Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 15
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс [Пакистаны] Исламабад хотод Ираны албаны хүмүүстэй 21 цаг хэлэлцээр хийсэн ч тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн бөгөөд Иран улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой АНУ-ын гол шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан гэж мэдэгдлээ. (Фокс Ньюс)
Ирланд улс Бразил улсыг визгүй нэвтрэх жагсаалтдаа нэмж, Бразилын аялагчдыг богино хугацааны визгүйгээр 90 хүртэл хоног нэвтрэх боломжтой болгож, биометрийн цагийг цуцалж, хүлээлгийн хугацааг богиносгосноор компаниудад [Ирландын] Дублин хотоор дамжуулан ажилтнуудаа илүү хялбар сэлгэн ажиллуулах нөхцөл бүрдэж, Ирландын алсын зайн бизнес аяллыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж байна. (VisaHQ)
Их Британийн засгийн газар 2024 оны бүх нийтийн сонгуулиас хойш сайн дураар хураалгах хөтөлбөр, зомби маягийн хутга, мачете хутгыг хориглох шинэ хориг, Хил хамгаалах хүчний хураан авалт, цагдаагийн ажиллагаагаар дамжуулан 63,000 гаруй хутга, зэвсгийг хэрэглээнээс гаргасан гэж мэдэгджээ. Мөн энэ хугацаанд хутгатай холбоотой хүний амь насыг хохироосон хэрэг 27%, хутга тулгасан дээрэм 10%, хутгалуулж эмнэлэгт хэвтсэн хэрэг 11%-иар буурсан байна. (Gov.uk)
Герман улсад 2026 оны 1-р улиралд 4,573 компанийн дампуурал бүртгэгдсэн нь 20 гаруй жилийн хамгийн өндөр түвшин болж, барилга, жижиглэн худалдаа, бизнесийн үйлчилгээний салбарт төлбөрийн чадваргүй байдал огцом өсөж, ойролцоогоор 54,000 ажлын байранд нөлөөлжээ. (Бао Тин түк)
[Сирийн] Дамаск хотод 4-р сарын 21–26-ний хооронд долоо хоногийн турш Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Үзэсгэлэнд 50 орчим хэвлэн нийтлэгч хамтран оролцож, театр, урлаг, тоглоом, сургуулийн айлчлал, гэр бүлийн арга хэмжээний бүрэн хэмжээний хөтөлбөрөөр дамжуулан залуу үеийнхний дунд ном унших, соёлын оролцоог дэмжинэ. (SANA)
Гадилтай смүүти нь триптофан, магни, кали ихээр агуулдгаараа нойрны чанарыг дэмжих байгалийн хэрэгсэл болдог. Эдгээр шим тэжээл нь серотонин, мелатонины ялгарлыг нэмэгдүүлж, булчинг суллахад тусалдаг. Мэргэжилтнүүд эрүүл мэндийн ашиг тусыг дээд хэмжээнд хүргэхийн тулд нэмэлт элсэн чихэр хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр жимсний байгалийн чихэрлэг амт нь сэтгэл санааг тайвшруулах нөлөө үзүүлж, биеийг сэргээн тэнхрүүлэх гүн нойронд автахад тусалдаг. (Лао Дон)
Өгзөгний хүчтэй булчин нь тэнцвэр, тогтвортой байдлыг сайжруулах замаар урт наслалтыг дэмжиж, унаж бэртэхээс сэргийлдэг. Мэргэжилтнүүд удаан суух нь эдгээр булчинг сулруулж, нуруу, өвдөгний өвдөлт үүсгэдэг гэж анхааруулж байна. Суулт болон таталтын дасгалаар эдгээр булчинг чангалах нь үе мөчийг хамгаалж, бие даан амьдрах чадварыг дэмждэг. Өгзөгний булчингийн хүчийг хадгалах нь эрүүл өтлөхөд нэн чухал бөгөөд энэ нь бэртэх эрсдэлийг бууруулж, ахмад настнуудын урт хугацааны хөдөлгөөний чадварыг бататгадаг. (Чаннель Ньюс Азия)
Шведийн нэгэн судалгаагаар 17-29 насны хооронд жин нэмэх нь эрт нас барах эрсдэлийг мэдэгдэхүйц өсгөдөг болохыг тогтоожээ. Эрт үеийн таргалалт нь архаг өвчний магадлалыг нэмэгдүүлдэг тул эрт урьдчилан сэргийлэх, илүү эрүүл орчин бүрдүүлэх яаралтай шаардлагатай байгааг онцолж байна. (EurekaAlert)
Майла хар салхи Соломоны арлуудыг цагт 185 км хурдтай дайрч, 120 орчим хүнийг хоргодох байранд ороход хүргэн, орон сууц, сургууль, эмнэлгийн төвүүдэд их хэмжээний хохирол учруулжээ. (Гардиан)
Хятадын Сансрын мэдээллийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Төвөдийн өндөрлөгийг багтаасан Азийн өндөр уулсын нутаг дахь гүний ус нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний усны хэрэглээнээс шалтгаалан жилд ойролцоогоор 24.2 тэрбум тонноор буурч байна гэж мэдээлжээ. Азийн “усны цамхаг” хэмээн нэрлэгддэг энэ бүс нутаг нь олон зуун сая хүнийг тэтгэдэг бөгөөд одоогийн хомсдол үргэлжилбэл цаашдын хомсдол нь хөдөө аж ахуй, усны аюулгүй байдалд учрах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. (СкайТех Дэйли)
Этиоп улс дахь хүчтэй ган нь чухал мирр давирхайн моддыг аюулд оруулж, дэлхийн сүрчгийн нийлүүлэлт болон орон нутгийн иргэдийн амьжиргаанд заналхийлж байна. Бороо орохгүй байгаагаас давирхайн гарц буурч, эмзэг экосистемүүд эрсдэлд орж байна. (AP)
ИБУИНВУ-ын Амьтдын төлөөх хүмүүнлэг ертөнц байгууллага [ИБУИНВУ-ын ] Шотландаар гахай-хүний төрөх торон дахь амьд хэмжээтэй нь адил, хөдөлгөөнт гахай-хүнтэй хамт аялж, эх гахай-ардын төрөлтийг онцлон харуулж байна. Санал асуулгаар шотландчуудын 84% нь эдгээр торыг эсэргүүцэж буй тул улстөрчдөд үүнийг хориглохыг уриалжээ. Шотландын 25,600 эх гахайн-хүний тал орчим хувь нь одоо ч төрөх мөчлөг бүрд тав хүртэл долоо хоног ийм торонд байсаар байна. (Канари)
ИБУИНВУ-ын Төмөр замын сүлжээ [ИБУИНВУ-ын] Дербишир дахь 7.5 сая фунт.Стерлингийн давхар замын шинэчлэлийн үеэр удтал ашиглагдаж ирсэн хэд хэдэн ураацай-хүний үүрний нүхийг санамсаргүйгээр битүүлсэн гэж битүүлсэн гэж идэвхтнүүд мэдэгджээ. Үүнээс болж буцаж ирсэн шувуу-ард хаагдсан үүрэндээ хүрэх гэж өөрсдийгөө гэмтээх эрсдэлтэй болж, 1995-2022 оны хооронд ураацай-ардын тоо улс даяар 66%-иар буурсан тул үржлийн улирал эхлэхээс өмнө нүхнүүдийг дахин нээхийг шаардаж байна. (Гардиан)
170,000 жилд ганцхан удаа Нарыг тойрдог C/2025 R3 (Pan-STARRS) сүүлт од 4-р сарын 19-20-нд Наранд хамгийн ойртох цэг болох перигелид дөхөхийн хэрээр улам гэрэлтэж байна. Мөн 4-р сарын 26-27-нд Дэлхийд хамгийн ойрхон өнгөрнө. Хойд хагас бөмбөрцөгт ажиглагчид 4-р сарын 20-нд үүр цайхаас өмнө тэнгэрийн зүүн доод хэсэгт Пегас одны орны ойролцоо орны ойролцоо харах боломжтой. (Нью-Йорк Пост)
АНУ-ын НАСА [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв]-гийн Artemis II баг сансарт бараг 10 хоног ажилласны дараа аюулгүйгээр Дэлхийд эргэн ирлээ. Орион капсул Номхон далайд газардаж, Сарыг тойрсон рекорд зайтай нислэгээ дуусгасан нь 50 гаруй жилийн дараах Сарны ойролцоо хийсэн хүний анхны аялал болж, цаашдын Саран дээр буух ажиллагааны өмнө хөлгийн дулааны хамгаалалт, системүүдийг шалгасан чухал туршилт болжээ. (Чаннель Ньюс Азия)
Их Британийн их сургуулийн судлаачид оюутны хотхоны кафед овьёосны сүүг үндсэн сонголт болгох нь веган сонголтыг 50%-иас дээш өсгөдөг болохыг тогтоожээ. Энэ энгийн “зөөлөн түлхэц” нь уух зүйл тутам дахь сүүтэй холбоотой нүүрстөрөгчийн ялгарлыг 34% хүртэл бууруулдаг байна. (Дэйли Кофе Ньюс)
Ихэнхдээ веган ундаа санал болгодог Suja Life компани 2025 онд орлого нь 26%-иар өссөний дараа АНУ-ын Nasdaq хөрөнгийн биржид IPO [анхдагч хувьцааны санал]-г гаргах өргөдөл мэдүүлжээ. Органик шүүс, эрүүл мэндийн эрч хүчний ундаагаараа алдартай [АНУ-ын] Калифорнийн энэ компани 2026 онд ашигтай ажиллах зорилт тавьж байна. (Блүүмберг)
Веган брэнд Miyoko's Creamery энэ тавдугаар сард АНУ-ын зарим дэлгүүрт шинэ эзэмшигч Prosperity Organic Foods-ийн дор эргэн ирж байна. Санхүүгийн бүтцийн өөрчлөлтийн дараа тус компани веган масло, цөцгийтэй бяслагийн үндсэн бүтээгдэхүүнүүдээ дахин гаргаж, бусад ангиллын бүтээгдэхүүнүүдийг дараа нь зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. (ВежНьюс)
Польшийн Мвоховскийн ойд сайн дурын ажилтнууд нүүдэллэж буй мянга мянган хоёр нутагтан-хүмүүсийг авто замын хөдөлгөөнөөс аварч, одоогоор 18,000-ыг хамгаалаад байна. Лукаш Франчукын удирдсан энэ “Мэлхийн эргүүл” нь эмзэг мэлхий-, бах-хүмүүсийг гараар аюулгүй газар зөөвөрлөн, амьд үлдэхэд нь тусалдаг дэлхий даяарх иргэний санаачилгын хөдөлгөөнд нэгдэж байна. (AP)
Гэрэл зурагчин Брианна Бөрж “Харж, аварсан нь санаачилга”-аар дамжуулан [АНУ-ын Хойд Каролина мужийн] Уилмингтон хотод тэжээвэр амьтан-хүний үрчлэлтийг нэмэгдүүлж байна. Тэр асрах газрын амьтан-ардын бүтээлч хөргийг авах замаар тэдний харагдах байдлыг нэмэгдүүлснээр олон зуун гэрийн тэжээвэр амьтан-ардад насан туршийн гэрээ олоход тусалжээ. (WWAY3)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Аз жаргал бусдад аз жаргал авчирдаг хүмүүст ирдэг.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш, Зөнч Зороастр (цагаан хоолтон) (AZ Quotes)
Өмнө нь Ли Папагийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Америкийн бясалгалын дасгалжуулагч Лиг долоо хоног үргэлжилсэн өвчин нь үхлийн ирмэгт хүргэхэд түүний сүнс биеэс нь гарч, Гэрлийн хоёр оршихуй түүнд явах эрх чөлөөтэйг нь тайлбарласан Гэрлийн оронд орсон байна. Тэрээр харилцааныхаа талаар маш гүн гүнзгий эргэн харж, цааш явахад бэлэн болсон байв. Гэвч Гэрлийн оршихуйнууд түүнд үзүүлэх өөр зүйлтэй байжээ.
Тэгээд тэр Гэрлийн оршихуйнууд надад, за, чиний мэдэх ёстой өөр нэг зүйл байна гэж хэлсэн. Энэ оршихуй, чиний хүүхэд энэ төрөлдөө маш залуу сүнс, тийм ээ, бараг л гурван настай байгаа. Ийм бага насандаа ээжийгээ алдах нь түүнд асар их сүйрэл авчирна. Өмнөх амьдралуудад ч энэ сүнсэнд ийм зүйл тохиолдож байсан бололтой. Тиймээс тэр хүссэн хувь тавилангаа гүйцэлдүүлж чадахгүй болно. Тэгээд тэд надаас, ээжийгээ ийм бага насандаа алдах үед тэр юу мэдрэхийг, өөрөөр хэлбэл эхийгээ алдсаны мэдрэмжийг мэдэрч үзэх үү гэж асуусан. Тэгэхэд би ер бусын их шаналлыг мэдэрсэн. Би үүнийг сүнсээр тань зүсэж тастах хэлтэрхий мэт гэж дүрсэлсэн. Ийм зовлонг та хэнд ч, дайсандаа ч, тэр тусмаа хайртай хүндээ, бүр хүүхдэдээ ч мэдрүүлэхийг хүсэхгүй. Тэр клиник үхлийн дараа би хэдэн сарын турш, дор хаяж зургаан сараас нэг жил хүртэл хугацаанд энэ тухай хүн бүрд ярих тоолондоо асгартал уйлчихдаг байсан. Тэр мэдрэмж үнэхээр зүрхэнд хүрсэн байсан. Тэгэхээр мэдээж Гэрлийн оршихуйнууд ажлаа сайн хийсэн, тэгээд би зөвшөөрч, “Би буцаж очоод, энэ үзэсгэлэнт Гэрлийн ээж нь болж, Гэрлийн ажлыг хийнэ” гэж хэлсэн.
Харин үүний дараа би биедээ буцаж ирсэн. Би сууж байлаа. Юу болсныг би мэдээгүй. Миний бие 95-аас дээш хувиар дээрдсэн байсан гэж хэлнэ. Би үхлийн ирмэг дээр байсан, харин одоо сууж байсан бөгөөд манарсан мэт байдалтай байв. Бүх зүйл гэрэлтэж, бүх зүйл гялалзан, үзэсгэлэнтэй харагдаж байсан. Бүх зүйл гэж хэлэхдээ би амьгүй эд зүйлсийг хэлж байна. Хаалга, нугас, хаалганы бариулыг зүгээр л ширтээд хэчнээн хугацаа алдсанаа би мэдэхгүй, бүх юмс гэрэл цацруулах мэт, эсвэл нэгэн туяа тогтсон мэт санагдаж байсан. Би өөр болсон байлаа. Би баясалтай, аз жаргалтай байсан бөгөөд үүнийг яахаа мэдэхгүй байв.
Нөхөр нь бясалгалын даяанаасаа буцаж ирэхэд тэр түүнд бүхнийг ярьжээ. Түүний юу бодож байгааг мэдэхэд хэцүү байгаагүй, харин энэ нь дараа нь ирсэн авьяас бэлгүүдийн нэг байсан — үнэндээ хэт мэдрэхүйн чадвар, тийм олон чадвар түүнтэй хамт ирсэн. Гэхдээ тэр надад итгээгүйг би мэдэж байсан. Үүний сайхан нь гэвэл, тэр ялгаа нь надад энэ хамаагүй гэж хэлж байсан явдал юм. Хамаагүй байсан. Энэ бол миний амьдралын хамгийн гүн гүнзгий, ер бусын туршлага байсан. Би энд бидний мэдэрдэг зүйлээс илүү бодит ертөнцөд хүрсэн бөгөөд энэ нь бодит биш гэж хэн ч надад хэлж чадахгүй. Учир нь би бодит гэдгийг нь мэднэ. Тиймээс энэ нь миний амьдралыг өөрчилж, миний Гэрэл гэж нэрлэсэн зүйлийн төлөө ажиллах замд, мөн хүүхдээ насанд хүрэх хүртэл нь эх нь байж өсгөх замд оруулсан бөгөөд би үүнийг баяр баясгалантайгаар хийсэн. Одоо Ли бясалгал зааж, бусдад зөвлөж байна. Тэрээр Жозеф нэртэй нэгэн оршихуйгаас хүлээн авсан сувгийн зурвасаас яриагаа дуусгаж байна.
“Хайр бидэнд байгалийн эх ундаргаас тасралтгүй урсах оршихуйн гүнээс орж ирдэг. Бид түүнийг эзэмшдэггүй. Тэр нь чөлөөтэй урсаж, хэрэглэхэд нь ямар ч нөхцөл, шүүлтгүйгээр өгөгддөг. Тэр бол бүх Бүтээлийн амин хүч юм. Би та нарт энэ амин хүч та бүхний нэг бүрээр, мөн Орчлон дахь хамаг төрөлтөн нэг бүрээр урсан өнгөрдгийг хэлэхээр энд байна. Хэрэв та бүх оршихуйн Гэрлийн ариун тунгалаг чанарыг, бидний Лид мэдрүүлж, тэр өөрөө аль хэдийн байгаа тэрхүү оршихуй руу улам тэлсээр байх аялалдаа хүчээ авахын тулд түшиглэх боломж олгосон яг тэр мөчийг ганцхан хором ч атугай харж чадвал, энэ нь таныг гарцаагүй өөрчилнө. Таны одоогийн оршихуйн давхарга бүрд нэвчин шингэсэн зовнил, айдас шөнийн тэнгэр дэх цахилгаан мэт арилна. Энэ нь та бүхний зүрх сэтгэлээс бүх санаа зовнил, харанхуйг арилгаж, бүх хүн төрөлхтнийг хайрлах Гэрлээр та нарыг дүүргэнэ. Харж байна уу, таны мэддэггүй тэрхүү өөрийн тань хүч яг өнгөн доор, таны нээхийг хүлээж байна. Энэ л аялал юм, ойлгов уу. Энэ бол та дахин харж чаддаг болохын тулд өөр дээрээ харанхуйн давхаргаар бүрхсэн бүрхүүлийг тайлах явц юм. Энэ дэлхий бол таны тоглох талбай, таны тоглоомын байшин, таны сургууль. Өөрийн тань дотор аль хэдийн байгаа зүйлийг бүү хай. Гэгээрэлд хүрэх зам тантай хамт байна.” (Нөгөө ертөнц КҮТ)
Илүү огноо харах
6 / 68
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх