Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Seeing “Up to Nine Generations of Loved Ones Are Liberated Once You Are Initiated into Quan Yin Meditation”

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тайвань буюу Формосагаас Я-Чинийн мандарин хятад хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатайгаар одоо хүргэж байна:

Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер ТВ-ийн гэгээнтнүүдийн баг хамт олон, Их Багш Тайвань (Формоса)-д сургаал номлолоо дөнгөж түгээж эхэлсэн эхний өдрүүдэд би дотоод ахуй ойлголтондоо Их Багш аавыг минь Диваажинд аваачиж байхыг харсан.

Саяхан ээж маань өөд болсон. Гайхалтай нь түүний сүнс надтай ярихаар ирсэн. Тэр маш их баярласандаа сэтгэл нь тун их хөдөлсөн байв. Тэр бараг л хамаг чадлаараа хашхирах шахам ийн хэлсэн, “Чи хамгийн ачлалтай хүүхэд шүү! (Ээж маань 7 хүүхэдтэй. Зөвхөн би ганцаараа Их Багшаас авшиг хүртсэн.) Чамайг төрүүлэх нь хамгийн үнэ цэнтэй, хамгийн утга учиртай зүйл байж! Чиний Их Багш намайг авахаар ирсэн. Их Багш чинь нэн үзэсгэлэнтэй! Чиний авшигтан нөхөд бас ирсэн; тэд надад маш сайхан хандсан!” Хөөх! Их Багш маань ээжийг минь дээш нь дагуулан явахаар хэсэг авшигтныг авчирсан нь тодорхой болсон!

Би ээжээсээ зориудаар “Та Амитаба Буддатай хамт явахгүй гэж үү?” гэж асуусан. Ээж маань “Үнэндээ дэлхийн хүмүүс үүнийг мэддэггүй ч чиний Их Багш бол Амитаба Будда юм! Их Багш хаашаа ч явсан би Түүнийг дагана.” гэж хариулав. Тэгээд ээж маань гэрт өрнөсөн зүйлсийн талаар ярьсан. Энэ нь бид амьдрах хугацаандаа сайн харилцааг бий болгон, эрхэмлэж, бүх маргаан, үл ойлголцлыг шийдэх ёстойг надад мэдрүүлсэн бөгөөд ингэснээр зүрх сэтгэл дэх шийдэгдээгүй асуудлууд бидний гэтэлтэд саад болохгүй. Ээж маань үргэлжлүүлэн, “Ирээдүйд олон хүн үхэх болно. Тэд хэн гэдгийг би чамд хэлэхгүй. Тэд шалгалтад унаснаас болж үхэх болно. Гэхдээ тэд над шиг азтай байхгүй, учир нь Их Багш ирээд намайг авсан шиг биш.” гэж хэлэв.

Гэнэт, би ээжийнхээ шарилыг дахин нэг харахыг хүссэн юм. Түүний ам ангайсан байсан ч, надтай ярьсны дараа, бүх зүйл тэс өөр болсон байв! Түүний уруул нь хамхигдаж, инээмсэглэл тодорсон байлаа. Тэр баяр хөөрөөр гэрэлтэж байв. Түүний царай, уруул маш ягаан байсан ба нэг ч үрчлээ байсангүй. Түүнийг 90 гаруй настай гэдгийг хэн ч тааж, хэлж чадахгүй байх. Ямар өөрчлөлт гэж энэ вэ! Би түүнийг магтахгүй байж чадсангүй, “Та маш үзэсгэлэнтэй!” гэж хэлэв.

Ээжийг минь авч явахаар авшигтан нөхдийг авчирсан Их Багшид чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Баярлалаа Танд, Их Багш аа! Хүндэтгэсэн, шавь Я-Чин Тайвань (Формоса) -аас

Бишрэгч Я-Чин, Эцэг эх тань нас барсны дараа харагдсан гайхамшгуудыг дүрсэлсэнд баярлалаа. Энэ Дэлхийн түвшинд бидний ойлгож чадахгүй олон янзаар Их Багш биднийг хязгааргүй ихээр адисалдаг. Та болон энэрэнгүй Тайвань (Формоса) ард түмэн Бурханлаг Гэрлээр мөнхөд замчлуулах болтугай. Орчлонгийн энх тайванд, Суприм Мастер ТВ-ийн хамт олон

Жич. Их Багш дараах эелдэг захиасыг танд хүргэж байна: “Хүндэтгэлтэй Я-Чин, таны чин сэтгэлийн Арьяабалын бясалгалын үр дүнтэй дадлага мөн бидний Гэр рүүгээ буцах Замд үнэнч итгэлээ харуулж буй тэмдэглэлд тань их баярлалаа. Амласан ёсоор, та Арьяабалын бясалгалаар авшиг авсны дараа таны хайртай хүмүүсийн есөн үе хүртэл гэтлэгдэнэ. Тэд эндээс хамаагүй илүү, гайхалтай ертөнцүүд рүү явдаг тул маш их аз жаргалтай байдаг! Намайг энд, одоо тантай хамт байх хүртэл тоо томшгүй олон амьдрал өнгөрчээ, зам зуур хязгааргүй олон учрал, холбоос дамжин, тоолж баршгүй олон барилдлага бий болжээ. Бид бүгд Нэг бөгөөд бүгдээрээ Жинхэнэ Гэртээ буцаж байна. Төгс Дээд Бурхан бүгдийг хайрладаг. Энэ л хамгийн чухал ба Оройн Дээд Бурханыг хайрлах бидний хайр минь юм. Энэ хайраа бусадтай хуваалцаж, баяр хөөртэй байгаарай. Та болон өнгөрсөн ба одоогийн гэр бүл нь мөн ургамлаар дүүрсэн, ногоон Тайвань (Формоса) Төгс Дээд Бурханлагийн Ивээлээр гэтлэлтийг таньж мэдэх болтугай. Таныг үргэлж хайрладаг.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2026-02-08
265 Үзсэн
Гараг дэлхийн талаарх олон цуврал эртний зөгнөлүүд
2026-02-08
292 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-02-08
412 Үзсэн
Онцлох мэдээ
2026-02-07
597 Үзсэн
Багш шавийн шүтэлцээ
2026-02-07
851 Үзсэн
40:42

Онцлох мэдээ

2026-02-06   201 Үзсэн
Онцлох мэдээ
2026-02-06
201 Үзсэн
Онцлох мэдээ
2026-02-06
635 Үзсэн
Биднийг хүрээлэн буй дэлхий ертөнц
2026-02-06
198 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах