Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хүн гэгээрсэн Их Багшаас авшиг хүртэхэд тэр Их Багш тухайн хүнийг гэгээрэлд хүрэх хүртэл үргэлж хамт байна. Энэ бол мөнхийн амлалт бөгөөд хүний хүртэж болох хамгийн ариун Бэлэг юм.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Францын Базилийн франц хэл дээр илгээсэн захидлыг олон хэлний хадмал орчуулгатай хүргэе:

Хамгаас Эрхэм Хайрт Их Багш минь, би саяхан авшиг хүртсэн бөгөөд нэгэн гайхамшигт тохиолдлоо хуваалцахыг хүсэж байна. Хэдэн долоо хоногийн өмнө би зам тээврийн осолд орсон. Миний зорчин явсан моторт дугуйг нэг машин мөргөсөн юм. Тэр моторт дугуйг миний тун дотнын найз жолоодож байв. Мөргөлдөхөд найз минь жолоодлогоо алдаж, бид зам дээр унасан. Осол гаргасан машин бидэнд туслахаар зогсолгүй шууд л давхин одсон. Бид цочролд орж, би хэсэг зуур амьсгалж чадахгүй байлаа. Явган хүний зам дээрх хүмүүс бидэнд тусалж, аюулгүй газар хүргэсэн. Хавирга хугарч, ташаа, мөр хөхөрсөн тул миний бие тийм ч сайнгүй байлаа. Найзын минь тохой, хөл шархтан, цус гарсан байв.

Би ухаан балартах шиг болж, явган хүний зам дээр хэвтлээ. Намайг ухаан алдуулахгүйн тулд нэгэн маш сайхан сэтгэлтэй хүн ирж, гараас минь барьсан. Тэр мөчид би “Багш аа” хэмээн дахин дахин дуудаж эхэлсэн. Найз минь болон эргэн тойрны хүмүүс намайг гайхан харж байхыг би харлаа. Намайг дэмийрч байна гэж боджээ. Тэгтэл гэнэт би Их Багшийн оршихуйг мэдэрсэн. Олны дунд маш үзэсгэлэнтэй шаргал үст Хатагтай зогсож байхыг би харсан. Түүнийг тэнгэрийн элч нар дагалдаж байв. Тэд яг Багшийнх шиг алтлаг арьстай байсан. Би үнэхээр их баярлаж, Хайрын Далайд хүрээлэгдсэн мэт санагдсан. Их Багш дэргэд байсан учраас бэртсэн ч айхаа больсон! Мөн эргэн тойрны хүмүүст гүнээ талархаж, ахан дүүсийн хайрыг мэдэрсэн. Гал сөнөөгчид ирж, биднийг эмнэлэгт хүргэв. Түргэн тусламжийн машинд би Их Багшийг харсан сэтгэл хөдлөлдөө автсан хэвээр байлаа.

Дамнуурга дээр хэвтэж байхдаа сүнслэг бясалгал амьдралын маань хамгийн чухал зүйл гэдгийг ухаарсан. Би заримдаа хайнга ханддаг байснаа ойлгож, бясалгалдаа илүү хичээнгүй байхаар шийдсэн. Энэ осол надад сэрэмжлүүлэг, сургамж болсон. Их Багшийн Хамгааллын ачаар найз бид хоёр хүнд бэртээгүй бөгөөд ослын дараа аажмаар эдгэрч байна. Багш аа, Тандаа маш их баярлалаа. Би Танд туйлын их талархаж, бясалгалдаа хичээн зүтгэж, насан туршдаа Таныг дагахаа амлаж байна. Бидэнд тусалсан хүмүүст ч мөн талархъя. Их Багш тэднийг ивээх болтугай! Базиль, Францаас

Азтай Базиль минь, ослын үеэр Их Багшийн Ивээлээр хамгаалагдан үлдсэнд тань бид баяртай байна. Болсон явдлаа хуваалцсанд баярлалаа.

Их Багш танд энэрэнгүй захиас илгээжээ: “Талархалт Базиль минь, дотоодын Их Багш таныг амьдралын тань хором бүрд хамгаалдаг. Бэрхшээл тулгарахад ч таны биеэр үзсэнчлэн Их Багшийн хувилгаан бие дэргэд тань байдаг. Хүн гэгээрсэн Их Багшаас авшиг хүртэхэд тэр Их Багш тухайн хүнийг гэгээрэлд хүрэх хүртэл үргэлж хамт байна. Энэ бол мөнхийн амлалт бөгөөд хүний хүртэж болох хамгийн ариун Бэлэг юм. Энэ бол ихэнх хүн ухаарч, төсөөлж ч чадахгүй жинхэнэ Хайр билээ. Хэзээ нэгэн цагт, удахгүй дэлхий даяар энэ гарагийн хүмүүсийн сүнслэг амьдралд жинхэнэ Их Багш ямар үүрэгтэйг ойлгож, Их Багшийн Ивээлээр ирэх тусламжийг хүлээн авна гэж найдаж байна. Авшгийн үнэт Бэлгийн ач тусыг бүрэн хүртэхийн тулд сайн бясалгаарай. БУРХАН-ы ариун оршихуйд та болон Францын сэтгэл татам ард түмэн амар амгаланг олох болтугай. Зам мөрийг тань тэтгэх хэмжээлшгүй их Хайрыг илгээе!”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-10-05
801 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-05
3445 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-05
446 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-04
400 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-10-04
916 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-10-04
908 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-03
920 Үзсэн
37:58

Онцлох мэдээ

2026-10-03   283 Үзсэн
Онцлох мэдээ
2026-10-03
283 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах