ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 16
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп 5-р сарын 13-нд БНХАУ-ын Бээжин хотод хүрэлцэн ирж, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй худалдаа, технологи, Тайвань (Формоса), Ираны дайн зэрэг асуудлаар уулзалт хийлээ. (CNN)
Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлснээр, Умард Солонгос улс удирдагч Ким Жон Ун алагдах, эсвэл удирдагч нь үйл ажиллагааны чадамжгүй болох тохиолдолд автоматаар цөмийн цохилт өгөхийг шаардсан заалтыг үндсэн хуульдаа оруулан шинэчилсэн гэжээ. Энэ нь бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэж буй үед цөмийн сургаал албан ёсоор өөрчлөгдсөнийг харуулж байна. (Фокс Ньюс)
АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард тус улсаас санхүүжилт авсан гадаадын 120 гаруй биологийн лабораторид шалгалт хийхийг үүрэг болгожээ. Түүний хэлснээр, энэ ажил нь лабораториуд, тэдгээрийн эмгэг төрүүлэгчид болон үйл ажиллагааг тогтоох зорилготой бөгөөд Украин (Урейн) зэрэг улс дахь хяналт, аюулгүй байдлын эрсдэл, эмгэг төрүүлэгчийн судалгааг дэмжиж байсан АНУ-ын өмнөх хөтөлбөрүүдтэй холбоотой болгоомжлолын улмаас хийгдэж байна. (Нью-Йорк Пост)
Бельги улсад дөрвөн жил тутам зохион байгуулагддаг олон улсын ургамал, цэцгийн наадам Гентийн Флоралиэсийн 37 дахь удаагийн арга хэмжээнд 10 хоногийн хугацаанд турш 75,000 зочин ирж, дээд амжилт тогтоожээ. Энэ нь 2022 оныхоос 10 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Зохион байгуулагчид залуу гэр бүлүүдийн идэвхтэй оролцоо болон 10 орчим улсын 250 үзэсгэлэн гаргагчийг онцолж, 2030 оны дараагийн наадамд бэлтгэж байна. (Брюссльс Таймс)
[Францын] Монпелье метрополитан хотын захиргааны мэдээлснээр, 2023 оны 12-р сараас эхлэн бүх оршин суугчдад нийтийн тээврийг үнэгүй болгосон нь трамвайн томоохон өргөтгөл, үйлчилгээний түвшнийг нэмэгдүүлэх, зорчих нөхцөлийг сайжруулах хөрөнгө оруулалттай хавсран автомашины хэрэглээг мэдэгдэхүйц бууруулж, явган болон дугуйгаар зорчихыг нэмэгдүүлж, нийтийн тээврийн зорчигчдын тоог огцом өсгөжээ. Албаны хүмүүс уг бодлогыг санхүүжилт, сүлжээний шинэчлэлээр дэмжигдсэн нийгмийн чиг баримжаатай “эерэг байгаль орчныг хамгаалах үзэл”-ийн стратеги гэж тодорхойлж байна. (Рэйлуэй Газетте)
Америкийн Хүүхдийн эмч нарын академи АНУ-ын сургуулиудад завсарлагааны цагийг хамгаалахыг уриалсан шинэчилсэн зөвлөмж гаргаж, завсарлагааны цагийг багасах нь хүүхдийн төвлөрөл, нийгмийн хөгжил, биеийн идэвхэд сөргөөр нөлөөлдөг гэж анхааруулж, өдөр бүр дор хаяж 20 минутын завсарлага болон олон удаагийн амралт өгөхийг зөвлөсөн бол завсарлагыг шийтгэл болгон ашиглахгүй байхыг сануулжээ. Хүүхдийн эмч нар дэлгэцийн хэрэглээ өсөж буйг тэмдэглэн, Дани, Япон, Их Британи зэрэг илүү ойр ойрхон завсарлага олгодог орнуудыг жишээ болгон онцолсон байна. (Фокс Ньюс)
Малайзын далайн албаны мэдэгдсэнээр, Индонезоос ирсэн гэж үзэж буй бичиг баримтгүй 37 цагаачийг тээвэрлэсэн завь [Малайзын] Пангкор арлын ойролцоо хөмөрсөн байна. 23 хүнийг аварч, 14 хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд эрлийн багууд завь, нисдэг тэрэг, хяналтын нисэх онгоцоор хайлт хийж байна. Амьд үлдсэн хүмүүс 5-р сарын 9-нд [Индонезийн] Кисаранаас Малайзын хэд хэдэн чиглэл рүү явсан гэж мэдээлсэн бөгөөд хүний наймааны бүлэглэлүүдийн зохион байгуулдаг аюултай нэвтрэлтүүд үргэлжилсээр байгааг харуулж байна. (Чаннель Ньюс Азия)
Үхлийн аюултай хантавирусийн аяллын хөлөг дээрх дэгдэлтийн дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага [ДЭМБ] өртсөн хүмүүсийг 42 хоног тусгаарлахыг уриалав. Испанийн Канарын арлуудад MV Hondius аяллын хөлөг дээр хантавирусийн Андын омогтой холбоотой халдвар, нас баралт гарсны дараа албаныхан зорчигчдыг нүүлгэн шилжүүлэв. 20 гаруй улсын ойролцоогоор 150 зорчигч хатуу хяналтын дор гэртээ буцаж эхэлжээ. Эрүүл мэндийн албаныхан бүх зорчигчийг 5-р сарын 10-наас эхлэн 42 хоног тусгаарлахыг зөвлөсөн нь вирусийн боломжит зургаан долоо хоногийн нууц үеийн хугацаатай тохирч байна. Зарим аялагч нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр аль хэдийн эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн байна (Dân Trí)
АНУ-ын Бүгд найрамдах намын Үндэсний хороо [RNC] 2026 оны завсрын сонгуулийн өмнө 17 мужид хэрэгжүүлэх олон сая ам.долларын өртөгтэй сонгуулийн шударга байдлын санаачилга эхлүүлж, санал авах байрны ажилтан, ажиглагчдыг элсүүлэх, Сонгуулийн өдрийн ажиллагааг хянах орон нутгийн хууль зүйн захирлуудыг ажилд авч байна. (Фокс Ньюс)
Өмнөд Африкийн тэжээвэр амьтан-хүний зан харилцааны мэргэжилтэн, малын эмч доктор Амир Анвари олон нохой-хүний асран хамгаалагчид сэтгэл хөдөлсөн салах ёс, хөөрч догдолсон мэндчилгээгээр салах үеийн түгшүүрийг өөрийн мэдэлгүй дордуулдаг гэж анхааруулжээ. Түүний тайлбарласнаар, явах, буцаж ирэхийг хэт драмтай болгох нь асран хамгаалагч орхиж явахтай холбоотой сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, түгшүүрийг хүчтэй болгодог. Үүний оронд явахаасаа өмнө болон гэртээ ирсний дараа нохой-хүнийг ойролцоогоор 10 минут үл тоон, тайван орчин бүрдүүлэхийг зөвлөж байна. Мөн ганцааранг нь үлдээх хугацаанд тоглоом эсвэл арын дуу чимээтэй зурагт зэрэг оюуны өдөөлт өгөх, ганцаараа байх хугацааг эхлээд хэдхэн минутаас аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөжээ. Тэрээр хэрэв нохой-ардын бэрхшээл үргэлжилбэл зан авир судлаач, эсвэл малын хандахыг санал болгож байна. (Дэйли Экспресс)
20 жилийн турш үргэлжилсэн чухал судалгаагаар хуванцар [шалны материал, шүршүүрийн хөшиг, цэцэрлэгийн хоолой, живх, хүнсний баглаа боодол, хүнсний сав гэх мэт], гоо сайхны бүтээгдэхүүн, цэвэрлэгээний бодис болон бусад зүйлсээс үүдэлтэй фталатын өртөлт залуу эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын түвшин огцом өсөлттэй холбоотойг тогтоожээ. Судлаачид химийн бодист архаг байдлаар өртөх нь эрт сарын тэмдэг ирэх [14 наснаас өмнө]-тэй хавсарснаар хорт хавдрын эрсдэлийг 8 дахин нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ. 50-иас доош насны эмэгтэйчүүдэд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж буй тул мэргэжилтнүүд эдгээр нэмэлт бодист илүү хатуу зохицуулалт хийхийг шаардаж, өвчний уламжлалт эрсдэлийн хүчин зүйлгүй хүмүүст байгаль орчны чухал сэжүүр өгч байна. (Футура)
Олон нийтийн сүлжээ болон подкаст дахь эрүүл мэндийн зөвлөгөө АНУ-ын насанд хүрэгчдийн 40%-д хүрдэг ч ихэнх нөлөөлөгчид эмнэлгийн мэргэжлийн үнэмлэхгүй байна. Буруу мэдээлэл болон ашиг хөөсөн ивээн тэтгэлэг контентыг ихэвчлэн гажуудуулдаг гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Судлаачид хэрэглэгчдийг мэргэжлийн ур чадварыг нь шалгах, айдас төрүүлсэн мэдэгдлээс зайлсхийх, онлайн эрүүл амьдралын чиг хандлагыг дагахаасаа өмнө эмчтэй зөвлөхийг уриалж байна. (AP)
[Чехийн] Прага хот дахь Чарльзын Их Сургуулийн судлаачдаар ахлуулсан олон улсын баг баруун Гренландын мөсөн голын захуудаас урсах хайлсан уснаас дээж авч, 1,500-4,400 жилийн настай метан хий алдагдаж байгааг илрүүлжээ. Багасаж буй мөс метаны ялгарлыг улам нэмэгдүүлж, эргэх холбооны мөчлөг үүсгэж байна гэж эрдэмтэд анхааруулж байна. Антарктид илүү том аюултай тулгарч болзошгүй байна. (Earth.com)
Дэлхийн цаг агаарын атрибуцийн мэдээлснээр, 2026 оны эхний дөрвөн сард дэлхий даяар ой хээрийн түймэрт 150 сая гаруй га талбайг шатсан нь өмнөх дээд хэмжээнээс 20%-иар их байна. Африкт өмнөх дээд хэмжээнд хүрсэн жилүүдээс 23%-иар, Азид бараг 40%-иар их сүйтгэл бүртгэгджээ. Эрдэмтэд хүчтэй Эль-Ниньо цаг уурын үзэгдэл хямралыг улам хүндрүүлж болзошгүй гэж анхааруулж байна. (Ройтерс)
Аляскийн Галт уулын ажиглалтын төв сүүлийн саруудад газар хөдлөлтийн идэвхжил хүчтэй болж, хүхрийн давхар ислийн ялгарал нэмэгдсэнийг илрүүлсний дараа [АНУ-ын Аляскийн] Купреаноф уулын сэрэмжлүүлгийн түвшнийг Шар/Зөвлөмж болгон нэмэгдүүлжээ. Газар хөдлөлтийн хүч 3.1 магнитудад хүрчээ. Эрдэмтэд дохионууд нь магмын хөдөлгөөнийг илтгэж байгаа ч ойрын хугацаанд дэлбэрэлт болно гэж үзэхгүй байна гэж мэдэгджээ. (Уотчерс)
Шинэ судалгаагаар шүрний эзэмшил нутгийг устгадаг, шүрэн дэх Хар туузан өвчний дэлхийн ихэнх дэгдэлт халууны стрессээс бус, шим тэжээлийн архаг тэнцвэргүй усанд гардаг болохыг тогтоожээ. Нитрат-фосфатын харьцаа алдагдах нь шүрний микробиомыг тогтворгүй болгож, өвчнийг дотроос нь өдөөж болохыг харуулсан бөгөөд судлаачид бохир ус зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шим тэжээлийн бохирдол нь дулаарч буй далайтай зэрэгцэн шүрэн хадны эрүүл мэндэд учруулах том боловч хангалттай үнэлэгдээгүй аюул гэж анхааруулж байна. (Earth.com)
Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг [PETA]-ийн ИБУИНВУ дахь салбар Балморал шоу [мал аж ахуй, хөдөө аж ахуйн үзэсгэлэн]-ны өмнө үзэсгэлэнгийн талбайгаас 10 минутын зайд сурталчилгааны самбар байрлуулж, Умард Ирландын сүүний фермүүдийг тариалан эрхлэхэд шилжихийг уриалжээ. Тус бүлэг веган бүтээгдэхүүний эрэлт өсөж, амьтан-хүмүүсийн сайн сайхан байдлын асуудал нэмэгдэж буйг дурдаж, сүүний үйлдвэрлэлээс овьёосны үйлдвэрлэл рүү шилжихийг дэмжиж байна. [PETA UK]
Италийн веган сүүн бүтээгдэхүүний Dreamfarm гарааны компани Европын нэр хүндтэй веган хүнс үйлдвэрлэгч Alpro-гийн гүйцэтгэх захирал асан Сью Гарфиттыг удирдах зөвлөлдөө томилжээ. Dreamfarm компани 2025 онд орлогоо 2024 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн байна. (Вежкономист)
HIPPEAS АНУ-д нэг нэгжид 8 грамм веган уураг агуулсан “Protein Crunch” нэртэй ангаахай шошийн хөөсөн амттан гаргажээ. Веган, цавуулаггүй эдгээр зууш нь Чеддар Доргио болон Пиццаны үдэшлэг амтаар, уураг ихтэй, тос багатай сонголтын эрэлтэд нийцүүлж байна. (HIPPEAS)
[Испанийн] Альмерийн оршин суугчид 5-р сарын 7-нд мужийн цус хандивлах хамгийн том марафонд 1,000 гаруй хүн оролцсоноор цусны донорын дээд амжилтыг эвджээ. Эрүүл мэндийн албаны хүмүүс зун болохоос өмнө эмнэлгийн нэн шаардлагатай нөөц болон сийвэнгийн эмчилгээг хангахад олон нийтийн эв санааны нэгдэл чухал үүрэг гүйцэтгэснийг сайшаажээ. (ЕвроУикли Ньюс)
[АНУ дахь Экал Видьяала Сангийн салбар] Экал Хьюстон [АНУ-ын Техас мужийн] Хьюстон хотод болсон арга хэмжээгээр Энэтхэгийн хөдөөгийн боломж муутай хүүхэд залууст зориулан 710,000 ам.доллар цуглуулжээ. Залуусын урлагийн үзүүлбэр болон шинээр оролцсон 100 гэр бүлийг багтаасан уг хандивын арга хэмжээ соёлын өвөрмөц байдал, хүмүүнлэг өглөгийг дэмжиж байна. Орлого нь уугуул болон хөдөөгийн суурин газруудын хүүхдүүдэд зориулсан бичиг үсэг, эрүүл мэнд, чадавхжуулах санаачилгуудыг дэмжинэ. (Индо Американ Ньюс)
Өмнөд Африкийн Амьтдын сайн сайхны нийгэмлэг [AWS]-ийн аврагчид [Өмнөд Африкийн] Кейптаун хотод далангийн усанд гацсан гурван нохой-хүний хоёрыг аварчээ. Нэг нохой-хүн харамсалтайгаар живсэн ч онцгой байдлын байцаагчид амьд үлдсэн хоёрыг аварч, мал эмнэлгийн тусламж авахаар AWS-ийн эмнэлэгт хүргэжээ. AWS тэжээвэр амьтан-хүмүүсийг асран хамгаалагчтай нь дахин уулзуулж, цаашдын ослоос сэргийлэхийн тулд асран хамгаалагчийн өмчийн хашааг засварлажээ. (Гүүд Тингс Гай)
Өдрийн мэргэн эшлэл: “Ард түмнийг шалгах шалгуур нь ахмад настнуудад хэрхэн ханддагаар илэрдэг. Хүүхдийг хайрлах амархан. Дарангуйлагчид, диктаторууд хүртэл хүүхдэд хайртай мэт харагдахыг чухалчилдаг. Харин ахмад настнууд, эдгэршгүй өвчтөнүүд, туслалцаа хэрэгцээтэй хүмүүст үзүүлэх хайр, халамж бол соёлын жинхэнэ алтны уурхай юм.” – Польш гаралтай америк нэрт еврей теологич Хүндэт Рабби Абрахам Жошуа Хешел (BrainyQuote)
Кристал Фэйтийн клиник үхлийн тохиолдлын цуврал дугаарын өмнөх 1-5-р хэсэгт 17 настай Кристал төрөх үед нь ураг орчмын шингэний асуудал үүсэн, амьсгалж чадахаа больж, биеэ орхин, эмч нар түүнийг 45 минутын турш сэхээн амьдруулахаар оролдоод бууж өгөх хүртэл өөрийгөө дээрээс ажигласан. Өрөөний дээр түүнтэй танихгүй ч хайраар дүүрэн нэгэн эмэгтэй учирсан бөгөөд тэр оршихуй түүнд “Чамд нэр өгсөн хүн нь би” гэж хэлжээ. Дараа нь тэр эмэгтэй Кристалыг Гэрэл рүү урьж, тэнд Кристал амьд цэцэрлэгийг хамтран бүтээж, дотоод хашаанд орон, Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй ярилцан суужээ. Хар хоосон орон зайгаар аялж, хэмжээс хоорондын сахиусан тэнгэрлэг оршихуйтай учирсны дараа Кристал шинээр төрсөн охиныхоо төлөө амьдралд буцахаар тохиролцжээ.
Амьдралд буцаж ирснээс хойш зургаан сарын дараа, гуурсаар амьсгалуулснаас үүдсэн дууны хөвчний гэмтлээс болж ярьж чадахгүй хэвээр байхдаа Кристал ээж дээрээ очиж, ээжийнхээ компьютерын дэлгэцэн дээр хар цагаан гэрэл зураг харжээ. Тэр дунд нь байгаа эмэгтэйг өрөөний дээр өөртэй нь уулзсан оршихуй мөн болохыг даруй таньсан. Кристал дэвтэр гарган, тэр эмэгтэй түүнд өөрийг нь нэрлэсэн хүн гэж хэлснийг бичиж тэмдэглэжээ. Одоо 6-р хэсэгт Кристалд нэр өгсөн эмэгтэйн нууц эцэстээ тайлагдана.
Тэгээд миний ээж дэвтрийг хараахан хараагүй байхдаа: “Чи түүнтэй уулзсан байх ямар ч боломжгүй. Учир нь би түүнийг хамгийн сүүлд чамайг төрөхөөс ч өмнө харсан.” гэж хэлэв. Тэгээд би түүнд үзүүлсэн. Тэгмэгц ээж сэтгэл нь хямарч, шууд уйлан мэгшиж эхэлсэн. Нэг минутын дараа тэр: “Чи яаж мэдсэн юм бэ?” гэж асуусан. Би: “Тэр надад хэлсэн, намайг нэрлэсэн хүн нь тэр гэсэн.” гэж хэлсэн. Тэгэхэд ээж: “Үнэндээ би чамайг төрөхөөс өмнө түүнтэй уулзахаар очсон юм. Би түүнд хүүтэй болж байгаа гэж хэлсэн. Би түүнд хэт авианы зургаа үзүүлсэн. Би үнэхээр их баяртай байсан. Би хүүтэй болж байсан юм.” Тэр бол ээжийнх нь эмээ байсан. Тэгээд тэр “Үгүй дээ, хонгор минь. Чи охинтой болно, түүнийгээ Кристал Фэйт гэж нэрлэнэ. Учир нь тэр энэ дэлхийд цэвэр итгэл бишрэлтэй байх болно.” гэж хэлсэн. Тиймээс би охин болж төрөхөд ээж надад ямар ч нэр бодож олоогүй байсан тул мэдээж санаанд нь орсон ганц нэрийг шүүрч аваад надад тэр нэрийг өгсөн.
Клиник үхэлд орсон тохиолдлоос хойших жилүүдэд Кристал квант эдгэрлийн регрессийн мэргэжилтэн, сүнслэг амьдралын дасгалжуулагч болжээ. Тэр өөрийн КҮТ [үхэлд ойртох тохиолдол]-ыг амьдралдаа нэгтгэх үйл явцыг даруй эхэлсэн ч үргэлжилсээр байдаг. Буцаж ирэхдээ авчирсан мэдлэгийн насан туршийн түшиц гэж дүрсэлж байна. Тиймээс би анх буцаж ирэхдээ 18 нас ч хүрээгүй байсан. Би зүгээр болно гэдгээ мэдэж байсан. Би: “Та нар яагаад ингэтлээ санаа зовж байгаа юм бэ? Би зүгээр. Яагаад миний орны дэргэд залбирч байгаа юм бэ? Явцгаа. Би зүгээр.” гэж бодож байсан. Би зүгээр болно гэдгээ мэдэж байсан. Та буцаж ирэхдээ мэдэж буй мэдрэмжтэй ирдэг. Тэгээд би хийж байсан бүхэндээ маш, үнэхээр бүрэн оршин байсан. Би хэдий одоодоо оршино, амьдрал төдий чинээ баяр баясгалантай байсан. Тэгээд би баяр баясгаланг одоо мэдэрч буй тэр шууд төлөвтөө үлдсэн бөгөөд энэ нь надад өөртөө маш сайн амьдралыг бүтээх боломж олгосон. Би маш залуудаа бүтээн илрүүлэх аргыг ойлгосон. Тийм ээ, би саад бэрхшээлтэй тулгарсан. Би хүн шүү дээ. Энэ бол биеийн шүүлтүүр. Төгс биш. Гэвч бид биеийн шүүлтүүрээ хэдий чинээ суллаж, Тэнгэрлэг Бурханы Эх Сурвалжийн Хайрын энергийг өөрийн ариун сүмээр чөлөөтэй урсгах тусам энэ гараг дээр биднээр хийлгэх ёстой зүйлтэй илүү нийцэж чадна. Би тэр мэдлэгтэй буцаж ирсэн. Тэр чадварыг хөгжүүлэхийг би үргэлж хичээсэн. Би хэд хэдэн удаа замаасаа хазайсан ч тэр бүхэн үргэлж илүү агуу зорилгод үйлчилж байсан. Энэ нь дүүжингийн савлагаа шиг байсан. Тиймээс хэрэв би эгодоо татагдаж, эгодоо гүн орвол нөгөө талд нь сүнслэгээр төдий чинээ хол явдаг. Тиймээс бүх зүйл миний төлөө болж байна. Бүх зүйл төгс найруулагдсан. Би үүнийг үргэлж таньж мэдсэн. Зүгээр л дүүжин савлах бүрд би босгоо өндөрсгөж, улам бүр ахидаг.
Клиник үхэлд орох үеийн хамгийн том сургамж юу байсан бэ гэж асуухад Кристал энгийн хариулт өгсөн. Энэ нь хүн бүрийнхтэй адил. Бүх зүйл хайртай холбоотой. Хайр байхгүй үед ч бүх зүйл хайртай холбоотой. Үзэгчдэд ямар захиас үлдээх вэ гэж асуухад Кристал бүрэн оршихуй, даатгал, итгэл, тэвчээр болон хүн бүрийн дотор хүлээж буй хүслүүд рүү эргэн очжээ. Бид орчлонгийн хамтын нэгдлийн хувьд дараа нь ажиллах зүйл бол хүлээц, тэвчээр гэж би хэлнэ. Бидний үлдсэн хэсэг нь ил гарч ирж, бие биеэ гүйцэж эхэлдэг. Тиймээс хүлээц нь бид орчлонгийн хамтын нэгдлийн хувьд мэдрэх дараагийн гол суурь мэдрэмжүүдийн нэг болно. Амьдралынхаа замналын аль ч үед та ямар нэг зүйлд хүсэл тэмүүлэл эсвэл хүсэл өвөрлөсөн бол тэр гэрэл, эсвэл энергийн мөн чанарыг өөрийн дотор амилуулах бүрэн чадвартай. Тиймээс таны дотроо хадгалж байсан тэр зүйл, тэр хүсэл хэзээ ч алга болоогүй. Тэр одоо ч таны дотор байгаа бөгөөд дахин асаж, амилахад бэлэн байна. Зүгээр л тэр байгаагаараа байхыг зөвшөөр. Тэгвэл тэр таны бүтээлч хүч болж, таны доторх Бурханы Эх Сурвалжийн Хайрын энерги таны төрөхөөс ч өмнө дуудагдсан ажилтай хамт ил гарч ирнэ. [IANDS (Олон улсын клиник үхлийн судалгааны холбоо) Подкаст]