Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Индонезийн Жакарта дахь Аннисагаас ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Миний хайртай Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Таны лекцийг видео кассетаар сонсоод би авшиг хүртэхийг үнэхээр их хүссэн. Би 2010 онд 20 настай байхдаа авшиг хүртсэн. Арьяабалын аргын тусламжаар энэ хойд дүрийн хэлхээг таслахад Бурхан тусална гэж найднам... Их Багш аа, Тантай уулзах дотоод ахуй ойлголтыг надад өгсөн Бурханд би ихэд талархаж байна. Их Багшаа Тандаа би маш их хайртай бас санаж байна.Өвөөг минь нас барахад Их Багш минь сүнсийг нь аварсан гэсэн дотоод ахуй ойлголтоор Адисалсанд би тун их талархаж байна. Хайрт Их Багш минь, элэг нэгт бясалгагчдыг өгсөнд баярлалаа; миний эгч, ээж хоёр бас авшиг хүртсэн.Мөн энэ хорвоод байгаа ил болон үл үзэгдэгч амьд бүтээлийг хохироосон санаатай болон санамсаргүй үйлдсэн бүх үг, бодол, үйлдлийнхээ төлөө Их Багш Танаас би уучлал гуйж байна... Таныг Бурхан ямагт хамгаалж, эрүүл энх, аз жаргалтай байлгаасай гэж би залбирч байна. Веганизмын амгалан дэлхий удахгүй энд биелэх болтугай. Их Багш аа, намайг шавиа болгон хүлээн авсанд тань баярлалаа. Таны шавь Анниса Индонезийн Жакартагаас мэндчилж байна.Өөдрөг Анниса, сэтгэлийн үгэнд тань баярлалаа. Их Багшийн өгсөн халамжтай хариуг танд хүргэж байгаадаа баяртай байна: “Чин үнэнч Анниса аа, сайн Арьяабалын бясалгагч байгаад баярлалаа, тийм болохоор л таны сүнслэг зорилго тогтмол өсөж байгаа юм. Бид дотоод ахуй ойлголтдоо уулздаг ба яг л бие махбодын түвшинд ярьж чаддаг. Таны дотоод Их Багш энэ холболтыг хадгалж, жинхэнэ Гэртээ хамтдаа байх хүртэл таныг хамгаалж, удирдан чиглүүлэх болно. Энэ цагт хамгийн дээд гэтлэгдсэн Би-дээ итгэхээ санаарай, тэгвэл бүх зүйл сайхан болно. Та болон уянгалаг Индонез улс Бурханлиг Орчлонгийн дуунд баяр хөөртэй бүжиглэх болтугай. Хайртай, хайртай."