Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

A Leader Is to Protect Lives and World Peace, September 3, 2021

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

2021 оны 9-р сарын 3-ны баасан гарагт Суприм Мастер Телевизийн ажилтантай бидний Хамгаас Хайрт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай ажлын шаардлагаар утсаар ярихдаа АНУ-ын өмнөх ерөнхийлөгч эрхэм хүндэт Дональд Трампад шударга бус хандсан талаар болон АНУ-ын Сенатын бүлгийн даргын АНУ-д болон хүн төрөлхтөнд үзүүлэх ноцтой нөлөөллийн талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

(Багш аа, Ерөнхийлөгч Трамп Америкийн төлөө олон сайн зүйл хийж байх шиг санагддаг) Тэгдэг. (Гэтэл яагаад хүмүүс түүнийг эсэргүүцсээр байна вэ?) Өө, тэд өмнөхөө л үргэлжлүүлж байгаа нь тэр. Өмнөх үйл явдлын үлдэгдэл, тэр эрх мэдлээ хэдийн алдсан болохоор тэд түүнийг магадгүй хэсэг зүгээр орхих болов уу. Гэтэл үгүй юм аа, түүнийг таагүй жижиг сажиг асуудлаар ороосоор л байна. […]

(Ямар шалтгаан байгаа юм бол? Яагаад тэр вэ, Багш аа??) Шалтгаан юу вэ гэж үү? Яагаад? Яагаад? Хүмүүс яагаад Есүсийн амийг хөнөөлөө? Яагаад Буддагийн аминд халдахыг оролдлоо? Хүмүүс яагаад эрт дээр үеэс өдий төдий Их Багш нар, сайн сайхан хүмүүсийн амийг хороож, эсвэл тамлаж, мөрдөн мөшгөж байсан билээ? Яагаад, яагаад, яагаад? Хүмүүс зүгээр л ад чөтгөрийн нөлөөнд автсан байдаг учраас тийм юм хийдэг. Би та нарт хэлж байсан, хүмүүсийг өөр хооронд нь эвдрэлцүүлж, улмаар бие биеийнх нь амийг хороолгож, хүүр шарилаар нь хооллохын тулд сувдаг чөтгөрүүд гай түвэг уддаг. Биетээр нь биш, харин шарилд нь шингэсэн бөгөөд шарилаас нь ялгарч буй энергиэр тэжээгддэг. Асурийн биеэ үүгээр тэжээдэг. Сувдаг чөтгөрүүд амиа ингэж зогоодог юм. (Ойлголоо) Үйлийн үр нь тэднийг ингэхээс өөр аргагүй байдалд хүргэжээ. […]

Трамп америкчууд болон дэлхийд ач тустай ямар нэг зүйл үнэхээр хийсэн болохоор л хүмүүс түүнийг эсэргүүцэж байгаа юм. (Ойлголоо.) Гэвч тэдэнд ийм ойлголт байхгүй. Тэд ухаж ойлгохгүй. Бас, атаа жөтөө байна. Түүнийг хүмүүст таалагддаг, маш их эрч хүчтэй, хийсэн зүйлстээ амжилт олдогт нь дургүй хүмүүс байдаг. Өөрсдөө, урьд нь хэзээ ч түүн шиг амжилт олоогүй. (Тийм) Хийдэг л юм нь дайн, дайн, дайн, түүндээ тэрбум тэрбум доллар үрж байхад нь өдий төдий америкчууд ядуурлын түвшнээс доогуур буюу орон гэргүй амьдарч байсан. (Тийм.) Тэд хэзээ ч азнаж, бодож үзээгүй. Трамп тогтож, бодож үзсэн юм. (Тийм ээ. Багш аа)

Тэр бол сайн ерөнхийлөгч. Түүнийг Цагаан Ордонд үүрд байлгавал таарна. (Тийм.) Учир нь тэр Америкийн ард түмэнд ч ээлтэй, дэлхийд ч ээлтэй. Тэр олон улс оронтой энх тайван найрамдалт харьцааг амархан тогтоож буйг харж болно. Асар ухаантай хүн учраас тэр. (Тийм ээ.) Маш их ухаантай. Оюуны итгэлцэл маш өндөртэй Хүн бүр түүнтэй адил өндөр ай-кютэй биш болохоор түүний ухааныг гүйцэхгүй байна л даа. (Аан, за.) Тэр хүмүүсийн ойлгохгүй буюу ойлгохыг хүсэхгүй байгаа тийм зүйлсийг хийдэг. (Яг тийм)

Тэр цус урсгахыг хүсээгүй. (Тийм ээ.) Өөр зарим ерөнхийлөгч шиг дан ганц имижээ бодож, бусдад сул дорой харагдахгүйн тулд л хүн алж, бусад орны ард түмнийг зогсолтгүй бөмбөгдөхгүй. Хүний амь шүү дээ, энэ чинь. Ямар театр байгаа биш. Ямар кино биш. (Тийм шүү, Багш аа) Бусад хүмүүст хүчирхэг мундаг эр болж харагдахын тулд хүмүүсийг алж хөнөөх ёстой гэсэн санааг би ойлгохгүй байна Бурхан минь! […] Ерөнхийлөгч Трамп энэ бүхний алиныг ч хүсээгүй юм. Тэр бол шулуун шударга хүн. Аливааг үнэнчээр бас ухаан зарж хийдэг Энэ нь нөгөөдүүлд таалагддаггүй. Тэднээс огт өөр учраас. Өмнө хождын бүх ерөнхийлөгч байнга л дайн зарлаж, дайн хийж байхад (Тийм.) Тэр тэгээгүй. Тийм юм хийхийг хүсээгүй. Шинэ дайн эхлүүлэхийг хүсээгүй, мөн болж буй бусад дайныг зогсоохыг хүссэн юм.

(Fox News Interview President Trump: Үзэл бодлыг маань харвал огт өөрчлөгдөөгүйг та нар харна. Бид олон сайхан, гайхамшигтай, бас залуухан хүмүүсээ алдаж байна. Энэ галзуу эцэс төгсгөлгүй дайны тухай би ингэж л бодож ирсэн. Бид байлдсан ч юмгүй... зүгээр л тэнд байж байдаг. Хүмүүсээ гэрт нь буцааж авчрах хэрэгтэй байна. Цаг нь болсон, 21 жил Афганистанд байна. 21 жил.)

Тэр зөвхөн америкийн ард түмэнд төдийгүй дэлхийд ээлтэй. (Тийм.) Дайн хийхгүй бол тэр, зуу зуун тэрбумаар нь хөрөнгө хэмнэнэ. (Тийм.) Хүний амь нас, америкчуудын амь бусад орны ард иргэдийн амийг аварна. (Тийм.) Тиймээс тэд тэвчиж чадахгүй байгаа юм. Зэвсгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд энэ таалагдахгүй (Өө, тэгнэ.) […] Сонгуулийн саналаар ерөнхийлөгчөө хэчнээн солиод ч тогтолцоо нь нэгэнт оршиж байгаа тул (Ойлголоо.) өмнөх ерөнхийлөгчтэйгөө нэгэн ижил зүйлсийг хийдэг, дайн зарлах гэх мэтдээ зүгээр л дуртай. Чадахгүй байсан ч ямар нэг өөр юм хийнэ. […]

Энд тогтсон хэв шинж байна. Ордондоо үлдэхийн төлөө тэд тренд, моод болж буй (Тийм.) юуг ч хийнэ. (Тийм шүү) Дахин санал авч, сонгогдохын төлөө буюу өөрийн намыг гаргахын төлөө шүү дээ. Бүх зүйл улс төрийн шалтгаантай эсвэл ихэвчлэн алдар нэр ашиг хонжооны төлөө (Тийм ээ.) Энэ хэв загвар, тогтсон удирдамжийнх нь хүрээнд хамаарахгүй хэн ч байсан, ялангуяа шинэ хүнийг бол эрт орой хэзээ нэгэн цагт тэд зайлуулж салдаг. Жимми Картер жишээ нь сайн хүн байсан. (Тийм.) Асар даруу, сайн хүн, гэтэл тэр ганцхан удаа сонгогдсон. Ерөнхийлөгч Трамп улс төрчийнхөө хувьд онц сайн байсан хэдий ч мөн л адилхан. (Тийм. Тэр тийм хүн.)

Хэв загварт баригдахаас өөрөөр юмыг хийх ухаан хүмүүст алга. Хайрцагт орчихсон юм шиг л байх юм. Дэндүү баригдмал. Тиймээс ч тэд олон сайн хүн, эрхэм улс төрчид, олон Их Багшийн амийг бүрэлгэж, тэгэхдээ ямар ч шалтгаангүйгээр хөнөөж ирсэн юм. Есүсийн амийг хөнөөх ямар шалтгаан байсныг тайлбарлахын аргагүй. (Тийм.) Тэр огтхон ч гэм буруугүй. (Тийм шүү.) Хүн алж, хүрээ талаагүй ямар ч буруу зүйл хийгээгүй. […]

Огт шалтгаан байхгүй бол тэд шалтгаан хайж олно. Худал шалтгаан үүсгэнэ Трамп Оростой хамтарч ажилласан гэдэг шиг. Тэд юу ч олж чадаагүй. Түүнийг янз бүрээр хорлож, гутаахын төлөө ялихгүй жижиг сажиг юм бүхнийг хөөргөдөн (Ойлгож байна) сүр бадруулж байсан. Ай мөн! Би үүнийг өөрийн нүдээр харахад, бүр энэ махан биеийн нүдээр харахад ч ой минь гутдаг. […]

Өдий төдий Их Багш нар дэлхий дээр зовж шаналж байсан. Тэдний зовлонгийн шалтгаан энэ. Мөн сайн хүн бүхэнд асуудал зовлон тохиолдож байсан.

Теслаг аваад үз. (Тийм.) Тэр зүгээр л зохион бүтээгч хүн. Хүмүүсийн материаллаг амьдралыг тав тухтай болгохыг л хичээж байсан. (Тийм ээ.) Улс төрийн ч асуудал биш. Шашин суртахуунд ч хамаагүй. […]

Хүмүүст цахилгаан эрчим хүч гэх зэрэг зүйлсээр илүү тухтай амьдрах арга замыг санал болгохыг л тэр хүссэн, бүр үнэ төлбөр авах ч гээгүй Гэтэл энэ нь тухайн үеийн бизнесийнхний ашиг сонирхолд харшилсан. (Тийм. Багш аа.) […]

Тэд түүнийг мөрдөн мөшгөдөг байсан учир, байнга зугтана. Тиймээс түүний олон зохион бүтээл хэрэгжээгүй юм. […]

Манай гараг ямар ч сайн хүмүүст аюултай газар. Энэ дэлхийн төлөв байдлыг харахад л хангалттай. Мэдээ уншдаг бол миний юу хэлээд байгааг сайн мэдэж байгаа биз? (Тийм ээ, зөв.) Би амьд сэрүүн байж ажлаа үргэлжлүүлэх боломжтой байгаадаа өдөр бүр талархдаг. […]

Манай гаргийн хүмүүст Үнэнийг хүлээж авах амар бус байдаг. Сөрөг хүч тэдэнд аль хэдийн хэтэрхий удаан хугацааны туршид нөлөөлсөн байна. (Тийм.) Сөрөг хүчний үлдэгдэл бидний үеийнхний дунд байсаар байгаа. Хүн төрөлхтний генд шингэсэн байна. Бодол сэтгэлгээнд нь байна. (Тийм.) Амьсгалж буй агаарт тань хүртэл үлдсэн байна. Тиймээс хүмүүст сэрж сэхээрэх маш хэцүү байгаа юм. […]

Өөр асуух зүйл бий юу, хайр аа? (Байна аа, дахиад нэг асуулт байна. Багш аа, Сенатын цөөнхийн дарга ноён Макконел эхлээд Байден Афганистанаас цэргээ хэрхэн татсаныг шүүмжилж байсан юм. Харин одоо тэр Байденыг огцрохыг шаардахгүй гэсэн. Уг нь зарим улс төрчид тийм шаардлага тавьсан юм. Багш аа, Макконелийн гаргасан эцсийн шийдвэрийн цаад шалтгаан юу вэ? Тэр Байдены тухай үзэл бодлоо өөрчилсөн бололтой.)

Тэр дандаа тэгдэг юм. Тэр ширээний теннис шиг хоёр талд тоглоод байдаг юм. […]

Жишээ нь 2020 оны сонгуулиар (Тийм) тэр Трампад үнэнч мэт, ерөнхийлөгч Трампын найз мэт байсан. Тэгсэн мөртлөө хүлээгээд л, хүлээгээд л байсан Тэгээд л хүн бүр Трампын эсрэг болонгуут байж байж Байден ялсан тухай зарласан. Зүгээр л, эцсийн мөчид. Тэр бас 1 сарын 6-ны эсэргүүцлийн үеэр Трамп руу дайрсан. Тэр Трампын эсрэг байгаагаа илэрхийлсэн.

Тэгсэн мөртлөө дараа нь Трампыг 1 сарын 6-ны асуудлаас болж огцруулахтай санал нийлэхгүй байна гэсэн. Ингэж ширээний теннис тоглодог. (Хөөх, тийм үү.) Тэр өөрийнхөө байр суурийг хадгалахын төлөө хэтэрхий их хичээгээд байгаа юм. Тэр хэний ч дургүйг хүргэхгүй байх санаатай. Гэхдээ нэг иймэрхүү стратеги хэрэглээд байгаа. […]

Эхлээд хэн нэгний анд нөхөр болно. (Тийм.) Тэгээд ямар нэгэн боломж шалтаг гарах л юм бол түүн рүү дайрна. Түүнийхээ дараа нөхцөл байдлаас эсвэл өөрт юу хэрэгтэй байгаагаас шалтгаалан буцаад тэр хүнтэйгээ нөхөрлөх гэж эсвэл түүнийг хамгаалах гэж оролдоно. Ер нь салхи хаашаа үлээнэ тэр зүгийг л дагадаг хүн дээ. (Тийм байх нь.) Тухайн үеийн энерги хандлагаас шалтгаалдаг гэсэн үг. (Тийм) Тэр тэгж л тоглодог. Тиймээс ч өдийг хүртэл цөөнхийн бүлгийн дарга хэвээрээ. […] Яах вэ дээ цөөнхийн ч гэсэн даргын суудалд байгаа юм биз. […]

Миний бодлоор тэр хэт хөгшин, тэтгэвэртээ гарч харивал таарна. (Тийм.) Магадгүй энэ бүхэн түүний буруу биш, түүнд зөвлөдөг хэн нэгэн хүн ар гэрт нь байдаг ч байж болох юм. Хятад стратегитай маш адилхан санагдаад байгаа юм. Улс төрд эсвэл дайнд сайн хүн болж жүжиглэж байгаад хүмүүсийг гэнэдүүлж дайрдаг шиг. […]

Урьд нь хүн болгон огцруулах гэж оролдоход дагаад л дэмжээд байсан. Дараа нь харин тэр хүнийгээ өмгөөлж эхэлсэн. Байден дээр яг ийм зан гаргасан. Байден болон бусад хүмүүсийг өөртөө татах гэсэн арга юм. Хэнийг ч алдахгүй санаатай. (Тийм.) […]

Ченитай бас адилхан тоглоом тоглосон, бас урьд нь Танхимд байсан нэг хүнтэй тэгж л харьцсан. Адилхан. […]

Уйтгартай тоглоом тоглох юм. Тэр өөрийнхөө тактикийг жаахан өөрчилбөл таарна. Түүнийг би нээлттэй ном мэт нэвт уншиж байна. […]

Хүмүүст өөрсдийгөө хүндлэх сэтгэл алга. Ашиг хонжоо алдар нэрийн төлөө л аливаа зүйлийг Би үүнийг ингэж л харж байна. […]

Энэ удаад тэр урьдынхаараа тоглох хэрэггүй байгаа юм. […] Учир нь энэ удаад Америк хүмүүс үхэж байна, Байден энэ чигээрээ үргэлжилбэл бүр олон хүний аминд хүрч магад. (Тийм шүү, Багш аа.) Энэ нь америкчуудын амь нас болон дэлхийн амар амгаланг эрсдэлд оруулж байгаа учраас түүний тоглох тоглоом биш. (Зөв зөв.) Жинхэнэ амь нас. Хүмүүс жинхэнээсээ зовж байна. Тэр тактикаа өөрчлөхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт бусад хүн, конгресс болон сенатын гишүүд түүнийг огт хүндлэхээ болино. […]

Энэ удаагийн асуудал ноцтой. (Тийм шүү.) Маш олон америк, афган, мөн олон орны хүмүүсийн амь хэдийнээ үрэгдээд байна. Хүмүүс одоог хүртэл хориотой улс оронд гацсан байна. Амь нас нь хутганы ирэн дээр байна.

Тэр тэгэхэд тухтай нь аргагүй суугаад л, өндөр цалин аваад л, бусдаар хүндлүүлээд, амандаа орсон тэнэг зүйл болгоныг ярьж байгааг нь тэнэг гэж хэлэхэд ч багадана. […]

Хүний амиар тоглохыг нь Бурхан зогсоогоосой. (Тэгээсэй.) Энэ маш буруу. (Тийм.) […]

Нэг бол тэр ухаангүй тэнэг эсвэл бүр атгаг хорон хүн. Ямартаа ч түүний зогсолтгүй хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж суугаа нь Америкийн ард түмэнд нэмэр болохгүй байна. Хүмүүсийн амь нас үрэгдэж байгааг тоож байгаа юмгүй. Хүн болгон хийсэн үйлдэлдээ хариуцлага үүрэх ёстой. (Тийм.) Байдены үйлдэл маш олон хүний аминд хүрсэн хэдий ч, тэр түүнийг дэмжсээр л байна. Энэ бол буруу. (Тийм ээ, буруу.) Ингэж тоглох түүнд маш амархан болохоор ингэж байна. […]

Гэвч энэ бол буруу. (Буруу.) Учир нь энэ удаад хүмүүсийн амь нас яригдаж байна. […]

(WFP rep(m): Бид одоогийн байдлаар Афганистан улсын 5 сая гаруй хүмүүсийг хооллож байна. Хүмүүст онцгой тусламж хэрэгтэй байна. Олон улсын хүрээнд Афганы эдийн засгийн нурахыг зөвшөөрөх юм бол 40 сая хүн эдийн засгийн уналтад орно. Эмх замбараагүй үймээн самуун дэгдэнэ. 1990-ээд оны үед Афганистанд болсон шиг өлсгөлөн гарч, мөлжлөг явагдана. Сири, Йемен зэрэг оронд болсонтой адил зүйлс тохиолдоно. Хүмүүс хоолгүй болохоор эдийн засаг унана. Террорист байгууллагууд бусдыг мөлжиж бас элсүүлнэ. Туйлын гамшигт үйл явдал болох магадлалтай.)

Шившиг. Шившиг. Сэтгэлгүй юм. Магадгүй хэн нэгэн нь түүнд муу зөвлөгөө өгсөн байх л даа. Хэрэв өөрөө ингэж байгаа бол маш хорон санаатай байна. (Тийм ээ, Багш аа.) Ёс суртахуун алга. Өөрийнхөө ард түмэнд болон улс орондоо үнэнч бус. […]

Би арай ойлгомжтой тайлбарлах гэж оролдъё. Стратеги маягийн болохоор тайлбарлахад их хүнд л дээ. (За.) Нарийн зүйл болохоор хүмүүс үүнийг олж хардаггүй. Ийм юм: хүн хэн нэгний найз болох гэж оролдоход (За.) нөгөө нь “Өө, энэ миний найз юм байна. Тэр миний төлөө юм байна” гэж боддог. Тэгээд тэр хүнээс огтхон ч болгоомжлох сэдэлгүй болчихно. (Тийм ээ.) Түүнд итгэчихдэг, тэгээд магадгүй бүр зарим нууцаа ч хэлчихнэ. Түүнийг өөрийн итгэлт хүнээ гэж, үгүй ядаж л өөрт тань аюулгүй гэж боддог. (Тийм.) Тэгж байтал, эгзэг нь таарангуут тэр тан руу дайрна. Тэр хүн удирдах албан тушаалын хүн байвал. хүмүүс түүнд итгэдэг болохоор түүнийг дуурайдаг (За, Багш аа.) Бас удирдагчаа гэж хүндэлдэг болохоор түүнийг дуурайна. Харин дөнгүүлчихсэн хүн нь бараг л тусгаарлагдсан мэт болчихно. (Тийм.) Тэгмэгц нөгөө хүн түүн дээр аварч байгаа аятай эргэж ирдэг. (Аан, ойлголоо.) Тэр хүн ийнхүү нөгөө хүнийхээ атганд орж, түүнээс хамааралтай, сул дорой болсон санагдаж, хэрхэн яаж эргэж тэмцэхээ мэдэхгүй будилж орхино (Тэгнэ.) Ийм л юм болдог. Тэр энэ тоглоомыг байнга тоглодог. (Толгой эргэмээр юм.) Тийм, хүмүүсийг түүнтэй яаж харьцахаа мэдэхгүй байдалд оруулчихдаг. (Ойлголоо.) Тэгэхдээ тэр бүр үнэхээр шударга хүн мэт аяглана. (За.) Гэтэл тийм биш байдаг. (Ойлголоо.)

Ямар ч шаардлагагүй байхад хэн нэгнийг хилсдүүлж дайрах нь шударга биш шүү дээ. (Тийм.) Бас буруутай нэгнийг өмгөөлж хамгаалах нь зөв зүйл биш. (Тийм.)

Ноён Байденых энэ нэг тохиолдол шиг (Тийм байна.) Тэр цагаачдыг оруулснаар америкчуудыг хохироосон - Францад “н’импотэ ки” гэж хэлдэг. Үүний утга нь хэн байх нь хамгаагүй - зүгээр л оруулаад бай, бариад суллаад бай гэсэн үг. Барих гэдэг нь бүртгээд л хаашаа ч хамаагүй явуулаад бай гэсэн утгатай. Хаашаа ч хамаагүй. (Тийм ээ, Багш аа.)

(Fox News Interview Mayor of Yuma, Arizona(m): Бидэнд 2019 онд тохиолдсон шахалттай яг адилхан зүйл болж байна, тэр үеийн засаг захиргаа гурван сарын дотор шинэ бодлогууд хэрэгжүүлж асар олноороо манай улсад нэвтрэхийг оролдож буй хүмүүсийн урсгалыг таслан зогсоож эхэлсэн. Харин одоо шинэ засаг захиргаа орж ирээд бодлого шийдвэрүүдийг үгүйсгэж цуцалсныг хүмүүс хаалгаа нээж өгсөн гэж харж байна.

Хяналт огтхон ч алга. Манай улс хууль бус цагаачлалыг дэмжин тусалж буй шинэ эрин үеийг бид харж байна.

Тэд өчигдөр, ганц өдрийн дотор хууль бус 7000 цагаачдыг баривчилсан. Тэдний дотор 800 хүүхэд байсан. Хилийн харуул хамгаалалтын хяналтад яг одоо 14,000 хүн байна.)

(Media Report from Fox News: Энд асуудал хэчнээн дордож байгааг та нарт харуулбал МакАллен хот орон нутагтаа онцгой байдал зарлаж холбооны засгийн газрын шийдвэрт сэтгэл дундуур байна. Хотынхон хэлэхдээ, орон нутгийн засгийн газар МакАллен хотын төвд хууль бус цагаачдыг буулгаж хаяад байгааг зохицуулж чадахаа больсон гэв. Зуу зуун цагаачид гэр оронгүйн улмаас Макаллены гудманд гарах аюул тулгараад байгаа учраас тэд энэхүү хашаа хороо барьж хүмүүст амьдрах газар бэлдсэн гэнэ.

Техас мужийн хилийн харуул хамгаалалтын албаныхан 1,500 гаруй КОВИД-ын эерэг хариутай цагаачдыг МакАлленд сүүлийн долоо хоногт гэхэд суллан тавьжээ.

Орон нутгийн цагдаагийн алба, холбооны засгийн газрыг Америкийн нэгдсэн улс руу КОВИД-ын эерэг хариутай цагаачдыг оруулсаар байна гэлээ. “Энэ нь Байдены засгийн газар цагаачлалын хуулиа мөрдөхийг эсэргүүцэж КОВИД 19-тэй хууль бус цагаачдыг улс орондоо нэвтрүүлж байгаатай холбоотой юм.”

Хүмүүс хил дээр болж байгаа явдлаас залхаж тоохоо больж байх шиг байна. Бид хүн бүрийг шинжлээгүй... Бид ямар нэг шинж тэмдэгтэй хүмүүсээс л шинжилгээ авч байна шинж тэмдэгтэй болгон өвдсөн биш. Бид өдөр бүр л КОВИД-ын жинхэнэ эерэг хариутай хүмүүсийг гаргаж, улам олон тохиолдол гарсаар л байна.)

Ингэснээр бусад бүх улс орноос Халдвар нэвтэрч, цар тахлыг улам дордуулсан. (Үнэхээр тэгсэн.) КОВИД-ийн үеийн дүрэм журам, эсвэл вакцинжуулалт төдийлөн сайнгүй улс орнуудаас. (Тийм.) [...]

Шинжилгээ ч авалгүй зүгээр л таарснаа оруулаад, бүртгэж оруулаад л хаа дуртай зүгт нь явуулаад байсан нь америкчуудыг цар тахалд улам бүр өртөмтгий эмзэг болгочихсон. Илүү олон хүн, бүр хүүхдүүд хүртэл нас барж байна. (Тийм ээ, Багш аа.)

Бас Афганистаны хувьд тэр тэнд байгаа хүмүүсээ аврагдсан эсэхийг огт хайхралгүй зүгээр л хамаг цэргээ гаргачихсан. (Тийм.) Олон улсын болон дотоодын дарамт шахалт ирж байж л тэднийг гаргаж авахаар нэмэлт онгоцнууд илгээсэн. Гэвч хэдийн оройтчихсон байсан. Хэдэн хүн тэнд гацчихсан хэвээр байгааг мэдэхгүй юм. (Тийм ээ, Багш аа.)

(Fox News Interview Michael Waltz: Нүүлгэн шилжүүлэлт дуусаагүй байна, ноён Ерөнхийлөгч өө. Үлдэж гацсан Америкчууд байсаар цагаачлалын тусгай визтэй Ногоон Карттай хүмүүс, одоо бидний яг ярьж байхад халагдсан дайчид бас гарч явахыг оролдож байна. Тэд онгоцны буудлууд дээр, онгоцны буудлууд хавиар, Афганистан даяар байна. Яагаад гэдгийг мэдэж байна уу? Учир нь Төрийн Департамент хувийн чартерын нислэгүүдэд зохих зөвшөөрлийг олгохгүй байна. Зөвшөөрөлтэй цөөн тохиолдолд Талибан тэднийг нисгэхгүй байна. Үүнийг юу гэдгийг мэдэх үү? Үүнийг хүн барьцаалах гэдэг. (Тийм) Бид олон нийтээр барьцаалагдсан нөхцөл байдал руу ойртож байна. Талибан олон улсын валют хөрөнгө, эдийн засгийн тусламжийг тэрбум тэрбумаар авах давуу талыг олж авах нөхцөл боломж үүсээд байна. Мөн бидний өмнө Жое Байдены хайхралгүй орхисон хэдэн зуун америкчуудыг хэрхэх эсэх асуудлууд тулгараад байна.)

Талибууд магадгүй дипломат харилцааны асуудлаас эмээж тэдэнд ямар нэг муу юм хийхгүй байх гэж залбиръя! Гэхдээ л бусад нь яваад тэнд тэгээд үлдчихсэн болохоор тэд асар дарамттай байгаа даа. (Тийм ээ. Шударга биш.) Тэд маш их айж түгшиж байгаа. Сэтгэл санааны дарамт асар их байгаа. (Ойлгож байна.)

(Fox News Interview Darrell Issa Member of the U.S. House of Representatives Former U.S. Army Captain: Америкийн иргэн нэгэн хөл хүнд бүсгүй нөхөр, аав хоёрынхоо хамт зугтан гарахыг хичээж байна. Түүний хэлснээр талибууд түүнийг гаргахгүй гэж хаан хэвлий рүү нь өшиглөжээ.

Тэр одоо хоргодох газар байрлаж, танигдалгүй нуугдан найз нөхөд нь хоол хүнс авчирсаар байна байх гэж найдаж байгаа бөгөөд түүний нууцыг биднийг шинэ мэдээ авч иртэл хадгалах байх гэж найдаж байна. Бид нар түүний байршлыг тодорхой мэдэх хэдий ч үнэндээ хэн, хэзээ, хаана уулзах тухай мэдэх хүртэл бид уулзалтын талаар ярилцахаас айдаг. Нуугдахыг хүссэн хэн бүхэн утсаа салгаж, унтраах зэргээр аврагдан бултаж зугтаж болох бүхий л арга чаргаа хэрэглэх хэрэгтэй. болдог. Адилхан асуудалтай настай хос бас бий: гарц руу (АНУ-ын) цэнхэр паспорттойгоо хэдэнтээ очсон боловч орж чадаагүй. Иймээс Америкийн ард түмэнд өгсөн амлалтаа зөрчөөгүй, ард түмнээ хайхралгүй орхиогүй гэж хэлэх нь буруу. Хүмүүс тэнд гацаагүй гэж хэлж байгаа ч буруу шүү. Энэ хүмүүс гацчихаад чадах бүхий л зүйлээ хийсэн хэдий ч үнэндээ эцэст нь тэд эн тэргүүний ач холбогдолтой биш болчихсон.)

Бас хүмүүс Кабулын нисэх буудал дээр амиа алдсан, агаарын цохилтод өртөж өөр газруудад ч хүмүүс үрэгдсэн. Тэгэхээр энэ бол ноён Байден америкчуудад, бусад улсын ард иргэдэд ч, олон улсын энх тайванд ч хөнөөлтэй хүн гэдгийн илт нотолгоо юм. (Тийм байна.) Цаашид ноён Байден дахин хэчнээн их гамшиг тарих юм, америкчууд ингэхийг нь зөвшөөрөөд байж болж байгаа юм уу? (Яг үнэн.)

Бас Макконел гэгч энэ эр дахиад сайн хүний дүрд тоглохыг оролдож байна. Түүнд ингэх нэр нүүр байхгүй. (Үгүй.) Тэр ард иргэддээ халгаатай хүнийг дэмжиж байна. (Тийм ээ.) Энэ сайн зүйл биш. Тэр тэтгэвэртээ суух хэрэгтэй. Эсвэл түүнийг халбал зохино. (Тийм ээ, Багш аа.) [...]

Тэрүүнд төр засгийн ямар ч албан тушаалд тэнцэхгүй. (Үгүй, тохирохгүй.) Удирдах албан тушаалд битгий хэл, төрийн аль ч албанд, ялангуяа төв байгууллагын Капитол дахь дээгүүр албан тушаалд тэр тохирохгүй. (Яг үнэн.) Сенатад болон Төлөөлөгчдийн танхимд. Иймэрхүү хүн улс оронд маш их хор хөнөөлтэй байдаг. Түүнийг улс орондоо тусал, хамгаал, сайн сайхан байлга гэж цалинжуулдаг. Гэтэл тэр эсрэгээр хийнэ. (Тийм.)

Хилийн асуудал дээр ч тэр төдийлөн дорвитой юм хийгээгүй. Хэчнээн олон америкчууд түүний нүдэн дээр амиа алдсаар байтал юу ч хийхгүй байсаар л! Тэр юу ч хийлгүй; илүү олон америкчуудад хөнөөл учруулах үйл хэргийг дэмжсээр. (Яг үнэн. Тийм.) Ийм учраас тэр сайн хүн биш. (Санал нэг байна.) [...]

Байденыг огцруулах, эс огцруулах нь дан ганц түүний гарт байдаггүй. (Тийм.) Хэрэв Сенат болон Төлөөлөгчдийн танхим ноён Байден асуудал хэрхэн шийдэж буй нь ийм ноцтой гэдгийг олж мэдвэл тэд Макконелийн юу гэхийг хайхрахгүй байж магадгүй. (Тийм ээ, Багш аа.) Харин тэр “Үгүй ээ, Байденыг огцруулж болохгүй. Хэрхэвч тэгж болохгүй” гэх нь Түүний мэдлийн юм биш Тэр зөн билигтэн юм уу магадгүй далд ирээдүйг хардаг хүн юм уу? Эсвэл тэр эрх мэдэлдээ тэгтлээ итгэлтэй ийм үг хэлж байгаа юм болов уу? (Үгүй.) Хэтэрхий бардам байна. (Яг үнэн.) Төр засгийн удирдлага, ямар ч улс орны удирдагчид ийм бардам байж болохгүй. (Тийм ээ, Багш аа.) Яагаад гэвэл, хэрэв та нар хэтэрхий бардам байвал бодит байдлаас дэндүү холдож, унаж, ард түмнийг хохироох болно. [...]

Тэр Байдентай цуг огцрох ёстой. [...] (Тийм ээ, Багш аа.)

Түүнийг цалинжуулдаг татварыг төлдөг америкчуудад илүү их зовлон шаналал тарихаас нь өмнө түүнийг нэн даруй огцруулах ёстой. (Тийм ээ, Багш аа. Тийм.) Тэрээр ажил олгогчдодоо, цалин олгогчдодоо илүү үнэнч байж, тэднийхээ эрх ашгийг илүү хамгаалах учиртай. (Тийм ээ, гарцаагүй.) Түүнийг цалинжуулдаг хүмүүс бол америкчууд. Тэд бол түүний ажил олгогчид. Тэр тэднийгээ илүү сайн хамгаалах ёстой. Зүгээр л хамаг эрх мэдлийг гартаа атгаж, ард түмний сэтгэлзүй, (Тийм.) бодол санааг удирдах гэсэн ганц хүнийг биш. (Тийм ээ, Багш аа.) Үүнийг яаж илүү ойлгомжтой тайлбарлахыг би мэдэхгүй юм. Санаанд орсноороо л та нарт хэлж байгаа нь энэ. (За, Багш аа. Ойлголоо.) Зүрх сэтгэлээсээ урсан гарснаар, өөрийн бодлоо шууд л хэлчихлээ. (Маш ойлгомжтой, цэгц шулуун хэллээ. За, Багш аа.) Ойлгомжтой юу? (Тийм ээ.) Сайн байна.

Хамгаас Хайрт Их Багш аа, бид Тандаа хүмүүсийн үнэнийг харах нүдийг нээж, удирдагчдыг маань сэрж сэхээрэхэд нэн чухал сургаал айлдсанд гүнээ талархаж байна. Бид Америкийн Нэгдсэн Улс болон дэлхий дахин гайхалтай бөгөөд, хэзээ ч байгаагүйгээр энх тайван орших болтугай хэмээн залбиръя. Бид удахгүй томоохон өөрчлөлт болж, жинхэнэ халамжит, билиг ухаантнууд төр засгийн эрхэнд гарч улс орнууд болон манай гараг өөдлөн дэвжихийг харах болтугай Хайрт Их Багш маань Сансрын бүхий л Дээд Төрөлтнүүдийн хамгаалалд эрүүл энх орших болтугай.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай хүн төрөлхтөн сайн удирдагчдыг яагаад таньдаггүй талаар өөр чухам хэрхэн айлдсаныг та бүхэн Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрөөр 9-р сарын 20-ны даваа гарагт хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-11-27
12 Үзсэн
2024-11-26
267 Үзсэн
2024-11-26
402 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд