ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны зургаадугаар сарын 27
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улс Ливан улсын бүрэн эрхт байдлыг дэмжиж, Ливаны зэвсэгт хүчнийг бэхжүүлэхийн тулд олон улсын түншүүдийг дайчилна гэж мэдэгджээ. Тэрээр израилчуудыг Ливаны нутгаас гаргах, Ливаны армийг дахин байрлуулах, дүрвэгсдэд тусламж хүргэх боломжтой бат бөх гал зогсоохыг уриаллаа. (Фокс Ньюс)
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд [Туркийн] Истанбул хотод гарын үсэг зурсан энхийн гэрээний төсөл, [АНУ-ын] Анкориджид хэлэлцсэн нөхцөлүүд болон фронтын өнөөгийн бодит байдалд тулгуурлан тус улс Украин (Урейн) улстай энхийн хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байна гэж мэдэгджээ. (Анадолу Аженси)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 2028 он гэхэд шинжлэх ухааны судалгаанд зориулсан хүчирхэг квант компьютер хөгжүүлэх ажлыг хурдасгах, 2030 юм уу 2031 он гэхэд төрийн гол системүүдийг пост-квант криптографт шилжүүлэх, батлан хамгаалах зориулалттай квант мэдрэгч нэвтрүүлэх хоёр захирамжид гарын үсэг зурлаа. (Ройтерс)
Энэтхэг улс эх, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, санхүүгийн хүртээмжийн салбарт ахиц гаргажээ. Үндэсний гэр бүлийн эрүүл мэндийн 6-р судалгаагаар эмнэлэгт төрөх төрөлт нэмэгдэж, жирэмсний хяналт өргөжиж, хүүхдийн вакцинжуулалтын түвшин өндөрсөж, хүүхдийн хоол тэжээл сайжирч, эмэгтэйчүүдийн банкны данс, гар утас, интернэт хэрэглэх хүртээмж нэмэгдсэн байна. (Индо-Азийн Ньюс Сервис)
Халууны давлагааны үеэр тэжээвэр амьтан-ард хүн шиг хөлрөхөөс илүүтэй аахилах, тавхайн зөөлөн хэсгээрээ дулаанаа гадагшлуулдаг тул халуунд цохиулах эрсдэл өндөр байдаг. Халуунд цохиулах нь маш хурдан үхэлд хүргэж болзошгүй тул анхааралтай арчлах нь нэн чухал. Шинэхэн, хүйтэн усыг олон саванд үргэлж байлгаж, ойр ойрхон сольж өг. Хэдэн мөс нэмбэл тэжээвэр амьтан-хүмүүст илүү их ус уухад дөхөм болно.
Өдрийн хамгийн халуун цагт хөшгөө хааж, сэнс, агааржуулагч ашиглан, гэр дотор сэрүүн орчин бүрдүүл. Гадаа сүүдэртэй, агаарын солилцоо сайтай газар гаргаж өг. Сэрүүцэх дэвсгэр, хэвлий, цавь, суга, хүзүүн дээр нь тавьсан чийгтэй алчуур, сүүдэрт байрлуулсан гүехэн усан сан нохой-ардыг сэрүүцэхэд тусална. Нуруун дээр нь чийгтэй алчуур тохохоос зайлсхий. Учир нь энэ нь халууныг гадагшлуулахгүй байхад хүргэж болзошгүй.
Нохой-ардыг зөвхөн өглөө эрт, эсвэл орой сэрүүн үед салхилуулж, салхилах хугацааг богино байлга. Явган замын халууныг эхлээд гараараа шалга. Хэрэв таван секунд барихад хэт халуун байвал өвстэй газар сонгох, эсвэл алхалтыг богиносго. Үдийн халуунд дасгал хийлгэхээс зайлсхийж, хэт халуун үед муур-хүмүүсийн гадаа байх хугацааг хязгаарла.
Тэжээвэр амьтан-ардыг зогсоолд тавьсан машинд богино хугацаагаар ч бүү үлдээ. Учир нь машины дотор маш хурдан үхэлд хүргэх халуунд хүрч болзошгүй.
Эмзэг тэжээвэр амьтан-хүмүүст нэмэлт асаргаа шаарддаг. Эдгээрт мопс үүлдрийн нохой-хүмүүс, перс муур-ард зэрэг хавтгай нүүртэй үүлдэр, гөлөг, хөгшин тэжээвэр амьтан-ард, илүүдэл жинтэй амьтан-хүмүүс, зүрх, уушгины өвчтэй амьтан-хүмүүс орно. Тэднийг агааржуулагчтай эсвэл сайн сэрүүцүүлсэн орчинд байлга.
Хэт амьсгаадах, шүлс ихээр гоожих, зүрх хурдан цохилох, сулбайх, тамирдах, самуурах, бөөлжих, ухаан алдан унах зэрэг халуунд цохиулсны эрт үеийн шинж тэмдгийг ажигла. Шинж тэмдэг илэрвэл тэжээвэр амьтан андаа нэн даруй сэрүүн, сүүдэртэй газар шилжүүлж, шинэхэн ус өгч, толгой, хүзүү, цээж, хэвлий, тавхайн зөөлөн хэсэг, нохой-ардад бол гуяны дотор талд хүйтэн чийгтэй даавууг аажуухан тавь. Малын эмчтэй даруй холбоо барь. Санамж: Халуунд цохиулах үед амьтан-хүний бие дээр чийгтэй даавуу, алчуур удаан тавих нь аюултай. Даавуу нь тэжээвэр амьтан-хүний арьсны анхны халууныг хурдан шингээж, өөрөө халж, биед нь халуун, чийглэг агаарыг барьдаг (“сауны нөлөө” үүсгэдэг) Ингэснээр ууршилт бүрэн зогсож, биеийн дотоод хэм буурахын оронд өсдөг байна.
Халуун цаг агаарт тэжээвэр амьтан андаа сайтар ажиглаж, түүнд тохирсон зөвлөгөөг малын эмчээсээ аваарай. Ус, сүүдэр, хөдөлгөөн хийх цаг, шуурхай арга хэмжээнд тогтмол анхаарах нь тэднийг аюулгүй байлгахад тусална. (ASPCA)
48 настай эр туна загас идсэнээс хоёр цагийн дараа 3-р зэргийн хүнд хэлбэрийн харшлын урвалд орж, яаралтай амь нас аврах адреналин эмчилгээ хийлгэжээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд аминд аюултай харшлын урвал өмнө нь иддэг байсан хүнсэнд ч гэнэт үүсэж болзошгүйг анхааруулж, хүнд шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлгийн тусламж авахыг уриалжээ. (ВнЭкспресс)
Тайвань (Формоса)-ийн судалгаагаар агаарын бохирдол нь зүрх судасны өвчний яаралтай тохиолдлыг хүчтэй таамаглах үзүүлэлт болохыг тогтоожээ. Тайванийн Үндэсний Багшийн Их Сургуулийн судлаачид хиймэл оюун ухаан ашиглан 5 сая гаруй яаралтай тусламжийн бүртгэлд дүн шинжилгээ хийхэд агаар дахь азотын ислийн бохирдуулагчид зүрхний өвчний яаралтай тохиолдлыг цаг агаараас илүү үр дүнтэй урьдчилан таамагладгийг тогтоожээ. Мөн эрэгтэйчүүдийн тохиолдлын түвшин эмэгтэйчүүдийнхээс 1.7 дахин өндөр байжээ. (Тайвань Ньюс)
Nature Sustainability сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар далайн түвшин нэмэгдэж буйн улмаас АНУ-ын Атлантын далайн дунд бүсийн эргийн тариалангийн талбай нь ойн бүсээс бараг 2 дахин хурдан давст намаг болж хувирч буйг тогтоожээ. Судлаачид 1984-2022 оны хооронд Чесапик, Делавэрийн булангийн усны хагалбар газруудад ойролцоогоор 10,000 га талбай алдагдсаныг тогтоож, далангууд энэ өөрчлөлтийг удаашруулдаг ч зогсоож чаддаггүй гэжээ. (СкайТех Дэйли)
[АНУ-ын] Аризонагийн Их Сургуулийн судлаачдын Nature Climate Change сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар 5,100 гаруй ургамал, амьтан-хүний зүйлийг харьцуулж, уур амьсгалын өөрчлөлт нь орон нутгийн усталтыг халуун орны бүсээс илүү сэрүүн бүсэд олонтоо үүсгэж байгааг тогтоожээ. Судлаачид сэрүүн бүсийн зүйлүүдийн 49% нь тархцынхаа хамгийн халуун хэсгээс алга болж буйг мэдээлсэн бол халуун орны бүсийн зүйлүүдэд энэ үзүүлэлт 33% байсан бөгөөд энэ ялгааг өндөр өргөрөгт дулаарал илүү хурдтай явагдаж байгаатай холбон тайлбарласан байна. (Phys.org)
ЕХ [Европын Холбоо], Канад, Хятад улсуудын хамтран чуулж, ЕХ-ноос зохион байгуулсан Уур амьсгалын үйл ажиллагааны асуудлаарх Сайд нарын 10 дахь уулзалт (MoCA10) 6-р сарын 22-23-нд [Бельгийн] Брюссель хотод боллоо. Өндөр түвшний энэ уулзалтад 30 гаруй орны засгийн газар, олон улсын байгууллагуудын сайд нар, ахлах албан тушаалтнууд оролцож, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг ахиулах, уур амьсгалын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, жил бүрийн COP [Талуудын бага хурал] уур амьсгалын өөрчлөлтийн хурлуудын хоорондын эрчийг хадгалахыг зорьж байна. Хоёр өдрийн турш оролцогчид дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах, уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих шилжилтийг дэмжихэд анхаарал хандуулжээ. (Канадын засгийн газар)
6-р сарын 22-нд тэмдэглэдэг Дэлхийн ширэнгэн ойн өдөр ойн хамгааллыг эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ. Дэлхийн Ойн Хяналтын газрын мэдээллээс харахад 2025 онд халуун бүсийн анхдагч ойн алдагдал 2024 оны дээд хэмжээнээс 35%-иар буурсан ч 2030 он гэхэд ой алдагдлыг зогсоож, нөхөн сэргээх зорилтод хүрэхийн тулд ой сүйтгэлийн түвшнийг одоогийн чиг хандлагаас ойролцоогоор 41%-иар бууруулах шаардлагатай байна. (Монгабай)
Сингапур улсын олон нийтийн санаачилгууд ашиглаж болох зүйлсийг хогийн цэгт хаягдахаас сэргийлэхэд тусалж байна. GoodHood нэртэй хуваалцах платформ нь оршин суугчдад хэрэглэж байсан эд зүйлсээ үнэгүй өгөх боломж олгож, ашгийн бус Repair Kopitiam санаачилга хүмүүст эвдэрсэн гэр ахуйн хэрэгслээ засахад тусалж байна. Улсын мэдээллээр 2025 онд нэг хүнд ногдох өдөр тутмын хог хаягдал 2015 оныхоос 21%-иар буурсан байна. (Чаннель Ньюс Азия)
Их Британийн засгийн газар кофе, какао, шар буурцаг, резин зэрэг ширэнгэн ойтой холбоотой түүхий эдээр худалдаа хийдэг компаниудаас нийлүүлэлтийн сүлжээ нь хууль бус ойн устгалд хувь нэмэр оруулахгүй гэдгийг баталгаажуулах шалгалтыг заавал шаардах шинэ журам хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус арга хэмжээг Лондоны уур амьсгалын үйл ажиллагааны долоо хоногийн үеэр зарлаж, Байгаль орчны хуулийн дагуу хэрэгжүүлнэ. (Ройтерс)
Тайвань (Формоса)-ийн судлаачид тус орны хамгийн өндөр мод бол Даань мөрний Тэнгэрийн илд нэртэй, 84.1 метр өндөр Taiwania cryptomerioides мод болохыг тогтоосон бөгөөд энэ нь ойролцоогоор 1,000 жилийн настай гэж тооцогдож байна. Үүний зэрэгцээ эртний аварга модод нь биологийн олон янз байдал, нүүрстөрөгч хадгалалтад чухал ч уур амьсгалын өөрчлөлт, хүчтэй хар салхи, үер, хөрсний гулгалт, үхлийн түвшин нэмэгдэх зэрэг өсөж байгааг аюултай тулгарч буйг анхааруулжээ. (Гардиан)
Ambrosia Collective компани АНУ-д Planta Powered by Solein бүтээгдэхүүнийг гаргаж, агаарт буй нүүрстөрөгчийн давхар ислийг ашиглан өсгөвөрлөдөг бактериас гаргасан веган нунтаг уургийг анх танилцуулжээ. Уг орцыг сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлэдэг. Тогтвортой, исгэлтийн аргаар гаргасан уг бүтээгдэхүүн нь нэг удаагийн хэрэглээнд 20 грамм уураг агуулж байна. (Фүүд Бизнес Ньюс )
Шинэ мэдээллүүдийн дагуу нохой-хүний веган хоол нь нохойн харшлыг намдаахад тусалдаг. Ийм хооллолт нь амьтан-хүний нийтлэг уургуудын нөлөөллийг багасгаж, гэдэсний эрүүл мэндийг дэмжин, үрэвсэлтэй тэмцэж, арьсны байдлыг сайжруулдаг. Судалгаа болон мэргэжилтнүүд шим тэжээлээр бүрэн хангагдсан веган сонголт нь загатнаа, экземийг үр дүнтэй бууруулах хоолны арга гэж үзэж байна. (Плант Бэйсэд Ньюс)
Edible Garden компанийн Pickle Party цуврал нь 2026 оны Mindful Award-ын Оны шилдэг ургамлын гаралтай хөнгөн зууш бүтээгдэхүүнээр шалгарлаа. Исгэсэн, цэвэр шошготой, веган даршилсан ногоо, байцайны бүтээгдэхүүнүүд нь GMO [гений өөрчлөлттэй организм]-гүй, Кошер стандартын орцтой бөгөөд АНУ, Карибын тэнгисийн бүс, Өмнөд Америкт худалдаалагдаж байна. Тус шагнал нь эрүүл зуушны хэрэглэгчдийн эрэлт өсөхийн хэрээр инновац, тогтвортой байдлыг онцолж байна. (Куивер Куантитатив)
Танзанийн CRDB банк Мухимбили үндэсний эмнэлэгт таван ихэр хүүхдээ угтан авсан хосод дэмжлэг үзүүлжээ. Тус банк орлого олоход нь туслах зорилгоор хадгаламжийн данс, хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн даатгал, санхүүгийн сургалт, мөн гурван дугуйт тээврийн хэрэгсэл олгосон бол шинэ төрсөн хүүхдүүд мэргэжлийн эмнэлгийн хяналтад тогтвортой сайжирч байна. (Танзаниа Инсайт)
H.A.N.U.M.A.N [Зэрлэг амьтдыг хянах, туслах, сувилах эдгээх асрах нэгжүүд] Төслийн баг, ойн албаны ажилтнууд, цагдаагийн газар болон бусад хүмүүс Энэтхэгийн Сомасила далангийн доод урсгалын усанд гацсан толбот бугыг завь ашиглан аварлаа. Эрх баригчид биеийн байдал нь тогтворжсон амьтан андыг Удаягири–Велигонда дархан цаазат ойд тавьжээ. (Хиндү)
Ау Лак (Вьетнам)-ын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Лэ Дык Чун Да Нхай далайн эрэг дээр живэх гэж байсан бага насны хоёр хүүхдийг аварчээ. Тэр хүчтэй урсгалыг сөрөн, ах, дүү хоёрыг эрэгт аюулгүй хүргэжээ. Орон нутгийн эрх баригчид түүнийг магтан, албан ёсны шагнал хүртээхээр болжээ. (Дань Три)
Өдрийн ухаарал хайрлах эшлэл: “Бүхнээс урьтаж бэлтгэл хангах нь амжилтын түлхүүр юм.” – Шотланд гаралтай, телефон утас зохион бүтээгч, эрдэмтэн, инженер Александр Грэм Белл (BestLife)
Лора Смитийн клиник үхэлд орсон тохиолдлын тухай энэ цувралд АНУ-ын буяны эмнэлгийн тэтгэвэрт гарсан нийгмийн ажилтан Лора төрсний дараах эрүүл мэндийн хямрал нь түүнийг үхлийн ирмэгт хэрхэн хүргэсэн тухай хуваалцана.
Лора Юта мужийн жижиг сууринд амьдардаг, 4 хүүтэй залуу ээж байсан бөгөөд 1979 оны 7-р сард бага хүүгээ төрүүлсний дараа төрөлтийн дараах хүнд хэлбэрийн цус алдалтад өртжээ. Түүний цусны бүлэгт таарах эмнэлгийн бүх нөөцийг хэрэглэж дууссан тул ойролцоох хотоос яаралтай цус сэлбэх шаардлагатай болжээ. Биеийн байдал нь тогтворжсоноос 45 минутын дараа Лора донорын цусан дахь эсрэг биед харшилж, анафилаксийн шокт оржээ. Халуун нь Фаранхейтийн 107 хэм [Цельсийн 41.7 хэм] хүрч, огцом өсөхөд сувилагч нар дээрээс нь хувингаар мөс асгажээ. Аав нь 241 километр замыг туулан машинаар давхин ирээд, санамсаргүй орж ирмэгцээ хямрал эхлэх яг тэр мөчид түүнийг адисалжээ.
Би өөрийн эрхгүй чичирч байлаа. Өвдөлт туйлын хүчтэй болж, бие минь өөрөө ажиллагаагүй болж эхэлж буйг би мэдэрсэн. Яг тэр үед эмч гүйж орж ирэхэд би өөдөөс нь хараад, “Би дахиад цус алдаж байна.” гэж хэлсэн. Тэр “Үгүй ээ, та шокт орсон байна. Та цусанд харшилж байна.” гэв. Би дотроо: “Өө, тэр мэдэхгүй байна. Би ‘өөрийгөө’ алдаж байна. Би сүнсээ алдаж байна. Би явж байна.” гэж бодсон.
Тэгээд би өөрийгөө биеэсээ гарахыг мэдэрч, асар том, хар, дугуй бөмбөлөг мэт орон зайд агшин зуур орсон. Ухаан санаа алдагдаагүй. Юу ч алдагдаагүй. “Би” биш байсан гэх ганц наносекунд ч байгаагүй. Би энэ том хар хоосон орон зайд орж, вүүп, вүүп, вүүп гэсэн энергийг мэдэрсэн бөгөөд дараа нь энэ зүрхний цохилт шиг санагдсан гэж бодсон. Дараа нь гэнэт би Есүс Христийн тэвэрт төрсөн. Би түүнийг Хэн болохыг мэдэж байсан. Ямар ч эргэлзээ байгаагүй. Тэр ямар харагдаж байсныг би хэлж чадахгүй. Зүгээр л асар их Гэрэл байсан. Би тэр тэвэрт тэврүүлэн, тэнд амарч, үнэхээр амар амгаланг мэдэрсэн. Үгээр илэрхийлэхийн аргагүй хайр байлаа.
Дараа нь Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) Лоратай ярилцсан ч түүний огт төсөөлөөгүй байдлаар ярьжээ. Тэр надад: “Чиний цаг болоогүй байна. Чи буцах хэрэгтэй.” гэж хэлсэн. Би: “Хүлээгээрэй, Та надтай хэрхэн ярьчихав?” гэж асуусан. Учир нь би үг сонссон ч Тэр надтай зүрхээр минь, мэдрэхүйгээр минь, оюун ухаанаар минь ярьж байсан. Бид ярилцаж буй мэт боловч ямар ч үг хэлэгдээгүй байсан тул би үүнд үнэхээр гайхсан. Тэр: “Учир нь энд бид БУРХАН-ы ариун хэлээр буюу Хайраар ярьдаг, зүрх сэтгэлээр дамжуулан ярьдаг, ингэснээр хэзээ ч үл ойлголцол гарахгүй. Ойлгогдохгүй зүйл хэзээ ч байхгүй.” гэж хэлсэн.
2-р хэсэгт Лора Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-эд үлдэхийг сонгож байгаагаа хэлсэн бөгөөд Тэр энэ сонголт нь ямар утгатайг түүнд үзүүлж эхэлнэ. Тэр: “Би чамд хэдэн зүйл үзүүлье. Мэдээж шийдвэр 100% чинийх байх болно.” гэв. Лора Смитийн клиник үхлийн тохиолдлын энэ цуврал нэвтрүүлгийн 2-р хэсэгт маргааш бидэнтэй хамт байгаарай. (Сүнслэг Дайчны Аялал)