Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 1
Камбож, Бельги улсууд хоригдлыг шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, ялтангуудад ялаа эх орондоо эдлэх боломж бүрдүүлэн, эрүүгийн шүүхийн асуудлаарх хоёр талын талын хамтын ажиллагааг бэхжүүллээ. (Кхмер Таймс)
Япон улс АНУ-ын Ерөнхийлөгч Трампын ХОУ [хиймэл оюун ухаан]-ы Genesis Mission Mission” санаачилгад хамгийн түрүүнд нэгдэж, тус улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам (MEXT) болон АНУ-ын Эрчим хүчний яамны хооронд байгуулсан хэлэлцээрээр нөөц бололцоо хуваалцан, биологи, цөмийн нэгдлийн эрчим хүч, квант тооцоолол зэрэг салбарын судалгааг хурдасгахаар болжээ. (ВнЭкономи)
Трампын засаг захиргаа [Венесуэлийн] Каракас дахь АНУ-ын Элчин сайдын яамыг дахин нээх урьдчилсан алхам хийж, хязгаарлагдмал дипломат үүрэг гүйцэтгэх түр ажилтнуудыг илгээжээ. (Нью-Йорк Пост)
Катар улс Эмир Шейх Тамим бин Хамад Аль Танигийн чиглэлийн дагуу Катарын Хөгжлийн сангаар дамжуулан Ливан улсад 434 сая гаруй ам.долларын хөгжлийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, эрчим хүч, боловсрол, батлан хамгаалах, залуусын чадавхжуулалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлж байна. (Катар Трибюнь)
Аква Ибом мужийн засаг захиргаа [Нигерийн] Абак мужийн орон нутгийн захиргааны нутагт 1.34 тэрбум найра (~965,000 ам.доллар)-гийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, иргэний оролцоог нэмэгдүүлэх санаачилгыг эхлүүлж, хөдөөгийн хөгжлийг доороос дээш чиглэлээр ахиулах бодлоготой уялдуулан эмэгтэйчүүдийн анхан шатны байгууллагын болон эдийн засгийн оролцоог өргөжүүлэхийг зорьж байна. (Трибюнь Онлайн)
Камбож улс анх удаа “Нярайн олимп”-оо зохион байгуулж, тоглоомын үйл ажиллагаагаар бага насны хүүхдүүдийг идэвхжүүлэн, урам зориг өгч, эрт үеийн хөгжлийг дэмжин, спортод дур сонирхолтой болгохыг зорьж байна. (Ази Ньюс Нетворк)
[Их Британийн] Уилтширын зөвлөл тус улсын Тээврийн яамны Английн Идэвхтэй аялал агентлагаас 169,000 фунт.Стерлингийн санхүүжилт авч, 6 сургуулийн “School Streets” туршилтын төслүүд болон хамтын хэрэглээний шинэ явган-дугуйн замын зураг төслийг хэрэгжүүлэхэд хуваарилан, түгжрэлийг бууруулах, эрүүл мэндийг сайжруулах, хорт хийн ялгарлыг багасгах зорилгоор аюулгүй алхалт, дугуйн замын дэд бүтцийг урагшлуулжээ. (Уилтшир Зөвлөл)
Японы уран бүтээлчид тус улсаас гадна, 25 жилийн дараа анх удаа Тайвань (Формоса)-д уламжлалт небүта дэнлүүн хөвөгч бүтээлүүдийг урлаж, Чиайд 2026 оны Тайваний дэнлүүний наадмыг соёлын хамтын ажиллагаагаар сайжруулан, Тайвань (Формоса)-Японы харилцааг бэхжүүлжээ. (Тайпей Таймс)
Атомын эрдэмтдийн товчоо “Мөхлийн өдрийн цаг”-ийг шөнө дунд хүртэлх 85 секундэд хүргэн урагшлуулсан нь түүхэн дэх хамгийн ойртсон үзүүлэлт болж, цөмийн мөргөлдөөн, уур амьсгалын доройтол, хяналтгүй ХОУ [хиймэл оюун ухаан], биозэвсгийн эрсдэл нэмэгдэж буйг онцлон, сүйрлээс сэргийлэхийн тулд дэлхийн хамтын ажиллагааг шаардах хурц анхааруулга гаргажээ. (Тань Ньень)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп холбооны агентлагуудад [АНУ-ын] Калифорни мужийн зөвшөөрөл олголтын удаашралтыг хүчингүй болгох, Лос-Анжелес хотын ой хээрийн түймэрт сүйдсэн бүс нутгуудын сэргээн босголтыг түргэсгэхэд чиглэсэн захирамж гаргаж, муж, орон нутгийн саад тотгорыг шүүмжилж буй энэ үед олон мянган хохирогчийн сэргээн босгох ажлыг хурдасгахыг зорьж байна. (Нью-Йорк Пост)
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Нипа вирус Энэтхэгийн Баруун Бенгал дахь сүүлийн дэгдэлтээс олон улсад тархах эрсдэлийг бага гэж үнэлж, нас баралтын хувь өндөр, вакцин байхгүй байгаа ч Энэтхэг улс тогтсон урьдчилан сэргийлэх арга хэмжээгээр хяналт тавих чадавхтай байгааг баталгаажуулжээ. (Бао Тин түк)
АНУ 1-р сарын 27-нд Парисын уур амьсгалын хэлэлцээрээс бүрэн гарч, дэлхийн хийн ялгарлын амлалтаас илүү дотоодын эрчим хүчний бие даасан байдал, эдийн засгийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж байна. (ВнЭкспресс)
Ундны усанд агуулагдах давс нь дэлхий даяар цусны даралтыг чимээгүй байдлаар нэмэгдүүлж болзошгүй байна. Судалгааны тоймоос харахад усны давсны агууламж өндөр байх нь ялангуяа уур амьсгалаас үүдэн, далайн ус түрж ордог эрэг орчмын бүс нутгуудад даралт ихсэх эрсдэлийг өсгөдөг гэж дүгнэжээ. (Earth.com)
ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) SARS-CoV-2-ийн хэд хэдэн хувилбарыг ажиглаж байна. XFG нь дэлхий даяар 75%-ийн давамгайлж байна. Мэдээллээс үзэхэд XFG нь одоо тархаж буй КОВИД-ийн бусад хувилбартай харьцуулахад олон нийтийн эрүүл мэндэд нэмэлт эрсдэл үүсгэхгүй ажээ. (Тань Ньень)
Чили чинжүү хэрэглэх нь чихрийн шижингийн эрсдэлийг бууруулж болно. Судалгаанд тогтоосноор долоо хоногт 3–5 өдөр бага зэргийн халуун ногоотой хоол идэх нь капсаицинаар дамжуулан бодис бодисын солилцоо, цусан дахь сахрын зохицуулалтыг сайжруулснаар 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг талаас илүү хувиар бууруулдаг байна. (Тань Ньень)
[АНУ-ын Калифорнийн] Можавын цөлд Жошуа модод хэдэн сарын өмнө цэцэглэжээ. Ер бусын хур тунадас нь ховор тохиох цэцэглэлтийг тоос хүртээгч эрвээхэйнүүд гарч ирэхээс өмнө өдөөснөөр үр тогтохгүй байх эрсдэл нэмэгдэн, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан амьдрах орчин алдагдаж буй шинж тэмдэг болж байна. (ВежАут)
“Кристин” шуурга Испанид цас, үер, хүчтэй салхи авчирсны улмаас хөдөлгөөн саатжээ. Шуурганы улмаас Андалусид нэг хүн амиа алдаж, Кадист олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, Эстремадура, Мадрид даяар зам, галт тэрэг, цахилгаан хангамжийг доголдуулжээ. (Евровикли)
[ОХУ-ын] Камчатка дахь Шевелуч галт уул дэлбэрэн, үнс нь тэнгэрт 9 км өндөрт цацагдаж, баруун тийш утаан багана тархсан нь агаарын тээвэрт саад учруулжээ. Албаны хүмүүс дахин дэлбэрэх магадлалтай гэж анхааруулсан ч яаралтай аюул занал бүртгэгдээгүй байна. (Уотчерс)
[Баруун Австралийн] Перт хотын төвөөс хойд зүгт ойролцоогоор 20 км орчим зайд Гнангарад яаралтай нүүлгэн тушаал гаргажээ. Хурдтай тархаж буй ойн түймрийн улмаас өтгөн утаа, онц аюулын нөхцөл үүсэж, оршин суугчид дүрвэхэд хүрсэн байна. (ВьетнамПлас)
Хонконгийн цэвэрлэгээний гэрээт компани Цөүн Кван О дахь Кинг Лам орон сууцны цөөрмөөс засвар үйлчилгээний зорилгоор 100 гаруй загас-хүнийг гаргасан ч түр хадгалах савыг хангалттай хүчилтөрөгчөөр хангаагүйн улмаас олноор нь үхүүлснээр Цагдаагийн байгууллага Амьтанд хэрцгий хандахаас урьдчилан сэргийлэх журмын дагуу амьтанд харгис хандсан гэх үндэслэлээр мөрдөн шалгалт эхлүүлж, холбогдох хүмүүсийг үргэлжлүүлэн шалгаж байна. (Өмнөд Хятадын Өглөөний Шуудан)
[Энэтхэгийн] Эделгархид цагдаа нар нэгэн тариачныг талбайд нь орж ирсэн бух-хүнийг буудан, нууцаар булсан байж болзошгүй хэргээр бүртгэн шалгаж эхэлжээ. Үхэр-хүмүүсийг хамгаалах бүлгийн гомдол гаргаснаар тухайн амьтан-хүний шарилыг ухаж гаргасан бөгөөд сумны шархтай байсан нь тогтоогдсоны дараа энэ ажиллагаа явагдаж байна. (Devdiscourse)
Их Британийн Эрчим хүчний сайд Эд Милибанд Европын есөн орны хамтрагч талтай хамт Хамбургийн тунхаглалд гарын үсэг зурж, Их Британи–Европын Холбооны цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүллээ. Тус хэлэлцээр нь 2050 он гэхэд харилцан холбогдсон хосолмол төслүүд, сүлжээгээр дамжуулан далайн салхин цахилгаан станцын хүчин чадлыг 100 гигаваттад хүргэж, эрчим хүчний хамтын аюулгүй байдал, цэвэр эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. (GOV.UK)
[Их Британийн] Лондоны Эрүүл ахуй ба халуун орны анагаах ухааны сургуулийн The Lancet Planetary Health сэтгүүлд нийтлэгдсэн загварчлалын судалгаагаар хуванцар үйлдвэрлэл, боловсруулах явцын ялгаруулалт 2016–2040 оны хооронд дэлхийн эрүүл мэндийн ачааллыг хөгжлийн бэрхшээлээр тохируулсан алдагдсан амьдралын жилүүд [эрүүл амьдралын жилүүд алдагдсан хэмжүүр] жилд 2.1 саяас 4.5 сая хүрч өснө гэж тооцоолж, чулуужсан түлшний түүхий эд, агаарын бохирдуулагч, химийн хорт бодисоос үүдэх амьсгалын замын өвчин, хавдар, дулааралтай холбоотой нөлөөлөл зэрэг амьдралын мөчлөгийн эхний үе шатны хор уршиг давамгай байгааг онцлон, дахин боловсруулах нөлөө хязгаарлагдмал тул нийтийн эрүүл мэндийн хохирлыг өсгөхөөс сэргийлэхийн тулд үйлдвэрлэлийг эрс танах шаардлагатайг сануулжээ. (Earth.com)
Европын Сансрын агентлагийн Solar Orbiter хиймэл дагуулын шинэ ажиглалтаар 2024 оны 9-р сарын 30-нд болсон дунд зэргийн нарны дөл нь Наран дээрх олон жижиг соронзон дахин холболтын үзэгдлүүдийн “нуранги”-аар өдөөгдсөнийг харуулж, энэ нь уг дөл нэг удаагийн хүчтэй тэсрэлтээс бус, харин гинжин хэлхээтэй соронзон тогтворгүй байдлаас аажмаар хуримтлагдан үүсэж болдгийн хамгийн хүчтэй нотолгоо болж байна. (Space.com)
Empa [Швейцарын Материал судлал, технологийн холбооны лаборатори]-ийн судлаачид дэвшилтэт полиимид аэрогель дулаалгаар FireDrone [өндөр халуунд тэсвэртэй дрон]-ыг хөгжүүлж, 200°C хүртэлх хэт халуун нөхцөлд бодит цагийн дулааны дүрслэл болон мэдрэгчийн мэдээлэл дамжуулах боломжийг бүрдүүлснээр гал унтраах болон үйлдвэрийн хяналт шалгалтыг илүү аюулгүй болгожээ. (Швейцарын засгийн газрын мэдээ)
[Японы] Нара Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн эрдэмтэд урьдчилан тогтоосон шошгогүйгээр хүний физиологийн дохио, дүрслэл, аман тайлбараас сэтгэл хөдлөлийн ойлголтыг бий болгодог ХОУ [хиймэл оюун ухаан]-ы загварыг бүтээж, оролцогчдын өөрсдөө мэдээлсэн мэдрэмжтэй 75% нийцсэн үр дүнд хүрсэн, сэтгэцийн эрүүл мэнд, зөнөгрөл, хөгжлийн эмгэгийг технологиор дэмжих арга замуудыг нээжээ. (Earth.com)
Энэтхэийг PETA-гийн идэвхтнүүд [Энэтхэгийн] Лакнау хотод гахай-, ямаа-хүмүүсийн сэг зэмийг дүрслэн, дэргэд нь дэгээнд өлгөгдсөн сайн дурын оролцогчийг харуулсан хурц дүрслэлтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, веган байхыг уриалан, амьтан-хүмүүсийн мах, өндөг, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх зовлонг онцлон харуулжээ. (Энэтхэгийн PETA)
[Мексикийн] Мехико хот [1-р сарын 31-нээс 2-р сарын 1 хүртэл] “Веган Тамалийн үзэсгэлэн”-г зохион байгуулж, үнэ төлбөргүй нэвтрүүлж, амьтан-хүний орцгүй тамаль [Мезоамерикийн уламжлалт хоол], атоле [үр тарианд суурилсан ундаа], амьд хөгжим, веган зах санал болгон, өсөн нэмэгдэж буй веган нийгэмлэгт зориулан уламжлалт хоолыг тэмдэглэж байна. (CDMX Secreta)
Германы SUSMATA компани [Италийн] Милан хотод болсон LINEAPELLE үзэсгэлэн худалдаанд веган арьсаа танилцуулж, цайны хаягдал зэрэг ургамлаас гарган авсан материалыг үзүүлснээр уламжлалт арьстай харьцуулахад хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулж, хувцас загвар, автомашин, интерьер дизайны зах зээлд нэвтрүүлэхийг зорьж байна. (OpenPR)
Тайвань (Формоса) АНУ-ын ашгийн бус PETA [Амьтадтай ёс зүйтэй харьцдаг хүмүүсийн нийгэмлэг]-ийн шахалтын дараа хүнсний аюулгүй байдлын журмыг шинэчлэн, амьтан ашигладаггүй аргууд, одоо байгаа өгөгдлийг хүлээн зөвшөөрөхөөр болгож, улмаар лабораторийн харгис туршилтыг багасгах замаар шинэ хүнсний амьтнаас ангид туршилтыг нэн тэргүүнд тавьжээ. (PETA)
Аргентины эргийн хамгаалалт нэгэн санаа зовнисон иргэний дуудлагын дагуу [Аргентины] Рио Гранде дахь сувгаас түрлэг нэмэгдсэний улмаас хавчуулагдсан нохой-хүнийг аварч, мал эмнэлгийн үзлэгт оруулжээ. (Noticias Ambientes)
Өмнөд Африкийн Каругийн Илжигний асрамжийн газар өмчөөсөө албадан нүүлгэгдсэний дараа шинэ байртай болжээ. Хандивлагчид Де Растын ойролцоох 500 га талбай бүхий Дие Хооп фермийг худалдан авахад тусалснаар аврагдсан 400 орчим илжиг-хүнийг хамгаалж, үйл ажиллагаагаа тогтворжууллаа. (IOL)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Дэлхий бол зүүдэнд тавигдсан жүжиг.” – Хүндэт Гэгээрсэн Сикхийн Их Багш Шри Гүрү Нанак Дев Жи (цагаан хоолтон) (AZ Quotes)
Тэгээд би яг баруун талдаа нэг тэнгэр элч зогсож буйг анзаарсан. Тэр намайг ачааны машин дайрах үед айдас түгшүүрийг тэр даруй намжааж өгсөн. Америкийн кино салбарын ахмад ажилтан Трент Жон Миллер ачааны машинд мөргүүлж, Диваажинд очих үедээ ирээдүйн эхнэр, хүүгээ харчхаад, амьдралын утга учир нь яг одоо мөчид хайраа хуваалцах явдал гэсэн ойлголттойгоор эргэн иржээ.
2000 онд зураг авалтын завсарлагаар Трент студийн ойролцоо гүйж явжээ. Миний зүүн нүдний буланд гялсхийх зүйл харагдаж, цагаан өнгийн Форд пикап ачааны машин цагт 40 миль [~65 км/цаг] орчим хурдтайгаар намайг мөргөсөн. Бие минь салхины шилээр нэвт шидэгдэн, нүүр минь зүсэгдсэн. Би хэзээ ч ийм хүчтэй мөргүүлж байсангүй. Энэ нь энергийн хана мэт байсан ба намайг чулуудаж орхисон. Би уулзвар дундуур агаарт шидэгдэн ниссэн тул маш түргэн чулуудагдсан. Тэнд байсан хүмүүс, гэрчүүд, цагдаагийн тайланд намайг агаарт ойролцоогоор 20 тохой [6 метр] өндөрт хөөрсөн гэж бичсэн байсан. Би агаарт нисэж байхдаа, уулзварын голоос арай дээгүүр байх үед миний харах өнцөг нүдний минь өнцгөөс өөрчлөгдөн, өөрийгөө агаарт нисэж буйг дээрээс бүхэлд нь харж эхэлсэн. Би өөрийгөө толгойгоороо доош, замын хучилт руу харсан байдалтай, агаарт ойролцоогоор 20 тохой өндөрт байгаагаа, доошоо тэр хүнийг болон салхины шил нь хагарсан машин дотроо утсаараа ярьж буйг харсан.
Тэр агшинд түүнийг огт мөргөөгүй мэт бүх өвдөлт бүрэн алга болж, зөвхөн тайван байдал л үлдсэн. Энэ маш тайвшрам байсан. Бясалгалын байдалд орсон мэт атлаа эргэн тойронд болж буй бүхнийг хүний нүдний хараагаар бус, биеэсээ гаднах өнцгөөс илүү өргөн хүрээнд бүрэн ухамсарлан харж байлаа. Би физик биетэйгээ шууд холбоотой байхаа больсон. Би эрх чөлөөтэй сүнс болсон байв. Би биеэсээ гарахыг, биеийнхээ гадна талд байгаагаа мэдэрсэн.
Би доошоо харж байхдаа улам дээшлэн хөөрсөөр, эцэст нь харах өнцөг минь том цагаан үүл мэт зүйл рүү шилжсэн. Энэ цагаан өрөө шиг, цагаан үүл мэт зүйл байсан бөгөөд би тийшээ хөдөлж байсан. Энэ цагаан өрөөнд орох үед би өөрийгөө үүлэн дунд байгаа мэт мэдэрсэн. Учир нь тэнд шал ч, тааз ч байсангүй. Намайг хүрээлсэн гайхамшигтай дулаан хайр дүүрэн гэрлээс цааш ямар ч хэлбэр дүрс ялгарч харагдахгүй байлаа. Тэгээд би яг баруун талдаа нэг тэнгэрийн элч зогсож байгааг анзаарсан. Ачааны машин дайрахад төрдөг айдас түгшүүрийг тэр даруй намжааж өгсөн. Тэр намайг тайвшруулж, би эргэн тойрондоо тухтай болж, эргэн тойрны бүхнийг анзаарч эхлэх боломжтой болсон. Тэгээд би: “Өө бурхан минь, би түүний надтай ярьж байгааг, үгийг нь сонсож байна.” гэж бодсон. Бид телепатаар ярилцаж байгааг би ойлгосон.
Тэр түүнд амьдралынх нь тоймыг үзүүлжээ. Тэр надаас үүнийг харж, ажигла гэж хүсээд, эргэлээ. Тэгээд би түүний харсан зүгт харахад, баруун талаас амьдралын минь дүрслэлүүд үзэгдэж эхэлсэн. Тэдгээр дүрслэлүүд үргэлжилсээр байв. Бүгд таатай, бүгд маш эерэг. Тус бүр нь цаг хугацаагүй, би тухайн мөчүүдэд сэтгэл хөдлөл болон бүх мэдрэхүйгээрээ бүрэн автахаас өөрөөр ямар ч хязгааргүй мэт байсан. Тэр нэг ч удаа дундуур оролцоогүй, ямар нэг шүүлт ч байсангүй. Бүгд хайр, гэрэл, энэрэнгүй байдал байлаа.
Тэр “Түр хүлээ. Надад чамд үзүүлэх өөр зүйл байна.” гэж хэлсэн. Тэгээд би ногоон, үзэсгэлэнтэй өвст толгод дээр надаас нүүр буруулан зогссон нэг эмэгтэй, энэ бяцхан хүүтэй бейсбол тоглож байгааг харсан. Тэд хэн болохыг би мэдэж байсан, тэр бол миний ирээдүйн эхнэр, ирээдүйн хүү минь байсан. Тэгээд би түүн рүү эргэн: “Би хаана байна вэ?” гэж асуусан. Тэр надад “Чи одоо оршихгүй болсон” гэж хэлсэн. Тэгээд би: “Гэхдээ би тэнд байх хэрэгтэй.” гэж хэлсэн. Тэр эргэж, яг нүд рүү минь ширтээд, энэ миний сонголт мөн эсэхийг асуусан. Тэгэхэд би: “Тийм ээ, энэ бол миний сонголт.” гэж хэлсэн.
Тэгээд дараа нь ухаан ороход би Дэлхий дээр, физик биедээ буцаж орсон байсан бөгөөд өөрийгөө толгойгоороо доош, толгой минь замын хучилт руу харсан байсныг ойлгосон. Машин мөргөх үед би хоёр бугуйгаа хоёуланг нь хугалж, гарын маань алганы махны ихэнх хэсэг ханз татагдсан байсан. Гэвч би тэр даруй босоод, амьд байгаадаа, Дэлхий дээр эргэн ирсэндээ хөөрч баярласан. Яс хугарсан ч Трент өвдөлт мэдрээгүй, зөвхөн амьд байгаадаа дүүрэн талархал төрж байв. Миний үзэл хандлага бүрэн өөрчлөгдсөн. Тэр мөчөөс эхлээд үхлээс айх айдас алга болж, амьсгал бүр, холбоо бүрийг гүн талархан үнэлэх мэдрэмжээр солигдсон. Түүний эдгэрэлт ер бусын хурдан байв.
Нэг жилийн дараа, дасгалын зааланд дасгал хийж байхдаа Трент тод нил ягаан туяагаар хүрээлэгдсэн нэг эмэгтэйг анзаарчээ. Тархинд минь нэг зүйл “Түүн рүү оч” гэж хэлсэн. Би зүгээр л босоод, шууд түүн дээр очиж, “Сайн уу? Намайг Жон гэдэг.” гэж хэлсэн. Тэгээд би: “Чи хөөрхнөө жаахан дарах хэрэгтэй байна. Учир нь залуус биднийг энд муухай харагдуулаад байна” гэж хэлсэн. Тэр инээж эхэлсэн. Тэрээр түүнийг Диваажинд харсан эмэгтэй болохыг нь таньжээ. Түүнийг Жина гэдэг байв. Тэд гэрлэж, түүнд харуулсанчлан, Дилан хэмээх хүүтэй болсон бөгөөд хожим салсан ч ойрын найзууд, хамтарсан эцэг эх нь хэвээр үлджээ. Трент одоо өдөр бүрийг бүрэн одоо цагт амьдарч өнгөрөөдөг. Тэгэхээр би өдөр бүрийг миний сүүлийн өдөр, бас анхны өдөр мэт сэрж, үргэлж хайр, энэрэл, талархлаар л зөвхөн амьдрах болно.
Диваажинд Трент өөр ямар ч зүйл үнэ цэнгүй, зөвхөн сүнснүүдийн хоорондын чин сэтгэлийн холбоогоор үүссэн мөчүүд л үнэ цэнтэйг харжээ. Тэр үнэн одоо түүнийг өдөр бүр хэрхэн амьдрахыг чиглүүлдэг.
Бусад амьд сүнснүүдтэй хамт хуваалцсан мөчүүд л ямар нэг ач холбогдол, ямар нэг утга учиртай байсан. Би хүмүүс үүнийг ойлгоосой гэж үнэхээр хүсдэг. Бидний энд байгаагийн шалтгаан, бид бие биеэ хайрлах, ойлголцол, нинжин сэтгэлээр нэг нэгэндээ хандахын зорилго энэ юм. Та нарын хийх ёстой зүйл нь гайхамшгийг мэдэрч, бусдад гайхамшиг бий болгоход тулах цэг, дүүжингийн хөшүүрэг нь болох явдал юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн яг одоогийн мөчид л биелдэг. (Үхэлд очоод эргэн ирсэн нь)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх