ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 18
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт тус улс Иран улсыг бүрэн ялсны дараа Ормузын хоолойг “АНУ-ын нутаг дэвсгэр” хэмээн зарлаж магадгүй гэж мэдэгдээд, стратегийн ач холбогдолтой тус усан замыг АНУ-ын арми хянаж байгаа хэмээн онцолжээ. Тэрээр мөн цэргийн хүчийг хүссэнээсээ илүү ашигласнаа хэлсэн ч Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэхийн тулд тус улсад үзүүлж буй шахалтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэжээ. (Фокс Ньюс)
Ормузын хоолойн усан тээвэр дайны өмнөх үеэс 90 орчим хувиар буурсан хэвээр байна гэж Их Британийн Далайн худалдааны ажиллагааны албанаас мэдээлжээ. Аюулгүй байдлын эрсдэл, тэр дундаа мина дэлбэрэх аюул хөлөг онгоцнуудыг уг усан замаар зорчихоос зайлсхийхэд хүргэсээр байна. (Фокс Ньюс)
Канад улс Исламын хувьсгалт хамгаалагчдын корпусын гишүүд зэрэг Ираны таван өндөр албан тушаалтанд хориг тавьж, тэднийг Ормузын хоолой болон түүний орчимд усан замаар зорчих эрхийг боогдуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сулруулахад тусалсан хэмээн буруутгажээ. Канад улс олон улсын хуулиар баталгаажсан усан замаар зорчих эрхийг хамгаалж, тус хоолойн байдлыг тогтворжуулах үйлсийг дэмжихийн тулд холбоотнуудтайгаа үргэлжлүүлэн хамтарна гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
АНУ-ын Нью-Йорк Таймс сонинд Орос улс Молдовагийн улс төрд нөлөөлж, Өрнөдийг дэмжигч засгийн газрыг нь унагаах өргөн хүрээний ажиллагаа явуулсан бөгөөд үүнд санал худалдан авах, хакердах, суртал ухуулга хийх, үнэн алдартны шашны санваартнуудад мөнгө төлөх, хүчирхийлэл үйлдэж, сонгууль үймүүлэхэд зарим элсэгчийг бэлтгэсэн Серби, Босни, Орос дахь сургалтын баазуудыг ашиглах зэрэг арга багтсан гэж мэдээлжээ. Өрнөдийн тагнуулын албаныхан болон Молдовагийн эрх баригчдын мэдээлснээр, уг ажиллагаанд хэдэн зуун сая ам.доллар зарцуулж, 150,000 гаруй молдова иргэнийг элсүүлсэн бол Молдова улс нэгжлэг, кибер хамгаалалтын арга хэмжээ авснаар 2025 оны есдүгээр сарын парламентын сонгуулийн үеэр ноцтой эмх замбараагүй байдлаас сэргийлж чаджээ. Орос улс Молдова улсын хэрэгт хөндлөнгөөс оролцсоноо үгүйсгэж буй ч Украин (Урейн)-ы дэд бүтцэд халдаж, Молдовагийн ус, цахилгаан хангамжийг тасалдуулах зэргээр шахалтаа үргэлжлүүлсэн гэж Молдовагийн албаны хүмүүс мэдэгджээ. (Нью-Йорк Таймс)
Оросын зэвсэгт хүчин 8-р сарын 13-нд Украин (Урейн)-ы Донецк мужийн Краматорск хотын орон сууцны бүсүүдэд 8 ширхэг ФАБ-250 агаарын бөмбөгөөр халдаж, нэг хүний амийг хөнөөн, 17 хүнийг шархдуулжээ. (UNN)
НҮБ-ын мэдээлснээр, 2022 оны гал зогсоох тохиролцооноос хойш Йемен улс бүрэн хэмжээний дайнд эргэн орох хамгийн өндөр эрсдэлтэй тулгараад байна. Хуситууд болон засгийн газрын хүчний хоорондох тулаан хэд хэдэн фронтод ширүүсэж, цэрэг, энгийн иргэдийн аль аль нь хохирол амсжээ. Хүмүүнлэгийн нөхцөл ч дордож, хүн амын талаас илүү хувь нь хангалттай хүнсийг тогтмол авч чадахгүй, зургаан сая орчим хүн өлсгөлөнгийн аюулын түвшинд хүрээд байна. (Аль Жазира)
НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага]-ын командлал дор үүрэг гүйцэтгэж байсан Италийн Eurofighter Typhoon сөнөөгч онгоц 8-р сарын 14-нд Латвийн агаарын орон зайд нэвтэрсэн, гарал үүсэл нь тодорхойгүй дроныг устгажээ. Латвийн хүчин Оросын хилийн ойролцоо онгоцны сэгийг хайж байна. Үүний хариуд НАТО Италийн болон Туркийн сөнөөгч онгоцнуудыг яаралтай хөөргөсөн бөгөөд дрон хаанаас ирснийг тогтоох мөрдөн шалгалт үргэлжилж байна. Орос-Украин (Урейн)-ы дайнтай холбоотойгоор Балтын орнуудын агаарын орон зайд дрон нэвтрэх нь олширсон үед энэ хэрэг гарсан бөгөөд Оросын цахим дайны ажиллагаа дронуудыг чиглэлээсээ хазайхад нөлөөлж байж болзошгүй гэж Латвийн албаны хүмүүс үзжээ. (Ройтерс)
Саудын Араб улсад төвтэй олон улсын исламын байгууллага болох Лалын ертөнцийн холбоо шашин, угсаатны бүлгүүдийн хоорондын мөргөлдөөнөөс сэргийлэх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, энх тайвнаар зэрэгцэн оршихыг дэмжих санаачилгыг Баруун Африкт эхлүүлжээ. (Араб Ньюс)
Амьтдын төлөөх Хүмүүнлэг ертөнц байгууллагын Өмнөд Африк дахь салбарын захиалсан шинэ судалгаагаар, Өмнөд Африкт заан олноор устгах ажиллагааг сэргээвэл судалгаанд оролцсон гадаадын жуулчдын 60% нь өөр улсад аялахыг бодолцоно гэжээ. Мужийн эрх баригчдын хэлэлцэж буй тоо толгойг хянах арга хэмжээ Мадикве болон Квазулу-Наталын дархан газруудын 2,000 гаруй заан-хүнд нөлөөлж болзошгүй байна. Өмнөд Африкт 1995 онд хориг тогтоосноос хойш заан-хүнийг олноор устгаагүй бөгөөд судалгаа явуулсан орнуудын оролцогчдын 80% нь амьдрах орчныг тэлэх, зэрлэг амьтдын нүүдлийн зам байгуулах, усны эх үүсвэрийг зохицуулах, дархлааны аргаар үржлийг хязгаарлах зэрэг үхэлд хүргэдэггүй аргыг нэн тэргүүнд хэрэглэх ёстой гэж хариулжээ. (Амьтдын төлөөх Хүмүүнлэг Ертөнц)
Нигер улс 8-р сарын 11-нд Ниамей хотноо төрийн албан хаагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгэм, уламжлалт болон шашны удирдагчдыг оролцуулсан дугуй ширээний уулзалт зохион байгуулж, нийгмийн эв нэгдэл, урт хугацааны энх тайвныг бэхжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцээгээр аюулгүй байдлын сорилт, дүрвэлт, эдийн засаг, нийгмийн дарамтад анхаарч, уялдаа холбоог сайжруулах, олон нийтэд түшиглэсэн нийтийн оролцоонд суурилсан зуучлалыг хөгжүүлэх, энх тайван, нийгмийн эв нэгдлийн төслүүдийг санхүүжүүлэх НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй сан байгуулахыг авч үзжээ. Тус санаачилга нь Нигерийн 2025–2029 оны Бүгд Найрамдах Улсыг Сэргээн Босгох Хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд аюулгүй байдлын хүчин чармайлтыг эвлэрэл, хөгжил, тогтвортой байдалтай уялдуулах зорилготой юм. (APA Ньюс)
АНУ-д түүхэнд байгаагүйгээр үхэр-ардын нийлүүлэлтийн хомсдолд орж буй энэ үед Tyson Foods компани Иллинойс мужийн Жослин, Юта мужийн Игл Маунтин дахь үхэр-хүн боловсруулах үйлдвэрүүдээ хаана гэж мэдэгджээ. (Фокс Бизнес)
Шатаар тогтмол өгсөх нь зүрх судасны өвчлөл болон нийт нас баралтын эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг гэж Их Британийн судлаачид тогтоожээ. 480,000 гаруй насанд хүрэгчийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр шатаар тогтмол өгсөх нь зүрх судасны шалтгаант нас барах эрсдэлийг 39%, бүх шалтгаант нас баралтыг 24%-иар бууруулдаг байна. Долоо хоногт хэдхэн удаа шатаар өгсөхөд ч биеийн чийрэгжилт сайжирч, холестерин бууран, зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэл багасдаг. (евроньюс)
[Австралийн] Монаш Их Сургуулийн судалгаагаар полифенолоор баялаг чихрийн нишингийн ханд нь триглицерид болон VLDL [маш бага нягтралтай липопротеи]-ныг бууруулж, гэдэсний эрүүл мэндийг дэмжсэнээр цусан дахь өөх тосны түвшнийг сайжруулж болзошгүйг тогтоожээ. Энгийн шүүснээс ялгаатай нь энэ ханд нь ургамлын хэсэг болон дайвар бүтээгдэхүүнээс нарийн боловсруулалтаар ялган авсан, сахаргүй, өндөр агууламжтай идэвхт нэгдэл юм. Ургамлын гаралтай уг бодис зүрх судасны эрүүл мэндийг дэмжих боломжтой байна. (Катар Ньюс Аженси)
Ау Лак (Вьетнам)-д шулуун гэдэсний хорт хавдартай 55 настай өвчтөн тэжээлийн нэмэлт болгон бохирдсон нохой-хүний мах идсэний дараа нүднээс нь цус гарч, дотуур их хэмжээний цус алджээ. Эмч нар цусны бүлэгнэлтийг алдагдуулдаг мэрэгчийн хоронд хордсоныг оношилж, цус сэлбэн, өндөр тунгаар К аминдэм өгсөн байна. (ВнЭкспресс)
8-р сарын 15-нд Индонезийн зүүн эргийн ойролцоо 7.7 магнитудын газар хөдлөлт болж, олон арван удаа давтан чичирсний улмаас наад зах нь 47 хүн амиа алдаж, олон зуун байшин, олон арван сургууль, эрүүл мэндийн байгууллага болон бусад барилга эвдэрчээ. (Ройтерс)
Ой хээрийн түймрийн улмаас Европ даяар иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. 8-р сарын 14-нд ой хээрийн түймэрт өртсөн талбай 25-аас 300 га болж тэлсний улмаас Герман улсад Хюртгенвальдын Гей суурингаас 1,800 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Франц улсад 8-р сарын 13-наас 14-ний хооронд 1,100 га газар шатсан Ланд мужийн Люглоноос 525 хүнийг нүүлгэжээ. Хорватад хүчтэй салхи түймрийг Омиш хот руу тууж, 2,000 орчим хүн дүрвэхэд хүргэжээ. Цагдаа нар нэг эмэгтэйн цогцсыг олсон бөгөөд Сплит хотын эмнэлэгт 40 хүн хүргэгдсэнээс хүнд түлэгдсэн 10 хүн эрчимт эмчилгээнд байна. Орон сууц, автомашин, завинууд эвдэрч сүйдсэн байна. (AFP, евроньюс)
[Энэтхэгийн] Мумбай хотын Сакинака дүүрэгт 8-р сарын 12-ны үүрээр аадар борооны улмаас уулын бэл нурж, цувраа орон сууцыг дарснаар найман хүн амиа алдаж, 7 хүн бэртэж гэмтжээ. Хотын захиргаа эрсдэлийн талаар оршин суугчдад анхааруулсан гэж мэдэгдсэн байна. Мэргэжилтнүүд налууг бэхжүүлж, оршин суугчдыг нүүлгэхийг уриалжээ. (ETV Бхарат, PTI)
Этна галт уулын үнсний улмаас зуны аяллын оргил үеэр [Италийн] Сицили арал дахь Катаниа нисэх буудал бямба гаргийн үдээс хойш хүртэл хаалттай хэвээр байна. 8-р сарын 6-наас 12-ны хооронд агаарын тээврийн компаниуд төлөвлөсөн 1,974 нислэгийн гуравны нэгээс илүүг цуцалж, 630 орчмыг өөр чиглэлд шилжүүлсэн нь тус нисэх буудлын сүүлийн 20 жилийн хамгийн ноцтой саатал болжээ. (RTÉ, Ройтерс)
[Ираны] Персийн булан дахь усанд газрын тосны хоёр толбо үүссэний нэг нь Кешм арлын ойролцоо 160 орчим километр үргэлжилсэн байж болзошгүй томоохон асгаралт бол нөгөө нь Сирри арлын ойролцоо илэрчээ. Иранд өрнөж буй мөргөлдөөн асгарсан газарт хүрч очих, нөхцөл байдлыг үнэлэх, цэвэрлэх ажиллагааг хүндрүүлж байгаа бөгөөд булан доторх хоёр толбоны яг шалтгаан, бодисын найрлагыг хараат бусаар баталгаажуулаагүй байна. (Ройтерс)
[Их Британийн] Хартлпул дахь Грейтем Маршид 4.5 сая фунт. Стерлингийн өртөгтэй сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж, Грейтем Бек голын анхны урсгалыг сэргээн, хуучирсан түрлэгийн хаалт, үерийн даланг буулгаснаар 200 гаруй жилийн дараа түрлэг дахин орж ирэх боломж бүрджээ. Үргэлжилж буй ажлын үр дүнд 21.3 га давст намаг, шаварлаг татам, их түрлэгийн үеийн шувуудын амрах газрыг сэргээж, кроншеп-ард, сэлүүр хошуут-хүн зэрэг зэрлэг амьтан-ардын амьдрах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ усны чанарыг сайжруулж, нүүрстөрөгч хуримтлуулан, далайн түвшин нэмэгдэхэд дасан зохицоход тусална. (Gov.uk)
Германы сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Bauer Group орон нутгийн түүхий эдээр ургамлын гаралтай сүү, тараг дотооддоо үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ Баварид нээж, өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Шведийн хүнсний технологийн Millow компани овьёос, мөөгний мицелийн холимог ургамлын уургийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр 2 сая еврогийн хөрөнгө оруулалт татаж, Скандинавын нийтийн хоолны зах зээлд тогтвортой ургамлын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд үйлдвэрээ өргөтгөжээ. (N24)
АНУ-ын Newsweek болон Vox хэвлэлүүд тус тусын нийтлэлдээ амьтан-хүн үржүүлгийн үйлдвэрийн асар их хүлэмжийн хийн ялгарлыг [Newsweek], амьтан-ардыг эрчимжсэн аргаар өсгөхийн харгислалыг [Vox] онцолсон тул хэвлэл мэдээллийн хяналтын VegMediaWatch байгууллага тэдний мэдээллийг сайшааж, олон нийтийг эдгээр асуудалд идэвхтэй оролцохыг уриалсан байна. (ВежМедиаУотч)
Унгар улс 2027 оны 1-р сарын 1-нээс эхлэн зарим төрлийн зэрлэг амьтан-ардыг циркт худалдан авах, үржүүлэх, тэжээх, үзүүлбэрт оролцуулахыг хориглоно. Одоо мөрдөж буй хэсэгчилсэн хоригийг өргөжүүлсэн шинэ арга хэмжээ нь амьтан-хүний сайн сайхан байдал, олон нийтийн аюулгүй байдалд чиглэхийн зэрэгцээ олзлогдсон амьтан-хүмүүст шилжилтийн хугацаа олгох юм. (Уайлд Бэйм Уайлд)
Польшийн Ломжа хотод 5 давхрын тагтнаас унасан дөрвөн настай охиныг 3 хөрш хөнжлөөр тосож авчээ. Охин хөнгөн гэмтсэн ч биеийн байдал нь сайн байна. Цагдаа нар тус аврах ажиллагааны үеэр эхийг нь орон сууцандаа согтуу байхад олсон тул хүүхдээ аюулд оруулсан хэргээр шалгаж байна. (Кень 14)
Колумб улс 8-р сарын 10-нд болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа 5 мужид амьтан аврах томоохон ажиллагаа эхлүүлжээ. Сенатор Андреа Падилья эвдэрсэн хоргодох байруудыг засах, тэжээвэр амьтан-ардад яаралтай тусламжийн хангамж хүргэх, сураггүй болсон амьтан нөхдийг хайх “Колумбын төлөөх нэг савар” аяныг удирдан явуулж байна. Нийт 1,870 гаруй тэжээвэр амьтан-хүн өртөж, 32 хоргодох байр эвдэрсэн бөгөөд амьтан гэр бүлийн 200 орчим гишүүн сураггүй байна. (Коломбия Уан)
Өнөөдрийн мэргэн эшлэл: “Амьтад бол өмч, ‘эд зүйл’ биш, харин амьдралын эзэн болсон амьд организм бөгөөд бидний энэрэл, хүндлэл, нөхөрлөл, дэмжлэгийг хүртэх эрхтэй.” – Америкийн амьтан-хүний зан үйлийн мэргэжилтэн, зохиолч PhD, доктор Марк Бекофф (веган) (The Humane League)
Майкл Хьюзийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэхүү цувралын өмнөх хэсэгт Майкл зүрхний хавхлагийн мэс засалд орж, маргааш нь уушгины хүнд үрэвсэлтэй болжээ. Эрүүл мэндийн хямралын үеэр тэрээр гэнэт амгалан хоосон орон зайд очсоноо мэдэрч, өөрийгөө нас барсан гэж бодсон байна. Амьсгалын гуурстай байхдаа түр зуур бие махбоддоо эргэн орсныхоо дараа Майкл дахин гарч, өнөөх хоосон орон зайд очсон аж. Энэ удаа түүнд өөрөө биетэй мэт санагдсан бөгөөд өөрийг нь хүрээлсэн бүтцийг хөлөг онгоц шиг, ухамсар нь жолоодогч мэт байсан гэж дүрсэлжээ. Тэгээд тэр хөөрч, хоосон орон зайгаар нисэж эхэлсэн байна.
Би нисээд л, бүх зүйл сайхан байтал дээшээ налуугаар өгсөж эхэлсэн учраас дээшээ харлаа. Дээш хартал хоосон орон зайн дээр гүн час улаан тэнгэр байв. Тэнд өөр өнгө харагдаж, би дээш өгссөөр түүнийг нэвтэлж эхэлсэн. Түүний дээгүүр харахад цэлмэг цагаан биш, бордуу өнгийн битүү тэнгэр байв. Тэр үед л би анх удаа толгойгоо хазайлгаж чадсан. Тэгээд яагаад ч юм толгойгоо доош хазайлгахад юутай нисэж байгаагаа харсан. Тэр нь бие байсан ч миний бие биш байв. Үнэхээр чийрэг биетэй. Би галбир сайтай ч тийм гайхалтай чийрэг биш. Тэгээд би өөртөө ингэж хэлснээ санаж байна. Би: “Өө, би жинхэнэ биедээ байна.” гэж хэлсэн. Тэр дүр төрх Майклд танил биш байсан ч ямар нэгэн байдлаар өөрийнх нь хэлснээр “жинхэнэ бие” гэдгийг таньсан байна.
Тэгээд толгой минь дахин дээш болсон. Энэ бүх хугацаанд бие минь хөшүүн, гар биеийн хоёр талаар, хөл шулуун байсан бөгөөд гэнэт би асар хурдтай хөөрөв. Би дахиад нисэж байлаа. Нисэж байна гэхээр би гэрлийн хурдаар, бүр түүнээс ч хурдан явж байсан байж мэднэ. Тэгэхэд алсын зайд Гэрлийн өчүүхэн цэг байгааг анзаарсан. Тэгээд би “Бид тийшээ явж байна” гэж өөртөө хэлэв. Тэнд хүрэхэд хэр удаан болсныг мэдэхгүй. Маш удсан ч тийшээ явж байгаагаа мэдэж байлаа. Нисэж явсаар асар том байгууламжид ойртож эхэлсэн.
Түүнд ойртоход анх удаа чихэнд минь “Арван нэгэн сая миль [17.7 сая километр] өндөр, арван нэгэн сая миль өндөр, арван нэгэн сая [миль өндөр]” гэх дуу сонсогдов. Үүнийг гурван удаа сонссон. Би тэр зүйлийг харж байлаа. Тэр алсын бараанд үргэлжилсээр байв. Би маш хол байсан учраас эхэндээ нарийхан барилга шиг харагдсан ч ойртоод ямар аварга болохыг нь ойлгосон. Суурь нь эртний Египетийн пирамид шиг харагдаж байв. Дээр нь ямар ч бичээс байгаагүй, ямар ч өнгө байгаагүй, боржин чулуун, асар том байгууламж байжээ. Тэнд гурван хаалга байсан ба тэд тэдгээрийг хуурамч хаалга гэж байсан. Эргэн тойрны хийц нь тийм, харин сууриндаа S хэлбэрийн тасралтгүй хос нумтай байв.
Би яг төв хэсгийнх нь орой руу нисэн очлоо. Миний өмнө байгууламжийг даган дээш үргэлжилсэн олон сая милийн код байв. Тэр нь тод, үзэсгэлэнтэй алтан өнгөтэй. Бүх код амьд байлаа. Толгой дотор ямар ч дуу сонсоогүй ч код амьд гэдгийг мэдэрч байв. Тэнд тоонууд, дүрс бичгүүд, бүгд холилдсон бөгөөд олон сая миль үргэлжилж байлаа. Энэ зүйл арван нэгэн сая миль өндөр, хэр өргөнийг нь мэдэхгүй ч үнэхээр өргөн байсан. Намайг тэнд авчирсан хэн нэгэн үүнийг надад үзүүлэхийг хүссэн. Тиймээс би сайтар харж авлаа. Сайтар харж дуусмагц гэнэт харван орой дээр нь гарсан. Одоо би дахин нисэж байв.
5-р хэсэгт Майкл аварга байгууламжаас бүр ч өндөрт хүргэгдэж, таньдаг мэт санагдсан нэгэнтэй учирсан тухай гарна. Тэр үед л ирж буйг нь би мэдэрсэн. Би өөртөө яг ингэж хэлснээ тод санаж байна. Би: “Өө, би энэ хэн болохыг мэднэ.” гэж хэлсэн. Майкл Хьюзийн клиник үхэлд ойртсон туршлагын тухай энэхүү цувралын тавдугаар хэсгийг маргааш хүлээн авч үзээрэй. (Сүнслэг дайчны аялал)