Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 3
АНУ, Израил улс Иранд олон өдөр үргэлжлэх томоохон цохилтуудыг эхлүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уг ажиллагааг “асар том бөгөөд үргэлжилж буй” хэмээн тодорхойлжээ. Иран улс Израил улс, Персийн булан даяарх АНУ-тай холбоотой байршлууд руу олон пуужин, дроноор довтолгоо хийж байна. (CNN)
АНУ Карибын түншүүдтэйгээ хамтран тагнуулын мэдээлэл солилцоо, хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа, ял шийтгэл оногдуулахыг өргөжүүлснээр АНУ-аас гаралтай зэвсгийг бүс нутагт нэвтрүүлдэг гэмт бүлэглэлүүдийг онилон, хууль бус галт зэвсгийн наймааг таслан зогсоохоор ажиллаж байна (АНУ-ын Төрийн департамент)
Исланд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт 2.76 сая еврог олгож, Украин (Урейн)-ы дайнд эвдэрч гэмтсэн эрчим хүчний сүлжээг дулаан-цахилгааны хосолсон үүсгүүр, өндөр хүчдэлийн бүрэлдэхүүн хэсгүүд, төвлөрсөн бус эрчим хүчний системээр ханган бэхжүүлж, [Украин (Урейн)-ы] Киев хотод дулаан, цахилгааныг тасалдуулахгүй байлгахын зэрэгцээ үндэсний сүлжээний тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. (РилийфВеб)
Пакистан улс болон Афганистан дахь Талибаны хүчний хооронд сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой мөргөлдөөн болсны улмаас 300 гаруй хүн нас барсан гэж мэдээлжээ. Пакистан улс агаарын томоохон хэмжээний цохилт өгснөөр Талибаны 270 гаруй дайчныг устгасан гэж мэдэгдлээ. Харин Талибан Пакистаны олон арван цэргийн хохирол учруулж, хилийн харуулын цэгүүдийг эзэлсэн гэж мэдэгджээ. (ВнЭкспресс)
Филиппин, Япон, АНУ Өмнөд Хятадын тэнгист хамтын ажиллагааны уялдаа болон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор тэнгисийн болон агаарын хамтарсан сургуулилт хийж, Филиппин улс түншүүдтэйгээ батлан хамгаалах хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлжээ. (Чаннель Ньюс Азия)
Их Британийн засгийн газар тус улс дахь украин (урейн)-чуудын визийг гурав дахин уртасган, 90 хоног болгосноор тэд илүү тогтвортой нөхцөлтэй болжээ. Энэ нь Оросын одоо үргэлжилж буй дайнаас дүрвэсэн 300,000 гаруй хүнийг хүлээн авах урт хугацааны амлалтаа дахин нотолсон хэрэг болж байна. (Gov.uk)
Их Британийн засгийн газар энэ парламентын хугацаа [2029] дуусахад орон гэргүй байдлыг бууруулах, гудамжинд удаан хугацаанд хоноглогсдын тоог хоёр дахин бууруулахын тулд олон нийтийн байгууллага, орон нутгийн захиргааг бэхжүүлэх хоёр шинэ хөтөлбөрт 50 сая фунт.Стерлингийн хөрөнгө оруулалт хийжээ. (Gov.uk)
Сири улс дайнд эвдэрч сүйдсэн эрүүл мэндийн тогтолцоогоо сэргээхээр Европын Холбоо болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэй хоёр төслийг эхлүүлж, [Сирийн] Алеппо хотод анхан шатны тусламжийн 22 төвийг засварлан шинэчилж, “гэр бүлийн эрүүл мэнд” загварыг нэвтрүүлэх 1 сая еврогийн санаачилгыг хэрэгжүүлж байна. (SANA)
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд кофейн их хэрэглэх нь өсвөр үеийнхний нойр, зүрхний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж анхааруулсны дараа Испани улс 16-аас доош насны хүүхдэд энергийн худалдахыг хориглохоор төлөвлөж байна. Түүнчлэн, 18-аас доош насны хүүхдүүдэд 100 миллилитрт 32 миллиграммаас дээш кофейн агуулсан ундаа худалдан авахыг хориглож магадгүй байна. (ЕвроУикли Ньюс)
Арьсны эмч нар арьсыг хэт олон удаа угаах нь байгалийн липидийг нь арилгаж, хамгаалалтын давхаргыг сулруулснаар арьсыг гэмтээдэг гэж анхааруулж байна. Үүний улмаас хуурайшилт, улайлт, батга гарах зэрэг асуудал үүсдэг. Мэргэжилтнүүд өдөрт хоёр л удаа зөөлөн, pH-тэнцвэртэй бүтээгдэхүүн, бүлээн усаар цэвэрлэхийг зөвлөж байна. Хэрэв арьс таталдах, эсвэл загатнах мэдрэмж төрвөл, чийгийг хадгалж, арьсны эрүүл мэндийг хамгаалахын тулд оройд нэг удаа угаах угаалтад шилжихийг зөвлөжээ. (Тань Ньень)
Испанийн Каталони дахь эрх баригчид A(H1N1)v гахайн ханиад хүнээс хүнд халдсан байж болзошгүй ховор тохиолдлын талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мэдээлжээ. Өвчтөн эдгэрч, цааш тархалт гараагүй байна. (Дэйли Мэйл)
[АНУ-ын] Флорида мужид 25 жилийн хамгийн хүчтэй ган гачигтай тулгарч буй энэ үед тус мужид 12,100 гаруй гектарыг хамарсан асар их түймрийн утаа 75-р хурдны замыг хаахад хүргэжээ. (Фокс Уитер)
[АНУ-ын] Техас мужийн Стар тойргийн Фалкон даланд АНУ-ын түүхэн дэх өвлийн хамгийн халуун өдөр урьдчилсан байдлаар бүртгэгдэж, 41.11°C хүрсэн бол Зүүн хойд бүс нутаг түүхэн, хөдөлгөөн саатуулсан цасан шуурганы дараах их хэмжээний цас, мөсний нөхцөлд бэлтгэж байна. (Фокс Уитер)
Филиппинд Канлаон галт уул дэлбэрч, 2.5 километр өндөр үнсэн багана босгон, ойр орчмын бүсүүдэд үнс бууж байна. (Чаннель Ньюс Азия)
[Египетийн] Каир хотод амьтан-хүний халамжийн бүлгүүд гудамжны нохой-хүмүүсийг вакцинжуулж, эмчилснээс хэдхэн хоногийн дараа хоёр хүн тэднийг санаатайгаар хордуулсан нь хяналтын камерын бичлэгт харагдсаны дараа шүүхээс хорих ял оноожээ. (Египет Индепендент)
Саудын Арабын Хунтайж Мохаммед бин Салманы Хааны дархан цаазат газар зургаан элсний муур-ардад хэт хөнгөн GPS хүзүүвч зүүснээр дэлхийд анх удаа хөдөлгөөн, генетикийн урьд нь байгаагүй мэдээллийг цуглуулж, цөлийн энэ нууцлаг зүйлийг хамгаалах удирдамж боловсруулж байна. (Араб Ньюс)
Бразилын Амазонд гол мөрний уугуул иргэдийн хамгаалагчид Каргиллын үр тарианы цэгийг эзлэн авснаар, засгийн газрыг Тапажос голыг хувьчлах төлөвлөгөөгөө цуцлахад хүргэж, хөдөө аж ахуйн томоохон бизнесийн тэлэлтийг зогсоон, орон нутгийн сууринууд болон ойд ховор ялалтыг авчирлаа. (Гардиан)
[Финландын] Хельсинки хотын зөвлөл 2030 он гэхэд хотын амьтан-хүний мах, сүүн бүтээгдэхүүний худалдан авалтыг тал хувиар бууруулах шийдвэр гаргалаа. “Хагас сайжруулалт” төлөвлөгөө нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, жилд 3 сая еврог хэмнэхийн зэрэгцээ сургуулиудад ургамлан хоолыг нэн тэргүүнд нэвтрүүлэхийг зорьж байна. (Вежкономист)
Ау Лак (Вьетнам)-ын Нинь Тхуан нэгдсэн эмнэлгийн өвчтөнүүдэд “Хьеү ва Туон” буяны гал тогоо өдөр бүр 800 үнэгүй цагаан хоол хүргэдэг. 20 жилийн турш энэ хөтөлбөр санхүүгийн дарамтыг бууруулж, өвчтөнүүдийн эдгэрэлтийг дэмжсээр иржээ. (Бао Тинь Түк)
АНУ-ын Aqua Theon гарааны бизнес эхний шатны хөрөнгө оруулалтаар 13 сая ам.доллар татан төвлөрүүлж, үүнээс 5 сая ам.долларыг далайн гаралтай, веган пребиотик ундааны OoMee брэнддээ зориулжээ. Далайн замагт суурилсан функциональ инновацад төвлөрсөн тус ундааны цуврал одоо 700 гаруй жижиглэн худалдааны цэгт худалдаалагдаж байна. (ФүүдБев Медиа)
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 4 настай хүүхдийг аварсан АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны ажилтнуудыг шагналаа. Чөлөөтэй байсан хоёр офицер [АНУ-ын Миннесота мужийн] Плимут хот дахь зочид буудлын усан сангаас гаргасан хүүд хэдэн минутын турш CPR [зүрх уушгины сэхээн амьдруулалт] хийжээ. Эмнэлэгт хүргэгдсэний дараа хүү ухаан орж, бүрэн эдгэрсэн байна. (DHS.gov)
Энэтхэгийн Анамалай барын дархан цаазат газрын ажилтнууд амьтан-хүний давтан тохиолдсон эндэгдлийн дараа амьтан-хүн живэх ослоос сэргийлэхийн тулд сувгийн хонгилуудыг шалгаж, арга хэмжээ авч байна. WWF [Дэлхийн байгаль хамгаалах сан] бар найзууд болон бусад зүйлсийг унаж осолдохоос хамгаалахын тулд гарах налуу байгуулах, хашаажуулах, аврах тусгай сургалт явуулах зэрэг зөвлөмж гаргажээ. (Нью Индиан Экспресс)
[АНУ-ын Мэрилэнд мужийн] Данкёркт Калверт тойргийн нэг шерифийн туслах шархадсан халзан бүргэдийг олж харжээ. Амьтан-хүний халамжийн ажилтнууд идээлсэн далавчтай шувуу-хүнийг хамгаалалтдаа авч, нөхөн сэргээхээр Owl Moon махчин шувууны төв рүү илгээжээ. (Бэйнет)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Харагдаж буй ямар ч хэлбэр нь зөвхөн сэтгэлийн ухамсарлах чадвар юм.” – Хүндэт Гэгээрсэн Зэн Их Багш Мазу Даой (цагаан хоолтон) (Buddhism Now)
Дэвид Магинлийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Канадын Лютеран шашны лам, санваартан, хорт хавдрыг даван туулагч Дэвид Магинли эмнэлгийн сүмийн мөргөл дээр хэрхэн нас барж, хайр энэрэлтэй хөтөч түүнийг гэрт нь угтан авсныг хуваалцаж байна. Дэвид хорт хавдартай дөрвөн удаа тэмцжээ. 17 настайдаа тэрээр давсагт байрласан параганглиома хэмээх ховор хавдартай гэж оношлогджээ. Уг хавдар адреналинаар өдөөгддөг бодисын солилцооны цагтай бөмбөг мэт байсан бөгөөд түгшүүртэй төстэй дайралтаас эхлээд гэнэт унах, нас барах хүртэл үр дагавар үүсгэж болзошгүй байв. Арав гаруй жилийн дараа, 27 настайдаа, тухайн үедээ шашны сургуулийн оюутан байсан Дэвид гуяных нь артер дээр хоёр дахь хавдар ургаж байгааг илрүүлжээ. Үүнийг мэдээгүй байхдаа тэрээр индэр дээр гарах бүрдээ өөрийгөө мэдэлгүйгээр эрсдэлд оруулж байсан аж. Нэг өдөр эмнэлгийн сүмийн мөргөлийн дундуур хавдар нь хагарчээ.
Би газарт унахаасаа өмнө л аль хэдийн явчихсан байсан. Тэр үедээ л клиник үхэлд орж үзсэн. Үүнийг үгээр илэрхийлэх үнэхээр хэцүү. Бидний хэл гэж нэрлэдэг энэ болхи авиагаар ухамсрын бүхэл өөрчлөлтийн өргөн, гүн, өндөр, уудам цар хүрээг хэрхэн илэрхийлэх билээ дээ? Гэхдээ би үүнийг бууруулан хэлбэл, клиник үхэлд орж байсан хүмүүсийн 30 орчим хувьтай адил биеийнхээ дээр хөвөх ч үгүй, хонгилоор явах ч үгүй, зүгээр л өөрийгөө тэнд олж харсан. Гэтэл гэнэт би ногоон өвстэй толгод дээр байсан. Би зүгээр л тэнд байсан. Үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Энгийн байсан. Тод байсан. Өвсний ширхэг бүр хөдлөхийг би мэдэрч байсан. Би энэ нээлттэй, энгийн орчинтой нэг болсон мэт байлаа. Тэнгэрт үүлс байсан, би хүн төрхтэй байсан. Би өөрөө, тэр ногоон толгод дээр алхаж явсан. Мөн толгодын орой дээрх ганц модноос өөр ямар ч мод байсангүй. Тэр мод намайг өөр лүүгээ татаж байгаа мэт санагдсан. Би үнэхээр тэр мод руу гүймээр байсан. Түүний мөчрүүд Гэрлийг шимж байгааг мэдэрч байсан, тэр Гэрэл нь Хайр өөрөө байлаа. Тэр нь надаар урсаж, би түүнтэй нэг болж, би асар их баяртай, бүрэн дүүрэн, бүхэл бүтэн болсон мэт байлаа.
Миний хажууд нэг хөтөч байсан бөгөөд олон хүн надаас “Тэгээд та түүнийг дүрсэлж чадах уу?” гэж асуудаг. Би түүний ямар харагдаж байсныг мэдэхгүй ч, тэр миний хамгийн дотнын найз шиг санагдсан. Тэр маш их хайр энэрэлтэй, нигүүлсэнгүй, хүчирхэг, ухаалаг, тайван, их эрх мэдэлтэй байсан ч таныг айлгахаар биш байлаа. Тэгээд тэр: “Тавтай морил, Дэвид” гэж хэлсэн. Би зүгээр л: “Би гэртээ ирлээ. Би гэртээ ирлээ. Би гэртээ ирлээ.” гэсэн. Би дээш доош үсэрч байлаа. Зул сарын баярт баярлаж буй хүүхэд шиг л байсан. Харилцаа нь телепатаар явагдаж байсан. Тиймээс үг хэл хэрэггүй. Энэ бол ухамсрын бүрэн холболт бөгөөд зөвхөн бодол, үг, харилцааг төдийгүй бие биеийнхээ оршихуй, мөн чанарыг хүртэл тодорхой, үнэн зөв ойлгодог. Тэгэхээр нуух аргагүй. Худал хуурмаг байхгүй. Нууц зорилго байхгүй. Хичээл зүтгэл ч хэрэггүй. Та зүгээр л зүрхнээс зүрх рүү, сүнснээс сүнс рүү, оюунаас оюун руу, ухамсраас ухамсар руу холбогддог. Гэхдээ та мөн л өөрөөрөө хэвээр. Тэгээд тэр “Тийм ээ. Чамайг харах сайхан байна. Энд ирсэн чинь сайн байна” гэж хэлсэн. Би: “Алив, мод руугаа гүйцгээе.” гэж хэлсэн. Яг л хүүхэд шиг. Тэгээд би үнэхээр тэр өөд гүймээр байсан. Гэтэл тэр: “Үгүй, чи тийшээ гарч болохгүй.” гэж хэлсэн. Тэрний тэр эрх мэдлийг би мэдэрсэн. Сүрдүүлж байгаа аргадаа биш, зүгээр л хүч байсан. “Тийшээ гарч болохгүй. Гэхдээ ярилцъя.”
Дараа нь тэр яриа нь яагаад болохгүй байсныг болон түүнтэй хамт Дэлхий дээрх амьдралдаа буцахдаа авч явсан захиасыг илчлэх болно. Тэр: “Чи сайн явж байна. Бүх зүйл үнэхээр сайн болж байна.” гэсэн.. Маргааш Дэвид Магинлийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр бидэнтэй хамт байгаарай. (Хитет Тештэй хамт чанагуух ертөнц)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх