Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хятадаас Жя-Юэ-гийн мандарин хятад хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:Их Багш, Эргэн Нэгдсэн Цаглашгүй Хүчирхэг Гурав болон Суприм Мастер ТВ-ийн багт талархъя. Би нэгэн бяцхан түүх хуваалцахыг хүсэж байна:Нэг өдөр гэнэт надад “Би Хамгийн Хүчирхэг Өдөр Тутмын Залбирлын нарны эрчим хүчээр ажилладаг бадамлянхуа тоглуулагчийг хамтран ажиллагсадтайгаа хуваалцаж болох юм” гэсэн санаа төрөв. Тэгээд би том уут дүүрэн тоглуулагч ажилдаа авч явлаа. Ганцхан өдрийн дотор би бүгдийг нь тарааж өгөөд маш их баярласан! Тэр орой Арьяабалын бясалгал хийх үеэр дотоод Их Багш гэнэт надаас “Яагаад даргадаа нэгийг нь өгөөгүй юм бэ?” гэж асуув. Багш тоглуулагчийн тухай хэлж байгааг ойлгоод би тэр даруй “Манай дарга БУРХАНД итгэдэггүй” гэж хариулав. Багш үргэлжлүүлэн “Дарга бол компанийн хамгийн чухал хүн. Аливаа сайн зүйлийг хамгийн түрүүнд даргатайгаа хуваалцах хэрэгтэй!” гэв. Маргааш өглөө нь ажилдаа очмогцоо би бадамлянхуа тоглуулагчийг хоёр гараараа барьж даргадаа үзүүлээд, хэрхэн ашиглахыг нь тайлбарласан. Чулуу шиг хүйтэн, сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй хөшүүн царайтай дарга минь ховор инээмсэглэлээ үзүүлж, “Маш их баярлалаа!” гэж хэллээ. Сэтгэл минь ихэд уужирч, баяр хөөрөөр дүүрэв.Миний дарга компанийн хажууд амьдардаг бөгөөд түүний гэр нь маш үзэсгэлэнтэй хашаатай. Үд дундын үед дарга намайг хараад гэнэт “Би бадамлянхуа тоглуулагчийг хашааныхаа хамгийн нарлаг газарт тавьсан чинь бяцхан шувууд түүний эргэн тойрон цуглаж, жиргэн дуулсан” гэлээ. Ингэж хэлэх үедээ түүний дуу хоолой нь нам хэвээр, төдийлөн инээмсэглээгүй ч, нүд нь баярласандаа гэрэлтэж байлаа! Түүний ер бусын төрхийг хараад би гайхширлаа. Би балмагдан, юу хэлэхээ мэдэхгүй “Ямар сайхан юм бэ!” гэж хариулав. Тэгээд цааш эргэхэд нүдэнд минь баярын нулимс цийлэгнэж байлаа. Би хурдан толгойгоо өргөн тэнгэр өөд хараад, өөрийн эрхгүй “Их Багш аа, Та үнэхээр агуу юм!” хэмээн дуу алдан хашхирсан.Би өдөр бүр Их Багшдаа, “Гуйя, Их Багш аа, миний гараас чанга атгаад, Шинэ Газар хүрэх хүртэл минь бүхнийг зааж өгөөч!” гэж залбирдаг. Энэрэнгүй Их Багш залбирал бүрийг үргэлж сонсон соёрхдог. Даргатайгаа бадамлянхуа тоглуулагч хуваалцсан энэ бяцхан үйлдлээр дамжуулан Их Багш ялгаварлахгүй хайрла хэмээх нандин сургамжийг надад заасан. Энэ хайр намуухан горхи мэт зүрх сэтгэлийн минь гүнээс урсан гарч эхэлсэн! Их Багш болон Эргэн Нэгдсэн Цаглашгүй Хүчирхэг Гуравт талархъя! Би хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоё! Танд дахин баярлалаа! Хүндэтгэсэн, Хятадаас шавь Жя-ЮэБаяр хөөртэй Жя-Юэ, Таны туулсан туршлага бидний Хайрт Их Багшид итгэх тухай гайхалтай сургамж болжээ. Энэхүү мэдээллийг хуваалцсанд баярлалаа. Та болон буянт Хятадын ард түмэн зүрх сэтгэл дэх хайр, энэрлээрээ үргэлж замчлуулах болтугай. Орчлонгийн Алдар Суу дор, Суприм Мастер ТВ-ийн багЖич: Их Багш танд ийнхүү хайраар хариуллаа: “Баясгалантай Жя-Юэ, дотоод Багштайгаа холбогдож, бодитоор хэрэгжүүлэн, үйл хэрэг болгож буйд тань маш их баяртай байна. БУРХАНЫ ийм сайхан сэтгэлтэй, үнэнч шавь байгаад тань баярлалаа. Та болон үзэсгэлэнт Хятад орон Тэнгэрлэг амар амгаланд гэрэлтэх болтугай. Миний Хайр үргэлж тантай хамт.”











