Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Сингапурын Хон-Жунийн захидлыг хүргэе:Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш болон гайхамшигт Суприм Мастер телевизийн багт, Танд болон Таны гайхамшигт багт янз бүрийн гэгээрлийн хөтөлбөрүүдээр дамжуулан хүн төрөлхтний хайр энэрлийн ухамсарыг дээшлүүлэхэд гаргасан бүх золиослолд, ялангуяа "Багш шавийн шүтэлцээ,” манай гаригийн тухай болон олон өөр сэдвийн “Эртний зөгнөл”-ийн олон ангит цуврал болон бусад олон нэвтрүүлгүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.Доктор Морис Скларын 2018 онд гаргасан Диваажингийн Шүүхийн танхимын тухай дотоодын ахуй ойлголтоос сэдэвлэсэн "Зөгнөл 375-р хэсэг: Аврагчтай хамт жинхэнэ хайрыг сэрээж, гай гамшгийг арилгах нь" нэвтрүүлэг сэтгэлийг минь ихэд хөдөлгөсөн билээ. Ариун нандин энэ нэвтрүүлгийг үзэж байхдаа зүрх минь шаналан, өөрийн эрхгүй нулимс унагаж, маш их сэтгэл хөдөлсөн. Хүн төрөлхтний хамтын үйлийн үрийг үүрч явахдаа бидний Хамгаас Эрхэм Их Багш болон Эзэн Есүс-Их Багшийн туулсан асар их зовлон шаналал, өвдөлтийг гэрчилсэн ялангуяа янз бүрийн шавь нарын хуваалцсан дотоодын ахуй ойлголт нь зүрх шимшрэм байв. Гайхамшигт Эх Дэлхий цаг бусаар таалал төгсөхийг харахад, 2000 жилийн өмнөх Эзэн Есүс Христийн зовлон шаналал давтагдаж буйг харахад зүрх сэтгэл минь гүн гүнзгий уй гашуугаар дүүрлээ.Эзэн Есүс-Их Багш том модон загалмайгаа үүрч, цуст мөр үлдээж, шаналан гашуудаж, дараа нь Диваажингийн Сэнтийд ядарч туйлдсандаа унаж байгаа дүр зураг миний зүрхийг улам ихээр өвтгөв. Эзэн Есүс-Их Багшийн ариун цовдлолтын шархнаас цус алдаж буйг харах нь сэтгэл маш их шимшрэм байсан тул би хүчтэй өвдөлт, гуниг, шаналалд дахин өөрийн эрхгүй уйлсан. Би зүрх сэтгэлийнхээ гүнээс “Гуйя, гуйя, Их Багшид минь ийм хүнлэг бус мөчүүдийг дахин хэзээ ч бүү тохиолдуул!” гэж хашгирав. Хүн төрөлхтөн минь, гүн нойрноосоо сэрж, эрхэмсэг, хайр энэрэлтэй, веган амьдралын хэв маягийг хүлээн авч, Их Багшийн бидний төлөө үүрэх ёстой болдог үйлийн үрийг бий болгохоо больцгооё. Веган Дэлхий, Энх тайван Дэлхий цаг алдалгүй цэцэглэн хөгжиж, Диваажингийн аз жаргал, нигүүлслийн давалгааг авчирч, Их Багш үргэлж гэрэлт баяр баясгаланг таашааж, агуу амар амгалан, бүрэн аз жаргалд баясах болтугай.”Дотоодод минь сэтгэл хөдлөл дүүрч, бичих зуур нулимс дахин урсаж байна. Хайрт Их Багш минь, бид Танд гүн гүнзгий, мөнхөд хайртай. Бид Арьяабалын бясалгалаа сэтгэлээсээ улам шаргуу дадуулж, илүү сайн шавь болохын тулд улам чармайн хичээж, улам илүү анхааралтай, хайраар дүүрэн, үнэ цэнэтэй, эрхэмсэг, энэрэнгүй байж, Их Багшийн ачааг хэзээ ч нэмэхгүй байхыг тангараглаж байна. Бурханы хязгааргүй хайр, ивээл, хамгаалалт бидний Хамгаас Эрхэм Их Багштай үргэлж, үүрд мөнхөд хамт байх болтугай. Хамгийн их хайр, хүндэтгэл, тууштай чин бишрэлтэйгээр, Таны мөнхийн шавь, Хон-Жунь, СингапураасБахдам Хон-Жун, Хайрт Их Багшдаа авшигтан бидний хамгийн гүн гүнзгий хайрыг илэрхийлсэн чин сэтгэлийн үгсийг хуваалцсанд баярлалаа. Бид Их Багшийнхаа сайн сайхны төлөө өдөр бүр залбирч, Түүний адислал, хайранд гүнээ талархаж амьдардаг. Бурханы Гэрэл танд болон халамжтай Сингапурын ард түмэнд энэ насанд нь эрхэм ариун зам мөрийн хязгааргүй тайтгарал, амар амгаланг авчрах болтугай. Ертөнцийн амар амгалан дор, Суприм Мастер ТВ-ийн багЖич. Их Багш танд тайтгаруулах үгс илгээлээ: “Бишрэлтэй Хон-Жунь аа, Эзэн Есүс Христ хүн төрөлхтнийг аврахын төлөө төлөх ёстой төлөөсийг урьдчилан мэдэж байсан ч Тэр асар их болзолгүй ХАЙР-ынхаа улмаас энэ зовлонт ертөнцөд ирж, шаналлын оронд илүү их Адис авчрахын тулд Өөртөө итгэсэн хүмүүсийн хүнд үйлийн үрийн ачааг үүрэн, аврагдах боломжтой хэн бүхнийг авран хамгаалахад бэлэн байсан юм. өнгөрсөн үеийг дахин дурсаж, ингэж зовох хэрэггүй дээ. Ирээдүй гэгээлэг, баяр жаргалтай байна! Бид бол Хайр. Баяр хөөртэй бай, Бурханыг үргэлж санаж яваарай. Мөн танд үүрд хайртайг минь мэдэж аваарай. Бид үүрд хамт байх болно. Өнгөрсөнд биш, харин үүнд анхаарлаа төвлөрүүл. Та болон цог жавхлант Сингапур улс тод гэрэлтэж, энэрэнгүй веган амьдралыг эрхэмлэх болтугай. Чанга тэвэрье, Хайртай шүү Хайртай.











