Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 25
Дайн үргэлжилж, Европ даяар шилжин нүүсэн сая сая украин (урейн)-чууд удаан хугацаанд тодорхойгүй байдалд байгаа хэвээр байна. Олонх нь нутагтаа буцна гэж найдсаар байгаа ч улам олон хүн ялангуяа залуу дүрвэгсэд гадаадад илүү ихээр суурьшин дасаж байна. (Ройтерс)
Сингапурын ерөнхий сайд Лоренс Вонг, Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим нар [Малайзын] Куала-Лумпур хотод уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ амласны зэрэгцээ хоёр орны удаан хугацааны асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллажээ. (Чаннель Ньюс Азия)
Мьянмар улс электрон тамхи ба холбогдох бүтээгдэхүүнд улс даяар хориг тавьж, өсвөр үеийнхний хэрэглээ болон эрүүл мэндийн эрсдэл нэмэгдэж буйг дурджээ. Эрх баригчид эдгээрийг импортлох, худалдах, импортлох, эзэмших, түгээх, хэрэглэх нь хууль бус болохыг мэдэгдсэн байна. (Бао Тинь түк)
Афганистанд Талибаны баталсан эрүүгийн шинэ хуульд яс хугарах юм уу ил шарх үүсэхгүй л бол нөхөр нь эхнэр, хүүхдээ биеэр шийтгэхийг зөвшөөрч, нийгмийн бүлэгт суурилсан ял оноох [хүнийг “эрх чөлөөтэй” эсвэл “боол” гэж үзэхээс нь шалтгаалан ялгавартай шийтгэл оноох] тогтолцоог нэвтрүүлэн, эмэгтэйчүүдийг хамгаалж байсан өмнөх хамгаалалтуудыг хүчингүй болгосон нь хүний эрхийн байгууллагууд, НҮБ-ын шинжээчдийг хүчтэй анхааруулга гаргахад хүргэжээ. (NDTV)
Зүрхний шигдээс, цус харвалт нь өндөр настнуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд 65-аас дээш насны хүмүүст жороор түгээмэл бичдэг зарим эм нь зүрх судасны эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй байна. Нас ахихын хэрээр бие махбодын эм боловсруулах байдал өөрчлөгдөх, мөн олон эмийг хавсарч хэрэглэх нь сөрөг нөлөө, харилцан үйлчлэлийн эрсдэлийг өсгөдөг. Эмтэй холбоотой хүндрэлүүд нь ахмадуудад зүрх судасны асуудал үүсэхэд нөлөөлж болзошгүй юм. Өргөн хэрэглэгддэг хэд хэдэн эмийн бүлэгт анхаарах шаардлагатай. Протон шахуургын хориглогч эм нь шим тэжээлийн дутагдалд хүргэж, улмаар зүрхний хэм алдагдлын хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Цусны даралт, зүрхний хэмийг хянахад ихэвчлэн хэрэглэдэг бета хориглогч нь зарим ахмад настнуудад брадикарди [зүрхний цохилт удаашрах], ядрах, чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Стероид бус үрэвслийн эсрэг эмүүд (NSAIDs) нь зүрхний шигдээс, цус харвалтын өндөр эрсдэл үүсгэдэг. Цус шингэлэгч эмүүд нь бүлэнгээс сэргийлэх зорилготой ч өндөр настнуудад их хэмжээний цус алдах эрсдэл дагуулдаг. Холестерин бууруулахад хэрэглэдэг статинууд нь булчинтай холбоотой гаж нөлөө болон зарим хүнд чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эмийг нягтлан дахин хянах, тохирсон тунгаар хэрэглэх, тогтмол ажиглалт хийх нь ахмад настнуудын зүрх судасны эрсдэлийг бууруулахад зайлшгүй чухал юм. (Буддизм Уисдом)
[АНУ-ын] Калифорни мужид энэ улиралд (2-р сарын 8 хүртэл) томууны улмаас 262 хүн нас барж, муж даяар өвчлөл нэмэгдэж байгааг мэдээлжээ. Хурдан тархдаг томууны A(H3N2) вирус, түүний дотор дэд бүлгийн K омог нөлөөлж буй тул албаны хүмүүс иргэдийг гараа угаах, өвдсөн бол гэртээ байх, шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг уриаллаа. (Бэй Ареа Телеграф)
Нэмэлт сахрыг, ялангуяа фруктозыг хасахад элэгний өөх ердөө есөн хоногийн дотор буурдаг. [АНУ-ын] Сан-Францискогийн Калифорнийн Их Сургуулийн таргалалттай хүүхдүүдэд хийсэн судалгаагаар амттан, хийжүүлсэн ундааг хасахад илчлэгийг бууруулахгүйгээр бодисын солилцооны хам шинж болон цусан дахь сахрын үзүүлэлт сайжирдгийг харуулжээ. Хоёр долоо хоногийн дотор хоолны дуршил тогтворжиж, нойр сайжирч, арьс цэвэршдэг. Мэргэжилтнүүд амтлах мэдрэхүйг дасгаж, инсулины үйл ажиллагааг оновчтой болгохын тулд сахрын хэрэглээг аажмаар багасгахыг зөвлөж байна. (Соха)
Филиппиний Давао мужид хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт, үер үүсэж, найман хүн амиа алдан, олон мянган айл өртөж, эрх баригчид яаралтай тусламж үзүүлж байна. (Манила Таймс)
Атлантын далайн ус дулаарснаар Кабо-Вердед логгерхед яст мэлхий-хүмүүс эрт үүрээ засахад хүргэж байгаа ч агаарын хэм өсөж, идэш тэжээл багассанаас улирал бүр өндөгний тоо цөөрөхөд хүргэж, энэ зүйлийн урт хугацааны оршин тогтнолд заналхийлж байна. (Ройтерс)
[АНУ-ын] Аризона мужид хүчтэй ган гачиг нүүрлэснээр өлсгөлөнд орсон хар баавгай эхчүүд хэт халалтаас болж байгалийн амин чухал ус, тэжээлийн эх үүсвэр хомсодсоны улмаас жин багатай бамбаруушаа орхиход хүрч байна. (Милвауки Журнал Сентинел)
Тайландын хойд хэсэгт орших хувийн эзэмшлийн амьтан-хүний цэцэрлэгт хүрээлэнд нохойн гударга өвчний вирусийн онц халдварт дэгдэлт амьсгалын замын бактеритай хавсарсны улмаас хамгийн багадаа 72 бар-хүн үхжээ. Албаны хүмүүс өвчнийг хэтэрхий орой илрүүлсэн тул бар-иргэдийг аварч чадаагүй гэж мэдэгджээ. (Чаннель Ньюс Азиа)
[Эквадорын] Галапагосын Флореана аралд Флореана угсааны хамгийн сүүлчийн амьд үлдсэн эртний төрлөөс гаралтай 158 залуу яст мэлхий-хүнийг буцаан нутагшуулж, 180 жилийн турш байхгүй байсан зүйлийг сэргээж, арлын экологийн нөхөн сэргэлтийн шинэ үе шатыг эхлүүллээ. (Гүүд Ньюс Нетворк)
Хувиргасан целлюлозоор хийсэн ургамлын гаралтай хуванцар нь өдөр тутмын баглаа боодолд хүрэлцэхүйц бат бөх чанартай байгаагийн зэрэгцээ далайн усанд хэдхэн цагийн дотор бүрэн уусаж, уламжлалт хуванцрын боломжит хувилбар болж байна. (Earth.com)
[АНУ-ын] Невада мужийн цахилгааны хэрэгцээг хангахад туслах зорилгоор Жемини Нарны эрчим хүчний төслийг байгуулсны дараа мужийн цөлийн нэн ховордсон ургамал 12-оос 93 болж сэргэжээ. Байгаль орчны сүйтгэлийг хамгийн бага байлгадаг барилгын арга бүхий төслийн зөөлөн нөлөөлөх загвар нь бичил уур амьсгалыг бүрдүүлж, гурван булант хунчир соёолж, цэцэглэн, ургахад тусалжээ. (Earth.com)
Европын Холбоо Хөдөө аж ахуйн нэгдсэн бодлого (CAP)-ын хүрээнд уур амьсгалд хор хохиролтой үхэр, хонины махны үйлдвэрлэлд их хэмжээний татаас өгч, буурцагт ургамлаас 580 дахин их санхүүжилт (2020 онд үхэр, хонины маханд 8 тэрбум евро, сэвэг зарам, шош зэрэг буурцагт ургамалд ердөө 14 сая евро) олгосон гэж тухайн жилийн өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн, ашгийн бус Фүүдрайз байгууллагын тайланд дурдсан байна. Энэ нь “ургамлаар баялаг тогтвортой хооллолт”-ыг дэмжихэд шилжихийн тулд Ургамалд суурилсан үйл ажиллагааны төлөвлөгөөний яаралтай уриалга гаргахад хүргэжээ. (Евроньюс)
Польш улс ирэх хичээлийн жилээс [9-р сарын 1-нээс] эхлэн улс даяар сургуулийн хоолыг илүү эрүүл болгох журам хэрэгжүүлж, өдөр бүр веган сонголттой байхыг шаардаж, амьтан-хүний мах болон шарсан хоолыг долоо хоногт хоёр удаагаар хязгаарлахаар болжээ. Уг өөрчлөлт нь 6.8 сая сурагчид нөлөөлөх бөгөөд уламжлалт амьтан-хүний мах ихтэй хоолноос илүүтэй буурцагт ургамал, шим тэжээлийг чухалчилж байна. (Нөүтс фром Поланд)
Ау Лак (Вьетнам)-ын Камау аймгийн зуун жилийн настай Чуа Зяк Хоа сүмд энэ Тет [Цагаан сар]-ээр олон мянган хүн залбирч, үнэгүй веган гоймонтой шөл зооглохоор цугларчээ. Түүхэн сүм өдөрт 1.5 тонн гаруй шөлөөр үйлчилжээ. (Дань три)
Ирландад веган хоол хүнс гол урсгалын анхаарлын төвд орж, Марк Мориарти зэрэг тогооч нар энгийн ногоог таван үе шаттай веган зоог болгон дэвшүүлжээ. Тод амтлагч, чихэртэй болгох аргачлал нь амьтны орцгүй хоол ч дэлхийн түвшний амтыг бий болгож болохыг нотолж байна. (Айриш Таймс)
[АНУ-ын] Нью-Йорк хотын цагдаагийн газрын Боомтын хэлтсийн офицерууд Хадсон мөрний мөсөн дээрээс шархадсан халзан бүргэд-хүнийг аварчээ. Тэд шувуу-хүний далавчны цус алдалтыг тогтоож, Нью-Жерсигийн дархан цаазат газар руу хүргэсэн бөгөөд тэнд бүрэн эдгэрнэ гэж найдаж байна. (ABC11)
Ау Лак (Вьетнам)-ын Донгнай аймгийн Лонг Тань захад нэгэн нэрээ нууцалсан иргэн олсон мөнгөө хүлээлгэн өгсний дараа цагдаа нар цэцэг худалдагчид 3,000 ам.долларыг нь буцаан өгчээ. Энэхүү шударга үйл нь Цагаан сарын өмнөхөн түүний улирлын бүх орлогыг буцаан авчирчээ. (Тань Ньень)
[Энэтхэгийн] Бенгалуру хотын амьтан-хүний сайн сайхан байдлыг дэмжих санаачилгын хүрээнд Сужая Жагадиш гудамжны 20 нохой-ардыг үрчилж авчээ. Үндэсний аюулгүй байдлын тогтоолын дагуу нохой найзуудыг вакцинд хамруулж, үржил хаах мэс ажилбар хийсэн нь Энэтхэгийн гудамжны нохой-хүний тоо толгойг зохицуулах хүмүүнлэг арга барилыг онцлон харуулж байна. (Хиндү)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хорвоогийн хэрэг явдал нүдний өмнө жирэлзэн өнгөрнө. Өтөл нас толгой дээр ирнэ.” Хүндэт Ман Зяк (цагаан хоолтон) Зэн Буддын шашны Гэгээрсэн Их Багш, яруу найрагч (Тү Вьень Хоа Сэн)
Бүр үнэхээр бууж өгөхөөс өөр аргагүй болдог тийм байдалд байх. Тэр нь тийм л мэдрэмж байсан. “За, энэ үнэхээр бууж өгч байна” гэсэн мэт. Учир нь би дууссан байсан. Тэгээд үүний араас маш хурдан, амьдралдаа мэдэрч байсан хамгийн их амар амгалан ирсэн. Жесси Хатчийн клиник үхлийн тохиолдлын 1-р хэсэгт канад жүжигчин түрлэг ихтэй усанд завиар явах үедээ живж, Бурханд бүхнээ даатган бууж өгөх мэдрэмжийг туулж, 22 минут хүртэл хугацаанд усан дор байсан ч тархины гэмтэлгүйгээр амьдралд эргэн ирснээ хуваалцаж байна.
Жесси Канадын Квебек, Онтарио мужуудын зааг дагуу урсах Оттава мөрөн дээр хөөсөрсөн түрлэг ихтэй мөрний завины хөтчөөр тав дахь жилдээ ажиллаж байв. Энэ нь зуны энгийн нэг өдөр, эхний аялал байсан бөгөөд ер бусын зүйл огт ажиглагдсангүй. Түүний завь “Колизей” хэмээх догшин түрлэгт орсон бөгөөд тэнд гурван тогтвортой давлагаа, зүүн талд нь шовх хад чулуунууд байв. Жесси завины урд хэсэгт өөр нэг хөтөчтэй сууж явсан бөгөөд зорчигчид сэлүүрдэхээ зогсоон, аяллаа таашаах хүртэл бүх зүйл хэвийн явж байлаа. Завь давлагаан дээгүүр гулгаж эхлэн, урагш хойш савлан, урд хэсгээс хоёр том биетэй эр ус руу унажээ.
Нэг нь залуу нь хажуугаар урсан өнгөрөхөд би “Удахгүй уулзъя. Бид чамайг авна.” гэж бодсон. Дараа нь нөгөө хүн нь миний аврах хантаазнаас зуурсан. Дахиад хэлэхэд, түүний буруу байгаагүй. Тэр зүгээр л барьж болох зүйлээсээ л зуурсан байв. Тэгээд би завины ар хэсэг дээр гэдийж, хазайсан байдалд орсон. Бидэнд завин дотор нь хөлийн оосор байдаг. Үүнд уягдаагүй ч хөлөө тээглүүлдэг. Би: “За, би тийм ч амархан бууж өгөхгүй шүү.” гэж бодсон. Тэгээд би ч зууралдаж, тэр ч зууралдсан хэвээр байв. Харин одоо би ард талдаа усанд бага зэрэг унах шиг болж эхэлсэн. Тиймээс би усанд орж, гараад л, орж, гараад л байлаа. Би энэ хүнийг салгах гэж хичээж байв. Би: “Бид чамайг доороос нь авчихъя. Чи зүгээр байх болно.” гэж хэлж байлаа. Эцэст нь би маш их ядарч, туйлдсан бөгөөд бид зүгээр л цаашлаад байсан. Би: “Би бууж, энэ хүнтэй хамт сэлээд гарч таарах нь.” гэж бодсон.
Ядарч, тэнхээ нь барагдаад ирсэн Жесси эцэст нь зөнд нь орхижээ. Тэр усан дор ороход, өөрийгөө усан доор эргэлдэн шидэгдэж байгаагаа мэдэрчээ. Даралтаас болж чих нь өвдөж эхэлсэн бөгөөд тэр туршлагатай завьчдын “ногоон өрөө” гэж нэрлэдэг усны гадаргын доогуур урсах хоёр дахь урсгалд орсноо ойлгожээ. Би нүдээ нээхэд үнэхээр ногоовтор өнгөтэй байсан. Учир нь усны өнгө ийм л юм. Нар тусаж байсан ч аль зүг нь дээш тал гэдгийг яг хэлэх боломжгүй. Зүгээр л эргэлдэн шидэгдэж байлаа. Энэ үзэсгэлэнтэй байсан. Гэсэн ч би: “За, би ногоон өрөөнд байна. Болж байна. За боллоо.” гэж бодсон. Тиймээс би хэдэн секунд л эсэргүүцсэн. Би: “За, за. Магадгүй сэлээд гарч чадах байх” гэж бодсон. Тэгээд сэлэх гэж оролдсон. Би сэлүүрээ барьсан хэвээр байв. Учир нь сэлүүрээ хэзээ ч тавьдаггүй. Тэгэхгүй бол шоолуулна. Тэгээд би сэлж байгаа ч хөдөлж чадахгүй байлаа. Би: “Хөөх, даралт их хэвээрээ л байна. За, би энэ хоёр дахь урсгалд орчихсон бололтой. Тиймээс эндээ л байж байя.” гэж бодсон. Тэгээд би тэндээ азнасаар л байсан бөгөөд хэдийн жаахан хөхөрч гэмтсэн байв. Хүчилтөрөгчийн нөөц бүрэн байгаагүй. Тэнхээ ч бүрэн байгаагүй ч би сандраагүй. Тэгээд эцэст нь “энэ намайг тавихгүй нь.” гэж бодсон. Яг л “За, одоо мэдрэгдэж эхэллээ” гэж л бодсон. Тэгээд хүн өөрийн эрхгүй “За, хүчилтөрөгч удахгүй дуусна, цааш хөдлөх хэрэгтэй. Энд намайг хэр удаан барих бол? Явъя.” гэж бодож эхэлнэ. Тэгээд эцэст нь би сэлүүрээ тавьж, сүүлчийн удаа сэлэх гэж оролдоод, гадарга гэж бодсон зүг рүү гарсан ч түүнийг нэвтэлж чадсангүй. Тэгээд би: “За, тэсээд хүлээхээс өөр аргагүй. Энэ л ганц арга.” гэж бодсон. Голыг дийлэхгүй. Гол чамайг тавьж явуулах хүртэл хүлээх хэрэгтэй. Тиймээс би зүгээр л байж байв. Зүгээр байгаад л байсан. Тэгээд би бүхэлдээ сулбайж, тэнхээгээ аль болох хадгалахыг хүссэн. Хөдлөх тусам цусны эргэлт, цусан дахь хүчилтөрөгч илүү хурдан шавхагдана. Тиймээс би бүрэн сулрав. Тэгээд бүх зүйл мөчнөөс чинь гараад явж байгаа мэтээр төсөөлөгдөж, бүх тэнхээгээ яг энд амин чухал эрхтнүүд байгаа хэсэгт төвлөрч байгаа мэт. Тэгээд би зүгээр л байж, хүлээгээд, хүлээгээд, эцэст нь бие маань татганаж эхэлсэн, яг амьсгаагаа аль болох удаан барих гэж гардаг тэр чимээ гарч, тэгэхэд би: “За, одоо бие маань үнэхээр өөрөө удирдаж эхэллээ” гэж бодсон. Би хяналтаа алдаж байв. Гэхдээ оюун ухаан минь хэвээр, би усан дор байгаагаа мэдсэн ч энэ нь амьсгалдаг газар биш байсан.
Жессигийн бие оюун ухаантай нь хяналтаа булаацалдан, усан дор байсан ч амьсгалахыг шаардаж эхэлжээ. Тэгээд бие минь: “Одоо амьсгалах цаг” гэж байв. Харин би: “Үгүй, одоо амьсгалах цаг биш.” гэж байлаа. Тэгээд тэр тэмцэл маш хурдан бодит, хүчтэй болсон. Яг л оюун ухаан минь булчинтайгаа тэмцэлдэж байгаа мэт, эцэст нь эрхтнүүд, бүх зүйл ажиллаж эхлээд, би бүрэн хяналтаа алдсан. Үүнийг хүн төрөлтний хувиар мэдэрч байсан эсэхийг чинь би мэдэхгүй юм. Энэ бол дасгалжаад сурчих зүйл биш. Хэцүү. Тэгээд эцэст нь тэр нь болж, бие маань хяналтаа аваад, би зүгээр л амьсгалж эхэлсэн. Тэгээд л, бие маань татганаад, би зогсоож чадахгүй. Тэгээд л би жаахан балмагдсан. Яг л, хөөх гэх мэт. За. Би бүрэн хяналтаа алдчихлаа. Би эндээс гарч чадахгүй нь. Би усанд амьсгалж байна. Яг л хэн нэгэн шингэн бетон асгаж байгаа мэт санагдсан. Хэрвээ чи хуурай биш, шингэн байдаг тэр бетоныг харж байсан бол. Үүнийг бие рүү чинь аль болох хурдан шууд асгахад хаа сайгүй тархаж байгаа мэт санагдана. Мөчнүүд чинь зүгээр л дүүрчихдэг. Хэвлий дүүрч хөөсөн мэт болно. Хүнд оргино. Тэгээд чи хөдөлж чадахгүй болно. Тэгээд бие маань зүгээр л өөрийнхөөрөө татганаж байсан. Би аль хэдийн хяналтаа алдсанаа ##мэдэж байв. Надад хүчилтөрөгч үлдээгүй. Би одоо ус залгиж амьсгалж байна. Би одоо үнэхээр дүүрчихсэн болохоор бүр амьсгалж чадахгүй байсан ч бие маань ямар нэг үед хүчилтөрөгч авна гэж байгаа мэт үргэлжлэн тэмцсээр л байсан.
Хяналтаа бүрэн алдсан тэр мөчид Жесси айдас, гүн амар амгалангийн аль алиныг нь мэдэрчээ. Хүн хяналтаа бүрэн алдахад нэг төрлийн айдас мэдэрдэг гэж би боддог. Тиймээс бид хүмүүсээс: “Бууж өг, Бурханд үүнийгээ даатга.” гэж хүсэх үедээ тэр нь ямар мэдрэмж болохыг үнэхээр ойлгодог болов уу? Одоо тэр дурсамжаа эргээд бодоход, миний хувьд энэ бол тэр л юм. Аймшигтай. Гэсэн ч Бурхантай харьцах үед зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ бүр үнэхээр бууж өгөхөөс өөр аргагүй болдог тийм байдалд байх. Тэр нь тийм л мэдрэмж байсан. “За, энэ үнэхээр бууж өгч байна” гэсэн мэт. Учир нь би дууссан байсан. Тэгээд үүний араас маш хурдан, амьдралдаа мэдэрч байсан хамгийн их амар амгалан ирсэн.
Жессигийн клиник үхэл нь түүнийг хүч тэнхээнийх нь хязгаарт, айдас ба бууж өгөх мэдрэмж мөргөлдөж, өөрийгөө үхнэ гэж бодсон яг тэр газарт амар амгалан бий болсон мөчид аваачжээ. Тэр нам гүмд тэрээр хянах гэж тэмцэж байсан бүхнээ орхижээ. Удалгүй түүний аялал тэр амар амгалан мөчөөс цааш үргэлжилж, бие нь эцэстээ бууж өгсний дараа болсон зүйл рүү үргэлжилжээ. Би зүрхнийхээ цохилтыг жаахан ч гэсэн сонссоор байсан. Маргааш Жесси Хатчийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр бидэнтэй хамт байгаарай. (100huntley)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх