Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Seeing Master in “Blood and Tears” Fully Safeguard Peace Across the Taiwan (Formosa) Strait.

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Их Багш Тайвань (Формоса)-г аврахын тулд Өөрийгөө золиосолсон 2022 оны 8-р сарын 3-ны өщ өглөөний 9:30 Хамгаас Хүндэт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд мөргөм үү, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай 8-р сарын 2-ны өдөр Тайвань (Формоса)-ийн хоолой дахь нөхцөл байдалд санаа зовж, анхаарлаа хандуулан Тайвань (Формоса)-ийн хоолой дахь энхтайвныг хамгаалахын тулд шавь бид нарт хичээнгүйлэн залбирч, бясалгахыг захиж удаа дараагийн айлдвараа илгээсээр байлаа.

8-р сарын 3-ны өглөөний бясалгалаа хийж байхдаа би сансар огторгуйд гарч билгийн мэлмийгээрээ алс холын тэнгэрийн хаяанд өнгөлөг хоёр тойрог үүрийн гэгээ хаяарч хоорондоо нэгдэн нийлж, маш аядуу, үзэсгэлэнтэйгээр, амар амгалан энерги тээж гарч ирж буйг харлаа. Их Багшийн Гэрлэн хувилгаан бие сайхан сэтгэлт үзэсгэлэнт Эхийн дүрээр үзэгдэн үлэмж том шилэн хоргоор Тайвань (Формоса)-ийг бүхэлд нь хөмрөн хамгаалж байлаа.

Үүний дараа Их Багш ихэд сульдсан үзэгдэв. Илүү их ойртон ажваас Их Багшийн бие бүхэлдээ шархтан, пуужингуудаар цоорон, мянган сумаар сэглэгдсэн болов уу гэмээр цусанд будагдсан байлаа. Үл үзэгдэгч Асурын ертөнцөд Их Багш өөрийн биеийг золиослон эдгээр пуужингуудыг хааж, Өөрийн шавь нар болон Тайвань (Формоса)-ийн ард түмнийг хөнөөлөөс хамгаалжээ. Бүхий л дайн эхлээд Асурын ертөнцөд дэгдэж, дараа нь биет ертөнцөд болдог билээ. Дайн гарахаас урьдчилан сэргийлэх нь Асурын ертөнцөд болдог учиртай. Үгүй бол биет ертөнцөд дайн дэгдэх үед шийдвэрлэх нь асар хэцүү байх болно.

Бурханы цус Их Багшийн биеийг даган дусал дуслаар урсаж байлаа. Хамгаалсан бамбай бүхэлдээ тод улаан өнгөөр будагдсан байв. Их Багшийн бие газар үхэтхийн уналаа. Би Их Багшдаа туслахаар хүрмээр байсан боловч надад зөвшөөрсөнгүй. Их Багшийн биед хүрнэ гэдэг тэгэхэд огт боломжгүй байлаа. Их Багш арай ядан өндийгөөд над руу гараа даллах нь санаа бүү зов гэх шиг байв.

Их Багш Эх Дэлхий болон Тайвань (Формоса)-ийн аюулгүй байдлын төлөө өөрийн биеийг тоо томшгүй удаа золиосолж байсан тул Диваажингийн төрөлтнүүд бүгд эмгэнэн Их Багшийн бие дээр гунигтайгаар цэцэг өргөж байв. Хэдий мэдрэхгүйт төрөлтнүүд үүнийг харж чадахгүй ч энэ бүхэн Диваажинд тод томруун харагддаг.

Тэр үед би сансраас доош харахад гурван бүсгүй Их Багшийн Гэрлэн хувилгаан биеэс гэнэтхэн дээш хөөрлөө! Нэг нь Хятадын домогт дайчин бүсгүй, аавынхаа өмнөөс армид орж байсан Хуа Мулан байсан бөгөөд нөгөө хоёр нь эртний Ау Лак (Вьетнам)-ын улс үндэстнээ аварсан эгч дүү генерал Чун Трак, Чун Ни нар байлаа. Тэр гурав гурвуул Их Багшийн өмнөх төрлүүд байсан ажээ. Гурвуул салаад тэнгэрт өндөрт нисэн хальж нэгдэн нийлж, эртний хүнд хуяг дуулга агссан нэгэн аварга том, Шударга ёсны эмэгтэй Генерал боллоо. Түүний улаан нөмрөг мөрийг нь даган намирах бөгөөд гартаа барьсан аварга том мөнгөн илд нь Тайвань (Формоса)-ийн хоолой дахь эв зохирлыг хамгаалан хоёр эрэг дэх хүмүүсийн хооронд дайсагнуулагч чөтгөрүүдээс хамгаалж байв.

Тэрхүү эмэгтэй Генералын нүүрэн дээр Дэлхийн төрөлтнүүдийн мунхаглалд гашуудсан нулимс урсаж байлаа. Нулимс нь Их Багшийн Тайвань (Формоса)-ийг хамгаалахаар хийсэн бамбай дээр дусалж Их Багшийн урсгасан Бурханы цустай холилдон ихээр урсаж байв. Энэ бүхэн бол Их Багш Өөрийн “цус, нулимс”-аа ашиглан Тайвань (Формоса)-ийн хоолойн энхтайвныг цаглашгүй хүчээрээ хамгаалсныг харуулж байна.

Дайн гарах шалтгаан нь амьтан-хүмүүсийг алж, бас идэж байгаагаас үүдэлтэй. Хэрэв бид энхтайвныг хүсэж л байгаа бол бүрэн веган болж бидэнд эргэн ирэх үхлийн төлөөст үйлийн үрээс хамгаалагдах ёстой. Хэрэв хүмүүс мах идэх зуршлаа, харгис зан байдлаа өөрчлөлгүйгээр гагцхүү Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хязгааргүй золиослолоороо тэднийг дайн болон гамшгаас аварна гэж найдах нь Бурханы Өршөөлийг доромжилсон хэрэг болно. Ертөнц тэднийг хаях бөгөөд там тэднийг өршөөхгүй. Өршөөлийн үрийг тарьвал энхтайвны үр жимсийг хүртэх нь гарцаагүй билээ.

Дотоодын ахуй ойлголтоо би Агуу Их Багш - Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай Тандаа хүндлэлтэйеэ өргөмүү! Хязгааргүй ихээр талархан мөргөе, Таны шавь Шэн-Цань Тайвань (Формоса)-аас

Мэдрэмжит Шэн-Цань танаа, Бид Энэрэлт Их Багшийнхаа хэмжээлшгүй их зовлон туулсан талаар мэдээд хэлэх ч үггүй боллоо. Мунхаг хүмүүсийг аюулаас хамгаалах Жинхэнэ Аврагчаар биднийг адисалсанд нь Төгс Хүчит Нигүүлсэнгүй Бурханд манай дэлхий үүрд өртэй. Таныхаа хязгааргүй Хайр, Ивээлд баярлалаа, Багш аа. Энхийг эрхэмлэгч Тайвань (Формоса) үүрд Сахиусан Тэнгэрүүдээр хамгаалагдаг.

Их Багш танд халуун дулаан хариу илгээжээ: “Зөөлөн сэтгэлт Шэн-Цань аа, энэ гараг дээрх мэдрэхүйт төрөлтнүүдийн шаналант уйлаан намайг гүнээ шаналгадаг юм. Хүмүүс Үнэнийг ойлгоход саад болж буй хөшигний цаанаас харж чадахгүй байгааг нь би үнэхээр их өрөвддөг. Үйлийн үрийн төлөөсийг багасгахын тулд одоохондоо Диваажин өдий зэргийг хийж чадна; тэгсэн ч хүмүүс мах идсээр байвал бүх зүйл дэмий хоосон болно. Хичээнгүй бясалгал бол гэгээрсэн үндэстний түлхүүр юм. Арьяабалын Бодисадва Тайвань (Формоса) болон Хятад улсын найрсаг ард түмнийг амар амгалан харилцаатай энэрэнгүй мөн чанартай амьдралд замчлаг. Энхтайван ямагт мандан бадраг.”
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
26 Үзсэн
2024-11-26
271 Үзсэн
2024-11-26
407 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд