Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 10
Иран, Оман улсууд Ормузын хоолойг арилжааны усан тээвэрт зориулан 60 хоногийн хугацаанд дахин нээх хэлэлцээрийн хүрээнд тохиролцоонд хүрчээ. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөр батлагдахыг хүлээж буй уг гэрээ нь далайн аюулгүй тээврийг сэргээх Иран-АНУ-ын энхийн санамж бичгийг дахин сэргээхийг зорьж байна. (Синьхуа)
Саудын Араб тэргүүтэй эвслийн мэдээлснээр, тус улсын Нажран мужид Хуситууд сумтай зэвсгээр халдаж, 11 энгийн иргэнийг шархдуулжээ. Эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Турки аль-Малики Ираны дэмжлэгтэй бүлэг энгийн иргэдийг ялгалгүй онилсон хэмээн буруутгаж, бүс нутгийн тулаан үргэлжилж буй энэ үед тогтоон барих ажиллагааг үргэлжлүүлнэ гэж амлажээ. (Фокс Ньюс)
Фронтын ойролцоо Оросын довтолгоо ширүүссэнтэй холбоотойгоор Украин (Урейн)-ы эрх баригчид Краматорск болон зэргэлдээ сууринуудаас 525 хүүхэд, өсвөр үеийнхнийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Донецк мужийн захирагч Вадим Филашкин Украин (Урейн)-ы хяналтад буй түшиц хотын аюулгүй байдал дордсоныг дурдаж, тасралтгүй буудлагаас хүүхдүүдийг хамгаалахын тулд 424 өрхийг нүүлгэж байна гэжээ. (Yahoo! News)
Их Британи Украин (Урейн)-ы эсрэг хийж буй Оросын дайныг дэмжиж байгаа 19 хүн, байгууллага, хөлөг онгоцонд чиглэсэн шинэ хориг арга хэмжээний багц ногдуулжээ. Хязгаарлалтад Оросын 6 банк, сүүдрийн флотын 6 танкер, цэргийн зориулалттай металл импортлогч 4 компани зэрэг багтжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Эд Милибэнд урт хугацааны энх тайвны төлөөх шахалтаа үргэлжлүүлнэ гэж амлажээ. (Gov.uk)
Эмнести Интернэшнл байгууллагын Тайланд дахь салбар Мьянмарын ерөнхийлөгч Мин Аун Хлайн Тайландад айлчлах үеэр Тайландын засгийн газарт хүний эрхийг нэн тэргүүнд тавихыг уриалжээ. Тус хүний эрхийн байгууллага Тайландад Мьянмарын энгийн иргэдийг хамгаалах шахалт үзүүлж, цэргийн агаарын цохилт хийх боломж олгодог нисэх онгоцны түлшний нийлүүлэлтийг зогсоох зэрэг арга хэмжээ авахыг уриалсан байна. (Нэйшн)
Тайланд, Мьянмар улсууд Бангкокт хийсэн хоёр талын хэлэлцээний үеэр цагаач ажиллах хүч, хил дамнасан усны чанар, дэлхийг ажиглах технологийн чиглэлээр хамтран ажиллах гурван гэрээ байгуулжээ. Тайландын ерөнхий сайд Анутин Чарнвиракул хоёр улс үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины наймаа, хил дамнасан утаатай тэмцэх чиглэлээр түншлэлээ бэхжүүлэхийг санал болгожээ. (Нэйшн)
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг [UNHCR] Йемен дэх дүрвэгсдийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор Европын Холбооноос 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлснийг сайшаажээ. Уг санхүүжилтээр 13 мянга орчим дүрвэгч, орогнол хүсэгчид бүртгэл, бичиг баримт, хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Ингэснээр тэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авахад дөхөм болно. Түүнчлэн уг санхүүжилтээр хүүхдийн хамгааллын хяналт, жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээг бэхжүүлнэ. (Рилийфвеб)
Нигерийн аюулгүй байдлын хүчнийхэн Кайнжи нуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс барьцаалагдсан 308 хүнийг аварсан нь тус улсын 1 өдөрт чөлөөлсөн хамгийн олон барьцаалагч болжээ. Ерөнхийлөгч Бола Тинубу Квара мужаас 163, Нигер мужаас 145 хүнийг чөлөөлсөн ажиллагааг магтан сайшаасан байна. Амьд үлдсэн хүмүүст гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас өмнө эмнэлгийн тусламж үзүүлжээ. (Гардиан)
2025 оны 3-р сарын захирамжаар үйл ажиллагааг нь цомхотголд оруулсан байсан VOA [АНУ-ын засгийн газрын олон улсын мэдээ мэдээллийн хүрээлэн болох “Америкийн дуу хоолой”] ирэх долоо хоногт Украин (Урейн) хэлээр хүрэх нэвтрүүлгээ сэргээж, гол ажилтнуудаа эргүүлэн авчирна. VOA-ны Украин (Урейн) албаны дарга Руслан Петричка Оросын довтолгоо, худал мэдээллийн идэвхтэй кампанит ажил үргэлжилж буй энэ үед тус алхам нь VOA-ийн зорилгод нэн чухал гэж мэдэгджээ. (Киев Индепендент)
Энэтхэгийн өмнөд хэсэгт цагаан будааны үнэ 5-7 сарын хооронд 14%-иар өсжээ. Эль-Ниньогоос үүдсэн борооны улирлын хур тунадасны хомсдол, дамын наймааны нөөцлөлтийн улмаас тариалангийн гол бүсүүдэд нийлүүлэлт тасалджээ. Үр тарианы үнэ өсөж, бага орлоготой өрхүүдэд дарамт учруулснаар бүс нутгийн зарим мужийн засгийн газар зах зээлийг тогтворжуулж, хэрэглэгчдийг хамгаалах хөнгөлөлттэй үр тариа түгээх хөтөлбөр эхлүүлсэн байна. (Чаннель Ньюс Азия)
Украин (Урейн)-ы ачааны онгоцны ойролцоо тэсрэх төхөөрөмжтэй дрон олдсоны улмаас [Германы] Лайпциг/ Халле нисэх буудлыг хааж, цагдаа нар уг төхөөрөмжийг аюулгүй болгожээ. Өөр нэг хэрэгт тус нисэх буудалд газардах гэж байсан ачааны тийрэлтэт онгоцыг хоёр дахь биет мөргөсний дараа өөр тийш чиглүүлжээ. Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндт үүнийг аюулын шинэ түвшний холимог халдлага хэмээн нэрлэсэн бөгөөд мөрдөгчид гарал үүслийг нь шалгаж байна. (Фокс Ньюс)
Ерөнхийлөгч Трамп 2017 оноос хойш 20 орчим удаа заналхийлэлд өртөж, АНУ-ын түүхэнд хамгийн олон удаа заналхийлэлд өртсөн удирдагч болжээ. Тэрээр амь насанд нь халдсан гурван томоохон оролдлого , аюулгүй байдалтай нь холбоотой арав гаруй хэргээс амьд гарч, бүрэн эрхийн хугацаа болон сонгуулийн кампанит ажлуудынхаа турш хэдэн сар тутамд заналхийлэлтэй тулгарч байжээ. (Фокс Ньюс)
АНУ-ын мэргэшсэн хоол зүйч Натали Риззо хатуу болон маш хатуу дүпүг ясны эрүүл мэндэд хамгийн сайн ургамлын гаралтай уураг гэж зөвлөн, кальци, уургийн агууламж өндөртэйг нь онцолсон байна. Тэрээр мөн чиа үр, цагаан шош, бүйлсийг онцолж, уураг, кальци, D, K аминдэмүүд нь хамтдаа ясыг бат бөх, эрүүл байлгадаг гэж тайлбарлажээ. (Түдэй)
Олон хүн жүржийн цагаан хальсыг хаядаг ч энэ нь маш шим тэжээлтэй хэсэг болохыг судалгаа баталжээ. Үл исэлдүүлэгч гесперидинээр баялаг уг ширхэглэг цагаан хальс нь зүрхний эрүүл мэнд, цусны даралт, холестерины түвшнийг сайжруулж чадна. Мэргэжилтнүүд бодисын солилцоо, гэдэс, мөн магадгүй тархины эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нь дээд хэмжээнд хүргэхийн шүүс уухын оронд бүхэл цитрусийн жимсийг цагаан хальстай нь идэхийг зөвлөсөн байна. (ВьетнамНет)
Улаан лооль, гүзээлзгэнэ, улаан амтат чинжүү, анар, хүрэн манжин зэрэг улаан өнгийн хүнс нь ликопин, антоцианин, нитрат зэрэг чухал шим тэжээл өгдөг. Эдгээр нэгдэл исэлдэлтийн стрессийг бууруулж, бага нягтралтай липопротеины холестериныг багасган, цусны даралтыг сайжруулдаг. Мэргэжилтнүүд ликопины шингээлтийг нэмэгдүүлэхийн тулд улаан лоолийг болгож идэхийн зэрэгцээ өнгө алагласан тэнцвэртэй хооллолтыг тогтмол дасгал хөдөлгөөн, эмчийн зөвлөгөөтэй хослуулан, зүрхээ урт хугацаанд хамгийн сайн хамгаалахыг зөвлөсөн байна. (Бао Сүк хое ва Дой сон)
Хятадын баруун хойд Шэньси мужид аадар бороо, үерийн улмаас зам нурж, гүүр, цахилгаан болон харилцаа холбооны шугамууд эвдэрчээ. Эрх баригчид 8-р сарын 5-6-нд 25,000 гаруй хүнийг, 7-р сарын 30-наас хойш нийт 140 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Аврагчид Шэньси мужийн Шанлоу хотод ус, будаа зэрэг яаралтай тусламжийн барааг явганаар хүргэж байна. (Ройтерс)
Өмнөд Солонгосын Сөүл хотод тус улсын хамгийн өндөр түвшний хэт халалтын сэрэмжлүүлэг үргэлжилж буй энэ үед тус улсын ерөнхийлөгч яамд болон орон нутгийн эрх баригчдад боломжит бүх нөөцийг ашиглан халууны эсрэг бүх талын арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Хэт халуунтай холбоотой байж болзошгүй наад зах нь 21 нас баралт бүртгэгджээ. 41.2°C бүртгэгдсэн Умард Кёнсан мужид талбайд ажиллаж буй, ялангуяа өндөр настай тариаланчдад амрахыг анхааруулахын тулд чанга яригч, дулаан мэдрэгч камертай дрон ашиглаж байна. (Ройтерс)
Италийн Равенна хотын ойролцоох Баньякаваллод агаарын хэм 42.8°C-ийг давснаар тус улс анх удаа бүх том хотдоо халалтаас үүдэлтэй эрүүл мэндийн хамгийн өндөр түвшний сэрэмжлүүлэг зарлалаа. Цахилгаан хэмнэхийн тулд [Румыны] Бухарест хотод гудамжны гэрлийг бүдгэрүүлж, зарим томоохон дурсгалт газрыг шөнө гэрэлтүүлэхгүй байна. Германы Рейн мөрний усны түвшин буурснаар ачааны хөлгүүд ачаагаа багасган зорчиж байна. (Ройтерс)
Япон улс үзүүлбэрийн дараах хог хаягдлыг багасгах зорилгоор усанд уусдаг бүрхүүлтэй, дэлхийн анхны байгальд ээлтэй салютыг танилцуулжээ. Профессор Такахико Накаоки болон “Какиноки салют” компанийн бүтээсэн, хөдөө аж ахуйн зориулалтын давирхайн гэр нь усанд хурдан уусдаг. Тус компани энэ онд байгальд ээлтэй 10 мянган ширхэг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. (Гүүд Ньюс Нетворк)
“Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар дэлхий даяар ургамлын гаралтай хүнс давамгайлсан, тухайлбал EAT-Lancet комиссын “Гаргийн эрүүл мэндийн хооллолт” [амьтан-хүний бүтээгдэхүүн багатай, голчлон ургамлын гаралтай хүнс]-ыг нэвтрүүлж, хүнсний хаягдлыг 2 дахин бууруулбал 2050 он гэхэд хүнсний тогтолцооны ялгарлыг 76%, хөдөө аж ахуйн газрын ашиглалтыг 6%-иар хувиар бууруулна. Ийм шилжилт нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг бууруулж, ургамлын гаралтай хүнсний эрэлтийг нэмэгдүүлнэ. (Плант Бэйсэд Ньюс)
Арабын Нэгдсэн Эмират улсын тансаг зэрэглэлийн “Vogaya” брэнд кофены шаар, хулсаар хийсэн гар цүнх худалдаанд гаргаж, амьтан-хүний арьсны оронд эдэлгээ сайтай, амьтан-хүнд хор хөнөөлгүй сонголт санал болгохын зэрэгцээ бүс нутгийн хөдөө аж ахуйн хаягдлаар дараагийн бүтээгдэхүүний шинэ биоматериал бүтээж байна. (Нэйшнл)
Веган хэрэглээ болон лактоз үл тэвчих байдал нэмэгдсэнээр дэлхийн будааны сүүний зах зээл 2026 оны 1.4 тэрбум ам.доллароос 2033 онд 2.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ шим тэжээлээр баяжуулж, нийлүүлэлтийн сүлжээ болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг оновчтой болгохын тулд хиймэл оюун ухааны технологи ашиглаж байна. (Зах зээлийн байнгын судалгаа)
Humuss Beauty компанийн веган, арьсны хамгаалах давхаргад чиглэсэн арьс арчилгааны бүтээгдэхүүний эрэлт [Энэтхэгийн] Пунжаб мужид огцом нэмэгдэж, тус муж брэндийн өсөлтийн гол зах зээл болжээ. Үндсэн идэвхт найрлагад хэрэглэгчдийн сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор тус брэнд Пунжаб дахь байр сууриа бэхжүүлэхээр Лудхианагийн үзэсгэлэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ. (SME Стрийт)
[Грекийн] Афин хотоос баруун тийш орших уулс болон эрэг орчимд 100 ам дөрвөлжин километр талбайг хамран гарсан аймшигт түймрээс гал сөнөөгчид, сайн дурынхан 280 гаруй амьтныг аварчээ. Энэхүү баатарлаг хүчин чармайлтыг онцлохын зэрэгцээ Европын ноцтой түймрүүд нөөц бололцоонд дарамт учруулж буйг амьтан-хүний хамгаалагчид анхааруулж, ЕХ-ны амьтан-хүн аврах тусгай алба болон түймрийн хоргодох байр байгуулахыг уриалжээ. (ABC Ньюс)
[АНУ-ын Хавай мужийн] Мауи арлын хадны завсарт далайн яст мэлхий-хүн гацсаныг замын хүн Мауи далайн төвийн Далай судлалын хүрээлэнд мэдээлжээ. Аврагч Томми Катт давалгаанд цохиулж ядарсан яст мэлхий найзыг суллан, далайд нь аюулгүй буцааж, энэ нь зэрлэг амьтан-хүмүүсийг хамгаалахад иргэдийн мэдээлэл нэн чухал болохыг онцолжээ. (Нотишиас Амбьенталес)
[АНУ-ын] Айова мужийн Эймс хотын автомашинтай үйлчлүүлэх цэгт машины урд сараалжны ард гацсан бяцхан муурын зулзагыг аврахын тулд чирэгч машины ажилтнууд, аврагчид, ойр байсан хүмүүс машины урд хэсгийг задалжээ. Фика хэмээн нэрлэсэн зулзагыг асрамжийн газарт халамжилж байгаа бөгөөд үрчлэн авах хэд хэдэн хүсэлт иржээ. (Вашингтон Пост)
Өнөөдрийн мэргэн эшлэл: “Амьтдыг хайрлах хайр бол хүн бүхэнд байдаг түгээмэл хүсэл, бид бүгдийн уулзаж нэгдэх нийтлэг үндэс юм. Амьтдыг хайрлаж, ойлгосноор хүмүүс бид бие биеэ ойлгож эхлэх ч юм билүү.” – Америкийн малын эмч Луис Ж. Камути (AZ Quotes)
Энэхүү цувралын өмнөх хэсэгт зургаан настай Жан Менеев эмээ, өвөөгийнхөө гэрийн ойролцоох гол руу үсэрч живээд, биеэсээ гарснаа мэдэрсэн. Ихэр эгчдээ хүрэх гэж оролдоод чадаагүй Жан бусдын сэтгэл хөдлөл, бодлыг мэдэрч чаддагаа ойлгон, хайраар дүүрэн цагаан Гэрэлтэй учирч, эртний нууцлаг өвгөнтэй нүүр тулжээ.
Тэр надад “Хүү минь, чи энд байх ёсгүй. Чиний цаг хараахан болоогүй. Чи буцах хэрэгтэй. Чиний даалгавар хараахан дуусаагүй.” гэсэн. Тэр надад ингэж хэлсэн. Тэр намайг төрсөн өдрөөс нас барсан өдөр хүртэлх амьдралыг минь эргэн харуулсан. Мөн ирээдүйг минь, уулзах ёстой хүмүүсийг минь, тэдний амьдралд хэрхэн нөлөөлөх ёстойг харуулсан. Бидний энэ дэлхий дээрх харилцаа бүр хэчнээн чухал болохыг ч надад харуулсан. Хооллох, ажилдаа явах, тэр бүү хэл гудамжинд танихгүй хүн рүү инээмсэглэх гээд бидний хийдэг бүхэн маш чухал. Бид заримдаа амьдралаа уйтгартай, эсвэл ач холбогдолгүй гэж боддог ч энэ нь үнэн биш. Миний хэлсэнчлэн, бидний хийдэг зүйл бүр маш чухал. Бүхнийг нарийн төлөвлөсөн байдаг.
Бид аливаа зүйлийг урьдчилан төлөвлөдөг гэж би боддог. Надад үүнийг л харуулсан. Би нэгэнт зөвшөөрсөн тул даалгавраа дуусгах ёстой гэж надад хэлсэн. Тэгэхээр бид амьдралаа үнэхээр төлөвлөдөг бололтой. Тиймээс бидний хийдэг зүйл бүхэн маш чухал. Энэ бүхэн хайрын тухай. Хайр бол хариулт. Юу ч болсон хайр ялна. Биднийг асар их хайрладаг. Бид Хайраас үүсэлтэй. Тиймээс дэлхийд ирж буй хүн бүрд зориулсан маш сайхан төлөвлөгөө бий. Бидний амьдрал бол бидний үүсэл болсон тэрхүү гайхамшигт ухамсрын төлөвлөгөөний нэг хэсэг. Бид даалгавраа биелүүлэхийн тулд л энд ирсэн.
Гэвч эртний өвгөний илчлэлт үүгээр дууссангүй. Тэр эртний хүн намайг хэрхэн нас барахыг ч харуулсан. Гэхдээ энэ нь намайг огтхон ч зовоогоогүй. Би түүний үзүүлсэн бүхнийг зүгээр л хүлээн зөвшөөрч байлаа. Би “Ойлголоо. Ойлголоо. Ойлголоо.” гэсэн. Тэгээд тэр: “Чи буцах хэрэгтэй” гэв.
Гэрэл намайг буцаахад би биедээ шууд ороогүй. Доош буухдаа ч биеийнхээ дээр хөвсөөр байлаа. Миний биеийг хүмүүс тойрчихсон байсан. Авга ах, намайг хүрээлсэн олон хүүхэд болон CPR [зүрх-уушгины сэхээн амьдруулалт] хийж буй эмчийг би харсан. Тэгтэл Гэрэл: “Ороход бэлэн үү?” гэж асуусан. Би: “Тийм ээ, бэлэн” гэж хариулсан. Тэгээд тэр даруй биедээ буцаж орсон.
Хэдхэн хормын дараа Жан голын эрэг дээр ухаан оржээ. Харанхуй болсон байсан бөгөөд би эмээгийнхээ гар дээр сэрсэн. Тэр миний нурууг алгадаж байсан бөгөөд надад маш их уурласан. Тэр “Чи яагаад тийшээ явсан юм бэ? Бид чамайг алдах шахлаа.” гэсэн. Тэр бага зэрэг уйлж байсан болохоор би маш их гэмшсэн. Тэр: “Дахиж нуурын ойролцоо хэзээ ч битгий очоорой. Бид чамайг дахин алдмааргүй байна.” гэсэн. Тэр: “Чи үхсэн гэдгээ мэдэж байна уу, чи амьсгалахгүй байсан.” гэж хэлсэн. Би сэрээд: “Би тоглохоор явлаа” гэж хэлснээ санаж байна. Тэгээд арын хашаанд зүгээр л тоглосон. Би тэнгэр өөд харахад нар гарчихсан байсан. Тэгээд: “Би тэр газарт дахин очно” гэж хэлснээ санаж байна. “Би энэ явдлыг хэзээ ч, хэзээ ч мартахгүй.” гэж өөртөө хэлснээ санаж байна.
Үхэл аймшигтай ч үнэндээ тийм ч аймшигтай биш. Учир нь эцэст нь бид бүгд өөд болж, тийшээ буцдаг. Тэгэхээр бүх зүйл Хайр болон хүмүүст хэрхэн хандах тухай юм. Бид зүгээр л суралцаж, өсөж хөгжих хэрэгтэй. Бид бүгд алдаа гаргадаг. Бид төгс биш. Тэнд хэн ч таныг шүүхгүй. Учир нь эцсийн дүндээ бид эрхэм зорилгоо биелүүлж яваа бөгөөд огт төгс биш. Харин нөгөө ертөнцөд бидний жинхэнэ мөн чанар төгс байдаг. Тэнд бид үнэхээр төгс, харин энд тийм биш. Бид хүний биед оршдог.
Гэвч Жан эцэст нь амьдрахыг хүссээр байгаагаа ухаарсан тэр мөчийн тухай эргэн дурсав. Үхэх үедээ юунд ч үнэхээр хүлэгдсэн мэт санагддаггүйг бас хэлмээр байна. Гэхдээ тэр үед би өөрийгөө хараад, миний цаг хараахан болоогүйг зүгээр л мэдсэн. Би буцах ёстой байсан, бас амьдрахыг хүссэн. Надад амьдрах асар хүчтэй хүсэл байсан. Тиймээс тэд намайг буцаж, амьдралаа үргэлжлүүлэн, эндэх зорилго, даалгавраа биелүүлэх ёстойг мэдсэн байх. Би маш их аз жаргалтай байна. Би амьдарч, суралцаж, алдаа гаргаж, маш олон гайхамшигтай, үзэсгэлэнт сүнстэй учирч байна. Би үнэхээр аз жаргалтай байна. Мөн сонссонд маш их баярлалаа. Энэ түүх та бүхэнд амьдрал, үхэл, мэдээж Хайрын тухай өөр өнцгөөс харахад тусална гэж найдаж байна. (КҮТ-ын нууцлаг тэмдэглэлүүд)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх