Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 31
АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ираны хүсэлтээр Ираны эрчим хүчний байгууламжуудад хийхээр төлөвлөсөн АНУ-ын цохилтыг 10 хоногоор түр хойшлуулж, хэлэлцээр үргэлжилж буй энэ үед өмнөх тав хоногийн хугацааг сунгаж байна гэж мэдэгдлээ. Тэрээр Truth Social сүлжээнд хэлэлцээр“маш сайн” үргэлжилж байгаа хэмээн бичиж, яриа хэлэлцээнд ахиц гаргах шинэ хугацааг 4-р сарын 6-нд байхаар тогтоосон байна. (Фокс Ньюс)
Тайвань (Формоса)-ийн Эх газрын хэрэг эрхлэх зөвлөл 2024 оны эхнээс хойш Тайвань (Формоса)-ийн иргэд Хятадад сураггүй болох, саатуулагдах, эрх чөлөө нь хязгаарлагдах тохиолдол 313-д хүрч өссөн бөгөөд бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай гэж магадлалтай гэж албаны хүмүүс анхааруулжээ. (Тайпей Таймс)
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп үргэлжилж буй хэлэлцээрийн хүрээнд Иран улс сайн санааны илэрхийлэл болгон Хормузын хоолойгоор нефть тээвэрлэгч 10 танкер нэвтрүүлэхийг зөвшөөрснийг өгөөмөр бэлэг гэж тодорхойллоо. Тэрээр энэ алхам нь Иран улс хэлэлцээрт нухацтай хандаж байгааг харуулж байна гээд далайн стратегийн энэ нарийн гарцыг чөлөөлж, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэлэлцээр байгуулах шахалтаа үргэлжлүүлж байна гэжээ. (Ройтерс)
Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр дэлхийн агаарын тээврийн компаниуд зорчих үнэ болон шатахууны нэмэлт хураамжаа өсгөсөн нь тасалбарын үнийг өсгөж, нислэгийн хүчин чадлаа бууруулж, санхүүгийн төсөөллөө шинэчлэхэд хүргэжээ. (ВнЭкспресс)
Хэд хэдэн улсын хилийн албан хаагчид зорчигчдыг нэвтрэх үед утсыг нь тогтмол шалгадаг бөгөөд дижитал мэдээллээс хууль бус үйлдэл, виз буруугаар ашиглах санаа илэрвэл, жишээлбэл, жуулчны визээр ажиллахаар төлөвлөсөн бол визийг хүчингүй болгох боломжтой байдаг. Австралийн телевизээр үзүүлсэн нэг тохиолдолд Австралийн Хилийн хамгаалалтын алба [ABF]-ны ажилтнууд аулак (вьетнам) аялагчийн зурвасуудыг уншаад, визэд мэдүүлээгүй ажил хийхээр төлөвлөснийг илрүүлснээр нэвтрүүлэхээс татгалзжээ. (ВнЭкспресс)
Израил, Палестины эхчүүд [Италийн] Ром хотод олон зуун дэмжигчийн хамт хөл нүцгэн алхаж, энх тайвныг уриалан, Иран, Израил, Ливан, Палестин эсвэл өөр аль ч улсын хүүхэд айдаст өсөх ёсгүй, мөргөлдөөнд амь үрэгдэх ёсгүй хэмээн мэдэгдлээ. Эдгээр эхчүүд бүх хүүхдэд нэр төр, эрх чөлөө, аюулгүй байдлыг шаардаж, өөрсдийн алхалтаа бүх талын гэр бүл хүчирхийллээс ангид амьдрах ирээдүйн төлөөх хамтын уриалга болгон хувиргасан байна. (Аль Жазира)
14 орны 120 гаруй эрдэмтэн, судлаачид [Ау Лак (Вьетнам)-ын] Биньдинь аймагт болсон Эмийн ургамал, байгалийн бүтээгдэхүүний Олон улсын Вьетнам дахь хоёрдугаар бага хурал (MPNP 2026)-д оролцон, агрономи, молекул биологи, ургамлын гаралтай нэгдлүүд, эмийн ургамлын биотехнологийн дэвшлийг хамарсан бараг 90 судалгааг танилцууллаа. (Түөй Трэ)
Португалын Католик сүм санваартнуудын бэлгийн хүчирхийллээс амьд үлдсэн 57 хүнд нийт 1.85 сая орчим ам.доллар олгохоор болжээ. Энэ нь Португал дахь Католик сүмийн санхүүжүүлсэн мөрдөн шалгалтаар ийм олон мянган хохирогчийг тогтоож, Португалын Бишопуудын бага хурал уучлал хүсэхэд хүргэсний дараа болсон байна. (Ройтерс)
Ау Лак (Вьетнам) улс Иран–Хормузын хоолойн мөргөлдөөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг тасалдуулж, хомсдол үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж буй энэ үед шатахууны үнийг дөрөвний нэгээс илүүгээр бууруулахын тулд бензин, дизель, нисэх хүчний түлшний байгаль орчны татварыг түр хугацаанд тэглэлээ. (Чаннель Ньюс Азия)
АНУ-ын эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч RevMedx хэвлийн хүнд цус алдалтыг эмчлэх зориулалтаар тарьж хэрэглэдэг, тэлдэг хөөсийг танилцууллаа. Клиникийн судалгаагаар амжилттай туршигдсан уг хөөс нь дотоод даралт үүсгэн гэмтэлтэй өвчтөнүүдийн биеийн байдлыг тогтворжуулж, амь насанд аюултай дотуур цус алдалтын үед амь аврах мэс ажилбар хийх үнэт хугацааг олгож байна. (Сирийн Араб Мэдээний Агентлаг)
Мэргэжилтнүүд эрч хүч, танин мэдэхүйн үйл ажиллагааг дээд хэмжээнд хүргэхийн зэрэгцээ нойрны хямралаас зайлсхийхийн тулд хүн орхоодойг өглөө хэрэглэхийг зөвлөж байна. Хүн орхоодойн шимэгдэлтийг оновчтой болгохын тулд пробиотиктой хамт хэрэглэж, өдөр тутмын тогтмол хуваарь баримтлах нь зүйтэй. Гэхдээ хэдэн сараас илүү удаан хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ нь ялангуяа даралт ихэсдэг хүмүүст толгой өвдөх, нойргүйдэхэд хүргэж болзошгүй бөгөөд ургамал-эмийн харилцан үйлчлэлээс сэргийлэхийн тулд эмчтэй зөвлөлдөх шаардлагатай. (Лао Дон)
Хатаасан чавга нь зүгээр нэг туулгах үйлчлэлээс хавьгүй өргөн эрүүл мэндийн ашиг тустай. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ хатаасан жимс нь эслэг, кали, К аминдэм, үл исэлдүүлэгчээр баялаг тул хоол боловсруулалтыг сайжруулж, ясны эрүүл мэндийг дэмжин, хоолны дуршлыг хянахад тусалдаг. Мэргэжилтнүүд өдөрт 3-5 ширхэг орчим хатаасан чавга идэхийг зөвлөдөг ч бөөрний өвчтэй, гэдэсний цочромтгой хам шинжтэй, эсвэл цус шингэлэгч эм хэрэглэдэг хүмүүст болгоомжтой байхыг анхааруулжээ. (Дэйли Мэйл)
АНУ-ын баруун бүсийн өвлийн цасны бүрхүүл багасаж байгаа нь ой хээрийн түймрийн хүнд улирал айсуйг эртнээс анхааруулж байна. Хөрс, ургамалжилт хуурайшсанаар түймрийн эрсдэл болон экосистемийн урт хугацааны хохирол мэдэгдэхүйц нэмэгддэг байна. (Earth.com)
Австралийн ойролцоо болсон Нарелле циклон дэлхийн хамгийн томд тооцогдох ШБХ [шингэрүүлсэн байгалийн хий]-н хоёр үйлдвэрт үйлдвэрлэлийг доголдуулж, дэлхийн нийлүүлэлтийн 5 гаруй хувийг тасалдуулсан гэж эрчим хүчний Chevron компанийн тоо баримтад дурджээ. Энэ саатал Азийн эрчим хүчний зах зээлд үнэ, нийлүүлэлтийн дарамтыг даруй үүсгэсэн байна. (Чаннель Ньюс Азия)
Европын Комисс Европ даяар түймэр улам томорч буйтай холбогдуулан, урьдчилан сэргийлэх, бэлтгэл хангах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох ажлыг хамарсан ой хээрийн түймрийн цогц стратегийг эхлүүллээ. Уг төлөвлөгөөнд хиймэл дагуулын хяналтыг өргөтгөх, хиймэл оюун ухаанд тулгуурласан түймрийн загварчлалын хэрэгсэл боловсруулах, мөн rescEU гал унтраах нисэх флотыг 12 онгоц, таван нисдэг тэргээр хүчитгэх ажил багтжээ. (Европын Комисс)
Frontiers in Animal Science сэтгүүлд нийтлэгдсэн шинэ тойм судалгаанд хоосон тор “өвдөлтийн цуурайт танхим” үүсгэж болзошгүйг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн, өдөөлт, нийгмийн харилцаа дутмаг байх нь амьтан-ардын өвдөлт, стрессийг нэмэгдүүлдэг бол баяжуулсан орчин нь байгалийн өвдөлт намдаах тогтолцоог идэвхжүүлж, сайн сайхан байдлыг нь сайжруулдаг байна. (Earth.com)
Тайвань (Формоса)-д сүүлийн 75 жилийн хамгийн хуурай өвөл болсны дараа баруун бүсийн гол усан сангуудын нөөц эрс багассан тул ус хуваарилан олгох дэглэм тогтоож, яаралтай ус шилжүүлэх арга хэмжээг идэвхжүүлжээ. Энэ нь дотоодын өргөн хүрээний хомсдолоос зайлсхийхийн тулд тус орон даяар ус хэмнэх арга хэмжээ авч, шинэ хоолой болон давсгүйжүүлэх үйлдвэрүүд барьж байгуулах төлөвлөгөөг хурдасгаж байна. (Тайпей Таймс)
[Грекийн] Вероя орчмын хязгааргүй мэт тал газрыг тансаг тоорын ягаан цэцэгсийн далай бүрхэн, гайхамшигт ягаан хөшиг мэт болж, баяр хөөртэй жуулчдыг татан, анхилуун моддын дундуур зугаалан, тасралтгүй сельфи зураг дарж, хаврын энэ сэтгэл татам үзэмжид умбахыг урин залж байна. (Евроньюс)
[Их Британийн] Оксфордын Их Сургуулийн судалгаагаар веган болон цагаан хооллолтод шилжсэнээр дэлхийн хүнсний үйлдвэрлэлтэй холбоотой хөдөлмөрийн хэрэгцээг 28 хүртэл хувиар бууруулах боломжтойг харуулжээ. Мэргэжилтнүүд эрчимжсэн амьтан-хүний аж ахуйгаас цэцэрлэгжүүлэлт рүү шилжих явцыг зохицуулахын тулд бодлогын дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. (Плант Бэйсд Ньюс)
Блисс Бай Анжу Энэтхэгт тос, сүүний орцгүй жортой веган, цэвэр шошготой хөнгөн зуушаа худалдаанд гаргалаа. Үүсгэн байгуулагч Анжу Калханы эрүүл мэндийн замналаас сэдэвлэсэн “хоол бол эм” гэсэн уриатай энэ брэнд анхааралтай хооллолтоор дамжуулан эрүүл аж төрөхийг эрэлхийлдэг хэрэглэгчдэд тэжээллэг, уламжлалт хөнгөн зууш санал болгож байна. (India's News.net)
Schouten Europe өөрийн тусгай ширхэглэгийн технологийг ашиглан амьтан-хүний махны бүтэцтэй төстэй веган тахианы цээж махан бүтээгдэхүүнийг танилцууллаа. Nutri-Score A [хамгийн өндөр тэжээллэг чанарын зэрэглэл]-тэй бүтээгдэхүүн нь бусад амьтан-хүний мах орлуулагч үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг аргуудаас эрчим хүч бага шаарддаг бүтэцжүүлэх аргыг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөгөө бууруулжээ. (Фүүд Ингеридентс Фөрст)
АНУ-д төвтэй Fabled Voyages “Pets on Board” хөтөлбөрөө эхлүүлж, оршин суугчдад нохой, муур андтайгаа хамт дэлхий даяар далайн аялал хийх боломж олгож байна. Асран хамгаалагчид төлбөр төлснөөр онгоцон дээрх үс засалт, мал эмнэлгийн үйлчилгээ, салхилуулах талбайг ашиглах боломжтой. Хөтөлбөр нь урт хугацааны аялагчид, тэтгэвэрт гарсан хүмүүст чиглэж байна. (Дэйли Мэйл)
Тэтгэвэрт гарсан багш Лэ Чон Кинь Ау Лак (Вьетнам)-ын Ниньбинь аймагт хуучин унадаг дугуйг сэргээн засварлаж байна. Тэрээр 20 гаруй жилийн турш хаягдсан эд ангийг засварлан, эмзэг бүлгийн олон зуун сурагчид боловсрол эзэмшихээр явахад нь хүргэх үнэгүй, найдвартай унаагаар хангаж байна. (ВьетнамПлас)
Коала-хүнийг хайж олохоор сургагдсан, 11 настай күүли үүлдрийн баатар нохой-хүн Беар албан ёсоор тэтгэвэрт гарлаа. Тэрээр Австралийн 2019–2020 оны хар зун хэмээн нэрлэгдсэн сүйрүүлэгч түймрийн үеэр 100 гаруй коала-хүнийг аварснаараа хамгаас алдартай болсон юм. (Тайпей Таймс)
Өдрийн гүн ухаарах эшлэл: “Бага юманд сэтгэл ханамжгүй хүн их зүйлд хэзээ ч сэтгэл ханахгүй.” Шүтэгдэн бишрэгдсэн Гэгээрсэн Их Багш, гүн ухаантан Сократ (цагаан хоолтон) (All Good Quotes)
Жон Дэвисийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт америк худалдаачин Жон 21 настайдаа энгийн мэс заслын үеэр нас барж, өөд болсны дараа сүнснүүд очдог гэж тодорхойлсон асар том чиглүүлэх төвд өөрийгөө олсон тухайгаа өгүүлж байна.
Жон Калифорнид өссөн бөгөөд аав нь худалдааны салбарт ажилладаг байв. Нэг жил аав нь шагналдаа мопед буюу жижиг, хямд мотоцикл багтсан борлуулалтын тэмцээнд түрүүлж, гэр бүлийнхэн нь тэдгээрийг хорооллоор унан зугаалдаг байжээ. Нэг удаа Жон унан явж байхдаа мод мөргөж, баруун гарынхаа шөрмөсийг тасалснаар шөрмөсөө залгуулах мэс засал хийлгэх шаардлагатай болсон байна. 21 настай Жон өмнө нь хэзээ ч мэс засалд орж байгаагүй бөгөөд юу хүлээж буйг мэдэхгүй байв. Ээж нь түүнийг эмнэлэгт хүргэж өгсөн ч мэдээгүйжүүлэлт хийх үед Жонд аймшигтай урвал өгч, зүрх нь зогсон, нас баржээ.
Дараагийн яг тэр агшинд би амьдралдаа харж байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй барилга дотор зогсож байлаа. Энэ бол үзэсгэлэнтэй цагаан гантиг байсан. Маш урт тул би төгсгөлийг нь харж чадахгүй байв. Тэгээд надад хамгийн түрүүнд “Ээ Бурхан минь, эмнэлэг ийм том гэж би огт мэдээгүй шүү.” гэсэн бодол орж ирсэн. Учир нь би нас барснаа мэдээгүй байсан л даа. Би туулж өнгөрүүлсэн энэ бүх аяллын турш бүх зүйл дуусах хүртэл нас барснаа ч мэдээгүй. Би “Намайг Аллен гэдэг. Би чиний сүнслэг хөтөч байна.” гэсэн дууг сонсов. Тэгээд тэр надад миний харж байсан бүхнийг тайлбарлаж эхэлсэн. Түүний надад үзүүлсэн бүхэн, намайг дагуулж очсон газар бүрд тэрээр бүх хугацаанд чихэнд минь ярьсаар байлаа. Түүний хэлсэн үг бүрийг би бүгдийг нь санаж үлдсэн. Тэрээр “Чиний байгаа газар бол чиглүүлэх төв. Энд сүнснүүд нэгэн насны амьдралаа дуусгаад ирдэг.” гэж хэлсэн.
Тэгээд баруун тийшээ хартал хязгааргүй мэт урт цагаан гантиг баганууд эгнэсэн байлаа. Ойролцоогоор 20-30 тохой [6–9 метр] өндөр, хоорондоо 6 тохой [1.8 метр] зайтай харагдах төгсгөлгүй үргэлжилсэн баганууд. Миний зогсож байсан тэр барилгын голд жирийн гал тогооны ширээний хэмжээтэй олон ширээ мөн эгнэн байрласан байв. Хоорондоо 6 тохой [1.8 метр] зайтай, мөн л төгсгөлгүй үргэлжилнэ. Тэдгээр ширээ бүрийн ард хоёр хүн сууж байв. Тэгэхэд миний хөтөч “Тэд бол чиглүүлэх зөвлөхүүд.” гэж хэлсэн. Тэгээд зүүн тийшээ хартал бүхэлдээ гантиг хананд хаалга шиг нүхнүүд гаргасан мэт харагдаж байлаа. Тэдгээр нь хонгилууд байсан. Хүмүүс эдгээр хонгилоор орж ирдэг аж. Тиймээс хүн нас барахад тэр хонгилоор явж, цагаан Гэрэл рүү ормогцоо чиглүүлэх төвд хүрдэг.
Жон нэг хонгилоор нэгэн өндөр настан гарч ирэхийг харжээ.
Тэрээр цээж нь өвдөж байгаа мэт баруун гараараа цээжин дээрээ дарсан байв. Тэгэхэд миний хөтөч “Тэр дөнгөж сая зүрхний шигдээсээр нас барсан.” гэж хэлсэн. Тэр хонгилд хамгийн ойр сууж байсан эмэгтэй ширээний ардаас бослоо. Тэрээр түүн рүү алхаж очив. Тэр түүний хоёр гарыг атгаад, ширээ рүү дагуулан очиж, өөд өөдөөсөө харан хамтдаа суусан. Тэгээд тэр түүнтэй ярилцаж эхэлсэн. Миний хөтөч Аллен эдгээр чиглүүлэгч зөвлөхүүдийн ажил бол хүмүүст хаанаас ирснээ санахад нь туслах явдал гэж хэлсэн. Учир нь бид нэг төрөл авахдаа маш цөөхөн нь л хаанаас ирснээ санадаг. Яагаад гэвэл бид Дэлхийгээс гаралтай биш. Бид Диваажингаас, эсвэл нөгөө ертөнцөөс, хойд наснаас ирсэн. Үүнийг та юу ч гэж нэрлэж болно. Тэр бол Гэр. Харин Дэлхий бол бидний түр хугацаанд ирдэг газар. Тэгээд би дөнгөж нас барсан тэр эрхмийг түүнтэй ярьж байхыг ажиглаж байтал гэнэт тэр өөрчлөгдөж эхэлсэн. Тэр өндөр настай эрэгтэй байснаа 30 гаруй насны залуу эр болж хувирч эхэлсэн. Ингээд тэр эрэгтэй чиглүүлэх зөвлөхтэй хийсэн яриагаа дуусгав. Тэрээр жинхэнэ өөрийнхөө дүрд эргэн орж, босоод багануудын зүг алхлаа. Тэр миний цэцэрлэгүүд гэж нэрлэсэн, таны харж байсан хамгийн үзэсгэлэнтэй, асар том, уудам цэцэрлэг рүү гурван шатаар доош бууж очсон. Тэнд маргад ногоон өвс, цэцэг, модод байлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй байсан шүү.
Тэнд маш олон хүн байсан бөгөөд миний хөтөч “Одоо энэ эрхэм уулзалтдаа очих гэж байна.” гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл түүний амьдралдаа мэддэг байсан, урьд нь нас барсан бүх хүмүүс буюу эцэг эх, өвөө эмээ, найзууд, гэр бүлийнхэн нь бүгд түүнийг хүлээж байж л дээ. Тэдгээр бүх хүн тэнд байсан шалтгаан нь хүмүүс Дэлхий дээр төрөл аван амьдрахаар ирэх нь маш том зүйл байдаг. Дэлхий бол байхад үнэхээр хэцүү гараг учраас тэр юм. Надад хэлснээр энэ бол хамгийн хүнд ертөнцүүдийн нэг. Баримт гэвэл энд ирж байгаа хүн тэмцэгч, дайчин байх ёстой. Дэлхий шиг газарт ирэхийн тулд хатуу чанга байх хэрэгтэй. Тиймээс тэд бүгд түүнд баяр хүргэхээр тэнд байж. Тэгээд энэ нь бид бүгдэд тохиолдоно. Бид бүгд буцаж очихдоо ийм уулзалтыг хийнэ.
Дараа нь Аллен Жоныг гадна талаараа бүхэлдээ баганатай аварга том цагаан гантиг барилга руу дагуулан явжээ. Дотор нь кино театр шиг харагдах төгс дугуй өрөө байв.
Миний дээр яг л кино театрт хардаг шиг олон дэлгэц байсан. Толгой дээгүүр минь ийм 15, 20 орчим өөр дэлгэцүүд байсан байх. Тэгэхэд миний хөтөч “Энэ бол амьдралын тойм.” гэж хэлсэн. Гэнэт тэр бүх дэлгэц асаж, бүгд миний тухай кино гаргаж эхэлсэн. Дэлгэц бүр дээр миний амьдралын өөр өөр хэсэг гарч байв. Нэг дэлгэц дээр би дөнгөж төрсөн нярай байлаа. Өөр нэг дэлгэц дээр би хөхүүл хүүхэд байсан. Өөр нэг дээр би балчир жаал байв. Өөр нэг дээр цэцэрлэгийн эхний өдөр минь гарч байлаа. Тэгээд энэ бүх дэлгэц дээр миний амьдрал бүхэлдээ гарч байгаа мэт байсан. Үүний сонирхолтой нь миний хөтөч амьдралын тойм бол сүнсний хамгийн агуу багш гэж хэлсэн. Тэгээд энд бидний нэг төрөл дэх үйлдлүүд бусдад хэрхэн нөлөөлснийг үнэхээр мэдэрч чаддаг. Хэрэв хэн нэгнийг санаатайгаар шархлуулсан бол амьдралын тоймоо үзэхдээ тэр нь ямар мэдрэмж төрүүлж байсныг үнэхээр мэдэрнэ. Миний хөтөч Аллен энэ бол сүнсний хамгийн агуу багш. Учир нь энэ бол хүмүүст бусдыг шархлуулах нь зөв биш гэдгийг сургадаг гэж хэлсэн. Хүмүүсийг алах нь зөв биш. Хүчирхийлэл үйлдэх нь зөв биш. Сүнсийг ингэж л сургадаг гэж надад хэлсэн.
Аллен дараа нь Жонд өнгөрсөн амьдралууд гэж түүний тодорхойлсон зүйлсийг харуулжээ. Дэлгэц асаж, кино гарч эхэлсэн нь миний амьдралын тухай кино байв. Би одоогийнх шигээ харагдахгүй байсан ч үүнийг хараад энэ бол би мөн гэдгийг шууд мэдэж байлаа. Тэгээд би өндөр настай эр байсан. Миний толгой халзан байв. Би улаан халаад юм уу нөмрөг өмссөн, хийдэд байсан. Тэр төрөлдөө миний ажил хүүхдүүдэд лам болохыг заах явдал байлаа. Тэр төрөл маань Зүүн Өмнөд Азийн хаа нэгтээ өрнөсөн. Тэгээд дэлгэц унтрав. Тэр “Би чамд дахиад нэгийг үзүүлье.” гэж хэлсэн. Дэлгэц дахин асахад мөн л би байлаа. Гэхдээ энэ удаа би модон түрдэг тэргэнцэр түрж, дотор нь овоолсон олон гутал байв. Тэр төрөлдөө миний хийдэг зүйл бол хүмүүсийн гутлыг засах байлаа. Би чулуун хучилттай гудамжаар тэр тэргэнцрээ түрж, зассан гутлуудаа хүмүүсийн гэр, тосгон руу нь буцаан хүргэдэг байсан. Тэр төрөл Зүүн Европын хаа нэгтээ өнгөрсөн.
Дараа нь болсон зүйл Жоныг урьд өмнө нь хэзээ ч тааралдаж байгаагүй нэгэн оршихуйтай учруулжээ. Түүний царайг харахад Түүнээс бүхэлдээ Гэрэл цацарч байгаа мэт байсан. Тэр миний харсан бусад бүхнээс өөр байлаа. Бүхэлдээ Гэрэл цацарч байсан тул би Түүний төрхийг харж чадахгүй байв. Маргааш Жон Дэвисийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 2-р хэсгийг бидэнтэй хамт байгаарай. (КҮ-ийн аялал)
Илүү огноо харах
2 / 67
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх