Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 23
Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед аль-Ансари Иран, АНУ-ын хоорондын хэлэлцээр хурцадмал байдлыг үл харгалзан үргэлжилж байна гэж мэдэгджээ. (Al Jazeera)
Хориг бүслэлт болон худалдааны хөлөг онгоц руу чиглэсэн халдлага нэмэгдсэнээс болж Ормузын хоолойн ойролцоо 6,000 орчим далайчин гацсан хэвээр байгааг Олон улсын далайн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес 10-р сарын 18-нд анхааруулжээ. Тэрээр ойролцоогоор 2 долоо хоногт 24 хөлөг халдлагад өртсөн гэсэн мэдээлэл гарсан тул аюулгүй байдлыг нь баталгаажуулах хүртэл тус хоолойгоор хөлөг онгоцнуудыг зорчуулахгүй байхыг уриалжээ. Тус байгууллага 10-р сарын 9-ний байдлаар бүс нутгийн хэмжээнд далайд гарсан нь батлагдсан 100 хэрэг явдлыг бүртгэжээ. (New York Post)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленский 10-р сарын 18-нд АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай ярилцаж, [АНУ-ын] Флоридад саяхан болсон Украин (Урейн)-АНУ-ын хэлэлцээрийг дүгнэн, Оросын дайныг дуусгах дипломат ажиллагааны дараагийн алхмуудыг бэлтгэсэн гэж мэдэгджээ. Оросын цохилтууд үргэлжилж буй энэ үед Украин (Урейн)-ы агаарын довтолгооноос хамгаалах хэрэгцээг тэрээр онцолж, ахиц дэвшил Вашингтоны байр сууриас ихээхэн хамаарна гэжээ. (RBC-Ukraine)
АНУ-ын тусгай элч ноён Уиткофф Оросоос Украин (Урейн)-д хийж буй дайныг дуусгах талаар хэлэлцэхээр 10-р сарын 19-нөөс эхлэх долоо хоногт Норвег улсад очихоор төлөвлөж байгааг Ройтерс агентлаг уг төлөвлөгөөг мэдэх эх сурвалжуудаас эшлэн мэдээлжээ. Ерөнхийлөгч Зеленский, Европын удирдагчид болон Европын Холбоо, НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн төлөөлөгчид үүнд оролцох төлөвтэй байна. Ноён Уиткофф мөн Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай Украин (Урейн)-ы талаар хэлэлцэхээр Орост тусдаа айлчлал хийхээр төлөвлөж байгаа ч тов нь хараахан эцэслээгүй байна. (Reuters)
Украин (Урейн)-ы Нова Водолага дахь цэцэрлэгт хүрээлэнд Оросын дрон цохилт өгчээ. Харьков мужид 10-р сарын 19-нд болсон уг халдлагын улмаас тэргэнцэрт байсан хүүхдийг оруулаад 6 хүн амиа алдсан гэж Украин (Урейн)-ы эрх баригчид мэдээлжээ. Өөр наад зах нь 15 хүн, түүний дотор 7 хүүхэд шархаджээ. Украин (Урейн) даяар амь үрэгдэж, шархадсан энгийн иргэдийн тоо 9-р сард өмнөх оны мөн үеэс 85%-иар өссөнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчид мэдээлсэн үеэр энэ халдлага болжээ. (New York Post)
Оросын баллистик пуужингийн хөөргөлтийн талаарх АНУ-ын тагнуулын мэдээллийн солилцоо 3 хоног тасалдсаны дараа сэргэсэн гэж ерөнхийлөгч Зеленский 10-р сарын 18-нд мэдэгджээ. Гэвч 10-р сарын 19-нд тэрээр Украин (Урейн)-ы түншүүдээс урьдчилсан сэрэмжлүүлэг ирэлгүй Орос улс дахин баллистик пуужингийн цохилт өгснийг мэдээлж, АНУ-ын Батлан хамгаалах яамыг нэн чухал хангамжийг саатуулж байна хэмээн буруутгажээ. Тэрээр мөн цэргийн хиймэл дагуулын үйлчилгээний тасалдал нь Оросын дронуудыг замд нь устгах Украин (Урейн)-ы чадавхад саад болж байна гэжээ. АНУ-ын албаныхан тагнуулын мэдээлэл солилцох бодлогыг өөрчилсөн, эсвэл хиймэл дагуулын үйлчилгээг зориуд удаашруулсан гэх мэдэгдлийг няцаасан байна. (The New Voice of Ukraine, CBS News)
10-р сарын 17-нд [Румыны] Сулинагийн ойролцоох Хар тэнгисийн дээгүүр Румыны агаарын орон зайд нэвтэрсэн Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй довтолгооны 2 дроныг Румыны F-16 сөнөөгч онгоцнууд буудан унагасан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Орос улс Украин (Урейн)-д бүрэн хэмжээний довтолгоо хийснээс хойш Румын улс дрон нэвтэрсэн 54 тохиолдол бүртгэсний 35 нь 2026 онд гарчээ. (Euromaidan Press)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 11-р сарын 18-19-нд Хятадын Шэньжэнь хотод болох Ази- Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын ерөнхйилөгч Ши Жиньпин нартай уулзахад бэлэн байгаагаа 10-р сарын 19-нд мэдэгджээ. Тэрээр цөмийн зэвсэг болон цөмийн зэвсгээс ангижрах асуудалд гол анхаарлаа хандуулна гэсэн ч Украин (Урейн)-ы талаар мөн хэлэлцэж болно гэж мэдэгджээ. (euronews)
Олон улсын хүний эрхийн байгууллага болох Хүний эрхийн хяналтын газар 10-р сарын 19-нд нийтэлсэн тайланд Малийн зэвсэгт хүчин болон Оросын цэрэгжсэн Африк корпус бүлэглэл босогчдын эсрэг дроны довтолгоогоо эрчимжүүлж, олон арван энгийн иргэний аминд хүрсэн гэжээ. Мөргөлдөөний хяналтын мэдээллээр 2026 оны 4-р сараас 8-р сарын хооронд 47 цохилтод 94 энгийн иргэн амь үрэгдсэн бол 2025 оны мөн үед 22 цохилтод 44 хүн амиа алджээ. (Reuters)
Тайвань (Формоса)-ийн эргийн хамгаалалтын алба 10-р сарын 18-нд Тайвань (Формоса) болон түүний хяналтад байдаг Пратасын арлуудын орчимд уялдуулсан ажиллагаа явуулж, Хятадын эргийн хамгаалалт, судалгаа, загас агнуурын 16 хөлөг онгоцыг хөөн гаргаснаа мэдэгджээ. Зарим хөлөг Тайвань (Формоса) нэвтрэхийг хязгаарласан усан бүсэд орсныг эргийн хамгаалалтын алба “далайн дарамт шахалт” гэж тодорхойлжээ. (Taipei Times)
Канадын Альберта мужийн сонгогчид 10-р сарын 19-ний бүх нийтийн санал асуулгаар Альбертаг Канадаас тусгаар тогтнуулах үйл явцыг эхлүүлэх саналыг няцаажээ. 1 сая гаруй санал тоолсон албан бус дүнгээр 75% нь Канадын бүрэлдэхүүнд үлдэхийг, 25% нь ирээдүйд салан тусгаарлах санал асуулга явуулах чиглэлд урагшлахыг дэмжжээ. (NPR)
Өмнөд Африкийн эрх баригчид 10-р сарын 15-нд [Өмнөд Африкийн] Мпумаланга дахь сүмд байрласан, бүртгэлгүй байж болзошгүй донтох эмгэгийн сэргээн засах төвөөс 2 хүүхэд зэрэг 200 орчим хүнийг аварчээ. Зарим хүнийг ариун цэврийн нөхцөл хангалтгүй, усны цоргыг нь түгжсэн, хэт олон хүнтэй өрөөнүүдэд хооронд нь гинжилсэн байсан бөгөөд 14 хүнийг эмчилгээнд хүргэжээ. Маргааш өглөө нь пасторыг эхнэрийнх нь хамт баривчилсан бөгөөд тэднийг хүн хулгайлах, бүртгэлгүй сэргээн засах төв ажиллуулах, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг зөрчих зэрэг хэрэгт буруутгаж байна. (Daily Mail)
Орон сууц, амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцсэн жагсаал 10-р сарын 17-нд [Португалын] Лиссабон, [Италийн] Милан хотуудад тархжээ. Лиссабоны майхант хуаранд олон зуун хүн цугларч, боломжийн үнэтэй орон сууц, илүү сайн цалин, тэтгэвэр, нийтийн үйлчилгээ шаарджээ. Харин Миланд голдуу тайван өрнөсөн жагсаалын төгсгөлд баг зүүсэн үймээн дэгдээгчид цагдаа нартай мөргөлдөж, хаалтуудыг шатаажээ. Испани, Францад орон сууц, тэгш бус байдал, сургуулиудын санхүүжилтийн дутагдлаас үүдсэн үймээн хэдэн долоо хоног үргэлжилсний дараа эдгээр жагсаал болжээ. (The Guardian)
АНУ-ын амьтан-хүний мах үйлдвэрлэгч Кейэм Фүүдс компани агуулахын хөргөлт доголдсоноос бүтээгдэхүүнүүдийг аюултай байж болзошгүй температурт хадгалснаас үүдэн АНУ даяар болон Хонконгт түгээсэн бараг 1.6 сая фунт [725 748 килограмм] амьтан-хүний мах, шувууны махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний аюулгүй байдал, хяналтын алба уг эргүүлэн татах ажиллагааг хамгийн ноцтой ангилалд оруулсан нь холбогдох бүтээгдэхүүнийг идэхэд хүнд өвчлөл, үхэлд хүргэж болзошгүй гэсэн үг юм. (Fox Business)
Их Британид КОВИД-19-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн хүний тоо 10-р сарын эхний 2 долоо хоногт 40 гаруй хувиар өсөж, долоо хоногт нас барсан хүний тоо 28-аас 41 болж нэмэгджээ. 85 ба түүнээс дээш насны хүмүүс хамгийн өндөр эрсдэлтэй байна. (Daily Mail)
Хүрэн манжингийн шүүс цусны даралтыг бууруулахад тустай байж болохыг Америкийн хоол тэжээлийн мэргэжилтэн Лорен Панофф (веган) тайлбарлажээ. Учир нь түүнд агуулагдах нитрат азотын исэл болж хувиран, судсыг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг. 2024 онд 113 судалгааг нэгтгэн шинжилсэн тойм судалгаагаар хэдхэн цагийн дотор систолын даралт 3 миллиметр мөнгөн усны баганаар буурдаг болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүд хүнсний ногоо ихтэй, тэнцвэртэй хооллож, хангалттай кали авч, давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөж байна. Хүрэн манжин нь эмчийн бичиж өгсөн эмийн эмчилгээг дэмжих боловч орлохгүй юм. (Thanh Niên)
Боловсорсон луффаг Ау Лак (Вьетнам), Хятадад уламжлалт эмчилгээ, ахуйн хэрэгцээнд ашигладаг. Хатаасан ширхэглэгийг нь байгалийн гаралтай үрэгч болгон хэрэглэдэг бол ус шүүх, хүнд металл зайлуулах боломжийг нь судалж байна. Луффа эслэг, С аминдэм, үл исэлдүүлэгч агуулдаг. Хоол боловсруулах эрхтэн нь эмзэг, эсвэл суулгалттай хүмүүс хэт их хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. (VietnamNet)
10-р сарын 19-нд Румыны Вранча газар хөдлөлтийн бүсэд 4.8 магнитудын газар хөдлөлт болж, чичирхийлэл нь [Румыны] Бухарест, Молдав, Украин (Урейн)-д мэдрэгджээ. Энэ нь Румынд сүүлийн 2 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. (UA.NEWS)
Шинэ сурвалжилгад [Норвегийн] Шпицбергений Лонгиербюен хотыг металлын бохирдлын улмаас улмаас оршин суугчдад 2025 оны 9-р сараас хойш цоргоны ус уухгүй байхыг зөвлөсөн гэж онцолжээ. Эрдэмтэд мөнх цэвдэг гэсэх нь үүнд нөлөөлж байгаа эсэхийг судалж, Арктикийн бусад сууринд ч эрсдэл байгааг анхааруулж байна. (Gizmodo)
Адам шуурганы улмаас 10-р сарын 19-нд Испанийн зүүн хэсэг үерт автаж, наад зах нь 4 хүн амиа алджээ. [Испанийн] Пегод 36 цагийн дотор 632 миллиметр бороо орж, өртсөн бүс нутгуудаас 2,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэн, 100,000 гаруй сурагчийн хичээлийг түр зогсоожээ. (Reuters, AnewZ)
Дэлхийн удирдагчид, байгаль орчны мэргэжилтнүүд COP17 хэмээн нэрлэгддэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын биологийн олон янз байдлын бага хуралд оролцохоор [Арменийн] Ереванд цугларч байна. Энэ үеэр НҮБ-ын тайлангийн төсөлд улс орнууд дэлхийн байгаль хамгааллын 23 зорилтын 22-ыг биелүүлэх явцаас хоцорч буйг тогтоожээ. Хэлэлцээрээр 2030 он гэхэд хуурай газар, далай тэнгисийн 30%-ийг хамгаалалтад авах зорилтын хэрэгжилтийн ахицыг дүгнэж, шийдэгдээгүй санхүүжилтийн хэрэгцээг авч үзнэ. Байгальд хортой үйл ажиллагааг дэмждэг жил тутмын 500 тэрбум ам.долларын татаасыг өөр чиглэлд шилжүүлэх нь гол асуудлуудын нэг юм. COP17 10-р сарын 19-30 хүртэл үргэлжилнэ. (Reuters)
Амьдралын хэв маягийн зөвлөх Анжу Калхан (веган)-ы үүсгэн байгуулсан Энэтхэгийн веган эрүүл амьдрал, хөнгөн зуушны BlissByAnju брэнд цэвэршүүлсэн сахар, сүүн бүтээгдэхүүн, ги [шар тос], нэмэлт тос, нөөшлөгч бодис агуулаагүй шоколадтай барфи, бүйлстэй бискотти, ладду зэрэг Дивали [Гэрлийн Баяр]-гийн веган амттан санал болгож, амьтан-хүмүүсийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг дэмжиж байна. (ANI)
Их Британийн амьтан дээр туршаагүй, веган арьс арчилгааны Тропик компани аялалд зориулсан жижиг савлагаатай 5 бүтээгдэхүүн, хулсан утастай нүүрний алчуур бүхий арьс арчилгааны туршилтын багц санал болгож байна. Компанийн цахим хуудсан дахь 1,750 гаруй үнэлгээгээр 5-аас 4.9 оноо авсан тус багц нь арьсыг гэрэлтсэн, чийглэг харагдуулах Тэжээллэг, Чийгшүүлэгч, Тэнцвэржүүлэгч хувилбаруудыг санал болгож байна. (MyLondon)
[АНУ-ын] Хойд Каролина мужийн Дарем хотын Дьюкийн Их Сургууль 2026 оны намар Надура Фүүдсийн вандуй, цагаан будааны уурагтай веган бүтээгдэхүүнийг оюутны хотхоны хоолны цэсэд нэмжээ. Шар буурцаг, цавуулаг агуулаагүй эдгээр орлуулагч бүтээгдэхүүнд үхэр, тахианы махыг орлох таташ, котлет, амталсан кебаб багтжээ. (Vegconomist)
[Энэтхэгийн] Махараштра муж 10-р сарын 14-нд 305 дэд тойргийг ганд нэрвэгдсэн гэж зарлаж, татвараас чөлөөлөх, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, цахилгааны төлбөр хөнгөлөх, суралцагчдыг төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээ авахаа мэдэгджээ. IAS [Энэтхэгийн Захиргааны алба] болон IPS Энэтхэгийн Цагдаагийн албаны ахлах албан тушаалтнууд 1 өдрийн цалингаа хандивлахаар амласан бол хууль тогтоогчид тариаланчид, хөдөө аж ахуйн ажилчдад нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэх санал гаргажээ. (NDTV)
6 настай шотланд лабрадор-хүн Сгиат далайн экосистемд аюул учруулж буй түрэмгийлэгч хивсэн асцидийн зүйлийг илрүүлснийхээ төлөө 10-р сарын 15-нд [Их Британийн] Лондон хотод Олон улсын амьтдын сайн сайхны сан [IFAW]-гийн 2026 оны Оны шилдэг амьтан шагналыг хүртжээ. (Times of India)
[АНУ-ын] Оклахома мужийн Талса дахь амьтан-хүн аврах Оклахома Пет Коллектив Сосайети байгууллага тойргийн түр асрамжийн газарт хүлээлгэн өгсөн эх нохой болон 9 гөлгийг авчээ. Тэдэнд бөөс, хачиг устгах зорилгоор хөдөлгүүрийн тос түрхсэн байсан гэж мэдээлжээ. Бүгд мал эмнэлгийн тусламж авсан бөгөөд үрчлүүлэхээс өмнө цаашид хяналтад байлгаж, вакцинжуулах шаардлагатай байна. (Fox 23)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Бүхнийг өөрийн тань оршихуйн эх сурвалж болсон Гэрлээс үүдэлтэй гэж хараарай. Тэр Гэрэлд хайр, хязгааргүй энерги байдгийг та олж мэдэх болно.” – Энэтхэгийн хоёрдмол бус байдлын сургаалын оюун санааны багш Нисаргадатта Махараж (“Би бол Тэр”)
Ким Килийн клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын өмнөх 1, 2-р хэсэгт Ким мансууруулах бодисын тун хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө үл таних цөлд байгаагаар олж харснаа ярьсан. Тэрээр амбаарын хажууд Есүс Христ Эзэн (цагаан хоолтон) хүүхдийн дүрээр үзэгдэж, хэсэг эрчүүдэд сургаал айлдаж байхыг харжээ. Нэгэн сэрэмжлүүлэг түүнийг гаднах харанхуй руу алхахыг нь болиулж, тэр эргэн харахад Эзэн насанд хүрсэн хүний дүртэй болсон байв. Эзэн түүнийг там руу илгээнэ гэж айж байсан ч Тэр инээмсэглэн, өршөөж, түүнийг Өөрийн үгийг заах болно гэж хэлжээ. Эзэн түүнд хүрэхэд Ким хэмжээлшгүй их хайр болон хүүхдүүд нь Түүнийг үгүйсгэхэд Түүний мэдэрдэг өвдөлтийг мэдэрсэн байна. Одоо 3-р хэсэгт Ким Есүс Христ Эзэний өөрт нь үзүүлсэн зүйлс болон тэдгээрийн утга учир олон жилийн дараа хэрхэн тайлагдсаныг дэлгэрүүлэн ярьж байна.
Эзэн түүний анхаарлыг амбаарын хажууд Өөрийг нь сонсож байсан эрчүүд рүү дахин чиглүүлжээ. Тэд одоо амбаарын өмнө цуглан, өөр хоорондоо Библийг тайлбарлахаар оролдож байлаа. Эзэн Кимд Өөрийнх нь хүмүүс үгийг нь мэдэхгүй байгааг хэлжээ. Тэгээд Тэр “Ажигла” гэж хэлсэн. Тэгээд тэнд тойрон сууж байсан эрчүүд рүү заасан. Тэдэнд Библи байсан. Тэр: “Тэд Ариун Сүнсний тусламжгүйгээр Миний үгийг ойлгохыг оролдож байна.” гэсэн. Би хартал тэд хоорондоо: “Энэ юу гэсэн үг гэж чи бодож байна? Энэ юу вэ?” гэж ярилцаж байлаа. Тэгээд тэд гараа өргөсөн. Тэдгээр эрчүүд Түүний үгийн талаарх өөрсдийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхөөр санал нэгтэй шийдсэнийг Есүс Христ Эзэн тайлбарласан гэж Ким хэлэв. Ариун Сүнсний удирдамжгүйгээр тэдний дүгнэлтүүд үе дамжин уламжлагдах хор хөнөөлтэй номлол болох байжээ. Дараа нь Эзэн түүнд хашааны цаана асар олон хүнийг үзүүлэв. Тэд өөрсдийгөө Христийн шашинтан гэж итгэдэг ч Диваажинд орох эрхгүй болсон хүмүүс гэж тэр ойлгожээ.
Би тэр бүх хүн: “Намайг оруулаач. Би тэнд байх ёстой.” гэж орилж хашхирахыг харсан. Тэгэхэд Тэр “Би та нарыг мэдэхгүй.” гэж хэлсэн. Харин би: “Өө, бурхан минь” гэсэн. Есүс Христ Эзэнтэй холбоогүй атлаа өөрийгөө христийн шашинтан гэж нэрлэх нь хангалтгүй гэсэн сэрэмжлүүлэг гэж Ким үүнийг ойлгожээ. Олон сүмд энэ холбоо байхгүйг Эзэн түүнд үзүүлсэн гэж тэр ярьсан юм. Итгэл үнэмшил, зан үйлээсээ болж хуваагдсан шашин, урсгалуудын дунд Түүнтэй тогтоосон холбоо нь хаана байгааг Эзэн асуужээ. Тэдний уулзалтын үеэр Есүс Христ Эзэн Кимийн зоримог дуу хоолойд зорилго өгчээ. Тэр: “Ким, охин минь, үүнийг Миний алдрын төлөө ашигла. Явж, хүмүүсийг энэ пинд авчир. Тэднийг тэнд оруулсныхаа дараа Миний үгийг заа” гэж хэлсэн.
Уулзалт өндөрлөх үед Есүс Христ Эзэн Кимийг амьдралаа өөрчлөхөд уриалжээ. Тэр намайг түлхсэн. “Амьдралаа Надад зориул. Явж, Миний төлөө амьдар.” Тэгээд би бөөлжин өндийсөн. Кимийг ухаан ороход нөхөр нь нь хажууд нь байж, босоход нь туслахыг хичээж байв. Тэр дөнгөж сая Есүс Христ Эзэнийг харж, Түүнтэй хамт байсан гэж дуу алдсан байна. [Миний] хамгийн том эгч маргааш нь над руу утсаар ярьсан. Тэр миний юу хийснийг мэдээгүй. Тэр: “Ким, чи амьдралаараа юу хийж байгааг би мэдэхгүй” гэсэн. Тэр: “Гэхдээ чи үүнийг засах хэрэгтэй.” гэсэн. Тэр “Учир нь би урьд шөнө зүүдэлсэн. Чи тамд шатаж байсан.” гэж хэлсэн.
Ийм зүйл туулсан ч Ким өөрт нь хэлснийг хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоогүй байна. Тэр үүнийг 16 жилийн турш хойш тавьж, мансууруулах бодист улам гүн донтжээ. 2020 оны 4-р сард, ээж нь нас барсан үеэр нэг өглөө тэр багаасаа мэддэг, Есүс Христ Эзэн (цагаан хоолтон)-тэй холбон ойлгодог хурц үнэрт сэржээ. Тэр үүнийг Эзэн өөрт нь тусална гэсэн баталгаа гэж хүлээн авчээ. Ээжийгээ нас барсны дараа тэр ах, эгч, дүү нараасаа ч хөндийрч, ганцаарджээ. Тэр урд хашаандаа дахин амиа хорлох шахсан ч ач зээ нараа бодож, БУРХАНААС тусламж гуйжээ. Тэр амьдралаа ТҮҮНД зориулсан бөгөөд БУРХАН өөрт нь уучлахыг заасан гэсэн юм.
Тэгээд Ким клиник үхэлд орох үедээ үзсэн бэлгэдлүүдийг ойлгож эхэлжээ. Цөл нь түүний амьдралыг, модны үртэс нь сүнслэг хоосролыг, хашаа нь нүглийг нь илэрхийлж байсан бөгөөд Есүс Христ Эзэн түүнд тэр хашааг нураа гэжээ. Пин нь хүмүүсийг Эзэнд авчирч, Түүний үгийг заах түүний дуудлагыг илэрхийлж байв. Би тийшээ гардаг. Хүмүүс ээ, би өдөр бүр тэнд яаравчлан чангаар дуудаж байдаг. Маш их яарч байна. Учир нь Тэр удахгүй ирнэ. Хүмүүс ээ, Тэр удахгүй ирнэ. (Тачин Ди Афтерлайф YouTube суваг - Баярлалаа)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх