Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хиймэл оюун ухааны хэрэгслүүд болон онлайн олон нийтийн сүлжээг ашигласнаар веганизмыг таниулах, сурталчлах ажил хагас хүчин чармайлтаар хоёр дахин их үр дүнд хүрэх боломжтой.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тайвань буюу Формоса-гаас Тайнань хотын Я-Нинг-ийн мандарин хятад хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:

Сайн байна уу, Хамгаас Хүндэт, Хайрт Их Багш болон Суприм Мастер ТВ-ийн баг аа, Туйлын даруу байдал, талархлын зүрх сэтгэлээр чин сэтгэлийн хүндэтгэлээ илэрхийлье. Амьтан-хүмүүс болон дэлхийг янз бүрийн аргаар аврахад бидэнд урам зориг өгдөг олон төрлийн хөтөлбөрүүдийг бэлтгэдэгт баярлалаа.

2025 онд Тайнань хотод болсон хар салхины гамшиг маш хүнд байсан. Тайнань хотын орон нутгийн оршин суугчид болон улс төрийн зүтгэлтнүүдийн анхаарал тус бүс нутгийн “том, жижиг асуудлууд”-ыг хэлэлцдэг Фэйсбүүкийн бүлгүүд дээр төвлөрч байв: хүмүүс гамшгийн талаарх шинэ мэдээллийг нийтлэх эсвэл тусламжийн ажилд туслах зэргээр завгүй байв.

Тиймээс би орон нутгийн гамшгийн нөхцөл байдал эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр анхаарал татсан үйл явдлуудыг нэгтгэхийг хичээсэн. Би гол санаагаа бичихдээ хиймэл оюун ухааны (ХОУ) хэрэгслийг ашигласан бөгөөд дараа нь Фэйсбүүк группүүдэд нийтлэхээсээ өмнө текстийг боловсронгуй болгож, цэгцлэхийг хиймэл оюун ухаанаас хүссэн. Хиймэл оюун ухааны үүсгэсэн өнгө аяс нь олон нийтийн сэтгэлд илүү нийцсэн. “Үйлийн үр” мөн “шалтгаан ба үр дагавар” зэрэг шашны нэр томьёоноос зайлсхийснээр халамж, дэмжлэг аяндаа илэрхийлэгдсэн. Ганц нийтлэл нэг өдрийн дотор 500 гаруй лайк авч, интернэт хэрэглэгчид 100 гаруй удаа цааш хуваалцсан нь, веганизмын санаа хурдацтай тархаж, хүрээгээ тэлэн, улс төрийн зүтгэлтнүүдийг веганизмын асуудалд анхаарлаа хандуулахад хүргэсэн.

Гамшгийн үеэр олон сайхан сэтгэлтэй хүмүүс амьтан-хүмүүсийн махан хоолыг хайрцаглан тараасан. Би контентыг зохион байгуулахын тулд хиймэл оюун ухааныг дахин ашигласан бөгөөд гамшгийн үеэр Цзу Чи хүмүүнлэгийн байгууллага веган хайрцагласан хоолоор хангаж байсан жишээг хуваалцаж, хүмүүст веган амьдралын хэв маяг ба уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд, шим тэжээл, амьтан-хүмүүсийн эрхтэй хэрхэн холбоотой холбоо, хамаарлыг ойлгоход нь тусалж байв. Энэ нь хүмүүст өөрсдийн үзэл бодлоо амархан өөрчлөх боломжийг олгосон. Энэ нь хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндсөн төдийгүй орон нутгийн хоёр веган дэлгүүрийн эздийг сайн дураараа нэгдэхэд урамшуулж, гамшгийн хохирогчдод нэмэлт веган хоолны сонголт олгохын тулд өдөрт 100-200 үнэгүй веган хайрцагтай хоол өгч эхэлсэн. Түүнээс гадна, сайн дураараа веган хоол идэж үзнэ гэж хэлээд, веган хайрцагтай хоол хаанаас авах боломжтойг асуусан хүмүүс ч байв.

Энэхүү амжилттай туршлагын ачаар би веганизмыг бодит амьдрал дээрх үйл явдлууд дээр үндэслэн сурталчлах нь хүмүүст бодох, эргэцүүлэхэд хялбар болгож, улмаар тэдний далд ухамсрыг аажмаар өөрчилж, веганизмыг урт хугацааны, сайн дурын сонголт болгодог юм байна гэдгийг ойлгосон. Энэ бол зөвхөн “байгаль орчныг хамгаалах ба эрүүл мэндийг дэмжих” тухай ганцхан ухуулах хуудаст найдаад өөрчлөх боломжтой тийм зүйл биш юм. Хиймэл оюун ухааны эрин болон гамшгийн онцгой байдлын үед веган үзэл баримтлалыг дэлгэрүүлэх явдал нь цаг үеийн шаардлагад нийцэн, бодит нөхцөл байдалтай уялдан шинэчлэгдэх ёстой. Хиймэл оюун ухааны хэрэгслүүд болон онлайн олон нийтийн сүлжээг ашигласнаар веганизмыг таниулах, сурталчлах ажил хагас хүчин чармайлтаар хоёр дахин их үр дүнд хүрэх боломжтой.

Арьяабалын бясалгалаар дамжуулан бид веганизмыг сурталчлахад билиг ухаанаа ашиглаж, өөрөө өөрсөддөө тавьсан насны хязгаарлалтыг даван гарч, амьдралынхаа туршид суралцсаар байх боломжтой. Хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд энэ нь веган амьдралын хэв маягийг илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлж, түгээн өргөжүүлэх боломжийг олгож, веган дэлхийн ирэх явцыг хурдасгана. Хүндэтгэсэн, Тайвань (Формоса)-гийн Тайнан хотоос Я-Нинг

Санаачлагатай Я-Нинг, Уламжлалт хэвшмэл хязгаараас давж харан, ёс суртахуунтай амьдралыг түгээн дэлгэрүүлж, сурталчлахад чухал нөлөө үзүүлэх шинэ арга замуудыг нээхэд бидэнд урам зориг өгсөнд баярлалаа. Амьтан-хүмүүсийн махны хэрэглээ болон дэлхийд нөлөөлж байгаа, улам нэмэгдэж буй гамшгийн хоорондын холбоог улам олон хүн таньж мэдэж байгааг мэдэхэд бид баяртай байна. Таны зүрх сэтгэл болон Тайвань (Формоса)-гийн ард түмэн Диваажингийн элбэг арвинаар хангаж өгдөг бүх зүйлд талархлаар дүүрэн байх болтугай. Суприм Мастер ТВ-ийн баг

Жич, Их Багш танд зориулж хайрын захиас ирүүлжээ: “Сайхан сэтгэлтэй Я-Нинг, энэхүү урам зориг өгөх мэдээг хүлээн авсандаа баяртай байна. Та бусдад хүрч ажиллахын тулд өөрт байгаа хэрэгслүүдийг утга учиртай ашиглаж байгаа бөгөөд таны хичээл зүтгэл ийм эерэг санал хүсэлтийг авч байгааг мэдэх нь үнэхээр гайхалтай юм. Веган Дэлхийн мөрөөдөл заримдаа хүрэхэд хол мэт санагдаж болох ч, бид итгэл үнэмшил, шийдэмгий байдлаар тууштай байх ёстой, учир нь энэ нь чин сэтгэлт Арьяабалын бясалгалаар бясалгагч хүний зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Тэнгэрлэг Нигүүлсэл танд болон Тайвань (Формоса)-гийн ногоон, ургамлаар бүрхэгдсэн газар дээр хязгааргүй тусах болтугай. Таныг маш их Хайраар тэвэрч байна.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-07-12
205 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-07-12
585 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-12
455 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-07-12
750 Үзсэн
37:31

Онцлох мэдээ

2026-07-11   27 Үзсэн
Онцлох мэдээ
2026-07-11
27 Үзсэн
Урлагийн ертөнцөөр аялахуй
2026-07-11
412 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах