Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Бусдыг амар амгалан байлгавал өөрөө амгалан оршино – Хүсэж буй зүйлийнхээ үрийг бид өөрсдөө тарих учиртай

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хэдэн арван жилийн турш тэрээр (III Чарльз Хаан) хүрээлэн буй орчны тухайд чадлын хэрээр, ойлголт үнэмшлийн хэрээр үзэл бодлоо зоримог илэрхийлж ирсэн. (Тийм.) Долоо хоногт хоёр удаа цагаан хоол идэхийг хүртэл хичээдэг. (Тийм.) Нэг өдөр нь амьтны сүүгүй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Иймд хэрвээ тэр чадах чинээгээрээ сэтгэлээсээ анхаарч байгаа бол явж (COP27-д) оролцох ёстой. Би байсан бол явах байсан гэх гэсэн юм.

Тэгэхээр би ерөнхий сайд Трасс яагаад Хааныг бүү яв гэж зөвлөсөн шалтгааныг мэдэхгүй. Хаан юу л гэж шийднэ, тэгж л шийднэ. (Тийм, Багш аа.) Энэ нь Хаанд их тохиромжгүй гэж тэр бодсон байж магадгүй. (Аан.) Гэхдээ хаан ч бай, үгүй ч бай орчин цагт ийм байх ёсгүй шүү дээ. Дэлхий болон улс орноо харж харгалзах хэрэгтэй. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт бол тулгамдсан асуудал. (Тийм. Тэр үнэн.) Хаан, ерөнхийлөгч, ерөнхий сайд анхаарахгүй юм бол өөр хэн анхаарах юм бэ? (Тийм. Яг тийм. Тэр үнэн.) Мөн мэдээж хэрэг хаан эсвэл ерөнхийлөгч нь төр нийгмийн хамгийн өндөр түвшний албан тушаалтан юм бол, тэд л дэмжлэг үзүүлэхгүй дуу хоолой, санаа бодлоо илэрхийлэхгүй, хүчирхэг нөлөөлөл байр сууриа ашиглахгүй юм бол өөр хэн тэгэх юм бэ? […]

Иймд бүхий л улс орны удирдагчид энэ гараг дээрх бүхий л амьдралыг, өөрийн амьдралаа ч аврахын төлөө уур амьсгалын өөрчлөлтийг багасган дэлхийг аврахад илүү оролцоотой, илүү үүрэг хариуцлагатай байж, дуу хоолойгоо илүүтэй хүргэж, илүү идэвхтэй байх учиртай. (Тийм, Багш аа.) Гараг бүхэлдээ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод сүйрчихвэл Хаан яах юм? (Тийм, яг зөв.) Тэр байж л байх уу, эсвэл засгийн газар нь оршин байж түүнийг, бас ард түмнээ хамгаалах талаар хангалттай зүйл хийж чадах уу? (Үгүй, Багш аа.) […]

КОВИД-19-ийн шинэ стратеги ийм юм. Вакцинжуулангуут тэд эргээд татарчихдаг. (Аан!) Яагаад гэвэл тэд ч бас материаллаг бодисоос бүтсэн. Тийм болохоор үүнийг томруулдаг шилээр харж болдог. (Аан!)

Тийм болохоор тэдэн рүү чиглэсэн маш хүчтэй вакцинаас тэд хамгаалагдаж чадахгүй. […] Татраад, тухайн биеийн хаа нэгтээ нэг бүрчлэн тусгай хамгаалах бүрхэвчинд ороод дархлааны тогтолцоо унах хүртэл нуугдах юм уу, тухайн биеэс бүр гараад хүлээж байдаг. (Хөөх.) Иймд эмч нар, эрдэмтэд тэднээс тийм ч олныг илрүүлж чадахгүй байгаа. Зөвхөн B1.1 (BQ1.1) байгаа биш. […]

Эмчийг цусны шинжилгээ авах гэж байна гэж мэдэх л юм бол тэд гараад явчихдаг учраас эмч ямар төрлийн вирус, ямар төрлийн бактери өвчлүүлээд байгааг мэдэж чадахгүй. Тэгээд эмч цусны шинжилгээ аваад дуусангуут тэд эргээд ирэх жишээтэй. (Хөөх.) Тийм ээ. Энэ мэтчилэн. КОВИД-ын тэргүүнээс би илүү сайн тайлбарлахыг гуйсан юм. (Хөөх.)

Host: 2022 оны 10-р сарын 17-ны даваа гарагт бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай дэлхийн төлөөх эрчимтэй дияан бясалгалынхаа үнэт цагаас хугаслан Суприм Мастер Телевизийн багийнхантай утсаар холбогдон Суприм Мастер Телевизийн бүх ажилтанд талархал илэрхийллээ. Конференцийн үеэр Их Багш мөн сүүлийн үед дэлхийд болж буй чухал үйл явдлын талаарх асуултуудад хариуллаа.

(Сайн байна уу, Багш аа?) Сайн уу? Сайн уу, хонгорууд минь? Амтат бялуу. Эрин үеийн баатрууд. Ямаршуухан байна даа, залуус аа? (Бид сайн байгаа, Багш аа. Та сайн уу, Багш аа?) Би сайн, сайн. Баярлалаа. Боломжийнхоо хэрээр сайн байна. (Ашгүй дээ.) Би Бурханд талархан та нарын хийж буй ажилд баярлаж байгаа. Байрлаж ажиллаж байгаа, алсаас ажиллаж байгаа бүгдийг нь хэлж байгаа юм шүү. (За, Багш аа.) Мөн энэ дэлхийн төлөө шууд бусаар болон үе үе Суприм Мастер Телевизид үйлчилсэн хүмүүс ч орно. Ажил маань үнэхээр үр нөлөөтэй. Үр дүнтэй. Хүссэнээс маань арай хэт удаан, гэхдээ л үр дүнтэй.

Сайн мэдээ байна уу, эсвэл асуух зүйл ч юм уу? Хэл хэл. (Тийм ээ, бидэнд Нэгдсэн Вант улс болон шинэ ерөнхий сайд Лиз Трасстай холбоотой гэх зэрэг зарим сэдвээр асуух зүйл байна. Тэрээр олон нийтэд тийм ч таатай биш нэлээн хэдэн шийдвэр гаргаад байгаа. Тухайлбал тэр Чарльз Хааныг COP27-д оролцохгүй гэсэн.) Хэзээ болох билээ? (11-р сард болно.) Өө, 11-р сард байх нь. За. (11-р сарын 6-нд болох юм.)

За. Тэгээд юуны тухайд билээ? (Тэрээр Чарльз Хааныг битгий оролц гэж зөвлөсөн. Иймд тэр СОР-д оролцохгүй. Хаан байгаль орчны сэдэв дээр маш их чин сэтгэлтэй ханддаг иймд тэр магадгүй хаант засаглалаас илүүтэй засгийн газар үүнийг гартаа авна гэдгийг илэрхийлж байгаа байх. Багш энэ талаар юу гэж бодож байна?)

Энэ мэдээж Хааны мэдэх хэрэг. Гэхдээ тэр бол хаан учир улс орноо ямар нэг байдлаар хохироохгүй, засгийн газарт саад учруулахгүй л бол хэрхэхийг хүснэ, түүгээрээ шийдэж болно. Хэдэн арван жилийн турш тэрээр хүрээлэн буй орчны тухайд чадлын хэрээр, ойлголт үнэмшлийн хэрээр үзэл бодлоо зоримог илэрхийлж ирсэн. (Тийм.) Долоо хоногт хоёр удаа цагаан хоол идэхийг хүртэл хичээдэг. (Тийм.) Нэг өдөр нь амьтны сүүгүй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хааны гэр бүлийнхэн болон баян, эсвэл чухал хүмүүс цаг үргэлж юу хүссэнээ идэх боломжтой, бүх амттан тэдэнд байдаг. Түүний хувьд махны хэрэглээгээ багасгах гэж үнэхээр хичээж, долоо хоногт хэдийнээ хоёр өдөр цагаан хоолтон байж, тэр бүү хэл сүү, сүүн бүтээгдэхүүн нэг өдөр хэрэглэхгүй гэж байгаа нь ертөнцийн эгэл хүн гэхэд нухацтай хандаж байгааг нь харуулж байна. (Тийм.)

Мэдээж та нарыг, Нийгэмлэгийн маань гишүүдийг, шавь нарыг маань эс тооцвол шүү дээ. (Тийм ээ.) Та нар илүү ихийг мэддэг. Учир нь та нар илүү ихийг суралцаж, байгаль орчныг “яагаад,” мөн “хэрхэн” хамгаалах ёстой гэдгийг илүү сайн мэднэ. (Тийм, Багш аа.) Та нар энэ тал дээр илүүтэй анхаардаг. Иймд хэрвээ тэр чадах чинээгээрээ сэтгэлээсээ анхаарч байгаа бол явж оролцох ёстой. Би байсан бол явах байсан гэх гэсэн юм. Миний хэлж буй бүхэнд зөвхөн та нар, та нарын номын ах эгч авшигтнууд л үнэхээр анхаарал хандуулдаг. Та нарын ихэнх нь, ихэнх авшигтнууд гэсэн үг.

Тэгэхээр би ерөнхий сайд Трасс яагаад Хааныг бүү яв гэж зөвлөсөн шалтгааныг мэдэхгүй. Хаан юу л гэж шийднэ, тэгж л шийднэ. (Тийм, Багш аа.) Түүний ингэж хэлсэн шалтгааныг би бодохдоо... Та нар шалтгааныг нь мэдэж байна уу? (Үгүй, Багш аа.) Миний уншсанаар, магадгүй би сайн санаж байгаа бол түүнийг сайд нартай хамт байх ёсгүй гэж тэр хэлсэн. Яагаад гэвэл ихэнх оролцогчид улс орны сайд, ерөнхий сайд нар юм. Энэ нь Хаанд их тохиромжгүй гэж тэр бодсон байж магадгүй. (Аан.) Гэхдээ хаан ч бай, үгүй ч бай орчин цагт ийм байх ёсгүй шүү дээ. Дэлхий болон улс орноо харж харгалзах хэрэгтэй. Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт бол тулгамдсан асуудал. (Тийм. Тэр үнэн.)

“Media Report from COP27 Sept. 28, 2022 Reporter (f): Ихэнх эрдэмтэд 0.4 хэмээр дулаарахад л дэлхий эрс өөрчлөгдөнө гэдэгтэй санал нийлж байна.

J. R. Berry (m): Дэлхий дээрх халуун шинэ дээд хэмжээнд хүрээд байна.

Reporter (f2): Шуурга, аадар бороо үхлийн аюултай үер бий болгож байна.

Ben Tracy (m): Грийнланд, Антарктикийн мөсөн бүрхүүл бөөн бөөнөөрөө хайлан урсаж болзошгүй байна.

Shepard Smith (m): Нэн даруй арга хэмжээ авахгүй бол гамшигт үр дагавар учирна хэмээн эрдэмтэд хэлж байна.

Reporter (m): 3 хэмийн дулаарал сүйрэл авчирна.

Reporter (f3): Урьд өмнө үзэгдээгүй агаарын халуун урсгал болон ган...

Reporter (m2): Өнөөдөр бүтэн өдөржин асар их ус нэн богино хугацаанд бууж... Ben Fajzullin (m): Арван тэрбум доллар, гэвч сэргээн босгох хөрөнгө хүрэлцээгүй...

Reporter (m3): Амьд үлдэгсдэд хүрэх гэж аврах хэсэг чадах бүхнээ хийж байна...”

Хаан, ерөнхийлөгч, ерөнхий сайд анхаарахгүй юм бол өөр хэн анхаарах юм бэ? (Тийм. Яг тийм. Тэр үнэн.) Мөн мэдээж хэрэг хаан эсвэл ерөнхийлөгч нь төр нийгмийн хамгийн өндөр түвшний албан тушаалтан юм бол, тэд л дэмжлэг үзүүлэхгүй, дуу хоолой, санаа бодлоо илэрхийлэхгүй, хүчирхэг нөлөөлөл байр сууриа ашиглахгүй юм бол өөр хэн тэгэх юм бэ? (Тийм. Яг үнэн.) Бид чадах бүхнээ л хийдэг. Яагаад гэвэл бид хэн нэг хүн сонсох эсэхийг мэдэхгүй ч гэлээ хийсээр л байдаг. Тэд чадах бүхнээ хийж болно. Гэхдээ мэдээж Хаан өөрөө шийдэх хэрэг. Түүний мэдрэмжид, бодол санаанд нийцээгүй бол тэр үргэлж ерөнхий сайдын зөвлөгөөг сонсоод байх албагүй. (Тийм, Багш аа.)

Миний бодлоор, хэрэв надаас асууж байгаа бол миний л харснаар тэр ханхүү байсан цагаасаа л гудамжинд гарч хэнтэй ч хамаагүй хутгалдаад хаа сайгүй явж, зарим онцгой баярт оролцон, бүр гудамжинд хүмүүстэй гар барьж байсан юм чинь одоо тэр яагаад явж очоод ерөнхий сайд нартай гар бариад юм уу хамт сууж болохгүй гэж? (Тийм, яг үнэн. Тийм шүү.)

Дээр үед сонсож байснаар Японд нэгэн дүрэм байдаг. Миний санаж буйгаар. Японд аливаа цугларалт дээр хаан болон хатан хаан хаа сайгүй яваад байж болохгүй, анхаарлын төвд байж болохгүй гэсэн дүрэм байдаг ёстой. Цугларалтын анхаарлын төвд байж болохгүй гэж байгаа биз. Тиймээс тэд хүүгээ гэрлэх үед гарч ирээгүй. Хэрэв би сайн санаж байгаа бол. Бурхан минь, хэдийнээ их урт хугацаа өнгөрчээ. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл тэд анхаарлын төв нь биш, гол хүн биш. (Тийм.)

Иймд Англид болон бусад олон хаант засаглалд адил байж магадгүй. Гэхдээ дэлхийн болон өөрийн улсын иргэдийг хайхрахгүй, энэ гараг дээр, дэлхий дээр юу болж байгааг хайхрахгүй юм бол хаан байгаад яах юм бэ? Хэл дээ. (Яг тийм. Тийм, Багш аа. Тийм ээ. Өөр ямар шалтгаан байх билээ? Тийм.) Юу гэж бодож байна? (Бүхий л сайн сайхан, эрхэм ариун зорилгоор улс орноо жолоодон, улсаа бүх талаар сайжруулна гэж бодох байх.) Тэгэхээр Хааныг хөндлөнгийн талд үлдээгээд засгийн газар бүх зүйлийг хийнэ гээд байж таарахгүй. (Тийм.) (“Үүнд оролцох хэрэггүй.” Бурхан минь. “Энэ бидний ажил, таных биш”) “Зүгээр л байж бай.” “Хэрэг гарвал бид дуудна.” Энэ бол зөвхөн Английнх ч биш, дэлхий дахинд байдаг асуудал.

Иймд бүхий л улс орны удирдагчид энэ гараг дээрх бүхий л амьдралыг, өөрийн амьдралаа ч аврахын төлөө уур амьсгалын өөрчлөлтийг багасган дэлхийг аврахад илүү оролцоотой, илүү үүрэг хариуцлагатай байж, дуу хоолойгоо илүүтэй хүргэж, илүү идэвхтэй байх учиртай. (Тийм, Багш аа.) Гараг бүхэлдээ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод сүйрчихвэл Хаан яах юм? (Тийм, яг зөв.) Тэр байж л байх уу, эсвэл засгийн газар нь оршин байж түүнийг, бас ард түмнээ хамгаалах талаар хангалттай зүйл хийж чадах уу? (Үгүй, Багш аа.) Ямартай ч одоогийн байдлаар тэд хангалттай зүйл хийхгүй байна гэж бодож байна. Иймээс улам илүү санаа гаргаж, улам илүү дэмжлэг үзүүлэх нь хэн бүхэнд сайн. (Тийм, тэр үнэн.)

За. Өөр зүйл байна уу? (Аан, тийм ээ, тэр бас эрс эргэлт хийн хэт баян хүмүүст оногдох татварын хэмжээг багасгаж, канцлераа халаад шинэ канцлер авсан зэргээр бөөн шуугиан дэгдээгээд байгаа. Түүний энэ шийдвэр олонд тийм ч таатай биш байгаа бөгөөд Нэгдсэн Вант улсын санхүүгийн зах зээлийг унагаад байгаа юм.)

Өөр зүйл байгаа юу? (Тийм ээ, тэгэхээр одоо ч гэсэн өөрийнх нь зарим хүн түүнийг огцрохыг хүсэж байгаа.) Тийм үү? Ямар хурдан юм бэ? (Тийм шүү!) Бурхан минь. (Багадаа гурван хүн.)

“Media Report from BBC News Oct. 15, 2022 Nicola Sturgeon (f): Алба хашаад сар ч болоогүй шахам энэ хугацаандаа Лиз Трасс Их Британийн эдийн засаг, мөн Их Британийн аль ч хэсгийн хүн амын амьжиргааны түвшинд яаж нөлөөлсөн нь санаанд багтамгүй. Тэр зайгаа тавьж өгөх цаг нь болсон. Засгийн газар тэр чигтээ зайгаа тавьж өгөх цаг болсон.”

Тэр шинэ хүн. Хэрэв тэр энэ уналтыг дээрдүүлж, эсвэл засаж чадвал хэдийнээ давгүй болчих ёстой доо. Ядаж л тэр сонсоод, муу үр нөлөөг харж өөрчлөгдсөн. Энэ нь Нэгдсэн Вант улс бол эрх чөлөөт орон хэвээрээ гэдгийг харуулж байна. Тухайлбал өөрийн дуу хоолойгоо эрх чөлөөтэй хүргэн удирдагчаа сайжрахад тусалж, бас үүнийхээ төлөө “нууцлагаар үхэх” шаардлагагүй. (Тийм.) Гэхдээ тэр эсрэгээр нь хийчихсэн байх нь. Тэр хэт баян хүмүүст биш, ядууст анхаарал хандуулах учиртай. (Тийм. Тэр үнэн.) Хэдийгээр би ерөнхий сайд биш, улс төрийн талаар төдийлөн ихийг мэдэхгүй ч тэр эсрэг чиглэлд л яваад байх шиг байна.

Өөр зүйл байна уу? (Энэ бүхэн бол олон нийтийн дургүйцлийг өдөөсөн гол шалтгаан юм.) За. Гэхдээ би та нарт Борис байх нь Англид ээлтэй гэж хэдийнээ хэлсэн дээ. Ядаж л Англид сайн. Дэлхийн хувьд сайн гэдгийг хэлэхээ больё. Би хэлээ биз дээ. (Тийм ээ.) Тэгтэл хэн тоож байна? Тоож байгаа хүн байна уу? Намайг сонсох хүн ямар байх биш. Зүгээр та нарт л хэлж байна.

(Багш аа, тэр яагаад энэ бүх шийдвэрийг гаргаад байгаа юм бол?) Тийм ээ. Хүмүүс өөрийн оюун санааны түвшнээсээ хамаараад аливааг хийдэг. Гол нь л тэр. (Аан.)

Эртээс эрт цагт, одоо хэр нь олон омог юм уу багахан бүлэг дотроос удирдагчаа сонгохдоо билиг ухааныг нь, буяныг нь харгалзан үздэг бөгөөд хэрхэн яаж ярьдгийг харгалздаггүй. (Тийм, Багш аа.) Тэд бас дотоодын хөгжлийг илтгэдэг аураг нь ч шалгадаг. (Тийм.)

Би та нарт түүний түвшнийг хэлмээргүй байна. (Аан.) Хүмүүс шүүмжилж чадах нь тодорхой. Хүнийг гадаад байдлаас нь хараад мэдэх аргагүй. Юу хийж байгааг нь харах хэрэгтэй. (Тийм. Тийм ээ, Багш аа.) Иймд хүмүүс ерөнхийлөгч Трамп болон Борис Жонсоны дотоод чанарыг мэддэггүй. Тэгээд тэдний улс орондоо оруулсан хувь нэмрийг нь үл тоодог. Зөвхөн далд увдистай, билгийн мэлмий нь нээлттэй хүмүүс л тэднийг харж чадна. Яагаад гэвэл заримдаа гаднах байдлаар дүгнэлт өгөх нь хүмүүст тун хэцүү байдаг. (Тийм, Багш аа.) Бас заримдаа хүмүүс хэдий мэдлээ ч гэсэн тэр нь тэдэнд таалагддаггүй. Яагаад гэвэл үнэн заримдаа хүмүүсийн эгог өвтгөдөг. Үнэнийг хэллээ гэхэд тэдэнд таалагдахгүй. (Тийм ээ, тэр үнэн.) Тийм ээ, бас тийм.

Тийм болохоор л хэзээний л Их Багш нар хүртэл хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй. Есүс Христийн талаар эш татвал - Тэр хэзээ ч буруу зүйл ярьж ч байсангүй, бурууг хийж ч байсангүй. Тэр бүү хэл тэр төр засгийг ч эсэргүүцэж байгаагүй. Тэрээр Цезарийн өмчийн бүх зүйл Цезарьт эргүүлж өг гэж хэлсэн. (Тийм. Тийм, Тэр тэгж хэлсэн.) Тэгэхээр Тэрээр хувьсгалч цэрэг ч юм уу, ямар нэг улсыг эзлэх гэж санаархах гэхчлэн зүйл огт хийж байгаагүй. Тэрээр зөвхөн Түүнээс оюун санааны тусламж эрж ирсэн шавь нартаа чимээгүйхэн зааж сургаж байсан. Тэгсэн ч гэсэн Түүнийг цовдолсон.

Тэр яасан гэж? Цовдлуулах юу хийсэн гэж? (Яагаа ч үгүй. Огт цовдлуулах ёсгүй байсан.) Үгүй! Түүнд хулгай хийсэн зүйл ч байхгүй. Хэнийг ч хохироож байгаагүй. (Үгүй.) Хүмүүсийг Тэр бүр эдгээж байсан. (Тийм, яг үнэн. Тэр зөвхөн тусалсан.) Тэр зөвхөн тусалсан. Бүү хулгай хий, бүү худал хэл, согтууруулах ундаа бүү уу, мансууруулах бодис бүү хэрэглэ, зөвхөн үнэнийг өгүүл гэх зэрэг сургаалыг нь бүх хүн сонссон бол, хэрэгжүүлсэн бол нийгэм амар амгалан байж, аливаа хаан, төр засаг улсаа удирдахад нь тун сайхан байх байлаа. (Тийм, Багш аа. Яг үнэн.)

Тэд түүнийг магтаж, шагнаж, улсынхаа зөвлөх болж хаанд зөвлөөч хэмээн гуйх ёстой байсан юм. Тэдэнд энэ бүхнийг хийх шаардлага ч байхгүй байсан. Зүгээр л түүнийг тайван орхиод улсынхаа иргэдийг сайн сайхан болгоход сургах байсан юм. (Тийм. Тийм, Багш аа.) Тэгсэн бол ямар ч гэмт хэрэг гарахгүй, асуудал, зовлон нүүрлэхгүй, улсад нь дайн дэгдэхгүй байх байв. Бүх иргэд нь амар амгалан, өөр хоорондоо буянт эв зохирлоор орших байлаа. (Тийм, Багш аа.)

Тийм болохоор Их Багш нар хүлээн зөвшөөрөгдөх ч гэдэггүй, үхлээс ч айдаггүй. Тэгэхээр сайн удирдагчид ч гэсэн төдийлөн хол явдаггүй. (Тийм, Багш аа.) Гэхдээ муу удирдагчдыг л буруутгаад байж болохгүй. Нийгмийн гишүүн бид ч бас өөрсдийн зан байдал, амьдралын хэв маягаа дэнсэлж үзэх ёстой. Бидний аж төрөх ёс амар амгалан, хүчирхийлэлгүй, энэрэнгүй байна уу, үгүй юу, Бурханы Хуулийн дагуу, Бурханы тааллын дагуу байна уу, үгүй юү. (Тийм, Багш аа.) Тийм ч бай, үгүй ч бай, бид бусдыг өөрсөд шигээ үзэн хандах учиртай. Бурханы бүтээл, бүх төрөлтөнд өөртөө хүсдэг шигээ ханд. (За, Багш аа.)

Хүмүүс өөрчлөгдөх хэрэгтэй. Би хэдийнээ олон удаа хэлсэн. Зөвхөн Бурханы Хуулийн дагуу, хайр, энхтайван, эв зохирлоор амьдардаг л байх ёстой юм. (Тийм, Багш аа.) Тун энгийн. Ердөө веган болж, эвийг сахиж, сайн үйл хий. Тэгээд боллоо. (Тийм. Яг үнэн.) Тийм их юм гуйгаад байна уу? (Үгүй, Багш аа.) Тэгээд л боллоо. Тэд ингэвэл, муу удирдагчид хүртэл муу зүйл хийж чадахгүй. (Яг тийм. Тийм.) Сайн удирдагчид гарч ирэн хүлээн зөвшөөрөгдөх болно. (Тэгнэ, Багш аа.)

Өөр зүйл байна уу, хайр аа? (Энэ сэдвээр бол байхгүй ээ. Гэхдээ өөр сэдвээр байна.) За, гэхдээ яагаад энэ бүгдийг асуухыг хүсээ вэ? (Аан, шалтгаан гэвэл бид Багшийн билиг ухаанаас зөвхөн бид бус, засгийн газрууд ч гэсэн ач тус хүртэх ёстой гэж бодсон юм. Бүгдэд нь сайн байх учиртай. Багшийн юу гэж бодож байгааг үзэгчид, олон нийт бас мэдэхийг хүсэж байгаа байх гэж бид бодож байна.) (Хүмүүсийн ухаан бодолд жаахан ч гэсэн амар амгалан бий болж зүрх сэтгэлдээ ухаарах байх л гэж найдъя.)

Тийм ээ. Найдаж болно. (За.) Залбираарай. (За.) Үүний төлөө залбираарай. (За.) За. Ухаан сэхээ оруулахад нөлөөлж л байвал сайн хэрэг. Энх тайван, дэлхийн хүмүүс, тэр дундаа төр засгийнхан сайтар ойлгох талаар бүр ярих юун. Сайн хэрэг. Тэгвэл би хэрэг болж буй дүртэй сууя. (За, Багш аа.) Тэгвэл би асуусан бүхэнд чинь хариулна аа. Яагаад гэвэл та нар ч гэсэн нийгэмд амьдардаг. (Тийм, Багш аа.) Бүхнийг амар сайхан байгаасай гэж та нар хүсэж байгаа.

Өөр зүйл байна уу? Хэл хэл. (Байгаа. Энэ мэдээ КОВИД-ын тухай юм. Омикроны дэд хувилбар BQ1.1 дархлааны эсээс хамгийн сайн зайлсхийж чаддаг шинэ хувилбар гэж доктор Эрик Топол мэдэгдсэн бөгөөд АНУ-д эрчээ авч байна. Ирэх саруудад халдварын давлагаа улам нэмэгдэнэ гэж зарим судлаачид таамаглаж байгаа бөгөөд оргил үе нь 12-р сарын сүүл, 1-р сарын эхээр болно гэв.)

“Media Report from Good Morning America Oct. 16, 2022 Whit Johnson (m): Бид үнэхээр коронавирусийн цар тахал руу эргэн анхаарч байна. Өвөл бас дахин шинэ хувилбаруудын халдвар нэмэгдэнэ хэмээн санаа зовниж байна. СиДиСи-гийн мэдээлснээр өмнөх тоо баримтаас үзэхэд шинэ хувилбарууд улам хурдан тархаж дархлааны эсээс болон вакцинуудаас, өмнөх тунгуудаас зайлсхийх чадвартай байж магадгүй ажээ. BA.5 Омикрон дэд хувилбар зуны туршид давамгайлж байсан бол СиДиСи-гийн одоогийн мэдээгээр бол бусад дэд хувилбарууд гурван тохиолдол тутмын нэг байх болно гэжээ. Энэ нь юу болох бол гэдгийг илтгэх үү?

Dr. Darien Sutton (m): Яг үнэн. Тэгэхээр эдгээр шинэ дэд хувилбарууд багахан хувь эзлэх боловч энэ нь Омикрон хувилбарын хурдацтай өсөж буй бүлэг юм. Мөн одоо таны хэлсэнчлэн тэд дархлааны хамгаалалтаас зайлсхийж чадна гэдэг нь нотлогдоод байна.”

“Media Report from NBC Bay Area Oct. 15, 2022 Reporter (f): Бид дараа нь, ядаж ирэх өвөл юу болох вэ гэдгийг мэдэж байж магадгүй. BQ.1 болон BQ1.1 зэрэг шинэ хувилбарын багц дайралт хийх гэж байна.

Dr. Peter Chin-Hong (m): Эдгээр нь АНУ-ын хувьд харьцангуй шинэ хувилбар.

Reporter (f): Др. Петр Чинь-Хон хэлэхдээ эдгээр нь BA.5-аас гаралтай бөгөөд дархлаанаас зайлсхийдэг, дэлхий дахинд хэсэг хугацааны өмнө илэрсэн боловч саяхнаас л бидний анхаарлыг татаад байна. СиДиСи-гийн энэ графикийг хар даа. Тэр чигтээ цэнхэр нь давамгайлж буй омог BA.5. Хоёр гүн ногоон нь BQ.1 болон BQ1.1. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тэд болон бусад хувилбарууд BA.5-ыг графикаас гэнэт шахаж байгааг та харж байна.”

“Media Report from NBC Bay Area Oct. 9, 2022 Dr. Peter Chin-Hong (m): Энэ нь одоогийн байдлаар дархлааны эсээс хамгийн сайн зайлсхийж чаддаг хувилбар юм.

Reporter (f): Тодруулбал дэд хувилбаруудын хадаасан уураг нь өөр өөр харагддаг бөгөөд энэ нь вакцин хийлгэснээс, эсвэл КОВИД-оор өвчилснөөс үүссэн эсрэг биетүүдэд танигдахгүй бөгөөд халдвар үүсэх магадлал өндөр гэсэн үг юм.”

“Media Report from 1News Oct. 13, 2022 Prof. Michael Baker (m): Энэ нь бусдад дэд хувилбаруудыг давсан гэсэн үг бөгөөд улам олон хүнд амжилттай халдварлаж, халдварын давлагаа үүсгэх болно гэсэн үг юм.

Dr. Maria Van Kerkhove (f): Зөвхөн өнгөрөгч долоо хоногт л гэхэд бид 3 сая гаруй тохиолдол бүртгэсэн бөгөөд энэ бол дутуу тоо гэдгийг бид мэднэ.”

Тийм, тийм. Би мэднэ. Энэ талаар мэдсэн. Гэхдээ хэлсэнд баярлалаа. Муу мэдээ хэлсэнд баярлалаа.

Ямартай ч энэ хувилбар төдийгүй өөр хувилбарууд ч байгааг эрдэмтэд хараахан нээгээгүй байна. (Хөөх!) Яагаад гэвэл сүүлийн үед КОВИД-19-ийн хувилбарууд өмнөхтэйгөө адил шинж тэмдэг үзүүлэхээ больсон. Тэд хүмүүс рүү дайрах улам бүр ухаалаг аргатай болсон.

Зайлсхийх аргагүй. Вакцин гэх мэтээр үүнээс зайлсхийх ямар ч арга байхгүй. КОВИД-19-ийн шинэ стратеги ийм юм. Вакцинжуулангуут тэд эргээд татарчихдаг. (Аан!) Яагаад гэвэл тэд ч бас материаллаг бодисоос бүтсэн. Тийм болохоор үүнийг томруулдаг шилээр харж болдог. (Аан!) Биет талаасаа тэд яг л хүмүүс шиг, амьтан-хүмүүс шиг оршин байхын тулд материаллаг бодисоос бүрдсэн байдаг.

Тийм болохоор тэдэн рүү чиглэсэн маш хүчтэй вакцинаас тэд хамгаалагдаж чадахгүй. (Яг тийм.) Тэд шууд татарчихна. Татраад, тухайн биеийн хаа нэгтээ нэг бүрчлэн тусгай хамгаалах бүрхэвчинд ороод дархлааны тогтолцоо унах хүртэл нуугдах юм уу, тухайн биеэс бүр гараад хүлээж байдаг. (Хөөх.) Иймд эмч нар, эрдэмтэд тэднээс тийм ч олныг илрүүлж чадахгүй байгаа. Зөвхөн B1.1 (BQ1.1) байгаа биш. (За, Багш аа.)

Тэд тун ухаалаг. Тэд сүнстэй. Мөн чанартай. Би хэлсэн дээ. Тэд бариад авч болох жирийн нэг хорхой огт биш. (Хөөх! Тийм.) Тийм болохоор маш олон өвчнийг эмч нар бас тайлбарлаж чадахгүй байна. Тэд бүгд КОВИД-ын өөр өөр хувилбараас болж байгаа. (Тийм байна.)

Яагаад гэвэл тэд бие рүү дайрдаг. Тэгээд биеийг өвчлүүлж, сульдуулж, үхэлд хүргээд эргээд гардаг. (Хөөх!) Эмч нар шинжлээд ч илрэхгүй цусанд байхгүй. (Хөөх!) Тэд яагаад гэдгийг нь ойлгохгүй, юу болоод байгааг ч мэдэхгүй. (Тийм, Багш аа.) Гэхдээ нөлөө нь хүнийг маш хүндээр өвчлүүлэх буюу үхэлд хүргэхээр тийм маш удаан үргэлжилдэг. (Тийм, Багш аа.) Эмчийг цусны шинжилгээ авах гэж байна гэж мэдэх л юм бол тэд гараад явчихдаг учраас эмч ямар төрлийн вирус, ямар төрлийн бактери өвчлүүлээд байгааг мэдэж чадахгүй. Тэгээд эмч цусны шинжилгээ аваад дуусангуут тэд эргээд ирэх жишээтэй. (Хөөх.) Тийм ээ. Энэ мэтчилэн. КОВИД-ын тэргүүнээс би илүү сайн тайлбарлахыг гуйсан юм. (Хөөх.) Тийм болохоор заримдаа өвчтөнөө нас барахад эмч нь түүнийг яагаад, ямар өвчнөөр өөд болсныг олж мэдэж чаддаггүй. Эсвэл магадгүй тэд жирийн нэг ханиад, хатгаа л гэж боддог байх. Гэхдээ тийм биш юм. (Ойлголоо.)

“Media Report from KUSI Feb. 3, 2022 Jason Austell (m): АНУ-ын амьдралын даатгалын компаниудын мэдэгдэж байгаачлан 18-49 насны хүмүүсийн бүх төрлийн шалтгаант үхэл тайлбарлах аргагүй өсжээ. Үүний зэрэгцээ зулбалт, Беллийн саажилт гэх зэрэг оноштой хүний тоо нэмэгдээд байна. Яаралтай тусламжийн эм болон гамшгийн мэргэжилтэн доктор Келли Викторийн бидэнд өгөхийг хүссэн шинэ тоо баримт болон түүний итгэж буй зүйл халдварын тоог өсөхөд нөлөөлж байж магадгүй.

Dr. Kelly Victory (f): Эмнэлгийн тоо баримтыг мэргэжлийн цэргийн гурван эмч гаргасан. Тэд тодорхой нөхцөлд мэдэгдэхүйц өсөлтийг ажиглажээ. Иймд тэд үнэхээр буцаад 2016-2020 оны таван жилийн хугацаанд тодорхой нөхцөлөөр, ялангуяа 2020 оны нэг жилийн хугацааг хамарсан цар тахлын бүрэн бүтэн мэдээллийн санг цэргийн албанаас татан авч судалжээ. Тиймээс тэд 2016, ’17, ’18, ’19, ‘20 онуудад зүрхний шигдээс, уушгин дахь цусны бүлэгнэл, зулбалт гэх мэт зарим өвчний тохиолдлуудыг судалж үзсэн байна. Үүнийг 2021 оны хуанлийн жилд гарсан ижил өвчнүүдтэй харьцуулж, зарим өвчин дээр аймшигтай их өсөлт ажиглагдсан. Жишээлбэл тэд 2021 онд миокардийн шигдээс (зүрхний шигдээс) 270% өссөн; Беллийн саажилт болон зарим мэдрэлийн эмгэгийн тохиолдол 300% нэмэгдсэн; уушгины эмболизм (уушгинд цус бүлэгнэх) 470% нэмэгдсэн. Мөн бусад олон асар их өсөлтүүд нь түгшүүртэй хэмжээнд байна гэж үзжээ. Жэйсон, энэ юунаас болоод байгааг одоогоор хэн ч баттай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид үүнийг судалж “Ямар нэгэн зүйл болоод байгааг нь хэлэхгүй бол эрдэмтдийн хувиар харамсах нь гарцаагүй. 2021 онд юу болсон болоод өмнөх 5 жилийн дунджаас тэс өөр, ийм их хэмжээгээр нэмэгдсэн дүнтэй эрүүл мэндийн нөхцөл байдал үүсэхэд хүрэв?” гэв. АНУ-ын амьдралын даатгалын компаниуд өмнөх судалгаатай харьцуулахад 18-49 насны хүмүүсийн бүх шалтгаант нас баралтын тоо 40% өсжээ. Тэд үүнийг мэдэж байгаа. Учир нь эдгээр нь ажил олгогчдод бүлгийн амьдралын даатгал олгодог амьдралын даатгалын компаниуд. Иймд эдгээр нь бүх шалтгаанаар нас барсан хүний тоо хөдөлмөрийн насныхан дунд 40% нэмэгджээ. Тиймээс энэ хоёр хэсэг тоон мэдээлэл дахиад л ямар нэг зүйл болоод байгааг илтгэж байна. Чухам “Юу” юм бэ? Амьдралын даатгалын компаниудын мэдээлснээр 2021 оны хуанлийн жилд юу өөрчлөгдсөн болоод бүх шалтгааны нас баралтын тоо нэмэгдэж зүрхний шигдээс, уушгинд цус бүлэгнэх, тэр онд төрсөн хүүхдийн төрөлхийн гажиг, эмэгтэйчүүдийн үргүйдэл гэх мэт зарим өвчлөлийн тоо нэмэгдэхэд хүрэв. Жишээ нь хорт хавдрын өвчлөл 300% нэмэгдсэнийг тэд олж мэдсэн. Энэ нь нэгээс дөрөв болж нэмэгдсэн тохиолдол биш. Хорт хавдрын тухайд таван жилийн дунджаас жилд 38,000 тохиолдол байсан бол 2021 оны хуанлийн жилд бараг 120,000 тохиолдол болж өссөн байна. Үнэн хэрэгтээ энэ нь бүтэн жил ч биш, 11 сарын мэдээлэл гэвэл зохино. Мөн хорт хавдрын бараг 120,000 тохиолдол гарчээ. Иймд энэ бүхэн юунаас болов гэсэн асуулт гарч ирж байна.”

Тийм хэвийн юм байхаа больсон. (Яг тийм. Тийм.) Бас шинэ зүйл бий... Зарим хүн олон мянган хутгаар нэгэн зэрэг бүлүүлж байгаа юм шиг гэхийг харсан. (Хөөх. Бурхан минь.) Харин эрдэмтэд үргэлж учир шалтгааныг нь илрүүлж чадахгүй. Хүмүүс тийм тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч байна. Хутгалуулж, эсвэл биеийг нь бүхэлд нь хатгаж, чимхэх мэт. (Өө, Бурхан минь.) Тархинд бас адилхан. Төсөөл дөө. (Өө, үгүй ээ, Бурхан минь. Хөөх.) Харин эмч нар үүнийг КОВИД-19-ийн хувилбаруудаас болсон эсэхийг олж мэдсэн болов уу. (Хөөх.)

“Media Report from Science Magazine Apr. 16, 2022 Dr. Avindra Nath (m): Тархинд нөлөөлж буй зүйл нь таны зан чанар, сэтгэн бодох, төвлөрөх чадвар, сэтгэл санааны байдал, биднийг бүхэлд нь хүн болгодог зүйлсэд нөлөөлдөг тул маш их хор хөнөөл үзүүлж болзошгүй юм.

Narrator (f): SARS-CoV-2 гарч ирэхэд олон хүн уушгинд үзүүлэх нөлөөнд анхаарлаа хандуулсан. Удалгүй КОВИД нь ходоод гэдэсний замаас эхлээд тархий хүртэл бүх биед нөлөөлдөг нь тодорхой болсон. Задлан шинжилгээгээр КОВИД-ын улмаас нас барсан хүмүүсийн тархинд асар их гэмтэл илэрсэн юм.

Dr. Avindra Nath (m): Цусны судаснууд гэмтсэн, тархины ойр орчимд үрэвслийн эсүүд байсан. Тархинд дархлааны эсүүд байдгийг бид олж мэдсэн. Мөн бид цусны судсанд наалдсан эсрэг биеүүдийг олсон. Тиймээс тэд цусны судас руу дайрч байгааг бид мэдсэн. Вирус хамарт нөлөөлдөг тул тархинд маш их вирус байна гэж бид бодож байлаа. Биднийг гайхшируулсан зүйл бол тархинаас вирус олдоогүй явдал. Тархинаас вирус илэрсэн гэж мэдээлсэн цөөн хүн байдаг хэдий ч тэд маш бага хэмжээгээр илэрч байсан бөгөөд энэ нь бидний харж буй эмгэгийг тайлбарлахгүй байна.

Narrator (f): Удаан үргэлжилсэн КОВИД туссан хүмүүсийн тархины гэмтлийн талаар мэдэгдсэн зүйл бага бөгөөд цочмог халдварын хөнгөн үе шатнаас хойш долоо хоног үргэлжилдэг шинж тэмдгүүд байдаг. Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 30 хүртэлх хувь нь SARS-CoV-2-аар анхны халдвар авсны дараа удаан КОВИД-той болдог. Шинж тэмдгүүд нь Зүрхний цохилт хурдсах, амьсгал давчдах, янз бүр мэдрэлийн эмгэгүүд байж болно.

Dr. Serena Spudich (f): Бид цаг хугацааны явцад ч харлаа. Одоо бид олон зуун өвчтөнүүдийг харж, олон хүмүүсийн тухай бүтээлүүдэд мэдээлснийг харлаа. Энд гол үндсэн ангиллуудад хуваасан байдаг. Тэдний нэг нь хүмүүсийн тархины манан гэж нэрлэдэг зүйл бөгөөд таны тархи үнэхээр танин мэдэхүйн зарим төрлийн ажлууд болох төвлөрөл, ой санамж зэрэгт хангалтгүй ажилладаг. Хүмүүс “Хөөх, миний арьсны мэдрэмж үнэхээр хэвийн биш байна” гэж хэлэхэд хүргэх арьсны өөрчлөлтүүд гардаг. Дараа нь бидний харсан өөр нэг гол төрөл нь толгой өвдөх юм. Хүмүүс илүү хурц, гүнзгий хэлбэрийн төөрөгдөл, сэтгэцийн синдромтой болдог сэтгэцийн эмгэгийн төрөл ч бий. Өвчтөнүүд шинж тэмдэг илэрсэн үед эмчид ханддаг бөгөөд шинжилгээнүүд нь сөрөг гарсан ч гэсэн үнэхээр хүнд байсан байх гэж боддог. Эдгээр өвчтөнүүдийн ихэнхийнх нь тархинд олон өөрчлөлтийг маш нарийн шинжилгээ болох MRI-гаар илрүүлэх нь хэвийн үзэгдэл. Удаан хугацааны туршид бид илүү нарийвчлалтай хэмжигдэхүүнийг харж болох судалгааны багаж хэрэгслийг хэрэглэж ирсэн бөгөөд тэдгээр нь эмчилгээнд тэр болгон хэрэглэгддэггүй ч дархлааны тогтолцоо бүрэн хэвийн ажиллаж байгаа эсэх эсвэл зүгээр л MRI зургаас олж харж чадахааргүй нарийн гэмтэл тархины эсэд гарсан эсэх гэх мэт зүйлсийг бидэнд тодруулж өгдөг.

Dr. Avindra Nath (m): Өвчтөнүүд нэг эмчээс нөгөө рүү Дамжиж үзүүлсээр л яг юу нь болохоо байсныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хүмүүс “Энэ бүгд сэтгэл санааных” гэх мэт зүйл хэлцгээнэ. Гэвч тэд жинхэнэ эмгэгтэй байдаг.”

Иймд өвчтөн нь өвдөлтөөсөө болж орилж байхад эмч нь юу гэдгийг ч, яаж эдгээхийг ч мэдэхгүй байсаар үхэлд хүрнэ гээд төсөөл дөө. (Харин тийм. Тийм ээ, Багш аа.)

Энэ бол тун аюултай цаг үе. Хүмүүс КОВИД-ыг алга болсон гээд жирийн амьдралдаа эргэн орж байна. Маскгүй, нүүрний хаалт зэрэг зүйлийг зүүхгүй байна. Та нар гарахдаа зүүсээр байх хэрэгтэй. (За, Багш аа.) Мөн намайг сонсож байгаа хэн бүхэн үүнийг биелүүлээрэй. Тэглээ гээд муудахгүй. (Яг тийм.) КОВИД-19 хараахан арилаагүй. Аль эрт, би хэлсэн дээ. (Тийм ээ.) Олон арван жил оршино. (Тийм ээ, Багш аа.) Хүмүүс илүү дээр, веган амьдралын хэв маягт шилжиж, хайр дүүрэн, нигүүлсэнгүй, амар амгалан хэв маягаар амьдардаг болохгүй л юм бол шүү дээ. Тэгвэл эргээд хэвийн амьдарч болно. (Ойлголоо.)

Бусдыг амар амгалан байлгавал өөрөө амгалан оршино – Бусдыг энэрвэл хэзээ ч тэр, хэрэгтэй үедээ эргээд энэрлийг л хүртэнэ. (Ойлголоо, Багш аа. Тийм, Багш аа.) Хүмүүс амар амгалан бодол сэтгэл, үйлдэлтэй болж байж л энхтайван тогтох боломжтой. Би үүнийг дандаа л хэлдэг. Өөр зүйл хэлж болдог ч болоосой, даанч энэ бол үнэн. (Тийм ээ, Багш аа.) Бүхий л Их Багш нар адил зүйл айлдсан. Мөн тэд хүн төрөлхтний төлөө өөр зүйл хийчхэж болох байсан бол аль дээр цагт хэдийнээ хийчих л байсан. Харин хүмүүс бид л өөрчлөгдөх ёстой. Бид өөрсдийнхөө их багш. Бид хувь тавилангаа өөрчлөх ёстой. Бид илүү дээр ирээдүйн төлөө амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой. (Тийм, Багш аа.)

Бид хүсэж буй зүйлийнхээ үрийг тарих учиртай. Бид үүн дээр ажиллаж тэжээн тэтгэх ёстой. Цагаан будаа хүсвэл цагаан будаа суулгаж байж л цагаан будааны үрийг тарина. Улаан буудай хүсвэл удаан буудайн үр л суулга. Эрдэнэ шиш хүсвэл эрдэнэ шишийн үрийг тарь. Алим хүсэж байгаа бол алимын үрийг тарь. Жүрж хүсэж байвал мөн л адил, гэх мэтчилэн. (Тийм, Багш аа. Тэгэх учиртай.) Энэ бол хорвоогийн физик хууль.

Юу хүсэж байна, түүнийгээ өөрөө л бий болгох ёстой, чадвал өг. Мөн эв найртай байж, веган байж, сайн үйл хийх гэдэг маш энгийн зүйлс. Хийхэд тийм хүнд юм биш. Хийх боломжтой. (Яг тийм.) Тийм, бид чадна. (Тийм, бид чадна. Тийм ээ, Багш аа.) Бидний хийх ёстой зүйл ердөө энэ тэгвэл Бурхан ивээлээ, амар амгаланг, аз жаргалыг, улам их баялгийг, улам гайхалтай нээлтүүдийг энэ дэлхийд хайрлаж, бид арван мянга дахин их таашаалтай амьдрах болно. Гэтэл хэн сонсож байгаа юм бэ? Суприм Мастер Телевиз маань заримд нь нэмэр болж байгаа гэж найдах л юм. Заримд нь нэмэр болдог шүү. Миний хүссэнээс дэндүү удаан байна. (Тийм, Багш аа.) Ихэнх нь биш гэдэгт л учир нь байна

Өөр асуулт байна уу, хайр аа? (Нэг сайн мэдээ бий. Элон Маскийн эрс өөрчлөлтийн тухай. Өнгөрөгч сард Элон Маск Пентагонд илгээсэн захидалдаа түүний компани Старлинк санг үргэлжлүүлэн Украин дахь серверийг ажиллуулах боломжгүй гэсэн бөгөөд Пентагоноос Украины засгийн газар болон цэргийн зориулалтаар Старлинкийг ашиглахад зориулан санхүүжилт олгохыг хүссэн. Харин саяхан Элон Маск байр сууриа өөрчлөн Украин дахь Старлинкийн санхүүжилтийг хэвээр үлдээн засгийн газраас нөхөн олговор өгөхгүй байсан ч тус компани Украинд үнэ төлбөргүй үйлчлэх болжээ.)

Болж дээ. Түүнд ч, компанид нь ч сайн хэрэг. Энэ нь түүнд асар их буян хураах болно. Тэр дараа төрөлдөө эргэн төрлөө ч баян хүн байх болно. Одоогийнхоос ч баян. (Хөөх.) Зөвхөн дараа төрөлдөө биш, олон төрөлдөө. Тэр дахин хүн болж төрвөл, гэтлээгүй байлаа ч Диваажинд, үүрд дээд Диваажинд байж энэ дэлхийд ч, өөр дэлхий дээр дахин төрлөө ч гэсэн баян хүн болох болно. Түүнд сайн юм болж. (Хөөх.)

Тийм, Суприм Мастер Телевиз дэлхийд сайн гэж би хэлсэн дээ. Дэлхийд сайн юм болж. Энэ нь хүмүүст бодох, хөгжих, үргэлжлүүлэх үрийг тарих боломж олгоно. (Тийм, Багш аа.) Яагаад гэвэл хүмүүс сүнстэй, оюун ухаантай юм болохоор ойлгодог. Сайн хүмүүс нь шүү дээ. Та нар үүнд баярлаж байна уу? (Баярлаж байна. Тийм ээ, их баяртай байна. Ашгүй дээ.) Тэгвэл сайн байна. Сайн байна. Элон Маскт сайн юм болж. Тун сайн хэрэг. Тэр чадаж байвал хамаа байж уу? Тэр буруу зүйл хийгээгүй. Тэр дайн өдөөх гэх мэт юм хийгээгүй. Тэр хүмүүст харилцаа холбооны боломжийг олгосноос өөр зүйл байхгүй. (Тийм.)

Өөр зүйл байна уу? Сайн уу, муу юу, аль нь ч биш үү? (Путины талаарх мэдээ. Саяхан хэдэн мэдээн дээр Путиныг арай зөөлөрлөө гэх болж. Мөн 10-р сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ Путин хэлэхдээ Украинд дахин томоохон цохилт өгөхгүй бөгөөд нэмэлт дайчилгаа хийхгүй, Украиныг сүйрүүлэх нь Оросын зорилго биш гэлээ.) Сайн юм болж тийм ээ? (Тийм ээ. Өөрчлөлт гарч.)

(Түүний талаар бас нэг мэдээнд Тажикстаны ерөнхийлөгч Путиныг дээд хэмжээний уулзалт дээр долоон минутын туршид шүүмжилсэн. Тэрээр Путиныг Төв Азийн улсуудад хуучны Зөвлөлт Холбооны хэсэг юм шиг Хандах хэрэггүй. Тэдэнд хүндлэл үзүүлэх ёстой гэсэн.) Сайн байна. (Тэгээд тэр одоо зөөлөрсөн юм шиг Байна. Тэр хариу юм хэлсэн ч үгүй.) Тэр хэлсэн зүйлээ биелүүлнэ л гэж найдаж байна. (Тийм ээ.) Тэд энхийн хэлэлцээ хийхийг хүсэж байгаа гэж би дуулсан. (Тийм.)

“Media Report from WION News Oct. 14, 2022 Laura Makin-Isherwood (f): Одоо Кремлийнхэн хэлэлцэн тохиролцох бодол санаагаа дахин тавьж илэрхийлж байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ Кремлийнхний нэрлэдгээр “Цэргийн тусгай ажиллагаа” -ны зорилго өөрчлөгдөөгүй бөгөөд тэдгээрийг харилцан тохиролцоо болон бусад хэлэлцээрийн замаар хэрэгжүүлж болно хэмээн өгүүлжээ. Тэрбээр Оросын нэгэн сонинд өгсөн тайлбартаа ийн хэлсэн байна. Энэ нь Москва эдгээр яриа хэлэлцээрт нээлттэй байгааг онцолсон энэ долоо хоногт хийсэн цуврал мэдэгдлийн сүүлийнх нь юм.”

Гэхдээ чин сэтгэлээсээ л байгаасай. Сүүлийн удаагийнх шиг энхийн хэлэлцээ хийсэн хүмүүсийг хүний өөрийнгүй хордуулах вий. (Тийм ээ.) Оросын талаас Абрамович байсан. (Абрамович, тийм.) Абрамович, тийм ээ. Бурхан минь. Орос хэл миний хувьд сорилт болох юм.

Тэгэхээр би тэднийг үнэхээр энхтайвныг хүссэн байх гэж найдаж байна. Шалтаг гаргаж очоод хүмүүсийг хордуулаад эсвэл тоглож байгаа юм шиг давшгүй нөхцөл тавиад хүмүүсийг энхийн тухай хэлэлцэж эхлэх ч аргагүй болгох вий. (Тийм.) Энхтайван тогтооход нөхцөл болзол байж болохгүй. Зөв гэсэн бүхнийг зөвшөөрч, шууд гарын үсэг зурах ёстой. Оросууд шууд гэр рүүгээ, байдаг газар руугаа буцаж, Украины гэсэн бүхэн Украиндаа үлдэх гэх зэргээр.

Мөн үнэхээр Орос руу явахыг хүсэж байгаа нь явж хаа нэгтээ эрх чөлөөтэй байхаар очиж Путинээс хэсэг газар гуйж тэндээ байж, Оросын Холбооны нэг хэсэг болж яагаад болохгүй гэж. Эсвэл юу хүссэнээ хийнэ биз. (Тийм.) Тэд үнэхээр хүсэж байгаа бол хүчилж, мэхлэлгүй ингээд шийдэж болно.

Хүмүүсийг Оросын талд гэж хүчээр санал өгүүлж энэ бүх утгагүй зүйлсийг хийх нь хөгийн инээдтэй явдал. (Яг тийм.) Дэлхийг тэр аяараа тэнэг гэж байгаа аятай. Хүмүүс Путины хүссэн бүхнийг хийдэг. Эсвэл Путины итгэ гэж хүссэнд нь итгэдэг гэж. (Тийм, Багш аа.) 5 настай хүүхэд ч энэ бүхэнд итгэхгүй.

Жишээ нь Украины Орост эзлэгдсэн хэсгийн хүмүүс “бүгд Оросын талд!” гэсэн. “Бүгдээрээ!” Ийм зүйл зарим улсад болдог. 90 хэдэн хувь, 99, 97% ч юм уу ерэн хэдэн хувь нь энэ ерөнхийлөгчийн төлөө гээд. Дандаа. Аль ч үед. Ингэж их мөнгө, цаг хугацаа үрж, хүмүүсийг зовоон байж санал хураах ямар хэрэг байна? Зүгээр л “Би өөрийгөө сонгож байна. Би үргэлжлүүлэн ерөнхийлөгч болно” гээд л гүйцээ. Юу ч гэж хэлсэн хамаагүй юм чинь юунд түвэг удах гэж? “Би насаараа ерөнхийлөгч!”

Бурхан минь. Энэ хорвоо их инээдтэй гэхээс өөр юу гэх вэ. Уйлах чадалгүй болсноос болж заримдаа инээхээс өөр аргагүй болдог. Яагаад гэвэл инээнэ үү, уйлна уу ялгаагүй. Заримдаа надад инээх, уйлах нь адилхан байдаг. Энэ бүхэн угаасаа тэнэг, утгагүй, учир зүйгүй юм. (Тийм ээ, Багш аа.) Тэд жүжиглэж байна.

Зарим удирдагчид юу ч мэдэхгүй юм шигээр жүжиглэж байгаа нь илт байдаг бөгөөд учир шалтгаан, хэвийн сэтгэлгээний тухайд юу ч байдаггүй. Тэд юу ч мэддэггүй. Тэд бүр Диваажин байдаг гэдгийг ч мэддэггүй юм шиг. Тэд бүр оюун ухаант өөр хүмүүс оршин байдгийг ч мэддэггүй. Тэд өөрсдийнхөө төлөө л ярьдаг. (Яг тийм.) Тэд өөрсдийгөө л сонсог гэж ярьдаг. Тэгээд л боллоо. Тэд дэлхий дээр байгаа гэдгээ дэлхий бөөрөнхий байсаар байгаа гэдгийг мартаж. Дэлхий ч нүд, чихтэй. (Тийм ээ.)

Ээ, Бурхан минь. Ямар гээч хүмүүс вэ? Би хэдийнээ хэлсэн. Тэр яах вэ. Дахин энэ талаар ярихаа больё. Заримд нь тэртэй тэргүй сувдаг чөтгөр шүглэсэн байгаа. Тэгж байж идэх юмтай болох тул тэд дайныг, аллагыг хүсдэг. Би хэлсэн дээ. (Тийм ээ.) Тэд дайнд зовж үхсэн хүмүүсийн, ялангуяа хүүхэд, эрэгтэй, эмэгтэй залуу хүмүүсийн махны энергийг иддэг.

Аймшигтай. Заримдаа би дахиад юу ч хиймгүй болтлоо дэндүү их ядардаг. Бүр ярих ч хүсэлгүй болдог. Хэн л сонсов гэж хэмээн бодох юм.

Өөр зүйл байна уу? […] (Тийм ээ. Бас нэг зүйл байна. Саяхан, 9-р сарын сүүлээр Билл Гэйтс подкастаар ярихдаа хүмүүсийг веган болж, үнэтэй байшин худалдан авахгүй байлаа гээд ямар ч өөрчлөлт гарахгүй, нэмэргүй гэж хэлсэн. Тэгээд би тэр ургамлын гаралтай махыг дэмжиж, ургамлын гаралтай маханд хөрөнгө оруулалт хийсэн хэр нь одоо яагаад ийм өөр зүйл ярьж байгаа юм бол гэж гайхлаа.)

Үгүй ээ. Тэр ердөө л юмсыг ажиглаж байна гэж бодож байна. Бас юмс түүний хүссэн шиг хурдан өөрчлөгдөхгүй байгаа. (Аан, за.) Нэмэртэй. Энэ бүхэн нэмэртэй. Даанч дэндүү удаад байна. Гэхдээ энэ сайхан санаа байна. Та нар ч гэсэн намайг дагаж Гималайд очоод хүссэн цагтаа 10 веган самоса идэхийг хүсэхгүй байна гэж үү? (Хүсэж байна.) (Тэр л амьдрал шүү.) Сайхан байхсан.

Хэрэв бид түүний хэлсэнд итгэдэгсэн бол би ширээн дээр хөлөө тавьж суугаад л өдөр шөнөгүй кино үзээд, попкорн юм уу, ямар нэг гоё юм идээд, алкогольгүй шар айраг юм уу та нарын хийсэн жүүснээс ууж суухсан. Бүх тогоочоо дуудаж дэргэдээ эргүүлэн авчраад сайхан зүйлс хийлгээд та нараас урьж авчрахсан. Бидэнд одоо юу л үлдсэн тэр хамаг мөнгөөрөө том байшин аваад хамт байна. Та нараас надад илүү ойр намайг дагаж, Суприм Мастер Телевизийн ажлыг хийдэг хэдтэйгээ. Хүмүүст веган бол гэж хэлэх хэрэггүй байсан бол бид тэгж их ажиллах хэрэггүй байх байлаа. […]

Гоё сайхан байшин авах хэрэггүй гэж тэр хэлсэн үү? (Тийм.) Гэхдээ сайхан байшин авах хэрэггүй гэж хэн хэлсэн юм бэ? Хэн? Би юү? (Үгүй. Үгүй ээ, Багш аа.) […] Хэрэв би та нарт жаахан байшин аваарай энэ тэр гэж хэлсэн бол... битгий тоогоорой. Том байшин авмаар байвал том байшингаа ав. Илүү энгийн, тухтай, эрх чөлөөтэй санагдвал арай жижигхэн байшин аваарай. Тэгвэл тэгж их цэвэрлэгээ хийх ч хэрэггүй болно. […] Бүх хүн л том байшин, тав тухтай байшин худалдан авдаг. Миний юу гэх хамаагүй. (Тийм.)

Би тэдэнд зөвхөн “Веган бол” гэж л хэлэх юм. Гэтэл хүн бүр веган болсонгүй. Бурханы тааллаар, Бурханы тусламжтайгаар болж магадгүй л юм. Бид цаг үргэлж аль чадахаараа хүмүүст өөрсдийнх нь төлөө сайн сайхан зүйл хэлж ярьж байна. Зарим нь зүгээр л хүлээн авдаг, зарим нь дагадаг. Хэн мэдэх вэ? Илүү олон хүн веган болох тусам дэлхий улам л амар амгалан болно. (Тийм. Тийм, Багш аа.) Ядаж л амьтан-хүмүүс тэгж их зовохгүй болно. (Яг үнэн. Тэгнэ.) Иймд бид чадах бүхнээ л хийдэг. Аль шилдэг гэснийг л бид хийдэг. Миний хэлсэн зүйлс ямартай ч хэнд ч хор болохгүй биз дээ? (Яг тийм. Тийм ээ, Багш аа.)

Миний хэлсэн бүхэн бүгд хүмүүсийн сайн сайхны төлөө, энэ гарагийн, амьтан-хүмүүсийн сайн сайхны л төлөө юм. Бурханы таалал. Бурханы таалал биелэх болно. Би бусдад хор хүргэх зүйл огт хэлээгүй. Хэлсэн үү? (Үгүй, Багш аа.) Үгүй. Тэгэхээр сайн гэсэн үг. Иймд бид биелэх хүртэл нь үргэлжлүүлнэ. (Тийм ээ, Багш аа.)

Хэн мэдэх билээ. Нэг л өдөр бүх зүйл амар тайван болж, бүх сувдаг чөтгөр байх ёстой газар руугаа доош арилж, энд зөвхөн сайн хүмүүс үлдэн, муу хүмүүс сайн болж өөрчлөгдөн бидний бүх зүйл амар амгалан болох байх. Тэгээд бид нэг том байшин худалдаж аваад, эсвэл хамтдаа Гималай явна! (Хөөх, сайхан аа!) Эсвэл аль алиныг нь хийж болно. Хэзээ ч юм, өөр зүйл мэдрэх гэж Гималайд очиж шавар байшинд амьдарна. (Тийм.) Тэгээд заримдаа буцаад хаа нэгтээ байгаа ордондоо, том байшиндаа юм уу, том ордондоо очоод өдөр бүр зоогийн газар очиж өөр өөр амттан иднэ. Ай, амттай даа! Өөр зүйл байна уу? Үгүй бол би явлаа. Жаахан ядарч байна. (Байхгүй ээ. Байхгүй, Багш аа.) За боллоо.

Тэгэхээр Бурхан ивээг, Бурхан хайртай, Би хайртай. (Бурхан ивээг, Багш аа. Цаг гаргасанд Тань Баярлалаа. Баярлалаа, Багш аа.) Бүгдэд чинь хайртай шүү, залуус аа. Ажиллаж байгаад чинь баярлалаа. (Баярлалаа, Багш аа.)

Host: Хамгаас Халамжит Их Багшийнхаа хүн төрөлхтнийг эрс эргэлт хийнэ гэсэн чин итгэлд нь, өдөр бүр илүү олон хүнийг амьдралын эерэг хэв маягт шилжихэд урамшуулж буйд нь бид даруухнаар мэхийн талархаж байна. Таны маань эрдэнэт Замчлал Дэлхий дээр удахгүй үүрдийн энхтайван нигүүлсэл, хайр авчрах болтугай. Дэлхийн улам олон удирдагч энэ боломжийг ашиглан Бурханы Хуулиудыг дагаж зоригт ялалтыг байгуулан эв зохиролд хүрэх болтугай хэмээн бид залбирч байна. Хүчирхийлэлгүй байх, веганизмыг улсдаа сурталчилснаар тэдний нэр үүрд сайнаар гэрэлтэх болно. Хайрт Их Багшдаа бид Бурханы хайрын Хамгаалал дор үргэлжийн эрүүл энх, амар амгалан байхыг ерөөж байна.

Хүн хэрхэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн нэгэн адил Их Багш болох талаар болон жижигхэн байшинд амьдрахын давуу талын талаарх Их Багшийн санаа бодлыг сонсохыг хүсвэл 2022 оны 11-р сарын 19-ний бямба гарагт Багш шавийн шүтэлцээгээр энэхүү конференцийг бүрэн эхээр хүлээн авч үзнэ үү.

Мөн дэлгэрүүлж үзэхийг хүсвэл өмнөх холбогдох Шуурхай мэдээнүүд/ Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрүүдийг үзнэ үү:

Шуурхай мэдээ:

Сатаны хэв шинжтэй засаглал ба Украин дахь дайн хурцдаж буй байдал

Багш шавийн шүтэлцээ:

“Бүх мэдрэхүйт төрөлтнүүдийг бодолцож, хайр энэрэлтэй засагла” англиар айлдсан лекцийн

Британийн Хаант засаглалыг хүндэтгэж, талархах учиртай

Сэрж сэхээрэн, зөвийг буруугаас ялгаж сурахыг хүмүүст Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай уриалав

КОВИД-ын Тэргүүнээс хүлээн авсан чухал мэдээлэл

Гэх мэт... 

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-26
184 Үзсэн
2024-11-26
271 Үзсэн
32:00

Онцлох мэдээ

2024-11-25   2 Үзсэн
2024-11-25
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд