Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Хайр бол эрүүл мэндэд хүрэх арга зам юм.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байна уу, Хайрт Их Багш Чин Хай, саяхан би Суприм Мастер ТВ-ийн “Билэг оюуны сувд” нэвтрүүлгээс маш их ач тус хүртсэн. “Аси Хаблаба Кетцалькоатль (Кетцалькоатль ийн өгүүлэв)” хэмээх айлдваруудын нэгд эрхэм ариун билэг ухаан, үзэл санааг хөндөж, дотоодын оюун санааны бясалгал дадлын ач тусын талаар өгүүлсэн байсан. Би үүнийг маш олон удаа үзсэн бөгөөд үүнийг Таны үзэгчидтэй хуваалцахыг хүсэж байна.

Эцэг эх маань хоорондоо их эвтэй байдаггүй байсны улмаас манай гэр бүл өмнө нь тийм ч эв найртай байгаагүй. Би уур хилэн, гомдолтой орчинд өссөн. Бие махбод, оюун ухаан, сэтгэлд минь хор хөнөөл учруулсан эдгээр сөрөг чанаруудаар би маш их бохирдсон байсан. Би гэрээсээ зугтахыг үргэлж хүсдэг байсан.

“Аси Хаблаба Кетцалькоатль (Кетцалькоатль ийн өгүүлэв)”-д бидний бүх зовлон бол хайрын хуулийг зөрчсөний үр дагавар гэж дурдсан байдаг. Үүнд: “Мунхаг хүн бол өөрийн бохир байдлыг ухааралгүй, гаднах бохирыг харж буй хүн юм” гэсэн байсан. Бид сүмээ цэвэрлэхийн тулд дотогш орох хэрэгтэй. Оюун санаагаа цэвэрлэхэд бүх зүйлс цэвэр болох болно. Бидний дотор хайр, энх тайвнаар дүүрэн бол харж буй бүх зүйлс маань хайр, амгалангаар дүүрэн байна.

Зүрх сэтгэлд буй үзэн ядалт бол миний оюун санаанд буй хор бөгөөд даруй арилгах учиртай. Түүнээс хойш би өөрийгөө байнга шалгадаг болсон. Уур, гомдол, шунал гэх мэт сөрөг чанарууд бүгд бидний оюун бодлоос эхтэй. Бид цаг үргэлж амьдралын эерэг, гэгээтэй талыг бодон, анхаарлаа төвлөрүүлж, цэвэр ариун сэтгэлээ хадгалан, бусдын алдаа руу харахгүй байх хэрэгтэй. Бид хайрын хүчийг хадгалах үед л сэтгэлээс баяр хөөр төрөх болно.

“Эрүүл мэндээ ухаарахуй” хэмээх Таны нэг номд бидний туссан ямар ч өвчин бидний оюун ухаанд буй бодлоос үүдэлтэй гэдгийг аль хэдийнээ дурдсан байсан. Тэр үед би үүнийг ямар утгатай болохыг бүрэн ойлгож чадаагүй байсан. Одоо би бүх асуудлыг үүсгэдэг үндэс суурийг нь олсон. Хайр, нигүүлсэл, мэргэн ухааны хуулийг дагаж мөрдөх нь мөнхийн Үнэн, мөн энэ нь сэтгэлзүйн бүх өвчнийг анагаах хамгийн шилдэг эмчилгээ юм. Бидний оюун ухаан сөрөг бодлоор дүүрэн бол биеийн эсүүд ч бас маш муухай болдог. Тэгвэл тэд хэрхэн биднийг анагааж чадах вэ?

“Эрүүл мэндээ ухаарахуй” номд мөн гурван өндөр (цусны даралт ихсэх, цусан дахь сахар ихсэх, цусан дахь өөх тос ихсэх) төвшин, архаг өвчний улмаас зовж буй хүмүүс зэрэг “хагас-эрүүл мэнд”-ийн төлөвт байгаа хүмүүс зохистой хооллох замаар эрүүл мэндээ сайжруулж чадна, учир нь бидний бие махбод өөрийгөө анагаах асар их хүчин чадалтай хэмээн дурдсан байсан. Эм уух нь зөвхөн өвчтөний нөхцөл байдлыг хянаж чадах ч маш олон сөрөг нөлөө учруулдаг. Бид өвчний үндсэн шалтгааныг олох ёстой.

Хэрэв та өөрчлөх хүсэлтэй байвал веган хоолны дэглэмээр эхэлж, амьдралд тань хэрхэн гайхамшиг тохиохыг харах хэрэгтэй. “Эмгүйгээр анагаахуй” хэмээх өөр нэг ном бас унших нь зүйтэй. Веган байх нь бидний хайрыг нэмэгдүүлдэг. Энэ бол бие махбод, оюун ухаан, сүнсээ анагаах эцсийн арга юм. Хайр, энэрлээ нэмэгдүүлэх нь Дэлхийд өгөх хамгийн шилдэг хувь нэмэр юм. Бидний амьдралд нэгээс олон хувилбар бий, бид илүү гайхалтай, сүр жавхлантай амьдралаар амьдрах хэрэгтэй.

Хамгаас Хайрт Их Багш Чин Хайдаа хамгийн сайн сайхан, энх амгалан, эрүүл энхийг хүсэн ерөөе, бидэнд маш олон гайхалтай нэвтрүүлгийг толилуулж буй Суприм Мастер ТВ-ийн багт маш их баярлалаа. Хятад улсаас И-Цэнь

Хичээнгүй И-Цэнь, ухаалаг ажиглалтаа хуваалцсанд баярлалаа.

Их Багш танд хайраар хариуллаа: “Сэхээрсэн И-Цэнь, таны үгсээс чин сэтгэлийг мэдэрч байна, билэг ухаан тань таны сэтгэгдлээр гэрэлтэж байна. Бид дотоодын Тэнгэрлэг Хайр, Билэг ухаанаа ашиглахгүй бол энд буй сөрөг хүчинд живж, өөрсдийгөө алдах маш олон сөрөг нөхцөл байдал энэ дэлхийд бий. Хайр бол эрүүл мэндэд хүрэх арга зам юм. Бид зүрх сэтгэлдээ хайр агуулж, веган хоолны дэглэм болох хайрын арга замаар хооллох учиртай. Энэ нь бүхний нэн тэргүүний хууль Хайрын хуулийг дагадаг. Дхаммапада судар дахь Буддагийн үгийг сануулъя: “Үзэн ядалт хэзээ ч үзэн ядалтыг арилгадаггүй, Хайр л зөвхөн арилгадаг. Эртний, шавхагдашгүй хууль ийм байна.” Хайрын замаар үргэлжлүүлэн алхаарай, хайр минь. Та болон мэдлэгтэй Хятад улс Будда нарын хязгааргүй Энэрлээр үүрд ивээгдэх болтугай.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
26 Үзсэн
2024-11-26
271 Үзсэн
2024-11-26
407 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд