Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
“Сайн байна уу, хүүхдүүдийн энхрий дүр төрхтэй үзэсгэлэнтэй сүнснүүд ээ. БУРХАНЫ НИГҮҮЛСНЭЭР та бүхний Аз жаргалтай өсөн дэвжих амьдралын төлөө би залбирч байна!Сүүлийн үед, уур амьсгалын өөрчлөлт болон бусад АМЬДРАЛД-АЮУЛ УЧРУУЛЖ БУЙ тохиолдол/үйл явдлуудын улмаас, бид гэм зэмгүй нялх, нярай хүүхдүүдээс эхлээд өөрийгөө хамгаалж чадахгүй амьтан-хүмүүсийг хүртэл алах үйлийн үрийн үр дагаврыг амссан. Эдгээр чухал ХАРАМСАЛТАЙ үйл явдлуудын нэг нь усны хомсдол бөгөөд та нар, Тэнгэр элч нар ч үүнийг тэсвэрлэж, дасан зохицох хэрэгтэй. Би ч мөн адил багтана.1. Хувцсыг дүүрсэн үед нь л угаана.2. Аль болох бага, хэт олон удаа шүршүүрт эсвэл усанд орох хэрэггүй. Үүний оронд химийн бодисгүй хүүхдийн нойтон алчуур ашиглаарай, хүүхдийн нойтон алчуур хэрэглэсний дараа хүсвэл усанд норгосон алчуураар арчиж болно, эсвэл завсарт нь зөвхөн усанд норгосон алчуураар ээлжлэн арчиж хэрэглээрэй. Хэрвээ та үүнийг байнга эсвэл шаардлагатай үед хийвэл таны бие маш цэвэрхэн байна. Толгойноос хөлийн хуруу хүртэл бүх биеэ арчаарай, за юу!3. Зөвхөн шаардлагатай үед л үсээ угаана. Боломжтой бол байгалийн наранд хатаана.4. Хэрвээ танд борооны ус байгаа бол ашиглаарай. Та үүнийг шороон материалаар шүүж болно, ингэснээр усны чанар сайжрахын зэрэгцээ Газраас Адислал хүртэх болно! Ядаж л хоол хийх, уухад хэрэглэхийн тулд.5. Аюулгүй байдлын үүднээс уухаасаа өмнө усыг буцалгаарай.6. Хэрвээ боломжтой бол, ямар ч хэрэглээний дараа хамгийн сүүлд үлдсэн цэвэр усыг шал угаах, ургамал услах гэх мэт зориулалтаар хадгалаарай…Би ч мөн адил хийдэг үү? Мэдээж! Усыг хэмнэх нь үр ашигтай, зөв үйлдэл. Зөвхөн таны эдийн засгийн төлөө ч биш, бусад хүмүүс ч энэхүү амь авардаг зайлшгүй хэрэгцээг хуваалцах боломжтой байх үүднээс юм. БУРХАН та нарт Хайртай, сайн хүүхдүүд ээ. Би ч бас та нарт хайртай, үргэлж!”Энэхүү үнэт гарагийн усны нөөцийг бүхний төлөө хангалттай байлгах талаарх өөрийн зөвлөгөөг хуваалцсанд нь Их Багшдаа талархал илэрхийлье.











