Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 26
АНУ, Канад худалдааны хэлэлцээрт хүрч чадалгүй, Канадын олон төрлийн бараанд АНУ-ын 50%-ийн шинэ татвар үйлчилж эхэллээ. Канад улс 9-р сарын 8-наас цахилгаан хэрэгсэл, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, целлюлоз ба цаас, электрон бараа зэрэг бүтээгдэхүүнд ижил хэмжээний хариу татвар ногдуулахаа мэдэгджээ. Энэ маргаан олон жилийн холбоотон хоёр улсын худалдааны хурцадмал байдлыг эрс даамжруулжээ. (Аксиос)
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан амиа алдсан дээд удирдагч Али Хаменеи АНУ-тай үүссэн зөрчлийг дипломат аргаар шийдэхийг дэмжиж байсан гэж мэдэгджээ. Пезешкианы хэлснээр, Хаменеи Иран улсыг “дайн ч үгүй, энх тайван ч үгүй” төлөв байдлаас гаргахыг хүсэж, хүчтэй байр сууринаас хэлэлцээр хийвэл асуудлыг шийдэж болно гэж үздэг байжээ. Иран, АНУ-ын хооронд байгуулсан 60 хоногийн түр гал зогсоох хугацаа энхийн гэрээгүйгээр дууссаны дараа Пезешкиан дипломат яриа хэлэлцээг сэргээхийг эрмэлзэж байна. (Нью-Йорк Пост)
Ирак улс удаа дараа хүсэлт тавьсны дараа Иран улс тус улсын газрын тос тээвэрлэгч хэд хэдэн хөлөгт Ормузын хоолойгоор нэвтрэх тусгай зөвшөөрөл олгожээ. (Ройтерс)
8-р сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс Украин (Урейн) улстай энхийн хэлэлцээр хийхэд “үргэлж бэлэн” ч зөвхөн өөрийнх нь хэлсэн “газар дээрх бодит нөхцөл”-д тулгуурлах ёстой гэж мэдэгджээ. (Правда)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррештэй утсаар ярьсныхаа дараа Орос улсаас Украин (Урейн)-д явуулж буй дайныг дуусгах гарц олох ажиллагаанд НҮБ оролцоно гэж мэдэгджээ. (РБК-Украин)
Орос улс Курск муждаа Хойд Солонгосын 8,500 орчим цэрэг, тэдний дотор 400 орчим дрон оператор, 1,000 инженер, сапёр [фронтын шугамын инженер] байршуулсан гэж Украин (Урейн)-ы Батлан хамгаалахын тагнуулын газар мэдээлжээ. Украин (Урейн)-ы албаныхны мэдээлснээр, Хойд Солонгосын цэргүүд Украин (Урейн) улс дотор шууд тулалдахын оронд тагнуул, дроны цохилт, арын бүсийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ингэснээр Орос улс өөрийн илүү олон цэргийг дайралтад шилжүүлэх боломжтой болно. (Юнайтед24 Медиа)
Армени, Өмнөд Судан улсууд албан ёсоор дипломат харилцаа тогтоолоо. НҮБ дахь хоёр улсын Байнгын төлөөлөгчид 8-р сарын 19-нд [АНУ-ын] Нью-Йорк хотноо харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. (Синьхуа)
Хятад, Швейцар улсууд 2024 оны 9-р сард эхэлсэн таван үе шаттай хэлэлцээний дараа чөлөөт худалдааны хэлэлцээрээ шинэчлэх тохиролцоонд хүрлээ. Шинэчилсэн хэлэлцээр бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааны дүрмийн хүрээнд зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх төлөвтэй бөгөөд хоёр улс гарын үсэг зурж, хэрэгжүүлэхийн өмнөх дотоодын журмаа эхлүүлээд байна. (Чайна Дэйли)
Руанда, Өмнөд Солонгос улсууд хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн газрын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлэлцээр байгууллаа. Тус хэлэлцээрт тагнуулын мэдээлэл солилцох, терроризм, хар тамхины наймаа, цахим гэмт хэрэг, оргодлуудтай хамтран тэмцэхээс гадна цагдаагийн сургалт, гадаадад буй иргэдийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамтрах зэрэг багтжээ. (KT Пресс)
Өмнөд Солонгос Хойд тэнгисийн замыг байнгын тээврийн ашигтай коридор болгож болох эсэхийг туршихаар Арктикаар дамжин Европ хүрэх анхны арилжааны чингэлэг тээврээ эхлүүллээ. Усан онгоц Оросын хойд эргийн дагуу Арктикийн усан замаар зорчиж, Их Британи, Нидерланд, Польш улсуудад саатан, 40–45 хоногт хоёр талын аяллаа дуусгах төлөвтэй байна. Өмнөд Солонгос улс 2030 он гэхэд Арктикийн тээврийг худалдааны тогтмол зам болгож, тээврийн томоохон зангилаа болох байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. (Чаннель Ньюс Азия)
[Австралийн] Суинбернийн Их Сургуулийн судлаачид брокколид агуулагддаг сульфорафан нэгдэл нь Фридрейхийн атакси [хөдөлгөөний зохицуулалтыг аажмаар алдагдуулдаг удамшлын ховор өвчин]-тэй хүмүүст дутагддаг фратаксин уургийн түвшнийг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Эмнэл зүйн өмнөх сорилоор уг нэгдэл нь мэдрэхүйн эмзэг мэдрэлийн эсүүдийг хамгаалахын зэрэгцээ эсийн стресс, үрэвслийг бууруулсан нь эдгэршгүй ховор мэдрэлийн өвчнийг боломжийн өртгөөр эмчлэх найдвар төрүүлж байна. (СкайТех Дэйли)
Энэтхэг улс даяар улирлын томуу тархахын хэрээр H1N1 вирусийн тохиолдол нэмэгдэж байна. 8-р сарын 19-нд Индор хотод 60 настай эмэгтэй нас барж, Делид бүртгэгдсэн тохиолдол өмнөх оныхоос бараг 6 дахин өсжээ. Бенгалуру хотын нэгэн сургуулийн 500 гаруй сурагч, 21 ажилтан өвджээ. Эрүүл мэндийн байгууллагууд зөвлөмж гаргаж, H1N1 вирус эмзэг бүлгийн хүмүүсийг хүндээр өвчлүүлж болзошгүйг анхааруулжээ. (ABP)
[АНУ-ын] Өмнөд Дакота мужийн Пайн-Риж дархан цаазат газарт хантавирус илэрсний дараа эрүүл мэндийн албаныхан оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэжээ. Ган гачиг, шуурга, ой хээрийн түймрийн улмаас мэрэгчид барилга дотор орж, шээс, ялгадас, шүлс, үүрний материалаар нь дамжин халдвар авах эрсдэл нэмэгдэж болзошгүй байна. Бохирдсон хэсгийг цэвэрлэхийн өмнө халдваргүйжүүлж, шүүрдэх, тоос соруулахаас зайлсхийж, цайруулагч бодисыг 1:10 харьцаагаар найруулан хэрэглэхийн зэрэгцээ агааржуулалт, хамгаалалтын арга хэмжээг хангахыг зөвлөжээ. (КОТА Территори)
Ган гачгийн улмаас Панамын сувгийн захиргаа усан замын хөдөлгөөнийг бууруулж, өдөрт нэвтрэх хөлгийн тоог 9-р сарын 4-нөөс эхлэн 36-гаас 34, 9-р сарын 15-наас 32 болгоно гэж мэдэгджээ. 5-8-р сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 34%, усны хагалбар газрын урсац хэвийн хэмжээнээс 44%-иар бага байна. (Жапан Таймс, Ройтерс)
Хэт халалтын улмаас мөнх цэвдэг хайлж, Монблан, Маттерхорн орчмын хадан хясаа суларснаар Альпийн нуруунд хад нурах үзэгдэл дээд хэмжээнд хүрчээ. Энэ жил тус уулын бүсэд 450 орчим удаа хадны нуралт бүртгэгдсэн нь 2022 оны дээд үзүүлэлт болох 300-аас давахаар байна. 2026 онд уулын авиралтын улирлын үеэр хад нурж, 3 уулчин амиа алдаад байна. (Дэйли Мэйл)
Испанийн зүүн хойд хэсгийн Таррагона мужид аадар борооны улмаас үер бууж, 11 хүн бэртэн, 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Рода-де-Берад хана нурж, 3 хүн гэмтсэний 2 нь хүнд, нэг нь амь насанд аюултай байдалтай байна. Коста-Дорадагийн зарим хэсэгт 200 миллиметр хур тунадас оржээ. (Садена SER)
Өмнөд Африкийн бизнес эрхлэгч Луфуно Немаконде гадилын ургамлын ишний ширхэг ашиглан EcoCurls нэртэй ургамлын гаралтай хиймэл үс бүтээж байгаа нь нийлэг үсийг орлох, байгальд илүү ээлтэй хувилбар болж магадгүй байна. Уг бүтээгдэхүүнийг Өмнөд Африкийн Стандартын товчоо туршиж байна. (SAnews)
Америкийн Dole хүнсний компани АНУ-д нэг порцдоо 10 илчлэг, 1 грамм сахар агуулсан гүзээлзгэнэ, хан боргоцойн амттай веган хөөсрүүлсэн хоёр төрлийн амттан худалдаанд гаргажээ. Сүүн бүтээгдэхүүн агуулаагүй эдгээр бүтээгдэхүүнийг ундаа, амттан, жимсэнд хэрэглэхэд зориулагдсан байна. (Споркед)
Австралийн BioCheese компани вандуйн уураг, наргил модны тосыг хослуулсан, уураг нэмсэн, сайн хайлдаг, шим тэжээл сайтай үрсэн веган чеддар бяслагийг улсын хэмжээнд супермаркетуудаар худалдаалж эхэлжээ. (Вежкономист)
АНУ-ын жижиглэн худалдаачид улаан буудайн цавуулагтай Field Roast Field Bacon, веган хиам, чеддар бяслагтай Parmela Creamery Munch Boxes, веган цөцгийн тостой тахианы сүмстэй бөгөөд Whole Foods дэлгүүрт зарагддаг Butter Chik'n Naan энэтхэг хавтгай талх, мөн улсын 1,300 салбарынхаа бэлэн хоолны тасгаар Publix-ийн худалдаалдаг Махгүй цацагт хяруулын клуб сэндвич зэрэг олон шинэ веган бүтээгдэхүүн борлуулж байна. (ВежНьюс)
[АНУ-ын Юта мужийн] Зайон үндэсний цэцэрлэгт хүрээлэн бартаат замын үнэ төлбөргүй ашиглуулсан тус улсын анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн болж, хөгжлийн бэрхшээлтэй зочдод хавцлын жимээр аялах боломжийг нэмэгдүүллээ. Ашгийн бус байгууллага бараг 2 жил бэлтгэсний эцэст тэргэнцрийн зардлыг санхүүжүүлжээ. Тэргэнцрийг түрүүлж ирсэн хүнд түрүүлж үйлчлэх зарчмаар олгоно. (Гүүд Ньюс Нетворк)
[Испанийн] Альмериад өлсгөлөн орхигдсон Бергантин нохой-хүн амьд үлдэж, аврагчид түүнийг булангийн хаданд хавчуулагдан, туйлдсан байхад нь олжээ. Завины багийнхан, сайн дурын ажилтан түүнийг аварч, мал эмнэлгийн тусламжид хамруулжээ. Тэр одоо сайн дурын ажилтнуудын ажиллуулдаг асрамжийн газарт байгаа бөгөөд амьтан-хүнийг хамгаалах байгууллага үрчлэн авахаар судалж байна. (ЕвроУикли Ньюс)
[АНУ-ын Монтана мужийн] Глейшер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд илүү сайн харагдах цэг хайж явсан 60 настай жуулчин Кен Нөрс 37 метрийн өндрөөс горхи руу унасан ч амьд үлджээ. Жош Сеппелт түүнийг уснаас гаргаж, CPR [зүрх, уушгины сэхээн амьдруулалт] хийж, улмаар аврах баг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн байна. Ноён Нөрсийн хавирга, тохой хугарч, уушги нь гэмтсэн ч бие нь сайжирч байна. (Дэйли Мэйл)
Өдрийн тайтгаруулах эшлэл: “БУРХАН таныг хэзээ ч голохгүй. Харин ТҮҮНИЙГ хүлээн зөвшөөрөх эсэх нь таны шийдвэр.” — Америкийн Өмнөдийн баптист пастор, зохиолч, Хүндэт Чарльз Стэнли (BrainyQuote)
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд саяхан элссэн Америкийн ачааны машины жолооч Аарон Гоулдингийн клиник үхлийн тухай цувралд тэрээр багадаа үхэлтэй нүүр тулснаар нууцлаг ертөнцөд очиж, “Бүтээлийн Эх” хэмээх Тэнгэрлэг оршихуйтай учирсан тухайгаа хуваалцана. Калифорнид төрж, шашнаа төдийлөн шүтдэггүй Христийн шашинт гэр бүлд өссөн Аарон багаасаа сүнслэг ертөнцөд “үүнээс илүү зүйл бий” гэдгийг мэдэрдэг байжээ. Найман настайдаа Аарон өөрийнх нь ойлгосноор уушгины хатгалгаа тусаж, Палм-Спрингсийн эмнэлэгт хоёр долоо хэвтэхдээ зөвхөн судсаар шингэн авах боломжтой байжээ. Сувилагчид цусыг нь хэт олон удаа, заримдаа бие биеийнхээ талаар мэдээгүй хоёр ээлжийнхэн давхар авч байсан тул бие нь улам дорджээ.
Ер нь эмч нар ээжид минь яагаад миний бие муудаж байгааг мэдэхгүй гэж хэлсэн. Тэд юу ч хийж чадахгүй тул надтай салах ёс гүйцэтгэхийг зөвлөсөн. Ээж орж ирээд сүүлчийн хүслийг минь асуухад би: “Хоол!” гэж хэлсэн. Тэгээд ээж гарч яваад надад давхарласан бин авчирч өгсөн... Эмч нар түүнд маш их уурласан. Ээжийнхээ авчирсан хоолыг идээд бие нь дээрдсэн ч тэр хоёр долоо хоногт Аарон маш их сульдаж, ухаан нь олонтоо орж гарч байсан бөгөөд үүнийг комоос илүү зүүдний байдалтай төстэй гэж дүрсэлжээ. Тийм үеийнхээ нэгэнд тэрээр хожим олон давтагдсан аяллынхаа эхний аяллад гарсан бөгөөд амьдралынхаа хожуу үед үүнийг илүү тод санах болжээ.
Эхний удаад хонгилын үзүүр дэх Гэрэл л харагдсан. Би тэр Гэрлээр дамжин явж байлаа. Харахад үнэхээр маш хурц гэрэлтэй. Тэгээд нэг модны дэргэд очсон. Би эхэндээ модны дэргэд байсан. Гэнэт л тэр модны дэргэд оччихсон, эргэн тойрон бүхэлдээ харанхуй байсан. Би үүнийг шилэн байшин гэж нэрлэсэн. Учир нь модны дэргэдээс цааш харахад юмс шил шиг гялалзаж, усны чимээ сонсогдож байв. Гэхдээ бүх мэдрэхүй хэвээрээ байсан. Хамгийн тайлбарлахад хэцүү нь бүх зүйл амьд гэсэн мэдрэмж байлаа. Ус, мод гээд бүх зүйлтэй холбоотойгоо мэдэрнэ. Бүх зүйл нэгэн бүхэл гэдгийг мэднэ. Миний тайлбарлаж чадах хамгийн арга бол энэ.
Тэгээд алсад хот юм уу, гялалзсан шилэн байшингууд шиг зүйл харагдсан. Энэ харанхуй газар юу болоод байгааг та огт мэдэхгүй учир ямар нэг зүйл таныг тийш чиглүүлнэ. Тиймээс би өөрийн эрхгүй тэр зүг татагдсан. Анх удаа анзаарсан зүйл маань бодол минь намайг тийш чиглүүлж байсан явдал юм. Усны чимээ сонсогдож, газар дээрх гялбаа харагдана.
Алхам бүрд бүх зүйл гэрэлтэж, кино театрын замын гэрэл шиг таныг жим дагуулан чиглүүлнэ. Тэгээд би Бүтээлийн Эх гэж нэрлэдэг оршихуй руу хүргэх шатны дэргэд очсон. Цаг хугацааны Эцэг ч тэнд байсан гэж би хэлнэ. Гэхдээ би эхлээд Эхтэй уулзсан. Тэр яах аргагүй Тэнгэрлэг оршихуй байсан. Нүүр төрх байгаагүй ч гялалзсан харанхуй мэт, бас Гэрлээс бүтсэн оршихуй шиг байсан. Ийм зүйлсийг тайлбарлах үнэхээр хэцүү. Тэр мөн чанараараа Тэнгэрлэг, эмэгтэйлэг шинжтэй байсан. Тэр оршихуй тайвшруулж байсан. Гэртээ ирсэн мэт санагдана. Би шатны орой мэт газар байсан сандал дээр Түүнтэй хэсэг сууж ярилцсан. Бүх зүйл бүтэцтэй атлаа бүтэцгүй мэт байсан. Үүнийг хамгийн зөвөөр урсаж, гялалзсан ус шиг гэж л дүрслэх боломжтой.
Хоёрдугаар хэсэгт Аарон Бүтээлийн Эхийн дэргэд өөрийгөө гэртээ байгаагаар бүрэн мэдэрсэн ч тэнд үлдэхийг зөвшөөрөөгүйг ойлгосон тухай гарна. Олон жилийн дараа ачааны машиндаа ганцаараа унтаж байхдаа гэнэт сэрээд, нууцлаг эмэгтэйтэй ярилцаж байгаагаа мэджээ. Би тэр эмэгтэйтэй ярилцаж байсан бөгөөд хамгийн сүүлд “Бүх зүйл сайхан болно. Би чамтай Оддын гэрэлт Жимд уулзана.” гэж хэлсэн. Аарон Гоулдингийн клиник үхлийн тохиолдлын хоёрдугаар хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Үхлээс эргэн ирсэн аялал)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх