ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 7-р сарын 3
АНУ-ын элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар 6-р сарын 30-нд хийхээр [Катарын] Доха хотод Катарын зуучлагчидтай хэлэлцээр хийхээр очжээ. Катарын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мажед аль-Ансари ойрын өдрүүдэд АНУ-Ираны хоорондын өндөр түвшний буюу шууд уулзалт товлогдоогүй ч цөмийн, эдийн засгийн, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх ажлын түвшний техникийн яриа үргэлжилж, дараа нь өндөр түвшинд шилжиж магадгүй гэж мэдэгджээ. (BBC)
Ираны парламентын дарга бөгөөд гол хэлэлцээр оролцогч Мохаммад Багер Галибаф АНУ-Ираны харилцан ойлголцлын санамж бичгийн нөхцөл хэрэгжих хүртэл Иран АНУ-тай дахин хэлэлцээр хийхгүй гэж мэдэгджээ. Ноён Галибаф 6-р сарын 30-нд Ираны төрийн ТВ-д өгсөн ярилцлагадаа Ормузын хоолойд Иран, Оман улсууд бүрэн эрхтэй бөгөөд усан замаар явах хөдөлгөөн нь Ираны тогтоосон зохицуулалтаар хэрэгжинэ, мөн төлбөргүй нэвтрэх эрх нь зөвхөн 60 хоногийн хэлэлцээрийн хугацаанд л үйлчилнэ гэж ярьсан байна. Мөн тэрээр санамж бичигт Израил Ливанаас гарах ёстой гэж заасан хэмээн мэдэгджээ. (Мехр Ньюс Агентлаг)
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 6-р сарын 30-нд “яриа хэлэлцээр хийх нь тулалдахаас, харилцан ярилцах нь сөргөлдөхөөс дээр” хэмээн АНУ, Ираныг дипломат эрчээ хадгалахыг уриалжээ. [Хятадын] Бээжин хотод Саудын Арабын Гадаад хэргийн сайд Хунтайж Файсаль бин Фархан Аль Саудтай уулзах үеэрээ ноён Ван Хятад улс Ойрх Дорнодын хурцадмал байдлыг бууруулж, тогтвортой энх тайвныг дэмжихэд Саудын Арабтай хамтран ажиллахад бэлэн гэж мэдэгджээ. (Фокс Ньюс)
Далайн тээврийн тагнуулын TankerTrackers компани АНУ дайсагналыг зогсоох түр хэлэлцээрийн дагуу бүслэлтээ цуцалсан 6-р сарын 17-ны өдрөөс хойш Иран улс ойролцоогоор 50 сая баррель түүхий нефть экспортолсон гэж мэдээлжээ. TankerTrackers-ийн мэдэгдсэнээр, эдгээр тээвэрлэлтийн хэмжээ нь 2026 оны 6-р сард өдөрт ойролцоогоор 1.66 сая баррель болсон бөгөөд 5-р сард Ираны түүхий нефтийн экспорт өдөрт 209,000-260,000 баррель хүртэл унасны дараа хурдан сэргэсэн үзүүлэлт юм. Харин бүс нутгийн бусад ихэнх улс дайны өмнөх экспортын түвшнээс доогуур хэвээр байна. (Фокс Ньюс)
Далайн тээврийн тагнуулын Kpler компанийн мэдээллээр, 6-р сарын 29-нд 40 хөлөг онгоц Ормузын хоолойгоор нэвтэрсэн нь Ираны дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад нефтийн тээврийн гол замын хөдөлгөөн хэсэгчлэн сэргэсэн үзүүлэлт болж байна. (Египет Индепендент)
Израил-Хезболлагийн мөргөлдөөний улмаас шилжин нүүсэн Ливаны 400,000 орчим иргэн тулалдаан намжих үед өмнөд Ливанд буцан ирсэн ч орон гэр нь сүйдсэн, эсвэл амьдрах боломжгүй болсон тул олон хүн хоргодох байр, түр сууцанд амьдарсан хэвээр байна. Ливаны Нийгмийн асуудал эрхэлсэн сайд Ханин Эль Сайед шилжин нүүсэн нэг сая хүний 40% орчим нь буцаж ирсэн, бараг 90,000 орон сууц бүрэн, эсвэл хэсэгчлэг сүйдсэн бөгөөд сэргээн босголтод Ливанд одоогоор байхгүй олон тэрбум ам.доллар хэрэгтэй гэж мэдэгджээ. (Ройтерс)
Хятад улс Украин (Урейн), Орос улсуудад “аль болох хурдан” энхийн хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа. НҮБ дэх Хятадын байнгын төлөөлөгчийн орлогч Сун Лэй НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал дээр хоёр тал хэлэлцээрийн ширээнд эргэн сууж, нэн даруй гал зогсоохыг дэмжих ёстой гэжээ. Хятад улс дайныг дуусгах цорын ганц бодит зам нь дипломат ажиллагаа хэвээр байна гэж мэдэгджээ. (Киев Пост)
Украин (Урейн)-ы Зэвсэгт хүчний ерөнхий штаб 2022 оны 2-р сарын 24-нд Орос улс бүрэн хэмжээний түрэмгийллээ эхлүүлснээс хойш ойролцоогоор 1,403,550 цэргээ алдсан байна гэж мэдэгджээ. Украин (Урейн)-ы арми мөн Оросын техник хэрэгслийн хохирлыг мэдээлсний дотор 12,067 танк, 24,851 байлдааны хуягт машин, 45,040 их бууны систем, 1,901 олон пуужинт харвагч систем, 1,455 агаарын довтолгооноос хамгаалах систем, 436 нисэх онгоц, 353 нисдэг тэрэг, 381,176 дрон, 33 усан онгоц, завь, 2 шумбагч онгоц багтсан байна. (Киев Индепендент)
Украин (Урейн) улсын мэдэгдсэнээр, Японд үйлдвэрлэсэн, иргэний болон давхар зориулалттай электрон бүрэлдэхүүн хэсгүүд Оросын пуужин, дроны төрлийн 90 орчим хувьд илэрсэн бөгөөд ийм эд анги нь гуравдагч орноор дамжин Орост хүрэхээс сэргийлэхийн тулд Япон улсад экспортын хяналтаа чангатгахыг уриалж байна. (Евромайдэн Пресс)
Эмч нар халуун цаг агаар нь шээс хөөх эм, даралтын эм, антигистамин, сэтгэл гутралын эсрэг эм зэрэг эмийн эрсдэлийг нэмэгдүүлж, шингэн алдалт, даралт багасах, бөөрний асуудал үүсэх магадлалыг өсгөдгийг анхааруулж байна. Өвчтөнүүд жороо өөрчлөхөөс өмнө заавал эмчтэй зөвлөлдөх ёстой. Мэргэжилтнүүд шингэн сайн уух, толгой эргэхээс сэргийлж, аажмаар босох, цусны даралтаа хянах, согтууруулах болон чихэрлэг ундаанаас зайлсхийх, кофейныг хязгаарлах, эмийг сэрүүн, хуурай газар хадгалахыг зөвлөж байна. (Báo Sức khỏe và Đời sống)
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд удаан суух, байнга явган суух, хөлөө ачиж суух зэрэг өдөр тутмын зуршил өвдөгний үений элэгдлийг түргэсгэдэг гэж анхааруулж байна. Ийм үйлдэл өвдөгт давтан ачаалал өгч, тулгуур булчинг сулруулдаг. Мэргэжилтнүүд үе мөчөө хамгаалахын тулд 30-60 минут тутамд хөдөлж, суухдаа хоёр хөлөө шалан дээр бүтэн тавих, алхах, дугуй унах зэрэг бага ачаалалтай дасгалаар эргэн тойрны булчинг бэхжүүлэхийг зөвлөж байна. (Бао Сүк хое ва Дой сон)
[ИБУИНВУ-ын] Лондон хот дахь Кингс Коллежийн Эмнэлэгт эрчимт эмчилгээний тасгийэ өвчтөнүүдэд зориулан дээврийн цэцэрлэг байгуулж, тэднийг амь насыг нь дэмжих системд бүрэн холбогдсон хэвээр гадаа олон цаг өнгөрүүлэх боломжтой болгожээ. Энэ орчин нь цаг агаарт тэсвэртэй, эмнэлгийн төхөөрөмж ашиглан технологи, байгалийг хослуулж, стрессийг бууруулж, эдгэрэлтийг дэмжиж байна. (Гүүд Ньюс Нетворк)
[Энэтхэгийн] Аруначал Прадеш мужийн Кейи Панёр дүүрэгт долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа орсон гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт үүсэж, гурван хүний аминд хүрч, байшин, зам, гүүрийг сүйтгэжээ. Үер Ассам мужид тархаж, 100 өрхөд нөлөөлөн, төмөр замын үйлчилгээг зогсоосон байна. Цаг уурын мэргэжилтнүүд дахин их бороо орохыг анхааруулж байна. (Финаншэл Экспресс)
6-р сарын 29-нд Хятадын Сычуань мужийн Ибинь хотын Гао хошуунд 5.5 магнитудын хүчтэй, голомт нь гадаргад ойр газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас 13 хүн гэмтэж, 196 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчид 21 байшин эвдэрсэн, зам дээрх хад чулууг амжилттай цэвэрлэсэн, нөхцөл байдлыг үнэлэх онцгой байдлын хариу арга хэмжээг эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна. (Синьхуа)
Европт түүхэн дэх хамгийн хүчтэй халууны давлагааг болж байна. Хэт өндөр температур Балканы орнууд болон Украин (Урейн) руу зүүн тийш тэлж байна. Испани [43.7°C], Чех [41.9°C], Герман [41.7°C], Польш [40.5°C] улсуудад агаарын хэм улсын эсвэл сарын дээд хэмжээг давжээ. 6-р сарын 21-нээс хойш нас барсан хүний тоо 1,300 давж, Франц, Испани улсууд хамгийн их хохирол амссан байна. (евроньюс)
Аргентины Сан Луис мужийн Ла Тома хотын “Мануэль Бельграно” 3-р сургуулийн сурагчид “ECO-REDES” нэртэй боловсролын төслийн хүрээнд байгалийн гаралтай, тогтвортой материалаар орон гэргүй нохой-ардад зориулсан байгальд ээлтэй хоргодох байр бүтээжээ. Бүс нутгийн Шинжлэх ухааны үзэсгэлэнд танилцуулсан энэ санаачилга нь шавар тоосго зэрэг био барилгын арга, түүхий эд ашиглан, хүйтэн, бороо, халуунд өртсөн нохой-иргэдэд цаг агаарт тэсвэртэй, дулаан тусгаарлагчтай хоргодох байр өгч, байгаль орчны мэдлэг, амьтан-хүмүүсийн сайх сайхан байдал, олон нийтийн хариуцлагыг дэмжиж байна. (Нотишиас Амбьенталес)
Франц улс Францын Гвианад бараг 150,000 га ширэнгэн ой, боржин чулуун оргилыг хамарсан шинэ хамгаалалттай дархан цаазат газар байгуулсан бөгөөд үүнд Гвианагийн Тэгш өндөрлөг доторх халуун орны хөндөгдөөгүй ой болох Армонтабогийн Хадат оргилууд багтжээ. Энэ нөөц газар нь 1,000 гаруй зүйлийн моддын нутаг болсон дэлхийн биологийн хамгийн олон төрөл зүйлийн ойн бүс нутгийн нэгийг хамгаалж, 2030 он гэхэд нутаг дэвсгэрийнхээ 10%-ийг хүчтэй хамгаалалтад авах Францын зорилгод дэмжлэг үзүүлж байна. (Гүүд Ньюс Нетворк)
[Италийн] Ром хот Европын хүчтэй халууны давлагааны үеэр ахмад оршин суугчдыг хамгаалах зорилгоор ухаалаг бугуйвч ашиглаж байна. Эдгээр төхөөрөмж зүрхний цохилт, унтах хэв маяг, хөдөлгөөн, уналтыг хянаж, хэрэглэгчдэд яаралтай тусламж дуудах боломж олгодог. Европын Холбооны санхүүжилттэй, өнгөрсөн жил эхэлсэн хотын энэ хөтөлбөр нь одоогоор 700 орчим хүнд дэмжлэг үзүүлсэн байна. Нийгмийн ажилтнууд ажлын цагаар өдөр бүр холбоо барин дохиоллыг хянадаг бол шөнийн цагаар болон амралтын өдрүүдэд хамаатан саданд нь мэдэгдэл очдог байна. (Ройтерс)
Шведэд төвтэй AAK [AarhusKarlshamn] компани круассан, давхаргат нарийн боов, Дани амтат боов зэрэг давхаргат зуурмагт зориулсан, сүүний цөцгийн тосыг орлох тусгай веган, транс тосгүй ургамлын тосны холимог Akopastry AB-г гаргажээ. Тус бүтээгдэхүүн нь нарийн боов үйлдвэрлэгчдэд зориулсан тогтвортой үелэлт, найдвартай зуурмаг боловсруулалт, жигнэлтийн үр дүнг жигд болгох байдлыг хангаж байна. (Ад Хок Ньюс)
Израилын Chunk Foods гарааны бизнес АНУ-ын томоохон хүнсний сүлжээнүүд болох Whole Foods, Sprouts, H-E-B-ийн лангуунд бүтээгдэхүүнээ байршуулж, цэвэр шошготой, веган, бүхэл зүсмэл бүтээгдэхүүнээ Америкийн хэрэглэгчдэд илүү өргөн хүрээнд хүргэж байна. (Инетньюс)
Үйлдвэрлэлийн шинэ тайланд дэлхийн веган гахайн махны зах зээл 2025 онд 4.56 тэрбум ам.доллар байсан бол 2034 он гэхэд 24.76 тэрбум ам.долларт хүрч өснө гэж таамаглажээ. Тогтвортой байдлын эрэлт нэмэгдэж, технологийн дэвшил гарч буй нь энэ жилийн 19%-ийн өсөлтөд хүргэж байна. (Инсайт Партнерс)
Ирландаас [ИБУИНВУ-ын] Уэйлс рүү нисэж явахдаа техникийн гэмтлээс болж далайд осолдсон хөнгөн нисэх онгоцноос унасан хоёр хүнийг Их Британийн аврах баг аварчээ. Гайхалтай нь тэднийг жижиг онгоцныхоо далавчин дээр сууж байхад нь олсон байна. Тэр хоёр цочрол болон хөнгөн гипотермийн эмчилгээ хийлгээд, эмнэлгээс гарчээ. (Дэйли Мэйл)
Дулаан дүрслэл бүхий дрон, байршил нарийн тогтоох технологи ашиглан зэрлэг амьтан-хүн аврах Rehkitz-Rettung Mangfalltal байгууллагын багууд Германд өндөр өвсөн дунд нуугдсан олон зуун янзага болон зэрлэг амьтан-ардыг олж нүүлгэн, тариаланчдын хадлангийн машинд өртөж үхэхээс сэргийлж байна. Энэ технологийн ачаар тус байгууллагын жил бүр авардаг янзаганы тоо нь өмнөх жилүүдэд 10-15 байснаас одоо 300-350 болон өсжээ. (Гүүд Ньюс Нетворк)
[ИБУИНВУ-ын] Уэльсийн Гүнж Кейт хорт хавдрын тусламж үйлчилгээнд хөрөнгө босгохын тулд ##3 оргилын сорилтыг гүйцэтгэлээ. 6-р сарын 28-нд [ИБУИНВУ-ын] Гүнж Кейт Англи, Шотланд, Уэльсийн хамгийн өндөр оргилуудад 24 цагийн дотор авирдаг Үндэсний гурван оргилын сорилтыг The Royal Marsden хавдрын буяны байгууллагад хөрөнгө босгох зорилгоор дуусгасан гэж мэдэгджээ. Хорт хавдрын хими эмчилгээний дараа эдгэрлийн шатандаа байгаа 44 настай Гүнж хавдартай тэмцсэн туршлагаас нь үүдэн энэ сорилт түүний хувьд гүн хувийн утгатай байсан гэжээ. Тэрээр хорт хавдрын цогц тусламж үйлчилгээний ач холбогдлыг таниулж, энэ өвчинтэй нүүр тулж буй өвчтөнүүд, гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. (NBC Ньюс)
Өдрийн урам зориг өгөх эшлэл: “Хэрэв та БУРХАН-ы Хүслийг л гагцхүү эрэлхийлдэг бол Тэр таныг ямагт зөв цагт, зөв газарт хүргэнэ.” – Их Британийн сайн мэдээ түгээгч Смит Вигглсворт (AZ Quotes)
Стивен Ла Руссагийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай цуврал нэвтрүүлгийн өмнөх 1, 2-р хэсэгт Стивений зовлон [АНУ-ы] Тахо нуурын эргийн зочид буудлын өрөөнд эхэлж, зүүн тал нь бадайрч, мэдээ алдан, улмаар хүчтэй өвдөлт болж даамжрахад_ тэр эхнэр Вандадаа: “Би үхэж байх шиг байна.” гэж хэлжээ. Стивен залбирч байхдаа Вандатай телепатаар харилцаж эхэлсэн бөгөөд зайлсхийж явсан сүнслэг дуудлагынх нь талаар БУРХАН-ы дуу хоолой түүнд хандан асуухыг сонсжээ. Дараа нь юу ч тус болохгүй байхад Стивен өөрийгөө бүрэн харанхуйд орж, сансар огторгуйгаар аялан, эцэст нь цагаан Гэрэл рүү ойртож байгаагаар харжээ. Ванда түүнд: “Бид энэ ертөнцөөс ангижирч байна.” гэж хэлсэн ба Стивен тэд хамтдаа үхэж магадгүй гэж боджээ. Гэвч өвдөлт тархаж, тэр бууж өгч эхлэх үед дотор нь нэг зүйл: “Ванда, надад туслаач.” гэж хэлжээ.
Тэгээд намайг: “Ванда, надад туслаач.” гэхэд тэр орон дээрээ өндийж суугаад, үл мэдэх хэлээр ярьж эхэлсэн. Эхнэр бид хоёр 25 жил хамт амьдарч байна. 25 жилийн хугацаанд би түүнийг үл мэдэх хэлээр ярьж байхыг өмнө нь 2 л удаа сонссон гэж бодож байна. Энэ явдлын үеэр би БУРХАН-ы дуу хоолойг сонссон гурав дахь бөгөөд сүүлчийн удаа нь энэ байсан. Тэр надад: “Стивен, чимээгүй байж, эхнэрээ сонс.” гэж хэлсэн. Үүнийг сонсмогц, надад тайвшрал төрсөн. Би анхаарлаа төвлөрүүлж чадсан. Би сонсож чадсан. Би түүн рүү харсан, тэр үед миний гайхширлыг төрүүлсэн хэсэг нь гэвэл, тэр африк хэлээр ярьж эхэлсэн явдал байлаа. Би ямар ч африк хэл мэдэхгүй. Би үүнийг хэзээ ч судалж байгаагүй. Би зөвхөн англиар ярьдаг. Эхнэрээ би 25 жилийн турш мэднэ, тэр англиас өөр ямар ч хэл мэдэхгүй. Гэхдээ африк хэл сонсогдоход нь би үүнийг таньж байсан. Та үүнийг танина, гэхдээ ямар утгатайг нь мэдэхгүй. Тэгээд тэр африк хэлээр ярьж, уншлага уншиж, ярьж байхад би: “Бурхан минь, энд юу болоод байна вэ? Ингэх боломжгүй. Ийм байх ёсгүй, ямар ч аргагүй.” гэж бодсон. Тэр өнөөх африк хэлээрээ ярихаа болиод, өөр хэлээр мөн уншлага уншиж, ярьсан. Тэр нь африк хэл хэвээр байсан ч өөр төрлийн хэл гэдгийг нь би мэдэрсэн. Энэ нь өөр африк хэл байсан ба тэр уншлага уншин, миний бодлоор залбирч байсан. Тэр юу хэлж байсныг би мэдэхгүй. Тэр үнэндээ гурван тусдаа африк хэлээр ярьж, уншлага уншсан. Дараа нь тэр гурван хэлнээс шилжиж, уншлага уншиж, миний таамаглалаар залбирч байлаа. Тэр энэтхэг хэлээр ярьсан. Тэр энэтхэг хэлээр ярьж, уншлага уншиж эхэлсэн бөгөөд миний хэлсэнчлэн, залбирч байсан гэж бодож байна. Тэр ингэмэгц бүх зүйл надаас арилсан. Би залбирч байсан, би гуйж байсан, Би Есүсийг дуудсан. Юу ч тус болоогүй. Би Гэрэл рүү тасралтгүй явж, сүнс минь алгуур үгүй болж, үхэлд улам ойртож байгаагаа би мэдэрч байсан. Гол нь би эхнэрээ эдгээр өөр хэлээр залбирч, уншлага уншиж эхэлтэл тэр байдлаас гараагүй. Тэр үед бүх зүйл надаас арилсан.
Бүх зүйл дуусахад Стивен хажуу тийш хараад Вандаг босоо сууж, нүд нь том нээгдэн гөлөрсөн, яг л ховсод орсон мэт байгааг харжээ. Тэр самгардаж будилсан харагдсан бөгөөд эхэндээ юу хийснээ огт санахгүй байв. Стивен түүнд гурван африк хэл, нэг энэтхэг хэлээр ярьсан гэж хэлэхэд тэр зүгээр л: “Энэ бүр би байгаагүй. Би байх боломжгүй. Учир нь би өөр ямар ч хэл мэдэхгүй шүү дээ.” гэж хариулжээ.
4-р хэсэгт Стивен тэр шөнө өмнө нь харсан хачин гэрлүүдийг эргэн санаж, бүх зүйл болохоос өмнө тэд яагаад үзэгдсэн байж болохыг ойлгож эхэлнэ. Тэнгэрлэг дамжуулалт, Тэнгэрлэг мэдээллийг надад хэлсэн, энэ надад бууж ирсэн. Стивен Ла Руссагийн үхэлд ойртсон туршлагын тухай олон хэсэгт цувралын 4-р хэсгийг маргааш бидэнтэй хамт үзээрэй. (IANDS [Үхэлд ойртсон туршлагын судалгааны олон улсын холбоо])