ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 5-р сарын 10
Австрали, Япон чухал ашигт малтмалын түншлэлээ өргөжүүлж, уул уурхай, боловсруулалт, үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд ойролцоогоор 1.20 тэрбум ам.доллар зарцуулахаар болж, Австралийн компаниуд болон Японы томоохон компаниудын хамтарсан газрын ховор элемент, магни, хайлуур жонш, никель-кобальтын стратегийн төслүүдийг дэмжихээр болжээ. (Yahoo Finance)
Ау Лак (Вьетнам), Энэтхэг улсууд харилцаагаа Стратегийн иж бүрэн өргөтгөсөн түншлэл болгон ахиулахаар тохиролцжээ. Хоёр орон улс төр, батлан хамгаалах, худалдаа, технологи, кибер аюулгүй байдал, иргэд хоорондын солилцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тодорхойлж, энэ ахиц дэвшлийг хоёр талын харилцааны шинэ үе шат гэж үзэж байна. (ВнЭкспресс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Америкийг дахин эрүүл болгоё” санаачилгынхаа хүрээнд АНУ-ын сургуулиудад Ерөнхийлөгчийн бие бялдрын сорилыг сэргээж, гүйцэтгэлд суурилсан шинэ фитнес шагнал нэвтрүүлэн, 1 бээр (1.6 км) гүйлтийн хугацаа, гэдэсний таталт, турник дээр суниалт эсвэл гар дээр суниалт, уян хатан байдлыг хэмждэг уламжлалт үнэлгээнд буцахыг онцоллоо. АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний сайд Роберт Ф. Кеннеди Жр. зэрэг өндөр албан тушаалтнууд энэ алхмыг хүүхдийн таргалалт нэмэгдэж, залуусын бие бялдар доройтож буйд авч буй хариу арга хэмжээ гэж тодорхойлжээ. (Нью Йорк Пост)
Өнгөрсөн амралтын өдрүүдэд [Ираны] Орумие төв шоронд цаазлуулсан Ираны гурван хоригдол хоригдол нас барахаасаа өмнө хуваалцсан захидал, утасны яриандаа эрүүдэн шүүлт, албадсан мэдүүлэг авах, хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн талаар өгүүлжээ. Үүнд нэг нь “олон зүйлийг надад тулган хэлүүлж, би худал зүйлийг өөрийн эрхгүй, аргагүйдэн бичсэн” гэсэн бол нөгөө нь “сэтгэлзүйн хамгийн хүнд эрүүдэн шүүлтэд өртсөн.” гэсэн байжээ. (Фокс Ньюс)
Катарын буяны байгууллага Чадын зүүн хэсэгт Ириба хуаранд амьдарч буй 2,300 орчим судан дүрвэгчид эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх үнэ төлбөргүй эмнэлгийн түр аяныг эхлүүлж, долоо хоногт 6 өдөр ажиллах эмнэлгээр ерөнхий тусламж, эх хүүхдийн эрүүл мэнд, архаг өвчний хяналт, лабораторийн шинжилгээ, зайлшгүй шаардлагатай эмийг санал болгон орон нутгийн эрүүл мэндийн дэд бүтцийн ноцтой дутагдлыг нөхөж байна. (РилийфВэб)
ЮНИСЕФ [Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан], Энэтхэгийн Засгийн газар болон түншүүд [Энэтхэгийн] Гужарат мужид өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн бодлогод залуусын дуу хоолойг төв болгосон олон талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, гутаан доромжлолыг бууруулах, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, залууст зориулсан дэмжлэгийг бэхжүүлэхэд үндэсний эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн үзүүлэх үүргийг онцолжээ. (ЮНИСЕФ)
Хоол тэжээлийн мэргэжилтнүүд анар, жүрж, цангис, исгэлэн интоор, хүрэн манжингийн шүүс нь эрүүл мэндэд тустайг онцолж байна. Анар холестериныг бууруулах боломжтой, жүрж C аминдэмээр хангадаг, цангис шээсний замын халдвараас сэргийлэхэд тусална, исгэлэн интоор нойрыг дэмжинэ, хүрэн манжин цусны урсгалыг сайжруулна. Гэхдээ тэд байгалийн чихрийн агууламж өндөр тул хэмжээг хянах хэрэгтэйг онцолж, нэмэлт чихэртэй өтгөрүүлсэн шүүснээс зайлсхийхийг зөвлөж байна. (Дэйли Мэйл)
Норвегийн шинэ судалгаагаар жимс, ногоог өдөр бүр хэрэглэх нь дөрвөн настай хүүхдийн түгшүүр, сэтгэл гутрал зэрэг зан үйлийн асуудлыг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг харууллаа. Харин чихэрлэг, давстай хөнгөн зууш нь түрэмгий занг нэмэгдүүлдэг байна. Судлаачидхүүхдийн урт хугацааны сэтгэцийн эрүүл мэндэд эрт үеийн хоол тэжээлийн оролцоо амин чухал гэдгийг онцолсон байна. (евроньюс)
Угаалгын капсул [концентрацтай угаалгын бодис агуулсан, урьдчилан хэмжсэн, усанд уусдаг ууттай нунтаг] хувцсанд химийн үлдэгдэл тогтсоноор арьсны үрэвслийн тохиолдол нэмэгдэхэд хүргэж байна. Эмч нар үнэр оруулагч болон гадаргуугийн идэвхт бодисууд нь ялангуяа хүүхдүүдэд тууралт үүсгэдгийг анхааруулж байна. Мэргэжилтнүүд цочролоос сэргийлэхийн тулд үнэр оруулагч, натрийн лаурил/лаурет сульфат, будагч бодисгүй угаалгын бодис хэрэглэх, мөн нэмэлт зайлах горим нэмэхийг зөвлөж байна. (Дэйли Мэйл)
5-р сарын 3-нд Туркийн зүүн өмнөд хэсгийг хар салхи, хүчтэй шуурга дайрч, Санлиурфа мужид дор хаяж 2 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтжээ. Шуурганы улмаас өргөн хүрээний сүйрэл, үер, цахилгаан тасалдал үүсэж, орон сууц, ферм, сургууль, тээврийн сүлжээ эвдэрчээ. (Уотчерс)
Цаг агаарын хэт хуурайшлаас үүдэлтэй ойн томоохон түймэрт Польшийн Солска ойд 200 гаруй га талбай буюу эртний ой, хүлэрт намаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шувуу-иргэдийн дархан газар бүхий тусгай хамгаалалттай зэлүүд бүс нутаг шатжээ. Олон зуун гал сөнөөгч, нисдэг тэрэг, дронууд галыг унтраахаар тэмцэж байна. Ажиллагааны үеэр гал унтраах онгоц осолдож, туршлагатай нисгэгч амь үрэгджээ. (Ройтерс)
Эрдэмтэд уур амьсгалын загварууд нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяарх шуурганы чиглэлийг хэрхэн өөрчилж байгааг хянахад хэцүү болж буй нь эрс тэс цаг агаар хаана тохиохыг таамаглахад улам хүндрэлтэй болгож буйг анхааруулжээ. [Их Британийн] Оксфордын Их Сургуулийн судлаачид уур амьсгалын өөрчлөлт дэлхийн салхины хэв маягийг одоогийн загварууд хараахан тусгаж чадахгүй байдлаар өөрчилж байна гэжээ. 2024 онд Испанийн Валенсиад болсон үхлийн аюултай үер нь урьдчилсан таамаглалын алдааг тодруулж, эрт сэрэмжлүүлэх илүү сайн систем бий болгох уриалга гаргахад хүргэжээ. (Гардиан)
Норвег улсад 4-р сард батарейт цахилгаан автомашин [BEV] суудлын шинэ автомашины бүртгэлийн 98.6%-ийг эзэлж, шинэ дээд амжилт тогтоожээ. Үүнд Volkswagen, Toyota-гийн борлуулалт хүчтэй нөлөөлсөн бол улсын хэмжээнд ердөө 151 бензин, дизель, гибрид автомашин зарагдсан байна. (Драйвен)
Хятад улс Бээжин хотод хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан биечлэн туршиж үзэх томоохон Сансар судлалын шинжлэх ухааны төвийг нээж, бүрэн хэмжээний сансрын хөлгийн загвар, Сарны гадарга, Ангарагийн цаг агаарын загварчлал, сансрын гүний виртуал орчин, инженерийн интерактив үзмэрүүдийг байршуулсан бөгөөд албаны хүмүүсийн хэлснээр энэ нь залуусын сансар судлалын сонирхлыг өдөөж, сансар, агаарын чанартай боловсролын хүртээмжийг өргөжүүлэх зорилготой ажээ. (Бао Тинь түк)
Мальта улс Артемисийн гэрээнд гарын үсэг зурсан 65 дахь улс болж, АНУ-ын тэргүүлсэн энэхүү зарчмын баримт бичгээр улс орнуудыг өгөгдөл хуваалцах, саад хийхгүй байх, түүхэн дурсгалт газрыг хамгаалах зэрэг энх тайван, ил тод, хариуцлагатай сансар судлалд үүрэг хүлээлгэж, Сар, Ангараг болон түүнээс цааших нислэгийн хамтын ажиллагааг төлөвшүүлж буй өсөн дэвжиж буй эвсэлд нэгдлээ. (НАСА)
АНУ-ын НАСА [Агаарын нислэг, сансар уудмыг судлан шинжлэх үндэсний төв] саяхны Artemis II Сарны нислэгээр авсан 12,000 гаруй зургийг нийтэлж, багийнхны 10 хоногийн турш сарны ойролцоо ниссэн нислэгийн үеэр авсан Сар, Дэлхийн урьд нь харж байгаагүй дүрслэлийг харуулсны дотор “Дэлхийн жаргалт” [Сарны алс талаас харагдах Дэлхийн дүрслэл], нарны бүтэн хиртэлт, Сарны гадаргын нарийвчилсан зургууд багтжээ. НАСА-гийн хэлснээр эдгээр нь ирээдүйн Artemis нислэгүүдэд дэмжлэг болох юм. (Түөй Трэ)
Европын Гүүд Фүүд Институтийн шинэ мэдээллээр веган татсан мах, бөөрөнхий мах одоо Их Британийн томоохон хүнсний сүлжээ Tesco-д амьтны гаралтай ижил бүтээгдэхүүнээс дунджаар 33 орчим хувиар хямд болжээ. Үхрийн мах үйлдвэрлэлийн зардал огцом өссөн нь энэ өөрчлөлтийг өдөөж, махгүй сонголтыг илүү боломжийн үнэтэй болгож байна. (Веган Фүүд & Ливин)
Нидерландын Хоол тэжээлийн төв “Тавын хүрд” [Нидерландын үндэсний хоол тэжээлийн удирдамжийн практик хэрэглээ]-ээ шинэчилж, амьтны гаралгүй хүнсийг чухалчлан үзэхээр болжээ. Тус улсын үндэсний хоолны шинэ гарын авлагад эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихийн тулд урьд нь зөвлөж байсан амьтан-хүний мах, бяслагийн хэрэглээг эрс бууруулж, долоо хоногийн буурцагт ургамлын хэрэглээний зөвлөмжийг өмнөхөөс 2 дахинаас илүү хэмжээгээр нэмэгдүүлжээ. (Вежкономист)
АНУ-ын NBA [Үндэсний сагсан бөмбөгийн холбоо]-ны дөрвөн удаагийн аварга Жон Салли (веган) саяхны “L.A. in a Minute” подкастад хатуу веган амьдралын хэв маягийг дэмжин ярьжээ. Тэрээр: “Бурхан намайг бүтээсэн тэр хэлбэрээрээ байхад би хувьдаа илүү сайн ажилладгаа ойлгосон. Ургамал, үр, жимс, буурцагт ургамал. Бид ингэж бүтээгдсэн. Би ингэж бүтээгдсэн. Намайг хүчтэй болгохын тулд өөр нэг амьтныг хөнөөх нь намайг хүчтэй болгодоггүй.” гэжээ. (Баскетбол Нетворк)
Эмнэлгийн яаралтай тусламжийн техникч багш Карл Арпс [АНУ-ын Висконсин мужийн] Фокс Хөндийн Техникийн Коллежид зүрхний шигдээсний шинж тэмдгийн талаар хичээл зааж байхдаа зүрх нь зогссон ч амьд үлджээ. Түүний оюутнууд дадлагаас бодит байдалд шууд шилжиж, зүрх-уушгины сэхээн амьдруулалт [CPR] хийж, дефибриллятор ашиглан амийг нь аварсан байна. Ноён Арпс хожим тэдний төгс гүйцэтгэл гайхалтайгаар эдгэрэхэд нь нөлөөлсөн гэж үнэлсэн байна. (CBC)
Нидерландын цагдаагийн алба хаагчо лон нийтэд түгсэн бичлэг дээрх нуруугаараа унаж гацсан хонь-иргэнийг аварчээ. Тэрээр мөстэй усаар туучин, амьтан найзыг аварсан бөгөөд энэрэнгүй, шуурхай арга хэмжээг нь олон хүн сайшаан магтжээ. (Уот’с дэ Жайм?)
Тайвань (Формоса)-ийн Шинэ Тайбэй хотын Тамсүй голын адагт гацсан дөрвөн халим-иргэнийг аврагчид аварчээ. 30 хүний бүрэлдэхүүнтэй баг шуурхай ажилласан байна. Ажиллагааны турш багийнхан тэднийг сэрүүн, чийгтэй байлгаж, зөв амьсгалахад нь тусалжээ. Дараа нь эрх баригчид халим-иргэдийг цаашид асарч, ажиглахаар Жилун хотын Бадоузи эргийн дүүрэгт шилжүүлсэн байна. (Тайпей Таймс)
Өдрийн мэргэн эшлэл: “Хэлэндээ ‘Би мэдэхгүй’ гэж хэлж сурга, тэгвэл та хөгжинө.” – Дундад зууны үеийн Сефард еврей гүн ухаантан, Тора судлалын нөлөө бүхий эрдэмтэн, Хүндэт Рабби Мосес Маймонид (цагаан хоолтон) (BrainyQuote)
Өмнөх Бриджет Күүк-Берчийн клиник үхлийн тохиолдлын 3-ын 1, 2-р хэсэгт, Бриджитийн коллежийн оюутан байх үеийн хүндхэн амьдрал нь сепсис [халдварын амь насанд аюултай урвал], яаралтай мэс засал, мөн сайжруулахын оронд улам дордуулж байсан антибиотикийн урвал болон хүндэрчээ. Шөнийн 2:00 цаг гэхэд Бриджит өглөө хүртэл тэсэхгүй гэж сувилагч нар хэлэхийг сонсов. Эмнэлгийн өрөөнд адислал хүртсэний дараа тэрээр нүд гялбам Гэрэлд сэрж, өмнө нь Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) зогсож байгааг таньсан байна. Түүний Хайр эргэн тойрных нь бүх зүйлээр дамжин чичирхийлж, Тэр Бриджитэд амьдралын хоёр дахь боломж олгож байна гэж хэлжээ. Дахин сэрэхдээ тэрээр ямар нэгэн байдлаар аль антибиотик өөрийг нь үхэлд хүргэж байгааг мэдэж, түүнээс татгалзсанаар 24 цагийн дотор эмнэлгээс алхан гарчээ. Үүний дараа Бриджит бусдаас, мөн анх удаа өөрөөсөө хайрыг олж хардаг болжээ. Одоо 3-р хэсэгт Бриджит эмнэлэгт болсон учралын дараа үлдсэн шарх нь дахин сэдэрсэн тухай өгүүлж байна.
Клиник үхэлд орсныхоо дараа би энэ шинэ нүд, шинэ шийдэмгий байдал, бас зарим хуучин шархаа тээн дэлхий рүү гарсан. Тэгээд өөр нэг сүнслэг байдлаар хувирах хувирлыг мэдрэх хүртлээ би өөртөө худал хэлж байснаа ойлгоогүй. Энэ нь клиник үхэл биш, харин Христ байсан газарт маань надтай ирж уулзаад, “Чи өөртөө худал хэлсээр ирсэн.” гэж хэлсэн. Би: “Үгүй, тэгээгүй.” гэсэн. “Тийм ээ, тийм, чи тэгсэн.” Тэгэхэд би оршихуйнхаа хамгийн гүнээс “Та юу яриад байгаа юм бэ?” гэж асуусан. Эмнэлэгт болсон тэр мөч, хамт байсан тэр хугацаа, үнэндээ энэ нь хугацаа байгаагүй, гэхдээ тэр явдал нь миний амьдралд тохиолдсон хамгийн бодит зүйл байсан. Би яаж тэр талаар өөртөө худал хэлж чадах билээ? Тэгээд Тэр: “Чи өөртөө аврагдах үнэ цэнтэй ямар нэг зүйл байсан байх ёстой гэж хэлсэн, түүнээс хойш чи үүнийг батлах гэж хичээсээр ирсэн.” гэж хэлсэн. Энэ нэн гүн, нэн том зүйл байсан. Тэр надад энэ бүх болзолгүй Хайрыг харуулсан, харин дараа нь би Түүний Хайранд нөхцөл тавьсан гэж хэлсэн. Тиймээс үүнийг даван туулж, ойлгох нь миний хувьд том асуудал болсон. За, одоо мэдэж байгаа зүйлээ мэдсэн байсан бол би бүгдийг нь дахин сонгох байсан уу? Хариулт нь тийм гэсэн. Би алдаа гаргахаас айдаггүй, гэхдээ үүнд дуртай биш. Гэхдээ илүү их энэрэл, ойлголт бий болсон. Одоо би аврагдах үнэ цэнтэй ямар нэг зүйл байсан гэдгийг заавал батлах ёстой гэсэн ойлголтоос ангижирч, өдөр бүр Түүний Хайранд умбахад суралцаж байна.
Дэлхий нийтэд ямар захиас хуваалцах вэ гэж асуухад Бриджит эмнэлгийн өрөөнд учирсан тэр хайр руу эргэн очжээ. Энэ үргэлж хайрын тухай байдаг. Таны дотор ичгүүр, гэм буруу, бухимдал, шошгололт, эсвэл байж болох ямар нэг зүйлийн харанхуйд бүрхэгдсэн байсан ч тэнд оршдог үнэхээр гайхамшигтай зүйл бий. Энэ бол үзэсгэлэнтэй, гайхамшигтай бэлэг юм. Та хайрладаг, хайрлагдсан, мөн өөрөө хайр гэдгээ олж мэдэх аяллыг өөртөө зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг нь хэлэхэд, тэр үнэнийг харахад маань саад болдог зузаан хөшиг олонтоо байдаг газарт бид оршиж байна. Гэхдээ та зурвасхан төдий олж харах л юм бол түүнийг атгаж, дотроо авчирч, өөрт хэдийн байгаа зүйлээ тэлж, түүнийгээ үргэлж хайсаар байгаарай. Талархал бол агуу өсгөгч юм. Тиймээс та хайрыг мэдэрч, хайр байж, хайраа илэрхийлэх бүрдээ үүнд талархаж, тэр нь бадамлянхуа цэцэг мэт таны өмнө үржин дэлгэрэхийг хараарай. Энэ үнэхээр гайхамшигтай. Хайранд анхаарлаа үргэлж төвлөрүүл, тэгээд юу болохыг ажигла.
Бриджитийн хувьд эмнэлгийн өрөөнд болсон учирлаа хуваалцах нь хүлээн авсан хайраараа амьдрах нэг арга болжээ. Тэр түүх надад одоо ч маш ариун боловч бусадтай хуваалцах зориг гаргаснаар тэдний сэтгэл хөдөлж, өөрсдийн үнэнийг эмх замбараагүй тал ч бай, эсвэл болзолгүй хайраар дүүрэн эмнэлгийн өрөө ч бай, түүний хаа нэгтэйгээс олж магадгүй. Үүнийг мэдрэхийн тулд та заавал үхэх албагүй. Тиймээс би өдөр бүр үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг эрэлхийлж байна. (Living God's Light)