Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ–ний гол тойм – 2026 оны 3-р сарын 10
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан хөрш орнуудын нутгаас халдлага гараагүй тохиолдолд тэдгээр улсад цохилт өгөхийг зогсоохыг тус улсын түр удирдлагын зөвлөл зөвшөөрсөн гэж мэдэгдлээ. (Ройтерс)
Ерөнхийлөгч Зеленський Ираны зэвсэгт мөргөлдөөн хэлэлцээр хийхэд шаардлагатай улс төрийн нөхцөл байдлыг алдагдуулсан тул АНУ, Орос, Украины гурван талт энхийн хэлэлцээр одоогоор түр зогссон байна. Вашингтоны зуучлалын оролдлого саарч, Москва хот шаардлагуудаа хэвээр хадгалахын зэрэгцээ Украин (Урейн)-д байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. (VTV)
Ливан дахь Израилын цэргийн ажиллагаа ширүүссэний улмаас Сири улс дүрвэсэн 11 мянга гаруй сиричүүдийг хүлээн авахын тулд Жуссие, Ждейдет Ябус, мөн гол Маснаа гарц зэрэг хилийн хэд хэдэн боомтоо дахин нээжээ. Энэ нь урьд өмнө байгаагүй урвуу шилжилт хөдөлгөөнийг илтгэж, хил дээр өргөн хүрээнд ложистик болон эмнэлгийн дайчилгаа эхлүүлэхэд хүргэлээ. (VTV)
Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро баривчлагдсаны дараа АНУ Венесуэл дэх түр эрх баригчидтай хамтран ажиллаж буй энэ үед хоёр орон дипломат болон консулын харилцаагаа сэргээхээр тохиролцлоо. Энэ алхам нь Венесуэл улсыг тогтворжуулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, сонгуулиар бүрдэх шинэ засгийн газарт үе шаттай шилжих нөхцөл бүрдүүлэх зорилготой юм. (Ройтерс)
Антонио Гитерас дулааны цахилгаан станц уурын зуухны алдагдал, галын улмаас зогсож, Куба улсын баруун хэсэг даяар цахилгааны их хэмжээгээр тасран, олон сая хүн цахилгаангүй болжээ. Энэ нь хуучирсан дэд бүтэц, түлшний хомсдол, газрын тосны нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан арлын эрчим хүчний гүнзгийрч буй хямралыг ил болгож байна. (Нью-Йорк Пост)
Улам олон улс орон паспорт дээр тамга дарахаа зогсоож буй энэ үед туршлагатай аялагчид аяллын түүхээ баримтжуулахын тулд онгоцонд суух тасалбараа хадгалах, бэлэг тэмдэг болсон газруудын зургийг авах, цахим визээ хадгалах, хуучин орох-гарах тамгаа хадгалах, тасалбар, зочид буудлын бүртгэлээ архивлах зэрэг бодит аргуудыг танилцуулж байна. Ингэснээр паспортын биет тамга байхгүй болсон үед ирээдүйн визийн мэдүүлгээ батжуулах зорилготой юм. (ВнЭкспресс)
Хятад улс “төрөлтийг дэмжсэн нийгэм” байгуулах таван жилийн төлөвлөгөө зарлаж, ажил эрхлэлт, орлого, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний дарамтыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ нь дөрвөн жил үргэлжилсэн хүн амын бууралтыг эргүүлэх, мөн 2035 он гэхэд 60-аас дээш насныхан 400 саяд хүрэх төлөвтэй байгаа хурдтай хөгширч буй нийгмийг эсэргүүцэхийг зорьж байна. (VTV)
Индонез улс 3-р сарын 28-ны өдрөөс эхлэн гол платформуудад 16-аас доош насны хүүхдүүдийн олон нийтийн сүлжээний хаягуудыг хориглон, Зүүн өмнөд Азид насны ангилалд суурилсан анхны ийм хязгаарлалтыг нэвтрүүлж байна. Энэ нь өндөр эрсдэлтэй дижитал орчинд өсвөр насныхныг хандах боломжийг хязгаарлахад чиглэсэн, дэлхийн шилжилтийн энэ үед цахим хор хөнөөл, донтолт, платормын дүрэм зөрчих асуудалд өсөн нэмэгдэж буй санаа зовнилын хариуд засгийн газраас авч буй арга хэмжээ юм. (WGN Радио)
АНУ-ын Төрийн департамент Арабын Нэгдсэн Эмират, Катар, Саудын Араб, Израил дахь америкчуудад Ойрх Дорнодоос гарахад зориулсан захиалгат нислэг болон газрын тээврийн үйлчилгээнд хамрагдахад туслах хямралын бүртгэлийн систем нээлээ. Харин бүс нутгийн бусад улс дахь АНУ-ын иргэдэд нислэгийн тусламж авахын тулд 24 цагийн онцгой байдлын дугаар руу залгахыг зөвлөж байна. (State.gov)
АНУ Эквадортой хамтран террорист холбоотой гэж ангилсан хар тамхины бүлгүүдийн эсрэг цэргийн хамтарсан ажиллагаа эхлүүллээ. Энэ нь бүс нутаг дахь АНУ-ын цэргийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц тэлж буйг илтгэж, хар тамхины эсрэг стратеги илүү хурц шатанд шилжсэнийг харуулж байна. (Түөй Трэ)
Судлаачид Камбожийн амьд шувууны захуудаас шувууны 40 төрлийн вирусийн ул мөр илрүүлжээ. Үүнд томууны хэд хэдэн омог, ялангуяа өндөр хоруу чанартай H5N1, коронавирус болон бусад шувууны эмгэг төрүүлэгч багтаж байна. Агаарын сорьцууд вирусийн хамгийн өргөн олон янз байдлыг агуулж байжээ. (Phys.org)
АНУ-д хийсэн судалгаагаар шохойн чулуу зэрэг карбонат уст давхарга газрын гүний илүү шинэ усанд Паркинсоны өвчний эрсдэл эртний мөстлөгийн үеийн устай харьцуулахад 62%-иар өндөр байгааг тогтоожээ. Шохойн чулуун давхарга дахь гадаргын бохирдуулагч хурдтай хөдөлж буй нь 12 мянган жилийн настай удаан шүүгдсэн усны эх үүсвэртэй харьцуулахад энэ мэдрэлийн аюулыг үүсгэж болзошгүй гэж үзэж байна. (СкайТехДэйли)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2026 оны 1-р сарын 1-нээс 2-р сарын 15-ны хооронд Өмнөд Африкт холерын тохиолдол [өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад] долоо дахин өссөнийг анхаарууллаа. Нийт 4,320 тохиолдол, 56 нас баралт бүртгэгдсэн байна. Мозамбик дахь хүчтэй үер нийт халдварын 90 хувийг эзэлж буй бол ариун цэврийн системийн доголдол дахин олон мянган хүнийг эрсдэлд оруулж байна. (ВьетнамПлас)
Зэвэрдэггүй ган усны савнаас хорт металл ялгардаг гэх цахимд түгсэн мэдээллийг шинжээчид няцаалаа. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд 304, 316 зэрэглэл зэрэг хүнсний зориулалтын ган нь хэвийн нөхцөлд урвалд ордоггүй, зэврэлтэд тэсвэртэй хэвээр байдгийг тодотгожээ. (Индиа Түдэй)
[АНУ-ын] өмнөд Тэгш өндөрлөгт болсон хүчтэй шуурга, хар салхины улмаас Оклахомад хоёр хүн амиа алдаж, Канзас болон Техаст орон сууцууд эвдэрчээ. 7 сая гаруй хүн хүчтэй хар салхи, аварга мөндөр зэрэг цаг агаарын ноцтой өндөр эрсдэлтэй нөхцөлтэй нүүр тулж байна. (ЛА Таймс, Уотчерс)
Вануатугийн Амбае арал дээр Манаро Вуи галт уулын хорт үнс, хүчиллэг бороо усны хангамжийг бохирдуулж, ургацад хохирол учруулж байна. Засгийн газар олноор нүүлгэн шилжүүлэхийг үгүйсгэсэн ч экологийн хямрал дордож буйг зохицуулахын тулд гамшгийн багуудыг ажиллуулж байна. (RNZ)
Хойд тэнгист скампи сам хорхойг ёроолоос тороор барих ажиллагаа сүүлийн мөстлөгийн үеэс хадгалагдсан “үл үзэгдэх” нүүрстөрөгчийг ялгаруулж байна гэж эрдэмтэд анхаарууллаа. Ёроолын тор нь эртний тунамал чулуулгийг хөдөлгөснөөр далайн дэлхийн нүүрстөрөгчийн мөчлөгт гүйцэтгэх үүрэгт аюул учруулж байна. (STV Ньюс)
Эрдэмтэд ойролцоогоор 6,000 жилийн өмнө устсан гэж удаан хугацаанд үзсээр ирсэн уутат хөхтөн-хүний хоёр зүйл болох урт хуруут одой поссум-ард болон шинээр тогтоогдсон цагариг сүүлт глайдер-хүнийг [Индонезийн] Баруун Папуа дахь алслагдсан ширэнгэн ойд одоо ч амьд байгааг баталлаа. Энэхүү урьд өмнө байгаагүй нээлт нь бүс нутгийн хувьслын ач холбогдлыг тодруулж, аюулд өртсөн ойг нь яаралтай хамгаалах шаардлагатай байгааг харуулж байна. (Гардиан)
Их Британид ургамлын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт сэргэж, Теско сүлжээ 2025 онд хөргөгчид хадгалдаг веган хүнсний өсөлт болон дүпү, темпегийн худалдан авалт 12%-иар нэмэгдсэнийг мэдээллээ. Хэрэглэгчид гэртээ “ургамалд төвлөрсөн” хоол хийх, бүхэл хүнсэнд суурилсан шим тэжээлийг улам илүүд үзэж байна. (Плант Бэйсд Ньюс)
Нидерландын Those Vegan Cowboys гарааны компани амьтны гаралгүй сүүний уураг үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зориулж 14.2 сая ам.долларын хөрөнгө татжээ. Уг санхүүжилт нь уламжлалт сүүний казейн үйлдвэрлэлтэй харьцуулахад нүүрстөрөгчийн ялгарлыг 95%-иар бууруулдаг нарийн исгэлтийн аргаар гаргасан казейныг 2026 онд АНУ-д зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ. (Грийн Куийн)
Линда МакКартни Фүүдс Их Британийн сургуулийн хоол үйлдвэрлэлд зориулсан уураг өндөртэй веган Тахианы амттай төстэй дүрлэгээ танилцууллаа. Харшил үүсгэгчгүй энэ хүртээмжтэй хэлбэр нь хүүхдэд ээлтэй, танил шаржигнуур тахиа, зуушаар дамжуулан сурагчдыг веган хоол сонгоход дэмжлэг болж байна. (Фүүд Манифакчур)
[АНУ-ын] Флоридагийн аврагчид 36 настай Эндрю Гидденсийг хөлдсөн намагт хэд хоног хоолгүй гацсан байхад нь амьд гарган аварчээ. Аврах багийнхан түүнийг өтгөн шавраас гаргахын тулд шат, сагсан бөмбөгийн хавтан, тавцан ашиглан, гурван цаг үргэлжилсэн хүнд аврах ажиллагааг хийжээ. (ВьетнамНет)
[АНУ-ын] Лас Вегаст шоронгийн хоригдлууд Амьтны сантай хамтран асрах газрын нохой-хүмүүсийн байрыг цэвэрлэн, тэдэнтэй нийгэмшиж байна. Энэ хөтөлбөр нь амьтан-хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчдыг шоронгоос гарсны дараах амьдралд бэлтгэдэг бөгөөд зарим нь бүр хамтрагчаа үрчилж авахаар эргэн ирдэг байна. (8 НьюсНау)
[Ау Лак (Вьетнам)-ын] Нячанг хот дахь А. Ерсиний буяны эмнэлэг эмзэг бүлгийн олон мянган оршин суугчдад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, эм олгож байна. Эмнэлгийн сайн дурын мэргэжилтнүүд доктор Александр Ерсиний хүмүүнлэгийн өвийг 30 гаруй жил үргэлжлүүлэн, боломж тааруу хүмүүст амин чухал дэмжлэг үзүүлсээр иржээ. (Тань Ньень)
Өдрийн мэргэн эшлэл: “Бидний бүтээгч Бурхан бидний оюун ухаан, зан чанарт агуу их хүч чадал, боломжийг шингээсэн байдаг. Залбирал эдгээр хүчийг нээж, хөгжүүлэхэд тусалдаг.” – Энэтхэгийн 11 дэх ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён, доктор А.П.Ж. Абдул Калам, PhD (цагаан хоолтон) (BrainyQuote)
Өмнө нь, Николь Мажикийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Николь 2006 онд хурдны замын ослын дараа нууцлаг орон зайд орж, тайвшруулах оршихуйтай учирч, хүүхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгэх хүчтэй ахуй ойлголт харж, хонгилоор хурдтай өнгөрсний дараа замын доош хэдэн милийн зайд гэнэт биедээ эргэн ирснээ ярьсан билээ. Эргэн ирэхэд өөрийг нь нөмөрсөн байсан сэтгэл гутрал арилж, дотор нь ямар нэг зүйл өөрчлөгдсөн байлаа.
Түүний хоёр дахь томоохон клиник үхэл нь 2023 оны 6-р сард ердийн гэж тооцогдож байсан цөсний хүүдийн хагалгааны үед тохиожээ. Үүнээс өмнөх долоо хоногт Николь сүнслэг мэдрэмжээрээ өөрт нь үлдэх үү, явах уу гэсэн сонголт тулгарахыг мэдсэн байлаа. Айдас нь бусдад түүний төгсгөлийг хамтран бүтээх хүч өгнө гэж ойлгосон учраас тэр энэ тухай хэнд ч хэлээгүй аж. Дараа нь хагалгааны ширээн дээр хэвтэж, мэдээ алдуулалт үйлчилж эхлэх үед өнөөх ижил сүнслэг оршихуй дахин өөрийг нь бүрхэн авсан гэж тэр ярьсан юм. Николь 2006 оны тохиолдлоор анх учирсан тэр л оршихуй дараа нь болсон бүхнийг чиглүүлсэн хэвээр байсан гэж үзэж байна.
Тэгээд тэр [оршихуй] тэр орон зайд намайг нөмрөхөд би, “За, би энд байна.” гэж хэлсэн. Тэгээд миний ухамсар найз Сэнди рүү очсон. Би “Сэнди” гэж дуудаж байсан, учир нь бид хоёр телепатаар маш сайн холбогддог байсан. Тэгээд би, “Сэнди, энэ үгсийг санаарай. Би буцаж ирэх ёстой. Надад энд хийж дуусгах ажил үлдсэн. Маш их ажил надад энд үлдсэн. Би буцаж ирэх ёстой.” гэж хэлсэн.
Мэдээ алдуулалтын үед Николь найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ очоод, дараа нь өмнөх амьдралуудаасаа таньдаг нэгэн сүнстэй учирчээ. Тэр бол насан туршдаа хайж явсан, сансрын гүн холбоо нь байв. Дараа нь мэдээлэл татан авч эхэлсэн.
Надад дамжиж ирж байсан хэлбэр нь маш хурдан жирэлзэх зургууд шиг байсан. Яг л асар том зурагт номыг эргүүлж байгаа юм шиг, байшингийн цонх, цэцэг, модны нэг хэсэг гээд янз бүрийн жижигхэн дүрс агшин агшнаар харагдаж байсан. Дараа нь тэр мэдээллүүд нээгдэхэд бүхэл дүр зураг бүтнээрээ ойлгогдож байв. Иймд би тэр энергийг ажиглаж байсан. Би тэр энергийн дотор байгаа мөртлөө нэгэн зэрэг түүнийг харж байгаа юм шиг байсан. Энэ бол маш хачин орон зай байсан. Тэр мэдээллүүд ирж байгааг мэдэрч, би тэр хүнтэй холбогдсон байсан. Тэгээд дараа нь Гэрэл асар их болж, би эргэж орж ирэхийг оролдоход биеийнхээ гадна байлаа. Би сувилагчийн дууг сонссон, тэр: “Николь, Николь” гэж хэлж байв. Тэгээд би нүдээ нээхэд тэр: “Яг одоо миний төлөө гүнзгий амьсгаа аваарай.” гэж хэлж байлаа.
Николь ухаан орж, гарах байдалд долоон удаа оржээ. Сувилагч түүнд тэр хагалгааны дараах сэргээн засах өрөөнд бусад бүх өвчтөнөөс хавьгүй удаан байсан гэж хэлжээ. Тэр өглөө 7 цагийн үед эмнэлэгт орсон бөгөөд үдээс хойш 3:30 хүртэл гараагүй байна. Дараа нь түүний найз Сэнди залгажээ.
Тэр: “Чи өглөөний 10:08-д юу хийж байсныг би мэдэхгүй, гэхдээ би жолоо барьж явахдаа би чамайг машиндаа над дээр ирэхийг харсан. Тэгээд чи үлдэх үү, явах уу гэж бодож байгаа мэт мэдрэмж надад төрсөн. Харин би: ‘Чи яг одоо буцаад ор, учир нь чамд хийх маш их ажил байгаа, одоо тийшээ буцаж очих хэрэгтэй.’ гэж хэлсэн.” гэсэн. Тэр мөчид би түүнд хэлж чадсан ганц зүйл гэвэл, “Би энэ тухай чамтай маргааш ярих ёстой. Чи хагалгааны өмнө миний чамд хэлсэн яг тэр үгсийг хэлж байгаад чинь би итгэж чадахгүй байна” гэсэн.
Хэдэн долоо хоногийн дараа хамтын найзаараа дамжин Николь өөрт нь эртний танил мэт санагдсан нэгэн эртэй уулзаж, тэр хүн Николийн хагалгааны өдөр, яг тэр эмнэлэгт зүрхний шигдээсээр өвдсөн байсныг мэдсэн байна.
Тэр хүн клиник үхэлд орсон бөгөөд “Чи намайг биед минь буцаан түлхэж байсан.” гэж хэлжээ. Тэр явахад бэлдэж байхад нь би: “Өө, үгүй ээ” гэсэн. Тэгээд би түүнд буцаж орох замыг харуулсан. Тийм учраас би дахин дахин ухаан орж, гараад байсан юм. Учир нь тэр хараахан буцаагүй байсан, харин би түүнд үлдэхэд нь туслахын тулд тэнд байх хэрэгтэй байсан. Ингэснээр тэр ч бас хийх ёстой ажлаа хийж чадах болно.
Тэд дараа нь хос болж, одоо ч хамтдаа байгаа. Николийн хувьд энэ хоёр тохиолдол хоёулаа нэг л үнэнийг харуулж байна: амьдрал, үхэл, тэдгээрийн хоорондох бүхнийг туулан гарах түлхүүр нь эсэргүүцэл биш, харин буулт юм.
Миний бодлоор хамгийн том зүйл нь биднийг тэмц, үүнтэй тэмц гэж программчилсан явдал юм. Үүнтэй тэмцэцгээе. Олон хүн: “Би тэмцэж байна. Би тэмцэж байна.” гэж хэлэхийг би сонссон. Үгүй, бүү тэмц. Тавьж явуул. Бүү тэмц. Учир нь эсэргүүцэх үед чи илүү их эсэргүүцэл бий болгодог. Чи эсэргүүцлийг эсэргүүцэж, улам их эсэргүүцэл үүсгэдэг, тэр нь улам их өвдөлт төрүүлж, ижил зүйлээ улам олшруулдаг. Тиймээс бид өөрсдийгөө хамгаалагдаж, чиглүүлэгдэж байдаг гэсэн итгэлтэй мэдрэмж дотор тавьж явуулах, буулт хийх тэр төлөвт очих хэрэгтэй. Гол нь сургамжаа авч, урагшилж, өөртөө, өөрийн зөн мэдрэмжид, өөрийн бүрэн эрхт байдалдаа итгэж сурах явдал юм. (Spiritual Warrior Journey)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх