Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11 дүгээр сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 8-нд хэвлэл мэдээллийн CNN агентлагт хэлэхдээ, Ираны цөмийн хөтөлбөр болон Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээр урагшилж байгаа цагт АНУ Иранд дахин цохилт өгөх нь “тун бага магадлалтай” гэж мэдэгджээ. Катар улс уг хэлэлцээрт зуучилж буй бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ойрын хугацаанд томоохон ахиц гарах төлөвгүй байна гэжээ. (CNN)
Катар улс АНУ–Ираны дайныг зогсооход зуучилж буй хүчин чармайлтаа эрчимжүүлж буй энэ үед [АНУ-ын] Цагаан ордноос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 9-нд [АНУ-ын] Вашингтон хотноо Катарын ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль Танитай уулзахаар товлосон хэмээн мэдэгджээ. (Fox News)
11-р сарын 8-нд Иракийн хойд бүс дэх Хор Мор хийн ордын хадгалах саванд дроноор халдсан байж болзошгүй бөгөөд гарсан түймрийн улмаас хийн олборлолт зогсож, бүс нутгийн цахилгаан үйлдвэрлэл 2,800 орчим мегаваттаар буурчээ. Үүнд ямар ч бүлэглэл даруй хариуцлага хүлээгээгүй байна. (Fox News, Reuters)
[Нидерландын] Гааг хотод болсон Хятадын асуудлаарх парламент хоорондын холбооны [IPAC] дээд хэмжээний уулзалтаар 30 орны 52 хууль тогтоогч Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавихаар тохиролцлоо. Тэд мөн парламентын тогтоол гаргах, худалдаа, дипломат хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг арга замаар Хятадын эдийн засгийн дарамтыг тэсвэрлэх улсынхаа чадавхыг бэхжүүлэхээр тохиролцсон байна. (Taiwan News)
[Египетийн] Гизагаас Фаюм руу явж байсан зорчигч тээврийн галт тэрэг Гизагийн ойролцоо зогсож байсан галт тэрэгний араас мөргөсний улмаас наад зах нь 7 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ. Хэд хэдэн вагон замаасаа гарч, далангийн хажуу руу унасан байна. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ослыг мөрдөн шалгахыг тушаасан бөгөөд прокурорууд амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэж анхааруулжээ. (BBC News)
[Испанийн] Канарын арлуудын нэг болох Эль-Йерро аралд 11-р сарын эхээр 30 орчим завиар 3,300 гаруй цагаач, дүрвэгч ирсний дараа онц байдал зарлаж, Испанийн төв засгийн газраас тусламж хүслээ. Тус арал 11,400 орчим оршин суугчтай бөгөөд албаны хүмүүс шинээр ирэгсдэд түр сууц хайж буй бол орон нутгийн эмнэлгийн ачааллыг бууруулахаар бусад арлаас эмнэлгийн ажилтнууд авчирсан байна. (Al Jazeera)
Хонконгийн цагдаагийн газар сураггүй алга болсон хүмүүс, сэжигтнүүдийг олоход туслах зорилгоор SmartView хяналтын камерын сүлжээндээ хиймэл оюун [ХО]-д суурилсан царай таних системийг 11-р сард идэвхжүүлэхээр төлөвлөж байна. Байцаагч буюу түүнээс дээш албан тушаалтны зөвшөөрлөөр цагдаа бичлэгээс хайлт хийх, эсвэл эрэн хайж буй хүн нь камерт харагдмагц шууд мэдэгдэл хүлээн авах боломжтой болно. Цагдаагийн газар тухайн хүн хэзээ, хаана харагдсан талаарх бүртгэлийг 180 хүртэл хоног хадгалахаар төлөвлөж буй бол дүрс бичлэгийг ерөнхийдөө 31 хоногоос илүүгүй хадгалдаг. Тус хот 2028 он гэхэд сүлжээгээ өргөжүүлж, 60,000 камертай болохыг зорьж байна. (South China Morning Post)
11-р сард тэнгэр ажиглагчдын сонирхлыг татах үзэгдлүүдэд 2 солирын бороо, Ангараг болон Бархасбадь гараг ойртон харагдах үзэгдэл, мөн супер сар багтана. Умард Тауридын солирын бороо 11-р сарын 12-ны орчим оргилдоо хүрэх бөгөөд галт бөмбөлөг гэгдэх ер бусын тод солирууд харагдах боломжтой юм. Ангараг, Бархасбадь гарагууд 11-р сарын 15, 16-нд нар мандахаас өмнө ойртон харагдана. Харин Леонидын солируудыг 11-р сарын 17, 18-ны үүр цайхаас өмнө ажиглахад хамгийн тохиромжтой. 11-р сарын 24-нд супер сар мандах бөгөөд тэргэл сар дэлхийд ердийнхөөс ойрхон байх тул арай том, тод харагдана. (SciTech Daily)
Арабын Нэгдсэн Эмират Улс [АНЭУ] улсын сургуулиудын цэцэрлэгийн бага анги [цэцэрлэгийн эхний жил]-ийн хүүхдүүдэд шүд цоорох, буйлны өвчнийг эрт илрүүлэх зорилготой үнэ төлбөргүй шүдний үзлэг эхлүүлжээ. Гэр бүлүүд улсын эрүүл мэндийн төвүүд, эсвэл хувийн байгууллагуудад үзлэгт хамрагдах боломжтой. (The National, Emirates News Agency - WAM)
Усанд сэлэлтийн хичээлд хамрагдсан 5-аас доош насны хүүхдүүд унших, бичих, тоо бодох, заавар дагах чадвараар үеийнхнээсээ 5-18 сараар түрүүлж болохыг судалгаагаар тогтоожээ. Австралийн судлаач, Канберрагийн Их Сургуулийн гавьяат профессор Робин Йоргенсен усанд сэлэлтийн хичээл нь сургуульд суралцахад хэрэгтэй чадварыг хөгжүүлж, нийтэч байдал, танин мэдэхүй, хэл яриа, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварыг сайжруулж болох юм гэжээ. Тэрээр бага орлоготой өрхүүдэд усанд сэлэлтийн хичээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс татаас олгохыг уриалсан байна. (SciTech Daily)
Өглөө хөнгөн сунгалт хийх нь унтсаны дараах биеийн хөшингө байдлыг багасгаж, уян хатан байдлыг сайжруулахад тустай. Аулак (Вьетнам)-ын эрүүл мэндийн Сык хоэ ба Дой сон [Эрүүл мэнд ба амьдрал] хэвлэл мөрөө өргөж буулгах, хүзүүгээ зөөлөн эргүүлэх, гараа толгой дээгүүрээ сунгах, хажуу тийш хазайх, өвдгөө цээж рүүгээ татаж сунгах зэрэг хэд хэдэн энгийн дасгалыг танилцуулжээ. Эхлэн хичээллэгчид аажмаар хөдөлж, хэт сунгалт хийхээс зайлсхийн, өвдвөл зогсох хэрэгтэй. Бэртэлтэй, архаг өвчтэй хүмүүс эхлээд эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. (Sức khỏe & Đời sống)
Дэлхийн агаарын хэмийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байгаа бөгөөд 2026 оны 10-р сард аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.75°C-ээр өндөр байсан гэж Европын Холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн алба [C3S] 11-р сарын 6-нд мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай олон улсын Парисын хэлэлцээр дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5°C-ээс хэтрүүлэхгүй барих зорилго тавьжээ. C3S 2026 он нь 2024 оноос хойш 1.5°C-ийн зорилтот хязгаарыг давсан 2 дахь жил болох нь бараг гарцаагүй бөгөөд энэ нь цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж мэдэгдсэн байна. (Reuters)
Өмнөд Солонгос дахь Солонгосын Цаг уурын алба [KMA] 12-р сард оргилдоо хүрэх төлөвтэй, урьд байгаагүй хүчтэй болж болзошгүй Эль Ниньо үзэгдлийн нөлөөгөөр өвлийн температур, хур тунадас улирлын дунджаас давах төлөвтэй байна гэж мэдээлжээ. 8-10-р сарын хооронд Номхон далайн гадаргын усны температур олон жилийн дунджаас 2.4°C-ээр өндөр байсан нь 1950 оноос хойших тухайн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж KMA мэдээлсэн байна. (The Korea Times)
Пакистаны Синд мужийн Тарпаркар дүүргийн 7 талука буюу хэсэг даяар тарьсан ургамлын 85–90% нь устсан, эсвэл ургац өгөхгүй болсон тухай мэдээллийн дараа 11-р сарын 7-нд тус дүүргийг ганд нэрвэгдсэн бүсээр зарласан байна. Синдийн тэргүүн сайд ундны ус, нэн шаардлагатай хангамжийг яаралтай хүргэх, усны байгууламжуудыг засварлах, усны урт хугацааны хүртээмжийг сайжруулах төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгожээ. (DAWN)
11-р сарын 9-нд [Туркийн] Анталья хотод НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх COP31 дээд хэмжээний 2 долоо хоногийн чуулган эхлэхэд удирдагчид улс орнуудад дэлхийн дулаарлыг сааруулах арга хэмжээгээ түргэтгэхийг уриалжээ. Турк улс өнөөдөр дэлхийн эрчим хүчний хэрэгцээний ойролцоогоор тавны нэгийг хангаж буй цахилгааны эзлэх хувийг 2035 он гэхэд гуравны нэгээс дээш болгохыг улс орнуудаас хүсэж байна. Уур амьсгалын төлөө тэмцэгчид нэмэгдэх цахилгааныг нүүрстөрөгчийн ялгарал багатай эх үүсвэрээс гарган авах шаардлагыг уг амлалтад мөн тусгах ёстой гэж үзэж байна. АНУ-ын засаг захиргаа 2 дахь жилдээ дараалан уг хэлэлцээрт оролцоогүй байна. (Reuters)
NASA [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв]-ийн Voyager 1 сансрын хөлөг энэ сард дэлхийгээс гэрлийн 1 өдрийн зай [25.9 тэрбум орчим километр]-д хүрсэн хүний бүтээсэн анхны биет болох төлөвтэй байна. (SciTech Daily)
Их Британи дэлхий дээрх цэргийн үйл ажиллагааг ажиглах зэвсэгт хүчнийхээ чадавхыг сайжруулахын тулд дотооддоо бүтээсэн Титаниа цэргийн хиймэл дагуулыг 10-р сард тойрог замд гаргажээ. Их Британийн Батлан хамгаалах яам мөн Британийн хиймэл дагуулуудын ойролцоох хэвийн бус буюу аюул занал учруулах үйл ажиллагааны талаар эрт сэрэмжлүүлж чадах эсэхийг шалгахаар Их Британи, Австрали, Кипрт газрын мэдрэгчүүдийг туршиж байна. Энэ 2 төсөл нь Их Британийн сансрын батлан хамгаалах чадавхдаа 4 жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн 3 тэрбум орчим фунт.Стерлингийн хөрөнгө оруулалтын хэсэг юм. (Gov.uk)
NASA [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв]-ийн Perseverance явагч төхөөрөмж 10-р сарын 11-нд Ангараг гараг дээр 45.22 км зам туулж, NASA-гийн Opportunity явагчийн өмнөх амжилтыг давснаар өөр ертөнц дээрх тээврийн хэрэгслийн шинэ дээд амжилт тогтоожээ. Perseverance хөдөлгөөн дундаа аюулгүй зам сонгох боломж олгодог чиглүүлэх системийн тусламжтайгаар ойролцоогоор 5 жил хагасын дотор энэ амжилтад хүрчээ. Тус явагч одоо Жезеро тогооны ойролцоох эртний чулуулгийг судалж, ус чулуулагтай хэрхэн харилцан үйлчилж байсан болон уг нутагт амьдралд тохиромжтой нөхцөл байсан эсэхийг илтгэх ул мөрийг хайж байна. (SciTech Daily)
[Их Британийн] Бристолын Плантугезе португал хоолны веган ресторан нь Ово Эштреладо шарсан өндгөөрөө амьтны эрхийг хамгаалах PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүс] нийгэмлэг Их Британийн салбарын 2026 оны Веган хүнсний шагналын Шилдэг веган өндөг төрөлд түрүүлжээ. (Bristol Post)
VegNews сэтгүүл амьтан-хүний мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр Италийн танил, гэрийн амттай хоолыг бүтээх 7 веган лазаньяны жорыг онцолжээ. 1. Бэлтгэхэд хялбар, цавуулаггүй веган лазанья 2. Ургамлаар амталсан макадамиа рикотта, 2 төрлийн бяслагтай, өндөр давхарласан веган лазанья 3. Пармезан, рикотта, моцарелла бяслаг, бууцайтай веган лазанья 4. Тосгүй веган лазанья 5. Цагаан соустай веган лазанья 6. Дээд зэргийн ногоотой веган лазанья 7. Бийонд Мийттэй веган лазанья (VegNews)
Тайвань (Формоса)-гийн Тогтвортой, эрүүл хооллолтын судалгааны хүрээлэн хэмээх нөлөөллийн байгууллага 11-р сарын 7-нд [Тайвань (Формоса)-ийн] Тайбэй хотод жагсаал зохион байгуулж, 2050 он гэхэд цэвэр ялгарлыг тэглэх замын зураглалдаа ургамалд суурилсан хооллолтыг тусгахыг засгийн газарт уриалжээ. Тэд хэрэглэгчдэд зориулан хүнсний орцын нүүрстөрөгчийн ул мөрийг тооцдог болох, компаниудын нүүрстөрөгчийн ялгарал багатай хүнсний бодлогыг дэмжих, сургуулийн үдийн хоолны нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахыг засгийн газраас шаардсан байна. (Taipei Times)
11-р сарын 2-нд [АНУ-ын] Калифорни мужид орон гэргүй хүмүүсийн хуарангийн ойролцоох хөдөлгөөн ихтэй зам руу тэнүүчлэн орсон 8 гөлгийг оруулан 22 нохой-хүнийг албаныхан аварчээ. Тэднийг бүгдийг нь асрах байранд хүргэсэн бөгөөд тус байр үрчлэлтийн төлбөрөөс чөлөөлж, тэднийг үрчлүүлэхэд бэлтгэж эхэлсэн байна. (Daily Mail)
Гэмтсэн, өвчтэй, мөлжлөгт өртсөн амьтан-хүмүүст яаралтай эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх зэрлэг амьтан-ардын шинэ эмнэлэг Тайландад нээгдлээ. Тус эмнэлгийн барилгын санхүүжилтийгМоник, Аренд Арлинг нар гаргаж, Тайландын Зэрлэг амьтдын анд нөхдийн сан [WFFT] барьжээ. Тус эмнэлгийн анхны өвчтөн нь аврагдсан Малай нарны баавгай-хүн Оскар болжээ. (The Times of India)
[АНУ-ын] Калифорни мужийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хаф Доум хаданд гацсан 2 аялагчийг бусад явган аялагч авиралтын хэрэгсэл ашиглан хүний хэлхээ үүсгэж аварчээ. 20 настай Иан Моран болон АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад дайчин Дэвид Моргенстерн нар ажиллагааг зохицуулахад тусалж, хоёуланг нь эгц хаднаас аюулгүй буулгасан байна. (Daily Mail)
Өдрийн саруул ухааны эшлэл: “Даруу зан бол аз жаргалын нууц. Даруу зан бол амьдралд амжилт олох жинхэнэ нууц юм.” – Америкийн нийгмийн шинжлэх ухааны судлаач, зохиолч PhD др. Артур Си. Брукс (Providence College)
Мас Сажадигийн клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын 1-р хэсэгт Америкийн хувь хүний өөрчлөлтийн дасгалжуулагч, илтгэгч тэрээр вагоны хана эрүүг нь хэрхэн дарж бяцалсан, мөн өөрийгөө гэнэт биеийнхээ гадна хөвж байгааг хэрхэн мэдэрснээ өгүүлнэ. Тэрээр амьдралынхаа 22 жилийг агшин зуур дахин туулснаа дурссан юм. Мас өсвөр насандаа амьдрал чухам юу болохыг ойлгохыг хүсдэг байжээ. Тэрээр шашнаас хариулт хайж, урам зориг, манлайлал, амжилтын тухай судалжээ. Баян чинээлэг болон оюун санааны зам мөр хөөсөн хүмүүст ч өөрсдийн бэрхшээл байдгийг хараад тэрээр хариултаас илүү олон асуулттай үлджээ. Эргээд бодоход тэр эрэл хайгуул нь клиник үхэлд анх ороход нь өөрийг нь бэлдсэн гэж санагджээ.
Мас 21, 22 орчим настайдаа их сургуульд сурахын хажуугаар вагоны ачаа буулгах ажил хийдэг байжээ. Нэг вагоны доторх хөдөлгөөнт хана гацахад тэрээр дээш авирч, дээрээс нь татах санал гаргасан бөгөөд хамт ажиллагсад нь доороос нь татахаар болжээ. Хагас тонн жинтэй хана гэнэт мултарч, хашлага дээгүүр гулсан эрүүг нь дарж бяцлаад, биеийг нь унжуулан үлдээжээ. Та үүнийг өвдсөн байх гэж бодож магадгүй. Гэхдээ би биеэсээ маш хурдан гарсан учраас огт өвдөөгүй. Би зүгээр л биеэсээ хөвөн гарсан мэт болж, өөрийгөө үнэхээр харж байлаа. Би: “Энэ бол миний жинхэнэ мөн чанарын өчүүхэн хэсэг л юм байна.” гэж бодсон. […] Тэр бие махбодод тийм хязгаарлагдмал байсандаа би харамссан.
Мас биеэсээ анхаарлаа холдуулж, биеэсээ ангид орших боломжуудад хандуулжээ. Тэрээр хайр, баяр баясгалан, амьдрах хүсэл тэмүүллийг мэдрэхийн хэрээр дээш хөөрч эхэлжээ. Би вагоны төмрийг нэвтлэн, Диваажин гэж бодогдсон газар руу орж байгаагаа мэдэрсэн. Мас хүмүүсийн Гэрлийн хонгил гэж нэрлэдэг зүйл рүү орсноо дүрслэн ярьжээ. Тэрээр хүмүүс нас барсан хайртай хүмүүстэйгээ уулзаж болох эхний шатыг алгасаж, нийт 13 орчим давхаргын 4, 5 дахь нь гэж өөрийн таамагласан түвшинд хүрсэн гэсэн юм. Тэнд тэрээр юу болж буйг ухамсарласан хэвээрээ амьдралынхаа үйл явдлуудыг дахин туулжээ. Үүнийг тэр амьдралаа дахин туулах гэдэг.
Энэ нь таны өөдөөс Гэгээнтэн, БУРХАН, эсвэл тэнгэр элч суугаад, хийснийг тань нэг бүрчлэн шалгаж, “Өө, чи үүнийг сайн хийжээ. Үүнийг муу хийжээ. Үүнийг сайн хийжээ. Энд юу болсон бэ? Чиний онооноос жаахныг хасах хэрэгтэй болох нь.” гэх мэтийг хийдэг газар биш. Түүнтэй огт адилгүй. Та үндсэндээ бүх амьдралаа, миний хувьд 22 жилийн амьдралаа магадгүй нүд ирмэх агшинд дахин туулдаг. Мас амьдралаа дахин туулахдаа юуг өөрөөр хийх ёстой байсан, эсвэл яагаад зарим зүйл өөрт нь тохиолдсоныг бодогдуулж байсан мөчүүддээ эргэн очжээ. Энэ нь “Аан, надад тохиолдсон зүйлс давтагддаг хэв маягтай байжээ” гэж ойлгохтой адил. Ердөө л тэр. Би муу хүн байснаас энэ нь болоогүй.
Амьдралаа дахин туулсан нь Мас өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг харах өнцгийг өөрчилжээ. Тэр өндөрлөг өнцгөөсөө эцэг эхийгээ оролцуулан хүн бүрийн гоо сайхан, эрхэм чанарыг олж харсан гэж тэр ярьсан юм. Та тэнд үлдэхийг үнэхээр хүснэ. “Чи энд үлдэж болно, гэхдээ буцах ёстой.” гэхтэй адил. Тэгэхээр тэд танд сонголт өгч байгаа мэт боловч дараа нь зүгээр л бие рүү тань буцааж түлхсэн. Тэр үед л би өвдөлт мэдэрч эхэлсэн.
Би өөрийгөө усан дундуур дээш хөөрч байгааг харсан. Би эхлээд хад чулууг, дараа нь усыг мэдэрч, тэгээд гагцхүү туйлын жаргалыг мэдэрсэн. Маргааш энэхүү 3 хэсэгт цувралын 2-р хэсэгт бидэнтэй хамт байгаарай. Мас Сажади вагоны ослын дараах эдгэрэлт болон Белизэд усан дор татагдан орсноор эхэлсэн, клиник үхэлд хоёр дахь удаа орсон тухайгаа дахин өгүүлнэ. (Кирсти Солсбери YouTube суваг - Баярлалаа)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх