Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Иран улс Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдах бүрд АНУ Ираны нэг гүүр, эсвэл цахилгаан станцыг устгана гэж анхааруулжээ. (AP)
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улс Иран улстай хэлэлцээр хийхэд нээлттэй хэвээр байгаа ч Иран улс амлалтаа зөрчсөөр байвал “үр дагаврыг нь хүртэнэ” гэж АСЕАН [Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо]-ны дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ. Рубио Иран улс хэлэлцээрт нухацтай хандахгүй байна гэж үзээд, Ормузын хоолойн усан тээврийг хянах шаардлагыг нь буруушааж, энэ нь дэлхийн усан замаар чөлөөтэй зорчих зарчим, олон улсын худалдааны тогтвортой байдалд заналхийлж байна гэжээ. (Фокс Ньюс)
Ираны Зэвсэгт хүчний нэгдсэн дээд командлал болох Хатам аль-Анбия төв штаб АНУ Ираны цөмийн болон бусад эмзэг байгууламжид цохилт өгвөл тус бүс нутаг дахь АНУ болон холбоотнуудын бүх ашиг сонирхол “хүчтэй дайралтад” өртөж, бүс нутгийн дайн өргөжнө гэж анхааруулжээ. (Фокс Ньюс)
АНУ-ын арми мягмар гарагт Ираны цэргийн байнуудад 11 дэх шөнөө дараалан цохилт өгч, ажиллагааны төвүүд, дрон хадгалах газрууд, нисэх онгоцны байр, тэнгисийн цэргийн хөрөнгө, логистикийн байгууламжуудыг онилсон байна. (Фокс Ньюс)
АНУ-ын Төв командлал мягмар гарагт Ираны боомтуудыг бүслэх ажиллагааны хүрээнд арилжааны 8 хөлгийн чиглэлийг өөрчилж, 1-ийг нь ажиллагаагүй болгосноо мэдэгджээ. (Фокс Ньюс)
Иракийн аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр, [Иракийн] Эрбиль хот дахь АНУ-ын Консулын газрын ойролцоо тэсрэх бодис ачсан гурван дроныг устгасны улмаас Эрбилийн олон улсын нисэх буудал нислэгээ түр зогсоожээ. (Фокс Ньюс)
Болгарын парламентын Батлан хамгаалах хороо АНУ-ын Ойрх Дорнод дахь ажиллагааг дэмжих зорилгоор 7-р сарын 24-нөөс 10-р сарын 1 хүртэл [Болгарын] Безмерийн агаарын баазад АНУ-ын KC-135 шатахуун цэнэглэгч 8 онгоц, 250 хүртэл алба хаагч байрлуулах төлөвлөгөөг баталлаа. (Фокс Ньюс)
Их Британийн шинэ ерөнхий сайд Энди Бернэм АНУ-ын цэргийн хүчинд Ираны пуужингийн аюулаас хамгаалах цохилтод Их Британийн Диего Гарсия болон Фэйрфорд дахь RAF [Хааны Агаарын цэргийн хүчин]-ий баазыг ашиглахыг зөвшөөрсөн бодлогыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. (Блүүмберг, Фокс Ньюс)
[Филиппиний] Манилад хуралдсан АСЕАН [Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо]-ны Гадаад хэргийн сайд нар Ойрх Дорнодод мөргөлдөөн дахин эхэлсэнд “ноцтой түгшиж” буйгаа илэрхийлээд, АНУ–Ираны зөрчил болон хуситууд Саудын Арабын усан бүсийг бүслэхээ зарласан нь дэлхийн эрчим хүчний хангамжид заналхийлж, Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж анхааруулжээ. (Ройтерс)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын агаарын тээврийн компаниудад Ливан руу шууд нислэгээ сэргээхийг зөвшөөрөх чиглэлийг албан тушаалтнуудад өгч буйгаа мэдэгдэж, үүнийг харилцаагаа өргөн хүрээнд бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж тайлбарлажээ. (Фокс Ньюс)
Оросын сүүлийн өдрүүдийн цохилтод дор хаяж хоёр хүүхэд амиа алдаж, олон арван хүн шархдаж, Украин (Урейн) даяарх хүмүүнлэгийн тусламжийн гурван том агуулах, түүний дотор ДХХ [Дэлхийн хүнсний хөтөлбөр], ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага], ЮНИСЕФ [НҮБ-ын Хүүхдийн сан]-ийн ашигладаг байгууламжууд ихээхэн сүйджээ. НҮБ [Нэгдсэн Үндэстний Байгууллага] хоёр жилийн дотор ДХХ-ийн объектод 90 гаруй удаа халдсан дрон, пуужингийн давтан дайралт нь тусламж хүргэхэд саад болж, ундны ус, генератор, ус хадгалах сав зэрэг амин чухал хэрэгслийг устгаж байна гэж мэдэгджээ. ЮНИСЕФ 6-р сард 2022 оноос хойших хүүхдийн амь нас, эрүүл мэндийн хохирол хамгийн өндөр түвшинд хүрснийг анхааруулж, энгийн иргэд болон тусламжийн дэд бүтэц рүү үргэлжлүүлэн халдаж буй нь амь нас аврах дэмжлэгт саад болж байгаа ба хамгаалалт болон тогтвортой энх тайван яаралтай хэрэгтэй байгааг онцолжээ. (Мираж Ньюс)
Хятад улс Японы эдийн засгийн онцгой бүсэд байлдааны сумаар галлах сургуулилалт хийсний дараа Япон улс албан ёсоор эсэргүүцэл илэрхийллээ. Уг сургуулилтад Оросын хөлөг онгоцнууд оролцсон бөгөөд Окинотори арлаас баруун өмнө зүгт 180 орчим километр зайд болжээ. Хятад улс [Японы] Окиноторийг арал бус хад гэж үздэг тул Япон улсыг тэнд эдийн засгийн онцгой бүсийн эрхгүй хэмээн мэдэгдэж, гомдлыг нь “огт үндэслэлгүй хэмээн няцаасан байна. Хятад, Орос улсууд Япон улсын эргэн тойронд тэнгисийн болон агаарын хамтарсан ажиллагаагаа эрчимжүүлж буй үед энэ хэрэг гарсан бөгөөд Япон улс сүүлийн үеийн дараалсан сөргөлдөөний улмаас тандалт, хамгаалалтаа чангатгаж байна. (Ройтерс)
Орос улс [Украин (Урейн)-ы] Одесса хотын ойролцоо эрдэнэ шиш тээвэрлэж явсан ачааны хөлөгт далавчит пуужингаар цохилт өгсний улмаас 10 хүн амиа алджээ. (Ройтерс)
Сингапур, Индонез улсууд [Индонезын] Батам– [Сингапурын] Чангиг холбосон, далайн доорх 50 километрийн урттай кабелийг хийж дуусгаснаа тэмдэглэж, үүнийг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Батамыг бүс нутгийн дата төвийн зангилаа болгох үйл явцыг хурдасгах шинэ “дижитал коридор” гэж нэрлэжээ. (Чаннель Ньюс Азия)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб улстай иргэний цөмийн салбарт 30 жил хамтран ажиллах түүхэн гэрээг баталлаа. Ингэснээр тус хаант улсын цөмийн эрчим хүчний дэд бүтцийг байгуулахад АНУ-ын компаниуд голлох үүрэг гүйцэтгэж, гадаадын өрсөлдөгчдийн оролцоо хязгаарлагдана гэж Уолл Стрийт сэтгүүл мэдээлжээ. 2025 оны 10-р сард анх тохиролцсон, хэдэн арван тэрбум ам.долларын өртөгтэй гэгдэж буй уг гэрээ одоо Конгресст хэлэлцэгдэхээр шилжжээ. (Уолл Стрийт Журнал, Фокс Ньюс)
Тайвань (Формоса) ирэх сард болох Ваньаний агаарын довтолгооноос хамгаалах сургуулилалтын үеэр хойд болон төвийн 14 бүсэд гар утасны интернэтийн хурдыг 30 минутын турш хэвийн түвшний 1 орчим хувь хүртэл бууруулна. Энэ нь улс даяар харилцаа холбоо тасалдахад иргэд хэрхэн дасан зохицохыг анх удаа шалгах туршилт юм. Бүс нутгийн аюулгүй байдлын заналхийлэл нэмэгдэж, Тайвань (Формоса) иргэний хамгаалалтын сургуулилтаа өргөжүүлж буй үед энэхүү хурд сааруулалт нь хотын тэсвэрлэх чадварын төлөвлөлтийг сайжруулах зорилготой гэж эрх баригчид мэдэгджээ. (Тайвань Ньюс)
АНУ-ын Дайны яамны сайд Пит Хегсет Сенатын Төсвийн хуваарилалтын хороонд Иран улстай хийж буй дайнд одоогоор 37.5 тэрбум ам.долларын зардал гаргасан гэж мэдэгдээд, Конгрессоос голчлон Ойрх Дорнодын ажиллагаанд зориулах нэмэлт 87 тэрбум ам.долларыг батлахыг хүсжээ. (BBC Ньюс)
Тайвань (Формоса)-ийн Өвчний хяналтын төв (CDC)-ийн мэдээлснээр, КОВИД-19-ийн тохиолдол халдварт өвчний дэгдэлт зарлах босгыг давжээ. Тус оронд өнгөрсөн долоо хоногт амбулатори болон яаралтай тусламжид 4,766 хүн хандаж, 25 хүнд тохиолдол, 5 нас баралт бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хандсан хүний тоо өмнөх 7 хоногоос 66.5%-иар өсжээ. Тус оронд КОВИД-19-ийн NB.1.8.1 хувилбар давамгайлж байна. Эрүүл мэндийн албаны хүмүүс олон хүнтэй газарт амны хаалт зүүж, халдвараас сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. (Тайпес Таймс)
Эмч нар олон дэр давхарлаж хэрэглэх нь хүзүүнд ачаалал өгч, өвдөлтийг нэмэгдүүлдэг гэж анхааруулж байна. 2-3 дэртэй унтаж, амрахад хүзүүний нугалам урагш түрэгдэж, хөшиж өвдөх, өвдөлт мөр рүү дамжих эрсдэлтэй. Мэргэжилтнүүд нурууг зөв байрлалд барих дэр хэрэглэхийг зөвлөж, өвдөлт арилахгүй үргэлжлэх, тархах, мэдээ алдах шинж тэмдэг илэрвэл эмчид хандахыг сануулжээ. (Тань Ньень)
Хүн ихтэй тоглоомын талбай хүүхдүүдийг халдварт өвчний эрсдэлд оруулдаг. Хүүхдийн эмч нар ариун цэвэр хангалтгүй бол битүү бөмбөгтэй тоглоомын сан, дундаа хэрэглэдэг даавуун тоглоом, нийтийн усан сан, ариун цэврийн өрөө, театр, биеийн тамирын заал, хувцас солих өрөөнд вирус, бактери тархаж болзошгүйг анхааруулжээ. Хүүхдүүд дундаа хэрэглэдэг гадаргууд байнга хүрч, дараа нь нүдээ нухах, эсвэл гараа амандаа хийдэг тул илүү өндөр эрсдэлтэй байдаг. Эмч нар томуу, RSV [амьсгалын замын синцитиал вирус], гар, хөл, амны өвчин, ротавирус, аденовирус, салхин цэцэг зэрэг халдварыг бууруулахын тулд агааржуулалт сайтай, тогтмол цэвэрлэдэг газар сонгож, өвчтэй хүүхдийг гэрт нь байлгаж, гараа ойр ойрхон угаахад хэвшүүлэхийг зөвлөж байна. (ВнЭкспресс)
Афганистаны Нуристан мужид гэнэтийн үер болж, байшингууд нурсны улмаас дор хаяж 23 хүн амиа алдаж, 80 хүн бэртэж гэмтэн, 100 гаруй хүн сураггүй болжээ. Аврах багууд амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж буй бөгөөд 10 мужид аадар бороо орж, дахин гэнэтийн үер бууж болзошгүйг эрх баригчид анхааруулжээ. (Гардиан)
Удаан үргэлжилсэн халуун, ган гачгийн улмаас Румыны Дунай мөрний урсац ням гарагт секундэд 1,700 шоо метр болж буурсан нь 1996 оноос хойших хамгийн доод үзүүлэлт бөгөөд 7-р сарын дунджийн гуравны нэг орчим байна. Эрх баригчид Дунай мөрний усыг усалгаанд ашиглахыг хязгаарлаж, атомын цахилгаан станцыг хөргөх зорилгоор усан сангуудын ##нөөцийг зохицуулж байна. Усан тээвэр, гатлага онгоц, үр тарианы усан онгоцны хөдөлгөөн тасалдаж байна. (Ройтерс)
АНУ-ын Аризона мужийн өмнөд хэсэгт борооны улирлын шуурганы улмаас үер болж, 7-р сарын 20-ны байдлаар дор хаяж 7 хүн амиа алдаад байна. (Уотчерс)
АНУ-ын НАСА [Агаарын нислэг, сансрын уудмыг судлан шинжлэх үндэсний төв]-ийн эрдэмтэд хүн төрөлхтөн нарны асар хүчтэй шуурганы боломжит хүчийг ихэд дутуу үнэлж ирснийг анхааруулжээ. Шинэ судалгаанаас үзэхэд, нарны салхи нь дэлхийн туйлын ионосферт дамжуулах эрчим хүчинд дээд хязгаар үгүй байж болзошгүй аж. Судлаачид асар хүчтэй шуурга ховор тохиолддог ч тодорхойлж болох дээд хязгааргүй тул сансрын цаг агаарын загварчлал болон дэлхийн дэд бүтцийн төлөвлөлтөд үүнээс хавьгүй ноцтой хамгийн муу хувилбарыг тооцох ёстой гэж мэдэгдсэн байна. (WION)
АНУ-ын ХОУ [хиймэл оюун ухаан] хөгжүүлэгч OpenAI компани ХОУ-ы нэг систем нь загварын үнэлгээний үеэр ХОУ-ы гарааны компани Hugging Face-ийн дэд бүтцэд бие даан халдсаныг мэдээлжээ. Хоёр компани энэ явдлыг урьд өмнө тохиолдож байгаагүй хэмээн тодорхойлж, ХОУ-ы загварт аюулгүй байдлын илүү сайн хамгаалалт хэрэгтэйг онцолжээ. (AP)
Jewish Vegan Life ашгийн бус байгууллага [АНУ-ын] Вашингтон хотын анхны Тиккун хүрээлэл [баярын зоог, олон нийтийн уулзалт]-ээ [АНУ-ын Мэрилэндийн] Бетезда хотын веган ресторанд зохион байгуулж, 18 оролцогч еврей уламжлалын хүрээнд веган амьдралын хэв маягийг судалжээ. Сар бүрийн энэхүү санаачилга нь хамтын нийгэмлэг бүрдүүлж, энэрэнгүй үзлийг түгээх зорилготой юм. (Вашингтон Жювиш Уик)
Амьтдын төлөөх Хүмүүнлэг Ертөнц байгууллагын судалгаагаар амьтан-хүний мах иддэг америкчуудын 57% нь үнийн өсөлт, эрүүл мэнд болон амьтан-хүний сайн сайхан байдалд санаа зовсны улмаас долоо хоногт нэг удаа амьтан-хүний махыг шошоор орлуулахад бэлэн байгааг тогтоожээ. (Вежкономист)
Малайзын Sunway Hospitality Group компанийн Sunway Амралтын зочид буудал, Sunway Велосити зочид буудал, Banjaran халуун рашаант амралтын газар гэсэн гурван байгууламж тус улсын анхны Vegan Hospitality гэрчилгээ [веганд ээлтэй зочид буудал, ресторануудад стандартыг нь хангасан тохиолдолд Vegan Hospitality төрийн бус байгууллагаас олгодог гэрчилгээ]-г авчээ. (Вежкономист)
[АНУ-ын] Калифорни мужийн Туларе тойргийн шерифийн орлогчид 7-р сарын 4-нд тэмдэглэдэг Тусгаар тогтнолын баярын салютаас айж зугтсан Фиг нэртэй нохой-хүнийг гэр бүлийнхэнтэй нь эргэн уулзуулжээ. Тэжээвэр амьтан-хүн сураггүй болсон тухай мэдээллийн дагуу орлогчид Фигийг 24 цагийн дотор олж, биеийн камераар бичсэн сэтгэл хөдөлгөм уулзалтын бичлэгийг Facebook олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна. (KCCI)
[Унгарын] Будапешт хотын аврагчид ням гарагийн үүрээр Дунай мөрнөөс дунд эргэм насны эмэгтэй аварч, ухаан оруулжээ. Усны эргүүлийн цагдаа нар урсгалын доод хэсгээс ухаангүй олдсон эмэгтэйд CPR [зүрх, уушгины сэхээн амьдруулалт] хийж, түргэн тусламжийнхан цусны эргэлтийг нь тогтворжуулсны дараа эмнэлэгт хүргэсэн байна. (Дэйли Ньюс Унгар)
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес Ла-Гуайрад болсон ёслолоор Туркийн аврагч Ибрахим Эсерт Венесуэлийн баатар медаль гардууллаа. Ноён Эсер 6-р сард болсон хоёр аймшигт газар хөдлөлтийн дараа 38 хүнийг аварч, орон нутгийн хүмүүнлэгийн төслүүдийг дэмжсэн гавьяагаараа уг шагналыг хүртжээ. Хатагтай Родригес мөн газар хөдлөлтийн дараах гамшгийн үед ажилласан аюулгүй байдал, онцгой байдлын алба хаагчдыг уг ёслолын үеэр шагнасан байна. (Анадолу Аженси)
Өдрийн дэвшүүлэх эшлэл: “Бид хэдий чинээ их хайрлана, бусдад өгөх хайр маань төдий чинээ арвижна. БУРХАНы биднийг хайрлах хайр ч мөн адил. Энэ нь шавхагдашгүй билээ.” – Америкийн зөвлөлийн гэрчилгээтэй, нурууны ортопедийн мэс засалч, клиник үхэлд орж байсан, анагаах ухааны доктор Мэри К. Нил (AZ Quotes)
Эллен Уилтоны клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэхүү цуврал дугаарт Америкийн хөгжим засалч Эллен багадаа морь унаж яваад осолдож, ухаангүй болсныхоо дараа хэмжээлшгүй Гэрэл, Хайр, өнгө, Хөгжим бялхсан ертөнцөд очсон тухайгаа хуваалцаж байна.
Эллен 12 настайдаа морь унах хичээлийн үеэр халтирч унан, толгой руугаа моринд өшиглүүлжээ. Түүнийг Хиллсборогийн эмнэлэгт яаралтай хүргээд, улмаар мэдрэлийн эмчилгээ хийлгэхээр Вако дахь өөр эмнэлэгт шилжүүлсэн байна. Тухайн үед Техаст ийм төрлийн толгойн гэмтлээс амьд үлдсэн өөр ганцхан хүн байсан бөгөөд тэр хүн саажилттай болсон тул эмч нар эцэг эхэд нь Эллен ухаан орсон ч тархины хүнд гэмтэлтэй, насан туршдаа саажилттай байх магадлалтай гэж хэлжээ. Эллен ухаангүй байх үед эмч нар эцэг эхэд нь оюун ухааныг нь өдөөхийн тулд орны дэргэд нь хуучны кино тавьж өгөхийг зөвлөжээ. Гэвч бие нь хариу үйлдэл үзүүлэхгүй байсаар байхад ухамсар нь цаг хугацаа, дуу чимээнээс ангид орон зайд орсон хэмээн Эллен ярьсан юм.
Ухаангүй байхад, ухаангүй үеийн тэр харанхуй нь үнэхээр оргүй хоосон байдал байсан. Тэнд цаг хугацаа ч, дуу чимээ ч байгаагүй. Хүмүүс надаас энэ тухай байнга асуудаг ч тэнд байснаа санах ямар ч зүйл надад байдаггүй. Харин дараа нь надад юу тохиолдсоныг би санадаг. Тэр үйл явдал маш тод, тун хүчтэй, маш үзэсгэлэнтэй байсан тул би хэзээ ч мартахгүй. Ухаангүй байх үеийн нэгэн мөчид би сал дээр очсон. Энэ нь ихэнх хүний мэдэрдэг цагаан Гэрэлээс тэс өөр байсан ч би хүүхэд хэвээрээ, хүүхдийн биедээ тэр сал дээр байсан. Мөн өөдөөс минь Есүс харагдсан. Зүүн талд нь туранхай, залуу, халзан, хөлдөө хүрсэн урт хүрэн нөмрөгтэй нэгэн Хүн байв. Би тэр газарт байхдаа бүрэн хамгаалагдсан, гэртээ байгаа мэт, бүрэн хайрлагдсан гэдгээ мэдэрсэн. Тэнд туйлын хайрын эрчим хүч байсан. Сал модоор хийсэн байв. Би ягаавтар үүлэн дээр байсан, тэр үед онц зүйл болоогүй ч хожим нь тийшээ буцаж очоод, эдгээр үзэсгэлэнт Оршихуйнууд, эдгээр сайхан Их Багш нартай харилцсан.
Эллен тэр салаас хэмжээлшгүй Гэрэл, өнгө, Хайр, хөгжим бялхсан ертөнцөд очжээ. Би Хайраар хүрээлэгдсэн байсан. Яг л гэртээ ирсэн мэт байв. Энэ амар амгалан, үзэсгэлэнтэй, Гэрэлтэй байлаа. Тэнд урьд өмнө огт харж байгаагүй өнгөнүүд байсан бөгөөд тэдгээр нь маш тод, үзэсгэлэнтэй байлаа. Би тэдгээрийг хальт хараад, дараа нь Хөгжим сонссон. Тэр Хөгжим энэ явдлын хамгийн чухал хэсэг байв. Учир нь бүх үйл явдлыг хөгжим холбож байсан нь намайг хөгжмөөр анагаагч болоход хөтөлсөн юм. Би Хөгжмийг сонсож, өнгөнүүд, Гэрлийг харж, дараа нь Гэрлийг биеэрээ мэдэрсэн. Би Хайрыг мэдэрсэн. Хайрын энэ гоёмсог хөнжил намайг бүхэлд нь өлгийдсөн мэт байлаа. Тэгээд би... тэр газарт бие махбодгүй байсан. Би зүгээр л тэнд оршиж байсан. Биегүй, цаг хугацаагүй, юу ч үгүй. Хэл яриа ч үгүй, бодол ч үгүй. Би өөрөө Хайр болж, тэр нь хэмжээлшгүй үзэсгэлэнтэй байсан тул түүнд бүрэн ууссан. Тэр миний эс бүрд, нүх сүв бүрд, бүхий л хэсэгт нэвчсэн. Би зүгээр л нэгдмэл бүхлийн нэг хэсэг болсон. Эсвэл бид бүгд нэгдмэл бүхлийн нэг хэсэг гэдэг дурсамжтайгаа би дахин нэгдсэн ч байж мэднэ. Ямартай ч би тэнд байсан. Би үүнийг мэдэрсэн. Тэгээд хэсэг хугацаанд тэр бүхнийг туулсан. Энэ нэг өдөр, эсвэл сая жил байсан эсэхийг би мэдэхгүй. Харин дараа нь намайг сал руу буцаасан.
Хоёрдугаар хэсэгт Эллен сал руу буцахад, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) түүнд Диваажинд үлдэх, эсвэл Дэлхий рүү буцах сонголт өгсөн тухай гарна. Би надад өгсөн бүх мэдээллийг хүлээн авч, гэр бүлийнхээ замыг харж, үлдэх, эсвэл Дэлхийд буцах сонголт бүрийн үр дагаврыг харсны дараа Есүс надаас Диваажинд, Хайртай холбогдсон энэ газарт үлдэх үү, эсвэл Дэлхий рүү буцаж, амьдралаа үргэлжлүүлэн, сурсан зүйлсээ бусдад заах уу гэж асуусан. Эллен Уилтоны клиник үхлийн тохиолдлын тухай энэхүү цуврал дугаарын 2-р хэсэгт маргааш бидэнтэй дахин хамт байгаарай. [Клиник үхлийн судалгааны олон улсын холбоо (IANDS)]
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх