Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид Канад дахь Теодороос сэтгэлийн үгтэй байна:КОП29-ийн анхны өдөр Хайрт Их Багш, Суприм Мастер телевизийн багт, Оройн Дээд Их Багшийн төгс зохицуулалт нь намайг хүрээлэн буй орчны талаарх хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулдаг Канадын байгууллагыг төлөөлөн Азербайжан улсын Баку хотод болсон КОП29-д оролцох боломжийг олгосон билээ. Дэлхий даяарх төлөөлөгчид хуран цугларч, манай Ариун Гараг Дэлхийтэй холбоотой бүхий л асуудлаар ярилцаж, мэдээлэл хийж, сурталчлахын тулд Lancet Countdown сэтгүүлийн 2024 онд Канадын Уур амьсгал, эрүүл мэндийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд “тогтвортой, ургамал зонхилсон хооллолтуудыг дэмжих” болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. “Канад улс эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн улам өсөн нэмэгдэж буй нөлөөг бууруулахад хамгийн том өөрчлөлтийг хийж чадах гол чиглэлүүдийн нэг гэж үзсэн юм." Энэхүү хүчирхэг мессежээр хууль тогтоомжийг хөгжүүлэх, ургамлаар баялаг хооллолтыг сурталчлах анхдагч эрхэм зорилгоо нэгтгэж, энэ чухал эрхэм зорилгод хүрэхийн тулд олон улсын эрдэмтэд, эмч нар болон бусад оролцогч талуудыг холбосон билээ.КОП29 үнэхээр гайхалтай эхлэлийг тавьсан! Нээлтийн үеэр Азербайжаны ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Илхам Гейдар оглу Алиев уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход бүх салбар, нийт иргэд хамтран ажиллах ёстойг онцлон тэмдэглэлээ. Уг арга хэмжээ албан ёсоор эхэлснээр манай Нийгэмлэгийн гишүүд хөдөлгөөн өрнүүлсэн юм. Үндэстнүүдийн солонгын туяа шиг нэг баг болж төв хаалган дээр зогсож, ирж буй төлөөлөгчдийг дэлхийгээ аврахын төлөө "органик веган шийдэл"-ийг авч үзэж, хэрэгжүүлэхийг уриалсан лоозонгоо өргөж байсан юм.Өнгөрсөн жил Дубайд манай Нийгэмлэгийн гишүүд Өөрөөр амьдаръя ухуулах хуудас, "Хайр бол цорын ганц шийдэл" номыг амттай веган хоолны хамт тарааж байсан тул улс орны павильонуудын хэсэгт зарим орны төлөөлөгчид намайг таньсан. Тэд бидний хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, ургамлын гаралтай хоолны дэглэмд шилжсэний дараа эрүүл мэнд, оюун санааны эерэг өөрчлөлтүүдийнхээ талаар надтай хуваалцлаа. Үзэсгэлэнгийн талбайд (Ногоон бүс) манай Ловин Хатын хамт олон Суприм Мастер телевизийн шоу нэвтрүүлгүүдийг үзүүлж, ухуулах хуудас, Их Багшийн номыг тараав. Нийгэмлэгийн гишүүдийн нэг нь Их Багшийн ном болон веган хоолны хуудсыг Азербайжаны тэргүүн хатагтайд өгчээ.Ийм ахицууд, урагшлах алхмууд нь зөвхөн Их Багшийн Хайр, Оршихуй, Урам зоригтой холбоотой гайхамшгуудын цоморлог юм! Энэ нь Бүхнийг Чадагч Бурханы хүүхдүүд болон бидний Эрхэм Эх Дэлхийд болзолгүй үнэнч байх Таны үлгэр жишээгээр биелэл болдог. Бид дэлхий дахинд хүрэхдээ Таны дүр төрхөөр үйлдэж, ярьж, сэтгэн бодох болтугай. Веган хууль батлагдана гэдэгт бид итгэлтэй байна! Маш их баярлалаа, Азербайжаны Баку! Канадын ТеодорБайгалийн төлөөх Теодор, КОП29-ийн төлөөлөгчид болон арга хэмжээнд оролцсон бүх хүнд веган шийдлийг сурталчилсан хүчин чармайлтыг тань сонсоход таатай байна. Их Багшийн Хүч бидний хийж буй аливаа зохистой үйлдлийг сайжруулахын тулд бүх зохицуулалтыг хэрхэн хийдэг нь гайхалтай юм. Танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Таныг болон зочломтгой Канадыг Бурханы Ивээл өргөх болтугай. Суприм Мастер ТВ-ийн багЖич: Их Багш танд сайхан захиа илгээлээ: “Хичээнгүй Теодор, Таны жаргалтай тэмдэглэлийг маш их талархан уншиж байна. Юуны өмнө бүх хүмүүст хэрэгтэй өршөөл, энэрлийн тодорхой захиасаар дамжуулан дэлхийг аврахын тулд хийж буй хүчин зүтгэлээр тань илэрхий байгаа энэ гараг дэлхийг хайрлах хайрын төлөө танд болон хайр дүүрэн багт тань баярлалаа!!! Адислагдах болтугай! Таных шиг ийм түүхийг сонсоход, мөн олон сайн хүн энэ гарагийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн веган шийдлийг түгээн дэлгэрүүлж байгааг мэдэх нь үргэлж сэтгэл хөдөлгөм байдаг. КОП29 арга хэмжээнд оролцохдоо маш тодорхой харсан шиг тань Их Багшийн Хүч буянтай үйлс бүхнийг үргэлж дэмждэг. Та олон хүнд хүрч, амьдралаа нэн даруй өөрчлөх хэрэгтэйг ойлгоход нь тусалсан гэж найдаж байна. Энэ асуудал одоо маш тулгамдуу байна. Хүн төрөлхтөн хурдан өөрчлөгдөж, дэлхий маань удахгүй болох тахал болон ирээдүйн гамшгаас зайлсхийгээсэй гэж хүсэж байна. Бурхан биднийг өршөөх болтугай. Энэхүү өргөгч үйлсийн төлөө хийсэн бүх зүйлд тань болон ирээдүйд хийх бүх зүйлд нь дахин баярлалаа! Та болон Канадын эрхэмсэг ард түмний өдөр тутмын амьдралд тань тусалж буй өнгөрсөн болон одоо цагийн Эрхэм Гэгээрсэн Их Багш нарын оршихуйг мэдрэх болтугай. Миний Гэрэл, Хайр үргэлж тантай хамт байж, алхам тутамд нь замчлан чиглүүлдэг! Бүхий л Нинжин сэтгэлийн Ивээлээр.”