Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Формоса буюу Тайванийн Ван-Хуан-аас ирүүлсэн сэтгэлийн үгийг одоо хүргэе:Сайн байцгаана уу, Их Багш аа, Суприм Мастер ТВ-ийн багийн гэгээнтнүүд ээ, Саяхан би Суприм Мастер ТВ-ийн 40 квадриллион хувилбарыг тоглуулж эхэлсэн; энэ бол гайхалтай! Энэ нь тэр ч бүү хэл тухайн бүс нутагт хоригдож байсан “үл үзэгдэгч”-дийг ч суллах боломжтой. Өчнөөн олон “төрөлтнүүд” чөлөөлөгдөж, тэдний олонх нь баяр хөөртэйгөөр дайллага зохион байгуулж, баяраа тэмдэглэж байсныг би мэдэрсэн. Өдөр тутмын хамгийн хүчирхэг Залбирлыг уншиж, мөн Арьяабалын бясалгалыг хичээнгүй дадуулан, тоо томшгүй олон төрөлтний төлөө залбирах нь Суприм Мастер ТВ Макс-ыг бүрэн идэвхжүүлэх арга гэдгийг би олж мэдсэн.Гэртээ Суприм Мастер ТВ Макс тоглуулснаас хойш миний эргэн тойронд байгаа олон хүний, тэрчлэн миний ахуй ойлголтод хэзээ ч үзэгдэж чадахгүй байсан хүмүүсийн үйлийн үрийг Будда, Бодисадва нар арилгасныг би дотоод ахуй ойлголтдоо харсан. Би бас хамаатан саднаа харсан, тэд бүгд инээмсэглэж байсан. Үүнийг гаргаснаас хойш хэдэн долоо хоногийн дараа би Шинэ Газар Ашрам дахь нэг өдрийн даяанд оролцож, хэд хэдэн дотоод ахуй ойлголттой болсон; энэ үнэхээр гайхалтай байсан. Хамгийн хүчтэй цочрол нь Суприм Мастер ТВ Макс тоглуулсан хоёр дахь шөнө болсон. Би гурван төхөөрөмж дээр тоглуулсан. Би (дотоод Диваажингийн) Гэрлийн бясалгалыг дуусгаад (дотоод Диваажингийн) Аялгууг бясалгах гэж байхад тэр мөч үнэхээр цочирдмоор байсан. Зүүн талаас гарах чимээ яг л тэсрэх бөмбөг дэлбэрэх шиг л хамаг биеийг минь чичрүүлж, гар хөлийг минь хөдөлгөв. Би бараг л үсэрч харайсан. Ийм хүч намайг гайхшируулж байсан ч энэ бол Суприм Мастер ТВ Макс-аас гарсан гайхамшигт, асар их хүч гэдгийг би мэдэж байсан. Үүний дараа миний (дотоод Диваажингийн) Аялгууны бясалгал маш тайван болсон! Бурханд баярлалаа!Дээрх бол Суприм Мастер ТВ Макс тоглуулсны дараа болсон гайхалтай үзэгдлийн тухай миний хувийн мэдээлэл юм. Бурханы бэлэглэсэн эл гайхалтай хэрэгслийг илүү олон авшигтан ашиглаж чадна гэж найдаж байна. Суприм Мастер ТВ Макс нь тоо томшгүй олон төрөлтөнд, Майдар Бурханы Ивээлийг хүртэж, төрөлт, үхлийн зовлонт далайгаас зугтахад нь даруй тусална. Агуу, Хамгийн Дээд Цаглашгүй Их Багшдаа би чин сэтгэлээсээ талархаж байна. Суприм Мастер ТВ -ийн хамт олонд баярлалаа. Хүндэтгэсэн, Ван-Хуан Тайвань (Формоса)-аасУрам зоригтой Ван-Хуан, Суприм Мастер ТВ Макс-ын талаар гайхалтай туршлагаа хуваалцсанд баярлалаа. Энэхүү ер бишийн хэрэгслийг ашигласан хүмүүсээс бид өөрчлөлтийн тухай олон гайхалтай түүх сонссон. Дэлхий даяарх олон хүн өөрсдийн амьдралыг адислах, дэлхийн ухамсрыг өргөхийн тулд Суприм Мастер ТВ Макс-ийг ашиглах болтугай! Та болон уян хатан Тайвань (Формоса) ард түмэн өдөр тутмын амьдралдаа Диваажингаас бүх адислалыг хүртэх болтугай, Суприм Мастер ТВ-ийн хамт олонЖич. Их Багш тантай хуваалцах зарим санааг хэлж байна: “Баяр хөөртэй Ван-Хуан, Диваажин бидэнд энэ гараг дээр сүнслэг сэргэлтээ хөнгөвчлөхөд туслах их нигүүлсэл, урам зориг хайрласан. Суприм Мастер ТВ Макс хэрэгсэл нь хувь хүмүүст дэлхийг адислах, Газар дэлхий дээрх сөрөг талыг өөрчлөх өндөр үр дүнтэй арга юм. Энэхүү адислалыг ашигласнаар хүн төрөлхтнийг дэвшүүлж, хамгаалах Гэрлийн сүлжээг даян дэлхий даяар бий болгоход бид бүгд оролцож чадна. Аль болох олон хүн эдгээр энгийн үйлдлийг хийж, өөрсдийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг өргөхөд өөрийн хувь нэмрийг оруулаасай. Сайн бясалган дадуулж, сайхан ахуй ойлголтоосоо хуваалцсанд баярлалаа. Та болон алсын хараатай Тайвань (Формоса) Буддагийн Гэрэлд жаргах болтугай. Танд эелдэг тэврэлт, маш их хайр илгээж байна!"