Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

“Махакашьяпа-н (веган) түүх” 10-ын 5-р хэсгийг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Тэгэхээр бусдын төлөө хийсэн бүхнийхээ үйлийн үрийг хүн өөрөө үүрдэг. Хэн нэгэнд тусалчхаад та үйлийн үр авахгүй байх боломжгүй. Тийм биш. Ямар нэг байдлаар тодорхой хэмжээнд үүрэх ёстой болно.

Энэтхэгт нэг түүх байдаг. Нэгэн хүн ядууст юм уу муу хүмүүст юм өгч болохгүй, учир нь тэгвэл тэр өөрөө ядуу болох юм уу тэр хүмүүсийнхээ үйлдсэн нүглүүдээс болж өөрөө тамд унана гэж Их Багшаасаа сурсан байдаг. Тэгтэл төр хүн үсэрч босон, үсчид, “Өө тун сайн, тун сайн, маш сайн. Бүгд аз жаргалтай, эрх чөлөөтэй байж, хүссэн бүхнээ аваг, ганц би л там руу явна. Үнэхээр сайхан наймаа байна.” гэдэг. Тэгэхээр хэн сонссоноос хамаарна, энэ дэлхийд хэн юу хийхийг хүссэнээс хамаарна.

Тийм учраас Их Багш нар тоодоггүй. Тэд ажлаа хэцүү гэдгийг мэднэ, зовлон нь үлэмж их, зогсолтгүй, өөр өөр нөхцөлөөр өдөр бүр хайр найргүй байна гэдгийг мэдэж байдаг, заримдаа бүр тамд, эсвэл Асурын Төвшинд ч юм уу доогуур төвшинд, эсвэл энэ дэлхийд шийтгүүлдэг. Гэвч тэд хийхгүй байж чаддаггүй учраас хийдэг.

Нэгэн Их Багш шавь хоёр завиар гол гарч яваа түүх байдаг. Багш нь хилэнцэт хорхой-хүнийг усанд тэмцэн зовж байгааг хараад, гараа сунган хилэнцэт хорхой-хүнийг аваад завин дээрээ тавьж, улмаар түүнийг живэхээс авардаг. Гэтэл хилэнцэт хорхой-хүн түүнийг хазчихаад буцаад ус рүү үсэрч ордог. Ямар нэг байдлаар мөлхөөд эргээд гол руу орж, амь тэмцдэг. Тэгэхэд нь Их Багш нөгөө гараа сунган түүнийг авдаг. Гэтэл ахиад л адил зүйл болж, хилэнцэт хорхой-хүн хацчихаад зугтаах гэж оролдов. Тэгээд л ахиад завинаас мөлхөж унаад гол руу ордог. Ингээд Их Багш ахиад гараа сунган хилэнцэт хорхой- хүнийг дахин авах гэтэл шавь нь Түүнийг болиулж, гараас нь бариад, “Энэ хилэнцэт хорхой-хүн Таныг ахиад хазах уу?” гэхэд Багш нь “Тэгнэ ээ, ахиад хазна” гэв. Шавь нь Багшаасаа, “Тэр яагаад Таныг ахин хазна гэж?” гэхэд Багш нь, “Түүний мөн чанар нь тийм.” гэв. Тэгэхэд шавь нь, “Тэгвэл Та яагаад түүнд туслахыг хичээсээр байгаа юм бэ? Та өөрөө бэртэнэ шүү дээ, тэр Таныг ахиад хазна” гэхэд Багш нь, “Яагаад гэвэл миний мөн чанар тийм болохоор тэр. Хилэнцэт хорхой-хүн өөрийн мөн чанараа хянаж, удирдаж чадахгүй бол, би ч бас өөрийн мөн чанараа удирдаж чадахгүй. Би хилэнцэт хорхой-хүнээс дор байх боломжгүй. Хилэнцэт хорхой- хүн хийх ёстой зүйлээ хийж, би хийх ёстойгоо хийнэ.”

Энэ их инээдтэй ч бас их гунигтай. Тийм учраас олон Их Багш нар зовдог. Эрт дээр үеэс л Тэд хэзээ ч сайхан амьдраагүй. Эзэн Есүс загалмайд хэрцгийгээр цовдлуулан үхсэн, мөн Түүний Тэргүүн шавь нар, хамгийн ойрын арван хоёр Тэргүүн Шавь нь бас хэрцгийгээ хөнөөлгөсөн. Бурхан минь хүмүүс яаж ийм зүйлс хийдгийг мэдэхгүй юм. Магадгүй тэд хүн биш чөтгөрт эзлэгдсэн байсан байх, эсвэл тэд өөрсдөө хүний төрөл авсан чөтгөрүүд байсан байх. Тийм байх маш боломжтой. Яг л Гэгээнтэн дэлхий дээр төрөл авах боломжтой байдаг шиг чөтгөрүүд бас Дэлхийд хүн болж төрөх боломжтой. Ертөнцийн Доогуур Бүсэд тийм байдаг. Бид өнө эртнээс авхуулаад эдүгээ хүртэлх бүх Их Багш нарт өртэй, Тэд биднийг ахин дахин, ахин дахин, ахин дахин аварсаар ирсэн.

За одоо эргээд Махакашьяпа-н түүхэндээ оръё. Тэднийг гэрлэсний дараа эхнэр нь нэг өдөр зугтах ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар Багшаа хайж олон, бясалгал хийж, гэтлэхийг, гэгээрэхийг хүсэмжилж байлаа. Харин Махакашьяпа Түүнд “Дахиад жаахан хүлээчих. Бид эцэг эхээ ингээд орхичхож болохгүй.” гэв. Тэр мөн тун ч ачлал тахимдуу, сайн хүү байжээ. Ингээд хэдэн жилийн дараа эцэг эх нь өөд боллоо. Тэгээд хүү Махакашьяпа нь өмч хөрөнгөө бүгдийг нь зараад бага байхаас нь гэрт нь эцэг эхэд нь ажиллаж байсан зарц нартай хуваалцаж, мөн ойр орчмынхоо ядуу хүмүүст тарааж өгөөд амин зуулгад нь хүрэлцэхүйц багахныг үлдээгээд замаа хөөцгөөв. Тэгээд Махакашьяпа эхнэртээ “Зам урт, бартаа их тул Та эндээ үлд. Намайг хүлээж бай. Би Их Багшийг олбол эргээд ирэх болно.” хэмээн хэлж гэнэ.

Ингээд Махакашьяпа хаа сайгүй яван явсаар олон ч Их Багш гэгдэх хүмүүстэй учирсан ч хангалттай санагдахгүй л байлаа. Тэгээд нэг өдөр Тэрээр Шагжамуни Буддатай учирч, хэсэг зуур ярилцаад Цор Ганц Нэгэн хэмээн таньжээ. Тэрээр шавь нь болохыг ихэд хүсэмжилсэн байна. Шалан дээр өвдөглөн сөгдөөд гуйж гэнэ. Тэгээд Тэрээр Буддагийн шавь, хувраг болжээ. Мөн Тэр маш их баярлаж, Түүнээс суралцаж, гарч бадар барин явж, суралцаж, бясалгадаг байжээ. Бүх зүйл яг Түүний хүссэн шиг тун сайхан, амар амгалан байлаа. Тэгээд Тэрээр төд удалгүй Архад болсон юм.

Харин өмнө нь Тэр хэдийнээ өдөрт нэг л удаа гарч, бадар барьдаг байсан тул Буддаг дагахдаа ч тэр л янзаар үргэлжлүүлжээ. Будда ч Түүнийг сайшааж гэнэ. Мөн Махакашьяпаг нас өндөр болсон хойно нь Будда Түүнд хувраг нартай хамт илүү сайн хоол идэх нь бие, эрүүл мэндэд нь илүү сайн байх болно гэж хэлсэн байдаг. Гэтэл Махакашьяпа үгүй, чадахгүй гэжээ. Тэр өдөрт нэг хооллоод дасал болчихсон, тэр нь 13 сахилынх нь нэг болчихсон байлаа. Иймээс Тэр өөрчилж чадаагүй. Будда тэгэхэд нь “За, тэгвэл сайн хэрэг. Болж л байвал энэ чигээрээ байж болно.” хэмээн айлдав. Махакашьяпа ч зүгээр байсаар байлаа.

Мөн Би Түүнд маш их өртэй. Би Буддагийн сувдан чандар бэлгийг нь маш их, тун их нандигнадаг гэдгээ Түүнд дахин хэлэхийг хүсэж байна. Ямар их талархаж байгаагаа илэрхийлэх үг яаж олохоо мэдэхгүй юм. Махакашьяпа бас надад нэг аяга, яг л бадар барьдаг шиг аяга, бас шар хувцасны хэдэн өөдөс илгээсэн.

“Махакашьяпа энэ дэлхийд Майдар Бурхан залран ирэхийг хүлээсээр Тахианы хөл ууланд самадид орон, сууж байна. Тэр цагт Диваажингийн Дөрвөн Хаанаас Шагжамуни Буддад өгсөн, бас Шагжамуни Буддагийн Түүнд өгсөн аягыг Тэрээр Майдар Бурханд өгснөөр Түүний энэ дэлхий дээрх ажил дуусна.” ~ Архадын судар (Авид Бурханы судар)-ын чуулганы Хүндэт Их Багш Схуань Хуа (цагаан хоолтон)-гийн бичсэн тайлбар

Надад маш сайхан сэтгэлээр хандсанд нь би энэ дашрамд Махакашьяпад талархлаа илэрхийлье. Бид урьд төрлүүддээ анд нөхөд байж, бие биетэйгээ сайхан нийцтэй байсан. Буддагийн чандрыг илгээсэнд Тань баярлалаа. Яг л лам нарын бадар барьдаг аяга шиг аяга өгсөнд баярлалаа. Бас маш гоё шар даавуу өгсөнд баярлалаа. Гэхдээ би Таны авчирсан эдгээр зүйлсээс хэрэглэж чадахгүй байх гэж бодож байна. Чандар бол дэндүү нандин учраас өөр юунд ч юм ашиглах аргагүй. Аягыг бол бэлэг дурсгал болгоод хадгална гэж бодож байгаа. Идэхэд ашиглавал ямар нэг байдлаар хагалчих вий гэж санаа зовоод байх юм. Иймд үүнийг хүндэтгэлийн бэлэг дурсгал болгоод хадгалахыг хүслээ.

Мөн сүүлийн үед ламын орхимж жиашаг өмсөөд ойр хавиар бадар бариад явж болохгүй. Болохгүй. Энэтхэг, Шри Ланка, Ау Лак (Вьетнам), Бирм зэрэг Буддын шашинд тун их сүсэг бишрэлтэй оронд л биш бол тийм янзаар амьдрах нь маш хэцүү. Тэр улсуудад бол Буддизмыг ойлгодог учраас хоол гуйвал тэд ойлгоно. Гэвч бидний энэ цаг үед, ялангуяа эмэгтэй хүн гуйлга гуйх нь маш хэцүү гэдгийг Махакашьяпа ч, Будда ч ойлгох байсан. Би тийм ч залуу биш болсон тул гэртээ өдөрт нэг удаа хооллодог. Мөн дотор гаднагүй гэрээр хийх ёстой ажил их байдаг. Тиймээс хэдий би тэр чөлөөт амьдралдаа маш их, тун их дуртай байсан ч гэлээ гадагш явж, гуйлга гуйгаад эргээд ирэх нь тохиромжтой гэж бодохгүй байна!!!

Photo Caption: Бидэнд Гоо Үзэсгэлэнг болон Анагаах Хүч Хайрласан Бурханд Талархъя!

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:00
2024-11-28
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд