Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Диваажингийн гэрчлэл, 6-р хэсэг – Их Багштай Диваажинд очоод Есүс болон Мянган Мутарт Бурхантай уулзав

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Бясалгах үедээ би маш их гайхалтай ахуй ойлголт үзэж байлаа. Тухайлбал, Их Багш намайг хоёр удаа Бурханы Оронд аваачиж байлаа.

Анх бие маань бутрах нь уу гэж бодох тэр үед Их Багш даруй намайг илүү аюулгүй газар луу явуулсан юм. Сүүлчийн зоогийнх нь үеэр би Есүс Христийг харсан.

Хоёр дахь удаа нь би Есүс Христийг өндөр уулан дээр шавь нартаа ном айлдаж байхад нь харсан. Есүс Эзний орхимжийн үзүүр хөвж, уруулаа хөдөлгөн ярьж байлаа. Тэрхэн зуур би Их Багшийн хэлснийг саналаа: Есүс эзэн Бурханы оронтой ойр түвшинд байдаг ба өндөр түвшинд хүрсэн хүмүүст ном тайлдаг. Үнэхээр тийм байсан шүү! Есүс Эзнийг харах бүрдээ би түүнтэй үлдэхийг маш их хүссэн. Тиймээс Тэрээр надад өөрийг нь удаанаар харахыг зөвшөөрсөн юм

Их Багш намайг бас Диваажинд аваачиж цэцэгс үзүүлсэн. Диваажингийн цэцэрлэгийн тэр цэцэгс маш өнгөлөг, үзэсгэлэнтэй, хараа булаам байлаа. Тэд хэмнэлтэйеэ бүжиж байв. Маш гайхамшигтай байсан. Тэднийг би баяр жаргалтайгаар чимээгүйхэн харж байлаа. Тэр үед би бас Бурханы агуу суу билгийг бишрэв.

Нэг удаа маяа намайг нэгэн гүн хөндийд аваачсан нь магадгүй өмнөх үйлийн үрийг цэвэрлэсэн явдал байх. Тэгэхэд ямар ч айдас байгаагүй. Намайг Их Багшийн нэрийг дуудах даруй хурц алтан шар Гэрэл даруй хурцаар цацарч би аюулгүйгээр эргэж ирсэн юм. Намайг даруй аварсанд нь би Их Багшдаа маш их талархдаг. Би тэр Гэрэлд их удаан байсан бөгөөд тэрхүү гэрэл цагаан Гэрэл болж миний толгой руу унжсан мөнгөн утас болж хувирсан.

Бас нэг удаа Их Багш намайг авч яваад Мянган-мутарт Бурхантай уулзуулсан. Би Түүнтэй их ойрхон байв. Түүнийг харангуутаа би агуу Бурхан байна гэдгийг даруй таньсан. Тэрээр машид сүр хүчтэй байв. Тэгээд гарууд нь хоёр хоёроороо аядуухан ээлжлэн хавсарч байхыг би харлаа. Яваандаа улам бүр хурдан болж байв. Би Түүнд гүн хүндэтгэлтэйгээр талархсан. Түүнд би надад ачлал ивээлээрээ хайрласан асар их адислалынх нь төлөө талархсан. Мэдрэхүйт төрөлтнүүдийг зогсоо зайгүй аварсаар Тэрээр завгүй байсан гэдгээ надад ойлгох боломж хайрласан юм. Тэр үед Их Багшийн хувилгаан дүр мөн олон зуун, олон мянган өөр өөр өнгөтэй, өөр хувцастайгаар энд ч ном тайлан, тэнд ч зовлонгоос ангижруулан, дүрвэгсдэд туслах зэргийг хийж байгаа нь харагдлаа. Зүрх сэтгэл минь Түүнийг гэсэн хязгааргүй хүндлэл хэмжээлшгүй хайраар бялхаж байв.

Өнгөрсөн жил би Шихүд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Өдрөөр 10-р сарын 25-нд Их Багштай уулзана хэмээн ихэд найдаж байлаа. Хэдийгээр ажлаас болоод би явж чадаагүй ч гэсэн бясалгал хийж байхад Их Багш намайг баярын үйл ажиллагаанд аваачсан. Шихүд маш олон хүн цугласан байхыг харлаа. Мөн Түүнийг яг л сүүлд бичлэг дээр гарсан шиг тэргэнд сууж явахыг харсан. Өөр зүйл гэвэл Их Багш ахуй ойлголтод маш хурц тод Гэрэлтэй байсан юм. Бас бүх лам нар тэднийг хүрээлсэн Гэрэлтэй байсан. Тэр шөнө би амьдралдаа сонсож байгаагүй маш аялгуулаг Диваажингийн хөгжим сонссоны дараа сүмийн хонх тасралтгүй дугарч байхыг сонссон юм.

Нэг удаа Их Багш нэгэн хамаатныг маань хүнд шийтгэлээс аврах гэж намайг там руу аваачсан. Надад хязгааргүй их талархах сэтгэл төрсөн. Мөн Их Багш надад Аулак (Вьетнам) болон Австралид болсон үерийг харуулсан Ахуй ойлголтоос би уг үйл явдал таваас арван өдрийн дараа тэрхүү газар, тэр цаг үед болно гэдгийг мэдээд ээжтэйгээ мэдрэхүйт төрөлтнүүдийн төлөө залбирцгаасан.

Их Багш Тандаа би чин сэтгэлээсээ талархаж ариун лагшин Тань тунгалаг, өлмий бат оршихыг ерөөе. Та минь залуугаараа байж, урт насалж шавь нараа үргэлжлүүлэн сургаж энэ дэлхийн бүхий л төрөлтнийг хамгаалж байх болтугай.

Веган: Бурхан энэрэнгүй сэтгэлд хайртай

Их Багшийн шавь бүр ижил болон өөр, ба/эсвэл илүү их дотоодын сүнслэг ахуй ойлголт, гадаад ертөнцийн адислалтай байдаг Эдгээр нь ердөө цөөн жишээ юм. Бид ихэвчлэн Их Багшийнхаа зааварчилгаагаар энэ бүхнээ дотроо хадгалж явдаг билээ.

Илүү олон гэрчлэлийг үзэх болон үнэгүй татаж авах хаяг SupremeMasterTV.com/to-heaven

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (6/20)
9
2022-02-25
6395 Үзсэн
15
2022-05-05
6253 Үзсэн
16
2022-12-28
4583 Үзсэн
20
2024-06-04
2900 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
35:00
2024-11-28
99 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд