Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 3-р сарын 21
Европын Холбоо 2026 онд Палестин, Ливан, Сири, Йордан, Египетэд амь аврах хүмүүнлэгийн тусламжийг дэмжихэд зориулж 458 сая еврогийн санхүүжилт олгохоор баталж, хэрэгцээ нэмэгдэж, хандивлагчдын дэмжлэг буурч, хүмүүнлэгийн хүртээмж эрс хязгаарлагдсан энэ үед хүнс, эрүүл мэнд, хамгаалал, орон байр, боловсролын үйлчилгээг үргэлжлүүлэн тэтгэж байна. (Европын Хороо)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський Нью-Йорк Пост сонинд Украин (Урейн) улс Ираны улам тэлж буй дроны аюултай тэмцэхэд АНУ-д туслахад бэлэн, үүнд мэргэжилтэн илгээх, байлдааны туршлагаа хуваалцах, дроны хамтарсан үйлдвэрлэл санал болгох зэрэг багтаж буй бөгөөд харин Америкийн бусад түншүүд Хормузын хоолойд явуулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ тээнэгэлзэж байна гэжээ. (Нью-Йорк Пост)
Иран–Израил–АНУ-ын мөргөлдөөн үнийг өсгөж, Ираны баруун хойд хэсгийн дэд бүтцийг сүйтгэж буй энэ үед олон иран хүн дахин нээгдсэн Хажи Омеран хилийн боомтоор Ирак руу гарч, хямд хүнс авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, утас, интернэтийн үйлчилгээ ашиглах, агаарын цохилт, дүрвэлт, эдийн засгийн хүндрэл нэмэгдэж буй нөхцөлд тусламж эрэлхийлж байна. (ВнЭкспресс)
Кубад улс даяар цахилгаан тасарч, сая сая оршин суугч гэрэл цахилгаангүй болжээ. Энэ нь эрчим хүчний сүлжээний хуучирсан эмзэг байдлыг ил болгож байгаа бөгөөд халуун, хомсдол, АНУ-ын газрын тосны хатуу хязгаарлалтаас улам дордсон түлшний хүндрэл дунд засварын багууд цахилгааныг сэргээхээр тэмцэж байна. (Евроньюс)
АНУ-ын эрүүл мэндийн албаны хүмүүс хэд хэдэн мужийг хамарсан E. coli өвчний халдварын дэгдэлтийг Raw Farm компанийн ариутгаагүй чеддар бяслагтай холбон үзэж байна. Голчлон бага насны хүүхэд бүхий, халдварын долоон тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааг түүхий сүүн бүтээгдэхүүнээс сэрэмжлүүлэх анхааруулга гаргахад хүргэлээ. (ВьетнамПлас)
Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар хөнгөн ханиадыг эмчлэхийн тулд амин энергийг идэвхжүүлэх зорилгоор [хөлийн улан дахь] Ёнцюань цэгт шарсан цагаан гаа тавьдаг. Энэ бүлээцүүлэх арга нь ялангуяа хүүхдүүдийн ханиадыг гадагшлуулж, цусны эргэлтийг сайжруулдаг. Биеийн дулааныг хадгалахад тустай ч мэргэжилтнүүд үүнийг зөвхөн дэмжих арга хэмжээ гэдгийг анхааруулж, арьс цочрох эсэхийг эцэг эхчүүд ажиглаж, шинж тэмдэг удаан үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. (ВьетнамНет)
Судлаачид ADHD [Анхаарал дутмагшил, хэт идэвхжилийн эмгэг]-тэй хүмүүсийн тархи өдөр тутмын ажлын үеэр богино хугацааны “бичил-нойр”-ны төлөвт орж, анхаарал гэнэт сарнихад хүргэдгийг тогтоожээ. Эдгээр давтамжтай “удаан долгион” нь сэтгэцийн алдаа үүсгэдэг бөгөөд сонсголын өдөөлт нь төвлөрлийг сайжруулах, эмгүй шинэ арга байж болохыг харуулж байна. (СкайТех Дэйли)
Италийн Крозия хотод аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, Ионийн тэнгисийн эргийн дагуух голууд үерлэснээр 80 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Онцгой байдлын багууд Козенца муж даяар 100 гаруй дуудлагад хариу арга хэмжээ авсан байна. (Уотчерс)
[АНУ-ын] Флорида мужийн Эверглэйдсийн ихэнх хэсэгт хүчтэй гангийн улмаас бараг л хатаж, агаарын сэнстэй завины жолооч нар нарийн суваг ашиглах, эсвэл аяллаа бүрэн зогсооход хүрчээ. Үүнийг эрдэмтэд нэг жил гаруйн хугацаанд дунджаас бага хур тунадас орсон, уур амьсгалын өөрчлөлт нөхцөл байдлыг улам дордуулсантай холбон тайлбарлаж байна. (Майами Херальд)
АНУ-ын нутаг дэвсгэрийн талаас илүү хувьд зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэл нүүрлэж байна. Үүнд Калифорнид 100℉ хэмээс даван халж, Дундад баруун мужид цасан шуурга, Зүүн эрэгт хүчтэй шуурга болж байна. Улмаар 4,700 гаруй нислэг цуцлагдаж, 100 сая хүн нэрвэгдээд байна. (AP Ньюс)
Шинэ судалгаагаар гахай-хүний эрчимжсэн аж ахуйн байгууламжаас ялгарах аммиак агаарт дэгдэн, ойролцоох хөрсөнд бууж, тэнд бичил биетний урвалыг идэвхжүүлснээр нэмэлт азотын исэл ялгаруулдаг нь уур амьсгалыг дулааруулж, озоныг задлагч бохирдлын төдийлөн анзаарагдаагүй эх үүсвэрийг илчилж байна. (Earth.com)
[Тайландын] Симилан арлуудын эргүүлийн баг Энэтхэг-Номхон далайн 120 орчим лонхон хоншоорт далайн гахай-ард бүхий тун ховор “супер сүрэг”-ийг бүртгэжээ. Албаны хүмүүсийн хэлснээр энэ ажиглалт нь хамгааллын хатуу бодлого, тогтвортой аялал жуулчлалын арга хэмжээний хүрээнд орон нутгийн тэнгисийн экосистем хүчтэй сэргэснийг харуулж байна. (Саостар)
Боливи улс ойролцоогоор 340 хавтгай дөрвөлжин миль (88,006 га) талбай бүхий Анд–Амазоны хөндөгдөөгүй ойг шинэ хамгаалалттай бүс болгон зарлаж, зэрлэг амьтан-ардын томоохон коридорыг тэлэн, ягуар-хүн, хар аалз сармагчин-ард болон зөвхөн Боливид байдаг хэд хэдэн ургамал, амьтан-хүмүүс зэрэг 1,300 гаруй зүйлийн амьдрах орчныг хамгаалж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Египетийн Сансар судлалын агентлаг үндэсний сансар судлал, дэвшилтэт технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой, бүтэн жилийн сургалттай Египетийн Сансар судлалын академийг байгуулж, аж үйлдвэр, их сургуулиудтай хамтран ажиллаж, ажиллах хүчний хөгжил, бүс нутгийн чадавхыг дэмжихээр болжээ. (СателлайтПро Ойрх Дорнод)
Эммигийн шагнал гардуулах ёслол 2026 оноос эхлэн улаан хивсэн дээр жинхэнэ үслэг эдлэл хэрэглэхийг хориглосон Америкийн анхны томоохон шагнал гардуулах наадам боллоо. Телевизийн академийн энэ шийдвэр салбарын ёс зүйн шинэ жишгийг тогтоож байна. (Плант Бэйзд Ньюс)
Америкийн Walmart жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрийн Bettergoods овьёосны сүүн зайрмаг хямд үнэ, зөөлөн бүтцээрээ худалдан авагчдын таашаалд нийцэж байна. Долоон төрлийн амттай энэ цуврал нь АНУ даяар өндөр чанартай веган амттаныг боломжийн үнээр худалдан авах боломжийг нэмэгдүүлж байна. (Чоубаунд)
Америкийн биохимич доктор Т. Колин Кэмпбелл (веган)-ийн “Хятад судалгаа” номд өргөтгөсөн судалгаанд тулгуурлан амьтны гаралтай хүнс давамгайлсан хооллолтыг архаг өвчинтэй холбон тайлбарладаг. 2005 онд гарсан уг онцлох ном нь веган хооллолт болон зүрхний эрүүл мэндийн талаарх дэлхийн хэлэлцүүлэгт нөлөөлсөөр байна. (ВежНьюс)
Их Британийн олон нийт 80 настай залуухан фермерийн талбай дээр хууль бусаар асгасан 200 тонн хогийг цэвэрлэхэд нь туслахаар 58,000 гаруй фунт.Стерлинг цуглуулжээ. Тэрээр хогийг зайлуулах зардлыг дийлэхгүй байсан бөгөөд цэвэрлэхгүй бол төрийн байгууллагын хуулийн хариуцлагад ч татагдах эрсдэлтэй байв. Олон нийтийн анхаарал татсан энэ хандив аян нь хууль бусаар хог асгахад оноох шийтгэлийг чангатгах, цэвэрлэгээний өссөн зардлыг шийдвэрлэх шинэ шаардлагыг өдөөж байна. (Гүүд Ньюс Нетворк)
Энэтхэгийн Бенгалуру дахь аврагчид хууль бус худалдаанаас аварсан паракеет тотины 46 өнчин дэгдээхийг аврахын тулд эх паракеет тотины хошуутай төстэй тэжээгч бүхий 3D хэвлэсэн төхөөрөмж ашиглаж байна. Энэ шинэлэг технологи нь амьд үлдэх түвшнийг сайжруулж, хүнээс хэт хамаарал үүсэхээс сэргийлснээр дэгдээхэйнүүдийг эцэст нь байгальд нь тавихаас өмнө сэргээн нутагшуулах боломж олгож байна. (ETV Бхарат)
[Украин (Урейн)-ы] Одесса хотод сайхан сэтгэлт үл таних нэгэн хүн асран хамгаалагч нь орхисны дараа цасанд осгож үхэхийн даваан дээр байсан хөгшин нохой-хүнийг аварчээ. Цахимд хурдтай түгсэн бичлэгт бичигдэн үлдсэн энэ гайхамшигт эдгэрэл нь амжилттай хандивын аян өрнүүлж, нохой андад шинэ гэр олоход хүргэжээ. (Tag24)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Айдсаас харцаа буруул. Хэрэв зүрх сэтгэлийнхээ бүрэн дүүрэн байдлыг хүлээн авахыг хүсвэл айдсын тухай яриаг зогсоо.” – Эртний Мэргэн ухааны Хүндлэгдэн шүтэгдсэн Гэгээрч, Дэвшсэн Их Багш Сэнт Жермэн (цагаан хоолтон) (Quotefancy)
Николь Керрийн клиник үхэлд орсон тохиолдлын 2-ын 1-р хэсэгт Америкийн эрүүл мэндийн шинжээч Николь 19 настайдаа автомашины ослоор нас барж, сахиусан тэнгэрийн хамт Диваажинд очоод амьдрал, үхэл, чанагууд ертөнцийн тухай мэдээтэйгээр эргэн ирсэн тухайгаа хуваалцаж байна.
Николь Миссисиппи мужийн Жексон хотод шашны болон цэргийн хатуу дэгтэй гэр бүлд өсжээ. Түүний ээж лютерийн сурталтан, аав нь Өмнөдийн Баптист урсгалтай бөгөөд Агаарын цэргийн академийг төгссөн, дөрвөн хүүхдийнхээ нэгийг өөрийнхөө зам мөрөөр яваасай гэж хүсдэг хүн байв. Николь сайн дураараа зөвшөөрсөн ч балетчин болох мөрөөдөлтэй, урлагт дуртай байсан байна.
Агаарын цэргийн академид очоод тэр даруй буруу газар байгаагаа ойлгожээ. Бие махбод, сэтгэл зүйн, тэр ч байтугай бэлгийн хүчирхийлэл гардаг орчинд тэрээр байнгын айдастайгаар тэсвэрлэн байлаа. Гэвч түүний гэр бүлд шантрах сонголт байсангүй. Болино гэдэг тэвчихийн аргагүй ичгүүр авчрах байв. Тиймээс тэр үлджээ.
Хоёрдугаар дамжааны эхэнд Николь ахлах дамжааны нэг сонсогчтой хамт анги нэгтгэлийн арга хэмжээнээс буцаж явж байв. Нөгөөх залуу нь нэг бааранд түр зогсохыг хүсжээ. Николийн аав архи ууж болохгүй, тамхи татаж болохгүй, ахлах дамжааны сонсогчтой болзохгүй гэсэн гурван хатуу дүрэмтэй байв. Тэр өмнө нь бүр болзоонд ч явж үзээгүй байлаа.
Тэгээд ямартай ч би явж, “За, гэхдээ бид 7:35 гэхэд буцаж ирэх ёстой” гэж хэлсэн. Тэгэхэд тэр ахлах дамжааны залуу “За, тэгвэл ганц хоёрхон хундага л ууя.” гэсэн. Миний санаанд үлдсэн цорын ганц зүйл бол баарнаас гарсны дараа түүнтэй хамт машинд суусан мөч байсан. Тэгэхэд бармен түүнээс “Та машин барихад зүгээр үү?” гэж асуусан. Тэгэхэд тэр “Тийм.” гэж хэлсэн. Хэдхэн хормын дараа машин том чулуу мөргөжээ.
Би тэр корветтоос салхины шилээр нь шидэгдэн гарсан. Агаарт хөөрөх үедээ би хөшчихсөн. Тэгээд “Бурхан минь, надад туслаарай.” гэж хашхирснаа санаж байна. Яг тэр мөчид миний сүнс биеэс минь гарч, сахиусан тэнгэрийн хамт Диваажин руу, нөгөө ертөнц рүү явсан. Тэр үед би үхэх гэж байгаагаа мэдсэн. Миний бие газар мөргөөд, би үхнэ гэдгээ мэдэж байлаа. Тэгээд ч тийм юм болсон. Автомашины ослын гэмтлээс би огт өвдөлт мэдрээгүй. Би бүх хүнд хэрэв хайртай хүн тань, эсвэл таны таньдаг хэн нэгэн маш хүнд осол, нөхцөл байдалд орж нас барсан, тэгээд тэдэнд маш их өвдөлт мэдрэгдсэн байх гэж санаа зовдог бол бараг 99.9 хувьд нь сүнс нь жинхэнэ биеийн өвдөлтийн цохилт болохоос өмнө биеэсээ гарчихдаг гэж хэлмээр байна. Тиймээс тэд ямар ч өвдөлт мэдэрдэггүй.
Нөгөө ертөнцөд тэр өөрийгөө гялалзсан цагаан Гэрлээр хүрээлүүлсэн байсан гэж дүрсэллээ. Тэгээд Гэрлийн урсгал намайг бүрхэн авч, миний бүх хэсгийг өөртөө ороон тэвэрч байгаа мэт би бүрхүүл дотор, тиймэрхүү тайвшруулах долгион дунд байсан. Үнэхээр гайхамшигтай байсан. Үүнийг үгээр илэрхийлэхэд үнэхээр хэцүү. Гэхдээ тэр нь Хайр байсан, жаргал байсан, надад айдас огт байгаагүй, ямар ч сөрөг мэдрэмж байгаагүй. Бурхан бүхэлдээ намайг хүрээлж байсан. Бурхан миний дотор байсан. Бурхан бол би, би бол Бурхан байсан. Тэгэхээр мөн чанартаа Бурхан гэдэг нь оршихуй, бүрэн дүүрэн байдал, нэгдмэл чанар, хамгийн гол нь Бурхан өөрөө байсан. Бодоод үз дээ, энэ бол цэвэр ариун, ямар ч хүлээсгүй, тэврэн угтах Бурхан, Бүтээгч, Эх сурвалж гээд хүссэнээрээ нэрлэж болно. Миний мэдэрсэн зүйл тэр байсан. Яг л би сансарт буй нисгэгч мэт, бишрэл, гайхамшгаар дүүрэн байлаа.
Тэрээр энэ байдалд нөгөө ертөнц хэрхэн ажилладгийг мэдэрч эхэлсэн гэж ярьсан юм.
Тэгэхээр бидний нүд эндхийнх шиг биш. Бидний нүд ойролцоогоор 40 градусаар харж чаддаг. Харин нөгөө ертөнцөд нүд 360 [градус]-аар харж, ирээдүй ба өнгөрснийг нэгэн зэрэг харж чадна. Тийм ээ. Үнэхээр гайхалтай. Би хажуудаа байсан хоёр оршихуйг, сахиусан тэнгэрүүдийг сонссон. Тэд англиар ярьж байсан юм биш шүү, за юу? Тэднийг телепат, хэлбэлзэл гэж нэрлэгддэг зүйлээр дамжуулан ойлгоно. Тиймээс миний сонссон зүйл бол, тэд надад зориуд сонсгохыг хүссэн яриа өрнүүлж байсан бөгөөд дэлхий дээрх бид тэднээс тусламж хүсэх ёстой гэсэн санаа байв. Тэд бидэнд туслахыг хүсдэг. Тэд бидэнд туслахыг маш их хүсдэг. Гэхдээ энэ гараг дээр бидэнд чөлөөт хүсэл гэж нэг зүйл байдаг учраас бид сонголттой. Туйлын амь насны асуудал биш л бол тэд хөндлөнгөөс оролцохгүй. Тэр үед л тэд оролцож чадна. Харин үүнээс бусад үед бид тэднээс тусламж хүсэх ёстой.
Дараа нь Николь өөрийг нь буцаах ёстой гэж ярьсан тухай хэлсэн юм. Надад сонголт байгаагүй. Сахиусан тэнгэр надад намайг буцаж оч, миний үүрэг бол бусдад үхлээс бүү ай гэж хэлэх явдал гэсэн. Маргааш Николь Керрийн клиник үхэлд орсон тохиолдлын 2 хэсгийн 2-р хэсгийг хүлээн авч үзээрэй. (КҮ-ийн аялал)
Илүү огноо харах
2 / 65
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх