Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэгийн мэдээнд Азербайжанаас...2024 оны 11-р сарын 11-ээс 22-нд Азербайжан улсын нийслэл Баку хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн бага хурал (COP29) -д янз бүрийн орноос манай нийгэмлэгийн гишүүд оролцов. Манай нийгэмлэгийн гишүүд COP29-ийн үндсэн газрууд болох Цэнхэр бүс болон Ногоон бүсэд веганизмыг сурталчлах зорилгоор хоёр баг байгуулав. Хөгжөөнтэй баннер, Өөрөөр Амьдарцгаая сурталчилгааны хуудас, Суприм Мастер ТВ-ийн тараах хуудас, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн “Хайр цорын ганц шийдэл.”, “Хямралаас Энх тайванд: Органик веган арга бол хариулт” номуудыг тарааж, амттай веган хоолоор дамжуулан, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх гол шийдэл болох веган хооллолтыг нэвтрүүлэх нь нэн яаралтай гэдгийг тэд онцлон тэмдэглэв. Манай багууд мөн олон тооны ганцаарчилсан яриа өрнүүлж, веган хооллох нь уур амьсгалын хямралыг даван туулах, хувийн эрүүл мэндийг сайжруулах, тоо томшгүй олон амьтан-хүний амийг аврахад хэрхэн тусалж болох талаар ярилцав.Ургамлын-гаралтай веган хоолны дэглэмд шилжих нь хэчнээн тохиромжтой, хялбар байдгийг харуулахын тулд манай хоол хийх тусгай баг чуулганд оролцогчдыг амттай веган хоолоор хангахад уйгагүй ажилласан. Амттай веган өргөлүүд урам зоригтой, эерэг хариу авч, нийт 21,000 гаруй веган сэндвич, 5,500 сав веган суши, 1,100 сав веган өдрийн хоол, 4,500 веган жигнэмэг тараасан байна.Манай нийгэмлэгийн гишүүд мөн хэлэлцүүлэгт оролцож, янз бүрийн улс орнууд дахь веган бодлогын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл солилцжээ. Түүнчлэн манай хамт олон 100 гаруй улс үндэсний төлөөлөгчдөд “Хайр цорын ганц шийдэл.” номын хамт, мөн тэдний ерөнхийлөгчид веган бодлогыг дэмжихийг уриалсан чин сэтгэлийн захидал бүхий ууттай бэлэг өгсөн.COP29 Ногоон бүсийн доторх “АНУ-ын Лавин Хат Веган ресторан” нэртэй лангуундаа манай хамт олон Суприм Мастер телевизийн нэвтрүүлэг үзүүлж, веганы талаар баримтат кино гаргав. Мөн байгаль орчны доройтолд амьтан-хүний махны үйлдвэр ямар үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан илтгэлүүдийг тэд өдөр бүр хийсэн. Арга хэмжээний турш манай баг олон оролцогч, тэр дундаа ахлах сургууль, их сургуулийн оюутнуудтай холбогдох завшаан тохиосон ба тэдний ихэнх нь веган хоолны дэглэмд шилжих сонирхолтойгоо илэрхийлсэн. Эдгээр оюутнууд манай лангуунаас Их Багшийн Хайр урсахыг мэдэрч, олон дахин буцаж ирж байсан. NAYORA (Бүгд Найрамдах Азербайжан Улсын Залуучуудын байгууллагын Үндэсний Ассемблэй)-н орон нутгийн гишүүд ч мөн тогтмол зочилж, веган хоолны дэглэмийн ач холбогдлын талаар төсөл хэрэгжүүлж байгаадаа баяртай байгаагаа хуваалцсан.COP29-ийн үеэр манай хамт олон дэлхийн нэр хүндтэй хэд хэдэн хүнд "Хайр цорын ганц шийдэл." хэмээх Их Багшийн номыг толилуулсан. Номыг найрсгаар хүлээн авсан хүмүүсийн дунд Азербайжаны Ерөнхийлөгч, Гэрэлт Дэлхийн Хүмүүнлэг үйлсийн манлайлал шагналт Эрхэмсэг ноён доктор Илхам Алиевын охид Лейла Алиева, Арзу Алиева, Туркийн Тэргүүн хатагтай Эрхэмсэг хатагтай Эмине Эрдоган нар байсан. Арга хэмжээний туршид дотоод, гадаадын хэвлэл мэдээллийнхэн манай Нийгэмлэгийн үйл ажиллагааг сонирхож байлаа. 30 гаруй ярилцлага хийгдэж, янз бүрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манай лангуу болон багуудын талаар мэдээ гарсан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нэн чухал шийдэл болох веганизмын мэдээллийг нэмэгдүүлэхэд тусаллаа.Чуулганы үеэр манай нийгэмлэгийн гишүүдийн нэг нь бидний Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)-н хувилгаан биеийг болон манай багийн лангуунаас тод гэрэл цацарч байхыг харжээ. Ажлын багийнхан өдөр бүр бидэнд соёрхсон Их Багшийн асар их Адислал, хамгаалалтыг мэдэрч, өөдрөг, баяр баясгалантай байсан. Тэд бүгдээрээ Их Багшид веган сургаалыг олон нийтэд түгээх гайхалтай боломж олгож, веган дэлхийд шилжих зайлшгүй шаардлагатайг онцолсонд гүнээ талархаж байна.