ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны аравдугаар сарын 20
Ираны армийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Акраминья АНУ тус бүс нутгаас гарвал Ормузын хоолойг дахин нээнэ гэж мэдэгдээд, эс бөгөөс Иран АНУ-ын хүчнийг хөөн гаргана гэж анхааруулжээ. (Fox News)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний эрх ашигт үндэслэн, Оросын эсрэг шинэ багц хоригийг хэрэгжиж эхлэхээс нь 2 хоногийн өмнө буюу 10-р сарын 16-нд түдгэлзүүлжээ. Эдгээр арга хэмжээ Оросын албан тушаалтнууд, банкууд, газрын тос экспортлогч танкеруудыг онилж, Оросын эрчим хүчний томоохон худалдан авагчдад 100% хүртэл гаалийн татвар ногдуулахыг шаардсан байжээ. Уг шийдвэрийг АНУ Оросын дизель түлш худалдан авах гэрээ байгуулсны дараа гаргажээ. (Al Jazeera)
Оросын ерөнхийлөгч Владимир Путин 10-р сарын 16-нд пап XIV Леод Оросын хяналтад байгаа [Украин (Урейн)] Олешки хотын энгийн иргэдэд нэн шаардлагатай хангамж хүргэх Ватиканы санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хамтран ажиллахаар зөвшөөрчээ. Пап тус хотод хүнс, эмнэлгийн тусламж хүргэх, энгийн иргэдийг сайн дураар нүүлгэн шилжүүлэх боломж бүрдүүлэхийн тулд тухайн бүсэд гал түр зогсоохыг уриалжээ. (Reuters)
Ерөнхийлөгч Путин 10-р сарын 16-нд Орос улс Украин (Урейн)-ы нутагт хилийн дагуу “аюулгүй байдлын бүс” байгуулж байгаа бөгөөд ирээдүйн энхийн хэлэлцээрт энэ талаар тохиролцохгүй гэж мэдэгджээ. Оросын мэдээлснээр, төлөвлөсөн бүс хилийн дагуу 660 километр үргэлжилж, 70% нь Оросын хяналтад байгаа ч Украин (Урейн)-ы нутаг руу хэр гүн нэвтэрснийг тодорхой заагаагүй байна. (Reuters)
Британи улс 10-р сарын 15-нд 2025 онд Оросын дроны цохилтод өртөн гэмтсэн Украин (Урейн)-ы Чернобылийн атомын цахилгаан станцын хамгаалалтын байгууламжийг засахад туслахад 17 сая фунт.Стерлингийн санхүүжилт олгохоо мэдэгджээ. (Gov.uk)
Ерөнхийлөгч Путин гадаадын 5 компанийн Орос дахь хөрөнгийг хураан авч, саяхан байгуулагдсан Оросын Сентр Капитал компанийн түр удирдлагад шилжүүлэхийг тушаажээ. Тус бизнесүүд шалны материал, ариун цэврийн бүтээгдэхүүн, сав баглаа боодол үйлдвэрлэдэг бөгөөд жилийн нийт орлого нь 532 сая еврогоос давдаг. Ингэснээр Орос улс “найрсаг бус” гэж үздэг орнуудын компаниудад чиглэсэн шахалтаа өргөжүүлж буй бөгөөд тус улс үүнийг Өрнөдийн орнууд Оросын хөрөнгийг царцаасны хариу арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарлажээ. (euronews)
2025 онд дэлхий даяар хүмүүнлэгийн тусламжийн 1,187 ажилтан амиа алдаж, шархдаж, хулгайлагдаж, саатуулагдсан нь түүхэн дээд үзүүлэлт болсны дараа Европын Комисс болон Европын Холбооны Зөвлөлийг даргалж буй Ирланд улс 10-р сарын 15-16-нд эдгээр ажилтныг хамгаалах олон улсын анхны хурлыг зохион байгууллаа. Хурлаар хамгаалалтын бодит арга хэмжээ болон халдлагын хариуцлагын асуудалд голлон анхаарсан байна. (European Commission)
[АНУ-ын] Америкийн амьтдад харгис хандахаас сэргийлэх нийгэмлэг (ASPCA) 10-р сарын 8-нд болсон 2026 оны Энэрэнгүй үйлсийн шагнал гардуулах ёслолоор хүн болон амьтан-хүн баатруудыг алдаршуулжээ. Шагналтнуудын дунд эрэн хайх, аврах ажиллагааны нохой-хүн Каньон, эмчилгээнд тусалдаг одой морь-хүмүүс Эйден, Перл, мөн өмнө нь тахиа-хүмүүс үржүүлдэг байсан, өдгөө мөөг тариалж, бусад фермерт амьтан-хүмүүсийг аж үйлдвэрийн аргаар үржүүлэхээ болиход нь тусалдаг Крейг Уоттс багтжээ. 2025 оны 7-р сард [АНУ-ын] Техас мужийн Мистик зуслангийн ойролцоох үерт амиа алдсан, 8 настай Элоиз ‘Лулу’ Пек охиныг амьтан-хүмүүст энэрэнгүй ханддаг байсныг нь үнэлэн нэхэн шагнажээ. (ASPCA)
АНУ-ын Конгрессын хоёр танхим газар шилжүүлэх хуулийн төслийг баталсны дараа Вашингтон мужийн Элва голын дагуух өвөг дээдсийнхээ 445 орчим гектар газрыг буцаан авахын тулд Доод Элва Клаллам Уугуул үндэстэн ерөнхийлөгч хуулийн төсөлд гарын үсэг зурахыг л хүлээж байна. Газрыг буцааснаар тус Уугуул Үндэстэн 1855 оны гэрээгээр шилжүүлсэн ариун дагшин газрууд, түүхэн тосгодтойгоо дахин холбогдох юм. (Good News Network)
[АНУ-ын] Вашингтоны Их Сургуулийн лаборатори 2009-2023 он хүртэл жилд 1-5 тохиолдол бүртгэгддэг байсан тархинд халдвар үүсгэдэг ховор мөөгөнцөр Кладофиалофора бантианагийн халдварын 14 тохиолдлыг 2025 онд илрүүлжээ. Халдварын тал орчим нь дархлааны тогтолцооны суурь эмгэггүй хүмүүст тохиолддог бөгөөд судалгаагаар халдвараар нас баралтын түвшин 60%-70% байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн мэдээлснээр, өсөлтийн шалтгаан тодорхойгүй бөгөөд тохиолдлуудыг үндэсний хэмжээнд бүртгэн хянах, тархины буглаа оношилж буй эмч нарын мэдлэгийг нэмэгдүүлэхийг уриалж байна. (Fox News)
Мадагаскар улс [Мадагаскарын] Андранолалина дахь уушгины тарваган тахлын сэжигтэй 5 тохиолдлыг шалгаж байна. Үүнд нэг гэр бүлийн 3 хүн нас барсан тохиолдол багтжээ. Албаныхан хавьтал болсон хүмүүст урьдчилан сэргийлэх антибиотик өгч, тандалтыг эрчимжүүлж байгаа ч бусад газарт сэжигтэй болон батлагдсан шинэ тохиолдлууд илэрч байна. (Global Risk Atlas)
10-р сарын 14-нд ДЭМБ [Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага] Египет улс С вируст гепатитыг устгах чиглэлээр онцгой ахиц гаргасныг илтгэх Алтан түвшний статусаа хадгалсныг баталжээ. Тус улс нь энэ үнэлгээг авсан анхны улс юм. Улс даяарх эрт илрүүлгийн шинжилгээнд 60 сая гаруй хүн хамрагдаж, 4.5 сая гаруй хүн эмчилгээ хийлгэжээ. (State Information Service)
Өглөөгүүр ойр ойрхон найтаах нь ургамлын тоос, тоосны хачиг, үнэрт бодис, зарим эм эсвэл дааврын өөрчлөлтөөс үүдсэн харшлын болон харшлын бус хамрын үрэвслийн шинж байж болно. Ходоодны хүчил сөрөх нь амьсгалын дээд замыг цочроож болох ч шууд найтаах шалтгаан болох нь ховор. Мэргэжилтнүүд орны хэрэгслийг тогтмол угаах, тоос соруулах, өрөөний чийгшлийг 50%-аас бага байлгах, агаар цэвэршүүлэгч ашиглах, харшил үүсгэгчид өртөхийг багасгахыг зөвлөж байна. Шинж тэмдэг арилахгүй бол суурь шалтгааныг тодруулахын тулд эмчид үзүүлэх шаардлагатай. (VnExpress)
Индонезийн ой хээрийн түймрийн утаа Зүүн Өмнөд Азийн олон сая хүнд нөлөөлж, сургуулиуд хаагдан, агаарын бохирдол нэмэгдэж байгаа тул Сингапур түймэртэй холбоотой компаниудад эрүүгийн хэрэг үүсгэхээ анхааруулж байна. Индонезийн Эрүүл мэндийн яам түймэртэй холбоотой амьсгалын замын халдварын 280,000 орчим тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсний дотор 60,000 гаруй нь 5-аас доош насны хүүхдүүд байна. Үндэсний хэмжээнд гамшиг зарлаж, газар шатаасан компаниудад арга хэмжээ авах шахалт нэмэгдэж буй энэ үед Индонез улс гаднын тусламж авахыг зөвшөөрчээ. (The Guardian)
Nature сэтгүүлд 10-р сарын 15-нд нийтэлсэн тайланд шүрэн хад үүсгэгч 774 зүйлийн шүрийг дахин үнэлэхэд 340 [44%] нь устах өндөр эрсдэлтэй байгааг тогтоожээ. Далайн усны температур нэмэгдэж, шүр хүчтэй цайрах нь шүрэн хаданд аюул учруулж буй нь дэлхийн дулаарлыг хязгаарлан, далайн биологийн олон янз байдлыг хамгаалах нь нэн шаардлагатайг онцолж байна. (Nature)
Уур амьсгалын өөрчлөлт 2050 он гэхэд Британи, Ирланд дахь салхич шувуу-ардын тоо толгойг эрс бууруулж болзошгүйг Британийн Шувуу судлалын сангийн судлаачид анхааруулжээ. Далайн дулаарал, хүчтэй шуурга, идэш тэжээлийн хомсдол нь эдгээр далайн шувуу-хүмүүсийн амьд үлдэх, амжилттай үржих, дэгдээхэйгээ тэжээх боломжид аюул учруулж байна. (Shetland News)
2024 оны үерийн хохирлыг хянан үзсэний дараа Испанийн шинэчилсэн үерийн зураглалд [Испанийн] Валенсиа дахь үерийн эрсдэлтэй газрын хэмжээ 61.2%-аар нэмэгдэж, 43 779 га-д хүрчээ. Санал болгосон журмаар байшинг өндөрлөж барих шаардлага тавьж, өндөр эрсдэлтэй бүсэд барилга барихыг хязгаарлаж болзошгүй байна. (EuroWeekly News, Europapress.es)
Кувейтийн эрэг, намгархаг газрууд энэ намар нүүдлийн шувуу-хүмүүсийг угтан авч, Европ, Ази, Африкийг холбосон зам дагуу хооллож, амрах чухал орчныг бүрдүүлж байна. 425 гаруй зүйлийн шувуу-ард бүртгэгдсэн тус улс нүүдлийн чухал түр зогсоол бөгөөд 10-р сар нь шувуу-хүмүүсийг ажиглах хамгийн тохиромжтой саруудын нэг юм. (Kuwait Times)
Япон улс алсаас удирдан туслах роботын мэс заслын аргын анхны эмнэл зүйн туршилтаар шулуун гэдэсний хорт хавдартай 5 өвчтөнд амжилттай хагалгаа хийсэн бөгөөд өвчтөнүүд бүгд сайн тэнхэрч байна. Туршлагатай мэс засалч 30 орчим километрийн зайтай эмнэлгээс өндөр хурдны шилэн кабелийн холболтоор роботыг удирдаж, хагалгааны өрөөний эмч нартай хамтран ажиллажээ. (Báo Tin tức)
Их Британийн зочлох үйлчилгээний газрууд веган сонголт хязгаарлагдмал, тэмдэглэгээ тодорхойгүй, амьтан-хүний гаралтай далд орцтой, веган сүүнд нэмэлт төлбөр авдаг, ажилтнууд нь мэдлэг дутмаг зэргээс шалтгаалан хамт хооллохоор ирсэн бүлэг үйлчлүүлэгчээ бүхэлд нь алдах эрсдэлд орж байна. Веганд ээлтэй үйлчилгээг дэмждэг Их Британийн Your Vegan Customer санаачилгын үүсгэн байгуулагч Наоми Жардин (веган) цэсээ тодорхой болгох, шударга үнэ тогтоох, ажилтнуудын сургалтыг сайжруулахыг уриалжээ. (Vegconomist)
АНУ-ын веган хүнсний Beyond Meat компани тус бүрдээ 20 грамм уураг, 160 миллиграмм кофейн, 5 грамм эслэг агуулсан Beyond Immerse Protein + Energy ундааг худалдаанд гаргажээ. Интоор-жимсгэнийн болон тарвас-гүзээлзгэнийн амттай эдгээр веган ундааг зөвхөн цахимаар худалдаалж байна. (The Garden Magazine)
VegNews-ийн мэдээлснээр, [АНУ-ын] Колорадо мужийн Денвер хотод веган хоолны үйлчилгээ өргөжиж, веганд ээлтэй 300 орчим хоолны газар ажиллаж байна. Онцолсон веган зоогийн газруудад шинэлэг хоолоор үйлчилж, хамт олны дэмжлэгийг бэхжүүлж буй Soda Club, Mother Other, Gladys, Watercourse Foods, Somebody People багтжээ. (VegNews)
[Испанийн] Мальоркагийн Пальма хотын цагдаа нар машинуудын дунд төөрч, айсан нохой-хүнийг аврахын тулд Ma-19 хурдны замын хөдөлгөөнийг түр зогсоожээ. Амьтныг авч явах ажилтнуудыг хүлээх зуур нэг цагдаа амьтан найзыг тайвшруулж, цагдаагийн байгууллага асран хамгаалагчийг нь олоход туслахыг олон нийтээс хүсжээ. (EuroWeekly News)
Амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө ажилладаг Анимал Кингдом сан сувагт гацсан үхэр-хүнийг аврахыг уриалсны дараа аврагчид [Филиппиний] Тарлак хотод уг үхэр-хүнийг аварчээ. Албаны хүмүүс сумт өргөгч кранаар амьтан-хүнийг өргөн аюулгүй газарт гаргажээ. (GMA News)
[АНУ-ын] Жоржиа мужийн Кобб тойргийн амьтны яаралтай тусламжийн эмнэлэгт гал сөнөөгчид малын эмч нарт туслан 15 гөлөг эх барьж авчээ. Аврагдсан нохой-хүний төрөлт хүндэрсний дараа гал сөнөөгчид шинэ төрсөн гөлөгнүүдийн амьсгалын замыг цэвэрлэж, эм өгч, дулаан байлгажээ. Дараа нь нэг гал сөнөөгч нэг гөлөг үрчилж авчээ. (Central Oregon Daily, AOL)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “БУРХАНЫ өмнө төрөлт, каст ямар ч үнэ цэнгүй. Хүнийг өөд татах, дордуулах нь өөрийнх нь үйл хэрэг юм.” – Сикхийн дөрөв дэх Гүрү Хүндэт Гэгээрсэн Их Багш Рам Дас Жи (цагаан хоолтон) (We are Sikhs)
Рандалл Рэтбаны клиник үхлийн тухай 3 хэсэгтэй цувралын өмнөх 1, 2-р хэсэгт Рандалл автомашины ослын дараа биеэсээ гарч, гинжлэгдсэн байснаа ярьсан. Муу ёрын сүнс түүнийг там руу авч буухад, тэр тэнд үүрд үлдэх вий гэж айжээ. Гэнэтийн авралын дараа тэр Эцэг БУРХАНТАЙ учирсан бөгөөд БУРХАН Рандаллд итгэдэг гэдгээ хэлж, Диваажинг үзүүлжээ. БУРХАН түүнд суралцах, бүтээх боломж олгох үед Рандалл дэлхий дээрх сэтгэл гонсойлгосон явдлуудыг нь ТЭР санаж байгааг ухааран сэтгэл нь хөдөлжээ. Одоо 3-р хэсэгт Рандалл дэлхий дээр үгүйлж байсан зүйл буюу бусад хүүхэдтэй тоглох боломжийг нөхсөн өөр нэгэн тохиолдлоо дурсаж байна. Тэрээр Диваажинд зочлохдоо мэдэрсэн энэ хэсгийг 6 орчим жилийн дараа, БУРХАН түүнд зүлэгт талбайд 2 настай хүүхдүүдтэй хэрхэн тоглосныг нь үзүүлэх хүртэл санаагүй гэжээ. Бага байхдаа тоглох нь насанд хүрсэн үеийн амьдралын суурийг тавьдаг бөгөөд энэ тохиолдол Рандаллын алдсан зүйлийг нөхөхөд тусалсан гэж БУРХАН тайлбарлажээ.
Клиник үхлийнхээ эцсийн зогсоолд Рандалл БУРХАНЫ асар том сэнтийн өмнө очжээ. Тэнд өтгөн бараан үүл ТҮҮНИЙ Сүр алдрыг халхалж байв. Дээр нь гялалзсан солонго татаж, сэнтийд хамгийн ойр хэсэг нь гүн нил ягаан байснаа хөх, ногоон, шар, улбар шараар дамжин улаан болжээ. Захдаа тэр солонго Диваажингийн алтан Гэрэлд уусаж байжээ. Нил ягаан хэсэгт Рандалл серафим хэмээх тэнгэрийн оршихуйнууд БУРХАНЫГ магтан дуулж байхыг харжээ. Тэдний магтаал түүний сэтгэлийг Тэгээд Эцэг надад: “Чи тэдэнтэй нэгдэхийг хүсэж байна уу?” гэсэн. Би юу хэлэхээ мэдэхгүй байв. Би айж байлаа. Ариун магтаал дуулж буй эдгээр оршихуй серафим байсан учраас би айсан юм. Түүнийг хариулж амжаагүй байхад тэр тэдний дунд очсон бөгөөд Ариун Сүнсний ачаар тэдэнтэй хамт дуулж чаджээ. Тэд гялалзан, бие биеийнхээ дундуур нэвтрэн хөдөлж, 16 хоолойгоор эгшиг нийлүүлэн дуулж байв.
Тэгээд би дотроо: “Би энд л үүрд байхыг хүсэж байна. Яг энд.” гэж бодсон. БУРХАН Рандаллыг магтан дуулж буй газраас гаргаад, удаан байх тусам дэлхий рүү буцах эсэхээ шийдэхэд нь улам хэцүү болно гэж тайлбарлажээ. Рандалл энэ сонголтыг хийхэд туслахыг хүсэхэд БУРХАН түүнд амьдралыг нь болон ТҮҮНД хайраар үйлчилсний тэнгэрлэг шагналыг дүрсэлсэн нэхмэл аравч үзүүлжээ. Эхний 18 жил нь саарал өнгөтэй байсан нь Рандалл дахин төрсөн Христэд итгэгч болохоос өмнөх үеийг илэрхийлж байв. Нэхмэлийн тасарсан хэсэг ослыг дүрсэлжээ. Үүний цаана Рандалл өөрийн тооцоолсноор дахин 35 жил орчим буюу 2037 оны орчим хүртэл үргэлжлэх амьдралаа харжээ. БУРХАН Рандалл ӨӨРИЙГ НЬ улам бүр дуулгавартай дагахаар шийдсэн тул энэ хэсэг илүү сайхан харагдаж байгааг тайлбарлав. Дараа нь Рандалл БУРХАНД хайртайгаа харуулж, ТҮҮНД үйлчлэхийн тулд юу хийж болохоо асуужээ. БУРХАН түүнийг буцаж очоод Диваажин, там, мөн ТҮҮНИЙ Хүү, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн тухай бусдад яриасай гэж хүсэж байгааг тэр тэр даруй ойлгосон аж. БУРХАН түүнд буцвал хүнд гэмтэл, ясны хугарал, эдгэрэхэд шаардагдах олон сарыг туулах хэрэгтэйг анхааруулаад, үүнд бэлэн эсэхийг нь асуусан байна. Би: “Таны гараас атгаж чадвал би юуг ч давж чадна.” гэж хэлсэн.
Рандаллын хэлснээр, осол үргэлжилж байх зуур тэр биедээ эргэн оржээ. Түүний 3 хавирга хугарсан бөгөөд нуруу нь бараг 2 хуваагдах шахсан гэж тэр ярьсан юм. Өвдөлтийг тэсэж чадахгүй болсон тэр биеэсээ дахин гарч, Диваажинд буцахыг хүсжээ. Тэгээд би: “Үгүй, үгүй, Эзэн минь. Би буцмаар байна.” гэж хэлсэн. Тэгэхэд ТЭР: “Үгүй, Рандалл, чи шийдвэрээ гаргасан” гэж хэлсэн. Яаралтай тусламжийн ажилтнууд Рандаллыг амьсгалуулахын тулд хоолойд нь амьсгалын гуурс оруулсан байна. Тэр өөрт нь хахаж байгаа мэт мэдрэмж төрсөн бөгөөд гарыг нь дамнуургад туузаар бэхэлсэн тул хөдөлж чадахгүй байсан гэж ярьжээ. Дараагийн 5 цагийн турш тэр энэ зовлонг тэвчихийн тулд БУРХАНД түшиглэсэн гэжээ. Гуурсыг авахад тэр амьд үлдэж, хоёр дахь боломж олдсоноо мэджээ.
БУРХАНЫ Хуулийг үл тоомсорлон, Рандалл Эзэн Есүс Христ зүгээр л уучилна гэж найдаж, санаатайгаар нүгэл үйлдсээр байхаас сэрэмжлүүлдэг. Тэр үүнийг Эзэн Есүс Христийг дахин цовдолж буйтай адил хэмээн тайлбарлаж, БУРХАН гэмшлийг хүсдэгийг онцолж байна. Гуйя, гуйя, тэгж бүү хийгээрэй. Ухаан ороход чинь чөтгөр барьж аваад там руу авч явж байдаг, миний орсон тэр байдалд хэзээ ч бүү ороорой.
Рандалл тамаас аврагдсанаа эргэцүүлэхдээ Библийн Дуулал 107 бүлгийг эш татжээ. Үүнд БУРХАН ӨӨРТ НЬ хандан хашхиран гуйсан хүмүүсийг аварч, гинжийг нь тасалдаг тухай өгүүлдэг. Тэр эдгээр үгээс өөрт тохиолдсон явдлыг олж хардаг бөгөөд учирсан хайраар дүүрэн Эцгийгээ бусдад таниулахыг хүсдэг. Миний гэрчлэлээс хүн бүр үүнийг л ойлгоосой гэж би хүсэж байна. Эцэг БУРХАН бол хэнд ч заяаж болох хамгийн сайн Аав юм. Үнэхээр гайхалтай Аав. (Грейсфулли Милли YouTube суваг - Баярлалаа)