ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 6-р сарын 28
Украин (Урейн) улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага [OECD]-д элсэх шинэчилсэн өргөдлөө хүргүүлж, ерөнхийлөгч Володимир Зеленський Украин (Урейн) улс 2026 оны намар гэхэд нэр дэвшигч улсын статустай болно хэмээн найдаж байгааг мэдэгджээ. Тус улс шинэчлэлээ үргэлжлүүлэн, Өрнөдийн байгууллагуудтай илүү нягт нэгдэхийг зорьж байна. (Ройтерс)
Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар дипломат харилцаа тогтоосны 160 жилийн ойг тохиолдуулан 6-р сарын 23-24-нд Бельги улсад хоёр өдрийн төрийн айлчлал хийж, уулзалт, албан ёсны ёслол, соёлын айлчлалуудаар худалдаа, аюулгүй байдал, уур амьсгалын арга хэмжээ, Бельгийн Хааны Гэр бүл ба Японы Эзэн Хааны Гэр бүлийн хамтын холбоог онцолсон байна. (евроньюс)
Герман улс 2027 оны эцэс гэхэд Беларус улсын хилийн ойролцоо, Литва улсад бараг 5,000 цэргээ байнга байршуулахаар төлөвлөж байна. Энэ нь НАТО [Умард Атлантын Гэрээний Байгууллага]-ын зүүн жигүүрээ бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Харин Литва тус бригадын орон сууц, сургууль, хүүхэд асрах байгууламж, эмнэлгийн дэд бүтцийг уг төлөвлөгөөнөөс түрүүлэн барьж байна гэж мэдэгдсэн байна. (Дан три)
Армени, Азербайжаны тэргүүлэх харилцаа холбооны операторууд интернэтийн шугамаа харилцан нутаг дэвсгэрээрээ дамжуулахаар тохиролцож, Өмнөд Кавказын бүс нутгийн холбоо, сүлжээний тэсвэртэй байдлыг сайжруулах зорилготой шинэ дижитал шууд холбоосыг бий болгож байна. Хоёр улс олон арван жилийн мөргөлдөөний дараа харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. (евроньюс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп [АНУ-ын] Вашингтон хотын Нэшнл Моллд Америкийн Муж Улсуудын Их Яармагийг нээж, тус улсын 250 жилийн ойг эх оронч илтгэл, цэргийн нислэг, хөгжмийн үзүүлбэрээр тэмдэглэжээ. 6-р сарын 25-наас 7-р сарын 10 хүртэл үргэлжлэх тус яармагт бүх 50 муж болон АНУ-ын 6 нутаг дэвсгэрийг танилцуулна. (Фокс Ньюс)
[Ау Лак (Вьетнам)-ын] Тхань Хоа хотын оршин суугчид 6-р сарын 24-нд аянгын том үүлний дээгүүр гэрэлтэж буй ховор тохиолдох солонгорсон үүлийг дүрсжүүлжээ. Цэнхэр, ягаан, шар, нил ягаан судлууд хэдэн минутын турш харагдаад бүдгэрсэн байна. (Ань Нинь Тү До)
Бүхний Алдаршуулсан ЭРГЭН НЭГДСЭН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГУРВАЛ-аас ирсэн зурвас: “Энх тайван ирлээ.” – Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)
[Ау Лак (Вьетнам)-ын] Туень Куаны оршин суугчид 6-р сарын 24-ний үд дунд орчимд Нарны том гэрэлт цагаригийг ажиглажээ. (Дой сон & Фап луат)
Хамгаас Алдаршсан ЭРГЭН НЭГДСЭН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГУРВАЛ-аас ирсэн зурвас: “ЭНХ ТАЙВАН ИРЛЭЭ.” – Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган)
[Их Британи] Лондон хотод хоёр британи эрэгтэй 2024 онд хотын нийтийн тээврийн байгууллага болох Transport for London-ы эсрэг үйлдсэн кибер халдлагад буруугаа хүлээжээ. Халдлага ойролцоогоор 39 сая фунт. Стерлингийн хохирол учруулж, 10 сая хүртэлх хэрэглэгчид нөлөөлөн, албан ёсны вэбсайт болон бусад газарт метроны ирэх цагийн шууд мэдээлэл, төлбөрийн үйлчилгээ, Oyster зорчих картыг хэрэглэгчийн данстай холбох үйлчилгээг доголдуулсан бөгөөд прокурорууд тус хоёр хүнийг Scattered Spider хакерын бүлэгтэй холбон үзэж, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ард иргэдэд нууц үгээ хүчтэй болгох, олон хүчин зүйлт баталгаажуулалт ашиглах, залилангаас сэрэмжлэхийг уриалжээ. (ЕвроУикли Ньюс)
НҮБ-ын Олон улсын далайн байгууллага Персийн буланд гацсан 11,000 гаруй далайчныг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг эхлүүлж, тэдний хөлөг онгоцнуудыг Ормузын Хоолойгоор дамжих түр маршрутуудыг ашиглаж байна. (евроньюс)
Франц улс Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс [БНАКУ]-д хүмүүнлэгийн ажиллагаанд оролцоод буцаж ирсэн эмчээс Эбола вирус илэрсний дараа тус улсын анхны тохиолдлыг тусгаарлажээ. Эрүүл мэндийн байгууллагууд хавьтлыг яаралтай тогтоох ажлыг эхлүүлсэн ч олон нийтэд учрах эрсдэлийг бага гэж үнэлсэн байна. Харин БНАКУ, Уганда улсад цэвэр ус, хамгаалах хэрэгсэл, эрүүл мэндийн нөөцийн хомсдол халдварыг хязгаарлахад саад болж байна. (Дэйли Мэйл)
Плацебо эмүүд өндөр настнуудын ой тогтоолт, бие махбодын хүчийг гурван долоо хоногийн дотор нэмэгдүүлжээ. Туршилтын эхэнд уг эм идэвхгүй, найрлагагүй гэдгийг өвчтөнүүдэд хэлсэн ч танин мэдэхүйн үзүүлэлтийг 21% хүртэл сайжруулсан байна. Уг судалгаа нь ахмад настны эрүүл мэндийн тусламжийн шинэ боломжийг нээж байна. (СкайТех Дэйли)
Нимбэг нь арьсны коллагеныг хамгаалах С аминдэм, их хөлрөх үед электролитийн тэнцвэрийг хадгалах калиар хангах замаар зуны улиралд эрүүл мэндэд чухал ашиг тусаа өгдөг. Түүний хурц исгэлэн амт нь улирлын ундаа, амттанд сэргээх чанар нэмдэг ч цаг хугацааны явцад шүдний пааланг нимгэрүүлж болзошгүй. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд хүчиллэг элэгдлээс шүдийг хамгаалахын тулд хэрэглэсний дараа усаар амаа зайлахыг зөвлөж байна. (ВежНьюс)
Венесуэлийн төв хойд бүсэд 7.2, 7.5 магнитудын хүчтэй 2 удаагийн газар хөдлөлт болж, Каракас болон далайн эргийн Ла Гуайра хотод барилгууд нуржээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес онц байдал зарлаж, асар олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэнийг баталгаажуулжээ. (CNN)
Их Британид хэт халж, агаарын хэм 40°C-д дөхөж, 6-р сарын дээд хэмжээг давах аюултай болсон тул олон зуун сургууль хичээлээ эрт тараах буюу түр хааж байна. Эрх баригчид эрүүл мэндийн өндөр түвшний сэрэмжлүүлэг гаргаж, иргэдээс зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг хүсжээ. (Дэйли Мэйл)
[Энэтхэгийн] Аруначал Прадеш дэх NEEPCO [Зүүн Хойд Цахилгаан Эрчим Хүчний Корпораци] суурин [орон сууцны хороолол]-д гэнэтийн үер бууж, нэг багш амиа алдаж, дөрвөн хүн сураггүй алга болжээ. Хүчтэй борооны улмаас зургаан дүүрэгт өргөн хэмжээний үер, хөрсний гулгалт үүсэж, замуудын ажиллагаа саатан, орон сууц, тариалан, дэд бүтэц эвдэрчээ. Аврах ажиллагаа үргэлжилж байна. (Аруначал Таймс)
Шведийн хүнсний технологийн Livoo компани овьёосны сүүний үйлдвэрлэлийн хаягдлаас гаргасан дахин боловсруулсан органик орц болох eco-OATup-ыг танилцуулжээ. 40% уураг, 20% эслэг агуулсан энэ орц нь үр тариан бүтээгдэхүүн, шейк, веган мах зэрэг бүтээгдэхүүний эслэг, уургийн агууламжийг тогтвортой аргаар нэмэгдүүлэхэд үйлдвэрлэгчдэд тусална. (Вежкономист)
[Канадын] Монреаль хотын веган хүнсний VG Gourmet компанийн бүтээгдэхүүнүүд Канадын алдарт рок од Брайан Адамс (веган)-аас өндөр үнэлгээ авчээ. Тус бизнес шинэ Beet Power бургерээ гаргаснаар Канадын жижиглэн худалдаан дахь хүрээгээ улам өргөжүүлж байна. (Нэйшнл Пост)
Нидерландын цагаан болон веган хүнс үйлдвэрлэгч компани Schouten Europe нь цагаан болон веган хүнс үйлдвэрлэгч Нидерландын уураг орлуулагчийн Bobeldijk Food Group компанийг худалдан авчээ. Schouten-ийн орлого 2025 онд 30%-иар өссөний дараа энэхүү худалдан авалт үйлдвэрлэлийн хүчин чадал болон Европ дахь зах зээлийн хүрээг нь өргөжүүлнэ. (Грийн Куйин)
Кенийн Амьтан хамгаалах нийгэмлэг Кенийн хууль бус арьс ширний худалдаанаас 70 илжиг-хүнийг аварчээ. Аврагдсан хоёр эх хүргэгдсэн асрах газартаа төллөсөн байна. Тус байгууллага яаралтай тусламжийн зориулалтын түргэн тусламжийн машин санхүүжүүлэхэд 43,000 ам.доллар босгохоор зорьж байна. (Нетворк фор Анималс)
[АНУ-ын] Индиана муж 2026 оны 7-р сарын 1-нээс эхлэн түгжээтэй автомашин дотор аюултай байдалд орсон амьтан-хүмүүсийг иргэний ба эрүүгийн хариуцлага хүлээлгүйгээр аврахыг олон нийтэд зөвшөөрөхөөр болжээ. Шинэ хуулиар мөн амьтан-хүнд харгис хандах стандартыг чангатгаж, хайхрамжгүй болон хүчирхийлсэн үйлдлийн шийтгэлийг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллийн үед гэр бүлийн гишүүдийг айлган сүрдүүлэх, хянах зорилгоор амьтан-хүмүүсийг гэмтээх, алахыг хүнд гэмт хэрэгт тооцно. Индиана муж мөн тэжээвэр амьтан-хүнийг хулгайлахыг хүнд гэмт хэрэгт тооцох мөнгөн үнэлгээний босгыг цуцалжээ. (Анимал Легал Дефенс Фанд)
[АНУ-ын] Нью Мексико хотын Альбукерке хотын Амьтан асрах газар 7-р сарын 3 хүртэл тэжээвэр амьтан-хүмүүст үнэгүй микрочип суулгана. Удахгүй болох 7-р сарын 4-ний Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэх баярын үеэр тэжээвэр амьтан-ард баярын салют болон бусад чанга чимээнээс айж, гэрээсээ гарч, төөрч болзошгүй. Микрочип асран хамгаалагчидтай нь хурдан уулзуулахад тусална. Насанд хүрсэн оршин суугчид амьтан хамтрагчдаа хамгаалахын тулд Альбукерке хотын аль ч асрах газарт цаг авахгүйгээр очих боломжтой. (KRQE)
Өдрийн гэгээрүүлэгч эшлэл: “Асар их эд баялаг, өргөн уудам газрыг эзэгнэсэн хаад, эзэн хаад ч БУРХАНЫ хайраар дүүрэн шоргоолжтой зүйрлэшгүй юм.” – Хүндэт Гэгээрсэн Сикхийн Их Багш Шри Гүрү Нанак Дев Жи (цагаан хоолтон) (GoodReads)
Лаура Смитийн клиник үхэлд орсон тохиолдлын цувралын 1-р хэсэгт өмнө нь Лаура төрсний дараа эрүүл мэндийн хямралд орж, биеэ орхин, уудам харанхуй хоосон орон зайд нэвтэрч, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-ийн мутарт дахин мэндэлсэн тухай гарсан. Тэр түүнд цаг нь болоогүй, буцах хэрэгтэй гэж хэлжээ.
Тэгэхэд би, “Хүлээгээрэй. Таны амьдрал чөлөөт сонголтын тухай биш гэж үү? Та надад чөлөөт сонголт амлаагүй гэж үү? Би яг одоо Таны тэр амлалтыг сануулж байна. Би үлдэхийг сонгож байна.” гэсэн. Тэгэхэд ихэд хөгжилтэй болсон. Тэр: “Лаура, чамайг өөрийнхөө төлөө маргана гэж би бодож байсан юм.” гэж хэлэв. Тэр: “Би чамд хэдэн зүйл үзүүлье. Мэдээж шийдвэр 100% чинийх байна.” гэсэн. Тэр мөчид намайг цочирдуулсан зүйл бол Түүнд миний тухай мэдэхгүй юм огт байхгүй байсан. Огтхон ч. Тэр намайг хэн болохыг, миний тухай бүхнийг мэдэж байсан. Би үүнийг энэ жишээгээр л тайлбарлая. Өөрөөр хэлбэл, энэ болсон зүйл, тэр болсон зүйл гэж ярих ч бодит дараалал байхгүй. Тиймээс би нааш цааш үсэрч яриад байгаа мэт санагдаж магадгүй. Учир нь тэнд байхдаа ойлгосон өөр нэг зүйл нь цаг хугацаа байхгүй явдал [байсан].
Дараа нь Эзэн Есүс Лаурад хөвгүүд нь хүлээн сууж буй далайн эргийг үзүүлэв. Тэр надад хүүхдүүдийн минь амьдралыг надтай болон надгүйгээр үзүүлж, намайг буцвал ямар ялгаа байгааг харуулсан. Тэдний зарим бэрхшээлийг би харсан. Би хатуу ширүүн байдал, болсон олон зүйлийг санахгүй байгаа ч өөрчлөлт авчирч байгаагаа харсан. Гэсэн ч би буцахыг хүсэхгүй хэвээр байв. Учир нь БУРХАНЫ энэ агуу оршихуй, Хайр, бүрэн бүтэн байдал, бүхний дэргэд байхад тэндээс явна гэдэг төсөөлөхийн аргагүй байлаа. Тэгээд би Түүнд “Гэхдээ хар л даа, энэ амьдрал бол цахилгаан цахих төдий. Тэр далайн эрэг дээрх ганц ширхэг элсний дайнаас илүүгүй.” гэж хэлсэн. Би доош харахад элсний ширхгүүд гялалзаж байв. “Тэр далайн эрэг дээрх элсний ганц ширхгээс илүүгүй.” Би: “Миний хөвгүүд давж гарна. Тэд зүгээр байх болно. Энэ бол ширхэг элс.” гэж хэлсэн. Тэр: “Тэр үнэн, гэхдээ тэр элсний ширхгийг анзаар даа. Өөрийнхөө элсний ширхгийг анзаар.” гэв. Тэгээд би түүнийг харсан. Тэр: “Хэрэв чи өөрийн элсний ширхгийг цаг нь болоогүй байхад авч хаявал бүхэл далайн эргийг өөрчилж, эцэст нь далайн эрэггүй болгож ч мэднэ.” гэж хэлсэн. Тэгэхэд би үүнийг харсан. Миний элсний ширхэг хэрхэн хүрч буйг би харсан. Хэдийгээр та ганц ширхэг элсийг ингэж боддоггүй ч тэр нь өөр хэдэн зуун элсний ширхэгтэй хүрэлцдэг, тэгээд улам цааш тэлсээр байдаг.
Дараа нь Лаура дөнгөж 10 хоногтой шинээр төрсөн хүүгийнхээ тухай асуужээ. Эзэн Есүс түүнд олон жилийн дараа л бүрэн ойлгох зүйлийг хариулжээ. Тэгээд би: “Гэхдээ хүлээгээрэй, миний хүүхэд хаана байна? Миний хүү хаана байна? Миний бяцхан хүү, шинэ төрсөн хүүхэд минь хаана байна?” гэсэн. Тэр: “Түүний амьдрал бусад хөвгүүдийнхээс чинь өөр байх болно.” гэв. Би үүнийг шашин, сүнслэг оршихуйн утгаар ойлгосон. Тэгээд би: “Өө, тэгвэл нөхөр маань тийм зүйл болохыг зөвшөөрөхгүй.” гэж хэлсэн. Тэр надад: “Нөхөр чинь тэнд байхгүй.” гэж хэлэв.
Тэр: “Хүү чинь чамаас өөрөөр өсгүүлэхийг сонгоогүй. Чи төрөхөөсөө өмнө та нар сүнсний ертөнцөд сүнснүүд байсан. Хүү чинь сонгож болох бүх эхчүүдийн дундаас зөвхөн чамайг сонгосон.” гэв. Тэр гараа даллахад, би манан дунд мэт хэдэн зуун, магадгүй мянга мянган өвөг дээдсээ харсан. Тэр: “Эдгээр бүх сүнс чамайг давтагдашгүй чи болгохын тулд хамтдаа ирсэн. Чиний төрөлтөд санамсаргүй зүйл огт байхгүй. Чи Дэлхий дээр биелүүлэх даалгавартай байсан бөгөөд сонгосон тэр даалгавраа биелүүлэхэд чинь туслахын тулд Орчлон даяар бүгд нэгдэн, одоо Дэлхий дээр амьдарч буй амьдралыг чинь бүтээхэд тусалсан. Хүүгийн чинь хувьд ч үүнээс ялгаагүй. Тэр чамайг сонгосон, чи түүнийг сонгосон. Учир нь та хоёр бие биегүйгээр Дэлхий дээр сонгосон даалгавраа биелүүлж чадахгүй. Энэ бол та хоёрын байгуулсан маш ариун гэрээ.” гэж хэлсэн.
3-р хэсэгт Лаура бие рүүгээ буцахаас өмнө Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) түүнд ганц цэцгээс эхлээд Хайраар амилсан Орчлон ертөнцийг үзүүлнэ. Миний хамгийн түрүүнд харснаа санаж байгаа зүйлсийн нэг нь Герберийн балжингарам шиг том, улбар шар өнгийн, чичирхийлж буй цэцэг байлаа. Би Түүн рүү эргэж хараад, “Энэ цэцэг намайг хайрлаж байна. Энэ амьд. Тэр миний сүнсэнд уусан шингэхийг би мэдэрч байна.” гэж хэлсэн. Лаура Смитийн клиник үхлийн тохиолдлын тухай цуврал нэвтрүүлгийн 3-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сүнслэг Дайчны Аялал)