Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Энэ бол веган болоход их сайхан өдөр бөгөөд веган Тайланд карри хийх зөвлөгөө би өгөх болно. Том тогоон дотор 1 халбага кокосын тосонд жижиглэсэн сонгиноо зөөлөн, тунгалаг болтол нь хуурч эхлээрэй. Дөрвөн хумс нухсан саримс, нэг том үрсэн цагаан гаа, юм уу 1 хоолны халбага нунтагласан цагаан гаа хийж хутгаад холино. Үүнийг нэг эсвэл хоёр минутын турш хуураарай. Үүнд 1 хоолны халбага гарам масала, задалсан таван кардамон, 1/2 цайны халбага чинжүүний ширхэг, турмерик нэмээд бүгдийг нь холино. Үүнийг нэг хоёр минутын турш хуурна. Хоёр лааз кокосны сүү, 300 миллилитр ногооны шөл эсвэл ус хийнэ. Буцалсны дараа галаа тэр даруй зөөлөн болгон буцалгаж, 600 грамм чанаж болгосон вандуй хийнэ. Дараа нь 1 халбага тамари, шохойн шүүс нэмээд хар перцээр амтална. Бүгдийг сайтар хольж, дунд зэргийн гал дээр 15 минут буцалгана. Давс, дахин чинжүү, тос нэмээд амтлахад бэлэн болно.Олон улсын веган жор үнэгүй авах уу? Дараах хаягаар ороорой. SupremeMasterTV.com/veganrecipes