ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны долоодугаар сарын 17
Европын болон олон улсын удирдагчид даваа гарагт [Францын] Парис хотод чуулж, Украин (Урейн) улсыг Оросын үргэлжилж буй түрэмгийллээс хамгаалахад дэмжлэг үзүүлдэг 35 орчим орноос бүрдсэн “Хүсэл эрмэлзэлтэй орнуудын эвсэл”-ийн ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Үндэсний Инвалид зочид буудлын цогцолборт зохион байгуулагдаж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц нар хамтран даргалсан уг дээд хэмжээний уулзалтад Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський, НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-ын ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, ЕХ [Европын Холбоо]-ны удирдагчид болон 25 орчим орны төр, засгийн тэргүүнүүд оролцжээ. Даваа гарагт болсон уулзалтын гол үр дүнд Украин (Урейн) улсыг тууштай дэмжихээ дахин нотолсон явдал багтжээ. Удирдагчид тус улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дайны талбарт тэсвэрлэх чадварыг тууштай дэмжихээ амлаж, Орос улс энгийн иргэдийн бүсэд пуужин, дроноор тасралтгүй халдаж буйг эрс буруушаасан байна. Тэд мөн нэн даруй гал зогсоож, Украин (Урейн), Орос улсуудын хооронд шууд яриа хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа. Эцсийн аливаа хэлэлцээрийн аюулгүй байдлын зохицуулалтад Европ оролцох ёстой бөгөөд Украин (Урейн)-ы зөвшөөрөлгүйгээр ямар нэг тохиролцоо хийгдэх боломжгүй гэдгийг тэд онцолжээ. Хамгийн онцлох шийдвэрүүдийн нэг нь Украин (Урейн), Их Британи, Франц, Герман, Дани, Итали, Нидерланд, Швед, Норвеги, Испани гэсэн 10 улс баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ эвсэл байгуулснаа зарласан явдал байлаа. Тус бүлэг Оросын довтолгооноос хамгаалсан Украин (Урейн)-ы байлдааны арвин туршлагад тулгуурлан, Европын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн системийг хамтран хөгжүүлэхээ амласан байна. Эвсэл мөн Украин (Урейн)-ы төлөөх Олон улсын хүчин буюу MNF-U-ийн ажиллагааны төлөвлөлтөд бодит ахиц гарсныг мэдээлжээ. Энэ хүчин нь гал зогсоосны дараа хуурай газар, агаар, тэнгисийн орон зайд аюулгүй байдлыг хангах, сургуулилт хийх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх үүрэгтэй. Эцэст нь гишүүд Украин (Урейн)-ы агаарын ба пуужингийн довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлж, алсын тусгалын хүчин чадлыг нэмэгдүүлэн, Оросын сүүдрийн флотын эсрэг уялдаа холбоотой арга хэмжээ авах зэргээр тус улсад үзүүлэх эдийн засгийн дарамтыг чангатгахаар тохирлцжээ. Тус уулзалт нь саяхан болсон Их 7 [Долоон улсын бүлэг] болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтуудын үргэлжлэл бөгөөд АНУ зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлж буй энэ үед Европ тив ирээдүйн энхийн хэлэлцээрийг баталгаажуулахад илүү хүчтэй үүрэг гүйцэтгэхийг зорьж буйг харуулж байна. (Gov.UK, The Guardian, Élysée.fr)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудаас 20%-ийн дамжин өнгөрөх хураамж авах төлөвлөгөөгөө цуцаллаа. Ерөнхийлөгч Трамп мягмар гарагт усан замаар зорчих хөлөг онгоцнуудыг хамгаалсны хариуд Персийн булангийн орнууд АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг хураамжийг орлоно гэжээ. Тэрээр Ойрх Дорнодын удирдагчидтай үр дүнтэй ярилцсаны дараа хүлээгдэж буй хөрөнгө оруулалтыг “асар их” байх болно хэмээн тодорхойлжээ. (Аль Жазира)
АНУ-ын Төв командлал [CENTCOM] даваа гарагт Америкийн хүчин Ираны цэргийн байнуудад шинэ цуврал цохилт өгсөн гэж мэдэгджээ. CENTCOM таван цаг үргэлжилсэн ажиллагаагаар Бушер, Чах Бахар, Жаск, Конарак, Абу Муса, Бандар-Аббас дахь объектуудад цохилт өгч, худалдааны хөлөг онгоц руу довтлох Ираны чадавхыг сулруулсан гэж мэдээлжээ. Нарийвчлалтай зэвсэг ашигласан цохилтууд нь эргийн хамгаалалтын систем, пуужин, дроны объектууд, тэнгисийн цэргийн хүчин чадлыг онилсон байна. (Фокс Ньюс)
CENTCOM Ормузын хоолой дахь худалдааны хөлөг онгоцнуудад халдах Ираны чадавхыг сулруулахын тулд Америкийн цэргийн хүчин мягмар гарагт Ираны эсрэг шинэ цуврал цохилт өгснийг мэдэгдлээ. (Фокс Ньюс)
CENTCOM Америкийн цэргийн хүчин мягмар гарагт Ираны боомт, эргийн бүс рүү зорчих болон тэндээс гарах хөлөг онгоцнуудад тэнгисийн бүслэлт дахин тогтоосон гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
АНЭУ [Арабын Нэгдсэн Эмират Улс] Даваа гарагт Ормузын хоолойд Ираны далавчит пуужингууд тус улсын хоёр танкерыг онож, багийн нэг гишүүн амиа алдан, 8 хүн шархадсан гэж мэдээлжээ. (Фокс Ньюс)
Оманы Тэнгисийн аюулгүй байдлын төв мягмар гарагт Оманы эргийн ойролцоо Либерийн далбаатай газрын тосны гурван танкер тус тусдаа халдлагад өртсөн гэж мэдээлжээ. Гурван хөлгийн нийт багийн 62 гишүүн халдлагад өртсөнөөс 3 нь сураггүй алга болж, 6 нь шархадсан бөгөөд бусдыг нь аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. (Фокс Ньюс)
Персийн буланд хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед Кувейтийн арми агаарын орон зайд нь нэвтэрсэн дайсны харвасан зэвсгүүдийг устгаж байна гэж мэдээлжээ. (Фокс Ньюс)
Хятад улс Хормузын хоолойгоор хэвийн, аюулгүй зорчих гарцыг сэргээхийг уриалжээ. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Персийн буланд цэргийн мөргөлдөөн дахин өрнөж буйд гүнээ түгшиж байгаагаа илэрхийлээд, бүх тал тайван байж, тэвчээртэй хандан, саяхан тогтоосон гал зогсоох дэглэмийг хамгаалахыг уриалжээ. Ноён Лин олон улсын хамтын нийгэмлэг эргийн орнуудын хууль ёсны эрхийг хүндэтгэж, аюулгүй зорчих замыг аль болох хурдан сэргээхийг хүсэж байна гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Иран, АНУ-ыг энхийн хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг уриаллаа. (НҮБ-ын мэдээ)
Арван дөрвөн улс болон Европын Холбоо 2016 оны олон улсын арбитрын шийдвэр нь Өмнөд Хятадын тэнгист бараг бүх хэсгийг хамарсан Хятадын нэхэмжлэлийг хүчингүй болгосныг дахин нотолжээ. Европын Холбоо тусдаа мэдэгдэл гаргаж, уг шийдвэр нь маргааныг энхийн замаар шийдвэрлэхэд жишиг тогтоосон шийдвэр хэмээн тодорхойлжээ. Хятад улс ням гарагт уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус, эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх хүчингүй гэж дахин мэдэгджээ. Хятад улс уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд, Өмнөд Хятадын тэнгисийн бараг бүх хэсгийг өөрийн нутаг хэмээн нэхэмжилсээр байна. Тус орнууд усан замын болон нислэгийн эрх чөлөөг сахин хамгаалж, нутаг дэвсгэрийн маргааныг олон улсын хуулийн дагуу энхийн замаар шийдвэрлэх ёстойг онцолжээ. (AP)
Хятад улсад 2026 оны 6-р сард КОВИД-19-ийн 79,000 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 5-р сард илэрсэн 44 мянган тохиолдлоос өссөн үзүүлэлт юм. Мөн 130 хүнд тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. (Три Түк ВН)
Олон хэлээр ярих нь тархины хөгшрөлтийг удаашруулж болохыг шинэ судалгаа харуулжээ. Хоёр хэлтэй хүний тархи нэг хэлтэй хүнийхээс 6 насаар залуу харагддаг бол дөрвөн хэлээр ярьдаг хүнийх 13 насаар залуу харагддагийг судалгаанд тогтоожээ. Хоёр дахь хэлийг багаасаа сурах, өндөр түвшинд эзэмших нь тархийг хамгаалахад хамгийн их үр өгөөжтэй байжээ. (Фокс Ньюс)
Нил ягаан болон ногоон байцай хоёулаа хоол боловсруулалтыг дэмждэг ч нил ягаан байцай гэдэсний эрүүл мэндэд нэмэлт ач тустай. Түүнд агуулагдах антоцианин, их хэмжээний С аминдэм нь үрэвслийг бууруулж, гэдэсний хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлэн, бичил биетний эрүүл орчныг дэмждэг. Ногоон байцай исгэхэд нэн тохиромжтой. Мэргэжилтнүүд чухал шим тэжээл, үл исэлдүүлэгчийг хадгалахын тулд байцааг түүхийгээр нь, эсвэл бага зэрэг жигнэж идэхийг зөвлөж байна. (Тань Ньень)
Угандагийн засгийн газар ганд нэрвэгдсэн Карамоджа мужид хүнсний хомсдолтой холбоотой шалтгаанаар 16 хүн нас барсныг мэдээлсний дараа тус улс хүнсний яаралтай тусламж үзүүлж эхэллээ. FEWS NET [Өлсгөлөнгийн эрт сэрэмжлүүлэх системийн сүлжээ]-ийн тооцоолсноор бүс нутгийн ихэнх хэсэгт ургацын 50-70% алдагдсан бөгөөд 2027 оны нэгдүгээр сар хүртэл 2.99 сая хүртэлх уганда иргэнд хүнсний тусламж шаардлагатай болно гэжээ. (Уотчерс)
[Францын] Парисын зүүн өмнө зүгт 60 километрийн зайд орших Фонтенблогийн ойд гарсан түймэр 1,000 орчим га талбайг хамарч, иргэдийг нүүлгэн шилжүүлэн, А6 хурдны замын нэг хэсгийг хаахад хүргэжээ. Дотоод хэргийн сайд Лоран Нуньес 10 орчим цэгээс гал ассан нь санаатай гал тавьсан байж болзошгүйг илтгэж байна гэж мэдэгдсэний дараа цагдаа нар 2 хүнийг баривчилжээ. (Франц 24)
EuroMOMO [Европын нас баралтын хяналтын байгууллага]-гийн мэдээлснээр 6-р сарын 22-28-ны халалтын үеэр Европын 27 улсад бүх шалтгаант нас баралт хэвийн түвшнээс 10,650-аар илүү гарч, тэдний 9,000 гаруй нь 65-аас дээш насны хүмүүс байжээ. Бельги улсад 2000 оноос хойших халалтын үеийн хамгийн өндөр нэмэлт нас баралт бүртгэгджээ. (евроньюс)
ИБУИНВУ Үндэсний харьяаллаас гаднах бүс нутгийн биологийн олон янз байдлын тухай хэлэлцээр буюу Задгай тэнгисийн гэрээг соёрхон баталлаа. Тус түүхэн хэлэлцээр нь үндэсний харьяаллаас гадуур орших, дэлхийн далай тэнгисийн бараг гуравны хоёрыг хамарсан бүсийн далайн биологийн олон янз байдлыг олон улсын хэмжээнд хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ. Энэ нь задгай тэнгист далайн тусгай хамгаалалттай бүс байгуулах анхны эрх зүйн механизмыг бий болгож, эмзэг амьдрах орчин, төрөл зүйлийг хамгаалахад туслахын зэрэгцээ 2030 он гэхэд далайн 30%-ийг хамгаалах дэлхийн зорилтыг ахиулна. (Gov.uk)
Өмнөд Солонгосын Кёнбүк мужийн Чилгок хошуунд өмнө нь хаягдал болдог байсан чамве амтат гуагаар тус улсын анхны байгальд ээлтэй веган арьсыг үйлдвэрлэж эхэлжээ. (Kukmin Ilbo)
Веган тогооч нар үхрийн махыг сэвэг зарам, мөөг, дүпү, жекфрут, эсвэл жижиглэсэн шар буурцгаар орлуулж, олон төрлийн, бүхэлдээ веган орцоор дамжуулан, Италийн баялаг, өтгөн амт бүхий сонгодог, таатай болоньез хоолнуудыг дахин бүтээж байна. (ВежНьюс)
АНУ-д жигнэх шаардлагагүй хөргүүрийн сонгодог бялуу нь түгээмэл амттан хэвээр байгаа ба орчин үеийн веган хувилбарт сүүний орцгүй хөөсрүүлсэн крем, жигнэмгийг үелүүлэн тавьж, шөнийн турш зөөлрүүлснээр амттай бялуу мэт амттан болгодог. (ВежНьюс)
Хосууд экологид ээлтэй хуримын чиг хандлагыг баримталж, орон нутгийн хуримлах газар, хуримын ёслолын дараа дахин дахин өмсөх боломжтой веган хослол, даашинз, ёс зүйтэй үнэт эдлэл, веган зоог сонгон, байгаль хамгаалсан, хог хаягдалгүй, загварлаг хурим хийдэг болжээ. (Веган Фүүд & Ливин)
Газын зурвасаас гаралтай палестин эр [Их Британийн] Англи даяар 1,000 бээр [1,609 километр] зайд ивээн тэтгэлэгтэй дугуйн аяллаа дуусгаж, Израил дахь еврей-арабын энхийн хөдөлгөөнд хандив цуглуулжээ. Тарек Аль-Каззаз 6-р сард 12 хоногийн турш өдөрт 90 орчим бээр [145 километр] замыг дугуйгаар туулж, замдаа еврей, израил айлуудад хоноглосон байна. Тэрээр анх удаа еврей хэлээр ярьдаг айл болон израил өрхөд хоноглосны дараа энэхүү туршлага нь урьдаас тогтсон зарим ойлголтыг нь өөрчилсөн гэжээ. Уг аяллаар энх тайван, тэгш эрх, Газын зурвасын дайныг зогсоохын төлөө тэмцдэг [Израилын] Standing Together хөдөлгөөнд хандив цуглуулжээ. Ноён Аль-Каззаз Газын зурваст гацсан гэр бүлийнхэнтэйгээ нэгэн өдөр дахин уулзана гэж найдаж байгаагаа хэлсэн байна. (Норт Ийст Байлайнс)
Эквадор улсад одоо хосууд иргэний гэрлэлтийн ёслолдоо нохой, муур андуудаа гэрч болгон оролцуулж, гэрлэлтийн гэрчилгээн дээр бэлгэдлийн сарвууны мөр даруулахыг зөвшөөрдөг боллоо. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус ч энэхүү түгээмэл бодлого нь орчин үеийн гэр бүлийн бүтцэд тэжээвэр амьтан-хүмүүсийн ач холбогдол нэмэгдэж буйг харуулж буй бөгөөд 5-р сараас хойш 50 гаруй хос үүнд хамрагджээ. (Тайпей Таймс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ханой хотын нэгэн эмнэлгийн ахлах сувилагч Нгуень Ти Май Хүөн хөл хөдөлгөөн ихтэй кафед зүрх нь зогссон эрийн амийг аварчээ. Тэрээр нэн даруй CPR [зүрх, уушгины сэхээн амьдруулалт] хийж, түргэн тусламж ирэхээс өмнө ердөө нэг минут гаруйн дотор судасны цохилтыг нь сэргээсэн ба олон нийтэд анхны тусламж үзүүлж сурахыг уриалжээ. (Дан Три)
Аризонагийн Хүмүүнлэгийн нийгэмлэгийн аврагч урт шонд бэхэлсэн гар хийцийн тор ашиглан [АНУ-ын Аризона мужийн] Чандлер хотын борооны ус зайлуулах хоолойд гацсан 6-аас олон нугасны дэгдээхэйг аварчээ. Аврах баг дараа нь ойролцоох нуураас эх нугасыг нь олж, гэр бүлийг амжилттай эргэн уулзуулснаар тэд аюулгүй сэлэн оджээ. (Күүл Даун)
Өнөөдрийн сэтгэл сэргээх эшлэл: “БУРХАНд итгэ, БУРХАН танд итгэдэг.” – Америкийн санваартан, Христийн шашинт эрчүүдийн сүлжээг үндэслэгч, др Эдвин Луис Коул (AZ Quotes)
Хүндэт доктор Кэти Уайнингсийн клиник үхэлд орсон туршлагын тухай энэхүү цувралд Америкийн сурган хүмүүжүүлэгч, санваартан Кэти тархинд нь гурван удаа цус харваснаар хойд насны босгонд хэрхэн хүрсэн тухайгаа хуваалцана.
2020 оны 12-р сарын 5-ны үдэш Кэти найзууддаа өгөх Зул сарын хөгжмийн бэлэг бэлдэж байх үед чихэнд нь ус нааш цааш цалгих мэт, хачин, дийлдэшгүй хүчтэй мэдрэмж гэнэт төржээ. Тэрээр ойролцоох эмнэлэг рүү өөрөө машинаа барин явахыг бодсон ч настай эмэгтэйн дуу хоолой түүнд гэрийнхээ орцноос ч гарч амжихгүйг нь хатуу анхааруулж, яаралтай түргэн тусламж дуудахыг сануулав. Кэти төгөлдөр хуурынхаа сандал дээр суун, түргэн тусламж дуудаад ганцаараа амьдардаг, ганцаараа үхэхийг хүсэхгүй байгаагаа дуудлага хүлээн авагчид хэлжээ. Тэрээр дуудлагын ажилтны зааврын дагуу үүдний хаалгаа тайлав. Хэдхэн хормын дараа алсаас ойртон ирэх түргэн тусламжийн машины чимээ сонсогджээ. Анхны яаралтай тусламжаас түүний тод санаж буй хамгийн сүүлчийн зүйл энэ байлаа.
Түргэн тусламж ирэх үед Кэти тархины гурван удаагийн цус харвалтын эхнийхэд өртсөн байв. Орон нутгийн түргэн тусламжийн тасгийн ажилтнууд түүнийг шөнийг давж чадахгүй байх вий хэмээн эмээж байлаа. Түүнийг мэдрэлийн мэс заслын төрөлжсөн тасагтай томоохон эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд тэнд тэрээр эрчимт эмчилгээнд нэг сар орчим эмчлүүлэх зуур ухаан нь орж, гарсаар байлаа. Хожим нь Кэти өөрийг нь анхааруулсан дуу хоолой яг 35 жилийн өмнө, мөн өдрийн мөн ижил цагт, Кэтигийн хэлснээр, ижил төрлийн аневризмаар нас барсан ээжийнх нь дуу байсан гэдэгт итгэх болжээ.
Кэти ижил төрлийн гэмтэл авсан хүмүүсийн ердөө 10 орчим хувь нь л хөнгөн гэмтэлтэй амьд үлддэг гэсэн юм. Мэс засалч нь одоо түүнийг өөрийнх нь гайхамшигт өвчтөн гэдэг. 12-р сарын сүүл гэхэд биеийн байдал нь хангалттай тогтворжиж, эмч нар гэрийнх нь ойролцоох эмнэлэгт хэвтэн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхээр шилжүүлэхээр зохицуулжээ. Гэвч түргэн тусламжийн машинаар шилжүүлэх үед Кэтигийн тосгоны захад хүрмэгц бие нь гэнэт муудаж, эмнэлгийн баг түүнийг алдаж эхэлжээ.
Миний бие маш огцом муудаж, тэд намайг алдаж эхэлсэн. Ингээд л миний бүрэн КҮ [Клиник үхэл]-ийн өдөөгч гэж нэрлэдэг эхний хэсэг эхэлсэн. Тэр үед намайг нэгэн ферм рүү аваачиж байна гэж би бодсон. Яагаад заавал ферм байсныг би мэдэхгүй. Гэхдээ зарим КҮ-ийн үед хүнийг тайвшруулдаг газар руу шилждэг гэдэг. Миний аав, ээж хоёулаа фермийн бүсэд, тариачин гэр бүлд өссөн. Би өвөө, эмээгийнхээ фермд маш дуртай байсан. Тэр газар надад хамгийн их тайвшрал, амар амгаланг өгдөг байсан болохоор л тэгсэн байх би гэж боддог. Гэхдээ би эргэн тойрноо харахад улаан амбаар харагдсан. Тийм эрч хүчтэй улаан өнгийг би урьд өмнө хэзээ ч харж байгаагүй. Тэр чичирхийлж, гялтганан туяарч, тоног төхөөрөмжийн мөнгөлөг хэсгүүд нүд гялбан гялалзаж байлаа. Нарны шил хэрэгтэй мэт тийм л хурц гэрэлтэй байсан.
Тэгээд би гал тогоонд, фермийн гал тогоонд орсон. Бид бага зэрэг өдрийн хоол идэх гэж байлаа. Тэнд одоо ч хэн ч байгаагүй ч хүмүүсийн дуу сонсогдож, би ширээг харж байлаа. Тэр модон ширээ байсан. Хэрэв та бүрмэл ч биш, формика (халуунд тэсвэртэй хуванцар) ч биш, өөр ямар ч тийм хиймэл зүйлгүй цэвэр модон тавилгыг та алмайран харж байсан бол ойлгоно. Би гараараа илээд, “Хөөх, энэ модыг хараач.” гэсэн. Дараа нь би: “Гадаа гарч алхъя.” гэлээ. Тэгээд би буцаад гадаа гарсан. Тэнгэр дахиад л хөх өнгөөрөө чичирхийлж, гялтганан туяарч байлаа. Өвс ногоорч байв. Би шувуудыг харан, хайрган замаар толгод өөд өгсөж байлаа. Тэнд би Есүс, Мухаммед (Тэрээр амгалан оршиг), мөн хэдэн жилийн өмнө нас барсан ахлах пастортойгоо уулзана гэдгээ би мэдэж байсан, надад тэгж хэлсэн байв.
Би шашны сургуульд бараг 30 жил багшилсан. Би шашны үйлчлэлийн хичээл зааж, өөрөө ч үйлчилж байсан. Гэхдээ манай сургууль шашин дундынх байсан. Манайд янз бүрийн оюутнууд сурдаг байв. Манайд Хиндү оюутнууд ч, Мусульман оюутнууд ч байсан. Тиймээс би “Мухаммед (Тэрээр амгалан оршиг)-тай уулзах нь миний хувьд тийм ч хачин явдал биш.” гэж бодсон. Мэдээж, ингэж бодож байхдаа би хаана байгаадаа эргэлзэн, нэг ч удаа асуугаагүй. Хэрэв би Есүс, Мухаммед (Тэрээр амгалан оршиг) нартай уулзах гэж байгаа бол, хөөх, хаана байх ёстойг минь та мэдэж байгаа биз дээ. Би энэ тухай огт бодоогүй. Надад огт санаанд ороогүй. Би зүгээр л таашаал авч байлаа. Тэндхийн уур амьсгал үнэхээр амьдрал бэлэглэж байсан.
Гэвч би тэр толгойн оройд гарч, өнөөх гурван хүний толгойн оройг харах үед миний араас надад БУРХАНЫ дуу хоолой: “Чиний цаг болоогүй. Одоо боломжтой дээрээ буц. МИНИЙ төлөө хийх ажил чамд байсаар байгаа.” гэж хэлсэн.
Эзэн Есүс Христ (цагаан хоолтон), Зөнч Мухаммед (Тэрээр амгалан оршиг) (цагаан хоолтон), өөрийн ахлах пастортоо хүрэхээсээ өмнө буцаагдсан Кэти гэнэт эмнэлэгтэй төстэй унтлагын өрөөнд байгаагаа мэдсэн ба энэ нь төрөл арилжих үеийн мэдрэмжийн нэг хэсэг хэвээр байжээ.
2-р хэсэгт Кэти БУРХАН-тай цуврал яриа өрнүүлж эхлэх бөгөөд хүмүүсийг үнэхээр юу авардаг тухай ойлголт нь өөрчлөгдсөн талаар гарна. Намайг хагас ухаантай байхад Тэнгэрлэг Эцэг Эх минь нэг удаа, “БИ чамайг аварсныг чи мэднэ. Чамайг аварсан зүйл бол МИНИЙ Хайр байсан. МИНИЙ Хайр чиний судсаар цус урсдагтай адил урсдаг. Цус амьдралд чинь амин чухал байдгийн адил тэр Хайр чиний амьдралд үнэ цэнтэй, чухал.” гэж хэлсэн. Хүндэт доктор Кэти Уайнингсийн клиник үхлийн тохиолдлын тухай энэхүү цувралын 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Брэд Петерсон)