Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Дэлхийн Энх Тайвны Конгресст илгээсэн захиас

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Хөтлөгч: Бидний Хамгаас Нигүүлсэнгүй Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Дэлхийн Энхтайвны Конгрессийн гүйцэтгэх продюсер Сатчитананда (Сет Блауштейн), UNIFY-ийн үндэслэгч, Дэлхийн Энхтайвны Конгрессийн багийн гишүүн ноён Адил Кассам нарын Олон Улсын Энхтайвны өдөрт зориулсан 2022 оны 9-р сарын 21-ны өдөр болж өнгөрсөн Дэлхийн Энхтайвны Конгрессийн нээлтэд зочин илтгэгчээр оролцооч хэмээн хүндэтгэн урьсныг найрсгаар хүлээн авсан билээ. 9-р сарын 21-22-нд болсон энэхүү виртуал конференцид олон оюун санааны болон шашны удирдагчид нэгдэж энхтайван, эв зохирол, хүчирхийлэлгүй орших талаар захиасаа хуваалцсан юм.

Бусад илтгэгчдээс: Хүндэт тэргүүн Фил Лэйн Жр., Хүндэт Рабби Дэвид Розен, Ёогмата Кейко Айкава, Др. Садхви Бхагавати Сарасвати, Нэйл Дональд Уолш болон бусад.

Их Багшийн дараах захиасыг үйл ажиллагааны үеэр бүгдэд дамжуулан хүргэсэн билээ.

Хамгаас Эрхэм Хүндэт Санваартан Сатчитананда, ноён Адил Кассам болон Дэлхийн Энхтайвны Конгресийн хамт олонд:

Дэлхийн Энхтайвны төлөө залбиран бясалгах чухал өдөртөө урьсан нь нэр төрийн хэрэг бөгөөд талархаж байна. Цаг хугацаанаас шалтгаалан би ихийг хэлж ярьж чадахгүй нь. Үүгээр би дэлхийн энхтайван болон хүн төрөлхтний төлөө дотоодын амар амгалангийн талаар бодлоосоо хуваалцъя. Гол нь амар амгаланг өгөлгүйгээр амар амгалангаа олж чадахгүй.

Будда гэгээрсэн учраас л тэр Өөрт нь итгэдэг хүмүүсийг гэгээрэлд хүргэж чадсан. Учир нь бид банканд мөнгөтэй бол тусламж хэрэгтэй зарим хүнд тусалж чаддаг. Бид санхүүгийн хувьд чадамжтай байгаатай л адил. Хэрэв бид ямар ч мөнгөгүй бол туслах гэсэн тэр хүмүүстээ ч туслах гээд мөнгөний талаар зөвхөн яриад нэмэргүй. Дотоодын амар амгалан зөвхөн бясалгаснаар бус, зөвхөн амар амгалангийн тухай ярьхад бус, зөвхөн амар амгалангийн талаар бодох юм уу, өөртөө болон дэлхийд амар амгаланг хүссэнээр бус, гагцхүү бид амар амгаланг дадуулах үед л ирдэг.

Будда айлдахдаа, бид хамаг амьтныг энэрэх талаар зөвхөн ярих бус, тийн үйлдэх ёстой хэмээжээ. Будда айлдахдаа, бид веган хооллолтын хэв маягийг сахихгүй л юм бол бясалгал, ямарваа иогийн аргаар хичээлэлээ ч чөтгөрийн ямар нэг түвшинд эсвэл Диваажингийн бурханлаг аль нэг түвшинд хүрнэ үү гэхээс бус Буддагийн зэрэгт хэзээ ч хүрч чадахгүй гэсэн. Мөн үүгээр ч зогсохгүй Тэрээр мах иддэг хэн ч бай миний шавь биш хэмээсэн.

Би Буддаг шүтдэг нэгэн. Би дурын хүнд зөвхөн дотоодын амар амгаланг л олдог тийм бясалгалыг зааж зүрхлэхгүй. Дотоодын амар амгалан бусдад амар амгалан өгөхөөс эхэлдэг. Хэрэв бусад нь өвдөж зовж, мөн энэ нь ихэвчлэн шууд бусаар юм уу биднээс болж, бидний үйлээс болж, бидний амьдралын зам мөрөөс үүдсэн бол бид амар амгалан байж чадахгүй. Амьтдын хуаранд үхсэн, тамлуулсан, хоригдсон, бүх талын эрх чөлөөгөө, нэр төрөө, амар амгалангаа насан туршдаа алдсан амьтан-хүмүүсийн махыг хэрэглэсээр байдаг амьдралын хэв маягтай байгаад бид дотоодын амар амгаланг олж чадахгүй.

Зөвхөн Буддын шашинд төдийгүй - дэлхийн бүхий л агуу шашинд адил. Бүхий л сургаалуудад бусдын эсрэг, амьтан-хүмүүсийн эсрэг хүчирхийллийн талаар тов тодорхой дурдсан байдаг.

Тухайлбал Библид, Бурхан бүхий л жимс, хүнсний ногоог хүмүүс бидэнд хүнс болгон бүтээж өгсөн гэдэг. Мөн Бурхан бусад тэжээллэг ургамал, ногоог амьтан-хүмүүст зориулан бүтээсэн. Мөн Бурхан хонь юм уу бухыг Өөрт нь өргөл болгон дахин бүү хөнөө хэмээжээ. Учир нь гар чинь тэр аяараа цусанд будагдана гэсэн. Тэгээд залбирах үед чинь Бурхан чамаас нүүр буруулна. Тэр таныг сонсохгүй. Бурхан боль гэсэн болохоос бус Бурхан дахин хэзээ ч сонсохгүй гээгүй. Бид гэтэл одоо ийм л байна. Бид Бурханыг сонсохгүй байж Бурханаас гуйлтаа сонсооч хэмээн гуйсаар л байгаа хэдий ч Бурхан юу хүсээд байгааг бид огт хайхардаггүй. Бурханы адислалыг хүртэж, амар амгалан байхын тулд даган мөрдөх ёстой Бурханы үгийг сонсоогүй бол бид тэр их үнэт эрдэнэ мэт амар амгалангаа яаж олох юм бэ?

Энэ талаар би эцэс төгсгөлгүй ярьсан ч болох хэдий ч сануулах үүднээс энэ гараг дээрх хамгийн агуу хоёр шашны сургаалаас дурдлаа. Ийм л байна. Та бүхний оюун ухаан, ухамсарт миний үгс жаахан ч болов нөлөөлөх болтугай. Та бүхэн амьдралын хэв маягаа өөрчлөн Диваажингийн, Бурханы зам мөр рүү эрс эргэлт хийн Диваажин руу, Бурхан руу буцах болтугай.

Тэгэхээр дотоодын амар амгаланг олох анхны алхам бол веган болох - зовлон таригч тэрхүү бүхий л хоол гээд байгаа зүйлсээс бүрэн төгс ангижрах аваас амьтан-хүмүүс, бидний зэрэгцэн оршигчид, бидний ахан дүүс болон Буддагийн айлдсанчлан урьд төрөлдөө төдийгүй энэ төрөлдөө ч бидний хамаатан садан байгаа төрөлтнүүд зовохгүй болно. Өөд болоод тэд амьтан-хүн болж төрөөд хамт байх гэж, эсвэл магад хийсэн жаахан үйлийнхээ үрийг төлөх гээд бидэнтэй хамт оршин байгаа байж болно.

Гэхдээ ямар ч шалтгаанаар тэд амьтан-хүн болж төрсөн байлаа гэсэн бидний садан хэвээр байх тул бид тэднийг хядаж, бүр үй олноор нь, долоо хоног бүр хэдэн тэрбумаар нь, эсвэл цаг тутамд хэдэн саяар нь хороогоод зогсохгүй дэлхий даяар хаа сайгүй цөхрөнгөө барсан, зовлонт байдалд орь ганцаар нь биеэ ч хамгаалах аргагүй байлгаж байна.

Энэ бүхнийг бид шууд болон шууд бусаар үйлдэж байж амар амгаланг олж чадахгүй. Ялангуяа сүүлийн үед бид интернэтээр юм уу хэвлэл мэдээллээр хайлт хийж дөлгөөн, амгалан амьтан-хүний төрөл авсан бидний анд нөхөд, хамаатнууд хэсэг мах болж бидний аманд орохоосоо өмнө хэрхэн тамлуулсаар байгааг, хоригдсоор байгааг, хүчирхийлүүлж байгааг, харгислуулж байгааг олж харах боломжтой. Дотоодын амар амгалан хийгээд дэлхийн энхтайвныг ярих ч юм биш. Ингэж хандаж байгаа нь туйлын утга учиргүй, аймшигтай явдал. Тамтай адилтгаж болно.

Бидний амьдралын хэв маяг ийм гэм зэмгүй, эелдэг зөөлөн, дорой буурай үй олон амьтан-хүмүүст хэмжээлшгүй их зовлон зүдгүүр учруулдаг гэдгийг бид, бидний зүрх сэтгэл, оюун ухаан, далд ухамсар ба ухамсар мэдэж байхад яаж ямар нэг зүйлд суралцаж, яаж дотоодын амар амгаланг олох юм бэ? Бүрэн дүүрэн чадамжтай, бүрэн дүүрэн оюун ухаантай хүн төрөлтөн амьтан анд нөхөд, амьтан-хүмүүсийн маань зовлон зүдгүүр, зовлон зүдгүүрийн нотлох баримтаар дүүрэн байхад энэ мэдээлэл биднийг ухамсартайгаар эсвэл ухамсаргүйгээр яаж тайван орхиж биднийг яаж амар амгалан байлгаж, яаж бидний амьдралд амар тайвныг баталгаажуулах вэ?

Би дан ганцаар тийм ч удаан уйлж чадахгүй. Энэ бүх зовлонг дэлгэцээр харлаа ч гэсэн зүрх сэтгэл минь тамд байгаа аятай болдог. Тийм ч учраас бид өөрсдийн Нийгэмлэгийн гишүүдээ өдөр бүр Веган Дэлхийн төлөө залбирахыг гуйдаг. Учир нь Дэлхий Веган болохгүй юм бол - Энхтайван Дэлхий гэдэг та бүхний сайн мэдэж байгаачлан алсын алс оршин буй гэсэн үг.

Тэр бүү хэл, тухайлбал Украинд дайн гарахад дэлхий тэр аяараа Украины энхтайванд дэмжлэг үзүүлж байна. Дэлхий бүхэлдээ Оросоос Украиныг орхихыг гуйж - гэртээ харьцгаан Украины ард түмнийг тайван орхи гэж байна. Бүх талаар тусалж байгаа ч дайн сунжирсаар л. Энэ үйл явцыг тайлбарлах ч арга байхгүй. Ийм дайныг өдөөж, хүмүүст ийм их зовлон удаж, үхэлд хүргэж, юу ч үгүй хоосноор харь газар дүрвэн одоход хүргэсэн ямар ч хүнийг ойлгоно гэдэг огт боломжгүй зүйл. Хүүхдүүд маш олноор үрэгдлээ. Эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхэд, хөвгүүд, охидыг хүртэл хүчиндсэн. Хүчээ л харуулах гэсэн юм уу, эсвэл зүгээр уйдаад, эсвэл мансуурсан, галзуурсан байсан л биш бол ямар ч утга учиргүй, ор хоосны төлөө аль аль талаас олон мянга, бүр хэдэн арван мянган хүн амиа алдлаа.

Энэ нь бид хүссэн зүйлээ дадуулдаггүйгээс болж байгаа юм. Хэрэв бид бие махбодоо цэвэр байлгамаар байвал санаа тавих л хэрэгтэй. Бид угаал үйлдэн хүссэн хэмжээндээ цэвэрхэн болох ёстой. Хэрэв өлсгөлөнгөө дармаар байвал идэх хоол олох хэрэгтэй. Цангаагаа тайлмаар байвал жаахан ус ч юм уу, шингэн зүйл, жимсний, ногооны шүүс ч юм уу олж уух ёстой байдагчлан жишээ авч болно.

Харин амьтан-хүний цогцос, амьтан-хүний мах – тэр байтугай өндөг, сүү, загас бүгдээрээ эцэс төгсгөлгүй зовлонг тоолшгүй олон төрөлтөнд, эрч хүчтэй, мэдрэхүйт төрөлтнүүдэд учруулж байна. Тэд бидэн шиг харагддаггүй байлаа гээд тэд мэдэрдэггүй, оюун ухаангүй, ухамсаргүй гэсэн үг биш шүү дээ. Одоо бид бүгд мэддэг боллоо. Бид Буддад итгэдэг л юм бол Будда тийн айлдсаныг мэддэг байх ёстой. Тэд бол мэдрэхүйт төрөлтнүүд. Мэдрэхүйт гэдэг нь тэд мэдэрдэг, тэдэнд мэдрэмж бий, тэдэнд сэтгэл хөдлөл бий гэсэн үг. Тэд яг бидэн шиг оюун ухаантай. Арай өөр төрлийнх байж мэднэ.

Бид интернэтээс юм уу, хүмүүсийн хийсэн бичлэгүүдээс амьтан-хүмүүс яг бидэн шиг ямар ухаалаг болохыг, тэд зовлонг ямар ихээр мэдэрдгийг харж болно. Амьсгалсаар байгаа, мэдэрсээр байгаа, хайр тээсэн, зөвхөн өөрийн төрөлд төдийгүй бусад төрөлтөнд ч, мөн хүмүүсийг хайрлаж чаддаг амьдралыг бид яахин төгсгөл болгож чадна вэ? Бид бусдад амар амгалан өгөлгүй яахин амар амгаланг олох билээ? Амар амгалан өгдөггүй юм гэхэд тэднийг зөнгөөр нь орхих юм бол тэд тайван байх болно. Бурхан тэдэнд хайрласан учраас... Намайг өршөөгөөрэй. Сэтгэл хөдлөл минь намайг... таагүй болгох юм.

Уучлаарай. Та бүхний хүсэлтийн дагуу хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байгаа, энэ илтгэл маань цагтаа хүрнэ гэж найдаж байна. Би онцгой нөхцөл байдлаасаа болоод надаар хийлгэхийг хүссэн зүйлийг хүссэн цагтаа хийж чадахгүй байгаа. Ялангуяа одоогийн нөхцөл байдлаа тайлбарлах нь надад тохиромжгүй байна. Миний өмнө харж унших зүйл байхгүй учраас гайхамшигт багийнхан маань үүнийг хүлээн авч унтах цагаа үл хайхран цэгцлэх ёстой болох байх. Би утсаар ярьж байгаа болохоор нөгөө талд хүлээн аваад цэгцлээд, намайг зарим үгийг давтсан байвал сайжруулаад, цацах боломжтой хэлбэрт оруулан та бүхэнд цагт нь хүргэх болно. Үгүй бол хэвээр нь үлдээгээрэй. Уучлаарай.

Үзэгчдийн дундаас хэн нэгнийг гомдоосон бол уучлаарай. Гэхдээ үнэнийг хэлэхэд харамсахгүй байна. Учир нь хайр бол хайртай хүмүүстээ үнэнийг хэлэх явдал юм. Амь насны чинь үнэтэй байсан ч, нэр төр, нөхөрлөл, таныг гэх хүмүүсийн хүндлэл бишрэл гээд юуны ч гарзтай байсан ялгаагүй. Ямагт үнэнийг л хэлэх ёстой. Учир нь бид бол үнэнийг эрэлхийлэгчид шүү дээ. Бид бол үнэний эрэлчид. Мөн бид хайж буй үнэнийхээ заримыг нь олчхоод байгаа билээ.

Мөн бид үнэнийг хэлэх ёстой. Хэрхэн бясалгах, дотоодын амар амгаланг хэрхэн олохыг би дэлхий дахинд зааж өгсөн ч болоосой. Гэхдээ тэд өөрсдөө хувь нэмэр оруулах ёстой. Юуны өмнө хамгийн эхний алхам бол амьтан-хүмүүсийг тайван амгалан, Бурханы тэднийг ямар янзаар байг гэсэн тэр янзаар - Бурханы тэднийг бүтээснээр орхих явдал. Бурхан тэднийг амар тайвнаар, Эх Дэлхий дээр яг л Бурхан бидэнд бидний амьдралыг тэтгэх шим тэжээлт хоол хүнсээр хангасан шиг тэднийг амьдралаа тэтгэх зүйлсээр нь хангасан байгаа.

Харин ямар ч шашинд Бурхан биднийг бусад төрөлтнийг ид гээгүй. Учир нь бид бүгд Бурханы үр сад. Амьтан-хүмүүс ч гэсэн Бурханы хүүхдүүд. Иймээс бид өөрсдийн бүх даруу мэргэн ухаанаараа Бурханы бүтээл болох Бурханы хүүхдүүдийг хүндэтгэх ёстой бөгөөд бид тэднийгхэзээ ч амандаа чихэж, ходоодоо цус, зовлонт үхдэлээр дүүргэж, тэднийг хэзээ ч хүйтэн цустны ёсоор туйлын хүнлэг бус харгис хэрцгийгээр хөнөөж болохгүй.

Иймд дотоодын амар амгаланг олохын төлөө бид бусад төрөлтний амар амгаланг хүндлэх ёстой. Бид веган болох ёстой. Тэгвэл амар амгалан бидэнд маш чимээгүй, гарцаагүй, үүрд тогтож, мөн үүнээс үүдэн дэлхий энхтайванд, үүрдийн энхтайванд хүрнэ.

Би та нарт өөрөөр хэлж чадахгүй. Би өөр зүйл бус, зөвхөн үнэнийг л хэллээ. Хэрхэн шийдэх нь та нарын гарт бөгөөд Эх Дэлхий дээрх эрдэнэт амьдралаа Бурханыг эрж олон, Бурхантай нэгдэж, Бурханы бүтээлийг хүндэтгэхэд зориулах уу, эсвэл эсрэг зүгт яваад хаа хүрэхээ та нар мэдэж байгаа.

Бүхий л Диваажин та нарыг адислан, Бурхан та бүхнийг хамгаалан, гэгээрүүлэх болтугай. Та бүхэн амар амгалан, энэрэнгүй, байгалийн веган хооллолтын хэв маягийг сонгон өөрсдийгөө хамгаалах болтугай. Амен.

Анхаарал хандуулсанд баярлалаа. Бүхий л сайн сайхныг хүсэн ерөөж, амар амгалан амьдралаа удахгүй олж, удахгүй гэгээрэн, хүсэх аваас удахгүй сайн Их Багш лугаа учирч, веган болж энхтайвныг цогцлооно гэдгийг санаж байх болтугай. Бурхан та нарт хайртай. Бурхан бид бүгдэд хайртай.

Хөтлөгч: Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тандаа энхтайвны талаар үнэнийг илчилсэн захиасыг хүргэн, хүн төрөлхтөнд бүхий л төрөлтнүүдийг хүндлэн энэрэх ирээдүйн замыг гийгүүлж өгсөнд гүнээ талархъя. Сатчитананда (Сет Блауштейн), ноён Адил Кассам болон бүх оролцогчдод гараг даяараа эв зохиролтой оршин байхыг сурталчлахын төлөөх зориулалд нь олонтаа талархаж байна. Тэнгэрлэг амар амгалан дор энэ дэлхийн бүх оршин суугч хурдан сэрж сэхээрэн, энэрэнгүй веган амьдралын хэв маягийг хэвшүүлэн Дэлхий дээр жинхэнэ, үүрдийн энхтайвныг цогцлоох болтугай.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон үйл ажиллагааг үзэхийг хүсвэл дараах хаягаар зочилно уу: CongressofPeace.com

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-26
184 Үзсэн
2024-11-26
271 Үзсэн
32:00

Онцлох мэдээ

2024-11-25   2 Үзсэн
2024-11-25
2 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд