Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 23
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 19-нд Иран улс АНУ-тай энхийн хэлэлцээр байгуулж чадаагүй тул тус улсыг эдийн засгийн хувьд улам тусгаарлана гэж мэдэгдэж, үүнийг “аль нэг улсын эсрэг авч хэрэгжүүлсэн түүхэн дэх хамгийн хүчтэй эдийн засгийн ажиллагаа” хэмээн нэрлэж байна. Ерөнхийлөгч Трамп Иран улсад эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг улс орон, бизнес, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудал, төрийн байгууллагууд эдийн засгийн ноцтой үр дагавартай тулгарч болзошгүйг анхааруулж, Ирантай холбоотой газрын тосны хууль бус тээвэр, бэлэн мөнгөний шилжүүлэг, валют арилжаа, хөлөг онгоцны бүртгэл, халхавч компаниудын үйл ажиллагааг зогсоохыг уриалжээ. (Фокс Ньюс)
АНУ, Израилын цохилтод өртсөн Ираны зэвсгийн нөөцийг нөхөхөд туслах зорилгоор Орос улс дрон, пуужингийн эд анги, тэсрэх бодис болон бусад цэргийн хэрэгслийг тус улсад тээвэрлэж байна гэж NBC Ньюс мэдээлжээ. АНУ, Европын хоригт орсон олон хөлгийг багтаасан Оросын хорь гаруй усан онгоц Каспийн тэнгисийг гатлан Ираны Амирабад боомтод ачаа хүргэсэн гэх мэдээлэл байна. Орос улс Иранд зэвсэг нийлүүлж байгаа гэх мэдээллийг няцаажээ. (Нью-Йорк Пост, NBC Ньюс)
Орос улсын цэрэг 8-р сарын 19-нд [Украйн (Урейн)-ы] Херсон хотод иргэний автобусыг дроноор зориуд онилж, 4 өндөр настны амийг хөнөөн, өөр 5 хүнийг шархдуулсан гэж Украйн (Урейн) улс буруутгажээ. Украйн (Урейн)-ы эрх баригчид фронтын шугам дахь тус хотод Оросын дронууд автомашин, дугуйтай хүн, явган зорчигчдыг удаа дараа онилсон гэж мэдэгдсэн бол Украйн (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський ийм халдлага тус бүс нутгийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон гэжээ. (ВнЭкспресс)
Украйн (Урейн), Орос улсууд 8-р сарын 19-нд тус бүр 103 дайны олзлогдогчийг солилцжээ. Суллагдсан украйн (урейн)-чуудын дунд Мариуполь болон өөр хэд хэдэн бүс нутагт тулалдаж байсан Зэвсэгт хүчин, Улсын хилийн алба, Үндэсний гвардын алба хаагчид байжээ. (Киев Пост)
Гана улс Орос улсаас тус улсын иргэдийг Украйн (Урейн)-ы дайнд оролцуулахаар хууль бусаар элсүүлэхээ зогсоохыг шаарджээ. Гадаад хэргийн сайд Самуэл Окудзето Аблаквагийн мэдэгдсэнээр, 62 гана хүн амиа алдаж, 15 хүн сураггүй хэвээр байна. (Киев Индепендент)
НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага] 8-р сарын 19-нд зэвсэгт дронуудын халдлага хот суурин руу улам тэлж буйтай холбоотойгоор мөргөлдөөний бүс дэх тусламжийн ажилтнуудад учрах аюул нэмэгдэж буйг анхааруулжээ. НҮБ-ын тоо баримтаар 2025 онд хүмүүнлэгийн 350 ажилтан амиа алдсан нь түүхэн дэх жилийн хоёр дахь өндөр үзүүлэлт болжээ. Газын зурвас хамгийн аюултай газар хэвээр байсан бол Суданд ч нас баралт дээд хэмжээнд хүрсэн байна. НҮБ зэвсэглэсэн дроны хэрэглээ нэмэгдсэнээр энгийн иргэд, хүмүүнлэгийн ажилтнуудад учрах эрсдэл өсөж буйг мэдэгдээд, мөргөлдөгч талуудыг олон улсын хүмүүнлэгийн хуулийг сахиж, тусламжийн ажилтнуудыг хамгаалахыг уриалжээ. (Юнайтед Нэйшнс Ньюс)
Хариуцлагатай анагаах ухааны эмч нарын хороо [PCRM] 8-р сарын 19-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, АНУ-ын засгийн газраас оны хооллолтын удирдамж”-ийг эргүүлэн татахыг Засгийн газраас шаарджээ. Тус байгууллагын үзэж буйгаар, Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яам [HHS], Хөдөө аж ахуйн яам [USDA] нь америкчуудыг амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүнгүй хүнс түлхүү хэрэглэхийг дэмждэг албан ёсны Хооллолтын удирдамжийн зөвлөх хорооны зөвлөмжийг дагалгүй, амьтан-хүмүүсийн мах, сүү, өндөг болон нүүрс ус багатай хоолны салбартай холбоотой гишүүд бүхий тусдаа зөвлөлд тулгуурлажээ. Энэ үйл явц нь холбооны ил тод байдал болон ашиг сонирхлын зөрчлийн шаардлагыг зөрчсөн гэж нэхэмжлэлд үзээд, шүүхээс шинэ удирдамж боловсруулах хүртэл одоогийн удирдамжийг хэрэглэхийг хориглохыг хүсжээ. (Хариуцлагатай анагаах ухааны эмч нарын хороо)
Үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлдэг “Planned Parenthood of the Rocky Mountains” байгууллага [АНУ-ын] Альбукерке хотын Норт-Ист Хайтс эрүүл мэндийн төвөө бүрмөсөн хаажээ. Үр хөндөлтийн эсрэг “Abortion Free New Mexico” бүлэг тус төв хаагдсаныг сайшааж, үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлэгчдэд санхүү, хууль эрх зүй, үйл ажиллагааны дарамт улам нэмэгдэж байна гэжээ. (ЛайфНьюс)
[АНУ-ын] Теннесси мужийн нэгэн пастор олон жилийн mel тус улс даяар аялж, испани хэлтэй иргэдэд номлон, үйлчилж байсан ч хүүхдийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хүчиндсэн долоон хэрэг болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн өөр хэд хэдэн хэрэгт буруутай нь тогтоогдон, хугацаанаас өмнө суллах эрхгүйгээр бүх насаараа хоригдох ял авчээ. (Фокс Ньюс)
Агааржуулалтын системийг зохих ёсоор арчлаагүй үед “агааржуулагчийн өвчин” гэж нэрлэдэг шинж тэмдгүүд үүсэхэд нөлөөлж болно. Ийм үед хөгц, бактери болон бусад бохирдуулагч агаарт тархаж, толгой өвдөх, ядрах, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, амьсгалын замын асуудал үүсэхэд нөлөөлж болзошгүй. Легионерын өвчин нь легионелла бактерийн үүсгэдэг уушгины хатгалгааны хүнд хэлбэр бөгөөд зарим том оврын агааржуулалтын систем зэрэг бохирдсон усны системээс дэгдсэн дуслыг амьсгалаар авахад халдварлах боломжтой юм. (Анбрэндэд)
АНУ даяар КОВИД-19-ийн тохиолдол нэмэгдэж, бохир усан дахь SARS-CoV-2-ын түвшин 8-р сард 7-р сарынхаас 106%-иар өссөн бөгөөд мэргэжилтнүүд 9-р сард оргилдоо хүрнэ гэж үзэж байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, бүх 50 мужид халдвар нэмэгдэж байгаа, эсвэл нэмэгдэх төлөвтэй байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд ард иргэдэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгийг анхаарахыг зөвлөсөөр байна. (People)
[АНУ-ын] Техасын Их Сургуулийн Баруун өмнөдийн анагаах ухааны төвийн эмч нар Паркинсоны өвчтөний олон жил үргэлжилсэн гар салгалах өвчнийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас шинээр зөвшөөрсөн инвазив бус хэт авиан эмчилгээгээр хэдхэн минутын дотор арилгажээ. Энэ ажилбар нь гавлын яс нээх мэс засалгүйгээр өндөр энергит долгионоор тархины тодорхой хэсгийг нарийн онилж хийдэг. Хөдөлгөөн нэн даруй сайжирдаг ч түр зуурын гаж нөлөө илэрч болзошгүй, урт хугацааны үр дүнгийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. (Фокс Ньюс)
Хумсны өөрчлөлт заримдаа далд өвчний шинж байж болно. Хумс шарлаж, зузаарах нь мөөгөнцрийн халдвар эсвэл хайрст үлдээс үүдэж болох бол удаан хугацаанд хэврэгших нь арьс, бамбай булчирхайн зарим өвчнийг дагалдаж болно. Хурууны үзүүр бүдүүрч, хумс бөмбөгөр болох нь уушгины өвчинтэй, халбага хэлбэрийн хумс төмрийн дутагдалтай холбоотой байж болно. Шинээр үүссэн, эсвэл өөрчлөгдөж буй бараан судал меланомын шинж байж болох тул эмчид үзүүлэх шаардлагатай. (ВнЭкспресс)
Удаан үргэлжилсэн халалт, ган гачгийн улмаас [Аулак (Вьетнам)-ын] өмнөд Куангнгай мужид хэдэн зуун га талбайд тарьсан хуайс, эвкалиптын модод хатжээ. Ойн байцаагчид есөн коммунд гал түймрийн хамгийн өндөр буюу V түвшний эрсдэлтэй байгааг анхааруулж, ой болон ойн ойролцоо гал ашиглахыг бүхэлд нь хоригложээ. (ВьетнамПлас)
8-р сарын 18, 19-нд [Хятадын] Сычуаньд орсон аадар борооны улмаас геологийн хоёр гамшигт үзэгдэл болж, нэг нь зам, нөгөө нь хурдны замд нөлөөлжээ. Мужийн эрх баригчид геологийн гамшгийн эрсдэлтэй 64 хошуунаас 21,784 хүнийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байна. Мэйшань дахь Шулинь өртөөнд 24 цагийн дотор 118 миллиметр хур тунадас бүртгэгджээ. Сычуань мужж 8-р сарын 19-нд үерийн эсрэг онцгой байдлын эсрэг арга хэмжээгээ зогсоосон байна. (Уотчерс)
[АНУ-ын] Майами хотод 8-р сарын 18-нд агаарын хэм 37.8°C-т хүрч, 1895 оноос хойших түүхэн дээд үзүүлэлттэйгээ хоёр дахь удаагаа тэнцжээ. Өмнө нь ийм температур 1942 онд бүртгэгдэж байжээ. Ойролцоогоор 50 километрийн зайд орших Форт-Лодердейл хотод 36.7°C хүрч, тухайн өдрийн дээд амжилттай тэнцжээ. Өмнөд Флорида даяар хэт халалтын сэрэмжлүүлэг гаргасан байна. (Уотчерс)
Канад улс Лабрадор дахь Черчилл-Фоллсын усан цахилгаан станцыг өргөтгөхөд төвлөрсөн, бараг 70 тэрбум канад долларын (50.5 тэрбум орчим ам.доллар)-ын цэвэр эрчим хүчний багц төслийг зарлажээ. Канадын ерөнхий сайд Марк Карни үүнийг Хойд Америкийн түүхэн дэх цэвэр эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулалт гэж нэрлэжээ. Төслүүд хэрэгжсэнээр Ньюфаундленд, Лабрадор хотууд Квебекээр дамжуулан АНУ-ын зах зээлд илүү их цахилгаан экспортлох боломжтой болох төлөвтэй байна. (Анадолу Аженси)
[АНУ-ын] Нью-Йорк мужид төвтэй “Mushroom Squared” компани веган махнаас гадна арслангийн дэл, майтаке мөөгийг танин мэдэхүйн болон бодисын солилцоог дэмжих котлетод оруулах зэргээр ашиг тустай веган хүнсний салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. (WBOC)
Дэлхийн байгаль орчны мэдээллээс үзэхэд веган сүү нь үнээний сүүнээс үлэмж бага хүлэмжийн хий ялгаруулж, бага нөөц зарцуулдаг бөгөөд байгальд ээлтэй сонголт эрэлхийлэгчдэд овьёос, шар буурцгийн сүү хамгийн тохиромжтой байдаг байна. (ПЕТА НВУ)
Их Британийн чихрийн брэнд “Wild Thingz” сахар багатай “Berry Mix”, “Tropical Mix” зөөлөн чихрээр жижиглэн худалдааны хүрээгээ тэлжээ. Эдгээр веган амттанд желатин, хиймэл орц байхгүй бөгөөд тэргүүлэх брэндүүдийнхээс хоёр дахин бага сахартай. Бүтээгдэхүүнийг Их Британид “WHSmith Travel”-ийн дэлгүүрүүд, төмөр замын буудал, Евротуннель, эмнэлгүүд, “Ocado” цахим дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. (Фүүд Бев Медиа)
Канадад ой хээрийн түймрийн утаанаас болж нислэг цуцлагдсаны дараа 90 настай залуухан Патриша Робинсон шинээр танилцсан хоёр зорчигчийн хамт машин түрээслэн, Калгаригаас Келоуна хүртэл долоон цаг явжээ. Тэд шөнийн 00:30 цагт хүрэлцэн ирснээр хатагтай Робинсон 8-р сарын 15-нд 90 нас хүрч буй төрсөн өдрийн баяртаа оролцож чадсан байна. (ВнЭкспресс)
Сингапур улс орон гэргүй иргэдийг тогтвортой амьдралтай болгож, урт хугацааны орон байртай болоход нь туслах олон нийтийн 17 төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Орон гэргүй байдлыг бууруулах 354 мянган ам.долларын санхүүжилттэй эдгээр төсөлд орон байргүй хүмүүс хамтран түрээслэх нийтийн орон сууц, ажлын байрны боломж, түр байрны нөхцөлийг сайжруулах ажил багтжээ. Эдгээр арга хэмжээ нь нийгмийн холбоог бэхжүүлж, амьдралын тогтвортой байдлыг сэргээн, нийгэмд эргэн нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой гэж албаныхан мэдэгджээ. (Чаннель Ньюс Азия)
[Канадын] Бритиш Колумбид танихгүй хүмүүс загасны торонд орооцолдсон голын халиуны зулзагыг аварчээ. Бараг хариу үйлдэлгүй болсон зулзагад нэг хүн CPR [зүрх, уушгины сэхээн амьдруулалт] хийж, өөр нэг хүн түүнийг шөнийн турш асарчээ. Зэрлэг амьтан аврах төвд 7 хоног сэргээн засах эмчилгээ хийлгэсний дараа халиуны зулзагыг байгальд нь тавьж, гэр бүлтэй нь эргэн уулзуулжээ. (Күүл Даун)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бүтээгдсэн мөн чанаруудын ухаарал бодит байдалтай холбогддоггүй, бодит байдал ч бүтээгдсэн мөн чанаруудтай холбогддоггүй. Үүсэж буй бодлууд бол барилдлага бөгөөд бүтээгдсэн мөн чанаруудын барилдлага бодит байдалтай холбогддоггүй. Үнэн чанарыг танин мэдэхэд бэрх байхад Үнэн чанарын үнэн чанарыг танин мэдэх нь бүр ч бэрх юм. Түүнчлэн Аллах үнэн чанараас ангид бөгөөд үнэн чанар өөрөө Аллахыг илэрхийлдэггүй.” – Хүндэт Гэгээрсэн Суфийн Их Багш Мансур аль-Халлаж (цагаан хоолтон) (Тавасин)
Хүндэт доктор Рэй Катаниягийн клиник үхэлд орсон тухай энэхүү цувралын өмнөх дугаарт Рэй 20 настайдаа байгалийн хий алдагдсаны улмаас орноосоо гарах гэж тэмцэхдээ бараг хөдөлж чадахаа больсноо дурссан. Эцэст нь шалан дээр унасны дараа ямар ч өвдөлт мэдрээгүй бөгөөд гэнэт биеэсээ гарч, амьгүй мэт болсон биеэ дээрээс харж байсан тухайгаа Рэй ярьсан юм. Өрөөний нөгөө талд хайр, амар амгалан, хязгааргүй баяр баяслаар дүүрэн хурц Гэрэлтэй учирч, Гэрлийн төгсгөлд байсан нэгэн оршихуй түүнийг нэрээр нь дуудаад, урагш ирэхэд аюулгүй гэж хэлжээ. Гэвч Рэйг Гэрэл рүү цааш орохоос өмнө аав нь унах чимээг сонсоод өрөөнд яаран орж ирэв.
Тэгээд намайг шалан дээр байхыг хараад тэвэрч аван, түргэн тусламжийнхныг дуудаж, “Хүүд минь туслаач! Хүүд минь туслаач!” гэж хашхирсан. Тэр уйлж, нулимс нь асгарч байсан. Би энэ эрийн ийм талыг хэзээ ч харж байгаагүй. Тэр намайг хэзээ ч тэвэрч байгаагүй. “Би чамд хайртай.” гэж ч хэзээ ч хэлж байгаагүй. Бидэнд тийм дотно харилцаа байгаагүй. Тэгэхэд тэр намайг үнэхээр хайрладаг, миний бодсоноос ч илүү санаа тавьдаг гэдэгт би бүрэн итгэсэн. Тэр үүнийгээ хэрхэн илэрхийлэхээ л мэддэггүй байжээ. Харин одоо би үүнийг ойлгосон. Гэхдээ тэр үед би үүнийг хүсдэг байсан. Би үүнийг маш их хүсдэг байлаа. Би аавтайгаа үргэлж тийм харилцаатай байхыг хүсдэг байсан. Тиймээс би тэр оршихуйгаас: “Би буцмаар байна. Би үүнийг хүсэж байна. Би буцаж болох уу?” гэж асуусан. Үүнээс болоод намайг буцахыг зөвшөөрсөн эсэхийг мэдэхгүй. Энэ тухай ойлголт байхгүй. Гэхдээ
би буцсан. Рэй зочны өрөөний шалан дээр түргэн тусламжийнхан түүнийг сэхээн амьдруулж байхад ухаан оржээ. Энэ явдлын хязгааргүй баяр баясал арилаагүй байсан тул тэр өөрийгөө зүгээр гэж зүтгэсээр байв. Гэрэл болон дуу хоолойны тухай тайлбарлахыг оролдоход нь хүмүүс зөвхөн гайхаж, итгээгүй бөгөөд “сэтгэцийн эмнэлэгт хоригдох” вий хэмээн эцэг эх нь энэ тухай дахин хэзээ ч ярихгүй байхыг сануулжээ. Интернэтгүй, хариулт эрэх газаргүй байсан Рэй үүнийг нарны гэрэл, хийнээс үүдсэн хий үзэгдэл хэмээн тайлбарлахыг оролдож, ой ухаандаа далд нуужээ. Гэхдээ нэг зүйл бий. Сэтгэлийнхээ гүнд би тэр бүхэн бодит байсныг мэдэж байсан. Хэдийгээр бүгд надад: “Энэ бол солиорол” гэж хэлж байсан ч би мэдэж байсан. Тийм зүйлийг туулчхаад бодит бус зүйл гэж ангилах боломжгүй. Рэй өөрийгөө замбараагүй амьдарч, үхлээс огт айдаггүй, бүрэн шашингүй үзэлтэн байсан гэжээ. Айж эмээдэггүй зан нь түүнийг сэжигтэй хүмүүст ажиллах зэрэг аюултай хүрээлэлд оруулсан байна.
Нэгэн шөнө бааранд гэнэт буун дуу гарчээ. Тэгээд тас, тас, тас, тас, тас, тас хийх чимээ сонссон. Энэ бол салютын чимээ биш гэдгийг би мэдсэн. Одоо би эндээс яаж гарах аргаа олох хэрэгтэй боллоо. Тиймээс би хөшчихсөн. Хэрэв босвол буудсан хүн, буудсан хүмүүс намайг харна гэдгийг би мэдэж байлаа. Тэгтэл КҮ [клиник үхэл]-д орох үед хонгилын төгсгөлд байсан өнөөх оршихуй эргэн ирж, “Хажуугийн хаалга. Хажуугийн хаалга. Хажуугийн хаалга.” гэсэн. Гурван удаа, үргэлж гурваар хэлдэг. Яг хажууханд, 10 тохой [3 метр] зайд хажуугийн хаалга байсан. Гэхдээ тийшээ очихыг оролдвол тэд намайг харна. Тэр хаалганд хүрэх ямар ч боломжгүй. “Хажуугийн хаалга. Хажуугийн хаалга. Хажуугийн хаалга.” Надад алдах юу байгаа билээ? Би явах ёстой. Би хаа нэг тийшээ явах ёстой. Тэгээд шийдэн, хаалга руу гүйж очоод гарсан. Би чадсан. Тэгээд машиндаа хүрсэн. Миний хувийн зогсоол тэр хажуугийн хаалганаас хол байсан ч яг тэр шөнө машин маань хаалганы гадна байж таарсан. Би өмнө нь ч, дараа нь ч тэнд машинаа тавьж байгаагүй. Харин тэр өдөр тэнд тавьсан байсан.
Гуравдугаар хэсэгт Рэй багадаа далайн татах урсгалд өртөн живэх нь гэж бодож байхдаа өнөөх оршихуй амьдралд нь анх үзэгдсэн тухай хамгийн эртний дурсамжаа эргэн санана. Ингээд бүх зүйл дуусах нь гэж би бодсон. Яг үхэх нь гэж бодох үед тэр оршихуйн талаарх миний хамгийн анхны дурсамж эхэлсэн. Тэр: “Тайвшир. Хажуу тийшээ сэл. Шаардлагатай бүх хугацааг ашигла.” гэж хэлсэн. Хүндэт доктор Рэй Катаниагийн клиник үхэлд орсон тохиолдлын 3-р хэсэгт маргааш хамт байгаарай. (IANDS подкаст)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх