ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 4-р сарын 13
Орос улс 4-р сарын 11-ний 16:00 цагаас 4-р сарын 12-ны шөнө дунд хүртэл Ортодокс Улаан өндөгний баярыг тохиолдуулан 32 цаг гал зогсоохоо мэдэгдэж, бүх фронтод ажиллагааг зогсоох тушаал өгсөн бол Украин (Урейн) улс эвлэрлийг хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ. (Ройтерс)
Афганистан улс Хятад улсын зуучлалаар Пакистан улстай [Хятадын] Өрөмч хотод хийж буй энхийн хэлэлцээр “ахицтай” явагдаж байна гэж мэдэгджээ. Хоёр тал 2025 оны 10-р сард эхэлсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж байна. (Ройтерс)
Европын Холбооны Хууль сахиулах хамтын ажиллагааны агентлаг [Europol] Франц, Английн сувгаар дамжуулан аулак (вьетнам) цагаачдыг Их Британи руу хууль бусаар нэвтрүүлж, хүн тутмаас 19,000 хүртэлх фунт.Стерлинг авдаг сүлжээг илрүүлэн, таслах зогсоолоо. (Дэйли Мэйл)
Мексикийн хойд хэсэгт аврагчид усанд автсан Эль Росарио уурхайд бараг 14 хоног гацсан уурхайчныг амьд гарган авсан бөгөөд эрх баригчид нэг хамтран ажиллагч нас барж, нөгөө нь одоо хүртэл сураггүй байгааг баталжээ. (Дэйли Миррор)
Саудын Арабын KSRelief байгууллага Иорданы Заатари хуаранд Сирийн 255 дүрвэгчид зориулсан гурван сарын сургалтын хөтөлбөрөө дуусгасан байна. Уг сургалтад оёдол, хатгамал, зураг, бичиг үсэг, англи хэлний сургалт санал болгожээ. (Араб Ньюс)
Испанийн Пикос де Европа нурууг Их Британид үүсгэн байгуулагдсан Time Out сэтгүүл, вэбсайт 2026 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнт газар хэмээн нэрлэж, сүрлэг шохойн чулуун оргил, гүн хавцал, эргийн харагдац, хадгалагдаж үлдсэн унаган төрх байдлыг нь магтжээ. (ЕвроУикли Ньюс)
Их Британид 2025 онд цахилгаан дугуй, цахилгаан скүүтэрт гарсан гал огцом өссөнөөр найдваргүй литий-ион батарей болон сул зохицуулалттай онлайн захын бүтээгдэхүүний талаарх санаа зовнилыг нэмэгдүүлжээ. (Бао Тинь түк)
[Их Британийн] Корнуоллын Падстоу хотод ойролцоох цэцэрлэгээс гарч ирсэн нэг нохой нэгэн эмэгтэй болон түүний 3 настай кавупу үүлдрийн нохой-хамтрагч Хербид рүү ууртай ширүүнээр халдсаны улмаас эмэгтэй бэртэж, Херби асран хамгаалагчаа хамгаалахыг оролдон, хазуулсны улмаас нас баржээ. (Дэйли Стар)
Долоо хоногт төрөл бүрийн веган бүхэл хүнснээс 30 “оноо” авах нь [веган бүхэл хүнс бүр нэг оноо гэж тооцогдоно] гэдэсний бичил биетний олон янз байдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, дархлааг бэхжүүлэн, өвчинтэй холбоотой үрэвслийг бууруулдаг. Жимс, хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, самар, үр тус бүр ашигтай бактериудад хэрэгтэй чухал шим тэжээл өгдөг болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөлөг, полифенолоор баялаг ургамлыг түлхүү хэрэглэх нь хорт бичил биетнийг хянахад тусалж, олон төрлийн веган хоолоор ерөнхий эрүүл мэндээ сайжруулах энгийн бөгөөд амттай арга болдог. (ВежНьюс)
Удаан үргэлжилсэн хурц нарны гэрэл болон хэт халалт нь архаг хуурайшилт, птеригиум (салст бүрхэвчийн хэвийн бус ургалт), торлогийн гэмтэл үүсгэж, нүдийг гэмтээж болзошгүй. Хо Ши Мин хотын нүдний эмч, доктор Нгуен Дүк Хуй нар хамгийн хурц үед [өглөөний 10-аас 16 цагийн хооронд], UV [хэт ягаан туяа]-ны шил зүүх, хиймэл нулимс хэрэглэх, ус сайн уух, нүдээ тогтмол үзүүлэхийг зөвлөж байна. (ВнЭкспресс)
Гарын саван, шүршдэг цэвэрлэгээний бодис зэрэг бактерийн эсрэг бүтээгдэхүүнүүд нь эмд тэсвэртэй “орчны нөөц” үүсгэж, дэлхийн супер нянгийн хямралыг улам даамжруулж байна. Ийм бүтээгдэхүүнд агуулагддаг триклозан зэрэг химийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь нянгийн эсрэг тэсвэржилтийг хурдасгадаг гэж мэргэжилтнүүд анхааруулж, 2050 он гэхэд үүнээс шалтгаалах сая сая нас баралтаас сэргийлэхийн тулд уламжлалт саванд эргэн шилжихийг уриалжээ. (Фокс Ньюс)
IUCN [Олон улсын байгаль хамгаалах холбоо] уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан мөсний алдагдал хурдсаж буй нь хаан оцон шувуу-хүн, Антарктидын үслэг далайн хав-хүнийг ховордсон зүйлийн жагсаалтад оруулахад хүргэснийг мэдээлжээ. Эрдэмтэд амьдрах орчин хумигдаж, хүнсний нөөц багасаж байгаа нь туйлын эмзэг биологийн олон янз байдалд байнга заналхийлж байна гэж сэрэмжлүүлсэн байна. (AOL)
Афганистанд сүүлийн хоёр долоо хоногт болсон гамшгуудын улмаас хэдийнээ 148 хүн амиа алдаж, 1,100 гаруй байшин нурсан тул эрх баригчид тус улсад улам их аюултай үер, цаг агаарын эрс тэс үзэгдэл гарж болзошгүйг анхааруулжээ. (Ройтерс)
[АНУ-ын] Хойд Каролина мужийн бүх 100 тойргийг хүчтэй ган гачиг нөмөрч, усан сангуудыг шавхан, муж даяар гал түймрийн хориг тогтооход хүрчээ. Агаарын хэм нэмэгдэх тусам хөрсний ууршилт улам ихсэж, хөдөө аж ахуйн ургацын ургалт, нийтийн усны хангамжид ноцтой аюул учруулж байна гэж албаны хүмүүс анхаарууллаа. (WRAL Ньюс)
RSPCA [Амьтанд харгислал үйлдэхээс урьдчилан сэргийлэх хааны нийгэмлэг] [Их Британийн] Ноттингем хотод хэт олноор үржүүлэлт хийдэг үржүүлэгчийн маш давчуу гэрээс 250 гаруй эрлийз пудель нохой-хүнийг аварч, хэт үржүүлэлтээс болж амьдрах нөхцөл байдал хяналтаас гарсан гэж мэдэгдэн, тэдэнд байнгын гэр олох уриалга гаргажээ. (Телеграф)
АНУ-ын судлаачид шүүлтүүр, нарны гэрлээр ажилладаг UV [хэт ягаан туяа]-ны ариутгал, ус аюулгүй байгааг харуулахын тулд өнгөө өөрчилдөг хүнсний будагт суурилсан гэрэлд мэдрэмтгий бодисыг хослуулан нэг цаг хүрэхгүй хугацаанд ундны усыг халдваргүйжүүлэх нарны эрчим хүчээр ажилладаг авсаархан төхөөрөмж бүтээжээ. (Түөй Трэ)
АНУ-ын шинэ судалгаагаар ургамалд суурилсан эрүүл хооллолт нь 60-аас дээш настнуудад ч сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 12%-иар бууруулдгийг харууллаа. Судлаачид шим тэжээлээр баялаг, чанартай хүнс нь тархины урт хугацааны эрүүл мэндийн түлхүүр гэдгийг онцолжээ. (Хай Пойнт Энтерпрайз)
Ирланд улс эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор эгэл гиш, олсны үр тариалан, веган уургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар судалж байна. Засгийн газрын дэмжлэгтэй төслүүд импортын шар буурцгаас хамаарах хамаарлыг бууруулж, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн, тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж байна. (Ирланд Фермерс Сэтгүүл)
Impossible Foods компани [АНУ-ын Нью-Йорк хотын дугуй театр буюу] Мэдисон Скүэр Гарденд “Ургамлан бургерийн албан ёсны түнш” болж, “Impossible Grille”-ийг нээлээ. Уг концесс нь Нью-Йорк Никсийн сагсан бөмбөгийн болон Нью-Йорк Рейнжерсийн хоккейн тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчдэд үхэр, тахиа, гахайн мах орлуулагчийг санал болгож байна. (Морнингстар)
Дэлхийн онлайн зах Etsy нь PETA [Амьтдад ёс зүйтэй ханддаг хүмүүсийн нийгэмлэг]-гийн шахалтын дараа 2026 оны 8-р сараас эхлэн бүх үслэг эдлэлийн худалдааг хориглохоор болсноор, бусад томоохон брэндүүдтэй нэгдлээ. Идэвхтнүүд Temu одоо онлайн дэлгүүрийг амьтан-хүний сайн сайхан байдлын ижил төстэй бодлого хэрэгжүүлэхийг уриалахад анхаарлаа хандуулж байна. (ПЕТА)
Энэтхэгт харгислалаас сэргийлж, аюулгүй байдлыг сайжруулахын тулд сүмийн зан үйлд амьд зааныг механик заанаар орлуулж байна. Эдгээр робот нь уламжлалт хөдөлгөөнийг дуурайдаг бөгөөд 2023 оноос хойш Энэтхэгийн өмнөд хэсэгт 26 гаруй төхөөрөмжийг шинээр гаргаж, Энэтхэгийн PETA заримыг нь сүмүүдэд бэлэглэсэн байна. Энэтхэгт ялангуяа Керала мужид олзны заан-хүний тоо буурсаар байна. (TheWorld)
4-р сарын 6-нд АНУ-ын Эргийн хамгаалалтын Миджетт хөлөг 3-р сарын 30-наас хойш [Микронезийн Холбооны Улсын] Чуукийн ойролцоо гацсан гурван хүнийг аварчээ. Хөдөлгүүр нь эвдэрсний дараа багийнхан 7 метр завийг нь 36,250 гаруй хавтгай дөрвөлжин км бүхий ширүүн тэнгисийн бүсээс олжээ. Бүх амьд үлдэгсдийг гэмтэлгүй олж, улмаар [Микронезийн Холбооны Улсын] Вено руу аюулгүй хүргэжээ. (War.gov)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Амьдралаа ердийн байдлаар бүү өнгөрөө. Хэн ч хийгээгүй ямар нэгэн зүйлийг, дэлхийг гайхшируулах ямар нэг зүйл хий. Бурханы бүтээлч зарчим таны дотор үйлчилж байгааг харуул.” – Хүндэт Гэгээрсэн Их Багш Парамаханса Иогананда (цагаан хоолтон) (GoodReads)
Өмнө нь Кэндис Пёрчэйсийн клиник үхэлд орсон тохиолдлын 1-р хэсэгт Кэндис зүрхний хагалгааны үеэр сэрүүн байхдаа гэнэт цав цагаан Гэрлийн ертөнцөд байгаагаа мэдэж, Бурхан гэж итгэдэг Нэгэний хөлд хүүхэд шиг сууж байснаа хуваалцсан. Тэр асар их амар амгалан, хайрын дурсамжтайгаар хагалгааны ширээ рүү буцаж ирсэн ч энэ явдлыг олон жилийн турш өөртөө хадгалж, хожим нь л энэ ямар утгатай байсныг нь эргэцүүлж эхэлжээ.
Дараа нь тэр яагаад өөрийг нь буцаан илгээсэн гэж үздэгээ, энэ явдал хожим нь хэрхэн өөрийг нь амьдралаа ямар замаар чиглүүлэх төлөвшүүлснийг хуваалцаж байна. Миний бодлоор, Бурханы мутар толгойн орой руу минь ойртож байхад дараагийн агшинд нь би хагалгааны ширээн дээр буцаж ирсэн. Тэгэхээр энэ нь Тэр надад “Энэ дэлхий дээрх амьдралаа үргэлжлүүлж, зорилгынхоо дагуу үйлчилсээр байх ёстой.” гэж хэлсэн хэмээн санагддаг. Клиник үхэлд орсны дараах дараах жилүүдэд Кэндис бодит нотолгоонд суурилсан дамжуулагч болж хөгжжээ. Тэр энэ явдал зам мөрийг нь хэрхэн тодорхой болгосныг тайлбарласан юм.
Миний клиник үхлийн тохиолдол миний доторх ямар нэг зүйлийг нээсэн мэт санагддаг. Өөд болсон хайртай хүмүүсийнх нь зурвасыг дамжуулж, түүгээрээ энд байгаа хүмүүст эдгэрэхэд нь туслах ёстой гэдгээ, өөрийн зорилгын талаар маш тодорхой ойлгосон. Одоо би үхлээс айдаггүй. Учир нь бид хаашаа очдогийг би мэддэг болсон. Бид бүгд хайр, амар амгалангийн нэгэн ижил сайхан орон зайд, харьяалагдаж, халамжлуулдаг газартаа очдог. Харин клиник үхэлд орохоос өмнө би үнэхээр айдаг байсан. Би айдаг байсан. Гэхдээ тийм ээ, надад мэдрэх боломж олгосон тэр сайхан орон зай одоо хийж буй ажилд минь үнэхээр тусалдаг. Бас хайртай хүмүүст нь тэдний өөд болсон хайртай хүмүүс нь хаана байгааг хэлж өгч чадна. Үүнийг мэдэх нь тэдэнд тайтгарал, амар амгаланг авчирч, хайр дүүрэн сайхан газарт байгааг нь ойлгоход тодорхой хэмжээнд тайвшрал өгч магадгүй.
Кэндис төгсгөлд нь клиник үхлийн тохиолдол нь өөрийнх нь амьдрах, хайрлах, бусдад үйлчлэх арга замыг хэрхэн өөрчилснийг эргэцүүлэн ярьсан юм. Энэ нь таныг тодорхой хэмжээгээр өөрчилдөг. Та хайрыг мэдэрч, түүнийгээ бусадтай хуваалцахыг л хүсдэг. Та зүрх сэтгэлээ илүү нээдэг. Хүмүүс өөрсдөө олж хардаггүй байсан ч би олон хүний сайн талыг олж хардаг мэт санагддаг. Надад зүгээр л үйлчлэхийг хүсэх мэдрэмж төрдөг. Би хүмүүст туслахыг хүсдэг. Би хүмүүсийг эдгэрэхэд нь туслахыг хүсдэг. Олон хүн амьдралдаа бие махбодын тал эсвэл оюун ухаандаа хэт төвлөрсөн байдаг. Миний клиник үхэлд орсон явдал миний хийдэг ажил болох дамжуулагчтай хослон бүхэлдээ зүрх сэтгэлээсээ амьдрах, туслахыг хүсэх, үйлчлэх тухай гэж надад мэдрэгддэг.
Амьдралаа нээлттэй сэтгэлээр, үнэнч шударгаар, өөрийн итгэл үнэмшил, үнэн гэж үздэг зүйлдээ аль болох үнэнчээр амьдар, ганцаараа биш гэдгээ ойлгож мэд. Заримдаа хүмүүс таны амьдралд тантай хамт ямар нэг хичээлийг туулах гэж, эсвэл танд юм заахаар орж ирдэг. Гэхдээ үл үзэгдэх ертөнцөөс бидэн рүү чиглэн зохион байгуулагдаж байдаг зүйл маш их байдаг, тиймээс бид зүгээр л хүлээн зөвшөөрч, даатгах хэрэгтэй гэж санагддаг. Тэгвэл бидний амьдрал илүү амархан болно гэж санагддаг. Тэр нь амар амгалан, хайраар илүү дүүрэн байж, бид сэтгэлдээ зөв зүйл хийж байгаагаа мэднэ. Харин оюун ухаанаараа бол бид түгшиж, айж, хэт их бодож магадгүй.
Гэхдээ итгэж, найдахад л таны амьдралыг өөрчилж, юмсыг илүү хялбар болгож чадна гэдгийг би мэдэрдэг. Бид зөвхөн энэ бие махбодын ертөнцөд байгаа биш. Үүнээс гадна бүхэл бүтэн сүнслэг ертөнц бий. Мөн бид маш их хайрлагддаг гэдгээ мэдэж, итгэлдээ түшиж болно. Тэр хайрыг зүрхэндээ мэдрэх үед та түүнийг буцаан өгөхийг л хүсдэг. Та зүгээр л бусад хүмүүст туслахыг хүсдэг. Мөн энэ нь үнэхээр сайхан зүйл. (Тэсвэрийн түүхүүд)