ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны наймдугаар сарын 13
Иран улс Оман улстай Ормузын хоолойгоор нэвтрэх усан замын шинэ чиглэлүүдийг тогтоох хэлэлцээр эцсийн шатандаа орсныг мэдэгдсэн ч АНУ нэмэлт нөхцөлүүдийг биелүүлэх хүртэл тус хоолойг нээхгүй гэж онцолжээ. Эдгээрт АНУ-ын халдлагын хохирлыг Иран улсад нөхөн төлөх, хориг арга хэмжээ болон бүслэлтийг цуцлах, цэргийн заналхийллээ зогсоох, Ираны хөрөнгийг чөлөөлөх, Иран болон бүс нутгийн холбоотнууд руу нь довтлохоо болих зэрэг багтсан байна. (Ройтерс)
Ау Лак (Вьетнам)-ын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ерөнхийлөгч То Лам Австралийн ерөнхий амбан захирагч Сам Мостины урилгаар 8-р сарын 9-нд Австралийн Сидней хотод хүрэлцэн ирж, 8-р сарын 12 хүртэл тус улсад төрийн айлчлал хийлээ. Энэ нь түүний шинэ албан тушаалд томилогдсоны дараах Австрали улсад хийсэн анхны айлчлал бөгөөд хоёр улс 2024 оны 3-р сард харилцаагаа Стратегийн иж бүрэн түншлэлд хүргэснээс хойших Ау Лак (Вьетнам)-ийн дээд түвшний удирдагчийн анхны айлчлал юм. Талууд технологи, эрчим хүчний шилжилт, өндөр ур чадвартай ажиллах хүч бэлтгэх салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн айлчлалын үеэр хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. (ВнЭкспресс)
Орос улс 8-р сарын 9-нд шилжих шөнө Украин (Урейн) улс руу 200 гаруй дрон, хэд хэдэн төрлийн пуужин харвасан бөгөөд гол бай нь Одесса муж байжээ. Украин (Урейн)-ы Агаарын хүчин 174 дрон, тойрон нисдэг Бандероль төрлийн 5 сумыг устгаж, ажиллагаагүй болгосон бөгөөд 22 байршилд цохилт бүртгэгдсэн гэж мэдээлжээ. (ЮНАЙТЕД Медиа)
Энэтхэг, Бутан улсууд усан цахилгаан станц хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хил дамнасан цахилгаан худалдаа, дамжуулах сүлжээ, үерийн урьдчилсан мэдээ, хил дамнасан гол мөрний менежмент зэрэг эрчим хүч, усны нөөцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх төлөвлөгөөгөө дахин бататгажээ. (DD Ньюс)
Нигери улс олон улсын эрчим хүчний бодлого, хөрөнгө оруулалт, тогтвортой байдлын талаарх дэлхийн хэлэлцүүлэгт оролцоогоо нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн эрчим хүчний зөвлөлд албан ёсоор эргэн нэгджээ. Нигерийн гишүүнчлэл сэргэснээр цахилгаан эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, байгалийн хийн нөөцөө ашиглах хүчин чармайлтыг нь дэмжинэ гэж тус зөвлөл мэдэгджээ. (ДисДэй)
НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага]-ын мэдээлснээр, Суданд улсын дотоодын мөргөлдөөний улмаас сургуулийн насны 8 сая гаруй хүүхэд сургууль завсардсан хэвээр байгаа бөгөөд [Суданы] Дарфур хот дахь сургуулиудын бараг дөрөвний гурав нь эвдэрч, сүйдсэн, эсвэл ашиглах боломжгүй болжээ. Тус улсын багш нарын талаас илүү хувь нь цалингаа аваагүй байгаа бөгөөд 2024 оноос хойш сургуульд халдсан наад зах нь 67 тохиолдол, сургуулийг цэргийн зориулалтаар ашигласан 154 тохиолдлыг НҮБ баримтжуулжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Амина Мохаммед НҮБ болон түнш орнууд нь энэ онд 1 сая гаруй судан хүүхдэд ямар нэг хэлбэрээр эргэн суралцахад тусалсан ч мөргөлдөөн бүхэл бүтэн үеийн ирээдүйд заналхийлж байна гэж анхааруулжээ. (Аль Жазира)
Танзанийн Хорих байгууллага жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхэдтэйгээ хоригдож буй эхчүүдийг аюулгүй байр, эрүүл мэндийн тусламж, зохих дэмжлэгээр хангах арга хэмжээг чангатгаснаа мэдэгдсэн байна. (Дэйли Ньюс)
Бичил биетний тэнцвэртэй орчин нь хоол боловсруулалтад дэмжлэг үзүүлж, шим тэжээл бий болгосноор гэдэсний эрүүл мэндийг сайжруулдаг. Бифидобактери, Лактобациллус ацидофилус зэрэг ашигтай бактери нь жимсгэнэ, навчит байцаа, овьёос, исгэсэн хүнс, тэсвэртэй цардуулаар баялаг, эслэг ихтэй веган хоолонд сайн үрждэг. Харин боловсруулсан амьтан-хүний мах, цэвэршүүлсэн нүүрс ус нь гэдэсний ашигтай бичил биетнийг гэмтээдэг. Пробиотик нь ашиг тустай байж болох ч шинжээчид нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эрүүл мэндийн мэргэжилтэнтэй зөвлөхийг зөвлөж байна. (ВежНьюс)
6 жил хийсэн судалгаагаар хэвлийн илүүдэл тарга нь D аминдэмийн дутагдалтай хавсрахад 50-аас дээш насныхны эрт нас барах эрсдэл 123%-иар нэмэгддэгийг тогтоожээ. Дотор эрхтний өөх Д аминдэмийг өөртөө барьснаар архаг үрэвслийг зохицуулах биеийн чадварыг сулруулдаг. Иймээс бодисын солилцоо болон зүрх судасны хүнд өвчнөөс сэргийлэхийн тулд ахмад настнууд бэлхүүсний тойргоо хянаж, D аминдэмийн түвшнээ нөхөхийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна. (СкайТех Дэйли)
Хоол зүйчид саримсны хүхэрт нэгдлүүд бөөрний үрэвслийг бууруулахын зэрэгцээ цусны даралт, инсулинд мэдрэг байдлыг сайжруулдгийг хоол зүйчид баталжээ. Мэргэжилтнүүд шинэхэн саримсыг няцлаад, хоол хийхээс өмнө 10 минут байлгах, мөн давсны оронд цэвэр саримсны нунтаг хэрэглэхийг зөвлөсөн байна. Бөөрөө үр дүнтэй хамгаалахын тулд саримсыг тэнцвэртэй веган хооллолтдоо оруулж, эмчийн тогтмол үзлэгт хамрагдаарай. (Тань Ньень)
8-р сарын 10-нд Колумбын баруун хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь 111 хүн амиа алдаж, 87 хүн бэртэж гэмтэн, мянга гаруй барилга эвдэрч сүйдэн, хэд хэдэн хотод хүмүүс нурангид дарагджээ. Газар хөдлөлтийн голомт Чоко мужийн Сан-Хосе-дель- Пальмарын ойролцоо байсан бөгөөд Эквадор, Панамд ч мэдрэгдсэн ч тэнд багахан хохирол л учирчээ. Эрх баригчид үүнийг 21-р зуунд Колумб улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж мэдэгдсэн бөгөөд аврах багууд нурсан барилгуудад эрлээ үргэлжлүүлж, албаны хүмүүс давтан чичирхийллээс сэрэмжлүүлж байна. Хэд хэдэн нисэх буудлын нислэгийг түр зогсоосон бөгөөд хариу арга хэмжээ, сэргээн босголтын санхүүжилтийг шуурхай болгохын тулд Колумб улс онц байдал зарлажээ. (AP Ньюс)
8-р сарын 9-нд Дельфин хар салхи Хятадын зүүн эрэгт хүрч, аадар бороо, хүчтэй салхи дагуулсан бөгөөд эрх баригчид үер, хөрсний гулгалтаас сэрэмжлүүлжээ. Шуурга Жэжян, Шанхай болон ойр орчмын мужуудад нөлөөлжээ. Шанхайн бараг 1,400 нислэгийг цуцалж, албаны хүмүүс усан онгоцнуудыг нүүлгэн шилжүүлэн, үерийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлж, геологийн гамшгийн сэрэмжлүүлэг гаргажээ. (Чаннель Ньюс Азия)
8-р сарын 6-нд Бразилын Рио-Гранде-ду-Сул мужийг хүчтэй шуурга дайран, 114 хотын захиргаанд хохирол учруулж, салхи цагт 120 орчим километрийн хүчтэй салхилж, мөндөр орж, батлагдсан нэг хар салхи бүртгэгджээ. Нэг хүн амиа алдаж, таван хүн бэртсэн бөгөөд 2,306 хүн орон гэрээсээ шилжин нүүжээ. Муж даяар унасан мод, эвдэрсэн дээвэр, цахилгааны тасалдал болон бусад саатлууд айл өрх, нийтийн байгууламжуудад нөлөөлжээ. (Уотчерс)
8-р сарын 3-наас хойш ой хээрийн түймэрт 196 га талбайг шатсаны улмаас Индонез улс 8-р сарын 8-нд Зүүн Ява дахь Бромо-Тенгер-Семеру үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүх орох хаалгыг хаажээ. Олон зуун алба хаагч, ус цацагч нисдэг тэрэг, дронууд түймрийг унтраахаар ажиллаж байна. (Жакарта Пост)
[АНУ-ын Калифорни мужийн] Помона хотод гэр бүлийн Боррегитас ресторан тако, буррито, жекфрутээр хийсэн чичаррон зэрэг 100% веган Мексикийн уламжлалт хоолыг боломжийн үнээр санал болгодог. Орон нутгийнхандаа эрүүл хоол санал болгохоор эх, охидынхоо хамт байгуулсан энэхүү алдартай зоогийн газар энэ намар зэргэлдээх байрандаа кафе нээн өргөжнө. (ABC 7)
Ливаны ХТУ [холимог тулааны урлаг]-ийн веган тамирчин Ахмед Лаббан Загребт 9-р сарын 4–6-нд болох Хорватын ZeGeVege фестивалийг сурталчилж, веган хооллолтыг дэмжсэн сурталчилгааны самбарт дүрээ мөнхөлжээ. (Плант Бэйсэд Ньюс)
Эрүүл мэндийн мэдлэг нэмэгдэж, насанд хүрэгчдийн 39% нь цагаан хоолтон байдгийн нөлөөгөөр Энэтхэгийн веган хүнсний зах зээл 2030 он хүртэл жил бүр 30 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсын шош, үр тариа, буурцгаар баялаг уламжлалт хоол нь веган хооллолтын байгалийн суурь болдог. (CNBC TV18)
Саудын Арабын Засгийн газрын хүмүүнлэгийн байгууллага KSRelief-ийн 15 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг [Индонезийн] Паданг дахь М.Жамилын төв эмнэлэгт 30 хүүхдэд зүрхний үнэ төлбөргүй мэс засал хийжээ. Мөн хүүхдийн зүрхний мэс заслын үйлчилгээг сайжруулахын тулд тус эмнэлгийн эмч, сувилагчдад өдөр бүр эмнэлзүйн сургалт явуулж байна. (Араб Ньюс)
[Их Британийн] Английн Шропшир хот дахь Шропширын гал түймэртэй тэмцэх, аврах алба Куан зэрлэг амьтан аврах төвийн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар бетон ус зайлуулах хоолойд гацсан зараа-хүнийг аварч, улмаар тус төвд асруулахаар шилжүүлжээ. Мөн тэр өдөр тус албаны гал сөнөөгчид эзэнгүй барилгын дээврээр унасан 3 муурын зулзагыг аварчээ. (Күүл Даун)
Канадын Бритиш Колумбийн Саммерлэндэд Балд-Рэйнжийн ой хээрийн түймэр хурдтай тархах үеэр оршин суугчид галд автсан автомашинаас нохой хамтрагчдаа амжилттай аварсан ч хөнгөн түлэгдсэн байна. Дараа нь гал сөнөөгчид тэндээс хамгийн сүүлд гарсан тэднийг нүүлгэн шилжүүлжээ. (Глобал Ньюс)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Сүнсний жинхэнэ мөн чанарыг танин мэдэхийг эрэлхийлэхгүй л бол хүн мунхгийн улмаас харанхуй хэвээр үлдэнэ. Үйл (карма) үйлдэгдсээр буй цагт оюун үйлдэх хандлагаа хадгалж, тийн хандсан оюун Сүнсийг биед хүлдэг.” – Жайнизмын анхны Тиртханкара, Хүндэт Гэгээрсэн Их Багш Адинат Эзэн (Ришабханат) (веган) (Бхагавата Пурана)
Энэхүү олон ангит цувралын өмнөх хэсэгт 20 настай Нина Ашборн Берлин хотод цагдаагийн дүр эсгэсэн эрэгтэйд хулгайлагджээ. Эфирт мансуурч, хүлэгдсэн Нина үхэх гэж буйгаа мэдсэн мөчид биеэсээ гарч, харанхуй мушгирсан хонгилоор дамжин, гүн гүнзгий Хайрын ертөнцөд хүрч, өөрийн Ариун Сүнс гэж ойлгосон оршихуйтай учирчээ. Буцаж ирэхээр шийдсэн Нина барьцаалагчтайгаа машинд эргэн ухаан оров. Агата Кристигийн Мисс Марплаас сурсан зүйлээ санасан Нина зориуд амьсгалаа зогсоож, зүрхээ цохилохгүй болгосноор барьцаалагчдаа үхсэн гэж итгүүлсэн байна. Түүнийг машинаас өргөн гаргаад тээшний хэсэг рүү эргэхэд нь Нина боломжийг ашиглан, босож, гүйж эхэлжээ.
Хоёр талаар маш харанхуй байгааг анзаараад би ойн дунд байгаагаа ойлгосон. Тэгтэл урд минь бүдэг гэрэл харагдаж, би тэр гэрэл рүү л гүйсэн. Тэр миний араас хөөж яваа гэж бодоод улам хурдлав. Ингээд ойгоос гарахад төв зам байлаа. Өвөл байсан тул нар дөнгөж жаргаж, нэг машин над руу ирж явсан. Зам их өргөн байсан учраас тэр машиныг зогсоохгүй өнгөрөөж болохгүй байв. Тэдний нүдээр бол ойгоос нэг эмэгтэй гүйн гарч, зам руу давхин орж ирсэн хэрэг. Тиймээс тэд намайг тойроод гарчих вий гэж би айсан. Тэгээд машиных нь капот руу үсрэх ёстой гэж шийдсэн. Тэднийг заавал зогсоох хэрэгтэй байлаа. Тэгээд би тэгсэн. Би машиных нь капот дээр үсэрсэн. Машинд настай эхнэр, нөхөр хоёр явж байв. Тэднийг зогсмогц би капот дээр нь хэвтэж байлаа. Дараа нь зорчигчийн тал руу гүйж, хаалгыг онгойлгоод эмэгтэйн гарыг үнсэхээс өөр юу ч хийж чадаагүй. Би амьд үлдсэн. Би амьд үлдсэн. Би амьд үлдсэн.
Тэдний ард таксины жолооч явж байсан бөгөөд тэр мөн зогсов. Түүнд өөр сонголт байгаагүй. Тэгээд тэр: “Юу болоод байна вэ?” гэж асуув. Тэд “Энэ эмэгтэй сая ойгоос гүйж гарч ирээд, хулгайлагдсан гэж хэллээ.” гэв. Тэр: “Нөгөө хүн одоо ч тэнд бий юу?” гэж асуув. Би “Тийм.” гэсэн. Тэгэхэд тэр: “За, би очъё” гэв. Би: “Үгүй, үгүй, үгүй, үгүй, үгүй” гэсэн. Яг тэр үед гэмт этгээд гэрлээ унтраасан чигээр өгсүүрээр гарч ирсэн тул машины дугаарыг нь хэн ч харж чадаагүй. Таксины жолооч “Би араас нь дагая.” гэв. Тэгтэл би цочролд орж, араас нь явахгүй байхыг гуйсан. Ингээд тэр зугтсан.
Гэмт этгээд хэргийн газартаа үргэлж эргэж ирдэг гэсэн Мисс Марплын үгийг санасан Нина тэр газарт байнга очсоор байхаар шийджээ. Би бямба гарагийн орой бүр нэг газраа очдог байв. Гурван жил хагасын дараа тэр дахин ирсэн. Тэр над руу дахин дөхөж ирээд: “Би таныг баривчлах ёстой” гэв. Одоо ч бие арзайж байна. Тэр намайг таниагүй. Надад цагдаагийн газрын нэрийн хуудас шиг, хэргийн дугаартай карт байсан бөгөөд тэд: “Түүнийг хармагцаа бидэн рүү залгаарай.” гэсэн юм. Түүнийг над руу дөхөж ирэхэд өвдөг минь чичирч, зүрх минь түг түг түг түг түг хийн цохилж байлаа. Би түүн рүү хараад л: “Надад тоглох зав алга.” гэж хэлсэн. Тэгээд би холдон явсан. Би утасны бүхээгт очоод цагдаа руу залгахад том, жижиг биетэй 12 цагдаа ирж, түүнийг баривчилсан. Тэр эрэгтэйг цагдаа нар хэдийн эрэн сурвалжилж байсан ч хэн болохыг нь мэдээгүй гэж Нина хэлсэн юм. Өмнө нь өөрийгөө бүрэг, мөрөөдөмтгий гэж боддог байсан ч энэ зовлон дотроос нь бусад эмэгтэйг хамгаалж, өөр гэр бүлүүдэд амар тайван авчрах хүчийг нээсэн гэж тэр хэлсэн юм.
4-р хэсэгт Нина клиник үхэлд орсон явдал нь амьдралд нь хэрхэн үргэлжлэн нөлөөлж, холбоо харилцаа, сүнс болон энэ дэлхийд хэрхэн амьдрах талаарх ойлголтыг нь өөрчилснийг эргэцүүлнэ. Уучилж чадвал уучлаарай. Сүнстэйгээ ийн нийцэх нь маш чухал. Учир нь та дэлхий дээр гэрэл түгээгч болж чадна. Та зүгээр л гэрлээ түгээ. Нина Ашборны клиник үхэлд орсон тохиолдлын энэхүү цувралын дөрөвдүгээр хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сандра Шамплейн – Бид үхдэггүй)