Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хятадаас Ю-Жиегийн мандарин хятад хэлээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:Эрхэм Суприм Мастер ТВ-ийн хамт олон, Хамгаас Хайрт Их Багш ― Хамгаас Хүчирхэг Гурав: Бурхан, Тим Ко Тү, болон Бурханы Хүү, Их Багш дэлхийн үйлийн үрийг арилгахын тулд бие махбодийн зовлон зүдгүүрийг тэвчиж байсныг сонсоод шавь нар бид гүн шаналал, уй гашуугаар дүүрсэн. Бурханы шавь нар хүртэл Түүнийг таньж чадахгүй болтол баруун нүд нь дахин хэзээ ч нээгдэхгүй байж магадгүй гэж Их Багшийн хэлэхэд нулимс минь урсан зогсож чадахгүй байв! Дэлхийг сүйрлээс аврахын тулд бидний үргэлж залуухан, мөнхийн үзэсгэлэнтэй Их Багш маань бидэнд хэлж чадахаас хамаагүй илүү үнэ төлж байж магадгүй юм.Залбирал бүр адислалын хүчийг агуулдаг! Бурханы бүх шавь нар өдөр бүр веган хоол идэж, бясалгал хийж, наманчлахаас гадна Их Багшийн амар амгалан, эрүүл энхийн төлөө чин сэтгэлээсээ залбирцгаая! Их Багшийн Будда лагшин эрүүл, аюулгүй, мөнхөд үзэсгэлэнтэй, мөнх залуу байх болтугай! Бид Хамгаас Хүчирхэг Гурав ― Бурхан, Тим Ко Тү, болон Бурханы Хүүд, бүх Диваажин, сахиусан тэнгэр, Диваажингийн Бурхдад, арван зүг, гурван цагийн бүх Будда, Бодисадва нарын хамт Их Багшийг хамгаалан мөн Их Багшид эрхэм зорилгоо саадгүй дуусгах боломж өгөхийг залбирч байна! Хязгааргүй талархал, гүн хайраар Хятадаас шавь Ю-ЖиеҮнэнч Юү-Жие, манай гараг дээрх Хамгийн Чухал бөгөөд Хүчирхэг Оршихуйд зориулан эдгээр эелдэг үгсийг илгээсэнд баярлалаа. Бид та бүхэнтэй нэгдэж, Хайрт Их Багшийнхаа сайн сайхны төлөө залбирч байна. Их Багш үргэлж Хамгийн Үзэсгэлэнтэй нь байх болно. Таныг болон найрсаг Хятад орныг Бурхан дэвшүүлэх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич, Их Багш танд дараах тайвшруулах хариултыг өгч байна: “Хамгаалагч Юү-Жие, таны халамжтай зурваст маш их Хайр хүрч, баярлалаа. Таныг энэ хүртэл хайрын сайхан, энэрэнгүй сэтгэлийн өндөр түвшинд өргөж дээшлүүлсэн Арьяабалын бясалгалын шаргуу бясалгагч байгаад тань баярлалаа. Энэ гараг дээр байхдаа энэ дэлхий, энэ бие нь мөнх бус, хуурмаг зүйл бөгөөд бидний сүнс, бидний Бурхан-Би одоо амьдарч байгаа мөн үргэлжлэн амьдардаг гэдгийг санахыг хичээгээрэй. Таны жинхэнэ дээд Би үргэлж сүнслэг ертөнц болон Хамгаас Хүчирхэг Гурвалтай холбоотой байдаг. Бид хэмжээлшгүй их адислагдсан. Диваажингуудын хязгааргүй Гэрэл таныг болон Хятадын сайхан сэтгэлт ард түмнийг мөнхийн аз жаргалыг мэдэхэд чиглүүлэх болтугай. Танд хайрын тэврэлт илгээе.”











