Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
1945 онд ертөнцийн явдлаас татгалзсаныхаа дараа Их Багш Нгуен Тхань Нам бясалгал дадалдаа ямагт хичээнгүй байв. Цаг агаарын нөхцөл байдал буюу тааламжгүй орчныг үл хайхран, шөнө бүр чин сэтгэлээсээ бясалган дадуулжээ. Тэрээр хэлэхдээ, “Билиг ухаанаа түргэн нээхийн тулд, та нар өдөр бүр бясалгах хэрэгтэй. Тийнхүү бясалгах аваас аажмаар дэвшин, улмаар өөрийг тань замчлах гэгээрсэн Их Багштай учран золгох боломжийг олж авах болно.” гэсэн байдаг.Их Багш маань бясалгах аргыг заахын зэрэгцээ, веган байх, Буддагийн нэрийг давтан унших, сайн үйл бүтээх, муу зүйлээс зайлсхийх зэрэг үндсэн дадлуудыг сургадаг байсан. Тэдгээр нь байшингийн суурь адил анхны алхам юм. Эхлээд хүн болж төлөвшөөд, дараа нь Будда, Гэгээнтэн, Бурхан болохоор дадуулна.Наргилын Буддизмын сүсэгтнүүд шашин хоорондын эв эеийг дэмжин, бүхий л шашны үндэслэгчдийг хүндэтгэдэг. Их Багш Нгуен Тхань Намын Аулак Буддын Ашрам байрладаг Күнь Фөн арал дээр шашин хоорондын эв эеийг илэрхийлсэн, Эзэн Есүс Христ Хүндэт Шакьяамуни Буддатай гар барьж буй хөшөө бий. Наргилын Буддизм ёсоор, Будда, Есүс Христ хоёр бол нэг юм. Хоёулаа Бурханы хүслээр тус тусын газар орон, цаг үе дэх хүмүүсийн түвшинд тохируулан, зовлонгоос ангижруулж, чөлөөлөх арга замыг тэдэнд заахаар энэ дэлхий дээр бууж ирсэн ажээ. Их Багш маань, “Бурхан бүхний Эцэг тул бид хүмүүсийг арьсны өнгөөр нь ялгаварлах учиргүй.” гэж хэлдэг байсан. Арьсны өнгө, үндэс угсаагаар нь хүртэл ялгаварлах учиргүй тул шашин шүтлэгээр ялгаварлах талаар ярих ч хэрэггүй, тийм үү?2018 оны 11 сарын 11-нд Тайвань (Формоса)-ий Шихүд манай нийгэмлэгийн гишүүдтэй хийсэн цугларалт дээр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Их Багш Нгуен Тханг Намыг Ау Лакт төрсөн олон гэгээрсэн Будда Бурхдын нэг нь байсан гэдгийг илчлэн хэлсэн байдаг.Ау Лак (Вьетнам) бол ариун газар, тэнд маш олон Бурхад аль хэдийнээ бууж ирсэн газар. Тэнд хамгийн багадаа 10 Бурхад байсан. Тау Ан Будда, Хуюн Пу Со Будда, Нгуен Тханг Нам Будда, Нго Мин Чиюү гээд жишээ татахад ийм байна. Мөн Тран Нан Тон Хаан, Зен Их Багш Ван Хан, Ну Нан. Лу Тхан Тон бас байна.Гэгээрсэн цагаасаа эхлэн энэ дэлхийгээс буцах хүртлээ Тэрээр дэлхий дээр амар тайванд түргэн хүрэхийн тулд, хүмүүс эрхэм ариун веган амьдралын хэв маягт шилжих ёстойг ямагт сануулж байв. Шавь нарынх нь хэлснээр, энэ дэлхийг орхихын өмнө Их Багш Нгуен Тхань Нам бүх дагагчдадаа сүйрлээс зайлсхийхийн тулд, веган байх ёстойг дахин даалгасан байна. “Дэлхий одоо маш эмзэг байна. Буг чөтгөр, гай зэтгэр хүн төрөлтнийг чангааж байна. Бүх тив сүйрч байна. Энэ бол дэлхийн хүмүүст зориулагдсан сүйрэл юм. Та нар сүнслэг бясалгалаа хойш тавилгүй дадуулах хэрэгтэй. Эс бөгөөс, төгсгөл ирэхэд яагаад гэж бүү гомдолло. Диваажин залбирлыг чинь сонсохгүй. Үүний учир нь, чи дадуулан бясалгахад эсвэл сүнслэг бясалгалд итгээгүй, веган хооллолтоо баримтлаагүй хэрэг.”