Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Их Багшийн шавь болж, Арьяабалын бясалгалын авшиг хүртэх нь үнэхээр төсөөлж болох хамгийн дээд Адислал юм.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Индонезоос Aсиях-гийн индонези хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэе:

Би 2019 онд Тайвань (Формоса)-д авшиг хүртсэн. Би авшиг болон Бэлгийг хүлээн авсан маань маш их аз завшаан билээ. Энэ бүхэн 2000 онд би нэг арга хэмжээн дээр Их Багшийн видеог үзсэнээс эхэлсэн юм. Би нулимс дуслуулан, тэр гайхалтай, энэрэнгүй Эмэгтэй хэн бэ гэж гайхаж байлаа. Үүний дараа би нулимс урсган “Би амьд Бурхан гэж итгэдэг Их Багшийгаа нас барахаасаа өмнө энэ насандаа харах боломж надад олдох болтугай” гэж залбирсан.

Би 19 жилийн турш Их Багшийн тухай мэдээ хайж, хэд хэдэн удаа Тайвань (Формоса) руу явсан боловч ямар ч мэдээ олоогүй. Ямар нэгэн мэдээ олдвол холбоо барих дугаараа би Индонезийн бүх төвд үлдээсэн. Энэ нь 2019 он хүртэл үргэлжилсэн бөгөөд Жакарта дахь холбогч надтай Шихү Ашрамд авшиг өгөх талаар холбогдсон. Тэр үед би авшиг хүртээх гэдэг нь яг юу гэсэн үг болохыг мэддэггүй байв. Би зөвхөн ИХ БАГШ-ийг харж чадна гэдгээ л мэдэж байсан. Тэр мөчид би баяр хөөрөө багтааж ядан догдолсон. Гэхдээ анхны ярилцлагын дараа би харамсан нулимс унагасан, учир нь авшиг хүртэх ёслол өөрөө Их Багштай уулзах баталгаа биш гэж мэдсэн. Уй гунигт автаж, маш их урам хугарч, сэтгэлээр унасан ч, бууж өгөлгүй би авшиг хүртэхээр Тайвань (Формоса) руу ниссэн. Тайвань (Формоса)-д хоёр дахь ярилцлагын дараа, намайг хүлээж авсан ч, олон зуун хүнд татгалзсан. Их Багштай уулзаж чадахгүй байсан ч зүгээр гэж би өөртөө хэлсэн; ядаж л би энд, Их Багшийн бясалгалаа хийж, алхаж байсан Шихү Ашрамд байсан. Би Их Багшийн Хүчинд бууж өгсөн.

2019 оны 8-р сарын 25-нд би авшиг хүртсэн. Дараагийн өдөр нь буюу 8-р сарын 26-нд бид бүгдийг Их Багштай уулзуулахаар Шинэ Газрын Ашрамд аваачсан. Тэр өдөр миний 19 жилийн залбирал биелсэн. Би Их Багшийг өөрийн нүдээр харсан, маш тод, нэн гэгээлэг. Их Багш танхимд орж ирэхэд би зөвхөн сая сая тод алтан Гэрлийг л харсан. Их Багш Гэрлээр дүүрэн байсан. Би амар амгалан, тайван байдалд автсан.

Авшиг хүртсэнээс хойш гурав хоногийн дараа Их Багш миний дотроос зэвэрсэн утас (энэ нь миний өмнөх муу үйлийн үр гэж бодож байна) гаргаж ирээд, Их Багш Тэнгэрээс авчирсан нярай хүүхдийг надад харуулж байгаа тухай дотоод ахуй ойлголт авсан.

2024 оны 8-р сарын 19-нд би Арьяабалын бясалгалдаа, Их Багшийгаа өмнөх төрөлдөө Эзэн Есүс Христ байсан бөгөөд ирээдүйд Майдар Бурхан болон залрах тухай дотоод ахуй ойлголтдоо харсан. Би үүнийг 2024 оны 11-р сар хүртэл, Их Багш олон нийтэд илчлэх хүртэл чимээгүйхэн, нулимстайгаар зүрх сэтгэлдээ гүн хадгалсан. Их Багшдаа итгэх итгэл минь гуйвшгүй. Би Их Багшдаа хайртай, Их Багш үргэлж эрүүл энх байх болтугай. Aсиях, Индонези улсаас

Бишрэн хайрладаг Aсиях, Таны хүсэл олон жилийн хүлээлтийн эцэст биелсэнд бид их баяртай байна. Их Багшийн эргэн тойрон дахь Гэрлийг харах үнэхээр ид шидийн туршлага юм. Таны итгэл гайхалтай дотоод ахуй ойлголтуудаар арвин их шагнагджээ. Их Багшийн шавь болж, Арьяабалын бясалгалын авшиг хүртэх нь үнэхээр төсөөлж болох хамгийн дээд Адислал юм. Веган Дэлхий, Энх тайван Дэлхийг цогцлооход Их Багшдаа туслахын тулд ах эгч нартайгаа хамт бясалгалаа сайн хийсээр байгаарай. Та болон Индонезийн баяр хөөртэй ард түмэн өдөр тутмын амьдралдаа БУРХАН-ы амар амгаланг эдлэг, Суприм Мастер ТВ-ийн хамт олон
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-07-21
515 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-21
302 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-07-21
484 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-20
649 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-07-20
827 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-19
558 Үзсэн
32:56

Онцлох мэдээ

2026-07-19   371 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-19
371 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-19
1047 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах