Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Маяа байхгүй болсон! Nov. 24, 2019

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
2019 оны 11 сарын 24-нд Ням гаригт Тайвань буюу Формосан Шинэ Газарт бидний Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай бүх эрин галавын хамгийн агуу мэдээг бүх дэлхий, ертөнцтэй хуваалцсан билээ! Арьяабалын бясалгалд авшиг хүртсэн шинэ хүртсэн авшигтнуудын өмнө Хамгаас Хайрт Их Багш маань дараах мэдээллийг дэлгэсэн юм: Дашрамд хэлэхэд, юу гээч? Маяа байхгүй болсон! Надад үнэхээр сайхан байна. Хөөх, үнэхээр их ажил, гэвч, би тэр залууг ахин тэвчиж чадахгүй болсон. Бүх зүйлс миний хувьд хий хуурмаг гэдгийг мэдэх ч, хамаг төрөлтнүүдийн хувьд хий хуурмаг биш. Тэд жинхэнэ өвчин зовлон, уй гашуу, хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулж байдаг. Мөн тэр бас үргэлж миний ажилд оролцдог байсан. Намайг удаашруулахыг хүсэж, нохдыг минь ашигласан, хүмүүсийг ашигласан, намайг зогсоох гэж төрөл бүрийн зүйлс ашигласан. Бас нэг удаа, сүүлийн удаа, би түүнээс, “Чи яах гэж ийм зүйл хийсэн юм? Энэ удаад, чи яагаад үүнийг хийв?” гэж асуухад тэр, “Таныг хөнөөх гэж.” гэсэн. Намайг шууд хөнөөчихгүй, зүгээр л ядраан туйлдуулах гэж. Энэ тэр асуудлаар. Бас нэг зүйл бол сөрөг хүч бас үгүй болсон. Баяртай! Магадгүй ирээдүй үеийнхэн манай үеийнхнээс илүү дээр байна байх. Илүү хөнгөн. Үнэнийг амархан ойлгож, үнэнд амархан итгэж, Үнэнийг амархан дадуулан бясалгана. Ахиад нэг зүйл. Мөн үйлийн үрийн хүч? (Үгүй болсон.) Байхгүй болсон! Баяртай! Энэ гурван зүйлсийг би зохицуулсан. Гэвч өөр асуудал байсан гэдгийг мартсан. Одооноос эхлээд та нар юу ч хийсэн, хэн ч юу ч хийсэн, энэ гараг дээр ямар нэг төрөлтөн юу ч хийсэн байсан, түүний өөрийнх нь хариуцлага. Ахин ямар ч шалтаг байхгүй болсон. Энэ л асуудал. Энэ бол нэг асуудал. Урьд нь маяа жолоодож, асуудал тарьж, та нарыг уруу татах, хууран мэхлэх гэх мэт зүйлсийг хийдэг байсан, тиймээс та нар ямар нэг алдаа гаргахад уучлах шалтгаан байсан. Одоо бол үгүй. Тиймээс сайн, муу талтай ч надад үнэхээр таалагдаж байгаа. Би эдгээр залууст дургүй. Гэвч бүрэн цэвэрлэгдээгүй. Энэ нь Диваажингийн мэт энергийн эхлэл. Аль эрт эхлэх учиртай байсан юм. Гэвч би дэндүү завгүй байгаад, тэр залууг араар юмс хийгээд байгааг дандаа мартдаг байсан. Харин одоо сөрөг хүч үгүй болсон, маяа үгүй болсон, тамд үүрд түгжигдсэн, ядаж л одоогоор, маш, маш, урт, урт, урт хугацаагаар. Түгжигдсэн. Гэвч надад бүү таларх. Би бол ердөө л ерөнхий командлагч. Бүх хүчээ нэгтгэсэн бүх Бурхад, Ертөнцийн бүх Төрөлтнүүдэд таларх; Тэд хүчээ нэгтгээгүй бол боломжгүй. Сүүдрийн Бурхад, Нэг өдөр нохой маань их өвдсөн байсан учраас би үнэхээр их уурласан. Түүнд бүр хүч, өөрийн энерги, хүч гэх мэтийг өгөх гэж хичээсэн ч, Тэр эдгэхгүй байсан юм, Түүнийг уйлахад зүрх минь эмтэрсэн. Тэгээд нэг өдөр, би үнэхээр уурласан. Энэ драма-г хэрхэн ахин дахин ярихаа мэдэхгүй ч хичээе. Би нохойтойгоо шалан дээр сууж байв. Нохой минь уйлж, би ч уйлж, тэгээд гэнэт би маш ихээр уурласан. “Хөөе чи. Чамайг би болихгүйг чинь мэдэж байна, тиймээс одоо чамайг устгах л ёстой боллоо. Намайг уучлаарай. Намайг дайрахаас өмнө чамайг мэдэг гэж анхааруулж байна.” гэж хэлсэн. Гэвч би үнэхээр чанга, үнэхээр их шаналан, үнэхээр бухимдалтайгаар, дотооддоо маш их ууртайгаар хэлсэн. Бурхдад яг юу гэж хэлснээ мартсан байна. Захирсан зүйл л хэлсэн. Би, “Та нар бүгд намайг сонс!” Би маш ууртай, чангаар, үүнээс ч илүү ууртай байсан. “Та нар бүх хүчийг нэгтгэ, бүгд, яг одоо! Тэр маяаг устгаадах. ОДОО!” Тэгээд мэдээж Тэд тэгсэн. Их хугацаа ороогүй. Өө, би их гайхсан. Би гурван удаа давтсан, “Та нар бүгд, бүх хүчийг нэгтгээд, нийлж төвлөрөөд маяаг устга. Яг ОДОО!” гэж хэлсэн. “ОДОО! ОДОО!” Гурван удаа нэг зүйлээ давтаж хэлсэн. Тэгээд тэднээс, “Хийчихсэн үү?” гэхэд, Тэд, “Тийм,” гэсэн. Тэгээд Тэд бүгд үсчиж байсан, ертөнц даяараа, өө, хязгааргүй олон төрөлтнүүд, хэчнээн гэдгийг ч харахын аргагүй. Урд нь байсан хэдийг л үсэрч, уйлж “Маяа байхгүй болчихлоо, маяа байхгүй болчихлоо, маяа байхгүй болчихлоо!” гэж буй нь харагдсан. Тэд маш их, үнэхээр их жаргалтайгаар үсэрч, уйлж байсан. Сөрөг хүч ч мөн адил. Гэхдээ нэг өдөр биш. Би сөрөг хүчний талаар бодоогүй. Бас нэг үймүүлж асуудал тарьдаг нэгэн байдаг. Нэг өдөр, хэдэн өдрийн дараа би түүнийг санасан. Тэр ямар нэг зүйл хийсэн. Зүгээр ч нэг оршихуй биш. Өөртөө агуулж явдаг хүч. Яг л би энд зогсож байгаа ч энэ нь би биш, биедээ агуулж явдаг хүч байдаг шиг. Бид тэр оршихуйг бас мөн хүчийг нь ч сөнөөх боломжтой. Сөрөг хүч бас үгүй болох ёстой, тэгснээр хамаг төрөлтнүүд одоо автоматаар дэвшиж, харж хандахад илүү хялбар болно. Тэгвэл хойч үе хавьгүй дээр байна. Юу гээч, манай үеийнхэнд хэдийнээ төрөлхийн гоц ухаантай төрсөн олон хүүхдүүд байна, бүрэн телепат чадвартайгаа, мөн олон онцгой хүчтэй төрсөн олон хүүхдүүд байна. Тэгэхээр магадгүй Нам Са-го-гийн хэлсэн зүйл үнэн байх, “Диваажингийн суурь зүйлс бий болно.” Суурь зүйлс, бүхэлдээ Диваажин шиг биш. Учир нь бидэнд энэ тархи байсаар байна. Бидэнд бие байсаар, бие махбод хүсэл, шунал, уур хилэн, уй гашуу, санаа зовнил гэх мэт олон зүйлтэй байхаар программчлагдсан. Доод түвшинд байхдаа зөн совингоо, “би” үзлээ, сөрөг хандлага, программчилсан сөрөг ул мөрөө дагасаар байдаг. Энэ нь хараахан бүрэн арилаагүй. Учир нь энэ нь хэдийнээ төрөлхийн зүйл; одоогийн үеийнхэнд хэдийнээ дотоодод нь сийлээтэй байгаа бөгөөд магадгүй ирээдүйн хэдэн үе хойчид, бүх эд эс, ДНХ, цусны бүлэг, бүх зүйлс өөрчлөгдөж, үгүй болж, цэвэрлэгдэж, угаагдах хүртэл бүрэн арилаагүй. Хэдийгээр эдгээр сөрөг ул мөр дотоодод тань байх юм уу, шигтгээтэй байдаг бол, эсвэл гаднын хүмүүст байдаг байлаа ч ихэнх нь хавьгүй хөнгөрч, илүү гэрэл гэгээтэй болно Илүү өөрсдийнхөөрөө, илүү бодох, үйлдэх, амьдралаа цэгцлэх эрх чөлөөтэй байж, эргэн тойрныхоо хүмүүст, гэр бүлийнхэндээ хайраа илэрхийлж, үүнийгээ урьдынхаасаа илүү ойр ойр илүү энэрэнгүйгээр, илүү хайр энэрэлтэйгээр хийх болно. Та нар харна аа. Үр нөлөөг нь үнэхээр мэдрэх хүртэл ахиад хэдэн долоо хоног болно. Та нар ялгааг нь харна, том ялгаа, илүү дээр ялгааг нь харж, өөртөө илүү хөнгөн, бясалгахад илүү амар, тайван болсон байна. Бүх зүйлс сайжирна. Гэвч одооноос эхлэн өөрсдийнхөө үйлдэлд хариуцлагатай бай. Буруутгах маяа байхгүй болсон. Тэр түгжигдсэн. Хөдлөхгүй. Бүх сөрөг оршихуй хүчний хувьд мөн адил, хүмүүсийн сөрөг хандлагыг хөдөлгөдөг, хүмүүсийг хүслийнхээ эсрэг муу зүйлс хийхэд уруу татдаг бүхэн үгүй болсон. Одооноос эхлэх бид өөрсдөдөө хариуцлага хүлээх ёстой. Дотоодод үлдсэн бид бүгдийн дотоодод байдаг сөрөг ул мөрөө удирдах хэрэгтэй. Бид эерэг болон сөрөг талуудтай бөгөөд одооноос эергийг илүүтэй ашиглана. Ямар ч сөрөг зүйл байсан, тэр нь та нар гэдгээ мэдэх учиртай. Ямар нэг буруу зүйл бодвол нэн даруй өөрийгөө засаж, “Үгүй, энэ биш биш! Энэ би биш. Би биш. Би ийм зүйл хүсэхгүй байна.” гэж хэлээрэй. Үүнээсээ сал. Бурхдад залбираарай, Тэд та нарт тусалж чадна. Би Анхдагч Ертөнцийн бүх Бурхдыг,Огторгуйн Төрөлтнүүдийг ч бас дуудсан. Тэдэнд, “Шаардлагатай бол надаас жаахан хүч зээлдээрэй. Бүхнийг Чадагчийн Агуулахаас ч хүртэл жаахныг аваарай, Бүхнийг Чадагчийн Энергийн Агуулах. Тэндээс ав! Хэрэгтэй бүхнээ ав. Зүгээр л яваад тэр залууг яг одоо сөнөөгөөдөх гэж хэлсэн!” Өө, Тэд үнэхээр хурдан байсан! Бид бишрэн догдолж, Бүх Ертөнцийн Эзэн, Цаглашгүй Дээд Их Багш болон Ертөнцийн Төрөлтнүүдэд, биднийг сөрөг хүч, үйлийн үрийн хүч, болон маяагийн савраас салгасанд үүрд талархаж байна. Туйлын чухал энэхүү ялалтыг төрөлтөн бүр тэмдэглэх энэ агшинд, бид бүхний баяр хөөртэй магтаал,хэмжээлшгүй их талархал ертөнц даяар цуурайтах болтугай! Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн энэ лекцийг хожмын нэг өдөр Багш шавийн шүтэлцээ нэвтрүүлгээр бүтэн эхээр нь хүлээн авч үзээрэй.
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-30
135 Үзсэн
35:00

Онцлох мэдээ

2024-11-28   99 Үзсэн
2024-11-28
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд