээ. (Energy.gov)
40 наснаас өмнөх эрт цэвэршилт нь зүрхний өвчний эрсдэлийг 40%-иар нэмэгдүүлдэг болохыг нэгэн томоохон судалгаа харуулжээ. Үүний үр дүнд эстрогений хэмжээ буурсны улмаас, цусны судас, холестерины түвшинд гэмтэл учруулдаг бөгөөд цэвэршилтийн эхэн үеийг яаралтай шинжилгээ болон амьдралын хэв маягийн өөрчлөлт шаардлагатай эрүүл мэндийн чухал үзүүлэлт болгодог. (Vietnam.vn)
Австралийн хөдөөгийн оршин суугчид улам дордож байгаа таргалалтын хямралтай тулгарч байгаа бөгөөд насанд хүрэгчдийн гуравны хоёр нь илүүдэл жинтэй байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл хүнсний хүртээмж хязгаарлагдмал байгаа нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж, яаралтай урьдчилан сэргийлэх хөрөнгө оруулалт, системийн шинэчлэл хийхгүй бол жилд 27.3 тэрбум ам.доллараас давсан зардал гарах магадлалтай (МакКеллийн хүрээлэн ба Мензисийн судалгааны төв)
Гадил жимс нь электролитийн тэнцвэрийг хадгалж, натрийн нөлөөг бууруулснаар цусны даралтыг бууруулахад тусалдаг. Зарим хүмүүс шим тэжээлийн шингээлтийг оновчтой болгохын тулд өдөрт нэгээс хоёрыг хэрэглэхийг зөвлөж байна. Мэргэжилтнүүд эслэг авахын тулд овьёостой хослуулахыг зөвлөж байгаа боловч бөөрний асуудалтай хүмүүс калийн хэрэглээгээ хянах хэрэгтэй. Бага давстай хооллолт болон дасгал хөдөлгөөнтэй хослуулбал гадил жимс нь зүрх судасны эрүүл мэндийг тогтвортой дэмждэг. (Лао Дон)
Малайзын цаг уурын алба Малайзын хойгийн 13 бүс нутагт 35°C-40°C хүртэл халсан тул халууны сэрэмжлүүлэг гаргалаа. Эль-Ниньо үзэгдэл энэ оны дундуур үүсэх төлөвтэй байгаатай холбоотойгоор 2026 он Малайзын түүхэн дэх хамгийн халуун жил болж магадгүй гэж албаныхан анхааруулж байна. (ВьетнамПлас)
Аврах багууд [АНУ-ын] Хавай мужийн Мауи хотод хүчтэй борооны үеэр Иао урсгалд урссан 71 настай эмэгтэйг эрэн хайж байна. Кона мужид дараалан үргэлжилсэн нам даралтын цаг агаарын системээс үүсэлтэй шуурга дэгдэж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж, 1 тэрбум гаруй ам.доллараас давсан хохирлын тооцоо гарчээ. (Уотчерс)
[Ау Лак (Вьетнам)]-д гэнэт орсон мөндөртэй шуурга Сон Ла, Фу То аймгуудад чавга гэх мэт ургацыг сүйтгэжээ. Улирлын огцом өөрчлөлтийн үеэр 2 см хүртэл өргөнтэй чулуунууд унаснаар, оршин суугчдыг цаг агаарын эрс тэс уур амьсгалаас хамгаалахад хүргэж байна. (ВнЭкспресс)
2026 он эхэлснээс хойш [АНУ-ын] Флорида мужийн баруун хойд эрэг дагуу дор хаяж 42 лонхон хамарт далайн гахай-ард эрэгт гарч хаягдсан бөгөөд тэдний талаас илүү нь гуравдугаар сард илэрч, ихэнх нь аль хэдийн үхсэн байдалтай байсан тул шалтгааныг тогтоохоор мөрдөгчид задлан шинжилгээнд дээж илгээн, шинжилгээний хариуг хүлээж байна. (Фокс Уитер)
[Их Британийн Кардифф хотын] веган, цагаан хоолны The Vegetarian Food Studio ресторан “Өвлийн дулаан илч” хөтөлбөрөөрөө хүйтний улиралд орон гэргүй хүмүүст долоо хоног бүр үнэ төлбөргүй веган хоолоор үйлчилж байна. Тогооч Нейл Пател (цагаан хоолтон) болон сайн дурынхан Уэльс даяар өсөн нэмэгдэж буй орон гэргүй болох асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд хоол, хувцас, харилцаа холбоог санал болгож байна. (Нэйшн Кумру)
Миннесотагийн Их Сургуулийн Амьтдын төлөөх энэрэнгүй үйлс ашгийн бус байгууллагын оюутны бүлэг 4-р сарын 11-нд [АНУ-ын Миннесота мужийн Сент Полын] Миннесотагийн Их Сургуулийн Сент Пол оюутны төвд 15 дахь удаагийн Веган халуун чинжүүтэй хоолны уралдааныг зохион байгуулна. Орон нутгийн удирдан явуулж буй энэ арга хэмжээнд нутгийн тогооч нарын амталгаа, шилдэг хоолны санал хураалт, сугалаа багтаж байна. (Хүөмтаунсорс, Амьтдын төлөөх энэрэнгүй үйлс)
Анх Жон Харви Келлогг (цагаан хоолтон) зэрэг шинийг бүтээгчид амьтан-хүний махгүй уураг болгон боловсруулсан орчин үеийн газрын самрын тос нь өнөөдөр ч дэлхий даяарх веган хооллолтын гол бүтээгдэхүүн хэвээр байна. Эртний Инкагийн уламжлалаас эхлээд дэлхийн 5 тэрбум ам .долларын зах зээл хүртэл энэ тэжээллэг түрхдэг хачир нь тогтвортой, веган хооллолтыг урамшуулсаар байна. (ВежНьюс)
Польш улс хүрэн баавгай-хүнийг хамгаалж, хүнтэй мөргөлдөх тохиолдлыг бууруулах 3.7 сая еврогийн хөтөлбөр эхлүүллээ. Тус стратегид Бещады, Татра, Бескидийн нуруунуудад тохиолдох учрал нэмэгдэж буйг зохицуулахын тулд байршил тогтоогч хүзүүвч, баавгай нэвтэрч чаддаггүй хогийн сав, шуурхай хариу арга хэмжээний багийг ашиглаж байна. (Нөүтс фром Поланд)
Хятадын Жилинь мужид өөр өөр айлаас хулгайлагдсан долоон нохой нядалгааны газрын машинд явж байх үедээ зугтаж, 17 километр зам туулан, гэртээ харьжээ. Сүргийнхээ гэмтсэн нөхрөө хамгаалахын тулд хамгаалалтын байрлалд явсан эдгээр ноход хоёр өдрийн аяллын дараа эсэн мэнд буцаж ирсэн бөгөөд энэ түүх олон нийтийн сүлжээнд хурдтай тархсан шинэчлэлтүүдээр олны анхаарлыг татжээ. (Тань Ньень)
[Энэтхэгийн] Ришикеш хотод салчид голын хүчтэй урсан тэмцэж байсан сармагчин-хүнийг сэлүүрээр аврах оролдлого нь бүтэлгүйтсэний дараа олсоор аварчээ. Амьтан найз, хүн хоорондын итгэлийн агшныг харуулсан энэхүү олон нийтийн сүлжээнд түгсэн аврах ажиллагааг зэрлэг амьтанд энэрэнгүй хандсан хэмээн өргөнөөр магтсан байна. (Ньюс Карнатака)
Өдрийн мэргэн эшлэл: “Биеэ анхаарч халамжил. Энэ бол таны амьдрах цорын ганц орон зай.” – Америкийн бизнес эрхлэгч, зохиолч, урам өгөх илтгэгч Жим Рон (BrainyQuote)
Өмнө нь, Стефани Арнольдын клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Стефани энгийн жирэмслэлт нь хэрхэн төрөх үеэрээ нас барах нь гэсэн хэдэн сарын турш үргэлжилсэн баттай мэдрэмж болон хувирсныг өгүүлсэн. Шинжилгээнүүд хэвийн гарч, дахин дахин тайвшруулж байсан ч дахин зөн совин улам хүчтэй болжээ. Тэр үзүүлсэн эмч бүртээ анхааруулж, бүр умайгаа авхуулах шаардлагатай болно гэж хүртэл урьдчилан хэлжээ. 36 дахь долоо хоногт Стефани гэртээ цус алдаж эхэлжээ. Түүнийг эмнэлэгт хүргэж, эмч нар хүүг нь төрүүлэхээр шуурхай ажилласан байна. Жейкоб эрүүл саруул төржээ. Хэдхэн хормын дараа амнион шингэний эмболийн ховор тохиолдлоос болж Стефанийн зүрх зогсжээ.
Бүх магадлалаар тэр амьд үлдэх боломжгүй байв. Гэвч хэн нэгэн түүний үгийг сонсжээ. Стефанитай утсаар зөвлөлдсөн мэдээ алдуулагч эмч түүнийг юу болохыг маш тодорхой дүрслэн хэлсэнд түгшсэн байжээ. Тэр Стефанийн эмнэлгийн бүртгэлд тэмдэглэл хийж, мэс заслын өрөөнд нэмэлт цус болон ослын үеийн сэхээн амьдруулах тэргийг бэлэн байлгахыг үүрэг болгожээ. Тэр нэмэлт арга хэмжээнүүд түүний амийг аварсан юм.
Эмч нар түүнийг сэхээн амьдруулахаас өмнө Стефани 37 секундийн турш нас барсан байна. Түүнд амьсгалын гуурс тавьж, хэвлийн хөндийд нь мэс заслын бөмбөлөг байрлуулан, биеийн байдлыг тогтворжуулж, эмийн аргаар хиймэл комд оруулж амьсгалын аппарат залгажээ. Долоон цагийн дараа цус алдалт үргэлжилсээр байсан тул Стефанийн хэдэн сарын өмнөөс заавал уулзана гэж зүтгэсэн эмэгтэйчүүдийн хавдрын эмч өөрийнх нь урьдчилан хэлсэн умай авах мэс заслыг хийжээ. Эмгэг судлалын шинжилгээгээр ихсийн наалдац яг түүний хэлсэн газарт үүсэж эхэлсэн нь тогтоогдсон ч MRI [соронзон резонансын дүрслэл]-д илрэхэд арай дэндүү эрт байсан аж.
Стефани бөөрний дутагдал, хүнд хүндрэлүүдээр өвдөж, эмнэлэгт нэг сар хэвтжээ. Түүнд мэдрэлийн гэмтэл үлдэх эсэхийг хэн ч мэдэхгүй байв. 6 дахь өдөр амьсгалын гуурсыг авахад түүний хэлсэн хамгийн эхний үг нь: “Би одоо ч жирэмсэн хэвээрээ юу?” гэсэн үг байлаа. Гэвч Стефани сэтгэлзүйн хувьд гүн шархадсан байв. “Яаж мэдсэн юм бол?” гэдгээ тэрээр ойлгох хэрэгтэй байлаа.
Хариулт хайн цөхөрсөн Стефани сэтгэл зүйн гэмтлийн дурсамжийг эргэн сэргээхэд гипноз ашигладаг, куба гаралтай сэтгэл засалчтай хуучин хэвдээ орох эмчилгээ эхлүүлжээ. Бүгдийг нь дүрсжүүлэн бичсэн нийт 30 цагийн эмчилгээний дараа түүнийг эцэст нь нас барсан мөч рүү нь буцаан аваачиж, тэр харсан зүйлээ дүрслэн ярьж эхэлсэн байна.
Тэгээд би биеэсээ бүрэн гарах үедээ харсан зүйлээ тайлбарлаж эхэлсэн. Аль сувилагч нь яаралтай дохионы товч дарсан, аль сувилагч миний цээжинд CPR (зүрх уушгины сэхээн амьдруулалт) хийсэн, миний эмч хөлийн маань доод талд юу хийж байсан, мэдээ алдуулагч эмч хөлийн доод талд юу хийж байсан, миний охин төрөх тасгийн коридорт юу хийж байсан, нөхөр маань онгоцноос буухдаа юу өмссөн байсан, ээж маань комд байсан гурав дахь өдөр маань юу хийж байсан гээд бүгдийг хэлсэн.
Түүний нөхөр Жонатан эргэлзсэн хэвээр байсан бөгөөд Стефани эмнэлгийн алдарт олон ангит кино Grey's Anatomy-гаас үзсэн зүйлээ санаж байна гэж үзэж байлаа. Уурласан ч шийдэмгий байсан Стефани эмчилгээний бичлэгүүдээ шууд мэс заслын өрөөнд байсан эмнэлгийн багт үзүүлжээ.
Тэгээд би тэр бичлэгүүдийг эмч нарт үзүүлсэн. Эмч нар: “Өө, та үүнийг мэдэх боломжгүй. Бид яг хаана зогсож байсан, юу хийж байсан нь хүртэл бүгд үнэн зөв байна.” гэсэн. Би эмчээсээ: “Та ‘Ийм зүйл болох ёсгүй, ийм зүйл болох ёсгүй.’ Гэж хэлсэн үү?” гэж асуусан. Тэр: “Хэлсэн. Гэхдээ дотроо.” гэсэн. Тэгээд дараа нь би бүгдэд нь нь талархахаар очихдоо, эмч нартай мэндлэхээр очиход энэ сувилагч над дээр ирээд: “Хатагтай Арнольд, та намайг танихгүй, гэхдээ таныг дахин алхаж байгааг харахад үнэхээр сайхан байна.” гэсэн. Тэгэхэд нь би: “Та миний хавиргыг хугалсан.” гэсэн. Тэр: “Таны амийг аврахын тулд би дахиад ч тэгэх байсан.” гэсэн. Дараа нь надад түүнийг тэр өрөөндөө буцаж очоод удаан уйлсан гэсэн. Учир нь надад CPR хийсэн хүн нь яг тэр байсан гэдгийг би мэдэх ёсгүй байжээ. Хэрэв таны бүх карьер бат бөх, хөдөлшгүй суурин дээр тулгуурладаг бол үүнийг ойлгож болно. Харин одоо миний хэлж буй зүйл тэр сууринд ан цав бий болгосон гэдгийг харуулж байна. Учир нь
би энэ бүхнийг хараад зогсохгүй хэдэн зуун сүнсийг ч харсан. Тэгээд би энэ тэнгэрийн оронд очсон, би Бурхныг ч хараагүй, барилга байгууламж ч хараагүй, харин хэдэн зуун сүнс харсан. Тэд бараг л нэгэн цуглаан шиг байсан. Тэнд миний таньдаг хүмүүс байсан. Тэр үнэхээр сайхан байсан. Тэгээд миний танихгүй хүмүүс ч байсан, тэдний нэг нь Жонатаны аав байлаа.
Стефани Жонатаны нас барсан аавыг маш нарийн дүрсэлсэн бөгөөд үүнд нэгэн онцгой гадаад зоос, нөхөөстэй ногоон судалтай хээтэй твидэн хүрэм ч багтаж байв. Эхэндээ Жонатан аав нь тийм хүрэмтэй байсан гэдгийг үгүйсгэв. Хэдэн долоо хоногийн дараа төрөл саднаасаа лавласны эцэст тэр бүх зүйл яг таарч байсныг баталжээ. Стефанийн хувьд энэ нь баталгаа болсон байна.
Миний хувьд ямар ч эргэлзээ байхгүй. Тархи 20 секундийн дараагаас унтарч эхэлдэг учраас ухамсар оршин байдаг нь тодорхой. Тийм ээ, сонсгол хамгийн сүүлд алга болдог. Гэхдээ би лав харж чадахгүй байсан, дээр нь миний нүд наалттай хаалттай, би амьсгалын аппарат залгуулсан байсан. Миний эмч нар анагаах ухаанаа хэрэгжүүлэх арга барилаа өөрчилсөн. Учир нь нэг талаас тэд яаралтай нөхцөл байдалтай тэмцэж, амийг тань аварч, биеийг тань аварч, гэмтэл шархтай тань ажиллаж байсан. Гэхдээ тэд тэнд хүний бурханлаг сүнс оршсоор байсныг мартсан. Хэн ч надтай ярьж байгаагүй. Гэтэл би энэ бүх хугацаанд тэнд, ухамсартай хэвээр байсан.
Энэ явдал Стефанийн итгэл үнэмшлийг өөрчлөөд зогсохгүй, амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийх учиртайгаа мэдрэх мэдрэмжийг нь ч өөрчилжээ. Би энэ бат бөх суурийг орхиод, тун сүнслэг шинжтэй эдгээр ярианууд өрнөдөг энэ ертөнц рүү одоо орж байна. Та зарим хүнээс, ийм ярианаас айдаг, эсвэл бүрэн эргэлздэг зарим хүмүүсээс хөндийрч магадгүй, харин бусдад нь хүлээн зөвшөөрнө. Мөн та маш газардсан, бодит хүн учраас хүмүүс “За, би үүнийг галзуурсан мэт санагдалгүйгээр танд ярьж чадна.” гэж мэдэрдэг. Тиймээс би түүхээ хэдий чинээ их хуваалцана, төдий чинээ олон хүн “Би өөрийгөө түүнээс олж харж байна.” гэж хэлж чадна. Надад ч үүнтэй төстэй зүйл тохиолдсон. Тэгээд бодоод үз, би энэ бүхнийг туулж байхдаа аймшигт зөн совин, жирэмсний урьдчилсан мэдрэмж гэж хайж үзсэн ч тийм зүйл байгаагүй. Харин одоо манай түүх олон нийтэд хүрсэн болохоор бусад хүмүүс үүнтэй холбон ойлгож, “Хөөе, энэ чинь зөн совин байж болох уу? Яагаад гэвэл надад үнэхээр ямар нэг зүйл болох гэж буй мэдрэмж төрөөд байна. Энэ бол түгшүүр биш. Энэ бас өөр зүйл ч биш, тэгэхээр үүний талаар ярилцъя.” гэж хэлж чадна. Тэгэхээр энэ нь үнэхээр амьдралд нөлөөлж, амь аврахад тусална. (Дараагийн түвшний сүнс подкаст)
Илүү огноо харах
1 / 61
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх