Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 20
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан байгуулсан Энхийн зөвлөлийнх нь гишүүн орнууд Газын зурваст зориулсан хүмүүнлэгийн болон сэргээн босголтын тусламжид 5 тэрбум гаруй ам.доллар амлахаар төлөвлөснөө мэдэгдлээ. (Фокс Ньюс)
Тайвань (Формоса)-ийн төлөөлөгч Харри Цэнээр ахлуулсан төлөөлөгчид [Канадын] Хайда Гваий бүлэг аралд айлчилж, нутгийн Хайда удирдагчидтай Уугуул иргэдийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг судлан, хамтарсан эдийн засгийн санаачилга болон Тайвань (Формоса) ба Канадын хооронд соёл, экологийн болон мандарин хэл дээрх аялал жуулчлалын холбоосыг сонирхох хандлага өсөж буйг онцолжээ. (Тайвань Ньюс)
Хятад улс 2026 оны 2-р сарын 17-ноос Их Британи, Канадын энгийн паспорт эзэмшигчдийг визгүй нэвтрэх боломж олгож эхлэн, аялал, бизнес, гэр бүлийн айлчлал, дамжин өнгөрөх зорилгоор 30 хүртэл хоног байхыг зөвшөөрөхөөр болжээ. Энэ нь ард иргэдийн хоорондын солилцоо, хоёр талын хамтын ажиллагааг тэлэх Бээжингийн бодлогын нэг хэсэг болж байна. (Бао Тинь түк)
Украин (Урейн)-ы мөргөлдөөн эхэлснээс хойш бараг дөрвөн жил өнгөрөхөд Оросын газрын тосны экспортын орлого 5 жилийн доод түвшинд хүрчээ. Барууны хориг арга хэмжээ чангарч, Энэтхэгийн худалдан авалт буурч, Европын Холбооны шинэ хязгаарлалт тавьснаар Оросын экспортын гол түүхий тос болох Уралсын үнэ унаж, Москва хот төсвийн алдагдлаа нөхөхийн тулд татвар нэмэх, дотоодын зээлээр санхүүжихэд илүү түшиглэхэд хүрчээ. (ВнЭкспресс)
Хүний эрхийн байгууллагууд Иран улс “хар хайрцаг” гэх нууц хорих газруудыг ажиллуулж, олон мянган хүнийг бүртгэлгүйгээр хорьж, эрүүдэн шүүж, улмаар сураггүй болгодог гэж анхаарууллаа. (Фокс Ньюс)
Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг Сар шинийн мэндчилгээндээ сингапурчуудад олон соёлт эв нэгдлийг олж авахад асар их хөдөлмөр шингэснийг сануулж, нийтлэг үнэт зүйлсийг болон үе хоорондын нийгмийн уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатайг онцолж, энэ эв нэгдлийг идэвхтэйгээр шинэчлэн бататгахыг уриалжээ. (Чаннель Ньюс Азия)
Ларри муур-хүн Даунингийн 10-р гудамжинд 15 насны ойгоо тэмдэглэж, Их Британийн олон жилийн “Ахлах хулгана агнагч”-ийн үүргээ зургаан ерөнхий сайдын үед гүйцэтгэсээр, улс төрийн өөрчлөлтийн дунд тогтвортой байдлын бэлгэдэл болжээ. (ВнЭкспресс)
Ау Лак (Вьетнам)-ын соёлын мэргэжилтнүүд Морь жилийн уламжлалт шинэ жилийн ерөөлийн утгыг тайлбарлаж, “Ма дао тань конг” буюу үгчилбэл “Морь ирэхэд амжилт дагадаг” гэх мэт хэллэг нь хурд, хүч, шийдэмгий эхлэл, түргэн ололт амжилтыг бэлгэддэгийг онцолжээ. (Тань Ньень)
Хятад, Солонгос, Малайз, Сингапур, Тайвань (Формоса), Ау Лак (Вьетнам) зэрэг Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд Морь жилийг парад, дэнлүүний наадам, гэр бүлийн уулзалтаар угтаж, Сар шинийн баярыг тэмдэглэхээр сая сая хүн нутаг руугаа аялж байна. (Франц 24)
[Их Британийн] Лондон хотын зүүн хойд бүсэд улаанбурхан өвчний дэгдэлт хурдтай тархаж, Энфилд дүүрэгт 10-аас доош насны хүүхдүүд өвдөж, хэд хэдэн хүүхэд эмнэлэгт хэвтжээ. Эрүүл мэндийн албаны хүмүүс MMRV [Улаанбурхан, гахайн хавдар, улаан эсэргэнэ, салхин цэцэг] өвчний вакцинд хамрагдалт тухайн бүсэд бага байгааг мэдээлж, Улаан өндөгний баярын аялал ойртож буй тул вирус хот даяар илүү өргөн тархах эрсдэлтэйг анхааруулжээ. (Гардиан)
Шведийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр ургийн үеийн хэт авианы оношилгоо сайжирч, мэргэшсэн тусламж үйлчилгээ төвлөрснөөр төрөлхийн зүрхний гажигтай бага насны хүүхдийн нас баралт эрс буурч, одоо өвчилсөн хүүхдүүдийн 97% нь насанд хүрдэг болжээ. (Шведен Херальд)
Холбооны шинжилгээгээр Initiative Foods компанийн “Tippy Toes” алим, тоор, гадилтай хүүхдийн жимсний нухашны нэг багцаас патулин хэмээх хорт бодис их хэмжээгээр илэрсний дараа АНУ даяар уг багцыг эргүүлэн татах шийдвэр гарчээ. Хүнс, эмийн газрын мэдээлснээр өвдсөн тохиолдол бүртгэгдээгүй байгаа бөгөөд хэрэглэгчдэд “BB 07/17/2026” тэмдэглэгээтэй, “INIA0120” кодтой бүтээгдэхүүнийг хаях эсвэл буцаан өгөхийг зөвлөж байна. (Фокс Бизнес)
[АНУ-ын] Техас мужийн Маккинни хотод цагдаа, галын албаны хариу арга хэмжээг уялдуулснаар зүрх судасны өвчнөөс амьд үлдэх түвшнийг 10%-иас 47% хүртэл огцом өсгөжээ. Тус хот [АНУ-ын] Сиэтл мужийн загварыг дагаж, хорооллуудад олон зуун AED [Автоматжуулсан гадуур дефибриллятор]-ийг байршуулж, тэргүүлэх “4 минутын хот” [зүрхний өвчний гэнэтийн тохиолдолд аль ч цэгээс AED хүртэл 4минутаас хэтрэхгүй хугацаанд очдог] болохыг зорьж байна.
Галт тэрэг, автомашины холын зайн аяллын турш биеийн байрлалаа урьдчилан өөрчилж, дэмжих хэрэгслүүд ашиглавал хүзүү, нурууны доод хэсгийн өвдөлтийг арилгахад тусална. Ау Лак (Вьетнам)-ын уламжлалт анагаах ухааны эмч, доктор Хьюнь Тань Вү хөнгөн ачаатай явах, С хэлбэрийн дэр авч ашиглах, бүсэлхийн хэсэгт тулгуур тавьж, нурууны байгалийн муруйлтыг хадгалахыг зөвлөжээ. Хөдөлгөөн хийхэд хялбар байлгахын тулд захын суудал сонгох, дискийн даралтыг багасгахын тулд бага зэрэг налж суух, аяллын дараах нөхөн сэргээхээр бүлээн жин тавих, иллэг хийхийг зөвлөсөн байна. (ВнЭкспресс)
[АНУ-ын] Колумбийн Их сургуулийн судалгаагаар санамсаргүй эм хэтрүүлэх, хүн амины хэрэг, амиа хорлолт нь өдгөө АНУ дахь эхийн [жирэмсэн болон төрсний дараах] нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, цус алдалт зэрэг эмнэлгийн шалтгаануудыг даван гарсныг тогтоожээ. Судлаачид хүчирхийллийн тохиолдлын 75 гаруй хувьд галт зэвсэг холбогдож байгаа тул олон салбарын хамтарсан тусламж үйлчилгээ рүү шилжих, сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шинжилгээг сайжруулахыг уриалжээ. (СкайТехДэйли)
Номхон далайн шуурганаар [АНУ-ын] Калифорнид их хэмжээний цас орж, Сьерра-Невада нуруунд 2.4 метр хүртэл өндөртэй цас орсны улмаас зорчиход аюултай нөхцөл үүсгэжээ. Мөн гэнэтийн үерийн эрсдэл нэмэгдсэн тул Лос-Анжелес тойргийн түймэрт шатсан бүс нутгуудын ойролцоо нүүлгэн шилжүүлэх анхааруулга гаргажээ. (Уотчерс)
Кипр арал 1901 оноос хойших хамгийн хүнд ган гачигтай тулгарч, усан сангууд аюултай доод түвшинд хүрэн, халуун эрс нэмэгдсэн тул усны хэрэглээнд хатуу хязгаарлалт тогтоож, тариаланчдаас усалгааг 30%-иар бууруулахыг шаардаж байна. (Гардиан)
Их хэмжээний цас орсны улмаас нөхцөл байдал аюултай тогтворгүй болж, Альпийн нуруунд үхлийн аюултай цасан нуранги болж, Швейцарт галт тэрэг осолдон, Франц, Италид цаначид амиа алдсан тухай баталжээ. (Гардиан)
Индонез улс нэн ховордсон Махакам голын далайн гахай-хүнийг хамгаалах яаралтай арга хэмжээ авч байна. Хяналт шалгалтаар голын популяц ердөө 62 амьтан-хүнд хүрч буурсныг харуулсны дараа албаны хүмүүс бохирдуулагч компаниудыг үйл ажиллагааг түр зогсоон, хамгаалалтын шинэ тосгодыг тогтоож, салбар хоорондын зохицуулалтыг нэмэгдүүлж байна. (Антара Ньюс)
Эрүүл ургамалд суурилсан хооллолт нь хөхний хорт хавдрын эрсдэлийг 11%-иар, нас баралтыг 28%-иар бууруулдаг. Frontiers in Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн нийтлэлээр судлаачид эмэгтэйчүүдийн хорт хавдрын эрсдэлийг бууруулж, амьдрах үр дүнг сайжруулахад чухал нөлөөтэй бичил шимт бодисуудыг тодорхойлжээ. (News-Medical.Net)
NOMO, Ombar, Moo Free зэрэг веган брэндүүд 2026 оны Их Британийн Улаан өндөгний баярын хамгийн том цуглуулгаа хэдэн сарын өмнөөс гаргалаа. Британийн томоохон супермаркетуудад худалдаалагдаж буй уг цувралд Шаржигнуур тоффи дүүргэлттэй өндөг, “дэлхийд анхных” гэх веган кофетой өндөг зэрэг шинэ бүтээгдэхүүн багтаж, бүх хүнд тохирох амттаны өндөр эрэлттэй нийцэж байна. (Плант Бэйсд Ньюс)
Бразилын судлаачид тара жимс болон далайн замгаас гарган авсан, үсийг халуун болон бохирдлоос хамгаалдаг биополимерыг боловсруулжээ. Веган хальсан бүрхүүл нь гялалзалт, толигор байдлыг сайжруулдаг ч байгалийн кератины уян хатан чанарт бага зэрэг өөрчлөлт оруулдаг байна. (Америкийн Химийн Нийгэмлэг)
Украин (Урейн)-ы цагдаа, сайн дурын ажилтнууд Харьковын фронтын аюултай бүсээс 19 морь-, 2 нохой-хүнийг хэд хэдэн гөлөг болон тэдний асран хамгаалагчийг аварчээ. Одоо Харьковын морин тойруулгад амьтан-хүмүүсийг орон нутгийн Амьтад 911 Украйн амьтны буяны байгууллага асарч, сэргээн засах тусламж үзүүлж байна. (Меза)
[АНУ-ын] Флорида мужийн жолооч Кейси Кёртис Индиантаун суваг руу дээш харж онхолдсон жийпнээс эх, гурван хүүхдийг аварчээ. Кёртис хүүхдүүдийг аюулгүй газар татан гаргаж, анхны тусламж ирэхээс өмнө ухаангүй байсан эхэд хиймэл амьсгал хийн, амь насыг аварсан байна. (МайСанКоост)
Ау Лак (Вьетнам)-ын Донгнай аймгийн Тан Фү коммуны Цэргийн командлал 10 гаруй тонн үнэгүй хандивын хүнсний ногоо түгээжээ. Энэхүү “тэг зардал”-ын лангуу нь Сар шинийн баярын үеэр хүндрэлтэй байгаа гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлж, хулуу, улаан лооль зэрэг зайлшгүй хэрэгцээт хүнсний ногоогоор хангаж байна. (Тань Ньень)
Өдрийн сэтгэл сэргээх эшлэл: “Үнэхээр бишрэм хүний шинж бол бэрхшээлийн өмнө тууштай байх байдал юм.” Сонгодог үеийн Германы нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Людвиг ван Бетховен (1770–1827) (BrainyQuote)
Би одоо таазан дээр байхаа больж, харин энэ цагаан хонгилд байлаа. Тэгээд би энэ хонгилд дээш харсан байдалтай, хөлөөрөө түрүүлээд явж байсан, энэ нь бүхэлдээ хурц цагаан гэрэлтэй байв. Төгсгөл хэсэгт нь маш, маш хурц гэрэлтэж байгааг би харсан. Мөн тэр хүнгэнэх чичирхийллийн дууг дахиад сонссон. Надад гагцхүү баяр хөөр л мэдрэгдэж байлаа. Надад гэр лүүгээ явж байгаа юм шиг санагдсан. Би гэр лүүгээ явж байсан. Төгсгөлд нь хүрэх гэж догдолж байсан юм шиг. Конни Фуселлагийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Америкийн ер бусын мэдрэмжтэй дамжуулагч тэрээр хэрхэн гурван удаа нас барсан, мөн энэ туршлагууд нь хэрхэн түүний сүнслэг зорилгыг сэрээх ёстой байсан гэж итгэх болсон талаараа хуваалцаж байна.
Конни дөрвөн настайгаасаа сүнс харж, сонсож эхэлжээ. Тэрээр зоориндоо нэг хөгшин хүнийг харж, чихмэл тоглоом нь өөртэй нь ярьж байна гэж бодсон ч үнэндээ сүнснүүдийг сонсож байсан аж. Сургуульд орж эхлэхэд эдгээр чадвар нь зогссон ч түүнд үргэлж нэг мэдрэмж байсан ба тэр зүгээр л юмсыг мэддэг байв. Энэ нь сургуулийн жилүүдэд түүнд их тус болж, огт давталгүйгээр шалгалтаа өндөр оноотой өгдөг байжээ.
Түүний анхны клиник үхлийн тохиолдол нь хорь гаран насандаа эмийн харшлын урвалд орох үед тохиолдсон байна. Зуны дунд үед ажил дээрээ байхад хамт ажиллагсад нь түүнийг наранд их түлэгдсэн байна гэж хэлсээр байжээ. Тэр угаалгын өрөөний толь руу харахад арьс нь хүрэн улаан болж, тууралт гарсан байв. Тэрээр амьсгалахад хүндрэлтэй болж эхэлсэн бөгөөд хамт ажиллагч нь түүнийг угаалгын өрөөний шалан дээр амьсгаадан хэвтэж байхад нь олж, 911 рүү залгажээ.
Би хяналтад орж байснаа санаж байна. Тэгээд л дараагийн мөчид би өөрийгөө асар том цагаан орон зайд, яг одоо миний ард байгаа дэвсгэр шиг ч үүнээс илүү тод, гэрэлтсэн, тааз, шал, цонх, ханагүй, зүгээр л цагаан орон зайд байгаагаа мэдэрсэн. Тэгээд би тэр орон зайд хөлөө урдаа ачин сууж байгаа мэт хөвж байсан, гэсэн ч тэнд шал байгаагүй. Тэгээд би үүнийг, миний цагаан шуугиан гэж нэрлэсэн энэ зүйлийг, бүх биеэр минь нэвт хэлбэлзэн хүнгэнэх дууг байнга сонсож байсан. Гэнэт хүн биш энэ оршихуй энэ маш өндөр оршихуй над руу алхаж ирсэн, бүгд гэрэлд гэрэлтэн, миний өвөр дээр энэ маш том номыг тавьсан. Би ном руу доош харахад, ном өөрөө нээгдэн, хуудаснууд нь эргэж эхэлсэн. Би төрсөн цагаасаа өнөөдрийг хүртэлх бүхнийг харсан, дурсамжууд, харилцаж байсан хүмүүс, мэдэрч байсан сэтгэл хөдлөлүүд гээд бүгдийг харсан. Энэ нь тайван, үзэсгэлэнтэй, амар амгалан байсан бөгөөд би хайрыг мэдэрч, дараа одоо үед хүрэх үед би түүнээс гарсан.
Коннигийн хэлснээр тэр эмнэлэгт анафилакст орсон байжээ. Тэр энэ “зүүд”-ний тухай ээждээ ярих үед гурван нас хүрээгүй байх үеийн үйл явдлуудыг маш тод санаж, хоолны ширээн дээр юу байсан, хананд ямар зураг өлгөөтэй, хэн тэнд байсан, юу өмссөн байсан гэх мэт нарийн ширийнээр дүрсэлжээ. Ээж нь тэдгээр нь бодит дурсамж мөн гэдгийг баталжээ. Энэ нь 1980-аад оны дунд үе байсан бөгөөд Конни амьдралаа эргэн харсан хэлбэрээр клиник үхэлд орсноо огт мэдээгүй байна.
Энэхүү анхны клиник үхлийн дараа Конни нойрны саажилтын давтамжтай тохиолдлуудыг мэдэрч эхэлжээ. Тэр өөрийн сүнслэг дүр нь биеэс нь дээш хөөрч, бие махбодыг нь дээш татах гэж оролдохыг харж, тэр цагаан шуугианы хэлбэлзлийн чимээг сонсон, нэг хоолой: “Өөрийгөө дээш өргөх хэрэгтэй” гэж давтан хэлэхийг сонсдог байв. Олон жилийн дараа дамжуулагч болсон хойноо тэр энэ мессежийг ойлгосон нь хойд ертөнцтэй холбогдохын тулд тэрээр хэлбэлзлийн түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй байсан аж.
Түүний хоёр дахь клиник үхлийн тохиолдол хэдэн жилийн дараа болжээ. Нью-Йорк хотод ажил дээрээ ирсний дараа тэрээр бие нь тавгүйрхэж эхлэн, хөлөрч, чийг даан, толгой нь эргэж, зүрх нь дэлсэхийг мэдэрчээ. Хамт ажиллагч нь менежерт нь мэдэгдэхэд, менежер нь компанийн машин үйлчилгээ рүү яаралтай залган, түүнийг эмнэлэгт хүргүүлжээ. Машины арын суудал дээр сууж байхад зүрх минь дэлсэж, хүчтэй цохилж байсан. Би зүгээр л явж буйгаа шууд мэдэрсэн. Зүгээр л тэгж санагдсан. Би цүнхнээсээ салфетка гаргаад, эцэг эхийнхээ нэр, утасны дугаарыг бичсэн. Хамт ажиллагч маань надтай хамт машины ард сууж явсан бөгөөд би түүнд: “Эцэг эх рүү минь залгаад, тэдэнд хайртайг минь хэлээрэй.” гэж хэлсэн. Учир нь: “Би давахгүй нь.” гэж бодогдсон.
Тэгээд бид эмнэлэгт хүрэхэд, хүмүүс гарч ирээд, намайг дамнуурган дээр тавьж, яаралтай тусламжийн өрөө рүү түрж оруулж байсныг би санаж байна. Бүх гэрэл асаж, дохиолол дуугаран, эргэн тойронд хүмүүс дүүрэн байсан. Тэгээд дараагийн мөчид би сүнс хэлбэрээр таазан дээр хөвж, дамнуурган дээрх өөрийнхөө биеийг харж, тэд надад IV [судсаар дусал] залгаж, бүх төрлийн арга хэмжээ авч байгааг ажиглаж байсан. Ажиглаж байтал эмч хананаас дефибрилляторын цахилгаан цочроогч хэрэгслийг авч, миний биеийг цочроож эхэлсэн. Тэгэхэд миний бие ширээнээс үсрэн бууж байгааг харсан.
Тэгээд гэнэт би таазан дээр байхаа больж, энэ цагаан хонгилд орчихсон. Би энэ хонгилыг дандаа, хэрэв хэн нэгэн MRI [соронзон резонансын дүрс оношилгоо] хийлгэж байсан бол, тэр тусмаа хаалттай MRI шиг гэж дүрсэлдэг. Надад давчуу жижиг байсан. Би дотор нь их хавчигдсан байв. Тэгээд яг л Диснейн ертөнцөд байдаг дуураймал аялал шиг, хурдтай явж байгаа мэт атлаа үнэндээ удаан явж байгаа мэдрэмж төрсөн. Тэгээд би энэ хонгилд дээш харсан байдалтай, хөлөөрөө түрүүлээд явж байсан, энэ нь бүхэлдээ хурц цагаан гэрэлтэй, төгсгөл хэсэгт нь маш, маш хурц гэрэлтэж байгааг харж байсан. Би догдолсон. Мөн тэр хүнгэнэх чичирхийллийн дууг дахиад сонссон. Надад гагцхүү баяр хөөр л мэдрэгдэж байлаа. Надад гэр лүүгээ явж байгаа мэт санагдсан. Би гэр лүүгээ явж байсан. Төгсгөлд нь хүрэх гэж догдолж байсан юм мэт. Төгсгөлд нь ойртох тусам хөл маань миний гэрэлтэлт гэж нэрлэсэн тэр маш, маш хурц гэрэл рүү шигдэж орсон. Тэд яг л тамга дарсан мэт байсан. Тэр мөчид яг л “хүүп” гэмээр болсон. Би яг л цахилгаан татсан мэт буцаад татагдаж, дефибрилляторууд эцэст нь үр дүнгээ өгсөн.
Коннигийн клиник үхлийн тохиолдол үүгээр дууссангүй. Дараагийнх нь түүнийг огт өөр газар аваачжээ. Дараагийн мөчид би намуухан хөвөх үүлс дунд байж байтал үүлс сарниж холдсон. Би энэ үзэсгэлэнтэй ногоон нугад, гоёмсог цэцгүүдийн дунд байсан. Нар хурц гэрэлтэж байсан. Бүх зүйл маш тод өнгөтэй, зүгээр л үзэсгэлэнтэй байсан. Конни Фуселлагийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 2-р хэсгээр маргааш бидэнтэй хамт байгаарай. (IANDS Подкаст)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх