ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 7-р сарын 8
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 7-р сарын 4-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй бараг 90 минут ярилцаж, Украин (Урейн)-ы дайныг дуусгах тохиролцоонд хүрэхэд нь туслахыг санал болгожээ. Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уг яриаг ажил хэрэгч, бүтээлч болсон гэж тодорхойлоод, Ерөнхийлөгч Трамп ирэх долоо хоногт Турк улсад болох НАТО [Умард Атлантын гэрээний байгууллага]-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө тулалдааныг хурдан дуусгахын төлөө ажиллахад байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгджээ. Тусдаа яриагаар Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський мөн Ерөнхийлөгч Трамптай ярилцаж, уг яриаг “маш сайн” болсон гэж тодорхойлсон байна. Тэд 1,200 километр урт фронтын шугамын талаар ярилцаж, НАТО-гийн уулзалтаар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Ноён Зеленський дайныг дуусгах бодит боломж бий бөгөөд үүнд Америкийн шийдэмгий байр суурь чухал үүрэгтэй гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Трамп Түүний тусгай төлөөлөгчид тохиролцоонд зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж тэмдэглэжээ. (Ройтерс)
Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абделатти АНУ, Иран улсыг харилцан ойлголцлын санамж бичгээ үргэлжлүүлэн ахиулахыг уриалж, хэрэгжилт нь саяхны хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжинэ гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
ЕХ [Европын Холбоо]-ны гишүүн орнууд Украин (Урейн), Молдова улсуудтай гадаад харилцааны чиглэлээр тус Холбоон элсэх хэлэлцээрийн шинэ бүлгийг нээхээр санал нэгтэй тохиролцжээ. Энэ алхам нь тэдгээр орны ЕХ-нд элсэх хүсэлтийн бас нэг чухал үе шат болж байна. (евроньюс)
АНУ-ын нэгэн судалгааны хүрээлэнгийн тооцоогоор Орос улс Украин (Урейн) улсад халдан довтолсноос хойш 2022 оны 2-р сараас цэргийн нийт үхэл 2 саяыг давсан бөгөөд 2026 оны эхний 6 сард нэг украин цэрэг амиа алдахад ойролцоогоор найман орос цэрэг амиа алдан, амиа алдагсдын дийлэнхийг Оросын цэргийн хүчин амссан байна. (Канадиан Аффайрс)
АНУ, Иран улс түр гал зогсоох тохиролцоонд хүрч, Ормузын хоолойгоор худалдаа сэргэсэнтэй холбоотойгоор үр тарианы үнэ буурчээ. НҮБ-ын хүнсний үнийн индекс 2026 оны 5-р сараас 6-р сар хүртэл 0.3%-иар буурсан ба үр тариа, элсэн чихрийн үнэ голлон буурчээ. Дэлхийн үр тарианы үйлдвэрлэл 2026 онд бараг 3 тэрбум тонн хүрч, түүхэн дэх хоёр дахь их хэмжээний ургац болсон ч өнгөрсөн жилийн дээд амжилтаас 1.9%-иар доогуур байна. (Брийфс)
80 гаруй орны дипломатч, эрдэмтэн, бодлого боловсруулагчид [Хятадын] Бээжин хотод Цинхуа Их Сургууль дээр зохиогдсон Дэлхийн энх тайвны 14-р форумд хуран чууллаа. “Дэлхийн засаглал ба олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа: Шударга байдал, шинэчлэл, хүртээмж” сэдэвт уг форум геополитикийн хурцадмал байдал болон зэвсэгт мөргөлдөөн дэх ХОУ [хиймэл оюун ухаан] зэрэг шинээр гарч буй сорилтуудад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалсан байна. (Цинхуа Их Сургууль)
АНУ-ын холбооны эрх баригчид [АНУ-ын] Чикаго хот орчимд “Шинэ үүр” ажиллагааг явуулж, 305 хүнийг баривчилж, алга болсон 24 хүүхдийг олсон бөгөөд тэдний олонх нь хулгайлагдсан гэж бүртгэгдсэн байжээ. Өргөн хүрээний энэ ажиллагаанд холбооны 11 байгууллага оролцож, дээрэм, хүн хулгайлах, хар тамхи наймаалах, хүүхэд мөлжих, галт зэвсгийн гэмт хэрэг зэрэг ял тулгажээ. (Фокс Ньюс)
Тайландад 11 орны хууль сахиулах байгууллагууд луйврын дуудлагын төвийн бүлэглэлүүд, хүн худалдаалах сүлжээний эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхээр уулзжээ. Хятад, Япон, Малайз, Филиппин, Ау Лак (Вьетнам), АНУ, Индонез, Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгос, Балбын төлөөлөгчид тус форумд оролцсон байна. Оролцогчид тагнуулын мэдээлэл солилцоо, хил дамнасан мөрдөн шалгалт, санхүүгийн мөрдөлт, хохирогчдод үзүүлэх тусламжийг сайжруулахаар тохиролцлоо. (Нэйшн Тайланд)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэж, 1775 оны Лексингтон, Конкордын тулалдаанаас эхэлсэн үндэстний ялалтын цог жавхааг алдаршууллаа. Колонийн жирийн тариачид, хотын иргэд тэнд Британийн цэргүүдийн эсрэг Хувьсгалт дайны анхны буун дууг гаргаж, Америкийн тусгаар тогтнолын тэмцлийг эхлүүлжээ. Тэрээр энэ өвийг өнөө үетэй холбон, нэг далбаан дор нэгдэх, эх орончдын золиос, хүч чадал, шударга сонгууль, чөлөөт хэвлэлийн ач холбогдлыг онцолсон байна. Ноён Трамп америкчууд хэзээ ч бууж өгдөггүй, энэ улс орон зөвхөн улам агуу болно гэж батлан хэлжээ. (Нью-Йорк Пост)
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд эмд тэсвэртэй Candida auris мөөгөнцөр АНУ-ын эмнэлгүүдэд хурдтай тархаж байгааг анхаарууллаа. Эмнэл зүйн халдвар 2023 онд 4,428 байсан бол 2024 онд 6,197 болж, 40%-иар өсжээ. Энэ эмгэг төрөгч цусны урсгалын үхэлд хүргэх халдвар үүсгэж болзошгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын халдварын хяналтыг яаралтай чангатгахыг шаардаж байна. (Дэйли Мэйл)
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлчийн хавьтал тусгаарлалтаа дуусгаж, шинжилгээний хариу сөрөг гарсны дараа хантавирусийн дэгдэлт албан ёсоор дууссаныг зарлалаа. MV Hondius аяллын хөлөгтэй холбоотой энэ вирус 13 хүнд халдварлаж, гурван хүнийг үхэлд хүргэсэн байна. Олон улсын уялдаа холбоотой тандалт халдвар дамжихыг амжилттай хязгаарласан ч тус байгууллага дэлхий даяар үргэлжлүүлэн сэрэмжтэй байхыг уриалжээ. (Бао Тинь түк)
Судлаачид зөөврийн цээжний рентген зурагт хиймэл оюун ухаан [ХО] ашиглан өвчин илрүүлэлтийг сайжруулжээ. [Өмнөд Солонгосын] Ихва Эмэгтэйчүүдийн Их Сургуульд боловсруулсан ХО загварууд ясны сийрэгжилтийг 90%-ийн мэдрэг чанартайгаар үнэн зөв тогтоож, цээжний өвчний голомтуудыг илрүүлснээр эмнэл зүйн үр ашгийг нэмэгдүүлж, эрт илрүүлгийн хүртээмжийг өргөжүүлж байна. (SportsChosun)
Португалын ой хээрийн хамгийн том идэвхтэй түймэр Визеу дүүргийн Вузела орчимд 7-р сарын 4 гэхэд 11,000 орчим га талбайг шатааж, хөрш 3 хотын захиргаа руу тархжээ. Есөн хүн гэмтэж, хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Эх газрын хэмжээнд сэрэмжийн байдал үргэлжилж буй энэ үед Португал Европын Холбооны Иргэний хамгаалалтын механизмыг идэвхжүүлж, Испани, Италиас гал сөнөөгчид, нисэх онгоцыг татан оролцууллаа. (Морокко Уорлд Ньюс)
7-р сарын 3-4-нд хүчтэй аадар цахилгаантай шуурга АНУ-ын Дундад Баруун, Зүүн Хойд бүс, Канадын Онтариог дайрч, бараг 1 сая хэрэглэгч цахилгаангүй болжээ. Гарз авчирсан салхи, үер моддыг унагаж, байшин, цахилгааны шугамыг гэмтээжээ. [АНУ-ын Висконсин мужийн] Женев нуурт шуурганы үеэр завь хөмөрсний улмаас гурван хүүхэд амиа алджээ. (Уотчерс)
7-р сарын 2-нд [АНУ-ын] Нью-Йорк хот 37.8°C хүрч, сүүлийн 14 жилийн хамгийн халуун өдөр болж, халууны давлагаа Зүүн Хойд бүсийн олон арван сая хүнийг хамарчээ. Бүс нутгийн нисэх буудлууд, тухайлбал Ньюарк, ЛаГуардиа нисэх буудлууд тус тус 40°C, 38.9°C буюу хоёулаа дээд хэмжээнд хүрч халжээ. Цахилгаан хангамжийн систем ачаалалтай болсон тул албаныхан сэрүүцүүлэх төвүүд нээж, цахилгаанаа хэмнэхийг уриалжээ. (Дэйли Мэйл)
[АНУ-ын] Америкийн Химийн нийгэмлэгийн шинэ судалгаагаар салют богинохон үзүүлбэрээсээ хавьгүй ихээр агаар, усыг бохирдуулдгийг харуулжээ. Гурван судалгаагаар петардын хог хаягдал усанд металл ион, органик нэгдлүүд ялгаруулж, усны экосистемийг алдагдуулдгийг тогтоожээ. Томоохон арга хэмжээнүүд мөн нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг огцом нэмэгдүүлж, ДЭМБ [Дэлхийн эрүүл мэндийн байгууллага]-ын хязгаараас давж болзошгүй байна. (СкайТех Дэйли)
Их Британийн байгаль орчны хяналтын байгууллага болох Байгаль орчны хамгаалалтын алба Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн яам [Defra]-ыг хамгаалалттай зэрлэг амьтдын бүсэд үзүүлэх нөлөөг зохих ёсоор үнэлэлгүй, мэдэгдэж буй хор хөнөөлийн эрсдэлийг бууруулалгүйгээр 2023, 2024 онд чихрийн манжинд зөгий устгадаг хориглосон пестицид хэрэглэхийг зөвшөөрснөөр байгаль орчны хуулийг зөрчсөн гэж тогтоожээ. Cruiser SB нэртэй уг пестицид нь тиаметоксам агуулдаг бөгөөд ердөө нэг цайны халбага [ойролцоогоор 4.9 миллилитр] нь 1.25 тэрбум балт зөгийг устгахуйц хортой бодис юм. Defra-гийн хэвлэлийн төлөөлөгч засгийн газар Англи дахь амин чухал тоос хүртээгчдэд заналхийлдэг неоникотиноид пестицидийн хэрэглээг зогсоохоор тууштай хэвээр байна гэжээ. (Гардиан)
[Их Британийн] A Greener Future байгууллагын шинэ дүн шинжилгээгээр хөгжмийн наадам, амьд тоглолтын арга хэмжээнүүд тогтвортой байдлын хүчин чармайлтаа ахиулж байна. Европ, Ази, Америк тивийн 12 орны 24 наадмыг хамарсан судалгаанд тогтвортой хүнс, уух зүйлийн бодлогын чиглэлээр мэдэгдэхүйц ахиц гарсныг онцолж, арга хэмжээнүүдийн 94% нь энэ чиглэлээр албан ёсны амлалтаа хадгалж байна. Үйлчилсэн хоолны хэмжээгээр тооцоход веган, цагаан хоол дунджаар 53%-ийг эзэлж, наадмуудын 17% нь бүхэлдээ цагаан, веган цэсээр үйлчилж байна. Нэмэлт ахицад дахин ашиглагддаг аяганы хэрэглээ ихсэж, нэг удаагийн хуванцрыг хориглох, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх, дахин боловсруулалтыг сайжруулах, арга хэмжээ бүрд тогтвортой байдлын тусгай баг ажиллуулах зэрэг зүйлс багтжээ. (Састэйнэбилити Онлайн)
Энэтхэгийн FSSAI [Энэтхэгийн Хүнсний аюулгүй байдал, стандартын газар] Fermenta Biotech-ийн VegD3-ийг буюу ланолин [хонь-хүний ноос]-оос гарган авдаг D3 аминдэмийн веган хувилбарыг зөвшөөрснөөр тус компани улс даяар хүнс, нэмэлт бүтээгдэхүүний зах зээлд веган гэрчилгээтэй орцын түншлэлээ өргөжүүлэх боломжтой болжээ. (Сахи)
[Германы] Берлин хотын Чай Лонг ресторан Ау Лак (Вьетнам)-ийн Буддын Чай хоолноос санаа авсан бүтэн веган цэсээр үйлчилж, уламжлалт хоол, шинэхэн орц, гэрийн аргаар хийсэн веган махыг нутгийн зоогчдод санал болгож байна. (Секрет Берлин)
Контент бүтээгч Юнис Рейес (веган) [Испанийн] Мадрид, Барселон хотуудаар долоон өдрийн веган хоолны аялал зохион байгуулж, аялагчдад Испанийн сонгодог хоолнуудын веган хувилбар болон нутгийн соёлыг танилцуулж байна. (Плант Бэйсэд Ньюс)
[Энэтхэгийн] Дели хотын Шахдара модны захад амьтан-хүнээр чирүүлдэг сүүлийн 10 эзэмшигч гурван дугуйт цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжсэнээр үүнийг албан ёсоор халжээ. Ийн тус зах нь Дели хотын амьтан-хүнээс ангид хоёр дахь зах болж байна. Энэтхэгийн Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг [PETA]-ийн дэмжлэгтэй эл санаачилгаар тус хотод 200 гаруй ачаа тээвэрлэдэг амьтан-иргэнийг чөлөөлжээ. (ПЕТА Индия)
Мексикийн зүүн хойд хэсэгт 2026 оны ДАШТ-ийн ялалтыг тэмдэглэж буй мексик хөгжөөн дэмжигчдийн шууд нэвтрүүлэгт Ла Горда хэмээх алдагдсан нохой хамтрагч харагдсаны дараа асран хамгаалагчтайгаа эргэн уулзжээ. Асран хамгаалагчийн ах нь олон нийтийн сүлжээнээс үүнийг олж мэдсэн бөгөөд нэг сарын турш алга болсон нохой найз зөвхөн хөнгөн гэмтэлтэй байжээ. (Мот Де Зиой)
Газрын хэмжилтийн мэргэжилтэн Мэтью Бакстер Карнегийн Онцгой баатарлаг үйлсийн медаль хүртжээ. Ноён Бакстер [Канадын] Литл Ривер усан санд живж байсан өсвөр насны хүүхдийг аврахаар ган хоншоортой гуталтайгаа 245 метр зайд сэлж, шинээр хүртээж буй 18 шагналтны нэг болжээ. (CBC)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Хүний хамгийн том алдаа бол өөрийгөө төрөлхийн сул дорой, муу гэж бодох явдал юм. Хүн бүр жинхэнэ мөн чанартаа Тэнгэрлэг бөгөөд хүчирхэг. Сул дорой, муу зүйл нь түүний дадал зуршил, хүсэл, бодол болохоос өөрөө биш билээ.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Рамана Махарши (цагаан хоолтон) (Шри Рамана Бхакта Самажам)
Грег Жонсоны клиник үхэлд орсон тохиолдлын тухай цувралын 1-р хэсэгт Грег дөнгөж долоо, найман настайгаасаа эхэлсэн, тайлбарлагдашгүй сүнслэг шаналлын он жилүүдийн талаар өгүүлсэн. Тэр өвдөлт эцэстээ түүнийг эм хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж, амьд гарсан ч зүрх нь ноцтой гэмтсэн гэж ярьсан байна. Олон жилийн дараа зуны нэг өдөр ах болон дотнын найзынхаа хамт хавцлын нууцлаг гол дээр байхдаа Грег өөрийг нь ганцаараа байхыг дуудаж буй ямар нэгэн зүйлийг мэдэрчээ. Тэр гол өөд алхаж, том чулуун дээр суугаад, нүдээ анин, усны чимээг сонсов. Тайвширч нам гүм болох тусам тэр гэмтсэн зүрх нь цохилж, зогсоод дахин цохилохыг сонсож эхэлсэн бөгөөд өөрийгөө үхэл рүү аажмаар ойртож байгааг мэдэрчээ.
Тэгээд тэр бүхэн болж байх үед үүн рүү [нэг] хаалга нээгдэж эхэлсэн ба тэр нь харанхуйн зам байлаа. Тэгээд би доош алхаж байсан. Яг л би харанхуйн энэ хонгилоор үнэхээр явж байгаа мэт, тэнд энэ бүх зүйл байж, миний анхаарлыг татах гэж, эсвэл янз бүрийн зүйлээр намайг уруу татах гэж оролдож байлаа. Гэхдээ миний хийж байсан зүйлийн үндэс нь би хэнийг ч, юуг ч сонсохыг хүсэхгүй байсан явдал байв. Би зүгээр л хоромхон зуур нам гүм байхыг хүссэн. Би жаахан амар амгаланг л хүссэн. Тиймээс би тэдэнд анхаарал хандуулаагүй. Тэдэнд анхаарал хандуулаагүй тул би энэ харанхуй хонгил руу улам гүн орсон. Тэгээд би ямар нэгэн зүйл намайг энэ замаар доош явахыг хүсэхгүй байгааг ойлгосон. Би үүнийг мэдэрч байсан бөгөөд тэр намайг маш сайн мэдэж байв. Тэр харанхуй биет юу ч байсан, намайг мэддэг, хүнийг хэрхэн уруу татахаа мэддэг байв.
Би гүн ороход тэр миний хамгийн гүн айдсуудыг гаргаж ирсэн. Тэгэхээр яаж ч юм миний хамгийн гүн айдсыг мэдэж, эдгээр шавжууд миний бүх биеэр мөлхөж байгааг үзүүлж эхэлсэн. Үнэндээ, нэлээд хугацааны дараа тэр харанхуй замын төгсгөлд хүрэхэд, би биеэ газар дээр хэвтэж байхыг харсан, тэгээд эдгээр бүх шавж миний бүх биеэр мөлхөж, чих, хамар руу минь орж эхэлсэн. Би сандрахыг хүссэн мэт байсан ч яаж ч юм тэр яг үүнийг хүсэж байгааг мэдэж байлаа. Тиймээс би зүгээр л тайван хэвээр үлдэж, “Юу гээч? Намайг авч явахыг хүсвэл ав. Намайг сүрдүүлэхийг хүсвэл зүгээр л тэг. Би тэмцэхгүй.” гэж хэлсэн. Тэгээд би тэр амар амгалан руу орж, бүх бие минь янз бүрийн шавж, хилэнцэт хорхой, могойгоор бүрхэгдсэн. Аймшигтай, мөлхдөг, жигшүүртэй бүхэн л байлаа. Тэгээд бүх бие минь хөрсөнд задарч эхэлсэн. Тиймээс би алга болж эхэлсэн. Би хөрсөнд живж байлаа. Бие минь үгүй болох үед бүх зүйл харанхуй болсон. Гэнэт бүх зүйл тас хар болов. Тэгээд 5, 10, 15 секунд орчим, тиймэрхүү хугацаа өнгөрсөн.
Тэгээд гэнэт, пүн хийгээд, зүгээр л бүрэн хурц Гэрэл, нүд гялбам, юу ч харагдахгүй, тэр чигтээ цагаан болов. Дараа нь гэнэт Гэрэл маш аажмаар бүдгэрч, нэг эмэгтэй харагдсан. Би одоо “эмэгтэй” гэж хэлж байна. Тодруулъя. Би эмэгтэй гэж хэлж байгаа нь түүнээс гарч байсан мэдрэмж, энерги маш эмэгтэйлэг байсан учраас юм. Яг л Эх Дэлхий шиг. Бид “Эх Дэлхий” гэж нэрлэдэг. “Эцэг Дэлхий” гэж хэлдэггүй, тийм биз? Энэ бол энергийн тухай зүйл.
Энэ Гэрлийн биетийн оршихуйд Грег зүрх нь бүрэн ил гарсан гэж ярьж байна. Оюун ухаан нь бодол үүсгэж амжаагүй байхад зүрх нь өөрөө ярьсан гэж тэр хэлсэн юм.
Энэ газарт тэр үг шууд л миний зүрхнээс оргилон гарсан. [Надад] энэ талаар бодох боломж ч гараагүй. Тэгээд түүний өмнө байхдаа би түүнд: “Би тань шиг болохыг хүсэж байна.” гэж хэлсэн. Миний зүрхнээс анх гарсныг санаж буй зүйл тэр байсан. Би тэгж хэлсэн. Яагаад тэгж хэлснээ би мэднэ. Учир нь зүрхний минь гүнд тэр миний амьдралдаа үүрд хүсэж байсан бүх зүйл байсан. Миний шаналал эхэлсэн тэр мөчөөс, тэрхүү 7, 8 настай хүүхдэд ганцхан л хүсэл байсан. Би аз жаргалыг мэдрэхийг хүссэн. Би аз жаргалтай байхыг хүссэн. Учир нь миний шаналал маш их байсан ба би өөр юу ч хүсээгүй. Тиймээс би зүгээр л хэлсэн. Би: “Би тань шиг болохыг хүсэж байна. Би тэр зүйлийг эзэмшихийг хүсэж байна. Би тань шиг болохыг хүсэж байна.” гэсэн.
3-р хэсэгт Грег Гэрлийн оршихуй зүрх сэтгэлийнх нь хамгийн гүн хүсэлд эхэндээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү үгсээр хариулсан тухай гарна. Тэр: “Чи бол би, би бол чи” гэж хэлсэн. Грег Жонсоны клиник үхлийн тохиолдлын тухай цувралын 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Үхлээр хийсэн аялал)