ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 9
АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй [Украин (Урейн)-ы] Киев хотод 9-р сарын 6-нд уулзсаныхаа дараа энхийн хэлэлцээр шинэ эрчээ авч байна гэж мэдэгджээ. Үүнээс нэг өдрийн өмнө тэд [Оросын] Москва хотод Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй гурван цаг хэлэлцсэн юм. Ноён Уиткофф Москва хотод “шинэ санаанууд” сонссоноо хэлж, АНУ-ын зуучлалтай Украин (Урейн)-Оросын шинэ шатны хэлэлцээрийг удахгүй зарлана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Харин ерөнхийлөгч Зеленський Украин (Урейн) улс гурван талт хэлэлцээнд бэлэн гэж мэдэгджээ. (Reuters)
Ираны Исламын хувьсгалт гвардын корпус [IRGC] АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц руу баллистик пуужин харвасны дараа АНУ-ын хүчин Ираны түүхий нефть тээвэрлэгч гурван хөлөгт цохилт өгсөн гэж АНУ-ын Төв командлал [CENTCOM] мэдээлжээ. CENTCOM-ын мэдэгдсэнээр, Америкийн хөлгүүд довтолгооноос зайлсхийж, АНУ-ын цэргийн алба хаагчдаас хэн ч хохироогүй гэжээ. Үүний дараа АНУ-ын хүчин Оманы буланд Ираны 2 танкерыг ажиллагаагүй болгож, 3 дахь хөлгийг устгасан байна. Эдгээр хөлөг IRGC болон бүс нутаг дахь холбоотнуудыг нь санхүүжүүлэхэд тусалдаг сүлжээний нэг хэсэг байсан гэж CENTCOM мэдээлжээ. (Fox News)
АНУ-тай хийж буй дайн болон олон улсын хориг арга хэмжээ эдийн засагт нь улам их дарамт учруулж буй энэ үед Иран улсад 2 сар орчим хэрэглэх бензиний нөөц үлдсэн гэж Ираны өндөр албан тушаалын эх сурвалж мэдээлснийг Ройтерс агентлаг эш татжээ. АНУ-ын цэргийн бүслэлт Ираны орлогын гол эх үүсвэр болох нефтийн экспортыг хязгаарлаж, санхүүгийн чангарсан хориг нь гадаад валют, бараа бүтээгдэхүүн олж авах боломжийг нь улам хумьсан байна. (Fox News, Reuters)
Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абделатти Ойрх Дорнодын хурцадмал байдлыг бууруулах хүчин чармайлтын хүрээнд АНУ, Ираныг хэлэлцээрт эргэн орохыг уриалжээ. Ноён Абделатти Оманы Гадаад хэргийн сайдтай ярилцахдаа дипломат арга замыг нэн тэргүүнд тавьж, шийдэгдээгүй асуудлуудыг зохицуулахын тулд АНУ-Ираны Харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлан хэлэлцээр хийж болно гэжээ. Хоёр сайд мөн Ормузын хоолойн асуудлыг хэлэлцэж, усан тээврийн аюулгүй байдлыг хамгаалан, худалдаа болон эрчим хүчний нийлүүлэлтийг тасралтгүй үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцолжээ. (Fox News)
Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн аюулын эсрэг ажиллагааныхаа “80–90%”-ийг дуусгасан ч хийх ажил үлдсэн гэж мэдэгджээ. (Fox News)
Олон улсын атомын энергийн агентлаг [ОУАЭА] Украин (Урейн)-ы Запорожьегийн Атомын цахилгаан станцын эвдэрсэн гадаад цахилгаан дамжуулах шугамыг засварлахын тулд орон нутагт түр гал зогсоох дэглэм хэрэгжиж эхэлсэн гэж мэдэгджээ. (UNN)
Орос улсаас [Украин (Урейн)-ы] Киев хотод хийсэн цохилтод Словакийн ЭСЯ-ны консулын хэлтсийн ойролцоох Украин (Урейн)-ы Аюулгүй байдлын албаны төв байр өртсөний дараа Словак улс ОХУ-ын Элчин сайдыг дуудан уулзжээ. Тухайн үед консулын байранд хүн байгаагүй ч Словакийн Гадаад хэргийн сайд Юрай Бланар халдлагыг буруушааж, Орос улсад энгийн иргэдэд аюул учруулж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг уриалжээ. (The New Voice of Ukraine)
Польш улс Оросын Украин (Урейн)-д явуулж буй дайнтай холбоотой болзошгүй аюулд агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ илүү чөлөөтэй хариу үйлдэл үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд 2026 оны 9-р сарын 10-наас 12-р сарын 9 хүртэл зүүн хилийн бүсийнхээ зарим хэсгийн агаарын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Хязгаарлалт ойролцоогоор 3,000 метрээс доош өндөрт үйлчилж, шөнийн цагаар хамгийн хатуу дэглэм мөрдөнө. Харин өндөрт нисдэг арилжааны зорчигч тээврийн нислэгүүдэд нөлөөлөхгүй. Эдгээр арга хэмжээ нь иргэний агаарын тээвэрт учрах саадыг багасгахын зэрэгцээ агаарын довтолгооноос хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой гэж Польшийн цэргийн албаныхан мэдэгджээ. (UNITED24 Media)
128 улсын төлөөлөгчид заримдаа “алуурчин робот” гэж нэрлэгддэг олон улсын автономит зэвсгийн системийн дүрэмд хүрэх замыг нээж болох, заавал биелүүлэх үүрэггүй баримт бичгийг хүлээн зөвшөөрчээ. Арав гаруй жилийн хэлэлцээрийн үр дүнд байгуулсан уг тохиролцоо нь цаашид албан ёсны гэрээний хэлэлцээрийг эхлүүлэхэд хүргэж магадгүй юм. (Reuters)
Цаг агаарын эрс тэс үзэгдэл болон Украин (Урейн), Иран дахь дайны улмаас үүссэн доголдол дэлхийн хүнсний хангамжийн талаарх санаа зовнилыг нэмэгдүүлснээр 8-р сард дэлхийн хүнсний үнэ 2022 оны 11-р сараас хойших дээд түвшинд хүрсэн гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлжээ. (Reuters)
Сири улс нутаг дэвсгэртээ химийн зэвсгийн материалыг устгаж эхэлсэн бөгөөд уг ажиллагаанд Химийн зэвсгийг хориглох байгууллага хяналт тавьж байна. Сирийн НҮБ дахь төлөөлөгч Ибрахим Олаби үүнийг 2014 оноос хойш Сирийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг анх удаа устгаж буй түүхэн алхам гэж нэрлэжээ. Түүний хэлснээр, уг ажиллагаа материалыг буруу этгээдийн гарт орохоос сэргийлэх зорилготой юм. (Syrian Arab News Agency)
КОВИД-19 цар тахал болон Цог Жавхлант Хатан хаан II Элизабетын таалал төгсөхийг зөгнөсөн Британийн зөнч Крэйг Хамилтон-Паркерын хэлснээр, Орос улс Их Британийн нэр хүндтэй жижиглэн худалдааны брэндэд хохирол учруулах зорилгоор өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг бохирдуулах зэрэг химийн далд халдлага удахгүй үйлдэж болзошгүй байна. Үүнээс тусдаа, Тэнгисийн цэргийн штабын дарга, генерал Сэр Гвин Женкинс Оросын өргөжин тэлж буй усан доорх хүчин чадал Британийн дата, худалдаа, эрчим хүчний хангамжийг дэмждэг дэд бүтцэд аюул учруулж байна гэж анхааруулжээ. (Daily Express)
Америкийн зан үйлд суурилсан нойрны анагаах ухааны мэргэжилтэн, доктор Шелби Харрис оройн цагаар хэт эрчимтэй дасгал хийх, унтахын өмнөхөн бэлтгэл хийх, сэргээш агуулсан дасгалын өмнөх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь нойрыг алдагдуулж болзошгүйг анхааруулжээ. Тэрээр эрчимтэй дасгал болон унтах цагийн хооронд дор хаяж хоёр цагийн завсарлага авч, тайвшрахын тулд орой сунгалт, иог, хөнгөн алхалт зэрэг зөөлөн хөдөлгөөн хийхийг зөвлөжээ. (New York Post)
Ленокс Хилл эмнэлгийн [АНУ-ын Нью-Йорк хотын] мэдрэлийн мэс засалч, доктор Рэнди Д’Амико тархины эрүүл мэндийг хамгаалж, ирээдүйд өвчлөх эрсдэлийг бууруулахын тулд 40 наснаас эхлэн эрүүл мэндийн 10 гол үзүүлэлтээ хянахыг зөвлөж байна. Түүний жагсаалтад: 1. Цусны даралт 2. Холестерин 3. Цусан дахь сахар 4. 7 хоногийн хөдөлгөөний минут (дасгал) 5. Хүчний дасгал (булчин хатангиршихаас сэргийлэх) 6. Биеийн бүтэц (дотор өөхийг шалгах) 7. Хангалттай нойр 8. Сэтгэцийн эрүүл мэнд 9. Тархиа сорих (шинэ зүйл сурч, шинэ үйл ажиллагаа хийх) 10. Нийгмийн харилцаагаа хадгалах зэрэг багтжээ. (New York Post)
Сэвэг зарам нь уураг, эслэг, фолат, төмөр, кали, магни, үл исэлдүүлэгчээр баялаг, тос багатай, хямд төсөр, шим тэжээлт хүнс юм. Будаа, төмсний зарим хэсгийг сэвэг зармаар орлуулах нь хоолны дараах цусан дахь сахрын огцом өсөлтийг бууруулж магадгүйг судалгаа харуулжээ. (VegNews)
Халуун орны Саудел шуурганы улмаас хэдэн өдөр бороо орсны дараа 8-р сарын 6-нд [Хятадын] Жянши мужийн Сүйчуань хошуунд шаврын гулгалт болж, 2 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ. Энэ шуурганы улмаас өмнө нь Фүжянь муж үерт автаж, Путянь хотод 100 гаруй байшин нуржээ. Баасан гарагийн орой гэхэд Фүжянь муж 600,000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. (AP via Tribune India)
Франц улс түүхэн дээд хэмжээнд хүрсэн халалт, зуны ган гачигт нэрвэгдсэн тариаланчдад 1 тэрбум гаруй еврогийн тусламж үзүүлэхээ амлажээ. Гэвч Тариаланчдын үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбоо үйлдвэрлэлийн алдагдлыг 10 тэрбум евро гэж тооцжээ. Хөдөө аж ахуйн сайд 30,000–35,000 аж ахуй санхүүгийн хүндрэлтэй тулгарч байна гэж мэдэгджээ. Багцад 520 сая еврогийн шуурхай төлбөр, 235 сая еврогийн сэргээн босголтын сан, газрын татварын хөнгөлөлт, түлшний дэмжлэг багтжээ. (Reuters)
9-р сарын 2-ны байдлаар Калимантан арал дээр баригдаж буй Индонезийн шинэ нийслэл Нусантарагийн орчимд ойн түймэр дэгдэж, 400 орчим га талбайг шатаасан бөгөөд хамгийн том түймэр хотын төвөөс 50 километрийн зайд орших Букит Сухартогийн ойн цэцэрлэгт хүрээлэнд гарчээ. Эрх баригчид агаараас ус асгах, үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулж байна. Калимантан, Суматра арлуудын зургаан мужид түймэрт өртсөн нийт талбай 73,311 га-д хүрчээ. (Channel News Asia)
Америкчууд 2025 онд цахим залилан, гэмт хэргийн улмаас ойролцоогоор 148.2 тэрбум ам.доллар алджээ. АНУ-ын ХМТ [Холбооны мөрдөх товчоо]-ны тусгай ажилтан##Ребекка Китлигийн хэлснээр, залилан мэхлэгчид баривчилна гэж сүрдүүлэх, эсвэл хөрөнгө оруулалт, хайр дурлалын боломжоо алдахаас айлгах зэргээр айдас, яаралтай байдлыг ашиглан, хүмүүсийг түргэн үйлдэл хийхэд шахалт үзүүлдэг. Бусад анхааруулах шинж тэмдэгт нууцлахыг шаардах, хоорондоо зөрүүтэй тайлбар өгөх, бэлгийн карт, криптовалют, алтан гулдмай, бэлэн мөнгө нэхэх зэрэг орж байна. Тэрээр хүмүүст түр азнаж, нөхцөл байдлыг сайтар шалган, хууль ёсны гэдгийг нь мэдэх хүртлээ төлбөр хийхгүй байхыг зөвлөжээ. (UNILAD)
[Канадын] Келоунa хотын VegFest Kelowna наадам 9-р сарын 20-нд Хотын цэцэрлэгт хүрээлэнд 6 дахь жилдээ зохиогдож, веган хоол, харгислал агуулаагүй бүтээгдэхүүн, амьд хөгжим, веган махны багцын сугалаа санал болгоно. (West K News)
Нийгмийн хүрээлэл хооллолтын амжилтад хүчтэй нөлөөлдгийг шинэ судалгаа харуулжээ. Дэмжлэгтэй хамт олон, урт хугацааны оролцоотой байх, мөн амьтан-хүний мах иддэг хүмүүстэй хамт амьдрахгүй байх нь амьтан-хүний махнаас ангид байх зуршлыг тогтвортой хадгалахад илүү үр дүнтэй болохыг тогтоожээ. (Plant Based News)
Pukka Herbs Их Британид Matcha Tulsi Lemon, Matcha Vanilla Chai, Ceremonial Matcha гэсэн 3 төрлийн нунтаг матча бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Эдгээр веган, органик бүтээгдэхүүн нь эрүүл амьдралыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд 30 хүртэлх удаагийн хэрэглээтэй, дахин боловсруулах боломжтой савлагаатай. Матча цайнуудыг Amazon, Ocado, Holland & Barrett-ын цахим дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. (FoodBev Media)
[АНУ-ын] Нью-Йорк хотын нэгэн эр Вашингтон-Хайтст 100 хоног хог цэвэрлэх сорилтыг олон нийтийн хөдөлгөөн болгон өргөжүүлжээ. Түүний TikTok олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгүүд хөршүүдэд нь хог түүх, цэцэг тарих, модны мандлыг тохижуулах урам өгчээ. Орон нутгийн бизнесүүд мод, модон материал, тоног төхөөрөмж хандивласан бол тэрээр хашаа болон цэцэрлэгжүүлэлтийн хэрэгсэлд 2,000 орчим ам.доллар зарцуулжээ. ##(Good News Network)
[АНУ-ын] Флорида мужийн оршин суугч Брендон Лесли Алабама мужийн шатахуун түгээх станцын хогийн савны ойролцоо хаягдсан найман гөлгийг аварчээ. Тэрээр гөлөгнүүдэд мал эмнэлгийн тусламж үзүүлж, вакцин хийлгэсний дараа тэднийг Флоридад авчран, шинэ эзэнтэй болоход нь тусалжээ. Долоон гөлөг үрчлэгдсэн бол Брендон Элвисийг өөртөө үлдээж, энэ аврах ажиллагааны түүх амьтан-хүмүүст илүү энэрэнгүй хандах урам өгнө гэж найдаж байна. (Yahoo! News)
[Их Британийн] Челло нэртэй, 6 настай, Парсон Рассел терьер үүлдрийн нохой-хүн [Их Британийн] Ноттингемшир дэх доргоны үүрэнд газар доор хоёр хоног гацсан ч амьд үлджээ. Амьтан-хүмүүст тусалдаг Notts Lost Dog бүлэг болон олон нийтийн сайн сайхны Natural England байгууллагын сайн дурын ажилтнууд камераар түүний байршлыг тогтоож, дараа нь хонгил ухаж аварчээ. Челло хурдан тэнхэрч, сайн хооллон, 24 цаг унтсаны дараа хэвийн байдалдаа оржээ. (Good News Network)
Өдрийн саруул ухааны эшлэл: “БУРХАНТАЙ жинхэнэ дотно харилцаа тогтоох нь хүнийг үргэлж даруу болгодог.” — Америкийн Англикан шашны номлогч, зохиолч, Библи судрын багш Бет Мур (Parade.com)
Иан Маккормакийн клиник үхлийн тухай энэ цувралын өмнөх хэсэгт, 1982 онд Маврикийн эрэгт шөнийн шумбалт хийж байсан 26 настай Ианыг таван дөрвөлжин медуз таван удаа хатгажээ. Түргэн тусламжийн машинд үхлийн ирмэгт байхдаа, тэр үедээ шашингүй үзэлтэн байсан Иан өөрийнх нь төлөө залбирч буй ээжийгээ тод харжээ. Ээжийнхээ чин сэтгэлээсээ залбирахыг хүссэн гуйлтын дагуу тэрээр БУРХАНЫГ дуудан, өршөөл эрж, өөрийг нь гомдоосон хүмүүсийг уучилж, амьдралаа БУРХАНД даатгав.
Ианыг эмнэлэгт хүрэх үед бие нь бүрэн саажсан байлаа. Нүдээ анивал үхнэ гэж эмч анхааруулсны дараа Иан зориуд нүдээ анихад амин үзүүлэлтүүдийг нь хянаж байсан төхөөрөмжүүдийн шугам шулуун болжээ. Ухаан санаа нь саруул хэвээр байсан Иан харанхуйн оронд очсоноо мэдэрч, үл үзэгдэх дуу хоолойнууд түүнийг тамд байна гэж хэлжээ. Дараа нь Цацрагт Гэрэл түүнийг өргөн гаргаж, хонгилоор татан оруулахад тайтгарал, амар амгалан, баяр хөөрийн давлагаа мэдрэгдэв. Хонгилоос гарч ирэхдээ Иан Тэнгэрийг бүхэлд нь дүүргэсэн мэт асар их туяаны өмнө зогслоо. Гэрэлд саадгүй хүрэх боломжтой байсан тул тэрээр Орчлон ертөнц бүхэлдээ түүнээс эрчим хүчээ авдаг байж магадгүй гэж боджээ.
Тэнд дотор ямар нэг зүйл байгаа болов уу? Хэн нэгэн байна уу, эсвэл энэ нь сансар огторгуйн сайн сайхны хүч төдий юм болов уу? Намайг ийн эргэлзэж байхад доторх Нэгэн миний бодлыг хэлсэн үг мэт сонсоод, “Иан, чи буцахыг хүсэж байна уу?” гэв. [Тэгэхэд би:] “Өө, тэнд хэн нэгэн байна. Бас ТА миний нэрийг яаж мэддэг юм бэ?” [гэж бодсон.] Тэр бол далайн эрэг дээр, түргэн тусламжийн машинд, залбирлын үеэр шөнөжин сонссон яг тэр Хүн байлаа.
Намайг нас барсан, эмнэл зүйн хувьд үхсэн, тархи нь үхэжсэн гэж баталгаажуулан, яаралтай тусламжийн тасгаас [ЯТТ] цогцос хадгалах өрөө рүү хэдийнээ зөөж байсныг би огт мэдээгүй. Буцахаар шийдэхэд нь түүнд юмсыг шинэ гэрэлд харах ёстой гэж хэлжээ. Дараа нь энэ Хүн: “БУРХАН бол Гэрэл, ТҮҮНД өчүүхэн ч харанхуй үгүй.” гэж хэлэхэд, эдгээр үг Ианы өмнө Гэрэл болон үзэгдэв. Төгс Хүчит БУРХАНЫ өмнө зогсож байж магадгүйгээ ухаарсан Иан нүглээ маш тод мэдэрч, там руу буцаан хаягдах нь гэж айжээ.
Тэгээд би арагшлахад, цацрагийн давлагаанууд ундран ирэв. Намайг болзолгүй цэвэр Хайр нөмрөв. Шингэн Гэрэл надад хүрэв. Энэ ер бусын оршихуй эхлээд гарт, дараа нь нүүрэнд минь хүрч, улмаар цэвэр Хайр, болзолгүй хүлээн зөвшөөрлийн давлагаа болон сүнслэг биед минь цутгахыг би мэдэрсэн. Бүх бие минь дайвалзаж байлаа. Энэ дулаан, ариун тэврэлтэд бие минь чичирч байв. Би: “Гэхдээ БУРХАН минь, ТА миний нүглийг мэдэж байгаа нь гарцаагүй. ТА намайг хайрлаж болохгүй.” гэв. Тэгээд би, “БУРХАН минь, би ТАНЫ зарлигуудыг зөрчсөн” гээд, “Би нүгэл үйлдэж, замбараагүй явдалтай байсан.” гэж хэлж эхлэв. Тэгээд би сэтгэлээ бүрэн нээж, ТҮҮНИЙГ намайг хүлээн авч, хайрлахаас татгалзуулна гэж бодсон бүхнээ ТҮҮНД хэллээ. Гэвч миний хэлсэн нүгэл бүрд ТЭР улам их Хайраар хариулж байв.
Тэнд зогсож байхдаа би нулимс асгарууллаа. Би үнэхээр дотроосоо цурхиран, гиншин, эхэр татан уйлж эхлэв. Би БУРХАНЫ өмнө эхэр татан уйлсан. Тэгэхэд ТЭР: “Иан, түргэн тусламжийн машинд чи Эзэний Залбирлыг уншихад, БИ нүглүүдийн чинь заримыг л уучилсан юм биш. БИ бүгдийг нь уучилсан.” гэв. Тэгээд би энэ бол гайхамшигт Нигүүлсэл гэдгийг ойлгосон. Ичгүүр, гэмшил нь арилсны дараа Иан урьд нь огт ч мэдэрч байгаагүй Хайранд бүрхэгдсэнээ мэдэрчээ. БУРХАНЫГ нүүр тулан харахыг хүссэн тэрээр цацрагт үүлэн дотор ороход, гялалзсан Гэрлийн хөшгүүд түүний шархалсан зүрхийг эдгээж эхлэв. Цааш явж чадалгүй зогсоход нь хөшгүүд нээгдэж, доторх дүр тодорлоо.
Тэгээд би нэгэн Эрэгтэйн нүцгэн хөлийг харсан. ТЭР одод мэт гялалзах Гэрлийн хувцас, энэхүү цацрагт үүлнээс бүтсэн хувцас өмссөнийг би харж байлаа. Гараа алдлан, алгаа над руу сунгасан байв. Би: “Ижил хэмжээтэй юм. Хүн шиг харагдавч хүн биш. Тэр бол БУРХАН.” гэж бодов. Би эрэгтэй хүний цээжийг харж байлаа. Дээш харахад бүх туяаны голомт болсон, арав дахин тод Гэрэл ТҮҮНИЙ төрхөөс, нүүрнээс цацарч байв. Би маш их биширч, энэ Гэрэл нүдний харааг хормын дотор устгана гэж бодоод харцаа бурууллаа. Гэвч хараа минь хэвээр байгааг ойлгоод дахин харав. [Би:] “Энэ бол БУРХАНЫ нүүр юм байна.” гэж бодлоо. ТҮҮНИЙ нүүр рүү харахад мөнх оршихуйн доторх мөнх оршихуйг ширтэж буй мэт байв. Галактикууд, оддын ордууд тэндээс гарч ирэх мэт санагдсан. ТЭР хүний дүртэй ч БУРХАНЫ нүүртэй байв. ТЭР үг хэлбэл орчлон ертөнцүүдийг бүтээж чадна гэдгийг би ойлгосон. ТЭР Өөрийнхөө доторх мөнх оршихуйн дундаас орчлон ертөнцүүдийг дуудан бий болгож чадна. Есүсийн нүүрийг харсан хүн Христийн нүүрэнд илэрсэн Эцэгийн Алдрыг хардаг гэдгийг би огт мэддэггүй байжээ. ТЭР бол үл үзэгдэх БУРХАНЫ төгс дүр мөн. Есүс: “Намайг харсан хүн Эцэгийг харсан.” гэж айлдсан. Одоо би ТЭР хэн байсныг мэднэ. ТЭР бол алдаршсан Есүс Христ байлаа.
7-р хэсэгт Иан Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-эд ойртох үед цэвэр ариун, гэгээн чанар, Тэнгэрлэг Хайрын давлагаанууд түүн рүү урсана. Дараа нь Эзэний оршихуй мөнх оршихуй руу нээгдэх хаалга мэт дэлгэгдэхэд Иан Гэрлийн цаана юу байгааг хараад, тэнд үлдэх үү, орхин ирсэн амьдралдаа буцах уу гэдгээ шийдэх ёстой болно. Би ТҮҮНИЙ цаана тал хээр, өвс ногоо харж байна. Би уулс, цэнхэр тэнгэр, болор мэт тунгалаг гол, эрэг дагуух моддыг харж байна. Эзэн: “Иан, БИ шинэ Дэлхийг бүтээсэн. түүний дээр шинэ Диваажинг бүтээсэн.” гэж айлдав. Иан Маккормакийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэхүү цувралын 7-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Жэйни ДуВаллтай хамт БУРХАНтай учирсан учралууд)